Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1053

 

 

 

 

 

 

 

 

 2024         11         22                                    2024/ШЦТ/1053

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Э.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2305022311358 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, а байрны 0 тоотод оршин суух, урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: 000000/ Э.Б нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мо Мо” хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг хохирогч Б.М “Samsung А73” загварын гар утсыг бусадтай утсаар ярьж холбоо барих шаардлага гарсан мэтээр хуурч, итгэлийг нь төрүүлэн түүний эд хөрөнгийн эрхийг сайн дурын үндсэн дээр түүнээс өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 1,574,910 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух иргэн Х.Ц эзэмшлийн “НР” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,727,920 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол хотхоны”  66б байранд үйл ажиллагаа явуулдаг Т.Энхмаагийн эзэмшлийн “Ирмүүн” нэртэй хүнсний дэлгүүрийн кассаас бэлнээр 910,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коуо Town” хотхоны 103 дугаар байрны 108 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.З эзэмшлийн “S-Mart” нэртэй дэлгүүрийн кассаас бэлнээр 1.208.700 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Э.Э эзэмшлийн “Full box” нэртэй хүнсний дэлгүүрийн кассаас бэлнээр 491,357 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан, 

2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Б эзэмшлийн “Тэлмэн” нэртэй дэлгүүрийн касснаас бэлнээр 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mandala” хотхоны 320 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Б эзэмшлийн “ВДА" нэртэй хүнсний дэлгүүрийн кассаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 118 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.М эзэмшлийн “Маршил Зэд” гэх буяны эд зүйл зардаг дэлгүүрийн касснаас бэлнээр 3,025,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16а байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Н эзэмшлийн “Анар” хүнсний дэлгүүрийн касснаас бэлнээр 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 11 дүгээр сарын 29-ний едөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Э эзэмшлийн “Sport Lounge” төвөөс 6 шил вискийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 897,650 төгрегийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Э.Б эзэмшлийн “Level Up” тоглоомын газраас “Sony” загварын i7 үзүүлэлттэй, 3 дугаар үеийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                     

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Би мөрийтэй тоглоомонд донтсон. Хохирогч нарын мөнгөөр тоглосон. Гэм буруу, хохирол дээр маргах юм байхгүй.Манай аав Солонгос улсад хараар ажиллаж байгаад ирсэн.Хохирлыг төлж өгнө гэсэн. Иймд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хохирлоо нөхөн төлөх боломж олгож өгнө үү...”гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.М мэдүүлэг, /2хх 117-118/, гэрч С.Мянганбаярын мэдүүлэг, /2хх 123-124 /, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан “Samsung А73” загварын гар утсыг 1,574,910 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, /2хх 126-127/, хохирогч Х.Ц мэдүүлэг, /3хх 133/, хохирогч Х.Ц дахин өгсөн мэдүүлэг /3хх 136 /, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан “HP” загварын зөөврийн компьютерыг 1,727,920 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /3хх 137-138 /, гэрч Б.Нандинтуяагийн мэдүүлэг, /3хх-180/, хохирогч Т.Энхмаагийн мэдүүлэг, /3хх-49/, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч Т.Энхмаагаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /3хх 51-53 /, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны 666 байранд үйл ажиллагаа явуулдаг “Ирмүүн” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3хх 54-55 /, хохирогч О.Золзаяагийн мэдүүлэг, /1хх 16-17/, гэрч Б.Хүдэрзаяагийн мэдүүлэг, /1хх 20-21/, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коуо Town” хотхоны 103 дугаар байрны 108 тоотод байрлах “S-Mart” нэртэй 8 нэрийн барааны хүнсний дэлгүурийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 7-9/, хохирогч Э.Энх-Агарын мэдүүлэг, /2хх 159-160/, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Full box” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт бүхий флаш диск, /2хх 155-156/, хохирогч С.Бат-Эрдэнийн мэдүүлэг, /3хх-06/, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэлмэн” нэртэй хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3хх 13-15/, хохирогч Б.Баттулгын мэдүүлэг, /1хх 173/, 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч Б.Баттулгаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 164-168/, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах “Вида” нэртэй хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 158-160/,хохирогч Б.М мэдүүлэг, /1хх-99/, гэрч Б.Ганболдын мэдүүлэг, /1хх-101/, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал Зэд” бөөний төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 82-87/, хохирогч О.Нарантуяагийн мэдүүлэг, /2хх 8-9/, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-250, 2хх 1-2/, хохирогч С.Энхсайханы мэдүүлэг, /1хх 200/, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан 6 шил вискиг 897,560 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, /1хх 203-206 /, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sport Lounge’’-н камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 217-218 /, хохирогч Э.Бат-Эрдэнийн мэдүүлэг /2хх 50/, 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан “Sony” загварын i7 үзүүлэлттэй, 3 үеийн зөөврийн компьютерийг 400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /2хх 52-53/, шүүгдэгч Э.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд / 3хх 141-151/ зэрэг болно.   

                                                                                                                 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах...” гэмт хэрэг үйлдсэн баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:...

 

Хохирогч Б.М мэдүүлэг, /2хх 117-118/: “...Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мо Мо” хүнсний дэлгүүрт кассаар ажилдаг бөгөөд манайх ачаалал ихтэй учраас заавал хоёулаа ажилдаг. Тэгээд манайд нэг туслах ажилтан хэрэгтэй байсан учраас ажилд хүн авна гээд зар байршуулсан байсан ба тухайн үед залуу манай дэлгүүрийн менежертэй яриад ажилд орохоор болсон, амралтын өдөр байсан учир түр ажиллаад даваа гарагт гэрээ хийх ёстой байсан. Тэгээд 10:00-16:00 цагийн хооронд туслах дагалдан маягаар ажилласан. Ингэж байхдаа миний rap утсаар 2 удаа ярьсан. Эхний удаа эхнэр, хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа гэж ярьж байсан. Дараа нь 16:00 цагийн үед мөн утсаар яриадахъя гээд миний гар утсыг аваад гарч яваад эргэж орж ирээгүй алга болсон. Тэгээд орж ирэхгүй болохоор нь өөрийн rap утас руу залгатал холбогдох боломжгүй болсон...Миний гар утас Samsung А73 загварын хар хөх өнгийн 2023 оны 01 дүгээр сард... 1,850,000 төгрөгөөр авч байсан...Би өөрийн гар утсыг олж авмаар байна. Учир нь би cap болгон 185,000 төгрөгийг зээлд төлж байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Мянганбаярын мэдүүлэг, /2хх 123-124/: “...Манай найз төмөр замд ломбард ажиллуулдаг ба өөрийн найзын ломбардаас “Samsung А73” загварын rap утсыг 900,000 төгрөгөер худалдан авсан. Тэгээд тухайн үед манай хүргэн ах...Улаанбаатар хотод ирээд байхад нь тухайн гар утсыг өгсөн. Энэ гар утас нь нэг ёсондоо ломбардад барьцаанд тавиад хүн нь авалгүй үлдээгээд явсан гэсэн үг. Тэгээд дараа нь цагдаагийн байгууллагаас манай ах руу холбогдсон байсан. /Гэмт хэргийн замаар олсон/ талаар бол мэдээгүй...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг,

2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан “Samsung А73” загварын гар утсыг 1,574,910 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, /2хх 126-127/,

Хохирогч Х.Ц мэдүүлэг /3хх 133/: “...2022 оны 04 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 01-25 тоот байрыг түрээслэж байх хугацаанд үеэл дүүгийн нөхөр болох Э.Б нь ажилдаа явсан хойгуур хувцасны чемоданд байсан “HP” загварын зөөврийн компьютерыг авч явсан. Удаа дараа нэхсэн боловч өгөхгүй 2 cap гаруй болсон. Эхнэр Ундрахад хэлэхэд цагдаадаа хэлээд олж ав гэсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Ц дахин өгсөн мэдүүлэг /3хх 137-138/: “...2021 оны 12 дугаар сарын дундуур Сайн Электроникоос 1,899,900 төгрөгөөр худалдаж авч байсан. Хөх өнгийн “HP” загварын зөөврийн компьютер юм. Онцлох шинж тэмдэг нь HP гэсэн логоны Н үсэг нь дээд хэсэгт нь өнгө нь...толбо үүссэн байгаа. Тухайн хэрэг болох үед манай гэрт манай үеэл дүү Н.Ундрах, хоёр хүүхэдтэйгээ, үеэл дүү Эрдэнэ-Очир, манай охин Учрал нар байсан...Би эд зүйлээ алдсанаас хойш хэд хоногийн дараа зөөврийн компьютероо байсан чемоданаас ухаж үзээд мэдсэн. Тухайн үед би Э.Б руу чи миний зөөврийн компьютерыг аваад явчихсан юм уу гэж утсаар асуухад тэрээр утсаар юу ч ярилгүй тасалчихсан. Өөр надаас өөр хүн миний алдсан зөөврийн компьютерийг захиран зарцуулах эрхгүй...” гэх мэдүүлэг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан “HP” загварын зөөврийн компьютерыг 1,727,920 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан,

Гэрч Б.Нандинтуяагийн мэдүүлэг /3хх 180/: “...Би 2016 оноос хойш Мир Цики ХХК-д зээлийн мэргэжилтнээр ажилладаг.Одоогийн Бан Бан нэртэй ломбардын Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салбарыг хариуцдаг. Манайхаар Э.Б гэх хүн удаа дараа үйлчлүүлж байсан. Манай ломбардаар Э.Б гэх хүн үйлчлүүлж байсан гэх талаар программаас асуулт хийхэд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр HP загварын зөөврийн компьютер барьцаанд тавьж 650.000 төгрөгийн зээлд аваад тухайн өдөртөө зээлээ дараад тус зөөврийн компьютерыг авсан байсан. Тухайн үед бүртгэж авсан ажилтан нь одоо ажлаасаа гарсан байгаа...” гэх мэдүүлэг,      

Хохирогч Т.Энхмаагийн мэдүүлэг /3хх 49/: “...Миний бие 2020 оны 04 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутагт байрлах Монгол хотхоны 66б байрны 3 тоот хаягтай “Ирмүүн” 8 нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн. 2023 оны 04 дүгээр зарын 07-ны өдөр Үнэгүй.мн сайтад найман нэрийн дэлгүүр кассчинаар сургаж ажилд эвна гэх зарыг байршуулсан. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 41 минутад 95229666 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн ажлын зарын дагуу явж байна гэхээр нь би тухай хүний гэрийн хаягийг асуухад Натур худалдааны төвийн ойролцоо байдаг гэсэн. Тэгэхээр нь би гэр чинь арай холдохгүй юу гэхэд өөдөөс зүгээрээ явж очиж уулзана гэж хэлээд би дэлгүүрийн хаягаа зааж өгсөн. Өдөр нь 14 цаг 20 минутын орчим өндөр туранхай, нүдний шилтэй залуу дэлгүүрт ирээд уулзаж цалин хөлс, амралтаа тохиролцоод маргаашнаас дагалдан хийхээр болж ярилцаад тухайн өдөр явсан. Маргааш нь болох 2023 эны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 07 цаг 40 минутын орчим дэлгүүрт ирсэн байсан. Би тэр үед ажил дээрээ ирээгүй байсан бөгөөд манай ажлын кассчин охин болох Номинцэцэг нь дэлгүүр онгойлгож тухайн үед байсан. Би өглөө 9 цаг өнгөрөөгөөд дэлгүүрт ирж нөгөө залуутай уулзаж ажлаа тайлбарлаж өгчихөөд гараад явсан. 17 цаг 40 минутын орчим кассчин охин Номинцэцэгийг угаалгын өрөө орох хооронд кассад байсан дэлгүүрийн орлого болох 910,000 төгрөгийг аваад явсан байсан...Би мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,

 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч Т.Энхмаагаар таньж олуулах ажиллагаа хийсэн “2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай Ирмүүн дэлгүүрт худалдагчаар ажилд орох гэж ирсэн залуу 1 дугаартай зураг дээрх залуу мөн байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /3хх 51-53/, 

2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны 66б байранд үйл ажиллагаа явуулдаг Ирмүүн” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3хх 54-55 /,   

Хохирогч О.Золзаяагийн /1хх 16-17/:“...Би өөрийн эзэмшдэг “Vega Kids” ХХК-ний нэр дээр 2022 оны 10 дугаар сараас Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘Коуо Town" хотхоны 103 дугаар байрны 108 тоотод “S-Mart” нэртэй 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн юм. Тэгээд манай өмнө ажиллаж байсан худалдагч ажлаасаа гарахаар болсон тул би фэйсбүүк дээр өөрийн дэлгүүрийн гадна талын зургийг байршуулан, “худалдагч ажилд авна” гэж 05 дугаар сарын сүүлээр зар тавьсан юм. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай дэлгүүрт тухайн үед худалдагчаар ажиллаж байсан манай үеэл дүү Хүдэрзаяа над руу залгаад “та ирж байна уу” гэхээр нь би “одоо орж байна” гээд дэлгүүр рүүгээ яваад ортол “өглөө таны тавьсан фэйсбүүк зарын дагуу нэг залуу ирсэн. Тэгэхээр нь би дадлагажуулаад байж байтал сейфэнд байсан манай дэлгүүрийн орлого болох бэлэн 1,208,700 төгрөгийг хулгайлаад аваад явчихсан гэсэн. Тэгээд би үеэл дүүгээ гомдол, мэдээлэл гаргуулахаар цагдаагийн байгууллага руу явуулсан юм. Тухайн этгээд манай дэлгүүрт 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирэхдээ шууд өөрөө “ажилд оръё” гээд хүрээд ирсэн гэсэн. Тэрнээс өөрөө манай дүүд хувийн мэдээллээ өгөөгүй ба өөрийгөө танилцуулахдаа зөвхөн Баяраа л гэж хэлсэн. Манай дэлгүүр бүрэн хяналтын камертай бөгөөд тухайн этгээдийн манай дэлгүүрийн сейфнээс мөнгө хулгайлаад гараад явж байгаа дүрс бүхэлдээ бичигдсэн байгаа...” гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Хүдэрзаяагийн мэдүүлэг /1хх 20-21/: “...Би 2023 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коуо Town” хотхоны “S-Mart” дэлгүүрээ дөнгөж нээгээд удаагүй байхад гаднаас 20-26 насны залуу орж ирээд ‘‘фэйсбүүк дээрээс худалдагч авна гэсэн зарын дагуу ирлээ” гэхээр нь би “аан тийм үү" гээд эгч рүүгээ залгаад “ажилд орно гээд нэг залуу ирсэн” гэхэд эгч “тэгвэл чи нэг өдөр хажуудаа дагалдуулаад үз, эгч нь маргааш өглөө очоод бас харъя” гэхээр нь би тэр залууд ажлын зааварчилгаа өгч дэлгүүрээ танилцуулсан. Тэгээд байж байгаад би 00 ороод бие засаад 2 аяга угаагаад гараад ирсэн чинь нөгөө залуу байхгүй байсан. Тэгэхээр нь лангууны ард орсон юм болов уу гэж бодоод хайсан байхгүй байсан. Тэгээд гэнэт надад сэжиг төрөөд камер шүүж үзэж байхдаа доор байсан жижиг сейфээ харсан чинь онгорхой байсан. Тэгээд камераа үзэхэд нөгөө залуу сейфээс мөнгө авч байгаа нь харагдаж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай дэлгүүрээс орлогын 1.208.700 төгрөг байсан бүгдийг нь авсан. Би тэр залууг сайн мэдэхгүй, анх манай дэлгүүрт орж ирэхдээ өөрийгөө Баяраа гэж танилцуулснаас өөр мэдээлэл надад өгөөгүй..." гэх мэдүүлэг,

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коуо Town” хотхоны 103 дугаар байрны 108 тоотод байрлах “S- Mart” нэртэй 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хяналтын камерын бичлэгийг үзэхэд тухайн дэлгүүрт худалдагчийн ажилд орохоор ирсэн гэх сэжигтэй этгээд тухайн дэлгүүрийн кассын ард сууж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна,.../Тухайн дүрсийг цэнхэр сумаар зааж харуулав/ Хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд сэжигтэй этгээд нь тухайн дэлгүүрийн кассын доор байрлах шүүгээнээс эд зүйл авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. /Тухайн дүрсийг цэнхэр сумаар зааж харуулав/, Хяналтын камерыг үргэлжлүүлэн үзэхэд сэжигтэй этгээд нь тухайн дэлгүүрээс гараад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. /Тухайн дүрсийг цэнхэр сумаар зааж харуулав/, гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 7-9 /, 

Хохирогч Э.Энх-Агарын мэдүүлэг /12хх 159-160/: “...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Full Box” нэртэй хүнсний дэлгүүрийг хувиараа ажиллуулдаг юм. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Үнэгүй.мн” дээр касс ажилд авах зар тавьсан ба 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баяраа гэх залуу утсаар холбогдоод кассаар ажиллахаар болоод өнөөдөр буюу 06 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчим дэлгүүр дээр ирсэн. Ирээд ажил үүрэгтэйгээ танилцаад шууд ажиллаж эхэлсэн. Өерийгөө өмнө нь кассаар ажиллаж байсан туршлагатай гэж хэлсэн. Ер нь өөрөө ч заалгахгүй ажлаа хийж чадаж байсан. Тэгээд Баяраа өдөр 2-3 удаа гарч тамхи татсан. Мөн 12 цагийн орчим дэлгүүрийн хажууд байх “CU” орж өдрийн хоолоо идсэн байсан. Тэгээд хэвийн ажиллаж байгаад 19 цаг 59 минутаас 20 цаг 01 минутын хооронд хүнгүй болсон үед кассанд байсан бүх бэлэн мөнгийг аваад гарсан байсан. Камер шүүхэд мөнгө аваад шууд гараад /Auto Mall/-ийн зүг рүү яваад алга болсон. Бид нар эхэндээ тамхи татаад ороод ирэх байх гээд хүлээж байсан ба удаад байхаар иь касс дээр очоод харахад мөнгө алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Баяраа гэж нэрээс өөр мэдээлэл алга байна. Анкет бөглүүлье гэхээр орой бөглөнө гээд хойшлуулж байгаад бөглөөгүй орхисон байсан...” гэх мэдүүлэг,  

2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Full box” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт бүхий флаш диск, /2хх  155-156 /,

Хохирогч С.Бат-Эрдэнийн мэдүүлэг /3хх 06/: "...2023 оны 06 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25-р эмийн сангийн хажуу талд “Тэлмэн" нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байх үедээ Үнэгүй.мн гэж сайт дээр касс сургаж ажилд авна гэж зар оруулсан байсан чинь тухайн үед Б гэх залуу ирж уулзаад кассаар ажиллахаар болоод тэгээд цуг байж байгаад өдрийн цайны цагаар намайг хоол авчрах гээд гарсан байх хойгуур кассаас бэлэн 600,000 төгрөг аваад явсан. Тэгээд би тухайн үед нь мэдээд цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Дараа нь өөрөө хайж байгаад Баянзүрх дүүргээс олоод уулзах үед надад бэлэн 130,000 төгрөг өгөөд би Б Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр нь хүлээлгэж өгсөн байгаа. Б гэж залуу нь 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, манай гэр ойрхон байдаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,  

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэлмэн” нэртэй хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай "...үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Баянгол дүүргийн 2 дугаар хороо "Тэлмэн" нэртэй хүнсний дэлгүүрийн дотор талын хяналтын камерт тухайн хэрэгт сэжиглэгдэж байгаа Э.Б нь цэнхэр өнгийн маск зүүсэн нүдний шилтэй саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй худалдагчийн лангуу дээр ганцаараа сууж байв. ...бичлэгийн 08 дахь секунд дээр Э.Б нь баруун гараараа бэлэн мөнгөний хайрцаг дотроос цагаан өнгийн хайрцагтай зүйл авав. ...бичлэгийн 11 секунд дээр хар өнгийн цүнхтэй зүйлтэй цуг бариад босож ганцаараа гарч явав" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3хх 13-15 /, 

Хохирогч Б.Баттулгын мэдүүлэг /1хх 173/: “...Би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дэлгүүртээ худалдагч авах гээд зар оруулсан юм. Тэгтэл 17 цагийн үед 25-27 насны нүдний шилтэй, саарал цамцтай, хар өмдтэй, цагаан пүүзтэй, баруун гар дээрээ шивээстэй залуу ирээд “би өмнө дэлгүүрт ажиллаж байсан туршлагатай гэр маань Баянмонгол хороололд ээж дүүгийн хамт амьдардаг, угаалгын газар бас ажиллаж байгаад бөөр өвдөөд байхаар нь гэртээ ойрхон ажлын зар байхаар нь ороод ирлээ гэж ярьж байсан. Иргэний үнэмлэх утасны дугаараа гэхэд иргэний үнэмлэх байхгүй байгаа гэж хэлээд 83130310 гэсэн дугаар өгөхөөр нь залгатал “манай дүү гар утсандаа сим хийгээд аваад явчихсан би маргааш ирэхдээ иргэний үнэмлэхээ аваад ирье гэж хэлж байсан. Тухайн залуу 21 цаг 30 минутын үед намайг гэр лүүгээ орчихоод ирэх хооронд кассанд байсан 1,000,000 төгрөгийг аваад явчихсан байсан. Тухайн үед кассчин охин болох Ж.Марал бие засах өрөө орох хооронд касснаас мөнгө авч явсан...” гэх мэдүүлэг,

2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч Б.Баттулгаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 164-168/, 

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах “Вида” нэртэй хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 158-160 /,  

 

Хохирогч Б.М /1хх 99/: “...Манайх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 118 дугаар байранд “Маршил Зэд” гэх буяны эд зүйл зардаг дэлгүүртэй бөгөөд тухайн дэлгүүртээ...2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шинэ худалдааны зөвлөх ажилтныг дадлагажигчаар сонгож ажилд авсан. Ингээд дадлагажигчаар ажилд авсан болохоор иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд авсан юм. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын үед тухайн дадлагажигч ажилтан маань касс дээр ганцаараа ажиллаж байгаад дэлгүүрийн орлого болох 3,025,000 төгрөгийг өчигдрийн орлого болох 70,000 төгрөгтэй цуг аваад явчихсан байсан. Энэ тухай яаж мэдээд байна вэ гэхээр манай ажлын газрын хяналтын камер дуу хураагууртай бөгөөд тухайн ажилтны дуу дүрс болон мөнгө авч байгаа үйлдэл нь тодорхой харагдаж байгаа. Мөн тухайн ажилтны бичсэн падан байгаа. Ийм болохоор цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн хүний Э.Б гэдэг нэрээс өөр зүйл мэдэхгүй...Алдсан мөнгөө олж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

 

 Гэрч Б.Ганболдын мэдүүлэг /1хх 101/: “...Э.Б гэх залуу манай Зэд бөөний төв Маршалын “King Tower”-ийн 119 дүгээр байрны 1 давхрын салбар дээр үндсэн ажилтнаар буюу худалдааны зөвлөхөөр 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаатай дадлагажуулагчаар ажиллахаар болсон. Тэгээд Э.Б нь 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 22-ныг хүртэл ямар нэгэн асуудалгүй ажиллаж байсан. Харин 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай худалдааны зөвлөх Анар болон би тухайн өдер ажилдаа очих боломжгүй байсан тул Э.Б ганцаараа...ажиллахаар болсон. Тэгээд тухайн өдөр над руу 13 цагийн үед үйлчлүүлэгч нар...“танайхаас яаралтай юм авмаар байна” гэх мэтээр...залгаад байхаар нь би Э.Бг ажил дээрээ байхгүй байгаа юм байх гэж бодоод захирал Мөнхгэрэл рүү залгахад, захирал Мөнхгэрэл ажил руу очлоо гэж хэлсэн. Тэгээд захирал Мөнхгэрэл ажил дээрээ очиход Э.Б байхгүй мөн арын хаалга онгорхой эзэнгүй гэрэл асаалттай байсан гэж хэлсэн. Мөн захирал Мөнхгэрэл нь хяналтын камер шүүхэд Э.Б нь касс дээр байсан 3,095,000 төгрөгийг бэлнээр тоолж аваад урд талын хаалгаар гарч явсан нь камерын бичлэг дээр харагдаж байсан...” гэх мэдүүлэг,

 

2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал Зэд” бөөний төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...тус бичлэг дээр Э.Б нь баруун гар талын өмдний халааснаасаа мөнгөн дэвсгэрт гаргаж ирж буцааж халаасандаа хийж...ширээн дээр байсан болон цагаан өнгийн ширээний тавиур дотор байх мөнгөн дэвсгэртүүдийг хар өнгийн цамцныхаа халаасанд хийж байгааг зургаар харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 82-87/,

 

Хохирогч О.Нарантуяагийн мэдүүлэг /2хх 8-9/: “...2023 оны 08 дугаар сараас хойш би “Үнэгүй.мн” зарын сайтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах дэлгүүрт худалдагч, кассын ажилтан авна гэсэн зар байршуулж байгаа юм. Тэгсэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 25 орчим насны эрэгтэй зарын дагуу ирж уулзалдаад ажиллах боломжтой гээд манайд анкет бөглөж өгчихөөд явсан. Тэгсэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Үнэгүй.мн сайтаар дахин зар байршуулахад нөгөө ирж анкет бөглөсөн залуу 10 цаг 20 минутын орчим дахин ирээд, таныг зар байршуулсныг хараад худалдагч аваагүй юм байна гээд яваад ирлээ, одоо ажиллах боломжтой байна гэсэн...Тэгсэн 4 давхарт манай гэр байдаг бөгөөд хүүхэд уйлаад байна гэхээр нь гэртээ орох шаардлага гараад нөгөөх залууг байхад нь түр кассанд сууж бай гэж хэлээд гэртээ ороод гар утсаараа камераа хянаж байтал нөгөө залуу кассын хэсгийн камерт байхгүй, хүнгүй харагдаад байхаар нь буугаад иртэл, дэлгүүрийн кассанд байсан орлогын бэлэн 1,500,000 орчим төгрөгийг авсан байсан..." гэх мэдүүлэг,  

 

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Анар хүнсний дэлгүүрийн кассын урд талд цагаан өнгийн нүдний шил, үзмэн ягаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн урдаа цагаан өнгийн бичиглэлтэй хүрэмтэй, хар өнгийн өмд, богино үстэй 18-25 орчим насны эрэгтэй...хүн кассыг онгойлгож бэлэн мөнгө авч байгаа бичлэг бичигдсэн байв..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 250, 2хх 1-2 /, 

 

Хохирогч С.Энхсайханы мэдүүлэг /1хх 200/:“...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд Спорт баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манайх 2 ээлжээр 10 орчим хүүхдүүд ажилладаг. Ажиллах хүн ховор байсан учир 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш цахим орчинд “ажилд авна” гэж зар байршуулсан. Түүний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны хооронд холбогдсон хүүхэд 16 цагийн орчим ажилд орох хүсэлтэй байна гэж ирсэн. Би тухайн үед ажлын байран дээрээ байгаагүй манайд ажилладаг Одхүүд “наад хүүхдээ ажлыг нь зааж өгөөд 1 өдөр дадлага хийлгээдэх” гэж хэлсэн. Би орой 20 цагийн орчим ажил дээрээ ирээд ажилд орсон хүүхэд байхаар нь нэр гэрийн хаяг асуухад “намайг Э.Б гэдэг. Гэр Монелд байдаг гэж хэлж байсан. Би “2023 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө ирэхдээ биеийн байцаалтаа, ажлын анкетаа авчирч ирээрэй” гээд би ажлаас гараад явсан. Тэр хүүхэд өнөө өглөө 11 цагийн орчим ирээд харуулын гар утсаар над руу залгаад “ахаа ирчихлээ, хаалга түгжээтэй байна” гэхээр нь дотор байдаг ажилтнаараа хаалгыг онгойлгуулж өгсөн. Тэр хүүхэд тэкний ард байсан нийт 7 шил архийг цүнхэнд хийгээд гарсан. Архины нэрс нь “Hennessey V.S.O.P” 2 ширхэг, нэг бүрийн үнэ 340,000 төгрөгөөр зарж борлуулдаг. Jameson 1 ширхэг 190,000 төгрөг, Jack Daniels 1 ширхэг 180,000 төгрөг, Ballantine’s 1 ширхэг 170,000 төгрөг, Jagermeister 1 ширхэг 190,000 төгрөг байсан...Тухайн залуу өөрийгөө Э.Б гэж танилцуулж байсан. Гэрийн хаяг нь Монелд байдаг. Бордуу царайтай дунд зэргийн нуруутай залуу байсан...” гэх мэдүүлэг,  

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан 6 шил вискиг 897,560 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, /1хх 203-206 /, 

2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sport Lounge’’-н камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 217-218/,

 

Хохирогч Э.Бат-Эрдэнийн мэдүүлэг /2хх 50/: “...Миний бие өөрийн ажиллуулдаг “Level Up” тоглоомын газарт ээлжийн ажилтан авахаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад зар байршуулсан. Зарын дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийгөө Мөнхсайхан гэж танилцуулсан залуу ирж уулзсан. Тухайн залуу ажлаа танилцуулаад ажил дотроо тухайн залууг үлдээгээд би өөрөө 14 цаг 20 минутын орчим хоол идэхээр гарсан. Би хоолоо идээд 15 цаг 20 минутын орчимд ажил руугаа ороход нөгөө Мөнхсайхан гэх залуу байхгүй байсан ба миний зөөврийн компьютер болон ширээний тавцан доор байсан бэлэн 20,000 төгрөг байхгүй байсан. Би хяналтын камерыг шүүж үзэхэд өөрийгөө Мөнхсайхан гэж танилцуулсан залуу миний зөөврийн компьютерыг болон бэлэн мөнгө болох 20,000 төгрөгийг аваад 15 цагт гараад явж байгаа нь бичигдэн үлдсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Намайг гарсан байхад ажлын утсаар над руу залгаад “зөөврийн компьютерын код хэд вэ” гэсэн ба би “юунд ашиглах гэж байгаа юм бэ цэнэг нь дуусаад унтарсан юм уу” гэхэд надад “цэнэг нь дуусаад унтарсан. Одоо асааж байна” гэж хэлсэн ба ажил руугаа ороход хэлэлгүй аваад явсан байсан...Миний зөөврийн компьютер “Sony” загварын i7 үзүүлэлттэй, 3 дугаар үеийн зөөврийн компьютер байсан...” гэх мэдүүлэг,

 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан “Sony” загварын i7 үзүүлэлттэй, 3 дугаар үеийн зөөврийн компьютерыг 400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, 12хх 52-53 /,

 

Шүүгдэгч Э.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд / 3хх 141-151/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Бгийн үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь “...хохирлыг нөхөн төлөх хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.Учир нь хэрэг хянагдах хугацаанд ар гэрээс нь хүн ирээгүй, түүний хохирлыг эцэг эх нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, нэр дээр нь бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй зэргийг харгалзан үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...

Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг тус тус хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Э.Бд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

                                                                                                          

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Б нь мөрийтэй тоглоом тоглохын тулд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан  мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 13.335.537 төгрөгний хохирол учруулсан, хохирогч нарт хохирлыг нөхөн төлөөгүй, урьд ял шийтгүүлж байсан зэрэг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял  оногдуулж, нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Э.Б нь нэр бүхий 10 хохирогчийн эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийн хохиролд 11.760.627 төгрөг, залилах гэмт хэргийн хохиролд 1,574,910 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.Бгаас хохирогч Б.Мөнхгэрэлд 1,574,910 төгрөг, Х.Цэнгэлд 1,727,920  төгрөг, Т.Энхмаад 910,000 төгрөг, О.Золзаяад 1.208.700 төгрөг, Э.Энх-Агарт 491,357 төгрөг, С.Бат-Эрдэнэд 600,000 төгрөг, Б.Баттулгад 1,000,000 төгрөг, Б.Мөнхгэрэлд 3,025,000 төгрөг, О.Нарантуяад 1,500,000 төгрөг, С.Энхсайханд 897,650 төгрөг, Э.Бат-Эрдэнэд 400,000 төгрөгийн хохирлыг тус тус гаргуулж, олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Б нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дугаар захирамж /2хх 183-184/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаар захирамж /2хх 208/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаар захирамж /3хх 154/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 170 дугаар захирамж /3хх 230/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 241 дүгээр захирамж /3хх 198/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 289 дугаар захирамжуудаар /3хх 200/,тус тус нийт 310 хоног цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 7 ширхэг, 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Бг “...үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Бгаас 13.335.537 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мөнхгэрэлд 1,574,910 төгрөг, Х.Цэнгэлд 1,727,920  төгрөг, Т.Энхмаад 910,000 төгрөг, О.Золзаяад 1.208.700 төгрөг, Э.Энх-Агарт 491,357 төгрөг, С.Бат-Эрдэнэд 600,000 төгрөг, Б.Баттулгад 1,000,000 төгрөг, Б.Мөнхгэрэлд 3,025,000 төгрөг, О.Нарантуяад 1,500,000 төгрөг, С.Энхсайханд 897,650 төгрөг, Э.Бат-Эрдэнэд 400,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Бгийн цагдан хоригдсон 310 /гурван зуун арван/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг компакт диск, 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Э.Бгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ОЮУНЧИМЭГ