| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.Б*******өд холбогдох эрүүгийн 2415000000263 дугаартай, 304/2025/0011/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Б******* Б*******, Булган аймгийн ******* ******* 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, ам бүл 1, Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн Т******* хороо задгайд оршин суух бүртгэлтэй боловч одоо Булган аймгийн Х******* сумын ******* тосгоны тоотод оршин сууж байгаа, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хөрөө рамд ажилладаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 07, 12-ны өдрүүдэд хамтран амьдрагч Б.М бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болон 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Х******* сум тоотод гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Б.М “...хөл рүү нь өшиглөх, толгойн тус газар цохих...” зэргээр зодож биед нь “зүүн нүд, шанаа болон зүүн хөлийн шилбэ, зүүн хөлийн гуяны цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:
-Хохирогч Б.М: “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед гэртээ амраад байж байхад Б******* гэртээ зуны амбаар барина гээд мод буулгаж байсан. Тэр үед миний утас дуугарахаар нь утсаа гаргаж ирээд харахад миний бага хүү байсан. Тэгээд би утсаа аваагүй буцаагаад кармандаа хийхэд Б******* наадах чинь хэн юм бэ? гэж асуухаар нь чамд ямар хамаатай юм гэж хэлэхэд шууд ирээд миний зүүн талын хөл рүү өшиглөчхөөд яваад өгсөн. Тэгсэн тэнд байсан Х бид хоёрыг салгахад Б******* миний зүүн хөл рүү 2 удаа дахин өшиглөсөн.
2024 оны 10 дугаар сарын 12-ны орой би жаахан архи уучихсан байсан. Тэгээд Б******* бид хоёр гэртээ унтах гэсэн чинь Б******* намайг хүнтэй хардаад зүүн талынхаа гараараа миний зүүн шанаа руу цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.А: “...тухайн хэрэгт буруутай этгээд болох Б.Б*******өөс 269.479 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж, хохирлыг бүрэн барагдуулах хүсэлтэй байгаа тул энэ мөнгөн дүнг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 21 дэх тал/,
-Гэрч С.Х: “...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ ганцаараа Б*******ийг хүлээгээд байж байсан. Тэгсэн Б******* ажил руу ирж явахад араас нь эхнэр М нь ирээд Б*******ийн толгой руу цохиод байхаар нь би очоод салгахад Б******* М хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөөд авсан.Тэгээд тэр хоёр буцаад гэр лүүгээ яваад өгсөн. М зүүн хөлийн шилбэ хэсэг рүү Б******* нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
-Гэрч Ж.Б” “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлынхаа хүмүүстэй модонд гарах гээд хөрөө рамаас машинаа аваад ирсэн чинь манай ажлын Х нь надад хэлэхдээ сая Б******* эхнэртэйгээ бөөн юм болоод гэр лүүгээ хамт явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар нь асуухад хоорондоо хэрэлдэж зодолдоод байхаар би салгалаа гэж хэлсэн. Б******* нь архи уудаг архи уухаараа агсан талдаа хүн байгаа юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
-Гэрч Ё.М: “...Тэгэхээр нь би Мээс юу болсон талаар асуухад Б******* миний хөлийн шилбэ хэсэг рүү 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 удаа өшиглөж ийм болгосон. Би тухайн үед хэнд хандахаа мэдэхгүй 7 хоног болчихлоо гэж хэлээд уйлаад байхаар нь М хөлийг эмнэлэг орж үзүүлээд дараа нь цагдаад гомдол гарга гэж хэлсэн.
2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Б******* над руу залгаад М архи уугаад гэрээсээ гарч бие засах гэж байгаад савтай усан дээрээ халтираад унасан гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь Мийг ажил дээрээс нь очиж авахад зүүн талын шанаа нь жаахан хавдартай харагдаж байхаар нь шанаагаа яасан гэж асуухад Б******* цохсон гэж хэлсэн. Тухайн үед Мээс асуухад 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б*******ийн ажлын газрын Х гэх хүн хамт байсан.Харин 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б******* бид хоёр 2-лаа гэртээ байсан гэж хэлсэн. Б******* нь архи уудаг, санаа муутай архи уухаараа агсан зантай...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Э 349 дугаартай:
1.Магадлуулагч Б.М биед зүүн шанаа овойж хавдсан цус хуралт, баруун далын доор, зүүн гарын бугалгад, зүүн хөлийн гуя, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсэгт овойж хавдсан цус хуралттай, зүүн хөлийн шилбэний гадна, дотор дунд хэсэг, зүүн хөлийн шилбэний урд доод хэсэг, зүүн хөлийн шагайны хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл цус хуралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн.
3. Тухайн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаануудад үүсгэгдсэн байх боломжтой.
4.Зүүн нүд, шанаа болон зүүн хөлийн шилбэ, зүүн хөлийн гуяны цус хуралт нь хүний биеийн 1 хувиас дээш гарсан тул уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг’тогтоогдлоо. гэх дүгнэлт / хавтаст хэргийн 48-50-дахь тал/
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд х*******ттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 07, 12-ны өдрүүдэд хамтран амьдрагч Б.М хөл рүү нь өшиглөж биед нь “зүүн шанаа овойж хавдсан цус хуралт, баруун далын доор, зүүн гарын бугалгад хөлийн гуя, зүүн хөлийн шилбэний дээд хэсэгт овойж хавдсан цус хуралт, зүүн хөлийн шилбэний гадна, дотор, дунд хэсэг, зүүн хөлийн шилбэний урд доод хэсэг, зүүн хөлийн шагайны хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, ” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...байхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Б*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар 22-ны өдрийн 349 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” хүндрүүлэн зүйлчлэхээр, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарна гэж заасан.
Шүүгдэгч Б.Б******* нь дээрх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болон 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлаж гэм буруутай тооцож шийдвэрлэх зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Б.Б*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б*******ийг хохирогч Б.Мт төлөх төлбөргүйд тооцлоо.
Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.М эмчилгээнд 269,479 төгрөг зарцуулжээ. Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Б.Ариунболд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон байгууллагаас гарсан зардал болох 269,479 төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтыг ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Б*******өөс 269,479 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...Би гэм буруугаа маш сайн ухамсарлаж байгаа, надад нэг удаа боломж олгож хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Булган аймгийн Х******* сумын Хутаг багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 79 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/, гэрлэсний бүртгэлтгүй лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 84-85 дахь тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 87 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан эсэх таларх лавлагаа /хавтаст хэргийн 88-89 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б*******ийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б*******өд тусгайлан сануулав.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Б*******ийг Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******өд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б*******өд сануулсугай.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Б*******өөс 269,479 /хоёр зуун жаран есөн мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ