| | 2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2017/00436 | Төв аймаг | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Дэлгэрийн 1-3 тоотод оршин суух, Боржигон овгийн Цогоогийн ”““““““““““““““““““ /ЖЮ77103010/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газарт холбогдох Төв аймгийн “““““““““““““““““““ газрын даргын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, харуул жижүүрийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 2535173 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, Г.Батжаргал, нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ц.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие нь 2017 оны 01 сарын 16-ны өдөр Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газарт харуулын жижүүрийн ажлыг “““““““““““““““““““ийн гэрээний үндсэн дээр хийж байсан. Гэтэл 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын даргын тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, ёс зүй, зан харьцааны зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний хувьд тус тушаалд дурдсан “““““““““““““““““““ийн гэрээний үүргээ зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, ёс зүй харьцааны зөрчлийг давтан гаргасан зүйл байхгүй тул 2017 оны 01 сарын 13-ны өдрийн өдрийн Б/07 дугаартай “““““““““““““““““““ газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал тушаалд 2017 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч миний зүгээс сахилгын шийтгэл ногдуулах аливаа зөрчлийг огт гаргаагүй, тус тушаалтай би өмнө нь огт танилцаагүй. Би “““““““““““““““““““ийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ алдаа дутагдалгүй биелүүлж, “““““““““““““““““““ийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, “““““““““““““““““““ийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас халсанд гомдолтой байна. Ийнхүү дээр дурдснаар ажлаас үндэслэлгүй халсан нь улс төрийн байдлаас шалтгаалан удирдлагууд солигдсоны улмаас ажилтан хэлмэгдэж байгаагийн нэг илэрхийлэл юм. Тиймээс Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын даргын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, харуулын жижүүр ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан мөн тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг төлж, нөхөн бичилт хийхийг даалгуулж өгнө үү гэжээ. /хх1-2/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Ц.”““““““““““““““““““ нь Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газарт 2014 онд харуул, жижүүрийн ажилд орсон. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байхад нь 2017 оны 01 сарын 13-ны өдөр Б/07 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь халсан байдаг. Б/07 тоот тушаалд Ц.”““““““““““““““““““ийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэжээ. Гэтэл 2017 оны 01 сарын 04-ний өдрийн цалингийн хэмжээг 20 хувь бууруулсан тушаал гаргасан атлаа 01 сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлд сануулах арга хэмжээ авсан гэж тэмдэглэсэн байдаг. Энэ тушаал, тэмдэглэл нь хоорондоо зөрөөд байгаа учраас тушаал үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн ажлаас халах тушаалд “““““““““““““““““““ийн дотоод журмын 8.1-т заасан журмуудыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байдаг. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод тусгасан зөрчлийг Ц.”““““““““““““““““““ гаргаагүй байдаг. “““““““““““““““““““ийн гэрээний 4.2.3, 4.2.4-г баримтлан тушаал гаргасан байсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан “““““““““““““““““““ийн гэрээ байхгүй байгаа. Шүүхээр “““““““““““““““““““ийн гэрээг гаргуулья гэсэн хүсэлт тавихад байхгүй байна гэж мэдэгдсэн. Тиймээс “““““““““““““““““““ийн гэрээ байгуулаагүй байтлаа ажлаас чөлөөлөх тушаал гаргадаг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ц.”““““““““““““““““““ нь 2017 оны 01 сарын 13-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлаа хүлээлгэж өгөхдөө тухайн өдөр болсон бүх үйл явдлыг жижүүрийн рапортын дэвтэрт бичиж тэмдэглэсэн байдаг. Гэтэл жижүүрийн рапортын дэвтрийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн үйл явдлыг бичсэн хуудас урагдсан байдаг. Иймд ажлаас халах тухай тушаал нь үндэслэлгүй тул Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын даргын ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, Ц.”““““““““““““““““““ийг харуул жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 74 хоногийн цалин 2 535 173 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулж өгнө үү гэв. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Сарангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа...Аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газарт харуул жижүүрээр ажиллаж байсан Ц.”““““““““““““““““““ нь 2017 оны 01 сарын 13-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтын 1 дэх хэсэгт заасан ажлын байрны гол чиг үүргээ хэрэгжүүлэлгүй ажлын бус цаг буюу өдрийн цайны завсарлагын үеэр аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын дарга Ч.Сарангэрэлийн зөвшөөрөл авалгүйгээр гаднаас ирсэн иргэнийг уулзуулахаар оруулсан бөгөөд энэ талаар шаардлага тавихад хүндэтгэлгүй харилцаж, зан харьцааны зөрчил гаргасан тул “““““““““““““““““““ийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр “““““““““““““““““““ийн хуулийн 38.1.2, 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ц.”““““““““““““““““““ өмнө нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 тушаалаар цалинг 2 сараар 10 хувь бууруулах сахилгын шийтгэ хүлээж байсан. 2016 оны 05 сарын 03-ны өдрийн Б/21 тоот тушаалаар цалинг 1 сараар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг хүлээж байсан болно. 2017 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 тушаалаар цалинг 2 сараар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар болон ажил дүгнэсэн дүнгийн талаар 2017 оны 01 сарын 07-ны өдрийн аймгийн үйлчилгээний албаны албан хаагчдын хурал дээр албан ёсоор мэдэгдэж байсан. Ц.”““““““““““““““““““т хуулийн дагуу хариуцлага ногдуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх12/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Ц.”““““““““““““““““““ нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цайны цагаар гадны хүнийг ажлын байранд нэвтрүүлсэн. Жижүүрийн гол үүргээ зөрчсөн нь үүнээс харагддаг. “““““““““““““““““““ газрын дарга шаардлага тавихад урдаас нь маргалдаж, хүндэтгэлгүй харьцсан. Ц.”““““““““““““““““““ нь 2016 оны 05 сард, 2017 оны 01 сарын 04-нд сахилгын дахин арга хэмжээ авагдсан. Энэ нь 1 жилийн дотор 2 удаа сахилгын зөрчил гаргаж мөн 01 сарын 13-нд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй тул ажлаас халсан. Ц.”““““““““““““““““““ийг 2017 оны 01 сарын 04-ны өдрийн тушаалаар цалингийн 20%-иар хассан тушаал нь урд жилийн ажлын үр дүнг хэлэлцээд үнэлгээ хангалтгүй гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалыг хамт олны хурал дээр уншиж сонсгосон. Ц.”““““““““““““““““““тэй байгуулсан “““““““““““““““““““ийн гэрээний тухай хэлэхэд үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан н.Ууганбаяр нь бүх ажилчидтайгаа “““““““““““““““““““ийн гэрээ хийсэн байдаг. Гэтэл түүний “““““““““““““““““““ийн гэрээ манай байгууллагад байхгүй, энэ баримт алга болсон нь манай байгууллагын дотоод асуудал юм. Гэхдээ “““““““““““““““““““ийн гэрээ байхгүй боловч Ц.”““““““““““““““““““ ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлс авч байснаар “““““““““““““““““““ийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Ажлаас халах тухай тушаалд “““““““““““““““““““ийн гэрээний 4.2, 4.2.4, 4.3.1-ийг баримтлахдаа Ц.”““““““““““““““““““тэй адил албан тушаал эрхэлж байгаа жижүүрүүдийн “““““““““““““““““““ийн гэрээг үндэслэсэн. Харин нэг төрлийн ажлын байранд хэдэн ажилтан байсан ч нэг ажлын байрны тодорхойлолт байгуулдаг тул жижүүр харуул Ц.”““““““““““““““““““т тусгайлан заасан ажлын байрны тодорхойлолт гэж байхгүй. Мөн ажлаас халах тушаалд байгууллагын дотоод журмын 8.1-ийг заасан. Үүнд ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ гүйцэтгээгүй гэж байгаа. Ц.”““““““““““““““““““ нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар дарга түүнээс дээш албан тушаалтантай уулзах хүсэлтэй иргэнийг утсаар зөвшөөрөл авсаны дараа оруулах байтал зөвшөөрөл авалгүй оруулсан байдаг, ингээд “““““““““““““““““““ газрын даргыг шаардлага тавихад хүндэтгэлгүй харьцсаар энэ асуудал үүссэн. Иймд Ц.”““““““““““““““““““ийг ажлаас халсан тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Ц.”““““““““““““““““““ нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн тушаалыг танилцуулаагүй гэж байна. 2017 оны 01 сарын 07-ны өдөр Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын хурлын танхимд ажилчдын үр дүнгийн гэрээг дүгнэж хурал хийсэн, энэ хуралд бүх ажилчид мөн 3 жижүүр Ц.”““““““““““““““““““, И.Төмөр, Ц.Сод нар оролцсон. Би 3 жижүүрт сахилгын арга хэмжээ авсан тухай тушаалаа өөрийн биеэр уншиж танилцуулсан. Ц.”““““““““““““““““““, И.Төмөр, Ц.Сод нар өөрсдийн алдаа дутагдлаа засаж ажиллана гэж үгээ хэлж тэмдэглүүлсэн болохоор 2017 оны 01 сарын 04-ний өдрийн тушаалыг мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Харин хурлын тэмдэглэл дээр сануулах арга хэмжээ авсан тушаал гэж бичсэн байгаа нь алдаатай бичжээ гэж үзэж байна. Би энэ байгууллагад үйлчилгээний албаны даргаар томилогдож 5 сар гаруй хугацаанд хамт ажиллахдаа аймгийн “““““““““““““““““““ газрын жижүүрийн үүргийг тодорхой зааж өгсөн, гэтэл тэдгээр нь харьцааны соёл дээр үнэхээр доголдолтой. Ц.”““““““““““““““““““ нь урд өмнө төрийн байгууллагад ажиллаж үзээгүй, төрийн албаны ёс зүй хэм, хэмжээг сайн мэдэхгүйгээс зан харьцааны хувьд доголдолтой байсан, энэ талаар би уулзаж, ярилцаж байсан. Төрийн үйлчилгээний албан тушаалд ажил үүрэг гүйцэтгэхэд улс төрийн шалтгаан байхгүй, энэ нь тухайн албан тушаалтанд хамааралгүй гэж хэлье. 2017 оны 01 сарын 13-ны өдрийн жижүүрийн рапортын тэмдэглэлтэй би тухайн үед танилцахад энэ өдөр ажил дээрээ байсан архи уусан, уугаагүй олон хүний нэрийг бичсэн байсан, гэтэл шүүхэд гаргаж өгсөн дэвтэртэй танилцахад 13-ны өдрийн энэ үйл явдлыг бичсэн эхний хуудас байхгүй байна. Ц.”““““““““““““““““““тэй “““““““““““““““““““ийн гэрээ байгуулсан байдаг, гэтэл шүүхэд гаргах өгөх үед гэрээ байхгүй болсон байгаа, энэ нь байгууллагын дотоод асуудал, хэн алга болгосныг олох байх гэж бодож байна. Ц.”““““““““““““““““““ийн ажилгүй байсан хугацааны цалинг түүнийг анх ажилд томилсон тушаал болон Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын даргын 2014 оны шинэчилэн тогтоосон 27 тоот тушаалд зааснаар бодож олгох нь зүйтэй юм гэв. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон жижүүрийн рапортын дэвтрийг эх хувиар шинжлэн судлав. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ц.”““““““““““““““““““ хариуцагч Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газарт холбогдуулан анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын даргын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, харуулын жижүүр ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан мөн тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах гэж тодорхойлсон бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр харуул жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2535173 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг төлж, нөхөн бичилт хийхийг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх тул шүүх уг шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв. Хариуцагч Төв аймгийн “““““““““““““““““““ ”““““““““““““““““““ газар татгалзлын үндэслэлээ Ц.”““““““““““““““““““ нь 1 жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргасан, 2017 оны 01 сарын 13-ны өдөр ажлын байрны гол үүрэг мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй ёс зүй зан харьцааны зөрчлийг давтан гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын даргын 2014 оны 01 сарын 03-ны өдрийн Б/1 тоот тушаалаар Ц.”““““““““““““““““““ийг аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын үйлчилгээний албаны харуул жижүүрээр томилжээ. “““““““““““““““““““ийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй “““““““““““““““““““ийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 24.3-т зааснаар “““““““““““““““““““ийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заажээ. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас ажилтантай байгуулсан “““““““““““““““““““ийн гэрээг нотлох баримтаар гаргуулахыг шаардсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Ц.”““““““““““““““““““тэй байгуулсан “““““““““““““““““““ийн гэрээ ажил олгогчид байхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж, хэрэгт ирүүлээгүй байна. Иймд ажил олгогч хуульд зааснаар ажилтантай “““““““““““““““““““ийн гэрээ бичгээр байгуулаагүй гэж дүгнэх нь зүйтэй бөгөөд хэдийгээр “““““““““““““““““““ийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч Ц.”““““““““““““““““““ нь 2014 оны 01 сарын 03-ны өдрөөс 2017 оны 01 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд тус байгууллагад харуул жижүүрийн ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байхаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй байх тул тэдгээрийн хооронд “““““““““““““““““““ийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын даргын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/07 тоот тушаалд “““““““““““““““““““ийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, Аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын “““““““““““““““““““ийн дотоод журмын 8.1, “““““““““““““““““““ийн гэрээний 4.2, 4.2.4, 4.3.1 заалтуудыг үндэслэн харуул, жижүүр ажилтай Цогоогийн “““““““““““““““““““ нь “““““““““““““““““““ийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж 2016 оны 05 сарын 03-ны Б/21, 2017 оны 01 сарын 04-ний Б/01 тоот тушаалуудаар сахилгын шийтгэл ногдуулсан боловч өөртөө дүгнэлт хийж дутагдлаа засалгүй 2017 оны 01 сарын 13-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй ёс зүй, зан харьцааны зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр 2017 оны 01 сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хх18/ 0Ц.”““““““““““““““““““ нь ажлаас халах тухай Б/07 тоот тушаалд дурдсан сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 05 сарын 03-ны Б/21, 2017 оны 01 сарын 04-ний Б/01 тоот тушаалаас 2016 оны 05 сарын 03-ны өдрийн Б/21 тоот тушаалыг зөвшөөрч, харин 2017 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсныг огт мэдээгүй гэжээ. Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын үйлчилгээний албаны албан хаагчдын 2017 оны 01 сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...үйлчилгээний албаны дарга Г.Батжаргал бүх ажилчдын үр дүнгийн гэрээг танилцуулж, С, Д үнэлгээ авсан 3 жижүүрт сануулах арга хэмжээ авсан тушаалыг танилцуулав. Ц.”““““““““““““““““““: Би хүмүүст шаардлага тавьдаг, өөдөөс хэрэлддэг, цаашид алдаа дутагдлаа засаж ажиллана. И.Төмөр: Надад хэлэх зүйл алга, цаашид ажлаа сайн хийж, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх болно. Ц.Сод: Алдаа дутагдлаа засаж сайн ажиллах болно. Дүгнэсэн дүн дээр ярих зүйл алга гэснийг тус тус тэмдэглэсэн байна. /хх19-20/ Хурлын дээрх тэмдэглэлээс үзэхэд Ц.”““““““““““““““““““ нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 04 тоот сахилгын шийтгэл ногдуулсныг мэдсэн байх боломжтой бөгөөд тухайн тушаалыг огт мэдээгүй гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй боловч энэхүү тушаалын эрх зүйн үндэслэлийн талаар талууд маргаагүй болно. Харин ажил олгогч нь 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Ажлаас халах тухай Б/13 тоот тушаалд “““““““““““““““““““ийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, Аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын “““““““““““““““““““ийн дотоод журмын 8.1, “““““““““““““““““““ийн гэрээний 4.2, 4.2.4, 4.3.1 заалтуудыг үндэслэсэн байна. /хх18/ “““““““““““““““““““ийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “““““““““““““““““““ийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “““““““““““““““““““ийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно, хуулийн 40.1.4-т Ажилтан “““““““““““““““““““ийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл “““““““““““““““““““ийн харилцааг зогсоохоор “““““““““““““““““““ийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заажээ. Хуулийн агуулгаас үзэхэд ажилтны гаргасан зөрчил нь “““““““““““““““““““лөх явцдаа “““““““““““““““““““ийн гэрээ, дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм журмыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд гэрээний талууд гэрээндээ ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тогтоож нэрлэн заасан байх шаардлагатай юм. Харин ажил олгогч нь ажилтан Ц.”““““““““““““““““““тэй “““““““““““““““““““ийн гэрээ бичгээр байгуулаагүй атлаа ажлаас халах тушаалдаа бусад ижил төрлийн ажил албан тушаал эрхэлж буй ажилтантай байгуулсан “““““““““““““““““““ийн гэрээний заалтуудыг үндэслэн “““““““““““““““““““ийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар “““““““““““““““““““ийн харилцааг шууд зогсоосон нь үндэслэлгүй байна. Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1-т Ажилтан албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, ажлын байранд ажлын цагаар мөн албан үүргээ гүйцэтгэж буй үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, үр дүнгийн болон “““““““““““““““““““ийн гэрээ “““““““““““““““““““ийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд мөн тухайн зөрчлүүдийг давтан үйлдсэнийг харгалзан үзэж дор дурдсан сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хууль, “““““““““““““““““““ийн тухай хуульд нийцүүлэн захирамж, тушаал гаргаж ногдуулна. а/сануулах, б/Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, -Төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, в/ Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заажээ./хх34-44/ 2017 оны 01 сарын 13-ны өдөр ажилтан Ц.”““““““““““““““““““ харуул жижүүрийн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд тухайн өдөр байгууллагын дотоод журмын 8.1-д заасан зөрчлийг гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй энэ талаар хариуцагч татгалзлын үндэслэл болгож буй баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Харин Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын дарга болон Үйлчилгээний албаны дарга нарын хооронд 2015 оны 07 сарын 25-ны өдөр байгуулсан жижүүрийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны гол үйл ажиллагааны 4 дүгээрт Ээлжит хугацаандаа “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газарт болсон бүх үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг тусгай дэвтэрт бичиж, өглөө бүр үйлчилгээний албаны даргад, 7 хоног бүр “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын даргад танилцуулна гэжээ./хх16-17/ Хавтаст хэрэгт авагдсан жижүүрийн 2016 оноос 2017 оны рапортын дэвтрийг эх хувиар шинжлэн судлахад жижүүр Ц.”““““““““““““““““““ нь 2017 оны 01 сарын 13-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж, ажлын байрны тодорхойлолтод зааснаар “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газарт болсон бүх үйл явдлыг тэмдэглэсэн боловч тухайн өдрийн 19 цаг 28 минутаас өмнө болсон үйл баримт буюу “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын зохисгүй үйл баримтын талаар бичсэн хуудас урагдсан байдалтай байгаа болох нь зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. Энэ үйл баримтыг бичсэн хуудас урагдаж, үгүй болсон талаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн аль нь маргахгүй байна. /шүүх хуралдааны тэмдэглэл/ Иймд ажил олгогчийн “““““““““““““““““““ийн харилцааг зогсоосон дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилтан Ц.”““““““““““““““““““ийг Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын харуул-жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. Ажлаас халах тухай хариуцагчийн дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзнэ. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, “““““““““““““““““““ийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д “““““““““““““““““““ийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд Ц.”““““““““““““““““““ийн бүтэн ажиллаж байсан болон ээлжийн амралтын мөнгө бодогдоогүй сүүлийн гурван сар болох 2016 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингаас тооцож нэг сарын дундаж цалин хөлс нь 636326 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 29596 төгрөг болох нь хэрэгт авагдсан 0770761 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. “““““““““““““““““““ийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу Ц.”““““““““““““““““““ийн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан 71 өдрийн /2017 оны 1 дүгээр сарын 19 хоног, 2 дугаар сарын 20 хоног, 3 дугаар сарын 23 хоног, 4 дүгээр сарын 19 хоног/ цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2101316 төгрөгийг хариуцагч Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 433857 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ц.”““““““““““““““““““ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна. /хх55/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэлийн шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газраас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70200+48571/ нийт 118771 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. “““““““““““““““““““ийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.”““““““““““““““““““ийг Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газрын харуул жижүүрийн ажил, албан тушаалд эгүүлэн томилсугай. 2. “““““““““““““““““““ийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт хариуцагч Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газраас 2 101 316 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.”““““““““““““““““““т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 433 857 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ц.”““““““““““““““““““ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газарт даалгасугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.”““““““““““““““““““ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Төв аймгийн “““““““““““““““““““ “““““““““““““““““““ газраас улсын тэмдэгтийн хураамжид 118771 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН |