| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2020/01196/и |
| Дугаар | 151/ШШ2020/01354 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2020/01354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... хаягт байрлах .......... банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ._............ Б.П
зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүрэгт 14.600.871 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, хариуцагч Б.П/онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ......... банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: гэжээ.
Хариуцагч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэжээ.
Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ......... банк ХХКнь хариуцагч Б.П-оос 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗГ/201843523768, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ201843657090 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 14.600.871 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ. /хх 1-3/,
Нэхэмжлэгч ........... ХХКХХК нь 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 29/10593 дугаар албан бичгээр Х.Хишигсүрэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг эдлэн, үүрэг хүлээж оролцохыг эдэлж оролцох эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх-44/
Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлээ нийт 14.600.871 төгрөг гаргуулах болгон багасгаж байна.
Хариуцагч Б.П-дшүүхэд миний бие эрүүгийн хэрэгт холбогдон 2019 оны 9 дүгээр сарын 13-нд Дорноговь аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 12 жилийн ял эдлүүлэхээр шийдвэр гаргасан. Миний бие Дорногов аймгийн Зүүнбаян тооцооны төвөөс хамтран үүрэг гүйцэтгэгч эхнэр болон М.Гантуул бид 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/201843523768 тоот зээлийн гэрээ болон БГХ/201843523768 тоот барьцааны гэрээг байгуулан 9.880.000 төгрөгийг 1.7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд уг зээлийг графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь төлж барагдуулж байсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч эхнэр М.Гантуул нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзсэн. Би энэ өдрөөс хойш цагдан хоригдож өөрийн нэр дээр авсан зээлийн эргэн төлөлтийг талж барагдуулах ямар ч боломж бололцоо байхгүй болсон тул уг ялыг эдлэж дуустал зээлийн алданги, хүүг зогсоож түр хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хариу тайлбар ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд ........... ХХКХХК-ийн Дорноговь салбар, Б.Пүрэвдорж, М.Гантуул нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/201843523768 дугаар зээлийн гэрээ,
мөн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/201843657090 дугаар зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж гэрийн эд хогшил барьцаалан мөн өдрөө 10.724.000 төгрөгийг хүлээн авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн улмаар хариуагч нь гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн байна.
Зохигчийн хэн аль нь дээр үйл баримтын талаар маргахгүй нэхэмжлэгч ........... ХХК-ийн хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Дээрх зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 сарын 2-ны өдөр дуусах боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тогтоосон хугацаанд сар тутам зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗГ/201843523768 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.783.619 төгрөг, хүү 879.237 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6245 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ201843657090 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 6.879.318 төгрөг, хүү 1.045.807 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.645 төгрөг нийт 14.600.871 төгрөгийг хариуцагч Б.П-оосгаргуулж, нэхэмжлэгч ........... ХХКХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч ........... ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231.007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-оос 231.007 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........... ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗГ/201843523768, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ201843657090 дугаартай зээлийн гэрээнүүдийг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 14.600.871 төгрөгийг хариуцагч Б.П-оосгаргуулан нэхэмжлэгч ........... ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231.007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-оос231.007 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........... ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ