| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00394/И |
| Дугаар | 142/ШШ2017/00691 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2017/00691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн *******лж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******нд холбогдох
15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Прокурор *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Аймгийн Засаг ******* С.Дангаасүрэн, ******* ГҮТББ-ын Орхон аймаг дахь салбарын тэргүүн ******* нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ”- ний дагуу гарын авлага хэвлүүлэх, жолоочийн анхааруулах наалт хэвлүүлэх, жолооч нарын дунд сургалт зохион байгуулах зардалд Засаг даргын нөөц сангаас 15 000 000 /Арван таван сая/төгрөгийг олгосон.
Гэтэл *******, Ч.Цэдэв нар нь дээрх мөнгийг гэрээнд зааснаас өөрөөр буюу 29 хүний аялалын зардалд зарцуулж, зориулалт бусаар үрэгдүүлсэн болох нь эрүүгийн 201614000017 дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.
Түүнчлэн *******, Ч.Цэдэв нар нь "өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна... хохирогчийн зүгээс гаргах нэхэмжпэлийг бүрэн барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг, хүсэлтийг Цагдаагийн газарт гаргасан, гэм буруу болоод хохирлын талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 15 000 000 / арван таван сая/ төгрөгийг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/98 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Ч.Цэдэв, ******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд төрийн байгууллагад учруулсан хохирлыг өнөөдрийг хүртэл нөхөн төлөөгүй байна.
Иймд хариуцагч “*******” ГҮТББ-ийн Орхон аймаг дахь салбар , тэргүүн Бошгын Алтанхуягаас дээрхи зориулалтын бусаар зарцуулж, завшиж үрэгдүүлсэн 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг ******* асан С.Дангаасүрэн, Ч.Цэдэв хоёр нь Төрийн бус байгууллагын данс байвал туслаач гэж гуйсан. Тэгээд би энэ хоёр нөхөрт хэлж байсан, арыг хэн даах вэ гэж асууж байсан үнэн. Засаг ******* асан өөрөө нэг төсөв бичээд дансаараа энэ 15 сая төгрөгийг гаргаад өгөөч дээ гэсэн юм. Би зөвхөн Ч.Цэдэвт 15 сая төгрөгийн 3 сая төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. 12 сая төгрөгийг Ч.Цэдэв өөрөө Монгол аялал компанид шилжүүлж өгөөрэй гэсний дагуу төрийн бус байгууллагын дансаар шилжүүлсэн юм. Энэ талаар АТГ-аас шалгасан, би Орхон аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт авч, эрүү үүсгэсэн билээ. Тэгээд шалгалтаар би ямар ч мөнгө аваагүй, дансаа ашиглуулсан гэж буруутгасан нь үнэн болно. Энэ мөнгийг Ч.Цэдэв авч 30 хүн аялалд явуулсан юм. Энэ бүхэн батлагдаад Ч.Цэдэв 15 сая төгрөгийг төсөвт буцаан хийхээр болсон юм. Өөрөө надад ам өчиг өгсөн шүү дээ. Дангаасүрэн, Цэдэв хоёр төлнө гэж амласан болно. 2016 оны 05 дугаар сард Улаанбаатар хотын тэргүүн, өмгөөлөгч хоёр ирж энэ төрийн бус байгууллагын гэрчилгээ, тамгыг надаас хураан авсан болно. Энэ 15 сая төгрөгийг Ч.Цэдэв төлөх хүсэлтийг бичгээр өгсөн нь үнэн болно гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг ******* хариуцагч *******ноос хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн гарын авлага хэвлүүлэх, жолоочийн анхааруулах наалт хэвлүүлэх, жолооч нарын дунд сургалт зохион байгуулах зардалд Засаг даргын нөөц сангаас шилжүүлсэн 15 000 000 /Арван таван сая/ төгрөгийг буцаан нэхэмжилж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.
Нэхэмжлэгч аймгийн Засаг ******* С.Дангаасүрэн болон хариуцагч ******* ГҮТББ-ын Орхон аймаг дахь салбар нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ”-г бичгээр байгуулжээ.
Уг гэрээний дагуу хариуцагч нь гарын авлага хэвлүүлэх, жолоочийн анхааруулах наалт хэвлүүлэх, жолооч нарын дунд сургалт зохион байгуулах, Засаг ******* нөөц сангаас 15 000 000 /Арван таван сая/ төгрөгийг олгох үүрэг хүлээсэн байх бөгөөд Засаг ******* 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.
Гэтэл хариуцагч ******* түүний захирал ******* дээрх мөнгийг гэрээнд зааснаас өөрөөр буюу 29 хүний аялалын зардалд зарцуулж, зориулалт бусаар үрэгдүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Хариуцагч байгууллагын захирал *******ийн дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/98 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хариуцагч нь тухайн үед Засаг *******ар ажиллаж байсан С.Дангаасүрэн өөрийг нь дуудаад дансаа ашиглуулаач, 15.000.000 төгрөг шилжүүлж гаргаж аваад ардчилсан хувьсгалын партизан 29 хүнийг Бээжинд аялуулах гэж байгаа юм гэсний дагуу дансаа өгч, шилжүүлсэн 15.000.000 төгрөгийг Ч.Цэдэвт бэлнээр гаргаж өгсөн надад хамаагүй би мөнгө аваагүй, гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадахгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч “*******” ГҮТББ-ийн Орхон аймаг дахь салбараас 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1,227 дугаар зүйлийн 227.1,205 дугаар зүйлийн 205.1-д засныг баримтлан хариуцагч ******* ГҮТББ-аас 15.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг *******д олгосугай.
2.Íýõýìæëýã÷ íü Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.3-ò çààñíààð óëñûí òýìäýãòèéí õóðààìæíààñ ÷ºëººëºãäñºí бөгөөд хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН