Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дулам,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт ......... ....... (РД:...................) холбогдох эрүүгийн ................... тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ........... оны ....... дугаар сарын .......-ны өдөр ......... аймгийн .......... суманд төрсөн, ........... настай, ............, боловсролгүй, мэргэжилгүй, “.....................” авто угаалгын газар ажилтай,  ам бүл 2, ахын хамт, ........... хот, .............. дүүрэг, ..............., ........... дугаар хороо ............. тоотод оршин суух хаягтай, урд

1.2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ......... аймгийн сум дундын шүүхийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 152 дугаар зүйлийн 152.1, дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2.2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр .......... аймгийн ............. сумын Сум дундын 25 дугаар шүүхийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 152 дугаар зүйлийн 152.1, 261 дүгээр зүйлийн 261.1дэх хэсэгт зааснаар  02 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

3.2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ............. дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1432 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар  02 жил, 01 сар, 10 хоног хорих ялаар,

4. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ............ дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар  09 сар, 13 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх  ........... овогт ............. (РД:.......................)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ............... нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр .............. аймгийн ........ сумын ............... дугаар багийн нутаг “..........” гэх газарт орших иргэн ............. гэрээс хятад улсад үйлдвэрлэсэн “................” загварын цэнхэр өнгийн мотоцикл, 6 ширхэг мөнгөн аяга, 1 хос алтан ээмэг, 1 хос эрэгтэй пүүз зэрэг эд зүйлсийг хулгайлж 4,690,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,

2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр ............. хотын ............ дүүргийн 14 дүгээр хороод “...............” нэртэй авто угаалгын газраас иргэн ............. эзэмшлийн “ipone 11” загварын гар утсыг хулгайлж иргэн ................ 650,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт  хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ............ нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ........... аймгийн ........... сумын ............ дугаар багийн нутаг “............” гэх газарт нутаглаж буй  иргэн ............. гэрээс хятад улсад үйлдвэрлэсэн ........... загварын цэнхэр өнгийн мотоцикл-1ш мөнгөн аяга- 6 ширхэг, алтан ээмэг 1 хос, эрэгтэй пүүз 1 хос зэрэг эд зүйлсийг хулгайлж 4,690,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,

2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр ******* хотын ******* дүүргийн ......... дүгээр хороод “...........” нэртэй авто угаалгын газраас иргэн ,,,,,,,,,,,,,,, эзэмшлийн “ipone 11” загварын гар утсыг хулгайлж иргэн ............. 650,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь тус тус

1.Хохирогч ........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрийнхөө хамтаар ............. аймгийн ............. сумын “..............” гэх газар хэдэн мал маллаж амьдардаг юм. 2024 оны 01 дүгээр сард манай хамаатны дүү бид 2-ыг ............... /............../ гэдэг залуутай анх танилцуулж байсан юм. ............. анх танилцаад манай малын баас авах, жижиг сажиг гэрийн ажилд туслуулахаар ажилд авч байсан. Манайд 1 cap орчим ажиллаад эгчийнх нь бие муудаад байна гээд ............. хот руу цалин хөлсөө аваад явсан. Тэгээд 10-аад хоногийн дараа дахиад хүрч ирээд 4 сарын дунд хүртэл ажилласан. Тэгээд бас ............. руу явах ажилтай боллоо гээд дахиад цалин хөлсөө аваад явсан. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад 2024 оны 07 дугаар сарын 17,18-ны үеэр санагдаж байна. нөхөр бид 2 ............ аймагт явж байсан чинь манай хүү утсаар залгаад .............. /............/ ирчихсэн байна. Хадлангийн үеэр тусална гэхээр нь танайд хүргээд өглөө шүү. Нэлээн царай алдсан явж байна гэж хэлсэн. Тэгээд тэр үеэс хойш манайд ойр зуурын жижиг сажиг ажил хийдэг байж байгаад 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нөхөр бид 2 ............. сум руу .............. баярт оролцохоор явсан. Тухайн үед манай гэрт ............... л үлдсэн юм. Нөхөр бид 2-ыг .............. сумын .............. хийд дээр бумбаа өгөх гээд байж байсан чинь манай нөхрийн дүү .............. над руу утсаар залгаад танайд ирсэн чинь .......... байхгүй байна. Ойр хавийн хүмүүсээс асуусан чинь мотоциклийг чинь унаад гараад явж байсан гэж байна гэхээр нь .............гээд дүү рүүгээ яриад гэрийнхээ эд зүйлсийг бүртгээдэх гэсэн чинь 6 ширхэг мөнгөн аяга, алтан ээмэг хосоороо, мөнгөн бөгж 2 ширхэг, хужаа мотоцикл, манай нөхрийн гутал зэрэг эд зүйлс байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас),

2.Хохирогч ............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би .......... хотын ........... дүүргийн ........... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "................." гэх авто угаалгын газарт угаагч ажилтай бегөөд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчим санагдаж байна амралтын өрөөнд өөрийн эзэмшлийн "Iphone 11" маркийн гар утсаа үлдээгээд гарсан юм. Тухайн үед манайд бас угаагчаар ажилладаг байсан ................ гэж хүн ирчихсэн манай ажлын зохион байгуулагчтай уулзсан юм. .............. архи уучихсан байсан учраас зохион байгуулагч ажилд гаргаагүй юм байна лээ. Тэгсэн амралтын өрөө рүү ороод миний гар утсыг хулгайлаад явсан байсан. Тэр үед манай амралтын өрөө рүү .............. өөр хүн ороогүй юм. Би гар утсаа 2024 оны 05 дугаар сард 1.100.000 төгрөгөөр Тэди төвөөс худалдан авч байсан юм...” гэх мэдүүлэг  (хх-ийн 87-88 дугаар хуудас),

3.Гэрч ............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ............. аймгийн 1 дүгээр багийн нутаг ............-гийн буудал гэх газар дугуй засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр санагдаж байна намайг ажил дээрээ байхад 11 цагийн орчим нэг танихгүй намхан бор, туранхай залуу мотоцикл түрчихсэн орж ирээд мотоциклийн дугуй нөхөх үү гэхээр нь би манайх мотоциклийн дугуй засдаггүй ээ гэсэн чинь тэгвэл танай гадаа түр үлдээчихье би бирж ороод сэлбэг аваад ирье миний мотоциклыг харж байгаарай гэж хэлээд явсан тэрнээс хойш дахиж ирээгүй. Би одоо тухайн залууг харвал танина...” гэсэн мэдүүлэг хх-ийн 23-24 дүгээр хуудас),

4.Гэрч .............. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би .............. гэх хүний төрсөн ах нь байгаа юм. Манай дүү 2 жилийн өмнө хулгай, дээрмийн хэргээр шоронд сууж байгаад гарч ирсэн юм. 2024 оны зунаас ............. аймагт айлд малчин хийж байгаа гээд гээд нэг утасны дугаараас залгаад байдаг байсан. Тэгсэн 2024 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна нөгөө ............... залгаад байдаг дугаараас залгахаар нь авсан чинь ............... ажиллуулдаг байсан эгч гээд нэг танихгүй эгч "Манай гэрээс баахан эд зүйл аваад явчихсан байна" гэж хэлсэн. Дараахан нь .............. өөрөө над руу танихгүй дугаараас залгахаар нь би "Чи тэр хүмүүсээс авсан зүйлсээ буцааж өгөөч ээ" гэсэн чинь "Би өөрөө мэдэж байна, та дуугай л бай" гэж хэлсэн тэр үеэс хойш дандаа  танихгүй дугаараас залгаад "Чи намайг цагдаад барьж өгдөг, чамайг би ална" гэж байнга дарамталдаг болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас),

5.Иргэн ............... гаргасан гомдол мэдээллийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр .............. аймгийн ........... сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст бүртгэлийн №237 /1100-3682/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 3-4 дүгээр хуудас),

6. Иргэн ............ гаргасан гомдол мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст бүртгэлийн №346 /1100-5145/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл

7. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл болох мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. Үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-6,7-8-р хуудас),

8. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “...........” ХХК-ны үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан “............” маркийн мотоцикл 1,600,000 төгрөг, дунд гарын 5-ийн хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг 560,000 төгрөг, дунд гарын 6-ийн хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг 900,000 төгрөг, их гарын 8-ийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг 450,000 төгрөг, алтан ээмэг хос 1 ширхэг 1,000,000 төгрөг, эрэгтэй хүний пүүз 1 хос 180,000 төгрөг нийт 4,690,000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 12-13 дугаар хуудас),

9. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “................” ХХК-ны үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан “Ipone 11” маркийн гар утас 1 ширхэг 650,000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 94-5 дугаар хуудас),

10.Шүүгдэгч .............. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 он 12 дугаар сард .............. малчнаар ирээд 5 сар хүртэл ажилласан. .............. хотод очиж ажил хийж байгаад 7 сард хадлангийн үеэр ажлыг нь хийж байгаад  мотоцикл мөнгөн аяга, хос ээмэг, гутлыг нь авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ............ утсыг авсан тухайд бол угаалгын газар цалингаа авахаар очсон цалингаа авч чадаагүй учраас утсыг нь авчихсан юм гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүгдэгч ............. нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын ............. дугаар багийн нутаг “............” гэх газарт оршин суух иргэн ............ гэрээс хятад улсад үйлдвэрлэсэн ............ загварын цэнхэр өнгийн мотоцикл, 6 ширхэг мөнгөн аяга, 1 хос алтан ээмэг, 1 хос эрэгтэй пүүз зэрэг эд зүйлсийг авсан үйлдэл нь ,

2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр ............ хотын ............. дүүргийн ........... дүгээр хороод “...............” нэртэй авто угаалгын газраас иргэн ............... эзэмшлийн “ipone 11” загварын гар утсыг авсан  үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Шүүгдэгч  ................. нь хулгайн гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцсон болно.

 Иймд ............... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  .............. нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Прокуророос ............... үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэгсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч ............. хамгийн сүүлд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ............. дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар  09 сар, 13 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ба хорих ялыг биеэр эдэлж, хугацаа дуусаж суллагдсан нь ............ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд шүүгдэгч .............. хувьд нэмж нэгтгэх ялгүй болно.(х.х-ийн 139 ар тал)

 

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Хохирогч ............. нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болно.

Хохирогч ............... нь 1,600,000 төгрөгийн үнэ бүхий “............” маркийн мотоцикл,

560,000 төгрөгийн үнэ бүхий  дунд гарын 5-ийн хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг,

900,000 төгрөгийн үнэ бүхий  дунд гарын 6-ийн хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг,

450,000 төгрөгийн үнэ бүхий  их гарын 8-ийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг,

1,000,000 төгрөгийн үнэ бүхий  алтан ээмэг 1 хос

180,000 төгрөгийн үнэ бүхий 1 хос  эрэгтэй хүний пүүз  нийт 4,690,000 төгрөг нэхэмжилж байна.

Хохирогч ............ нь “...............” маркийн 1,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг буцаан авсан тул 1,600,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож шүүгдэгч .............. дунд гарын 5-ийн хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг 560,000 төгрөг, дунд гарын 6-ийн хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг 900,000 төгрөг, их гарын 8-ийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг 450,000 төгрөг, алтан ээмэг хос 1 ширхэг 1,000,000 төгрөг, эрэгтэй хүний пүүз 1 хос 180,000 төгрөг нийт 3,090,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гаргуулж хохирогч ..............олгож шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч ............. бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч .............. ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ................. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй зэргийг харгалзан  хорих ялыг сонгон 08 сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ................. оногдуулсан 08 сарын хугацаагаар  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................ энэ хэрэгт цагдан хоригдсон 75 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тус тус шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............... авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1............ овогт .................. бусдын эд хөрөнгийг хулгайлах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ................ 08 (найман) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .............  оногдуулсан 08 (найман) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ................ энэ хэрэгт цагдан хоригдсон 75 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .............. авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар .............. 3,090,000 төгрөг гаргуулж хохирогч ................ олгосугай.  

7.Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны Прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА