Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1018

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,                

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч С.Б,

хохирогчийн өмгөөлөгч Л.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б*********р овогт С*********н Б**********д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405036231441 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн,  20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *-** тоот оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б******р ургийн овогт С*********н Б /РД:УТ********/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "А**** х*****" гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч Т.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар ноцолдож түүний нүүрэн тус газарт чулуу мэт зүйлээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, баруун дээд зовхины дотор буланд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй гэв...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Т.Б-ын өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 03:00 цагийн орчим өөрийн найз Ц******н, Б*******н хамт М***-ийн хойд талд А**** хоршооны хажууд явж байхад манай найз Б******г нь нэг танихгүй эрэгтэй хүнтэй маргалдаад уг эрэгтэй Б*****ийн шанаа нь тус газар 1 удаа цохиод би хөөе болиоч гээд танихгүй эрэгтэйг түлхэхэд тэр танихгүй эрэгтэй том чулуу шиг юмаар баруун нүд нь тус газар нэг удаа цохисон. Тухайн үед ухаан алдаж унаад гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би эрүүл байсан. Манай найз Б******г нь 1 шилтэй пиво уусан. Манай найз Б*******тэй маргалдсан танихгүй хоёр залуугийн нэг нь миний баруун нүд нь тус газар том чулуу шиг юмаар 1 удаа цохисон. Би тухайн танихгүй хоёр эрэгтэйг ямар хувцас өмсөж явсныг сайн санахгүй байна. Миний баруун нүд хөхөрсөн байна. Миний хажууд манай найз Ц**********н Б*******г нар байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч А.Ц*********гийн өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны 03:00 цагийн үед баянгол дүүргийн ** дүгээр хороо 03:20 цагийн үед Гандангийн М*****р гээд баарнаас найз Б, Б******г хоёрын хамт баарнаас гараад хороолол тал руу алхаж явсан. Тэгээд манай найз Б*******г 3 охинтой юм яриад зогсож байсан. Тэгээд цаанаас хоёр эрэгтэй ирээд Б******гийн шанаа нь тус газар нь 1 удаа цохиод Б бид хоёр очоод би Б*******ийг цохисон өндөр залууг бариад байж байтал жижиг биетэй залууг нь Б барьж аваад жижиг биетэй залуу нь Б-ын баруун нүд нь тус газар цохиод Б доошоо тонгойгоод сууж байсан. Миний хажууд байсан өндөр биетэй залуу зугтаагаад явчихаар араас нь би хөөж гүйгээд 1000 нэрийн барааны дэлгүүр хүртэл гүйж явсан. Тэгээд жижиг биетэй залуугийн нуруу нь тус газар нь боргио пивоны шил шидсэн нуруу нь дээр нь ойгоод хагарчихсан. Тэгээд тэр хоёр эрэгтэй замын урд тал руу гараад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би найз Б-ыг дагуулаад гэмтэл авчирсан. Тэгээд гэмтэл дээр Б ухаан алдаж унаад эмч нар түрдэг тэрэг нь дээр хэвтүүлээд аваад явсан. Миний биед халдаж цохисон хүн байхгүй жижиг биетэй намхан залуу нь манай найз Б-ын баруун нүд нь тус газар нь нэг удаа цохиод нүд нь хөхөрсөн байсан. Өндөр танихгүй эрэгтэй нь Б******гийн шанаа тус газар нь нэг удаа цохисон. Би уг хоёр эрэгтэйг хараад танина...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч С.Б********ын өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 03:00 цагийн үед өөрийн найз Б-гийн хамт А***н хоршооны хажууд талын уулзвар дээр такси барих гээд байж байсан. Тэгээд согтуу эрэгтэй намайг дуудахаар нь би очтол яагаад ирэхгүй байгаа юм гээд асуусан. Тэгээд манай найз ирээд намайг явъя гэж хэлээд жижиг биетэй туранхай залуу нь манай найз Б-гийн дух нь тус газар толгойгоороо мөргөөд миний ард зогсож байсан том биетэй залуу нь миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд би урдаа байсан танихгүй эрэгтэйн шанаа нь тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд намайг урдаас нэг залуу доош дараад нэг удаа өшиглөсөн. Тэгээд би найз руугаа гүйж очоод бид хамт 1000 нэрийн барааны дэлгүүр хүртэл гүйж явсан. Тэгээд ардаас нэг танихгүй залуу манай найзын нуруу нь тус газар нь шилээр цохисон. Тэгээд найзынхаа нуруу нь дээр шил хагалсан эрэгтэйг би өшиглөөд бид хоёр хамт гүйсэн. Тэгээд бид хоёр замынхаа урд талд гараад байрнуудын дунд ороод зугтаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Б*******н өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 03:00 цагийн үед Б, Ц*********н хамт ардын хоршооны хажууд талд явж байгаад танихгүй хоёр залуутай тааралдсан. Тэгээд би согтуу үедээ тэр хоёр залууг лай болоогүй байгаа дээрээ зайлаарай гээд хэлсэн чинь намхан биетэй залуу эргэж ирээд надтай маргалдаад байхаар духаараа толгой нь тус газар руу нь нэг удаа мөргөсөн. Тэгээд хуажуунаас нь жижиг биетэй найз нь хүрч ирээд миний шанаа нь тус газар нэг удаа цохисон. Тэгээд манай найз Б хүрч ирээд өндөр хар үүргэвчтэй залуугийн нүүр нь тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд манай найз Ц*********н өндөр залууг нь тэврээд хойшилсон. Тэгээд манай найз Б-ыг жижиг биетэй танихгүй залуу нь зодоод газар унагаад зугтаагаад яваад өгчихсөн. Түүнээс хойш би юу болсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11378 тоот: 1. Т.Б-ын биед хамрын ясны зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, баруун дээд зовхины дотор буланд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 120 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Б нь 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "А***н х*****" гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч Т.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар ноцолдож түүний нүүрэн тус газарт чулуу мэт зүйлээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, баруун дээд зовхины дотор буланд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

        

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид баримтаар учирсан 2,400,300 төгрөг болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэгт хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч баримтаар гаргаж 2,400,300 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 7,640,400 төгрөгийг нэхэмжилнэ нийт 10,040,700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогч “Ууган Төмөрт” компанид ажилладаг болохыг тодорхойлсон баримт, цалингийн лавлагаа тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 8 хувиар тогтоож 5,280,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ардын хоршоо" гэх нэртэй дэлгүүрийн орчимд хохирогч Т.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар ноцолдож түүний нүүрэн тус газарт чулуу мэт зүйлээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, баруун дээд зовхины дотор буланд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Т.Б-ын өгсөн: “...Ардын хоршооны хажууд явж байхад манай найз Б******г нь нэг танихгүй эрэгтэй хүнтэй маргалдаад уг эрэгтэй Б******н шанаа нь тус газар 1 удаа цохиод би хөөе болиоч гээд танихгүй эрэгтэйг түлхэхэд тэр танихгүй эрэгтэй том чулуу шиг юмаар баруун нүд нь тус газар нэг удаа цохисон. Тухайн үед ухаан алдаж унаад гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би эрүүл байсан...Манай найз Б*******тэй маргалдсан танихгүй хоёр залуугийн нэг нь миний баруун нүд нь тус газар том чулуу шиг юмаар 1 удаа цохисон...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч А.Ц********н өгсөн: “...цаанаас хоёр эрэгтэй ирээд Б*******н шанаа нь тус газар нь 1 удаа цохиод Б бид хоёр очоод би Б******г цохисон өндөр залууг бариад байж байтал жижиг биетэй залууг нь Б барьж аваад жижиг биетэй залуу нь Б-н баруун нүд нь тус газар цохиод Б доошоо тонгойгоод сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч С.Б*******н өгсөн: “...Тэгээд манай найз ирээд намайг явъя гэж хэлээд жижиг биетэй туранхай залуу нь манай найз Б-гийн дух нь тус газар толгойгоороо мөргөөд миний ард зогсож байсан том биетэй залуу нь миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд би урдаа байсан танихгүй эрэгтэйн шанаа нь тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Б*******н өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 03:00 цагийн үед Б, Ц********н хамт ардын хоршооны хажууд талд явж байгаад танихгүй хоёр залуутай тааралдсан. Тэгээд би согтуу үедээ тэр хоёр залууг лай болоогүй байгаа дээрээ зайлаарай гээд хэлсэн чинь намхан биетэй залуу эргэж ирээд надтай маргалдаад байхаар духаараа толгой нь тус газар руу нь нэг удаа мөргөсөн. Тэгээд хуажуунаас нь жижиг биетэй найз нь хүрч ирээд миний шанаа нь тус газар нэг удаа цохисон. Тэгээд манай найз Б хүрч ирээд өндөр хар үүргэвчтэй залуугийн нүүр нь тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд манай найз Цэндсүрэн өндөр залууг нь тэврээд хойшилсон. Тэгээд манай найз Б-г жижиг биетэй танихгүй залуу нь зодоод газар унагаад зугтаагаад яваад өгчихсөн. Түүнээс хойш би юу болсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11378 тоот: 1. Т.Б-н биед хамрын ясны зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун ухархайн дотно ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, баруун дээд зовхины дотор буланд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байхыг шаардаж байдаг.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирогч Т.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Т.Б нь баримтаар 2,400,300 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөр төлөгдөөгүй. /хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас/,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу хохирогч Т.Б-д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн байна. /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ Иймд шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гаас гэмт хэргийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 2,400,300 төгрөг, мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Б-д олгуулахаар шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэх санал,

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Болорчулуун: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, мөрдөн байцаалтад гэрч С.Б*******н өгсөн: “...Тэгээд манай найз ирээд намайг явъя гэж хэлээд жижиг биетэй туранхай залуу нь манай найз Б-н дух нь тус газар толгойгоороо мөргөөд миний ард зогсож байсан том биетэй залуу нь миний хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлгээс үзэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хамт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б*******р овогт С*********н Б************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б**************д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б************д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

   

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б***********гаас гэмт хэргийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 2,400,300 төгрөг, мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Б*******д олгуулж, хохирогч Т.Б**** нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.Б****** Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ