Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1029

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан эрүүгийн 240300361**** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Э.Д нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 15 минутын орчимд Ххх дүүргийн *** дугаар хорооны нутаг, “А” гүүрний  баруун замд Hundai sonata маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч Х.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Э.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Х.М-ийн мэдүүлэг, шүүгдэгч Э.Д-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 15 минутын орчимд Ххх дүүргийн *** дугаар хорооны нутаг, “А” гүүрний  баруун замд Hundai sonata маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч Х.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Д нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь: 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д-ын мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…2024 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Ххх дүүрэг Ж орчим найзтайгаа 23 цагийн орчим уулзсан. Тэндээсээ хөдлөөд баруун зүгт төв замаар явж байгаад М-ын урд уулзварт буцаж эргээд Б зах орчмоос нэг таньдаг хүнтэй уулзахаар эргэсэн. Тэр үед цагийн баримжаа 23 цаг өнгөрч байсан. Би буцаж эргээд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр баруунаас зүүн зүгт явж байсан. Тэгээд зүүн зүгт явж байх үед зорчих хэсгийн 2 ба 3-р эгнээ зүүн зүгт түгжрэлтэй байхаар нь нэгдүгээр эгнээ рүү ороод зүүн зүгт явж байтал арслантай гүүрний баруун талын явган хүний гарц руу дөхөж очих үед гарцаар гарч байгаа хүн харагдахгүй байхаар нь хурдаа хасалгүй явж байсан чинь гэнэт зүүн гар тал буюу хойноосоо урагшаа чиглэлтэй нэг явган  зорчигч түгжрээд зогссон автомашинуудын дундаас гүйгээд гараад ирсэн. Тэр хүнийг хараад би зогсоох арга хэмжээ аваад тоормос гишгэсэн боловч нөгөө хүнийг өөрийн автомашины урд хэсгээр мөргөж унагаасан. Энэ үед өөрийн жолоодож явсан автомашиныг зогсоогоод бууж очоод нөгөө хүн дээр очиход нүүр хэсэг халцарсан хөлөө жийгээд суусан байдалтай байхаар нь түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,

 

хохирогч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажил 17 цагт тараад 22 цаг 40 минутын орчим Б зочид буудлаас гараад 23 цагийн орчим Б орчим гэртээ ороод тэндээсээ И худалдааны төв орж хүнтэй уулзахаар гэрээсээ гараад Б орчмоос замын хойд талын явган хүний замаар баруунаас зүүн зүгт алхаж яваад А гүүрний баруун талын явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй явганаар гарах болсон. Энэ үед цагийн баримжаа 23 цаг 10 минутын орчим болж байсан ба хөдөлгөөний ачаалал хэвийн байсан ба хойд талын зорчих хэсэг буюу зүүнээс баруун чиглэлд хөдөлгөөний эрчим ачаалалгүй байсан. Тэгээд зүүнээс баруун явах хөдөлгөөний зорчих хэсгийг өнгөрөөд баруунаас зүүн явах буюу урд талын зорчих хэсгийг гарах үед хөдөлгөөний ачаалал хэвийн бага байсан ба би хойноос урагшаа чиглэлд явган хүний гарцаар гарч байгаад зорчих хэсгийн зүүн явах урсгалын нэгдүгээр эгнээнд автомашинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7602 дугаартай: “...Х.М-ийн биед дух, зүүн нүдний ухархайн дээд хана, хоншоор яс, хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг хамрын нуруу, уруул, хамрын баруун самсаа, бүсэлхий, баруун сарвуу, зүүн шуу, бугуй, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун зүүн зовхи, баруун тохой, баруун шуу, зүүн дал, зүүн сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 38-40/,

 

 Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 932 дугаартай: "...Х.М-ийн биед дух, зүүн нүдний ухархайн дотор дээд хана, 2 талд хоншоор яс, баруун нүдний ухархайн дээд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун хөмсөг, хамрын нуруу, уруул, хамрын баруун самсаа, бүсэлхий, баруун сарвуу, зүүн шуу. бугуй, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун, зүүн зовхи, баруун тохой, баруун шуу, зүүн дал, зүүн сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоолоо." гэх дүгнэлт, /хх-ийн 128-132/

 

Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаа Hyundai Sonata маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч • Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна." гэх магадлагаа, /хх-ийн 70/,

 

Жижүүрийн шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 03/,

 

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-12/,

 

Ашид Билгүүн ХХК-ны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2097 дугаартай "hondai sonata" 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ нь 570.000 төгрөг гэх үнэлгээ, /хх-ийн 53/

 

2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 165 дугаартай Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Б техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, /хх-ийн 60-63/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Д нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 15 минутын орчимд Ххх дүүргийн *** дугаар хорооны нутаг, “А” гүүрний  баруун замд Hundai sonata маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч Х.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Д-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Э.Д-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа дүүрэг болох С дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг болон ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.М нь эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 16.500.000 төгрөг, нийт 18.300.000 нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.Д нь шүүхийн шатанд хохирогч Х.М-эд 1.800.000, завсарлага авсан хугацаанд 2.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.  

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 500.520 төгрөгийг шүүгдэгч Э.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед төлсөн байна. 

Иймд шүүгдэгч Э.Д-оос нийт 14.500.000 төгрөг гаргуул хохирогч Х.М-эд олгож шийдвэрлэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Э.Д-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа дүүрэг болох С дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг болон ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Д-од оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Э.Д-оос 14.500.000 төгрөг гаргуулж хохирогч Х.М-эд олгосугай.

 

6.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР