Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/991

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан эрүүгийн 230900000**** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Э нь "2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ххх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т зочид буудлын урд талын явган хүний гарц орчимд Ө.Х-гийн эзэмшлийн "ай фоне- 13" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.925.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ө.Х, Ч.Т нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Э-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Э нь "2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ххх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т зочид буудлын урд талын явган хүний гарц орчимд Ө.Х-гийн эзэмшлийн "ай фоне- 13" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.925.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч  Б.Э-ын хохирогч Ө.Х-гийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.925.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 09 сарын 25-ны өдөр ххх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т зочид буудлын зүүн талд миний урд алхаж байсан 2 эмэгтэй хүний нэгнийхэн гар утсыг халааснаас нь авсан. Тэр гар утсыг нь хартал Ай фоне 13 байсан тэгээд Төв шуудангийн хойно байдаг М дээр гадаа нь гар утас авна, зарна гэсэн хүмүүст 150.000 өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

хохирогч Ө.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2023 оны 09 сарын 25-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд би ххх дүүргийн *** дугаар хороо С-н зүүн талд найзтайгаа хамт гэр лүүгээ харих гээд алхаад явж байсан ба Туушин зочид буудлын харалдаа явж байхад миний гар утас куртикний зүүн халаасанд байсан. Тэгээд с-н голд явж байгаад гар утсаа үзэхэд алга болсон байсан. Залгаад үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Т-ийн баруун талын гарцан дээр маш их хүнтэй байсан тэр хавьд л би гар утсаа алдсан байх гэж бодож байна. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

 

гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э буюу Ч гэх хүн С, М хоёрын хооронд янз янзын зүйл зараал байнга шахуу согтуу явж байдаг. Тухайн Ч гэх хүн тухайн өдөр миний танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй ирээд тухайн эмэгтэй нь надад Айфоне-13 загварын гар утас авах уу гэж асуусан. Тэгээд тухайн утсыг нь үзэхэд кодтой байсан болохоор нь энэ утас чинь чиний утас мөн юм уу гэж асуухад тухайн эмэгтэй миний утас биш ээ надтай явсан хүн мөнгөө төлөхгүй байхаар нь тухайн утсыг авчихсан юм гэж хэлсэн тэгэхээр би тухайн гар утсыг сэлбэгт 230.000 мянган төгрөг өгч худалдан авсан.." гэх мэдүүлэг, /хх-ийн 8/,

 

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 16-17/,

 

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 9 дүгээр 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр нийт 1.925.000 /нэг сая есөн зуун хорих таван мянган/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 18-20/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь "2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ххх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т зочид буудлын урд талын явган хүний гарц орчимд Ө.Х-гийн эзэмшлийн "ай фоне- 13" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.925.000 төгрөгийн хохирол учруулсан”гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Э-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 214 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 151 хоногийн хугацааг тогтоох нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Э-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Ө.Х-д 1.925.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа дүүргээс өөр газар зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2-т зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 214 /хоёр зуун арван дөрөв/ хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 151 /нэг зуун тавин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР