| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/01337/и |
| Дугаар | 155/ШШ2017/00046 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2017/00046
| 2017 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2017/00046 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух Ц Б /Р...................../-д холбогдох,
20.898.557 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б нь ХААН банкны Тариалан тооцооны төвөөс 17.000.000 төгрөгийн зээлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-20164256565 дугаартай зээлийн болон барьцааны, баталгаат ипотекийн гэрээ байгуулан өрхийн хэрэглээний зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй сар бүр төлөх хуваарьтайгаар зээлж авсан. ...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, үүнд: үндсэн зээлийн төлбөр 17.000.000 төгрөг, зээлийн хүү 3.866.063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.494 төгрөг, нийт 20.898.557 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ц.Б нь ХААН банкны Тариалан тооцооны төвөөс 17.000.000 төгрөгийн зээлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-20164256565 дугаартай зээлийн болон барьцааны, баталгаат ипотекийн гэрээ байгуулан өрхийн хэрэглээний зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй сар бүр төлөх хуваарьтайгаар зээлж авсан боловч зээлийн үндсэн төлбөрөөс огт төлөөгүй өдийг хүрсэн. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар тасалбар болгож үндсэн зээлийн төлбөр 17.000.000 төгрөг, зээлийн хүү 3.866.063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.494 төгрөг, нийт 20.898.557 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Тариалан тооцооны төвөөс 2016 оны 2-р сарын 29-ний өдөр 17.000.000 /арван долоон сая/ төгрөг авсан. Уг зээлийг өрхийн хэрэглээнд зориулж авсан, үүнийгээ үйлдвэрлэлийн зориулалтаар зарцуулсан боловч тухайн үед бараа материалын борлуулалтаас шалтгаалж төлж чадаагүй болно. Иймд ХААН банкны нэхэмжилсэн 20.898.557 төгрөгийг барагдуулах болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хнь хариуцагч Ц.Бд холбогдох үндсэн зээл 17.000.000 төгрөг, зээлийн хүү 3.866.063 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32.494 төгрөг, нийт 20.898.557 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ц.Б нь ХААН банкны Хөвсгөл салбараас 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр №201642569565 дугаартай зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулж 17.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,
Хариуцагч нь 17.000.000 төгрөгийн зээлээс 17.000.000 төгрөг, хүү 3.866.063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.494 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.
Иймд хариуцагч Ц.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 20.898.557 төгрөгийг гаргуулж ХААН банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас 262.443 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Ц.Бд шүүх хуралдааны товыг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр түүний 89867472 дугаарын утсаар мэдэгдэж, хэргийн материал танилцуулахаар шүүхэд дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.Баас зээлийн төлбөр 20.898.557 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас 262.443 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ