| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/11 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч О.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.П-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.П нь 2024 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *********сумын 3 дугаар багийн ********газар ********мөрнөөс Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтан”-ы жагсаалтад багтсан ердийн Т.Л / загас 1 ширхэгийг зөвшөөрөлгүйгээр агнасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн *********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.П нь Хөвсгөл аймгийн *******сумын 3 дугаар багийн Овоот гэх газар ********мөрнөөс 2024 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтан”-ы жагсаалтад багтсан ердийн Т.Л загас 1 ширхгийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны экологид 816.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Пын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Л өгсөн: “.. О.П нь хууль бусаар 1 ширхэг Т.Л загас барьсаны улмаас учирсан экологи эдийн засгийн үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Гэрч Э.С өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед ах П.М утсаар залгаад С***Э голын гүүрний дээд хэсэгт танай гэрээс 5 км орчим газарт байна хүрээд ир АаА, Ө.Х, З.О бид дөрөв загасанд явсан бид нарыг ирээд авчих урдаас чинь гэрэл тусгана гэхээр нь С***Э гол дээр явж очсон. Явж очтол машин руу шуудайтай загас хийсэн. Би П.М ахад та нар загасанд явах байсан юм бол намайг аваад явахгүй гэж хэлээд хир их загас барив гэж асуухад, гайгүй том загас барьсан гэж хэлсэн. ..тэгээд явж байтал удалгүй замд цагдаа зогсоон шалгасан ба П.М, Ө.Х, А.А нарын барьсан загасыг шалган шуудайг дотроос гаргуулж шалгахад 3-4 ширхэг жижиг загас 1 ширхэг Т.Л загас байсан. .. тэд нараас хэн нь Т.Л загас барьсан талаар асуухад П.М ах барьсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
Гэрч Б.Ө өгсөн: “...С***Э гол руу буюу С***Э голын гүүрний дээд хэсэгт О***гэх газарт очиж загас барихаар уурга дэгээ шидсэн. Бид нар дундаа 2 ширхэг уурга дэгээтэй явсан Т.Л ээлжилж нэг нэгээрээ уурга дэгээ гол руу шидсэн. Тэгтэл эхлээд З.Огийн уурга дэгээнд гутаарь нэртэй ногоон цоохор загас орсон байсныг голоос барьж гаргаж ирсэн. Мөн хэсэг хугацааны дараа буюу нилээн хэдэн цагийн дараа А.Агийн шидсэн уурга дэгээнд мөн гутаарь загас орсон байсныг А.А голоос гаргаж ирсэн. А.Агийн загас барих уурга дэгээнд 2 дахь гутаарь орж барьсны дараа П.Мын загас барихаар шидсэн уурга дэгээнд нь том загас орчихлоо гэж хэлэхээр нь явж очтол тухайн уурга дэгээнд орсон загасыг голоос гаргаж голын эрэг дээр гаргаж ирэхээр нь хартал бидний нэрлэдгээр У.С гэж нэрлэдэг загас байсан. Миний харснаар ойролцоогоор 70-80 см орчим урттай бололтой загас байсан. Би сул байсан уурга дэгээгээр мөн загас барихаар гол руу шидээд хэсэг байж байтал миний шидсэн уурга дэгээнд мөн гутаарь загас орсныг голоос гаргаж ирсэн. .. харих гээд явцгааж байтал замд Р.Н сумын цагдаа нар эргүүл хяналт шалгалт хийж явж байхад нь тааралдан шалгуулахад загас болон загас барьсан уурга дэгээг шалган зөвшөөрөлгүй хууль бусаар загас барсан гэсэн үндэслэлээр Тосонцэнгэл сумын төв рүү орж цагдаагийн хэсгийн байранд очиж тээврийн хэрэгслийг түр саатуулсан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Гэрч М.А.Агийн өгсөн: “....С***Э гол дээр очоод 2 ширхэг уурга дэгээгээ П.М, Ө.Х, З.О бид дөрөв ээлжилж солигдон голруу загас барихаар шидсэн. Тэгтэл ихлээд миний шидсэн уурга дэгээнд 1 ширхэг загас орсон ба тухайн загасыг уснаас гаргаж ирэхэд гутаарь нэртэй ногоон эрээн өнгөтөй загас байхаар нь уурганы дэгээнээс салгаж голын эрэг дээр тавьсан. Тухайн үйл явдлаас нилээн хэсэг хугацааны дараа бид дөрөв дахин уурга дэгээгээ ээлжлэн шидсэн ба би уургаа Ө.Хөд өгчихөөд П.М дээр очоод юм яриад зогсож байтал П.М том загас орчихлоо гэж хэлсэн. П.М уурга дэгээндээ орсон загасаа уснаас гаргаж иртэл нилээн том загас байсан ба П.М хэлэхдээ за нэг том загас гаргаад ирлээ гэж хэлэхээр нь гэрэл авчирч тухайн загасыг харахад Т.Л загас байсан. П.М нь Т.Л загаснаас өөр загас бариагүй. Ө.Х 1 ширхэг гутаарь, З.О 1 ширхэг гутаарь загас барьсан байсан. П.М нь уурга дэгээндээ орсон загасыг Т.Л загас гэдгийг гаргаж ирэхээсээ өмнө мэдээд том загас орчихлоо гэж хэлсэн болов уу. Угаасаа Т.Л загаснаас өөр тийм том загас байхгүй гэдгийг хүн бүр л мэдэх байх. П.Мын барьж агнасан Т.Л загас багцаагаар харахад 80-90 орчим сантметр урттай бололтой харагдаж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Гэрч М.З.Огийн өгсөн: “..П.М нилээн том хэмжээтэй загас барьсан байхаар нь очиж хартал Т.Л загас буюу бидний хэлж ярьдгаар У.С гэх загас барьсан байсан. Цагдаа нар зогсож шалгахад нь хориотой загас барьсан гэх үндэслэлээр Тосонцэнгэл сумын цагдаагийн кобаны байр орсон. П.М нь Т.Л загаснаас өөр загас бариагүй. А.А 1 ширхэг гутаарь, би өөрөө 1 ширхэг гутаарь, Ө.Х 1 ширхэг гутаарь загас барьсан байсан. П.Мын барьж агнасан Т.Л загас багцаагаар харахад 80-90 см урттай том загас байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай: “.. Хууль бусаар зөвшөөрөлгүй барьсан 1 ширхэг ердийн Т.Л ****/ загас бөгөөд ердийн ** загасыг Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтаны жагсаалтад авсан. Шинжлэх ухааны нэршилд У.С гэсэн зүйлийн загас судлагдаагүй байдаг. У.С нь өсвөр Т.Л загасыг орон нутгийн нэршлээр нэрлэсэн нэр юм. Тухай 1 ширхэг Т.Л /У.С/ загасыг барьж агнах зөвшөөрөл олгодог. Зөвшөөрлийг зөвхөн тусгай зориулалтаар барьж буцаан тавихаар олгодог. Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 291.1. энэ хуулийн 20.2-т заасан ховор амьд амьтны цуглуулга хийх тусгай зөвшөөрөл, 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно. Монгол улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор 1 ширхэг ердийн Т.Л *******загасны экологи эдийн засгийн үнэлгээг 408,000 /дөрвөн зуун найман мянган/ төгрөгөөр тогтоосон байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дутаар зүйлийн 37.2. амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 ширхэг ердийн Т.Л загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 408,000 төгрөг х 2 = 816,000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тогтоогдож байна. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн О.Т гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Мөрдөгчийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09 тал/,
Мөрдөгчийн эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.Пын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Тосонцэнгэл сумын 2-р багийн нутаг болох Овоот гэх газар луу би өөрийн гурван найз Ө.Х, З.О, А.А нарын хамт бид нар загасанд явсан тэгээд С***Э мөрний захаар явж байгаад тухайн О.Т гэх газарт би уургаа шидсэн чинь миний уурганд том засаг орох шиг болохоор нь би татаад гаргаад ирсэн чинь Т.Л загас гараад ирсэн тэгээд харсан чинь Т.Л загас байсан юм. Тэгээд нөгөө загасаа дэгээнээсээ салгаад жолоочоо дуудаад явах болоод байж байсан чинь эргүүл хийж яваа цагдаа нар ирж бид нарыг шалгаад баригдсан. Би өөрийн эзэмшлийн уургаар барьсан. Тэр гурав гурвуулаа нэг нэг гутиар загас барьсан тэрнээс өөрөөр бол загас барьсан зүйл байхгүй. Би Т.Л агнах нь хууль бус гэж мэдээгүй улмаас буцааж тавиагүй юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх Т.Л шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.П нь 2024 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө нутгийн найзуудын хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байлах С***Э мөрөн рүү загасчлахаар явсан. Тухайн үед 2 уургатай очиж ээлжлэн дэгээ шидсэн боловч О.П ын уургад Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад багтсан 1 ширхэг Т.Л загас баригдсан. Улмаар Т.Л загасыг зохих зөвшөөрлийн дагуу барьж, буцаан тавих ёстой байтал буцааж тавилгүйгээр авч явснаар хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн. Мөн Монгол Улсын амьтны аймагт хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч н.С.Р, н.Ө.Х, н.А.А, н.З.О нарын мэдүүлгүүд, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн н.Д дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд О.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.П нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэгч Д.Л, гэрч Э.С.Р, Б.Ө, М.А.А, М.З.О нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ө.П.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч О.П нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн О.Т гэх газар С***Э мөрнөөс 2024 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтан”-ы жагсаалтад багтсан ердийн Т.Л загас 1 ширхгийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны экологид 816.000 төгрөгийн хохирол гэм буруутай нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн “Хууль бусаар зөвшөөрөлгүй барьсан 1 ширхэг ердийн Т.Л ***** загас бөгөөд ердийн Т.Л загасыг Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтны жагсаалтад авсан. Шинжлэх ухааны нэршилд У.С гэсэн зүйлийн загас судлагдаагүй байдаг. У.С нь өсвөр Т.Л загасыг орон нутгийн нэршлээр нэрлэсэн нэр юм. Тухайн 1 ширхэг Т.Л /У.С/ загасыг барьж агнах зөвшөөрөл олгодог. Зөвшөөрлийг зөвхөн тусгай зориулалтаар барьж буцаан тавихаар олгодог. Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 291.1. энэ хуулийн 20.2-т заасан ховор амьд амьтны цуглуулга хийх тусгай зөвшөөрөл, 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/-ээс үзэхэд шүүгдэгч О.П нь 2024 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ****сумын 3 дугаар багийн ********гэх газар С***Э мөрнөөс тусгай зөвшөөрөлгүйгээр “Ховор амьтаны жагсаалтад” багтсан 1 ширхэг Т.Л загасыг агнасан байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Пыг тусгай зөвшөөрөлгүйгээр ердийн Т.Л буюу ховор амьтны жагсаалтад багтсан ******нэртэй 1 ширхэг загасыг агнаж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх Т.Л прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч О.Пын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх Т.Л прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.П нь 2024 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *******сумын 3 дугаар багийн ********гэх газар С***Э мөрнөөс Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтан”-ы жагсаалтад багтсан ердийн Т.Л ********загас 1 ширхгийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны экологид 816.000 төгрөгийн хохирол учруулж, “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас Байгаль экологид 408000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 ширхэг ердийн ********* загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 408,000 төгрөг х 2 = 816,000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.П нь байгаль, экологид учруулсан 816.000 төгрөгийг төлсөн болох нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн сан дахь 100171100988 дугаартай дансанд шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч О.Пын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн сангийн **** дугаартай дансанд төлсөн 816.000 төгрөгийг дээрх данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн ******/ Төрийн сан дахь *****тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Пыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Пыг “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Т.Л Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Пын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “учруулсан хохирлыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь амьтны аймагт учруулсан экологи эдийн засгийн хохирол болох 816,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн учир бусдад төлөх төлбөргүй гэж тооцуулъя. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Мөн хуулийн 1.2-т заасан хохирлыг төлж, хор уршгийг арилгасан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзээд шүүгдэгч О.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хэсэгчилж төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.П нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй..” гэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, байгаль экологид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч О.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч О.П нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.Пд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд зориулалтын хөлдөөгч саванд хадгалагдаж байгаа 1 метрийн урттай Т.Л загас 1 ширхэг, шүүгдэгч О.Пын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн бариултай цэнхэр өнгийн уурга 1 ширхгийг тус тус улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч О.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч О.Пд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.Пд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч О.Пын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн сангийн ****** дугаартай дансанд төлсөн 816.000 /найман зуун арван зургаан мянга/ төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /******** / Төрийн сан дахь ***** тоот дансанд олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд зориулалтын хөлдөөгч саванд хадгалагдаж байгаа 1 метрийн урттай ****** загас 1 ширхэг, шүүгдэгч О.Пын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн бариултай цэнхэр өнгийн уурга 1 ширхгийг тус тус улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч О.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН