| | 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2017/00420 | Төв аймаг | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Ж, Хариуцагч: С, Хариуцагч: М нарт холбогдох, Зээлийн гэрээ цуцлах, гэрээний үүргийн биелэлтэд нийт 28703647.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““““““““““““““““““, хариуцагч Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ түүний өмгөөлөгч Ш.Дуламжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Зээлдэгч Ц.”““““““““““““““““““, хамтран зээлдэгч Д.”““““““““““““““““““ нар нь ХААН банкны Зуунмод тооцооны төвөөс 2015 оны 04 сарын 07-ны өдөр 15/239 тоот зээлийн гэрээ байгуулан 28 800 000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 84 сарын сарын хугацаатай, амины орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Ц.”““““““““““““““““““ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1427001459 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт Цэлмэг 12 байр А тоотод 48 м,кв талбайтай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д заасны дагуу зээл, хүү төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2542669.94 төгрөг, хүү 6.843.251.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4469 төгрөг, нийт 9.390.390.29 төгрөгийг төлсөн. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 160 хоног хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн зээл төлөх мэдэгдлийг 2016 оны 09 сарын 13, 21-ний өдөр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Зээлийг төлбөрийг хэрхэн барагдуулах мөн гэрээг цаашид хэвийн үргэлжлүүлэх талаар банкны зүгээс хариуцагч нартай ярилцсан бөгөөд зээлийн хуримтлагдсан төлбөр болох 5 сая төгрөгийг төлөөд, гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр зээлээ төлж, гэрээг үргэлжлүүлэх боломжтой гэсэн саналыг тавьсан боловч зөвшөөрөхгүй байгаа юм. Хариуцагч Ц.”““““““““““““““““““ын зүгээс гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний үүргийг цаашид Д.”““““““““““““““““““аар төлүүлэх талаар санал тавьсан боловч Д.”““““““““““““““““““ нь бага насны хүүхэдтэй, ажил төрөл эрхэлээгүй байгаа тул зээлийг төлөх магадлал багатай гэж үзэж, түүний энэ саналыг хүлээн авах боломжгүй юм. Зээлийн зориулалт нь гэр бүлийн хэрэгцээнд хувийн сууц худалдан авахад зориулагдсан, Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нар баталгаатай гэр бүл байсан, одоо ч гэсэн гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Гэр бүлийн маргаантай асуудал нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд хамааралгүй гэж үзэж байна. Зээлдэгч нар гэрээ байгуулсан үеэс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, хуваарийн дагуу төлдөггүй байсан тул зээлийн төлбөрийг төлөх талаар Ц.”““““““““““““““““““тай байнга уулзаж ярилцаж, мэдэгдэл хүргүүлж байсан. Хамтран зээлдэгч Д.”““““““““““““““““““тай уулзаж мэдэгдэл хүргүүлэхэд энэ зээл надад хамааралгүй гээд гарын үсэг зурдаггүй байсан. Банкны зүгээс зээлээ хуваарийн дагуу төлөхийг байнга шаардаж байсан, энэ нь утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байгаа. Иймд Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нартай байгуулсан 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 15/239 тоот орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, хариуцагч нараас 2017 оны 01 сарын 11-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 26257330.36 төгрөг, хүүгийн төлбөр 2403301.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24515.99 төгрөг, нотариатын төлбөр 18500 төгрөг, нийт 28703647.41 төгрөг гаргуулах, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох нь Ц.”““““““““““““““““““ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1427001459 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт Цэлмэг 12 байр А тоотод орших хаягтай, 48 м.кв талбайтай хувийн сууц, Ц.”““““““““““““““““““ын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт Цэлмэг 12 байр А тоот 186445288959254 нэгж талбарын дугаартай 341 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газраар хангуулж өгнө үү гэв. Хариуцагч Ц.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан тайлбартаа... Миний бие нь 2015 оны 04 сарын 07-ны өдөр ХААН банкны Зуунмод тооцооны төвийн үйлчлүүлж, амины орон сууц худалдан авах зорилгоор 28800 000 төгрөгийн зээл авсан. Зээл авсан хугацаанаас хойш эргэн төлөх хуваарийн дагуу нийт 9390390 төгрөгийг төлсөн. Одоо миний бие тухайн зээлийг төлөх боломжгүй байгаа тул ХААН банкны зээлийг өөрийн өмчлөлд байгаа 12а тоотод байгаа 48 м.кв талбайтай хувийн сууц, 341 м.кв талбайтай газраар хангуулахыг зөвшөөрч байна гэжээ. /хх34/ Би Д.”““““““““““““““““““ болон хүүхдүүдийг нь бодож хэрэв ХААН банктай тохиролцож зээлийн эргэн төлөлтийг өөрөө үргэлжлүүлэн төлж чадна гэсэн тохиолдолд өөрийн орон сууцаа шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Харамсалтай нь Д.”““““““““““““““““““ зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй, Ц.”““““““““““““““““““ надаар төлүүлэх мөн зээлийн үлдэгдлийг хувааж төлнө гэсэн хүсэлт гаргасан байна. Би үүний эсрэг байр суурьтай байна. Учир нь зээлийн урьдчилгаа болох 7200 000 төгрөг, эргэн төлөлтийн 9 сая гаруй төгрөгийг би өөрөө төлсөн. Иймд Д.”““““““““““““““““““ыг банктай тохиролцох боломжийг олгож байгаа бөгөөд тохиролцож чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэжээ. Шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа...Миний бие Д.”““““““““““““““““““тай гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсны гэр бүл болсон. Бид Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт Цэлмэг 12 байр А тоотод орших хаягтай, 48 м.кв талбайтай хувийн сууцыг 36000 000 төгрөгөөр худалдан авсан. Урьдчилгаа 7200 000 төгрөгийг би дүүгээсээ зээлж төлсөн. Үлдэх 28800 000 төгрөгийг 2015 оны 04 сарын 07-ны өдөр ХААН банкнаас 7 жилийн хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй гэрээ байгуулж авсан. Зээлийн эргэн төлөлтөд 9390390 төгрөгийг төлсөн одоо 28 685 146 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгийг зөвшөөрч байна. Д.”““““““““““““““““““ бид хоёр гэр бүлийн таарамжгүй харьцаанаас шалтгаалж зээлийн эргэн төлөлт тогтворгүй болж улмаар бүр төлөхөө больсон байгаа, энэ нь хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд миний хүүхэд биш гарсантай холбоотой юм. Банкнаас зээлсэн 28 800 000 төгрөгийг ямар байдлаар барагдуулах талаар олон удаа ярилцсан, миний хувьд цаашид төлбөр төлөх боломжгүй бөгөөд барьцааны хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна. Барьцаанд байгаа сууц, газрыг худалдан борлуулж өрийг барагдуулна гэдгийг зөвшөөрч байгаа бөгөөд илүү гарсан мөнгө төгрөгийг би авахгүй, Д.”““““““““““““““““““д өгнө. ХААН банк хуримтлагдсан зээл болох 5 856 000 төгрөгийг төлөөд цаашид гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхийг санал болгосон. Гэтэл Д.”““““““““““““““““““ нь энэ хуримтлагдсан өр 5856 000 төгрөгийг хуваагаад 2 талаас төлүүлнэ гэдгийг би зөвшөөрөхгүй байна. Надад үүнийг төлөх төлбөр мөнгө байхгүй. Харин банкинд барьцааны хөрөнгө болох хувийн сууц, газрыг Д.”““““““““““““““““““ын нэр дээр шилжүүлж зээлийн гэрээг үргэлжлүүлэх санал тавихад банк зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв. Хариуцагч Д.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа...Ц.”““““““““““““““““““ бид 2 хууль ёсны гэр бүл бөгөөд 0-12 насны 3 хүүхэдтэй юм. Нөхөр Ц.”““““““““““““““““““ нь намайг 8 сартай жирэмсэн байхад 2 хүүхэд биднийг 2016 оны 07 сарын 29-нд орхин явснаас хойш ямар ч тусламж үзүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Би бага охиноо 1 нас хүрсэн хойно орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг асуудлыг гэрлэлт цуцлах асуудалтай хамт шийдвэрлүүлэх саналтай байна. Энэ зээлээр авсан амины орон сууц нь гэр бүлийн гишүүд болох 5 хүний хамтран өмчлөх дундын өмч. Миний бие 0-12 насны 3 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүйгээр тус тооцооны төвийн нэхэмжилсэн өр төлбөрийг нөхөр Ц.”““““““““““““““““““аар сар бүр төлөх хуваарийн дагуу төлүүлж өгнө үү. Би хууль зүйн мэдлэг дутмагаас болж итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн үгээр өөрийгөө хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан нь буруу болжээ. Мөн цаашид банкны зээлийн төлбөрийг өөрөө төлж дуусган байраа өөрийн нэр дээр шилжүүлж авна гэсэн тайлбараас татгалзаж байна. Дээрх миний саналуудыг хүлээн авахгүй бол байрыг минь хүүхэд бидэнд үлдээж, нэхэмжилсэн 28703647.41 төгрөгийн 50 хувь болох 14 351 823 төгрөг би төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 14 351 823 төгрөгийг Ц.”““““““““““““““““““аар төлүүлж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ. /хх/ Хариуцагч Д.”““““““““““““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Ц.”““““““““““““““““““тай гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болон хамтран амьдрах зорилгоор хувийн сууц худалдан авсан, сууцны урьдчилгаа төлбөрийг Ц.”““““““““““““““““““ төлж, үлдэгдэл 28800 000 төгрөгийн зээлийг ХААН банкнаас авсан. Зээлийн гэрээнд би хамтран зээлдэгч болж, гарын үсэг зурсан. Зээлийн эргэн төлөлтийг Ц.”““““““““““““““““““ цалингаар төлж, би өөрийн цалингаар ар гэрийнхээ бүхий л хэрэгцээтэй зүйлийг авдаг мөн орон сууцны зээлээс боломжоор төлж байсан. Намайг 8 сартай жирэмсэн байхад Ц.”““““““““““““““““““ орхиод явсан, одоо би 0-12 насны 3 хүүхэдтэйгээ, хүүхдийн 40000 төгрөгөөр л амьдарч байна. Гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргасан боловч хүүхэд 1 нас хүрээгүй тул нэхэмжлэлээс татгалзсан мөн хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээг дахин хийлгэх хүсэлтэй байгаа. Зээлийн гэрээ цуцлах шаардлагыг зөвшөөрөх боломжгүй, зээлийн гэрээ цуцлагдвал барьцаа хөрөнгийг банк аваад би 3 хүүхдийн хамт орох оронгүй болно. Иймд банкинд үүссэн хуримтлагдсан өр болох 5856000 төгрөгийг Ц.”““““““““““““““““““тай хувааж өөрт ногдох хэсгийг төлье. Үлдэгдэл 28 702 647 төгрөгийн өөрт ногдох хэсэг болох 14 351 823 төгрөгийг 84 сарын хугацаанд сар бүр хуваарийн дагуу 300 000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Ц.”““““““““““““““““““ өөрт үлдэж байгаа 14 351 823 төгрөгт төлөх 300 000 төгрөгөө сар бүр үлдсэн хугацаанд нь төлөх байх гэж бодож байна гэв. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““““““““““““““““““ хариуцагч Ц.”““““““““““““““““““ад холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээний үүрэгт 28703647.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 151/ШЗ2017/01144 тоот захирамжаар хамтран хариуцагчаар Д.”““““““““““““““““““ыг татан оролцуулсан байна. /хх42/ ХААН банк ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 6 дугаартай тогтоолоор компаний төлөөлөх эрхийг гүйцэтгэх захирал Жон Бэллд олгосон бөгөөд гүйцэтгэх захирлын 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 01/8811 тоот итгэмжлэлээр Б.Золбаярт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг мөн эдгээр үйл ажиллагааг бусдаар төлүүлүүлж гүйцэтгүүлэх эрхийг олгожээ. /хх7-8/ Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 6 дугаартай тогтоол, гүйцэтгэх захирлын 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 01/8811 тоот итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйл, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д заасан шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн үндэслэлээр гэрээг банкны санаачилгаар цуцалж, зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийг хүү, алдангийн хамт гаргуулна, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж, Хариуцагч Ц.”““““““““““““““““““ нь гэрээг цуцалдсанд маргаагүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж, хариуцагч Д.Мөнзул 0-12 насны 3 хүүхдүүдтэй тул зээлийн гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй, зээлийн үлдэгдэл 28 703 647 төгрөгийн өөрт ногдох хэсэг болох 14 351 812 төгрөгийг 84 сарын хугацаанд сар бүр 312 850 төгрөгөөр төлөх боломжтой гэж маргаж байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагч Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нар, нэхэмжлэгч ХААН банк ХХК-тай 2015 оны 04 сарын 07-ны өдөр 15/239 тоот зээлийн гэрээ байгуулан 28 800 000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, амины орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор зээлийн барьцаанд Ц.”““““““““““““““““““ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1427001459 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт Цэлмэг 12 байр А тоот 48 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Г-1427002886 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалуулж 2015 оны 04 сарын 07-ны өдөр 15/239 тоот барьцааны гэрээ байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх10-13/ Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид шилжүүлэх, зээлдэгч Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нар зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээсэн байна. Гэрээний дагуу нэхэмжлэгч банк нь зээлдэгчид мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч Ц.”““““““““““““““““““ нь 2015 оны 05, 06, 07, 08, 09, 10, 12, 2016 оны 01, 02, 03, 04, 06, 07 дугаар сард төлөх үүргээ гүйцэтгэж, харин 2015 оны 11 сар, 2016 оны 08, 09, 10, 11, 12 сар, 2017 оны 01 дүгээр саруудад зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч банк нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар татгалзаж байна. /хх19-20/ Иргэний хуулийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нарт хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг 2016 оны 09 сарын 13-ны өдөр бичгээр /Ц.”““““““““““““““““““ гарын үсэг зурсан/, 2016 оны 09 сарын 21-ний өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлсэн /Ц.”““““““““““““““““““ гарын үсэг зурсан/, 2015 оны 11 сарын 24-нд гэрт нь очиж уулзсан /Д.”““““““““““““““““““ гарын үсэг зурсан/, 2016 оны 05 сарын 24-нд 89937227 тоот утсаар мэдэгдсэн, 2015 оны 11 сарын 11-нд гэрт очиж уулзсан /Ц.”““““““““““““““““““ гарын үсэг зурсан/, 2015 оны 11 сарын 14-нд гэрт очиж уулзсан /Д.”““““““““““““““““““ гарын үсэг зурсан/, 2015 оны 11 сарын 16-нд банкинд дуудаж уулзаж /Ц.”““““““““““““““““““ гарын үсэг зурсан/ шаардаж байсан болох нь мэдэгдэл, тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа ба тэдгээр нь нэхэмжлэгчийн заасан нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч Д.”““““““““““““““““““ зээлийн гэрээг цуцлуулахгүй, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахгүй, өөрт ногдох хэсэг болох төгрөгийн төлбөрийг, мөн Ц.”““““““““““““““““““аар түүнд ногдох хэсгийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх боломжтой гэж маргаж байна. 15/239 тоот зээлийн гэрээгээр Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нарын гэр бүлийн хэрэгцээнд амьдран суух хувийн сууцыг худалдан авах зорилготой бөгөөд гэрээг зориулалтын дануу ашиглаж, хувийн сууц худалдан авч Ц.”““““““““““““““““““ын өмчлөлд бүртгүүлсэн мөн тэдгээрийн гэрлэлт хүчин төгөлдөр байгаа болох нь зохигчийн тайлбар, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 151/ШЗ2017/00237 тоот захирамжаар тус тус тогтоогдож байна. /хх37/ Гэрээний 4 дүгээр зүйлд Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулж, 4.2.1-д зээлийн төлбөрийг сар бүр тоот харилцах дансанд төвлөрүүлж зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх , мөн 4.3-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус заасан байна. Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүрэг буюу зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тухайлан заагаагүй байх тул хариуцагч Д.”““““““““““““““““““ын татгалзал хуульд нийцээгүй байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК хариуцагч Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нарын хооронд байгуулсан 15/239 тоот зээлийн гэрээг үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж дүгнэн цуцалж, гэрээг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч нараас 28703647.23 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлээ. Талуудын хооронд байгуулсан 15/239 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр мөн тухайн барьцааны гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэгчийн тэмдэг дарсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна. /хх12,21,30/ Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангахдаа барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаагаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хангуулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК, хариуцагч Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нарын хооронд байгуулсан 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 15/239 тоот зээлийн гэрээг цуцалсугай. 2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нараас 28703647.41 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай. 3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 15/239 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Ц.”““““““““““““““““““ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1427001459 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт Цэлмэг 12 байр А тоот 48 м,кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Г-1427002886 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 301468.23 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Ц.”““““““““““““““““““, Д.”““““““““““““““““““ нараас тэмдэгтийн хураамж 301468.23 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН |