Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,

     Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. холбогдох эрүүгийн .............. тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......... оны ......... дугаар сарын ........-ны өдөр ........ аймгийн ........... суманд төрсөн, ......, .... настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ..........  уурхайд  оператор ажилтай,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ....... аймгийн ......... сумын ...........-р баг, ........... тоотод оршин суух, ......... овогт ............. (РД:..................)    

    Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ............ нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны едөр ............ аймгийн .......... сумын .......... багийн нутаг “............” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж  66 ширхэг шинэс модыг бэлтгэн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж 520,421x3=1,561,263 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу 1,561,263 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.(Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ............ нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны едөр .......... аймгийн ............ сумын 2 багийн нутаг “..........” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр  66 ширхэг шинэс модыг бэлтгэн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 1,561,263 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт  нь:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“................ нь зөвшөөрөлгүй түлээний зориулалттай мод бэлтгэсэн талаар мэднэ би хэсгийн төлөөлөгчтэй цуг хяналт шалгалт явуулж байгаад илрүүлсэн тухайн иргэн эрхийн бичиг авсан боловч зөвшөөрөгдсөн газраас өөр газарт мод бэлтгэсэн байсан... түлээний зориулалтаар бол ургах чадвараа алдсан байгальд салхи шуурганы улмаас унасан унанги модыг олгодог иргэн ямар ч тохиолдолд ойгоос босоо модыг авахыг хориглодог Эрдэнэхүүгээс байгаль экологид учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргаж холбогдох дансанд тушааж сум орон нутгийг хохиролгүй болгох шаардлагатай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-63-р хуудас),

 2.Иргэний нэхэмжлэгч .............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийг 2010 оны үед ........... гэх хүнээс 3,000,000 төгрөгөөр авч байсан. Түүнээс хойш тухайн тээврийн хэрэгслийг ахуйн ажилдаа ашигладаг юм. Тээврийн хэрэгсэл миний нэр дээр, миний өмчлөлд байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг өөртэй авч үлдэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66-67-р хуудас),

 3.Гэрч ............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нөхөр ............ нэр дээр 2024 оны 09 дүгээр сарын 02-нд түлшний мод бэлтгэх эрхийн бичиг ............... авсан тухайн эрхийн бичигт ................. гэх газраас 4 куб түлээний мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 74-р хуудас),

 4.Гэрч ............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...........аймгийн .......... сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч .............. хамт ........... сумын ........дугаар багийн .............. гэх газарт 2024 оны 09 сарын 03 нд хяналт шалгалтаар ажиллах үед тус сумын иргэн ........... ............. улсын дугаартай бонго загварын тээврийн хэрэгсэлтэй мод бэлтгээд тээврийн хэрэгсэлд ачиж байсан тэгээд эрхийн бичгийг нь шалгахад ............ гэх газраас бэлтгэхээр заасан байхаар нь журамласан...” гэх мэдүүлэг (хх-ийн 76-р хуудас),

5.Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ........... нэр дээр 2024 оны 09 дүгээр сард түлшний мод бэлтгэх эрхийн бичиг гаргаж өгсөн эхнэр болох .......... гэж хүн ирж авсан яг өөрт нь бол гаргаж өгөөгүй тухайн эрхийн бичигт ............ гэх газраас 4 куб түлээний мод бэлтгэх зөвшөөрөл егсөн Хаанаас бэлдэх талаар иргэдээс асууж байж бичиж өгдөг ......... надаас эрхийн бичиг авахдаа ............... ярьж байгаад бичүүлж авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 72-р хуудас),

 6. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсзн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл, модонд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тэмдэглэл, эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол (хх-ийн 3-22-р хуудас),

7............. бүсийн сум дундын ойн ангийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №8 дугаартай

“...Иргэн ............... нь ойгоос түлээний зориулалттай "Шинэс"төрлийн хуурай мод бэлтгэсэн болно. .......... аймгийн .......... сум ......... дугаар багийн нутаг "............" гэх газраас зөвшөөрөлгүй түлээний зориулалттай бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модонд хэмжилт хийхэд 3,6 мЗ мод бэлтгэсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаалын 1-дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд 3 дугаар мужийн ойн сангийн 1мЗ "Бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ" нь 80 312 төгрөг байна. Нэг шоо.метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээний хуурай мод -1.0 итгэлцүүрээр бодно. Нийт бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модыг хэмжиж дүгнэхэд: 3,6мЗ *80312*1,0=520 421 төгрөг болж байна...Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн ............ нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 520,421 төгрөгийн хохирол учруулсан байна. Дүгнэлт гаргасан ........... бүсийн сум дундын ойн ангийн дарга ...............” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 40-41-р хуудас),

8.............. аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01-29-02/279/11 дугаартай:  

-Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход Байгаль орчны тухай
хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтаар ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцдог тул 520,421х3= 1,561,263 төгрөгийн хохирол учирсан гэх хохирлын үнэлгээ тогтоох тухай акт (хх-ийн 63-р хуудас),

9. Хөрөнгө үнэлгээний “..............” ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн:

“................." маркийн ............. улсын дугаартай бага оворын ачааны автомашин, цахилгаан хөрөөний эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ны байдлаар 1500000 төгрөг, цахилгаан хөрөө 80,000 төгрөг байна...” гэх дүгнэлт (хх-ийн 29-30-р хуудас),  

10.Шүүгдэгч ................ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зөвшөөрлийн гоожин авсан. “..............” гэх газраас мод хийх байсныг “..............” гэдэг газраас мод хийсэн. Тэгээд цагдаад шалгагдсан. Би өөрийн гэм бурууг ойлгож байна гэсэн мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

  Шүүгдэгч ............ нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 3.6м.куб хуурай шинэс мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги (байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан) иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно...”гэж заажээ.

  Шүүгдэгч ............... нь ойн тухай хууль зөрчиж, ойн ангиас зөвшөөрөл олгосон газраас өөр газар мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр  тээвэрлэсэн  байна.

  Иймд ............... Хууль бусаар мод тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тооцох  хуулийн үндэслэлтэй байна.

  .............. нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.  

Прокуророос шүүгдэгч ................ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

  Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

  Иргэний нэхэмжлэлийн талаар:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........... нь шүүгдэгч ............ байгаль орчинд учруулсан хохиролд 1,561,263 төгрөг нэхэмжилсэн ба .............. нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн .............. тоот дансанд 1,561,263 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд  ирүүлсэн  байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв. (х.х-ийн 122-р хуудас)

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч .............. нь “ Хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн  байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ............. 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 520,421 төгрөгийн үнэ бүхий 3.6м3 шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг хураан авч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “..............r" маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хуулийн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ............ торгох ялын нэг сая төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулах үүрэгтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

.......... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “............." маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн ............ өмчлөлийнх болох нь .............. тоот техникийн тодорхойлолтоор тогтоогдож байна.( хх-ийн 108-р хуудас),

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “..........." маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, 66 ширхэг 3.6м3 шинэс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “............." маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч  ............. буцаан олгов.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  цахилгаан хөрөөг хураан авч улсын төсөвт шилжүүлсэн  болохыг тус тус дурдаж, хэргийн газарт үзлэг хийсэн дүрс бичлэгийн СД-г хэрэгт хавсаргасан болно.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1........... овогт .............. “Хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..............1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 520,421 төгрөгийн үнэ бүхий 66 ширхэг 3.6м3 шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг хураан авч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “................." маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг хувьд ноогдох хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ялын нэг сая төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ............... төлж барагдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “..............." маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, 66 ширхэг 3.6м3 шинэс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “............." маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч ................ буцаан олгосугай.

7.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч улсын төсөвт шилжүүлсэн болохыг тус тус дурдаж, хэргийн газарт үзлэг хийсэн дүрс бичлэгийн СД-г хэрэгт хавсаргасугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ................ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА