Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/989

 

  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч П.О нарыг оролцуулан эрүүгийн 240900000**** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

П.О нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ ххх дүүргийн *** дугаар хороо хохирогч Б.М-тай үл ойлголцол үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, газарт унагааж нүүр лүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь эрүү ясны хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хацар, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос П.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.М, гэрч Х.Т нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 9194 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч П.О-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч П.О нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ ххх дүүргийн *** дугаар хороо хохирогч Б.М-тай үл ойлголцол үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, газарт унагааж нүүр лүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь эрүү ясны хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хацар, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.О-ийн хохирогч  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

шүүгдэгч П.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр найз Т, А, Б гэх зүс таних Т-ийн найз, М тэд нар М-ын гэрт юм шиг байсан тэднийд пиво ууж байна, хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би цүнхэнд 2 литрийн том пиво байсан тэрийг аваад тэр гурав дээр очсон. Тэгээд бид нар 32-ын арын ххх гол орохоор болоод тэнд очиж пивоо ууцгаасан. Тэгээд М Б-г "Чи Отгонтөгстэй зодолдох уу" гэж асуусан чинь тэгье гэж хэлсэн, Мандуул надаас "Чи Б-тай зодолдох уу" гэж асуухаар нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа А явсан, дараа нь Б явсан. Тэгээд Т, М бид гурав үлдсэн ба нэлээн халцгаачихсан байсан. Мандуул өмнө намайг дээрэлхдэг, найзуудтайгаа нийлж дээрэлхэж зоддог байсан юм. Тэгээд би тэр явдлыг бодоод М-д жаахан гомдоллоод өмнө нь яагаад намайг зодож дээрэлхдэг байсан, намайг ганцааранг үзэн ядаж, үздэггүй байдгийг асуусан. Тэгээд удалгүй би М-ыг нэг удаа нүүр рүү нь цохисон чинь М зугтаачихсан. Тэгээд би шууд араас нь хөөсөн ба хөөхөө болих гэж байгаад гэнэт М-ыг найзууд дээрээ очоод дараа буцаад намайг зодчих байх гээд мөн уучлалт гуйх гээд араас нь хөөгөөд гүйж байтал М шууд газар унаад хэвтсэнээ нүдээ аниад ухаан алдсан юм шиг болсон. Тэгээд би яагаад уначхав гэж гайхаж байсан ба М-ын нүүрэн дээр хөлөөрөө 4-5 удаа нүүр рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-34/,

 

хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Тухайн өдөр найзуудтайгаа уугаад сууж байгаад нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Одоо миний эрүү эвшээж болохгүй байгаа 2024 оны 7 сард хагалгаанд орсон. Мэс заслын зардлаа Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан. Дараа жил хадаасаа авхуулна. Би зарим зүйлийн санахгүй байна...” гэв.

 

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэзээ гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан тухай өдөр ***-ны далан дээр Т, О, А, Т, Б бид нар нийлж 7-8 ширхэг 2 литрийн пиво хувааж ууж байсан. Тэгээд А, Т, Б нар буюу Т, О бид гурваас бусад нь явцгаасан. Бид 3 үлдэж пивоо ууж дуусгасан санагдаж байна. Тэгээд О гэнэт намайг шууд нүүр лүү цохисон. Дараа нь Т миний ард зогсож байсан ба намайг араас боосон эсвэл цохих шиг болсон. Ямар ч байсан миний санах байгаагаар О эхэлж цохиод дараа нь Төгөлдөр надад гар хүрсэн, Тэгээд цааш юу болсныг сайн санахгүй байна, нэг сэрсэн эмнэлэгт сэрсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20/,

 

гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 07-р сарын 03-ны өдөр найз Б,А,О нарын хамтаар согтууруул Би хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Тухайн өдөр найзуудтайгаа уугаад сууж байгаад нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Одоо миний эрүү эвшээж болохгүй байгаа 2024 оны 7 сард хагалгаанд орсон. ЭМД сангаас гаргуулж хагалгаа хийлгэсэн. Дараа жил хадаасаа авхуулан. Би зарим зүйлийн санахгүй байна ах ундааны зүйл хэрэглэсэн ба би түрүүлээд согтсон байсан. Тэгээд нэг сэрсэн чинь өглөө болчихсон Мандуул гэгчийн гэрт ххх дүүргийн ***-р хороо С худалдааны төвийн ард байх гудамжинд байх айлд сэрсэн. Тэгээд босоод хартал А, Б нар миний танихгүй М нар байсан тэгээд бид нийлээд 2,5 литрийн С нэртэй пиво 2 ширхгийг хувааж уугаад байж байхад найз О гаднаас ирээд бид гол руу явцгаасан замдаа А дэлгүүрээс 4 ширхэг 2,5 литрийн пиво авсан бид хамтдаа эрэг дээр ууж байсан чинь миний танихгүй 3 эмэгтэй ирсэн. Бид хамтдаа авсан пивоо уугаад дууссан чинь А дахин дэлгүүр яваад 2,5 литрийн пиво 2 ширхгийг авч ирээд ууцгаасан. Тэгээд нэг мэдсэн чинь би М О нарын хамтаар голын эрэг дээр үлдсэн байсан. Тэгтэл М нь О-ийг Б гэгчтэй зодолдуулах гээд байсан чинь Б явчихсан тэгээд О нь М-д хандан чи намайг басаад байгаа юм уу гэж хэлээд маргалдаж эхэлсэн ба О нь гараараа М-ын нүүр хэсэгт нэг удаа цохиод авсан чинь М зугтаасан чинь араас нь О хөөж гүйцэж очоод дээр нь гараад гараараа М-ын нүүр лүү нь цохиж байсан. Тэгээд би боль гээд О-ийг болиулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б зам дээр явж байхаар нь би болсон зүйлийн талаар хэлсэн чинь Б нь М-ын найз нарт мэдэгдээд 2 эмэгтэй нэг эрэгтэй ирээд ирсэн танихгүй эрэгтэй нь О-тэй зодолдож эхэлсэн чинь ирсэн байсан 2 эмэгтэй салгасан тэгэхээр нь би О-ийн хамтаар тэр зугтаагаад цагдаад баригдсан ба М-ыг эмнэлгийн машин ирээд аваад явчихсан...." гэх мэдүүлэг, /хх-ийн 31/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 9194 дугаартай "1.Б.М-ын биед эрүү ясны хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хацар, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч П.О нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ ххх дүүргийн *** дугаар хороо хохирогч Б.М-тай үл ойлголцол үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, газарт унагааж нүүр лүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь эрүү ясны хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хацар, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч П.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 240 /хоёр зуун дөчин зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд 846,150 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн боловч шүүх уг нэхэмжлэлээс эмчилгээний зардалтай холбоотойгоор гарсан 107.900 төгрөгийг гаргуулах зүйтэй.

Харин хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 738.250 төгрөг нь хохирогчид учирсан гэмтэлтэй холбоогүй, өөрөөр хэлбэл эрүүл мэнд, эм, тариатай холбоотой баримт биш байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч П.О нь шүүхээс хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 107.900 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.О-ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.О-ийг 240 /хоёр зуун дөчин зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар П.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.  

 

4.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Шүүгдэгч П. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР