| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2019/00636/И |
| Дугаар | 155/ШШ2019/00635 |
| Огноо | 2019-07-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2019/00635
2019 07 18 155/ШШ2019/00635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Р сумын…. дүгээр багийн …. тоотод оршин суух Бажин донход овогт И.А /РЗ-72113004/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч И.А нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хариуцагчийн өмгөөлөгч В.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие И.А нь 1992-08-21-ний өдөр хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар томилогдон ажиллаж байгаад 1996-09-26-ны өдрийн сургуулийн захирлын 32-р тушаалаар бага ангийн багшаар томилогдсон, нийт 27 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил, арга хэмжээ авахуулж байгаагүй.ГэтэлР сумын ЕБС-ийн 2019-5-29-ний өдрийн Б/47-р тушаалаар бага ангийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тухай 2019-5-28-нд мэдэгдэж 2019-5-29-нд ажлаас халсан тушаал өглөө. Ажлаас чөлөөлж гэрээ дуусгавар болгосон гэх заалт ойлгомжгүй, тушаал гаргасан хуулийн үндэслэл байхгүй тушаал гаргасан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.Би хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ба сургуулийн дотоод журмыг мөрдөн ажиллаж ирсэн. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулиар миний хөдөлмөрийн харилцаа зохицуулагдах бөгөөд энэ хуулийн заалт огт хэрэглээгүй мөн хөдөлмөрийн дотоод журмын 10-1-т зааснаар зохицуулах ёстой. Гэр бүл хүүхэд залуучуудын хөлжлийн газрын улсын байцаагчийн 2019-5-24-ний 02 албан шаардлагыг үндэслэл болгосон нь буруу байна. Зөвхөн нэг улсын байцаагчийн шаардлагыг үндэслэсэн нь хууль бус юм. Манай ангийн сурагч Б.Хулан нь миний түмбүчкэн дотроос хайрцаг кофе, шкабны түлхүүр, тооны машин зэргийг авснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан учир би Хуланг загнаж, дарамтлаагүй.Дахин ийм зүйл хийж болохгүйг анхааруулж хэлсэн.Дээрх улсын байцаагчийн шаардлагад дурьдснаар ёс зүйн дүрмийн 5-1 дэхь заалт зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь шалгалтаар тогтоогдсон гэсныг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм. Намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлөх байсан бол багш нарын ёс зүйн хороогоор хэлэлцүүлж энэ тухай тогтоосон дүгнэлтийг үндэслэж ажлаас чөлөөлөх байсан.Энэ тухай холбогдох хууль,дүрэмд зохицуулсан байхад дээрх шаардлагыг биелүүлэхгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож намайг ажлаас халсанд гомдолдтой байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Батттогтох шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Миний бие Б.Баттогтох нь тус шүүхэд гаргасан И.А-ннэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Миний бие Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлыг 2 дахь жилдээ гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын хууль болон үйл ажиллагаандаа удирдлага болгон дүрэм журмыг мөрдлөг болгон ажиллаж ирсэн. Багш И.А-гүүрэгт ажлаас нь чөлөөлөх үндсэн гол нөхцөл нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот албан шаардлага бөгөөд Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалтыг удирдлага болгосон нь дээрх тушаалыг гаргах эрх зүйн үндэслэл болно.
Сурагч Б.Х дотуур байрнаасаа дайжих, алга болох, эрсдэлт нөхцөлд орох энэхүү үйлдэл нь ангийн багш И.А-нЧи миний тооны машиныг авсан. Тооны машиныг гаргаж өг гэж удаа дараа нэхсэнээс үүдэлтэй байна. Багш И.Ань өөрийн тооны машиныг яг авч байсныг нь хараагүй мөртлөө чи л авсан гэж гүтгэн онцолсон. 4 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрийг хүртэл 4 хоногийн турш албаны чиг үүргээ хэрэгжүүлж байх үедээ буюу сургуулийн орчинд давтлага, хичээлийн үеэр охиныг авч үлдэн Миний авчир гэсэн юмыг авчир.Тооны машиныг гаргаж өг гэж хүндэтгэлтэй бус харьцсан.Тэр ч байтугай ангийн хүүхдүүдийн дунд тооны машиныг мөн нэхэж байжээ.Сүүлдээ Чи аваагүй юм бол цагдаад өгнө гэж сүрдүүлсэн гэж дурьдаад энэ үндэслэлээр багш И.А-гүүрэгт ажлаас нь чөлөөлж хариуг албан бичгээр 2019.05.30-ны өдрийн дотор эргэж мэдэгдэх шаардлага хүргүүлсний дагуу багш И.А-гүүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно...гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Ань Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдууланР сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
И.Ань 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаартай тушаал /хх-ийн 5-р тал/, зохигчийн тайлбар, ажил олгогчоос ажилтан И.Амаржаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-6-8-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Ажилтан И.А-гажлаас халсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаартай Багш И.А-гүүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй байна. Үүнд:
Хариуцагч Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар ажилтан И.А-гажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар албан шаардлага зэргийг үндэслэл болгон ажил олгогчийн санаачлагаар чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэх боловч тушаалд хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, хуулийн заалтын аль үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон тохиолдолд энэ эрхээ эдлэх бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталсан шийдвэр гаргаагүй нь буруу байна.
Түүнчлэн хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг И.Амаржаргалд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон ба ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг зөрчсөн.
Хариуцагчийн ...Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар албан шаардлагадаабагш И.А-гүүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуг албан бичгээр 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор эргэж мэдэгдэх гэж заасан тул Монгол улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар албан шаардлага зэргийг үндэслэн И.А-гажлаас чөлөөлсөн... гэх тайлбарын тухайд хэрэгт авагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар албан шаардлагад И.А-нталаар тусгагдсан байх боловч энэ нь ажил олгогчоос ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтаны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгохоос гадна гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлоготой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байхыг ойлгоно.
Иймээс ажилтан И.Ань хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ямар ноцтой зөрчил гаргасан эсэх нь ойлгомжгүй, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй тул ямар заалт зөрчсөн нь тодорхойгүй байна.
Мөн хүүхдийн эрхийн байцаагч нь хүүхдийн эрхийн зөрчлийг бүртгэн, хянан шалгах ажиллагаа явуулж, зөрчил гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20.1-8-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч И.А-гХөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн үүрэгт ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэн, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.
Хариуцагч нь шүүх хуралдаанд байцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн ба хэргийг зохигч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар И.А-гХөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70.200/ далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ