Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1086

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч Э.Булганчимэг,

хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч В-, түүний орчуулагч Ц.Ө-бат, өмгөөлөгч Б.Баттөр,

шүүгдэгч Ж.И-, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан эрүүгийн 220900000**** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В нь хохирогч Б.С-д зээлсэн 30.000 төгрөгийг авах зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 0290 дугаартай итгэмжлэл хийж, Нийслэлийн тойргийн нотариатч Б.Х-гаар батлуулж, Б.С-ийн цахим сүлжээнд байршуулсан оёдлын машин зарна гэх зарын дагуу Б.С-ийн байршлыг тогтоох зэргээр Ж.И-тай гэмт хэрэг үйлдэхээр санаачлан, төлөвлөж дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

Шүүгдэгч Ж.И нь В-гийн захиалгаар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 16-17 цагийн орчимд Ххх дүүргийн *** дугаар хорооны  ***дугаар байрны гадна талд Б.С-ийг өөрийг автомашин дотор сууж байхад нь машины гадна талаас “Ө-н төлөөлөгч байна, янз бүрийн чимээ гаргахгүй, зүгээр ярь, би 18 жил хорих ангид байсан” гэж хэлэн дээрх итгэмжлэлийг харуулах, Д нэртэй паб руу түүнийг дагуулан орж “15 сая төгрөг төлөөд машинаа аваарай” гэж хэлэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, Б.С-ийн эзэмшлийн 75.906.933 төгрөгийн үнэ бүхий **-** улсын дугаартай Suzuki Jimny загварын автомашиныг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос В-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ж.И-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч В-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2021 оны 8 дугаар сарын орчимд анх Монгол Улсын Улаанбаатар хотод ирсэн байх үед хятад хэлний орчуулагч авахаар өөрийн танил хятад улсын иргэнээр дамжуулан Б.С-ийн охин А-тай танилцаж байсан. Тухайн үед А- нь надад өөрийгөө танилцуулахдаа Х улсад суралцдаг байсан, одоо хувиараа хятад хэлний багшаар ажилладаг гэж хэлж ярьж байсан бөгөөд тухайн үед бид ярилцаад сарын 1.000.000 төгрөгөөр цалинжиж ажиллахаар болсон боловч цалин бага байна гэсэн шалтгаанаар А- нь хамтран ажиллах саналаас татгалзсан. Энэ үед А- нь миний амьдрал маш их хэцүү мөнгө санхүүгийн асуудалтай байдаг, хоёулаа ярилцаж тохироод харилцаа холбоотой байж болно шүү дээ гэж хэлэхээр нь би түүнтэй харилцан ярилцаж ойлголцсоны үндсэн дээр түүний тавьсан саналыг нь хүлээн зөвшөөрөөд А--д санхүүгийн туслалцаа үзүүлж байхаар тохирч бид сексийн харилцаанд орсон. Энэ цаг хугацаанаас бид дотно харилцаа холбоотой байж байгаад 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ямар нэгэн харилцаа холбоогүй болсон.

Миний хувьд А--тай дотно харилцаа холбоотой байх үедээ 2021 оны 08 дугаар сарын орчимд түүний приус-30 маркийн авто машины зээлийн үлдэгдэл төлбөрт 3-н удаа хуваан нийт 6.000.000 төгрөгийг төлж өгсөн.

Мөн А- нь хоёр удаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна гэх үед нь эхний удаад нь 2.000.000 төгрөг, хоёр дахь удаад нь 1.500.000 орчим төгрөг гээд нийт 3.500.000 төгрөгийн төлбөр тооцоог нь хийж өгч байсан. Тухайн үед А- нь эмнэлэгт хэвтэж гарч ирсний дараа гэрээр хятад хэлний багш хийнэ гэж хэлээд Ххх дүүргийн *** дугаар дүгээр хорооны нутаг дэвсгэрт байр түрээслүүлэн дотор нь тавих ширээ, сандал, буйдан зэрэг эд зүйлсийг авхуулж нийт 5.000.000 төгрөгийн зардал гарсныг төлж өгсөн байдаг. Тухайн үеэс эхлээд А- нь өдөр болгон л ямар нэгэн эд зүйлсийг худалдаж авна гээд мөнгө нэхээд байдаг болохоор нь түүнээс зайгаа авч түүнтэй уулзахаа больж эхэлсэн.

Ингээд 2022 оны 02 дугаар сарын 22-ны орой түүний хойд эцэг Т нь миний “00000000 ” дугаарын гар утсанд залгаад “... А- хар тамхи хэрэглээд цагдаагийн байгууллагад баригдсан байна, утсаар ярьж болохгүй байна, гэрт хүрээд ирээч...” гэж хэлсний дагуу би шөнийн 01 цагийн орчимд А--гийн гэрт нь очиход эцэг Т-, эх Б.С-, мөн С-ийн дүү нь гээд нэг залуу нар гэрт байсан. Энэ үед Т-, С нар нь надад хандан “... Манай охин залуу хүн та тус болооч, Б дүүргийн цагдаад А- сааТ-агдаж шалгагдаж байна, бид хуулийн байгууллагын эрх мэдэлтэй хүнд 30.000.000 төгрөг өгөх шаардлагатай байна. Та 15.000.000 төгрөг олоод өгөөч, бид нар 15.000.000 төгрөгийг нь олъё...” гэж хэлэхээр нь би тэд нарт хандан, мөнгө өгөх боломжгүй ээ, манай Хятад Улсын хуулиар хар тамхитай холбоотой хэрэгт ямар ч мөнгө төгрөг егөөд нэмэр байдаггүй ээ, гэж хэлээд тэдний гэрээс гарч явсан.

Тэгээд маргааш өглөөнөөс нь эхлээд Т-, С нар нь миний гар утас руу “00000000- , 00000000-” дугаарын гар утаснуудаас дахин, дахин залгаад тус болооч ээ гээд гуйгаад байхаар нь би манай ажил дээр хүрээд ир гэж хэлсний дагуу өдөр 12 цагийн орчимд Ххх дүүргийн *** дугаар хороо “х” таурын ** давхарт байрлах манай оффист С-ийг ирж уулзахад нь надад компанийн эзэмшлийн мөнгө байна, миний өөрийн мөнгө биш, чи гурван сарын хугацаанд энэ мөнгөө буцаагаад төлчих, мөнгөний хүү тооцож авахгүй, 15.000.000 төгрөгийг бэлдсэн байгаа гэж хэлэхэд С бид нар 15.000.000 төгрөгөө олж чадсангүй ээ, нэмээд 15.000.000 төгрөгийг өгөөд нийт 30.000.000 төгрөг өгчхөөч гэж хэлж гуйсны дагуу компанийн ажилтан Ц-ыг явуулж “Г”-ны данснаас 30.000.000 төгрөг авхуулж С-д бэлнээр хүлээлгэн өгч мөнгө зээлсэн талаар гэрээ байгуулсан бичиг үйлдсэн.

Ингээд С нь 14 хоногийн дараа охин А-г Ш-ны сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гаргаж ирлээ гэж хэлсний дагуу Т-, С-, А- бид дөрөв уулзаад цугтаа хоолонд ороход А- надад гар утас авч өгөөч гэж хэлэхээр нь би 2.600.000 төгрөгөөр Ай фоне 12 фро макс маркийн гар утсыг худалдан авч өгсөн. Үүнээс хойш дахин А-тай огт уулзалдаагүй.

Миний хувьд С-д сайн санаж туслан 30.000.000 төгрөгийг хүү тооцолгүйгээр 3 сарын хугацаатай зээлсэн боловч С нь зээлсэн мөнгөө өгөхгүй, өнөө маргааш гэж хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн юмаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 189-190/,

 

шүүгдэгч Ж.И-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 31 өдөр хохирогчийн гэрийн гадаа эхнэр, найзтайгаа хамт н.Г гэх дүүгийн машинтай очсон. Би Ө-тэй хамт нотариат ороод итгэмжлэл хийлгэсэн, би Ө-г төлөөлөх эрхтэй гэж бодсон. Ө- надад энэ хүн надаас мөнгө зээлсэн гэхээр нь би хохирогч С-ийг олж уулзсан. Хохирогч С-ийн машины цонхыг тогшоод В буюу Монгол нэр нь Ө- гэж дууддаг. Би түүний итгэмжилсэн төлөөлөгч байна. Чамтай уулзах хэрэг байна гэхэд С аан за ийшээ миний хоол иддэг газар луу оръё гээд тус пабад орсон. Тухайн газрын ажилтан нь С-ийг таньж байсан. Та В-гоос 30.000.000 төгрөг зээлсэн юм уу, одоо тэр мөнгийг би авахаар болсон гэхэд би хуульчтайгаа яриад хэлье гэсэн. Би тэг тэг хэнтэйгээ ярих эсэх нь надад хамаагүй. Чамайг Ө- иргэний хэргийн шүүхэд өгөхөд чиний хаяг тодорхойгүй гээд буцаагаад байна гэсэн. С утсаар хуульчтайгаа ярьж, орж ирээд надад 30.000.000 төгрөг өгөх хэцүү байна. Манай хуульч надад хэлэхдээ тантай хамт нотариат орж гарын үсэг зурж болохгүй гэж байна гэсэн. С манай бага хүү зүрхний өвчтэй, том охин хар тамхинд донтсон гээд уйлаад байсан. Би С-ээс наад гэрээгээ хараа зээлийн хувийг өсгөх багасгах эрхтэй. Чи надад эхлээд 15 сая төгрөг өгчхөө би аутизмтай хүүхэдтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай. С гарч дахиад хуульчтайгаа яриад орж ирээд би 15 сая төгрөгийг чинь төлнө гэсэн. Би тэгээд яаж чамайг олох юм бэ гэхэд машинаа үлдээгээд явъя гэсэн. Би тухайн машиныг эхнэрээрээ бариулаад явуулсан. Гэрт очиход Ө аймгаас хүмүүс ирсэн байсан. н.С над руу залгаад маргааш яах билээ гэхэд Би өрөө төлсөн гэх бичиг хийгээд өгье чи надаа 15.000.000 төгрөгөө өг гэж хэлсэн. Дахиад залгахаар нь чиний 30.000.000 төгрөгийг нь чи надаа 15 сая төгрөг төлөөд би чамд 30.000.000 төгрөгийг төлсөн гэсэн бичиг хийж өгөн гэж хэлсэн. С хүүхдэдээ аваад машинаасаа буусан. Маргааш өглөө нь Ххх дүүргийн цагдаагийн газраас ирж баривчилсан...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ө- гэдэг нэртэй Өвөрмонгол хүнээс 50 сая төгрөгийн авлагатай байсан. Ингээд Ө-гөөс мөнгөө нэхсэн бөгөөд Ө- надад хэлэхдээ чиний мөнгөнөөс 30 сая төгрөгийг нь С гэдэг хүнд зээлсэн, зээлийн гэрээ хийсэн байгаа тэр хүнээс мөнгө авч чадахгүй байна. Тэр хүнийг олохгүй байна, чи өөрөө уулзаад мөнгөө авчих гэж хэлсэн. Ингээд С-ийн утасны дугаар, 11 дүгээр хорооллын гэрийн хаягийг нь хэлж өгсөн. Ө- нь С-ээс мөнгө авах үүднээс иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд С нь 11 дүгээр хороолол Н худалдааны төвийн урд талд байдаг гэртэй байдаггүй гээд хаалга тайлахгүй иргэний хэргийн шүүх тухайн хаягт байдаггүй гээд аваагүй гэсэн, ингээд олж чадахгүй байна гэсэн. Ингээд надад чи өөрөө энэ хүнийг олоод мөнгө авчих гэсэн. Ийм учир С гэдэг хүнийг 2 өдөр хайсан. Тэгээд утасны дугаарыг нь Фейсбүүк дээр хийсэн чинь нэхмэлийн машин зарна гэсэн зар хийсэн байсан. Тэгээд би уг зарын дагуу яриад нэхмэлийн машиныг нь үзье гэж хэлээд гэрийнх нь гадаа машиных нь хажууд 14 цагийн үед уулзсан. Сузуки Жими маркийн ногоон өнгийн машин байсан. Улсын дугаарыг нь санахгүй байна.

Ингээд С-тэй уулзаад мөн байсан тул өөрийгөө И байна би Ө- гэдэг хүнээс танд өгсөн 30 сая төгрөгийн асуудлаар явж байна гэж хэлсэн. Тэгтэл С Тийм үү тийм бол хоёулаа тухтай ярилцъя гээд байрных нь хойд талд байсан фаб руу дагуулан орсон, нэрийг нь санахгүй байна. Тэр Фабад сууж байгаад хүний 1 ширхэг Сэнгүр захиалан уугаад сууж байгаад ярилцсан. С-ээс та Ө-гөөс 30 сая төгрөг авсан нь үнэн юм уу гэсэн үнэн гэсэн, манай охин А- нь хар тамхи хэрэглээд асуудалд орсон, тэр асуудлаас гаргахын тулд бэлэн мөнгө хэрэг болоод Ө-гөөс 30 сая төгрөг зээлсэн гэсэн. Манай бага хүүхэд зүрхний өвчтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өрөвдөөд би 4 хүүхэдтэй, чиний байдлыг ойлгож байна, та өнөөдөр надад 15 сая төгрөг олоод өгчих тэгэх юм бол нотариат ороод өр зээлгүй болсон гээд бичиг хийгээд өгье гэж хэлсэн, Ө- нь надад итгэмжлэл хийн өгсөн байгаа, энэ баримтын дагуу би Ө-г төлөөлөн хуулийн байгууллагаар явах эрхтэй гэдгийг хэлсэн. Тэгээд итгэмжлэлийг уншаад за ойлголоо гэж хэлээд утсан дээрээ итгэмжлэлийн зургийг дарж авсан. Тэгээд орой 00 цагаас өмнө ямар ч байсан 1 сая төгрөгийг данс руу чинь хийе, Тэгээд маргааш буюу 09 сарын 01-ний өдөр 5 сая төгрөг барьж ирээд нотариат ороод машинаа буцаан авъя, баталгаа болгоод нэг өдөр миний машиныг чи авчих, чам дээр байж байг гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн үед уг фабаас гараад машин дээр очоод багажнаасаа нэг зүйл авсан, тэгээд машинаас дотор сууж байсан хүүхдээ аваад машиныхаа түлхүүрийг надад өгөөд яваад өгсөн.

Тэгээд би эхнэрээрээ бариулаад 5 дугаар сургуулийн хойд талд байдаг 50 дугаар байрны гадаа машиныг нь байрлуулсан. Би С-ийн гэрийн гадаа 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрийнх нь гадаа сахин хоносон уулзах гэж, сахиж байж олж авахгүй бол Шүүхээс зарлан явуулахаар олдоггүй байсан, ингээд гэр рүүгээ ирэн очин сахиж байсан, Ө- надад хэлэхдээ С Сузуки жими гэдэг машинтай гэж хэлж байсан. Мөн Фейсбүүк хаягаар нь ороход машины зураг нь байсан их содон машин байсан, ингээд байрны гадаа нь машин нь байсан учир гэрийнх нь гадаа эхнэрийнхээ хамтаар сахиж байхад 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 14 цагийн үед гарч ирсэн. Тэр үед эхнэр бид хоёр такси хөлсөлж байсан бөгөөд **-** дугаартай приус 20 маркийн, цагаан өнгийн машин байсан. Ганаа гээд жолооч нь байсан. Ганаа гэдэг залууг сайн танихгүй бөгөөд өдрийн 100.000 төгрөг өгье гээд түрээсэлсэн юм. Ямар нэг хүч хэрэглэсэн зүйл байхгүй, өөрөө надад нэг өдөр танд байж байг гээд өгсөн. Гэгээн цагаан өдөр байсан. Мөн фабад хамт суугаад ярилцаад нэг нэг пиво уугаад бараг гар бариад салсан. Би энэ хүнийг заналхийлсэн шинжтэй үг хэллэг огт хэлээгүй, С нь надад хандан та харагдаж байгаа шигээ хүн биш байна, манай 2 хүүхдийг өрөвдөж байгаад баярлалаа гээд салсан. С-ээс салаад явсны дараа орой болтол 10 гаран удаа утсаар хоорондоо ярьсан, хамгийн сүүлд цагдаа ярихаас өмнө ярьсан, бас дараа нь ярьсан. Тэгээд би С-д юун цагдаа яриад байгаа юм бэ хоёулаа тохироод салаа биз дээ, машин тэрэг чинь бүрэн бүтэн байрны гадаа зогсоол дээр мөнгө төгрөг өө олоод өг өө, би өөрөө маргааш цагдаа дээр очоод тайлбар аа өгнө гэтэл С нь миний машин биш компанийн машин болохоор болохгүй байна гэж хэлсэн...Баримт гэх зүйл байхгүй, Ө- гэдэг Өвөрмонгол нь нүүрс, жонш тээвэрлэлтэд Вагон тавьж өгдөг юм. Тэгээд Вагоны тээвэрлэлтэд нь ганц хоёр Вагон явуулаад өгөөч ээ жонш тээвэрлэх хэрэгтэй байна гээд тэгээд хоёр хуваан 50 сая төгрөгийг бэлнээр өгсөн юм. Б, Ч хоёроос жонш тээвэрлэх байсан. Тээвэрлэлт бол хийгдээгүй учир мөнгө авах гэж байсан. Б, Ч-оос жонш олборлох эрхтэй уурхай байдаг бөгөөд Хятад улсын иргэн нэрийг мэдэхгүй хоч нь Сусу гэдэг уг хүн тээвэрлэлт хийх гээд Вагон олдохгүй байна гэсэн, ингээд би Вагон зуучлах үүднээс 30 сая төгрөг аваад Ө-д вагон явуулаад өгөөч гээд өгсөн, би ийм зуучлал хийн дундаас нь хувьд авдаг юм. Мөн ЗК ХХК-ний захирал З-аас 20 сая төгрөг аваад Ө-д өгсөн. Ингээд нийт 50 сая төгрөг өгсөн гэтэл тээвэрлэлт яваагүй, Ө- вагон олж өгөөгүй. Ийм учир мөнгө авах гээд нэхсэн юм...Хоёулаа Б-т жоншны уурхайтай Энэ хоёроос 2022 оны 01 сард мөнгө авч Ө-д өгсөн. Сусугынх 00000000 . З-ын дугаар миний утсан дээр байгаа 9111 дугаар байгаа. Утсаа харахгүй бол хэлж мэдэхгүй байна. Компанийн нэрийг нь хэлж мэдэхгүй байна, Вагон тээвэр явуулдаг, Монголд 8 орчим жил ажиллаж амьдарч байгаа Утсыг нь мэдэхгүй байна, миний утсан дээр дугаар нь байгаа. Ө- нь С-ийг шүүхэд өгсөн гэсэн, тэгтэл оршин суух хаяг дээр байдаггүй гээд авахгүй байсан гэсэн. Тэгээд надад итгэмжлэл хийн өгөөд чи өөрөө энэ хүнийг олоод мөнгө авчих гэсэн, би эхний удаа С-тэй уулзаад үнэхээр Ө-гөөс мөнгө авсан юм уу гэхэд авсан гээд хүлээн зөвшөөрөөд тухайн үед ярилцаад ямар ч хэрүүл уруул болоогүй ойлголцоод салсан учир миний зүгээс хуулийн байгууллагад хандаагүй. С-тэй өчигдөр анх удаа уулзсан. С өөрөө ямар нэг асуудал гаргаагүй төлнө өө л гэсэн. С өөрөө манай охин А- хар тамхины асуудалд орсон, бага хүүхэд зүрхний өвчтэй гэж хэлээд зовлон яриад байсан учир талыг нь ч хамаагүй аваад салъя гэж бодоод ийм шийдвэр гаргасан. Надад ямар нэг захиалга өгсөн зүйл байхгүй, чи надаас авах ёстой мөнгөө С-тэй уулзаад авчих л гэж хэлсэн. Ингэхдээ надад итгэмжлэл хийн өгсөн. С-, А- нарыг нь шалгуулмаар байна. С-д би гомдол гаргамаар байна. Намайг гүтгэж байна. Мөн энэ хүн шүүхийн байгууллагад олдоггүй хүн, олдсон дээр нь энэ мөнгөний асуудлаа шийдүүлмээр байна. С надад хэлэхдээ А- охин нь хар тамхины хэрэгт ороод салгах гэж Ө-гөөс 30 сая төгрөг зээлж авсан гэж надад хэлсэн. Энийг би бас шалгуулах хүсэлтэй байна…” гэх мэдүүлэг /3хх-ийн 104-108/,

 

хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 16-17 цагийн үед би Х- /9 настай/-тэй хамт 10 дугаар байрнаас гарч машин руу явсан. Хүү бид 2 машиндаа суугаад хойш ухрах гэхэд үл таних 2 залуу /нэг нь намхан нуруутай, сахалтай байсан, нөгөөх нь өндөр нуруутай халзандуу толгойтой хүн байсан/ гарч ирсэн. Намхан нуруутай залуу нь машины урд талын цонх дээр цагаан өнгийн бичгийн цаасан дээр нэг зүйл бичиж үзүүлсэн. Тэр залуу “би Ө-гийн бие төлөөлөгч нь байна, янз бүрийн чимээ гаргахгүй, зүгээр ярь, би 18 жил хорих ангид байсан” гэж хэлээд цамцныхаа халааснаас цагаан өнгийн иштэй хутга үзүүлж буцаагаад далд хийсэн. Тухайн үед тэр хутгыг хараад маш их айж цочирдсон. Хүү маань байсан болохоор би хүүдээ санаа зовж машинаасаа буугаад тэр 1 намхан нуруутай залуутай уулзсан. Гэтэл тэр залуу хоёулаа жоохон ийшилж байгаад ярилцъя гээд байсан. Хүүд чинь аюул байхгүй хоёулаа ийшээ явъя гээд намайг дагуулж зам хөндлөн гарч “Д” нэртэй паб руу орсон. Тэр пабад ороод нэг ширээнд суусан. Тэр залуу “би чамайг хараад ойлгож байна, 15 сая төгрөгөө төлөөд машинаа аваарай, ямар ч эсэргүүцэлгүй, энэ нь чамд ашигтай шүү, би чамайг 10 гаруй хоног судалсан, одоо машинаа өгөөд явуул гэж хэлсэн. Пабад хэр удсаныг би санахгүй байна. Намхан залуу олон юм яриад байсан, хэсэг ярьж байгаад пабаас гарч машин руу бид 2 явсан. Машинд хүү маань сууж байсан ба өндөр нуруутай залуу анх зогсож байсан газраа зогсоод байж байсан. Тэгээд намайг машины түлхүүрээ өг гэж хэлсэн. Би машины урд талын суудал дээр түлхүүрээ тавьж үлдээгээд эргэж хараагүй хүүгээ машинаас аваад буусан. Тэгээд хүүтэйгээ байрныхаа гадаа байсан. Цаашаа юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд би гэртээ орж ирээд найз Т руу залгаж гэртээ дуудаад болсон асуудлын талаар хэлсэн. Найз Т манай хүү Т- лүү залгаж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Ө- гэх хүнийг би таньдаг болоод 1 жил орчим болж байна. Ө-т нь Өвөрмонгол хүн. Миний гэрт 6-7 удаа ирж байсан. Надад мөнгөний хэрэг гарч Ө-гөөс мөнгө зээлсэн 30 сая төгрөгийг хүүгүй зээлсэн ба гэрээ байгуулсан. Тухайн үед тэр 30 сая төгрөгийг Ө- компаниас авч өгч байгаа болохоор гэрээ байгуулж гарын үсэг зуралцсан дээр зээлсэн мөнгөө яг тэдэнд төлөөрэй гэсэн зүйлийн талаар яриагүй. Одоогоос 20 гаруй хоногийн өмнө манай гэрийн хаалгыг нэг залуу нүдэж хэн бэ гэхэд нэрээ хэлэхгүй Ө-гийн явуулсан хүн байна, үүдээ онгойлго гээд байсан. Би тухайн үед үүдээ онгойлгож өгөөгүй. Би Ө- гэх хүний талаар сайн мэдэхгүй. 00000000  гэх дугаараас над руу залгадаг байсан. 00000000 гэх дугаараас хааяа залгадаг Надтай уулзах бүртээ ажил бүтэхгүй байна гэдэг...**-** улсын дугаартай юнител ногоон өнгөтэй Suzuki Jimny автомашин. 2021 онд үйлдвэрлэгдсэн. 2022 оны 03 сард Монголд орж ирсэн. Бериж группээс 70 сая орчим төгрөгөөр зээлээр худалдаж авсан. Машины гэрчилгээ одоогоор Бериж группт байдаг...Ө-гийн захиалгаар И гэх хүн миний машиныг авч явсан. Ө-гөөс 30 сая төгрөгийг зээлсэн ба зээлсэн мөнгөнийхөө барьцаа болгож авсан байна. И утасны дугаар нь 00000000 энэ дугаараас надтай ярьсан. Бас Ө-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн гэрээг И хийсэн байсан. Би энэ хүнийг өмнө нь харж байгаагүй. Энэ хүнийг анх удаа өнөөдөр харсан. Миний машиныг дээрэмдэж авч явсан хүн энэ хүн мөн байна. Над руу фейсбүүк хаягаасаа найзын хүсэлт явуулсан. Фейсбүүк нь “И Жончиг” гэх фейсбүүк...” гэх мэдүүлэг /2хх-ийн 71-73/,

 

гэрч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгтэл ээж над руу утсаар яриад аягүй эвгүй хүмүүс ирсэн байна, би айгаад байна аа, чи өмгөөлөгчтэй итгэмжлэл дээр гарын үсэг зур гээд байна, зурах нь зөв үү гээд асуучих гэж хэлсэн...Гэтэл орой 20 цагийн үед миний фейсбүүк хаяг руу И гэсэн нэрээс найзын хүсэлт явуулсан. Тэр хүсэлтийн дагуу зургийг нь хараад ээж рүү явуулсан тэгтэл ээж хараад өдөр ирсэн И гээд байсан хүн мөн байна гэж хэлсэн. Тухайн үед манай дүү Т-ын Х- байсан бөгөөд хүүхдээ машиндаа үлдээгээд буугаад ир гэж хэлсэн гэсэн. Тэгээд ээжийг Д нэртэй паб руу дагуулан явсан паб-д ороод ямар ч байсан 15 сая төгрөг өгчих салгаад өгье гэж хэлсэн гэсэн өөрөөр юу болсон талаар санахгүй байна. Манай ээж С нь 2022 оны 02 сард цагаан сарын өмнөхөн зээлийн гэрээ байгуулан Ө-гөөс 30 сая төгрөг зээлэн авсан, хүүгүй 6 сарын хугацаатай зээлэн авсан. Тухайн үед компани дээр зээлийн гэрээ байгуулсан...ээжийн хэлж байгаагаар өчигдөр тэр хүн хутга гаргаж ирээд илүү хөдөлгөөн хийв ээ гэж хэлсэн байсан. Харин машинд дүү байсан учир айгаад янз бүрийн хөдөлгөөн хийгээгүй, шууд хэлснийг нь дагасан гэсэн...би Ө-тэй бэлгийн харьцаанд орсон талаараа аав ээж болон өөрийн найз залуудаа одоо ч гэсэн хэлээгүй байгаа. Тухайн үедээ сэтгэл санааны хямралд орж байсан. Энэ өөрөө их эмзэг асуудал учраас хэн нэгэнд хэлж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 86-87/,

 

Гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ж.И-ыг таньж мэднэ...сүүлийн үед Ж.И нь манай байрны дүү болох Г-этэй хамт ажил хөөцөлдөөд явж байна гэж хэлж байсан. Г бол приус 20 маркийн цагаан өнгийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй таксинд явдаг. Ж.И 10 гаруй хоногийн өмнө надтай утсаар холбогдоод найз нь машин тэрэггүй байна, таксинд явдаг машин тэрэгтэй хүн байна уу гэж асуухаар нь байрны танил дүү Г-тэй холбож уулзуулж өгсөн. Г дүү группт байдаг ба таксинд явж орлого олдог...” гэх мэдүүлэг /2хх-ийн 90-91/,

Гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ж.И-ыг зүс танина. Анх 2022 оны 06 дугаар сард манай байрны Н- нь манай найз И-д унаа хэрэгтэй байна таксинд яваад өгөөч гэж гуйсны дагуу би Ж.И-д үйлчилж гадуур явж өгч түүнийг таньдаг болсон. Тэрнээс хойш ийш тийш унаа хэрэгтэй болохоороо намайг дуудаж хүргүүлдэг, хөлс мөнгө өгдөг байсан. Түүнтэй хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр уулзсан Тэрээр намайг гэртээ байхад буюу 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд над руу өөрийнхөө 00000000 гэсэн дугаараас залгаад “маргааш ахыгаа 5 дугаар сургуулийн тэндээс аваад 11 дүгээр сургуулийн тэнд хүргээд өгчих” гэж ярьсан. Ингээд би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд 5 дугаар сургуулийн хойд талын байрны гадна ирсэн. Миний санаж байгаагаар 50 дугаар байр байсан байх. Тэнд очоод И ах руу залгатал төд удалгүй эхнэртэйгээ, мөн өөр хоёр танихгүй хүнтэй хамт гарч ирж суугаад тэндээс хөдлөөд 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны гадаа зогсоод хоёр эрэгтэй хүний нэг нь буугаад явсан, нөгөө хүмүүс нь харин энд жаахан зогсчих гээд тэнд хэсэг зогссон. Тэгээд 11 цагийн орчимд би И ахад таксинд явлаа гэж хэлэхэд тэд машинаас буугаад үлдсэн. Би тэндээс хөдөлж яваад таксинд явж байх. 14 цаг өнгөрч байхад И ах над руу залгаад машинд чинь бичиг баримтаа үлдээчхэж гэхэд нь тухайн үед мэдээгүй байсан. Тэгсэн жолооч талын хажуу талын урд нарны хаалтад хавчуулаатай бичиг байсан бөгөөд гадуураа гялгар хавтастай бичиг байсан. Тэр бичгийг би 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны гадна аваачиж өгсөн. Энэ үед миний машинаас буусан эхнэр нь болон түүнтэй хамт машинд суусан залуу хоёр И-тай хамт байсан. Би бичиг баримтыг нь өгөхөд И нь түр байж байгаарай гээд намайг хүлээлгэсэн. Төд удалгүй дуудаад чи энэ машиныг бариад 5 дугаар сургуулийн хойд талд аваачаад тавьчих гэсэн бөгөөд тэр машин нь зөв талдаа рультай сүзүки жимми маркийн машин байсан бөгөөд би зөв талдаа рультай автомат барьж чадахгүй гэдгээ хэлэхэд И-ы эхнэр нь тэр машиныг бариад И нөгөө залуу хоёр хажууд нь суугаад явсан, би тэндээс хөдөлж таксинд явсан..намайг сүүлд бичиг баримт аваачиж өгөхөд И-ы хамт машиныг эзэн гээд эмэгтэй хамт байсан тэр эмэгтэйн машиныг мөнгөнийхөө оронд авч байна гэж ойлгосон. Тэрийг мэдэхгүй тэр эгч хэвийн зүгээр хүүхэдтэйгээ явж байсан гэх мэдүүлэг /2хх-ийн 97-99/

 

Гэрч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед гэрийнх гадаа очиж цонхны доор байдаг саравчинд И-ы хамт хоёулаа хүлээж суусан бөгөөд өдөр 14 цагийн үед С нь 8-10 орчим насны эрэгтэй хүүхэд дагуулаад орцноосоо гарч ирээд машин дээрээ очсон юм. Ж.И бид хоёр 14 цаг 10 минутын үед **-** улсын дугаартай жимни маркийн  ногоон өнгийн машиныг би бариад, И хажууд суугаад явсан бид 2 Ххх дүүргийн *** дугаар сургуулийн ***  дугаар байрны зогсоолд тавьсан юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 101/,

 

Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 31-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед Ххх дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай *** дугаар сургуулийн орчимд байдаг найз И-ы гэрт очиж түүнтэй уулзаад надад шар тайлах архины мөнгө байвал өгөөч гэж хэлээд гуйхад хоёулаа ойрхон нэг хүнтэй уулзаад ирье гэж хэлсэн. Тэгээд эдний гэрийн гадна би түүнийг хүлээгээд хэсэг хугацаанд суусны дараа И-, үүний эхнэр О- нар гэрээсээ гарч ирээд тэдний байрны гадна цагаан өнгийн приус 20 маркийн авто машин ирэхэд бид нар тэр машинд суугаад С дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 11 дүгээр хороололд нэг байрны гадна талбайд очиж зогсоход И-, О- бид гурав буугаад тэр авто машин тэндээс хөдлөөд явсан. Ингээд хэсэг хугацаанд тэр байрны гадна талын талбайн хэсэгт зогсож байх үед ногоон өнгийн "Сузуки Жимни" маркийн авто машинд дээд цээжин хэсгээрээ улбар шаргал өнгийн нимгэн юүдэнтэй цамцтай эмэгтэй, цагаан өнгийн саравчтай малгай өмссөн, саарал өнгийн цамцтай эрэгтэй хүүхэд хөтлөн ирж суух үед И тэр машинд суусан эмэгтэйтэй очиж уулзсан Гэгээд тэр хоёр хэсэг хугацаанд ярилцаж байгаад тэр эмэгтэй нь машинаас уугаад И-тай цуг явахад И надад хандан “...Ээгий чи энэ машинд нь асаатай, машин дотор жаахан хүүхэд суугаад үлдсэн болохоор нь машин тэргээ хөдөлгөчих вий дээ, мөн таньж мэдэхгүй хүмүүс ирээд айлгаж сандаргачих вий бодоод алсаас ойролцоогоор 10 орчим метрийн зайнаас тэр хүүхдийг ажиглавал барагцаагаар 30 орчим минут өнгөрсний дараа И-, тэр эмэгтэй хоёр цугтаа машин дээр ирээд, тэр эмэгтэй машинаас хүүхдээ буулгаж авахад нь И машины гэрчилгээ нь хаана байгаа юм бэ? гэж асуухад тэр эмэгтэй урд талын хайрцагт байгаа гэж хэлж байсан. Ингээд тэр эмэгтэй хүүхдээ дагуулаад явсны дараа байрны хажуугийн сааданд суугаад хүлээж байсан О-г би очиж И хүрээд ир гэж байна их гэж хэлээд түүнийг дагуулан машин дээр ирэхэд О-г тэр машиныг унаад явчих хэлээд бид нар цугтаа тэндээс хөдөлж яваад Ххх дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай *** дугаар сургуулийн орчим байрлах И-ы гэрийн гадна ирж машиныг байрны гадна талын ил зогсоолын талбайд байрлуулж тавиад И-, О- хоёр гэртээ орохоор явахад нь би тэндээс шууд салаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай Таван шар"-д байрлах гэртээ харихаар явсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 112-113/,

 

Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагийг нь сайн санахгүй байна, орой 18 цагийн үед байх гэж бодож байна. Над руу фейсбүүк мессенжер чатаар найз нь том асуудалтай байна, ороод ирээч гэж хэлэхээр нь гэр луу нь ороход С гал тогооныхоо өрөөнд ганцаараа сууж байсан. Тэгээд яасан юу болсон гэж асуухад С царай нь улайсан, ээрч муурсан байдалтай хоёр хүн ирээд найзынх нь машиныг дээрэмдээд аваад явчихлаа, хүү, бэр хоёрыг дуудсан одоо ирж байгаа гэж хэлсэн. Удалгүй хүү, бэр хоёр нь орж ирээд хүү нь цагдаад дуудлага өгөх хэрэгтэй гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагч нар ирээд гадаа талбайд машин хаанаас авч явсан гэж асуугаад цуг явах шаардлагатай гээд С-ийг аваад явсан. Би хүүг нь хараад гэрт нь үлдсэн, орой охин нь гэртээ ирсэн. би С-ийг гэртээ ирэхэд зөрөөд гэр лүүгээ орсон шиг санаж байна...Айж сандарсан нүүр нь улайсан юм ярьж чадахгүй ээрсэн хэдэн цаг гал тогооны өрөөнд суусан талаар мэдэхгүй байна гэж хэлж байсан.. найз нь нэг хүнд өртэй байсан юм аа машиныг минь аваад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 115/,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ээж сахалтай намхан халзан хүнтэй ярилцсан хаана юм бүү мэд, өндөр эрэгтэй хүн машин тойроод яваад байсан, би машин дотроо сууж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 117/,

 

Гэрч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өдөр эрт болсон асуудал байсан, би тэр өдөр эхнэр З-гийн хамт кино үзээд гарч явсан чинь ээж С нь манай эхнэр З-гийн гар утас руу залгаад...машиныг хүн булаагаад аваад явчихсан...” гэж хэлсэн. Манай эхнэр надад хэлэхдээ шоронд удаан байсан хүн ээжийн машиныг аваад явсан байна гэхээр нь бид хоёр шууд ээжийн гэр болох Ххх дүүрэг ***-р хороо, **-*** тоотод очиход ээжийн найз Т эгч ирчихсэн байсан. Ээж тухайн үед орон зай, цагийн баримжаа алдчихсан, нэлээн олон цаг гэртээ яах учраа олохгүй суусан байсан. Ээж жоохон тайвширч байгаад хүнд гэмт хэрэгтэй насаараа шоронд суусан гээд халааснаасаа хутга гаргаж ирээд харуулаад машин авч явсан гээд ярьсан. Тэр хүмүүс битгий чанга дуу гаргаарай, насаараа шоронд суусан гэх зүйл хэлсэн гэхээр нь цагдаад дуудлага өгч тэр хүмүүсийг олно. Ө- гэх хүнд өртэй байсан ч ингэж Цагдаагийн алба хаагч нар иртэл би хамт байсан бөгөөд эхлээд хэв журмын алба байсан гэтэл хоёр эрэгтэй хүнээс гадна, өөр нэг эмэгтэй хамт байсан.. ирээд араас нь мөрдөгч нар ирсэн. Би камерын бичлэг шүүж байхад нь хамт байсан гэтэл хоёр эрэгтэй хүнээс гадна өөр нэг эмэгтэй хамт байсан. Тэр эмэгтэй их учиртай, 2022,08,30-ний оёдлын машин зарна гээд зар байршуулсан байхад нэг эмэгтэй үзье гээд манай эхнэр тэр эмэгтэйг дагуулаад очиж үзүүлсэн юм. Гэтэл тэр эмэгтэй камерын бичлэг дээр гарч буй эмэгтэй хүн өмнөх өдөр нь оёдлын машин үзсэн эмэгтэй болж таарсан. Тэр хүмүүс намайг болон ээжийг их судалсан байсан, тухайн үед ээж рүү. залгаж замын цагдаа хүү рүүгээ хэлж машинаа авах гэж байна уу амжихгүй шүү гэж хэлж байсан гэх мэдүүлэг /2хх-ийн 123/,

 

Гэрч Э.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нөхөр бид хоёр тэндээсээ шууд хадам ээжийн гэрт ирэхэд хүү Х-, найз Т нартай хамт байсан. Хадам ээжийн царай нь улайчихсан, шокийн байдалтай байж байсан. Хадам ээж хэлэхдээ аймар царайтай шоронгийн хулгайч ирээд хүүг буулгахгүй нэг хүн нь хажууд зогсоод, намайг дагаад яв гэхээр нь тэр хүнийг дагаад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 125/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээний тайлан /2хх-ийн 145-150/,

 Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №1115 дугаартай албан бичиг /3хх-ийн 51/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 27-28/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 43-44/,

Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 49-56/,

Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 60-64/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 71-78/,

Итгэмжлэл /1хх-ийн 122/,

00000000 дугаартай Д.Г-ийн гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 160-161, 182-186/,

00000000  дугаартай Вү Жиангуагийн гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 201-203/,

00000000- дугаартай Б.С-ийн гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 206-207/,

00000000 дугаартай О.Г-ийн гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 208-209/,

00000000 дугаартай Ж.И-ы гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 210-211/,

Мобиком ХХК-аас дугаар эзэмшигч нарын мэдээллийг ирүүлсэн албан бичиг /1хх-ийн 213-214/,

Юнител ХХК-аас дугаар эзэмшигч нарын мэдээллийг ирүүлсэн албан бичиг /2хх-ийн 17-18/ зэрэг болно.

 

Гэм буруугийн дүгнэлт

Прокуророос шүүгдэгч В-г хохирогч Б.С-д зээлсэн 30.000 төгрөгийг авах зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 0290 дугаартай итгэмжлэл хийж, Нийслэлийн тойргийн нотариатч Б.Х-гаар батлуулж, Б.С-ийн цахим сүлжээнд байршуулсан оёдлын машин зарна гэх зарын дагуу Б.С-ийн байршлыг тогтоох зэргээр Ж.И-тай гэмт хэрэг үйлдэхээр санаачлан, төлөвлөж дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн  1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ж.И-ыг В-гийн захиалгаар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 16-17 цагийн орчимд Ххх дүүргийн *** дугаар хорооны  ***дугаар байрны гадна талд Б.С-ийг өөрийг автомашин дотор сууж байхад нь машины гадна талаас “Ө-н төлөөлөгч байна, янз бүрийн чимээ гаргахгүй, зүгээр ярь, би 18 жил хорих ангид байсан” гэж хэлэн дээрх итгэмжлэлийг харуулах, Д нэртэй паб руу түүнийг дагуулан орж “15 сая төгрөг төлөөд машинаа аваарай” гэж хэлэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, Б.С-ийн эзэмшлийн 75.906.933 төгрөгийн үнэ бүхий **-** улсын дугаартай Suzuki Jimny загварын автомашиныг хууль бусаар авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, прокурорын яллах үндэслэл болгосон буюу яллахад дүгнэлтэд тусгасан /дээр дурдагдсан/ хохирогч Б.С-ийн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 27-28/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 43-44/,

Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 49-56/,

Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 60-64/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 71-78/,

Итгэмжлэл /1хх-ийн 122/,

00000000 дугаартай Д.Г-ийн гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 160-161, 182-186/,

00000000  дугаартай В-ийн гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 201-203/,

00000000- дугаартай Б.С-ийн гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 206-207/,

00000000 дугаартай О.Г-ийн гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 208-209/,

00000000 дугаартай Ж.И-ы гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 210-211/,

Мобиком ХХК-аас дугаар эзэмшигч нарын мэдээллийг ирүүлсэн албан бичиг /1хх-ийн 213-214/,

Юнител ХХК-аас дугаар эзэмшигч нарын мэдээллийг ирүүлсэн албан бичиг /2хх-ийн 17-18/,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ/2022/10410 дугаар захирамж,  

гэрч А.А-, Т.Н-, О.Г-э, Т.О-, С.Б-э, Б.Т-, О.Т-, Э.З-, насанд хүрээгүй гэрч Т.Х- нарын мэдүүлгүүд зэргийг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч В-г шүүгдэгч Ж.И-д хохирогч Б.С-ээс зээлсэн 30.000.000 төгрөгийг авах зорилгоор нотариатаар орж итгэмжлэл хийлгэн Ж.И-тай гэмт хэрэг үйлдэхээр санаачлан төлөвлөж, дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэргээс харахад шүүгдэгч В нь хохирогч Б.С-д 2022 оны 02 сард 30.000.000 төгрөгийг 06 сарын хугацаатай зээлүүлжээ. Хохирогч Б.С нь шүүгдэгч В-гоос зээлсэн 30.000.000 төгрөгийг хугацаандаа төлөхгүй алга болсон, мөн оршин суух хаягтаа оршин суудаггүй болохыг олж мэдэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.С-ээс 30.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Улмаар шүүгдэгч В нь Б.С-ээс 30.000.000 төгрөгөө олж авахын тулд шүүгдэгч Ж.И-д итгэмжлэл хийж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч шүүгдэгч В нь шүүгдэгч Ж.И-д итгэмжлэл олгохдоо “...хохирогч Б.С-ээс 30.000.000 төгрөг авах, энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандах, гомдол гаргах, тайлбар өгөх, зээлсэн мөнгө авах Иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах... зэрэг үйлдэл хийх эрх”-ийг олгосон байх бөгөөд шүүгдэгч Ж.И-д хохирогч Б.С-ийг айлган сүрдүүлж, түүний эд хөрөнгийг авах талаар талаар ямар нэгэн чиглэл өгсөн зүйлгүй, шүүгдэгч Ж.И-ы үйлдсэн гэмт хэргийг санаачлан зохион байгуулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд В-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасан “...гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч Ж.И-ы тухайд тэрээр хохирогч Б.С-ийн оршин суугаа газрыг олж тогтоон, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 16-17 цагийн хооронд Ххх дүүргийн *** дугаар хороо, 10 дугаар байрны гадна хохирогч Б.С-ийг өөрийн машинд сууж байхад нь “Ө-гийн төлөөлөгч байна. Янз бүрийн чимээ гаргахгүй зүгээр ярь. Би 18 жил хорих ангид байсан.” гэж хэлж дээрх итгэмжлэлийг харуулан “Д” нэртэй паб руу дагуулан орж “15.000.000 төгрөг өгөөд машинаа аваарай” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжтэй гэхээс илүүтэйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ж.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И-ы цагдан хоригдсон 70 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 1.050.000 төгрөгийг энэ тогтоолоор оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж, биечлэн эдлэх торгуулийн ялыг 8.950.000 төгрөг тогтоов.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И-ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Б.С хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ж.И-ыг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 3 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокуророос В-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Пркуророос шүүгдэгч Ж.И-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3.Шүүгдэгч Ж.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.Шүүгдэгч Ж.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И-ы цагдан хоригдсон 70 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 1.050.000 төгрөгийг энэ тогтоолоор оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж, биечлэн эдлэх торгуулийн ялыг 8.950.000 төгрөг тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И-ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар Ж.И нь тогтоосон хугацаанд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарласугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.И нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч В-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч В-, Ж.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Ж.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР