| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0993/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1022 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1022
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас С*****л овогт Д*********н Н**********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403005310710 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Толгойт ** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягтай, урьд
Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай. С*******л овогт Д***********н Н /РД:ЦБ*********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Н нь Баянгол дүүргийн ** дугаар хороо Д**** Хутагт Жамсранжавын гудамж *** байрны хойд замд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд "Toyota prius" маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4. 1.1-1.3, 1.15.8-1.15 в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3. (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино"... гэсэн заалтуудыг тус тус зөрчиж цахилгаан дугуй /суррон/той зорчигчтой мөргөлдөж, Э. Ө********н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Ө-н өгсөн:
“...Миний бие 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Talaria Sting R маркийн цахилгаан унадаг дугуйтай 21-р хороололд найзтайгаа уулзчихаад буцаад 3,4-р хороолол орохоор гэмтлийн эмнэлгийн урд талын эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 1-р эгнээгээр 35 орчим километр цагийн хурдтайгаар явж байтал эсрэг урсгалын 2-р эгнээнээс нэг саарал өнгийн Т.Приус-20 маркийн машин гэнэт урдуур эргэж орж ирээд би тэр машиныг хараад тоормосоо базсан боловч зогсож амжилгүй нөгөө машины баруун урд талын кирло хэсэгт мөргөлдөөд газарт унасан. Тэгээд миний нүд харанхуйлаад хэсэг манараад газарт суугаад байж байтал замын эсрэг талд түргэн тусламжийн машин явж таараад над дээр ирээд намайг үзээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Ослын улмаас миний дух болон хамрын доод хэсэгт язарч оёдол тавиулсан, мөн баруун гарын долоовор хурууны шивнүүр яс болон нурууны сэртэн яс зэрэг хугарсан, гүүр хацарт зулгарч шалбарсан байсан. Би хамгаалалтын каск өмсөөгүй явж байсан. Би ганцаараа явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг эргэх гэж байгааг анзаараагүй, дохио өгсөн эсэхийг ч анзаараагүй, тэр машин гэнэт л урдуур эргээд орчихсон. Би 2024 оны 06 дугаар сард хувь хүнээс 12 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авч байсан миний өөрийн эзэмшлийнх, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй, замын хөдөлгөөн сийрэг чөлөөтэй байсан. Жолоочийн зүгээс миний эрүүл мэндэд учирсан хохиролд тусалсан зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Миний эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлоо баримтаар гаргаж өгч нэхэмжилнэ. Миний хохирол төлбөрийг барагдуулж өгвөл өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.Н***********н өгсөн:
“...Миний бие 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр осол хэргийн талаар юу ч мэдэхгүй бөгөөд би өөрийн эзэмшилд байсан Toyota Prius маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 05 дугаар сард хувь иргэн болох Д.Н*********д 7.300.000 төгрөгөөр худалдсан. Тэр хүн надаас худалдан авахдаа нотариатаар гэрээ хийж аваад нэрээ шилжүүлээгүй явж байсан байна. Надаас машин худалдаж авсан хүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг учраас цагдаагийн байгууллагаас дуудан ирүүлсний дагуу мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Тухайн тээврийн хэрэгслийг иргэн Н***********д худалдсан одоо ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй тул миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ №9265 дугаартай “...1. Э.Ө биед зүүн сарвууны долоовор хурууны алганы шивнүүрийн далд хугарал, бүсэлхийн 1-р нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, дух, уруулд шархтай, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, хацарт зулгаралт, баруун бугуй, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн
Хариулт-1. Toyota Prius маркийн ****У** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
Хариулт-2. Урд салхины шил нэлэнхүүдээ хагарч дотогш цөмөрч хонхойсон, хойд буфер зүүн талдаа 20х30см орчим замаскатай, баруун талын урд крило 40Х30см орчим хонхойсон, баруун хойд подфарын гэрэл, улсын дугаарын гэрэл, баруун урд подфарын гэрэл тус тус асахгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
Хариулт-3. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна.
Хариулт-4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,83кН баруун талдаа 2,68кН, зөрүү нь 5% (стандарт <20%) хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,25КН, баруун талдаа 2,20кН, зөрүү нь 2% (стандарт <30%) байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай.
Хариулт-5. Toyota Prius маркийн ****У** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022, 2023,2024 онуудад оношилгоонд орж тус тус тэнцсэн байна.
Хариулт-6. Оношилгооны хугацаа 2024 оны 5-р сарын 16-д дуусна.
Хариулт-7. Асуултад дурьдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-40 дүгээр хуудас/,
- гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны 1160 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 49, 56 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1482 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/,
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Н нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо Дилав Хутагт Жамсранжавын гудамж *** байрны хойд замд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд "Toyota prius" маркийн **-** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4. 1.1-1.3, 1.15.8-1.15 в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3. (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино"... гэсэн заалтуудыг тус тус зөрчиж цахилгаан дугуй /суррон/той зорчигчтой мөргөлдөж, Э. Ө*****н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Э.Ө-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Д.Н нь Баянгол дүүргийн * дугаар хороо Дилав Хутагт Жамсранжавын гудамж *** байрны хойд замд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд "Toyota prius" маркийн **-** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4. 1.1-1.3, 1.15.8-1.15 в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3. (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино"... гэсэн заалтуудыг тус тус зөрчиж цахилгаан дугуй /суррон/той зорчигчтой мөргөлдөж, Э. Ө*******н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Э.Өн өгсөн:
“...Миний бие 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Talaria Sting R маркийн цахилгаан унадаг дугуйтай 21-р хороололд найзтайгаа уулзчихаад буцаад 3,4-р хороолол орохоор гэмтлийн эмнэлгийн урд талын эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 1-р эгнээгээр 35 орчим километр цагийн хурдтайгаар явж байтал эсрэг урсгалын 2-р эгнээнээс нэг саарал өнгийн Т.Приус-20 маркийн машин гэнэт урдуур эргэж орж ирээд би тэр машиныг хараад тоормосоо базсан боловч зогсож амжилгүй нөгөө машины баруун урд талын кирло хэсэгт мөргөлдөөд газарт унасан. Тэгээд миний нүд харанхуйлаад хэсэг манараад газарт суугаад байж байтал замын эсрэг талд түргэн тусламжийн машин явж таараад над дээр ирээд намайг үзээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Ослын улмаас миний дух болон хамрын доод хэсэгт язарч оёдол тавиулсан, мөн баруун гарын долоовор хурууны шивнүүр яс болон нурууны сэртэн яс зэрэг хугарсан, гүүр хацарт зулгарч шалбарсан байсан. Би хамгаалалтын каск өмсөөгүй явж байсан. Би ганцаараа явж байсан... Миний эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлоо баримтаар гаргаж өгч нэхэмжилнэ. Миний хохирол төлбөрийг барагдуулж өгвөл өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.Н**********н өгсөн:
“...Миний бие 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр осол хэргийн талаар юу ч мэдэхгүй бөгөөд би өөрийн эзэмшилд байсан Toyota Prius маркийн **-** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 05 дугаар сард хувь иргэн болох Д.Н-д 7.300.000 төгрөгөөр худалдсан. Тэр хүн надаас худалдан авахдаа нотариатаар гэрээ хийж аваад нэрээ шилжүүлээгүй явж байсан байна. Надаас машин худалдаж авсан хүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг учраас цагдаагийн байгууллагаас дуудан ирүүлсний дагуу мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Тухайн тээврийн хэрэгслийг иргэн Н-д худалдсан одоо ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй тул миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ №9265 дугаартай “...1. Э.Ө биед зүүн сарвууны долоовор хурууны алганы шивнүүрийн далд хугарал, бүсэлхийн 1-р нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, дух, уруулд шархтай, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, хацарт зулгаралт, баруун бугуй, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн
Хариулт-1. Toyota Prius маркийн ****У** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
Хариулт-2. Урд салхины шил нэлэнхүүдээ хагарч дотогш цөмөрч хонхойсон, хойд буфер зүүн талдаа 20х30см орчим замаскатай, баруун талын урд крило 40Х30см орчим хонхойсон, баруун хойд подфарын гэрэл, улсын дугаарын гэрэл, баруун урд подфарын гэрэл тус тус асахгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
Хариулт-3. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна.
Хариулт-4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,83кН баруун талдаа 2,68кН, зөрүү нь 5% (стандарт <20%) хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,25КН, баруун талдаа 2,20кН, зөрүү нь 2% (стандарт <30%) байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай.
Хариулт-5. Toyota Prius маркийн *****УА* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022, 2023,2024 онуудад оношилгоонд орж тус тус тэнцсэн байна.
Хариулт-6. Оношилгооны хугацаа 2024 оны 5-р сарын 16-д дуусна.
Хариулт-7. Асуултад дурьдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-40 дүгээр хуудас/,
- гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны 1160 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 49, 56 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1482 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд дээрх гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Н********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Н нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч Э.Ө-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Гэмт хэргийн улмаас мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Ө 2,109,475 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан талаар баримт /хавтаст хэргийн 66-75 дугаар хуудас/-д авагдсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 389,180 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримт /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/-д авагдсан байна.
Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1160 дугаартай тайлан Surron Talaria цахилгаан дугуйнд 4,135,000 төгрөгийн хохирол учирсан талаарх дүгнэлт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/-д тус тус авагдсан байна.
Хохирогч Э.Ө нь шүүгдэгчээс 5,500,000 төгрөг авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн Д.Н*********** нь 389,180 төгрөгийг төлсөн нь үнэн гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,500,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх саналыг гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н**д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С*****л овогт Д*********н Н************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н***********д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Н************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ