Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                              М.Пүрэвдорж

Улсын яллагч                                             Ц.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч                                                       Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Б.******* /цахим/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох *******23000000014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ******* *******ладаг, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт ******* сумын багт амьдардаг оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн ******* /РД: ИЙ79**************11/

 

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 20******* оны 01 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед ******* аймгийн ******* сумын багийн нутагт, гэх газар өвөлжиж байсан иргэн Ц.ы гэрт А.тэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний нүүрэнд гараараа хоёр удаа цохиж, баруун далны баруун доод хэсэгт 1 удаа хутгаар хутгалж, хохирогч А.ийн эрүүл мэндэд баруун далны баруун доод хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 20******* оны 01 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт гэх газар өвөлжиж байсан иргэн Ц.ы гэрт А.тэй маргаж үл ялих зүйлээр шалтаглан “...та битгий хүүхдүүдээрээ аархаад бай гэж хэллээ...” гэж  түүний баруун далны доод хэсэгт хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

Хутгалуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч А.ийн “... Ц. ахынд... цай ууж, хоол идчихээд нэг шил Агар нэртэй 0,5 хэмжээтэй архи задлахаар нь гурвуулаа хувааж ууж байгаад Д.******* ах би дөрвөн сайхан хүүтэй гээд дахин дахин яриад онгироод байхаар нь та битгий хүүхдүүдээрээ аархаад бай пизда минь нь гээд хэлсэн чинь. Чи харин битгий аархаад томроод байгаарай гэж хэлээд намайг 2 удаа баруун гараараа алгадахаар нь ах боль гэж салгаад гаргасан. Удалгүй бас Д.******* ах гаднаас орж ирээд над руу баруун гараараа далайхаар нь харахад гарт нь хутга харагдсан тэгээд би хажуу тийшээ бултахад миний баруун далны доод хэсэг рүү хутгаараа хатгасан...” гэсэн мэдүүлгээр,

Тухайн өдөр болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч Ц.ы “... 20******* оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн орой 19 цагийн үед манайд ...хоол идчихээд би нэг шил "Агар" нэртэй, 0,5 хэмжээтэй, архи задалж өгсөн. Архи ууж байгаад Д.*******, А. нар хоорондоо маргалдаад Д.******* нь А.ийг хоёр удаа гараараа алгадан цохихоор нь боль гэж салгаад Д. ******* гэрээс гараад явсан. А. гэрээс гаралгүй сууж байхад Д.******* гаднаас орж ирээд хутгаар А.ийн ард тал руу нь хатгахаар нь би очиж салгасан ...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Л.ийн “...Д.*******, А. нар хоорондоо маргалдахаар нь боль гэхэд Д.******* нь  А.ийг яасан их аархаж байна гэж хэлээд 2 удаа гараараа алгадахаар нь Ц. боль гээд салгахад Д.******* нь гараад явсан. Удалгүй Д.******* хутга барьж гэрт орж ирээд А.ийг хатгахаар нь Ц. салгаж хутгыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогч А.ийн  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00000005 дугаартай “...А.ийн биед баруун далны баруун доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 20******* оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн А.ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр болон бусад бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан  дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч А.ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж,  хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.

Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд  шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч А.т хохирол төлбөрөө нөхөн төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн “...гомдол саналгүй, хохирол барагдуулсан болно...” гэсэн  хүсэлтээр тогтоогдсон байх тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                           2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

  Шүүгдэгч Д.******* прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 00,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т оногдуулсан  00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхэг, улаан өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгахыг ******* аймаг дахь  Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1., 1.8, 3.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 3.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т  00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 00,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т  оногдуулсан 00 /зургаан зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т  оногдуулсан 00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

.Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхэг, улаан өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгахыг ******* аймаг дахь  Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДЭЛГЭРМАА