Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/01530

 

 

 

 

 

 

 

 

 

2020 06 08 181/ШШ2020/01530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин МУКух, Б.Б,

Нэхэмжлэгч: Ч.С,

Нэхэмжлэгч: Ц.М,

Нэхэмжлэгч: Д.Г,

Нэхэмжлэгч: Х.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах, МУК /ХХД:9070005058, РД:9087249/-д холбогдох,

Дутуу олгосон цалин хөлс болох Б.Бгийн цалин 1 417 698 төгрөг, Ч.Сийн цалин 587 556 төгрөг, Ц.Мийн цалин 680 024 төгрөг, Д.Г цалин 878 300 төгрөг, Х.Мийн цалин 1 238 914 төгрөгийг тус тус гаргуулах, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, Ч.С, Ц.М, Д.Г, Х.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Т, М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2005 онд эвэр бүрээ хөгжмийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2016 онд 43 настайдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д Сонгодог, мэргэжпийн урлагийн байгууллагад ...найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, ...өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасны дагуу Улаанбаатар чуулгад давхар ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон. 2018 оны 08 сард МУККйн захирлаар Ц.Пүрэвхүү ирж, 2020 онд хувийн аудитын компаниар аудит хийлгэсэн ба үүний дараа цалин хөлсөнд өөрчлөлт оруулсан. Шалтгааныг аМУКухад Улсын аудитын газраас тэтгэвэрт гарсан бол Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг сэргээж өгөхгүй гэсэн чиглэл өгсөн учраас захирлын 2020.02.18-ны өдрийн Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай тушаал гарсан гэж хэлсэн.

Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас байгууллагынхаа ҮЭ-ийн хороонд гомдол гаргаад Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар шийдвэрлүүлж өгнө үү гэтэл ХМТК байхгүй тул НХМШЦСХороонд хандахыг санал болгосон. Энэхүү хороонд хандаад энэ хорооноос 2020/03/11-ны өдөр 02 тоот зөвлөмж гарсныг 2020/04/02-ны өдөр гардаж авсан, уг зөвлөмжийг ажил олгогч биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж гомдлоо гаргасан.

Төрийн албаны тухай хуульд тэтгэвэрт гарсан ажилтан хөдөлмөр эрхлэх талаар зохицуулалт байхгүй бөгөөд зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар бүлэг буюу ахмад настны хөдөлмөр эрхлэлт гэх зохицуулалтын 112.1-д Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно, 112.2.-д Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан байхад тэтгэвэрт гарсан гэх үндэслэлээр олгох ёстой бусад нэмэгдлийг хасаж тооцоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар Төрийн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 9 дүгээр хавсаралтын дагуу би 2020 оны 01 дүгээр сард TY-10-ын 5-р 924695 төгрөгөөр цалинжаад нэмэгдэл урамшууллаа авсан. Гэтэл 2 дугаар сараас ТҮ-10-1-р 848 856 төгрөгөөр цалинжуулаад бусад нэмэгдлийг хасаж тооцсон тул хасагдсан цалин хөлсийг тооцоход үндсэн цалингийн зөрүү 75 839 төгрөг, Ур чадвар 10 хувь 92 469 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувь 231 173 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1500 бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлхээр 33 000 төгрөг, дээд МУКргуульд багшлах цагийг нэг цагаар 7 510 төгрөгөөр тооцоод 36,80 нэг сард гардаг бөгөөд үүгээр үржүүлэхэд нийт 276 368 төгрөг, нийт 708 849 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 1 417 698 төгрөг болж байна.

Иймд хариуцагч МУККас гаргуулж, 1 417 698 төгрөгийг гаргуулж, Б.Б надад олгож, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлж олгохыг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус байгууллагад 2009 онд нарийн бүрээ хөгжмийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн захилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2015 онд 40 настайдаа НДСОТТТХ-ийн 4 дүгээр зүйлийн 6-д Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад ...найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, ...өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасны дагуу Дуурь бүжгийн эрдмийн театрт давхар ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон.

Нэхэмжлэгч Б.Бтэй адил цалин хөлс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Миний дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 75 839 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувиар тооцоход 184 939 төгрөг, нэг сард нийт 293 778 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 587 556 төгрөг болж байна.

Иймд хариуцагч МУККас 587 556 төгрөгийг гаргуулж, цаашид цалин хөлсийг хасахгүйгээр үргэлжлүүлэн олгохыг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 онд сонгодог бүжгийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2009 онд 44 настайдаа НДСОТТТХ-ийн 4 дүгээр 4.6-д Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, ...20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, ...өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасны дагуу Дуурийн театрт давхар ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон.

Нэхэмжлэгч Б.Бтэй адил цалин хөлс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Миний дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 75 839 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 25 хувиар тооцоход 231 173 төгрөг, нэг сард нийт 370 012 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 680 024 төгрөг болж байна. Иймд хариуцагч МУККас 680 024 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд ардын бишгүүр хөгжмийн багшаар хөдөрмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. 2017 онд 43 настайдаа НДСОТТТХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад ...найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, ...өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасны дагуу Үндэсний дуу бүжгийн түмэн эх чуулгад ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон.

Нэхэмжлэгч Б.Бтэй адил цалин хөлс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Миний дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 50 538 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувиар тооцоход 179 880 төгрөг, дээд МУКргуульд багшлах цагийг нэг цагаар 7 241 төгрөгөөр тооцоод 24,20 нэг сард гардаг бөгөөд үүгээр үржүүлхэд нийт 175 232 төгрөг, нийт нэг сард нийт 438 650 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 878 300 төгрөг болж байна. Иймд хариуцагч МУККас 878 300 төгрөгийг гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлс олгохыг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус байгууллагад 2003 онд сонгодог бүжгийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2015 онд 41 настайдаа НДСОТТТХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, ...20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, ...өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасны дагуу Дуурь бүжгийн эрдмийн театрт давхар ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон болно.

Нэхэмжлэгч Б.Бтэй адил цалин хөлс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Миний дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 75 839 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1 500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувиар тооцоход 184 939 төгрөг, дээд МУКргуульд багшлах цагийг нэг цагаар 7 510 төгрөгөөр тооцоод 42,90 нэг сард гардаг бөгөөд үүгээр үржүүлэхэд нийт 322 179 төгрөг, нэг сард нийт 615 957 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 1 238 914 төгрөг болж байна. Иймд хариуцагч МУККас 1 238 914 төгрөгийг гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлс олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч МУКК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргасан шаардлагыг хүлээн авч МУККйн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар тушаалыг өөрчлөх боломжгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл төрийн албанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болох бөгөөд цалин хөлс нь зөвхөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдоно. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.2.4-т зааснаар тэтгэвэрт гарахынхаа өмнө авч байсан цалин, нэмэгдэл хөлсийг сэргээн олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн МУКдлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, Ч.С, Ц.М, Д.Г, Х.М нар нь хариуцагч МУККд холбогдуулан дутуу олгосон цалин хөлс гаргуулах буюу Б.Бгийн цалин 1 417 698 төгрөг, Ч.Сийн цалин 587 556 төгрөг, Ц.Мийн цалин 680 024 төгрөг, Д.Г цалин 873 300 төгрөг, Х.Мийн цалин 1 238 914 төгрөгийг тус тус гаргуулах, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч нар нь МУККтой Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өөр байгууллагад хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авсан талаар зохигч маргаагүй.

 

Хариуцагч МУКК нь нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул төрийн албан тушаалд ажиллаж байсан үеийн цалин хөлсийг олгох, цол зэрэг дэвийг эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

 

Төрийн албаны тухай хуульд тэтгэвэрт гарсан ажилтан төрийн албанд хөдөлмөр эрхлэх аМУКудлыг зохицуулаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад аМУКудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасны дагуу тухайн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд Ахмад настны хөдөлмөр эрхлэлт-ыг зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 112.1-д Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно, 112.2.-д Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан байна.

Иймд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон иргэн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3-т заасан төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл төрийн албанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болох бөгөөд цалин хөлс нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдоно гэж үзэхээр байна.

 

МУКК нь нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосноос хойш буюу нэхэмжлэгч Б.Бтэй 2018.09.03-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Ц.Мтэй 2018.09.01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Ч.Стэй 2018.09.01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Д.Гтай 2018.09.01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Х.Мтэй 2018.09.01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул хариуцагч МУККйг нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосныг мэдэж Хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосныг мэдээгүй гэж маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ-г хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болгон тусгаж, талууд тохиролцохоор заасан бөгөөд Б.Б, Ч.С, Ц.М, Д.Г, Х.М нарын МУККтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг Төрийн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээ, шатлалаар тогтоож, ур чадварын нэмэгдлийг 20-30%-иар олгохоор болон хоол унааны зардалд өгөх нөхөх олговорын хэмжээг 38 000 43 000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна.

Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсоныхоо дагуу МУКК нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар Төрийн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 9 дүгээр хавсаралтын дагуу нэхэмжлэгч нарын цалин хөлсийг 2020 оны 01 дүгээр сард TY-10-ын 4, 5-р тогтоож, нэмэгдэл, урамшуулал зэргийг олгосон талаар зохигч маргаагүй.

 

МУККйн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай тушаалаар ...байнгын ажлын байранд ажиллаж буй тэтгэвэрээ тогтоолгосон багш ажилчдын цалингийн шатлалыг гуравдугаар хавсралтаар баталж, нэхэмжлэгч нарын цалингийн шатлалыг ТҮ-10-ын 1-ээр буюу үндсэн цалинг 848 856 төгрөгөөр тогтоожээ.

Уг тушаалын нэхэмжлэгч нарт хамаарах хэсэг болон гуравдугаар хавсралтын холбогдох хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь заалтыг болон нэхэмжлэгч нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-д тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлсийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлээр бууруулахыг хориглосон байхад уг үндэслэлээр нэхэмжлэгч нарын цалин хөлсийг бууруулсан байна. Мөн хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох цалингийн хэмжээг нэг талын санаачлагаар бууруулан тогтоох хууль зүйн үндэслэлгүй байхад хариуцагч бууруулан тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон олгож байгаа цалин хөлсийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнд төрийн албан тушаалд ажиллаж байсан үеийн цалин хөлсийг олгох, цол зэрэг дэвийг эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэх үндэслэлээр бууруулан тогтоох эрхийг ажил олгогчид хуулиар олгоогүй байна.

 

Иймд МУККйн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай тушаалын нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг болон тушаалын гуравдугаар хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Хариуцагч МУКК нь Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ур чадварын нэмэгдэл, хоол унааны зардлын олговорыг нэхэмжлэгч нарт олгоогүй нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нарын цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэжлүүлэн олгохыг даалгах гэж тодорхойлсон шаардлага нь Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлсийг бууруулсан тушаал, шийдвэрийг хүчингүй болгосноор хангагдаж байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, МУККйн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай тушаалын нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг болон тушаалын гуравдугаар хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагч МУККос Б.Бгийн цалин, хөлс 1 417 698 төгрөгийг, Ч.Сийн цалин, хөлс 587 556 төгрөгийг, Ц.Мийн цалин хөлс 680 024 төгрөгийг, Д.Гантулгын цалин, хөлс 878 300 төгрөг, Х.Мийн цалин, хөлс 1 238 914 төгрөгийг тус тус гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д зааснаар МУККйн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай тушаалын нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг болон тушаалын гуравдугаар хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагч МУККос нийт 4 802 492 төгрөгийг гаргуулж, Б.Бд 1 417 698 төгрөгийг, Ч.Сд 587 556 төгрөгийг, Ц.Мт 680 024 төгрөгийг, Д.Гд 878 300 төгрөг, Х.Мт 1 238 914 төгрөгийг тус тус олгоМУКгай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 650 төгрөгийг, Ч.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 282 төгрөгийг, Ц.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 800 төгрөгийг, Д.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 650 төгрөгийг, Х.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 290 төгрөгийг тус тус улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж олгоМУКгай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч МУККас 91 789 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулМУКгай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдМУКгай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдМУКгай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА