| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2025/00053 |
| Дугаар | 2025/ШЦТ/22 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/22
2025 оны 01 сарын 20-ны өдөр Дугаар 2025/ШЦТ/22 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч *******, өмгөөлөгч Б.Энхбат,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын дагуу шилжүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2428002670273 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сум ******* ******* ******* ******* байранд иргэн тухай үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 09 дүгээр сарын 17-ны өдөр манай дүүгийн найз над руу videocall-аар залгаад та ах мөн үү? гэхээр нь мөн гэхэд сая нэг хүн орж ирээд зодоод байна, та нэг очоод үзээтэхээч гээд хэлсэн. Би ойрхон явж байсан учраас очсон. Байрных нь гадаа очиход олон хүн зогсож байсан. Тэр хүмүүсээс орцны кодыг нь асууж онгойлгоод ороход нэг давхрын шатан дээр манай дүүг доош нь харуулж заамдаад зодож байсан. Зүүн гараас нь цус гарсан нь манай дүүг хазсан юм шиг байсан. Тэгээд би татаж аваад 1-2 удаа цохисон гэв.
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр найз охин Отгонцэцэгтэй маргалдсан. Тухайн үед бид хоёр болох 45 байранд байж байсан. Би маргалдаад би хот явах гээд хувцсаа авах гээд очсон. Тэгээд тухайн үед маргалдаад байж байхад ах гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй шууд нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд намайг дарж байгаад хамар руу цохьсон. Миний нүд хөхөрсөн хамрын таславч мурийсан. Эрүү хугарсан. Толгой хэсэг нэлээдгүй хавдсан. Миний хохирлыг барагдуулсан. Миний эмчилгээний зардал болон хагалгаанд орох мөнгө гэж нийт 5.800.000 төгрөг өгсөн. /хавтаст хэргийн 15-18 дахь тал/
Гэрч З.Алтан*******ана мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш хэдэн цаг гэдгийг сайн санахгүй байна. Тухайн үед манай ээж ажил дээр ирчихсэн байсан. Тэгээд ээж дүү рүү залгахад ирээд агсан тавьж байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаас гараад болох 45 ******* байр руу очиход манай дүү байрнаас хөтлөөд гараад ирж байсан. Би тухайн үед аваад явах гэтэл би хамт явна гээд миний машинд суусан. Өмнө нь бас иймэрхүү архи уучихаад ирээд агсан тавиад байдаг талаар сонссон. Тэгээд Отгонцэцэг, хоёрыг аваад цагдаагийн байгууллага дээр буулгаад би яваад өгсөн. Намайг очиход ын хамраас нь цус гарсан байсан. Харин зүүн гарыг нь хазсан байсан. Өөр тийм гэмтэл гээд байх зүйл мэдэгдээгүй. /хавтаст хэргийн 21 дэх тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: гэх хүнтэй 2023 оны 09 дүгээр сараас эхлэн үерхэж байгаад 2024 оны 0******* сард салсан. нь хот хооронд явдаг байсан. 2023 оны 09 дүгээр сард би Улаанбаатар хотоос Өмнөговь руу явах гэж байгаад той танилцсан. Тэгээд тэрнээс хойш утсаар ярьж, бичиж байгаад үерхэж эхэлсэн. нь аймагт ирэхээрээ манайд ирж амардаг байсан. 2023 оны 12 ******* сард манай аав ээжтэй танилцаж байсан. Тэгээд 2024 оны 0******* сард ын хамт Улаанбаатар хот руу ажлаар яваад буцаад ирж байхад маргалдаад харанхуй болсон байхад намайг зам дээр орхиод явж байсан. Орхисон шалтгаан нь машин барьж байж архи уух гээд байсан. Тэгээд замд таарсан машинд сууж утсаар нь той яриад ирж авахгүй бол цагдаад хэлнэ гээд тэгээд намайг ирж авсан. Тэр цагаас энэ хүнээс салах бодолтой болсон. Энэ талаар ар гэрийн хүмүүстээ хэлж байгаагүй. оос энэ оны 0******* сараас хойш салсан. Тухайн цаг үеэс хойш нь надад нэлээдгүй дарамт үзүүлж байсан. Сална гэхээр ерөөсөө салдаггүй. Миний ажил болон гэрт ирж намайг юу хийгээд байгаа юм гэж олон хүмүүсийн дэргэд чанга дуугаар загнаж орилдог. Ажил дээр байхад, өрөөний эгчийн *******ыг мэддэг. Тэгээд манай өрөөний эгч болох Нарангарав руу залгаж намайг сурж, өрөөндөө ирж хонохгүй хэнтэй хамт унтахаар явсан гэж ярьдаг байсан Тэгээд мөн танилцсан дараа миний хуучин утсыг аваад надад зээлээр шинэ утас авч өгөөд зээлийг нь хуваагаад төлнө гэсэн боловч огт төлөөгүй. Харин миний хуучин утсыг аваад ломбарданд тавиад мөнгийг нь үрсэн байсан. Тэгээд архи уусан үедээ надад гар хүрч байсан. Архи уухаараа намайг хазаад үсдээд хана мөргүүлж, дээрээс дэвсэлж шалдан гэрээс гаргаж байсан удаа байдаг. Мөн манай охиныг доромжилж байсан. Чи өнчин хүүхэдтэй нөхөр чинь үхээ биз дээ гэж хэл амаар доромжилж байсан. Энэ тухай ын ах хэлсэн. Түүний дараа нь гэртээ архи ууж ирээд Отгонбаатараар зодуулаад эрүүгээ хугалуулж байсан. Тэгээд зодуулсныхаа маргааш надтай яриад чи яагаад ахад хэлж байгаа юм бэ ах намайг зодоод миний эрүүг хугалчихлаа гэж ярьж байсан. Ер өмнө нь хамраа хугалуулж байсан гэсэн. /хавтаст хэргийн 28 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай эгч Тунгалагтамир над руу залгаад ыг зодуулчихсан Өмнөговь аймгаас хот руу ирж байна гэж байна, хоёулаа явж тосож авъя гэж хэлсэн юм. Тэгээд би эгч Тунгалагтамирын хамт хотоос 16 цагийн үед гараад аймагт ирээд дүү ыг улсын *******тай улаан хүрэн өнгийн "Toyota Forester" загварын машинаас тосож аваад хот руу явсан юм. Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүү ыг гэмтлийн эмнэлэг дээр үзүүлж байхад нь хэнд зодуулсан талаар асуухад Өмнөговь аймагт хамт амьдарч байгаа Отгонцэцэг гэх эмэгтэйгийн төрсөн ах нь гэх хүн цохиж зодсон талаар надад хэлсэн. Тухайн үед дүү нь юм ярьж чадахгүй эрүүгээ зуугаад байсан. Мөн зүүн нүд нь хөхөрсөн байдалтай, зүүн чихнээс нь цус гарсан байдалтай, зүүн нүд нь хөхрөөд цус хурчихсан байдалтай байсан. Хотод орж ирээд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд эрүү нь хугарчихсан, хамар нь чихэгдчихсэн байна хэлж байсан. /хавтаст хэргийн 33 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний дүү над руу танихгүй *******аас залгаад: Би Өмнөговь аймгаас аймаг руу явж байна. Миний бие өвдөөд байна, би халуураад байна, намайг тосоод аваач гэж хэлсэн бөгөөд би хотоос дүү тай хамт аймаг руу явсан юм. Тэгээд аймагт очоод дүү ыг улсын *******тай улаан хүрэн өнгийн "Toyota Forester" загварын машинаас тосож аваад хот руу явсан юм. Тэгээд хотод орж ирээд дүү ыг аваад эхлээд ГССҮТ очоод дараа нь 1 дүгээр эмнэлэг рүү авч явж үзүүлсэн... Миний дүүгийн биед гэх хүн халдаж зодсон нь миний дүү той хамт амьдарч байсан Отгонцэцэг гэх эмэгтэйгийн төрсөн ах байгаа юм. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би дүүтэйгээ уулзахад Өмнөговь аймагт байхад нь гэх хүн зодсон талаар надад хэлсэн.... Тухайн үед би той уулзахад нүүрнийх нь зүүн талын хэсэг улайгаад хавдчихсан, зүүн нүд нь хөхөрчихсөн, хамар нь далийгаад цаашаагаа чихэгдсэн байдалтай, зүүн чихнээс нь цус гараад хатчихсан байдалтай байж байсан. Миний дүү нь бусдад зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. Би дүүгийнхээ биед учирсан эрүүл мэндийн хохирлыг нь барагдуулмаар байна. /хавтаст хэргийн 35 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *******тай шинжээчийн дүгнэлтэд: "ын биед эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хавтаст хэргийн 44-45 дахь тал/
Шүүгдэгч 3. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед миний утас руу нэг танихгүй ******* залгахаар нь авахад ах нь мөн үү гэсэн. Тэгээд би мөн байна гэхэд би сая Отгонцэцэгтэй видео каллаар залгаад ярьж байтал нэг залуу орж ирээд үсдээд зодоод байх шиг байна та очоод үзээтэх гэхээр нь би шууд байр болох Коллежийн ард талын байранд яваад очсон. Тэгээд орцоор нь яваад ортол гэх залуу дүү охин Отгонцэцэг нар нь зодолдож байсан. Би болиулаад гэх залууг зүүн шанаа хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тэгээд орцноос нь гаргаж ирээд юу болсон талаар асуухад дуугарахгүй дүү охин энэ орж ирээд намайг зодоод гэсэн. Тэгээд байж байтал том ах Алтан*******ана хүрээд ирэхээр нь юу болсон талаар хэлээд ажилтай гээд яваад өгсөн. /хавтаст хэргийн 58-59 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 63-64 дэх тал/
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ы нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сум ******* ******* ******* ******* байранд иргэн тухай үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч З.Алтан*******аны мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/, гэрч М. мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *******тай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ын биед эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *******тай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ын бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Мөн Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогч нь гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй юм.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээтэй холбоотой хохиролд нийт 5.800.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд 5.800.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбаруудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд “... нэг залуу орж ирээд үсдээд зодоод байх шиг байна та очоод үзээтэх гэхээр нь би шууд байр болох Коллежийн ард талын байранд яваад очсон. Тэгээд орцоор нь яваад ортол гэх залуу дүү охин Отгонцэцэг нар нь зодолдож байсан. Би болиулаад гэх залууг зүүн шанаа хэсэгт 2 удаа гараараа цохьсон” гэх тайлбар мэдүүлгийг гаргадаг ба шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч М. мэдүүлэг, гэрч З.Алтан*******анын мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байх тул хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Мөн шүүгдэгч *******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ы хувийн байдлын тухайд зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлд заасан учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэх болсон гэсэн хоёр хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Хүндрүүлэн үзэх нөхцөл байдал одоогоор тогтоогдсон зүйл байхгүй. 300 цаг албадан ажиллах гэхээр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр явагдаж байгаа цагаар үзвэл ойролцоогоор 4-5 сарын хугацаанд үргэлжилж байгаа. Иймд ял шийтгэлийг улсын яллагчийн зүгээс санал болгож байгаатай санал нийлэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдал, цаашдаа ялын зорилгод нь энэ хүн цаашаа гэмт хэрэг үйлдэхгүйгээр хэвийн амьдраад явах, хохирол төлбөрөө төлөх, цаашдаа засарч хүмүүжих нөхцөл байдалд нь хөдөлмөр эрхлүүлэхгүй, тогтсон орлогогүй болгоно гэдэг нь үйлдэж байгаа гэмт хэрэг, хор уршигт хүнд байна гэж үзэж байна. Тийм учраас торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлт,
Шүүгдэгч *******ы зүгээс хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.
Шүүх шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан тул шүүгдэгч ******* нь торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 ******* зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 ******* зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч д эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөг төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 ******* зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ