| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2024/0299/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/09 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/09
2025 01 10 2025/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж, шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435000000272 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Д-ийн У- (РД: ...........), .... оны .... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт .... хотын .... дүүргийн .... байранд оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгийн торгох ялаар, мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйлд зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж “шүүгдэгч Д.У- нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Увс аймгийн ... сумын.... дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .... караокены гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ албан үүргээ гүйцэтгэж явсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.М, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.А нарыг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх явцдаа албаны ... УВА улсын дугаартай Toyota aqua загварын тээврийн хэрэгслийн зүүн талын хаалга, зүүн урд талын крыло зэргийг өшиглөж 800’000 төгрөгийг хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас), дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас), шүүгдэгч Д.У-н согтуурлыг шалгасан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас), Увс аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн ажиллах томилгоо, албан тушаалын тодорхойлолтууд (1 дэх хавтаст хэргийн 53-68 дугаар хуудас), А.Аын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 77 дугаар хуудас), хохирогч Н.Мгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас), хохирогч А.Аын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95 дугаар хуудас), гэрч З.Нын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас), гэрч Ж.Ц-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас), гэрч Ц.О-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас), гэрч Э.Б-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас), гэрч Х.Г-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас), гэрч Ж.Б-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас), гэрч Ө.Ш-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас), шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24/24 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 150-152 дугаар хуудас), шинжээчийн 227 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 165 дугаар хуудас), шүүгдэгч Д.У-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-190 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...хэсгийн байцаагч д/ч Н.М ...утсаар мэдээлэл гаргасан нь: ...Улаангом сумын 10 дугаар багт байрлах “И” караоке дээр дуудлагаар очиход Д.У- /эр.30н/-нь согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, миний нүүрэн тус газарт 4 цохиж, 2 удаа өшиглөж, савхин куртикний энгэрийг урсан” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас);
- И караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...улаан цоохор өнгийн шоотой цамцтай залуу цагдаагийн алба хаагч руу дайрч байгаа үйлдэл харагдаж байх ба улмаар цамцаа тайлж цагаан цоохор футболктой болсон байна. Мөн 01 цаг 40 минутад цагдаагийн алба хаагчийн биед халдаж цохисон үйлдэл харагдаж байв. Цагдаагийн автомашины баруун урд хэсэг рүү өшиглөж байх үйлдэл харагдаж байх тул жижүүр прокурор А.А-т мэдэгдэж камерын хаард /санах ой/-ыг хураан авахаар тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас);
- И караокены хяналтын камерын дүрс бичлэг хадгалах төхөөрөмжөөс хуулбарлан авсан дүрс бичлэгт үзлэг хийсэн “...2024.10.06-ны өдрийн 01 цаг 37 минут 09 секундэд цагдаагийн албаны автомашин тухайн караокены хашаа руу орж ирэх ба цагдаагийн автомашины баруун талын хэсэгт зогсож байсан Ланд круйзер загварын автомашинаас 4 эрэгтэй гарч ирээд цагдаагийн алба хаагчтай уулзаж байгаа дүрс харагдаж байна. Уг хяналтын камерын дүрс бичлэг нь дуу-дүрс бичиж байна. Хэсэг хугацааны дараагаар И караокены газраас хоёр эрэгтэй гарч ирэх ба цагдаагийн алба хаагчтай уулзаж байх хугацаанд улаан цоохор өнгийн хувцастай эрэгтэй гарч ирээд цагдаагийн алба хаагч руу дайрах ба дундуур орсон эрэгтэйн гарыг цохиж холдуулж байна.
Түүнийг салгах гэж оролдсон эрэгтэйг мөн цохиж байгаа нь дүрс бичлэгт тусгагдсан байна. Улаан цоохор цамцтай эрэгтэй цагдаагийн алба хаагч нарыг шууд цохиж, түүнтэй хамт явсан хүмүүс тэднийг салгах гэж оролдох үед алба хаагчийг гараараа цохиж, алба хаагчийн малгай газар унаж байгаа нь тусгагдсан байна. Түүний дараа хамт явсан хүмүүс салгах үед гадна талын улаан цоохор цамцаа тайлж, цагдаагийн албаны автомашины зүүн урд талын крылог өшиглөж байгаа нь дүрс бичлэгт тусгагдсан.
Түүний дараа цагдаагийн алба хаагч руу дайрах ба дундуур нь орсон хар өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэйн толгой руу цохиж байна.
Цагдаагийн алба хаагч нэмэлт хүч дуудаж, зодуулж байгаа талаар тусгагдсан байна. 01 цаг 43 минут 40 секундэд цагдаагийн алба хаагчийг хоёр удаа гараараа цохиж унагаах ба хамт явсан алба хаагч түлхэх үед мөн цохиж унагааж байгаа нь тусгагдсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас);
- Увс аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн Toyota aqua загварын, ... улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас);
- Хохирогч А.Аын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Д.У-н согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас);
- Хохирогч А.А, Н.М нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас);
- Хохирогч А.А, Н.М нарын тус өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах томилгоо, ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 53-68 дугаар хуудас);
- А.Аын гар утаснаас хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн “...5 минутын дүрс бичлэгт цагаан, саарал хөндлөн судалтай фудболктай эрэгтэй цагдаагийн алба хаагчийг нааш ир чи гээд дөхөхөд цагдаагийн алба хаагч яасан гэхэд чи тавьчих пизда минь гээд хүнтэй харилцаж байгаа сонсогдох бөгөөд хэн нэгний цохих үйлдэл хийх шиг болоод лалар вэ? гэхэд хөөе хөөе яагаад байгаа юм бэ? Машинд суучих чи тавьсан шаардлага биелүүлэхгүй байна гэхэд хажуунаас цагдаа зохицуулагч, ахлах ахлагч С.Л юу болсон талаар тодруулахад Д.У-тай хамт явсан гэх эрэгтэй Д.У- ах яагаач үгүй байхад ирээд Д.У- ах руу дайрсан гэхэд цагдаагийн алба хаагч дайрсан юм алга энд камераар бичиж байна гэхэд Д.У- би чамайг ална шүү, би чамайг ална шүү лалраа гэв.
Цагдаа: Та машинд суучих би танд шаардлага тавьж байна гэхэд
Д.У-: салаавч гаргаж май чадвал суулгаарай
Цагдаа: Юу гэнээ
Д.У-: Май чадвал суулгаарай гэж байна гэж хариулав.
Цагдаа: дахиад хэлдээ
Д.У-: Пиздаа минь Увсын цагдаа нарыг бүгдийг нь авч ирээд намайг суулгаарай.
Цагдаа: Намайг хэсгийн байцаагч Н.М гэдэг би танд хууль ёс гэх үед Д.У- цагдаагийн алба хаагчийг өшиглөх ба цагдаагийн алба хаагч “яа” гэж дуугаран, Д.У- гэгчтэй алба хаагч нар барьцалдаж байгаа нь дүрс бичлэгт тусгагдсан байна. Маргаан болж дууссаны дараагаар хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.М “маргаан болоод байна гэхээр нь би ирсэн” гэхэд Д.У- “Дахиад нэг хэдэн цагдаа дуудчихаач” гэхэд цагдаа “Та зүгээр шаардлага биелүүлээд автомашинд суучих” гэхэд Д.У- “Май” гэж хэлээд салаавч алба хаагч руу гаргав.
Цагдаа “Би танд хууль ёсны шаардлага тавьж байна” гэхэд Д.У- “Май” гэж салаавч гаргаж орилов.
Цагдаагийн алба хаагчийг гар утсаар бичлэг хийж байх үед Д У- цохих үйлдэл хийх ба цагдаагийн алба хаагчаас битгий хүний биед халдаад байгаарай гэж хэлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас);
- Хохирогч Н.Мгийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минутаас 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэгчээр цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу ажиллаж байсан. Ерөнхий жижүүрээс 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 00 цаг 30 минутад “Ж.Б- гэх хүн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах “И” караокед бусдад зодуулсан” гэх дуудлага ирсэн. Тухайн өдөр дуудлага руу яаралтай оч гэсний дагуу жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч А.Аын хамтаар Улаангом сумын 10 дугаар багт байрлах “И” караокены гадна очиход үүдэн хэсэгт үл таних залуучууд зогсож байсан. Би автомашинаас буух үед нэг залуу хүрээд ирэхээр нь би “та цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн үү?” гэхэд “би бишээ дуудлага өгсөн хүн караоке дотор байгаа” гэж хэлсэн. Би караоке руу орох гэхэд караокены үүдний хэсэгт байсан хоёр залуу дотроос нь гарч ирсэн ба нэг нь миний зүс таних аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг Ж.Б- гэх залуу байсан. Ж.Б- нь би дуудлага өгсөн гэж хэлсэн. Би өөрийгөө танилцуулаад юу болсон талаар асуухад Ж.Б- нь бид нар маргалдаад учраа олоод зохицчихлоо, одоо цагдаагийн шаардлага байхгүй гэж хэлсэн. Тэр үед гадна зогсож байсан залуучуудаас Д.У гэгч нь “яасан та нар, энд юугаа хийж яваа юм, муу гөлөгнүүд минь зодолдчих уу? үзэх үү?” гээд ирсэн. Би түүнд хандаж “би дуудлагын дагуу явж байна, та цаашаа байж бай” гэж хэлэхэд Д.У- нь миний зүүн хацар, шанааны хэсэг рүү цохисон. Би түүний хоёр гараас нь бариад авахад гараа мулталчхаад миний нүүр хэсэгт дахин нэг удаа гараараа цохисон. Тэр үед хамт явсан гэх залуучууд нь дундуур ороод салгасан. Та хууль ёсны шаардлага биелүүл, цагдаагийн алба хаагчийн биед халдаж болохгүй гэж хэлэхэд Д.У- нь намайг зодох гээд над руу дайраад би барьцалдахад миний баруун талын хацар, шанааны хэсэг рүү гараараа цохисон. Түүний улмаас миний малгай газар унасан. Цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.А нь хажууд салгах гэж байсан. Д.У- тухайн үед “лалрын муу цагдаа нар, үзэх үү, зодолдчих уу, зодолдъё” гэж хэлээд дайрч байсан ба түүнтэй хамт явсан гэх залуучууд дундуур ороод салгасан. ...Д.У- түүний дараагаар бид нарыг доромжилж, муу сайн гөлөгнүүд гээд жижүүрийн албанд ашиглаж буй ... УВА улсын дугаартай автомашины зүүн урд талын крыло хэсэгт нэг удаа өшиглөсөн. Түүний дараа Д.У- гэгч нь над руу дайрсан ба хамт явсан гэх залуучууд дундуур орж салгасан. Д.У- нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Аыг зүгээр зогсож байхад нь баруун, зүүн гараараа нүүр рүү нь ээлжилж цохиод газар унагаасан. Би тэр үед Д.У-г хойш нь түлхэж холдуулах гээд түлхэхэд буцаагаад миний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохиод унагаасан. ...Цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Аыг цохихоос өмнө Д.У- намайг цохисны дараагаар би цагдаагийн газрын жижүүр рүү ярьж бусдад зодуулсан талаараа мэдэгдсэн. А.Аыг цохисны дараа би гар утсаар бичлэг хийсэн ба намайг Д.У- цохиод унагаачихсан. ...Тэр үед цагдаа зохицуулагч С.Л, сонсогч Б.Б нар ирсэн. Би бичлэг хийгээд зогсож байхад Д.У- миний бөгс рүү нэг удаа өшиглөж савхин хүрмийн энгэр хэсгээс татаж урсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас);
- Хохирогч А.Аын “...Ерөнхий жижүүрээс 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 00 цаг 30 минутад Ж.Б- гэх хүн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах “И” караокед бусдад зодуулсан гэх дуудлага ирсэн, дуудлагад яваад ир гэсний дагуу тухайн өдөр зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Мгийн хамтаар дуудлага руу яваад Улаангом сумын 10 дугаар багт байрлах “И” караокены газрын гадна очиход гадна талын хэсэгт үл таних залуучууд зогсож байсан. Автомашинаас хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.М эхлээд буугаад дуудлага хэн өгсөн талаар асуухад “И” караокены гадна талын хэсгээс хоёр залуу би дуудлага өгсөн гээд тэд нар уулзсан. Тэгтэл хүмүүсийн дуу чангараад би автомашинаас буухад автомашины урд талын хэсэгт Д.У- гэгч нь хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Мгийн нүүр рүү цохисон. Салгаад би Ж.Б- гэх хүнтэй хамт зогсож байхад Д.У- нь миний элэг, цээжний хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Н.М ах дундуур орж салгаад та автомашинд суучих гэхэд түүний нүүр рүү цохисон. Н.М ахтай барьцалдаад авахад нүүр рүү нь дахин цохиж түүний малгайн газар унасан. Д.У-тай хамт явсан гэх залуучууд тэднийг салгасан. ...Бичлэг хийж байхад Д.У- гэгч нь намайг хоёр удаа баруун зүүн гараараа нүүр рүү цохиход би унасан. Би босоод ирэхэд Д.У-тай хамт явсан гэх залуу намайг түлхэж холдуулсан ба д/ч Н.М түлхэхэд Д.У- нь гараараа цохиж түүнийг унагаасан. Д.У-тай хамт явсан хүмүүс бид нар салгасны дараагаар Д.У- нь намайг албаны ... УВА улсын дугаартай тоёота акуа загварын автомашины урд талын хэсэгт дарж байгаад нүүр рүү гарын алга хэсгээр алгадаж цохисон. д/ч Н.М дундуур ороод салгасан. Тэр үед цагдаа зохицуулагч С.Л, сонсогч Б.Б нар ирсэн. Бичлэг хийгээд зогсож байхад Д.У- нь д/ч Н.Мг нэг удаа өшиглөж савхины энгэрийн хэсгээс татаж урсан. ...Бид нарыг зодох үедээ Д.У- “чи юу юм намайг авч явж чадах юм уу? ална шүү” гээд дайрч давшлаад пиздаа, гөлөг гэх мэтээр хэлж хэл амаар доромжилж байсан. ...зүүн талын толь хэсэг рүү өшиглөж толь хойш хагас эвхэгдсэн. Мөн зүүн урд талын крило хэсэгт өшиглөсний улмаас хонхойсон. ...миний толгой өвдөж, нүүр халуу дүүгээд байна, намайг нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон, элэг, цээжний хэсэг рүү удаа гараараа цохисон. ...би албан үүргээ биелүүлж явахад ямар ч шалтгаангүйгээр миний болон хамт явсан алба хаагчийн биед халдаж зодсонд гомдолтой байна. ...би сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудас);
- Гэрч З.Нын “...улаан цоохор өнгийн шоотой бүдүүн цамцтай залуу дуудлагаар ирсэн 2 цагдааг үгийн зөрүүгүй хэл амаар доромжилж нүүр рүү нь гараараа цохиж, хэвлий хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас);
- Гэрч Ж.Цын “...улаан цоохор өнгийн шоотой цамцтай залуу цагдаагийн хоёр алба хаагч руу хэл амаар доромжилж, цохиж зодож байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас);
- Гэрч Ц.О-ын “...Д.У- гэх залуу хоёр цагдаагийн алба хаагч руу уурлаж дарж цохиод байсан. Мөн цагдаагийн машиныг 1 удаа хөлөөрөө жийж өшиглөсөн. ...Д.У- гартаа ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл бариагүй бөгөөд гар болон хөлөөрөө хэд хэдэн удаа хоёр цагдаагийн алба хаагчийг цохиж зодсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас);
- Гэрч Э.Б-ийн “...2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Улаангом суманд ойролцоогоор 20 цаг өнгөрч байхад Иний гадна Х.Г-, Ө.Ш-, Д.У- бид дөрөв уулзаад Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах И караоке ороод 1 өрөө аваад 1 шил 1 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Х.Г-, Ө.Ш-, Д.У- нар тооцоо хийнэ гээд өрөөнөөс гарсан бөгөөд би араас нь гарахад И караокены тооцоо хийх хэсэгт тэд нар үл таних хоёр залуутай маргалдаж байсан. Тухайн хоёр залуугийн нэг залууг нь Х.Г- гараараа хоёр удаа цохисон. Ө.Ш- мөн нэг удаа гараараа цохисон ба тэднийг салгаад И караокеноос аваад гарсан. Гадна гараад уулзаад учир зүйгээ олоод ярилцаад эвлэрээд автомашиндаа сууж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн. Цагдаа ирсний дараагаар Д.У-, цагдаагийн алба хаагч нартай маргалдаж зууралдсан. Би дундуур нь ороод салгах гэхэд Д.У- дийлдэхгүй байхаар нь зайгаа аваад холдчихсон. Д.У- дуудлагаар ирсэн хоёр цагдаагийн алба хаагчийг цохиод унагаасан уу, түлхээд унагаасан уу? мэдэхгүй цагдаагийн алба хаагч нар газар унаж байхыг би харсан. Харин Д.У- цохисон, түлхсэн эсэхийг анзаарч хараагүй. Х.Г-, Ө.Ш- нар салгах гээд дундуур нь ороод байсан. Би Д.У-д ганц, хоёр удаа болиоч гэж хэлсэн. Д.У- нь цагдаагийн алба хаагч нартай маргалдаад дайраад байсан учраас салгах гэсэн хүмүүсийг цохиж магадгүй байсан учраас би дундуур нь ороод зодуулчхаж магадгүй гээд ойртоогүй. Түүний дараа цагдаагийн хоёр алба хаагч ирээд Д.У-д шаардлага тавиад авч явах гэхэд Д.У- зөвшөөрөөгүй, эсэргүүцээд цагдаагийн алба хаагчийг цохиж, түүнээс болоод цагдаа нар Д.У- нар хоорондоо маргалдсан, Х.Г- салгах гээд дундуур нь орсон. ...Д.У- нь миний харснаар нэг удаа цагдаагийн автомашины зүүн урд талын хэсэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас);
- Гэрч Х.Г-гийн “...Бид нар хоорондоо ярилцаад уучлалт гуйгаад караокеноос гараад тамхи татчихаад автомашинд сууж байхад 2 цагдаагийн алба хаагч ирсэн. Нэг нь Н.М гэх цагдаа, түүнтэй хамт намхан бор цагдаа ирсэн. Би цагдаад энэ залуу дуудлага өгсөн, текны охин цагдаа дуудчихсан байна, бид учраа олчихлоо гээд хэлээд зогсож байхад Д.У- ах уурлангуй яасан, юу болсон юм гээд асуусан. Цагдаагийн алба хаагч дуудлагын дагуу явж байна гэж хэлсэн. Би Н.М цагдаатай ярилцаад зогсож байхад Д.У- ах цагдаатай барьцалдаад, маргалдаад эхэлсэн. Би дундуур нь ороод салгахад Д.У- ах уурлаад миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Д.У- дахиад цагдаагийн алба хаагч нартай маргалдаад тэднийг цохиж унагаасан. Н.М ах тухайн үедээ чи цагдаагийн албаны автомашинд гэмтэл учруулсан гээд ярьж байсан. ...Н.М нь чи миний куртик урсан гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас);
- Гэрч Ө.Ш-ын “...Бид нар караокеноос гарсны дараа Д.У- эхлээд ирсэн цагдаагийн алба хаагчтай маргалдаж байсан би дундуур нь ороод салгах гэж ороод салгаж чадсан эсэхээ мэдэхгүй байна. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн их согтсон байсан учраас болсон үйл явдлыг сайн санахгүй, зарим хэсгийг нь санаад байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас);
- Гэрч Ж.Б-ийн “...2024 оны 10 дугаар сарын 05-ны орой ажлын газрын найз Ц.О-тай уулзаад 23 цаг өнгөрч байхад бид хоёр Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байх И орсон. Караокены газарт 1 өрөө аваад, 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи авч ороод дуу дуулаад тухайн 1 шил архийг Ц.О- бид хоёр хувааж уусан. Архи ууж дуусаад тооцоо хийх гээд текны хэсэгт очиход хоёр залуу байсан бөгөөд зөрчихье гэхэд зөрөхгүй зогсоод байхаар холдчихдоо гэхэд чи хэн бэ? чи юу юм гээд маргаан эхэлсэн. Тэгтэл нэг тарган нөхөр намайг гараараа хоёр удаа цохиод унагаачихсан. Би босохгүй хэвтэж байхад Д.У- гэж дуудаад байгаа залуу нь намайг алгадаж “босгоод ир наад пиздаагаа ямар бааштай пиздаа бэ?” гэж хэлээд миний үснээс татаад босгосон. Боссоны дараа дахиж зодож, цохиогүй. Гараад ир гэж хэлээд түрүүлээд гараад явчихсан. Би зодуулчихсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөрөө ч тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учраас нэлээн согтсон байсан юм. Хамт явсан Ц.О- намайг гараад яах юм бэ? цагдаа нар ирэхээр гарья гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар автомашинтай ирэхээр нь гарахад Н.М цагдаа дэд ахлагч цолтой цагдаатай хамт ирсэн. Дуудлага өгсөн хэн бэ? гэхээр нь би байна, эд нар намайг бүлэглэж зодлоо гэж хэлсэн. Тэгтэл У- д/ч Н.Мг алгадаж, зодсон. Хамт явсан дэд ахлагч цагдааг гараараа цохисон. Д.У-тай хамт явсан залуучууд над руу дайраад байхаар нь би зайгаа аваад холдоод зогсчихсон. Д.У- цагдаагийн албаны автомашиныг өшиглөж, цохиод цагдаа нар руу дайраад зодоод байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас);
- Хохирогч Н.Мгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 428 дугаартай “...Үзүүлэгч Н.Мгийн биед үзлэг хийх үед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас);
- Хохирогч А.Аын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 433 дугаартай “...Үзүүлэгч А.Аын биед үзлэг хийх үед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас);
- Увс аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн Toyota aqua загварын, ... УВА улсын дугаартай автомашинд хийсэн техникийн шинжилгээний 24/24 дугаартай “...Toyota aqua загварын ... УВА улсын дугаартай автомашинд үзлэг шалгалт хийж, уг автомашинд үүссэн эвдрэл гэмтлүүдийг тогтоов. Үүнд:
Уг автомашины зүүн гар талын урд хаалганы дээд хэсэгтээ өргөн нь 3.5 см, урт нь: 6см, гүн нь: З мм, мөн хаалганы дундах гадаргууд өргөн нь 3.5 см, урт нь 3.5 см, гүн нь: 2 мм-ийн хэмжээс бүхий хоёр хэсэг гадаргуу дотогш хонхойсон, тус автомашины зүүн гар талын урд крыло урд хэсгээрээ өргөн нь: 6.5 см, урт нь: 9 см, гүн нь: 4 мм, мөн гадаргуун хойд хэсгээр өргөн нь: 14 см, урт нь: 32 см, гүн нь: 6 мм-ийн хэмжээс бүхий гадна гадаргуун тус тус дотогш хонхойсон эвдрэл гэмтлүүд үүссэн байв. Зүүн гар талын урд крыло урд хэсгээрээ өргөн нь: 6.5 см, урт нь: 9 см, гүн нь: 4 мм үүссэн гэмтэл нь өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Бусад гэмтлүүд шинэ үүссэн гэмтлүүд байна. ...Уг автомашинд үүссэн эвдрэл гэмтлийг сэргээн засварлаж зам тээврийн хөдөлгөөнд оролцуулах нь зүйтэй гэж дүгнэлээ” гэх дүгнэлт, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 150-157 дугаар хуудас) зэргээр 2024 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И караокены гадна шүүгдэгч Д.У- нь согтуурсан үедээ дуудлагын дагуу очсон Увс аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.М, тус цагдаагийн газрын цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.А нарыг цохиж унагах, өшиглөх зэргээр тэдгээрийн биед олон удаагийн үйлдлээр халдаж, тэдгээрийг зүй бус үгээр гутаан доромжлох, түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүмүүсийг цохих зэргээр догшин авирласан, улмаар тухайн албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ашиглаж байсан цагдаагийн газрын эзэмшлийн Toyota aqua загварын, ... УВА улсын дугаартай автомашины зүүн урд талын хаалга, зүүн урд талын крыло хэсэгт өшиглөж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “хууль сахиулагч” гэдэгт цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагч хамаардаг. Тухайлбал Увс аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.М, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.А нарыг хууль сахиулагч гэж үзнэ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл тодорхой үйлдэл хийх талаар шаардлага тавих эрхтэй.
Энэ хүрээнд хохирогч буюу Увс аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.М, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч А.А нар нь шүүгдэгч Д.У-г гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор шаардлага тавихад шүүгдэгч хүч хэрэглэн эсэргүүцсэн байна. Тодруулбал Увс аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.М болон цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.А нарыг зодож, хүч хэрэглэн эсэргүүцэж, албаны тээврийн хэрэгсэлд халдсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж халдаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
3.2. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хууль сахиулах албаны тоног төхөөрөмж халдаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Энэхүү гэмт хэрэг нь хууль сахиулах байгууллагын хууль ёсны байдал, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаад зогсохгүй хүч хэрэглэх явцдаа бусдын халдашгүй байдал, эд хөрөнгийн эрхэд халддаг тул давхар объекттой гэмт хэрэг гэж үздэг.
Улсын яллагч гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар “Хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн зүгээс Д.У-гаас савхин хүрмийн үнэ 250’000 төгрөг, тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийн хохирол 800’000 төгрөг, засварын мөнгө 600’000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд эдгээр хохирол төлөгдөөгүй” гэх дүгнэлт гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул Увс аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн Toyota aqua загварын, ... УВА улсын дугаартай автомашинд учруулсан хохирол, хохирогч Н.Мгийн албан хувцсыг урж учруулсан хохирол болох хүрмийг засварлах үнийг шүүгдэгч Д.У-гаар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
Харин тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхдээ гэмтсэн эд хөрөнгийг засах буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
Увс аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн Toyota aqua загварын, ... УВА улсын дугаартай автомашинд хийсэн техникийн шинжилгээний 24/24 дугаартай “...Уг автомашинд үүссэн эвдрэл гэмтлийг сэргээн засварлаж зам тээврийн хөдөлгөөнд оролцуулах нь зүйтэй гэж дүгнэлээ” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 150-152 дугаар хуудас) гарсан байх бөгөөд уг автомашины хохирлын үнэлгээг гаргасан 227 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 165 дугаар хуудас)-ээр шинээр зүүн хаалга, зүүн урд крыло зэргийг авахад 800’000 төгрөг, харин тухайн хаалга, крыло зэргийг засварлахад 600’000 төгрөг болно гэж тус тус тогтоожээ. Мөн хохирогч Н.Мгийн албаны савхин хүрмийг засварлахад 25’000 төгрөгийн зардал гарна гэж тогтоосон байна.
Toyota aqua загварын, ... УВА улсын дугаартай автомашины зүүн урд хаалга, зүүн урд талын крылог засварлах боломжтой гэж техникийн шинжээч дүгнэсэн, зүүн урд хаалга, зүүн урд талын крылог засварлах зардлыг 600’000 төгрөг гэж эдийн засгийн шинжээч дүгнэсэн тул энэхүү гэмт хэргийн улмаас Увс аймгийн Цагдаагийн газарт 600’000 төгрөгийн, хохирогч Н.Мд 25’000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Д.У-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уг хохирлыг нөхөн төлөхөөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авсан ба Увс аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбатын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 48/122 тоот албан бичгээр шүүгдэгч 625’000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.У- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Д.У-н хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 200 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 194 дүгээр хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 195 дугаар хуудас), шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 196 дугаар хуудас), Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 202-205 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 206-209 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч Д.У- тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгийн торгох ялаар, мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйлд зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар захирамжаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550’000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, нийт 36 хоногийн хорих ялаар сольсон гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч Д.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 9’500 /есөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9’500’000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал;
- Шүүгдэгч “...9’500’000 төгрөгийн торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимтай. Шүүгдэгч Д.У- нь урьд энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүйн улмаас хорих ялаар солиулж байсан, мөн энэхүү гэмт хэргийг догшин авирлаж, олон удаагийн үйлдлээр хууль сахиулагчийн эсрэг хүч хэрэглэн довтолсон байх тул улсын яллагчийн санал шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Ял шийтгэл гарцаагүй байх зарчимд үндэслэн шүүгдэгчид хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
4. Мөрдөгч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч Д.У-д энэ хэрэгт холбогдуулан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (1 дэх хавтаст хэргийн 191 дүгээр хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг DVD дискт байгаа дуу-дүрсний бичлэгүүд нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц ургийн овогт Д-ийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.У-г 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Д.У-д оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн дуу-дүрсний бичлэг бүхий, 1 ширхэг DVD дискийг хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА