Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2017/00893

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2017/00893

 

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал баг 2-18 тоотод оршин суух Боржигон овогт Эын И -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багт оршин суух Онход овогт Тгийн О /РЙ75051815/-т холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэгтэглэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2017/00267/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Э.И, хариуцагч Т.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.И нь Т.Отай 2009 онд танилцаж үерхаж байгаад 2010 оны 3 дугаар сарын 27-нд хүү Цийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин 2014 он хүртэл амьдарч байсан. Үүнээс хойш зан ааш, сэтгэл санаа нийлэхгүй, үзэл бодол зөрчилдөн таарч тохирохгүй болсны улмаас хоёр тийш болсон. Иймд Т.Оаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү Цийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1975 онд Тариалан сумын нутагт төрсөн. Одоо малчин хувиараа хөдөлмөр хийдэг. Би 2007 онд Эгийн гол овогтой Итай гэр бүл болон амьдарсан ба амьдрах явцад таарч тохирохгүй болсон. Одоо миний төрсөн хүү 7 нас хүрч байгаа болно. Одоо эхнэр Э.И нь өөр хүнтэй суусан. Ийм учир өөрийнхөө хүү Цийг өөртөө авах хүсэлтэй байна. И нь анхны нөхөр болох Гантөгсөөс гэр бүлийнхээ баталгааг салгаагүй байгаа. Үүнийг хянан үзэж гэр бүлийн хууль дүрмийн дагуу миний хүү Цийг миний асрамжид өгхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.И нь хариуцагч Т.От холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.И, хариуцагч Т.О нарын дундаас 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү Ц төрсөн болох нь 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 30/07 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Т.О нь хүү О.Цийг ... Э.И нь өөр хамтран амьдрагчтай болсон тул би өөрийн төрсөн хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байх боловч хариуцагч нь дээр дурдсан үйл баримтаа баримтаар нотолж ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал болон Хөвсгөл аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Цийг эх Э.Иы асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

Түүнчлэн зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү О.Ц нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Т.Оаас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Иаас 99.734 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Б.Мягмаржаваас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Ц нь 7 нас 9 сар хүрсэн байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Т.О төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү О.Цид сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, нийт 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Цийг эх Э.Иы асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Цийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Оаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Иаас 99.734 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Т.Оаас 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН