Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2436004520337 дугаартай, 178/2023/0269/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, HOT POT ресторанд зөөгч ажилтай, ам бүл хоёр, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт ******* Эрдэнэ-Очир,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******, *******, *******, нарын зураг бүхий “зөөлөн байгаа дээр ирж тооцоогоо хий, эмэгтэй хүн байх юм уг нь” гэх гарчигтай худал мэдээллийг олон нийтийн сүлжээ болох “Ховд аймгийн нэгдсэн групп” гэх нэртэй фейсбүүк хаягт “Anonmous participart” хаягаас байршуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

  1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

 1.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1, 2 дугаар хуудас),

- Үзлэг хийсэн тухай “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутад гаргасан гомдол, мэдээллийн дагуу гарган өгсөн зургийг хүлээн авч үзлэг хийв. Уг зургийн баруун дээд буланд Line comment send share гэх бичиглэлтэй дугй дүрс дотор ногоон өнгийн 2 дугуй дүрсэлж, түүний хажууд А polumous participant гэх бичиглэл, мөн зөөлөн байгаа дээр ирж тооцоогоо хийчихээ эмэгтэй хүн байхын ууган гэх бичилтэй бичиглэл дээр цагаан цамцтай, нүдний шилтэй, үсээ задгай тавьсан эмэгтэй, түүний зүүн талд цаашаа хараад сууж байгаа эрэгтэй хүн, мөн нүдний шилтэй, бараан өнгийн цамцтай эмэгтэй хүмүүс ярилцаад сууж байгаа зураг байв....” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-11 дүгээр хуудас),

 

 

 

-Иргэн эзэмшлийн ХААН банк дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 22-33 дугаар хуудас),

-Хохирогч *******ийн өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өдрийн цайны цагаар 10 цагийн орчимд HOT POT ресторанд хамт явсан баш , , нарын хамт хоол идээд гарсан. Бид нарын тооцоо нийт 69,000 төгрөг болсныг данснаасаа шилжүүлсэн. Над руу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд би ажил дээрээ байж байхад миний дугаар руу , , нар залгаад бид нарыг Ховд аймгийн нэгдсэн группт “zoolon bga der ir tootsogo hiichee emgteil hun bhi uugn” гэх утгатай пост оруулсан байсныг орж үзээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Энэ талаар HOT POT рестораны дугаар руу залгахад эмэгтэй хүн аваад “манай ресторан камераа шүүж үзээд эдгээр хүмүүсийг тооцоогоо хийгээгүй байна” гэж хэлсэн. Манай рестораны зүгээс ямар нэгэн пост оруулаагүй бөгөөд зөөгч залуу шөнө хаягаа нууцлаад оруулсан байна гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “тооцоо хийхгүй гарсан үйлчлүүлэгчтэй андуурагдаж тус хүмүүсийн зураг нийтэлсэнд тус байгууллагын зүгээс үйлчлүүлэгч нараасаа ёс зүйгүй үйлдэл гаргасанд хүлцэл өчье” гэх пост оруулсан байсан”... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас)

-Хохирогч *******гийн өгсөн...Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өдрийн цайны цагаар 12 цагийн үед “Нот пот” ресторанд хамт явсан багш , *******, Л. нарын хамт хоол идээд гарсан. Бид нарын тооцоо нийт 69.000 төгрөг болсныг би тооцоо хийж данснаас 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ байж байхад Миний дугаар луу , *******, ******* нар залгаад бид нарыг Ховд аймгийн нэгдсэн группэд” Zoolon bga der ir tootsogoo hiiche emgteil hvn bhi uugn” гэх утгатай пост оруулсан байсныг орж үзээд цагдаагийн байгууллагад хандах болсон. “НОТ ПОТ” рестораны дугаар луу залгаж ярихад эмэгтэй хүн аваад “манай ресторан камераа шүүхэд манай үйлчлэгч энэ хүмүүс тооцоогоо хийгээгүй байна гэж хэлсэн. Манай рестораны зүгээс ямар нэгэн пост зураг оруулаагүй, манай зөөгч залуу шөнө хаягаа нууцлаад оруулсан байна гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр "Тооцоо хийлгүй гарсан үйлчлүүлэгчтэй АНДУУРАГДАЖ тус хүмүүсийн зураг нийтэлсэнд тус байгууллага зүгээс үйлчлүүлэгч нараасаа ёс зүйгүй үйлдэл гаргасанд хүлцэл өчье" гэх пост оруулсан байсан. Тухайн өдрөө тухайн постоо устгасан байсан”...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

-Хохирогч *******ийн өгсөн... “Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өдрийн цайны цагаар 12 цагийн үед “HOT POT” ресторанд хамт явсан багш *******, *******, нарын хамт хоол идээд гарсан. Бид нарын тооцоо нийт 69.000 төгрөг болсныг ******* данснаасаа шилжүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ байж байхад Миний дугаар луу *******, *******, нар залгаад бид нарыг Ховд аймгийн нэгдсэн группэд" Zoolon bga der ir tootsogoo hiiche emgteil hvn bhi uugn" гэх утгатай пост оруулсан байсныг орж үзээд цагдаагийн байгууллагад хандах болсон. “НОТ ПОТ” рестораны дугаар луу залгаж ярихад эмэгтэй хүн аваад " манай ресторан камераа шүүхэд манай үйлчлэгч энэ хүмүүс тооцоогоо хийгээгүй байна гэж хэлсэн. Манай рестораны зүгээс ямар нэгэн пост зураг оруулаагүй, манай зөөгч залуу шөнө хаягаа нууцлаад оруулсан байна гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр "Тооцоо хийлгүй гарсан үйлчлүүлэгчтэй АНДУУРАГДАЖ тус хүмүүсийн зураг нийтэлсэнд тус байгууллага зүгээс үйлчлүүлэгч нараасаа ёс зүйгүй үйлдэл гаргасанд хүлцэл өчье" гэх пост оруулсан байсан. Тухайн өдрөө тухайн постоо устгасан байсан” ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  53-54 дүгээр хуудас),

-Хохирогч ийн өгсөн... “Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өдрийн цайны цагаар 12 цагийн үед “Нот ПОТ” ресторанд хамт явсан багш *******, *******, ******* нарын хамт хоол идээд гарсан. Бид нарын тооцоо нийт 69.000 төгрөг болсныг ******* данснаасаа шилжүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ байж байхад Миний дугаар луу *******, *******, ******* нар залгаад бид нарыг Ховд аймгийн нэгдсэн группэд" Zoolon bga der ir tootsogoo hiiche emgteil hvn bhi uugn" rax утгатай пост оруулсан байсныг орж үзээд цагдаагийн байгууллагад хандах болсон. НОТ ПОТ рестораны дугаар луу залгаж ярихад эмэгтэй хүн аваад манай ресторан камераа шүүхэд манай үйлчлэгч энэ хүмүүс тооцоогоо хийгээгүй байна гэж хэлсэн. Манай рестораны зүгээс ямар нэгэн пост зураг оруулаагүй, манай зөөгч залуу шөнө хаягаа нууцлаад оруулсан байна гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр "Тооцоо хийлгүй гарсан үйлчлүүлэгчтэй АНДУУРАГДАЖ тус хүмүүсийн зураг нийтэлсэнд тус байгууллага зүгээс үйлчлүүлэгч нараасаа ёс зүйгүй үйлдэл гаргасанд хүлцэл өчье" гэх пост оруулсан байсан. Тухайн өдрөө тухайн постоо устгасан байсан”  ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  59-60 дугаар хуудас),

-Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... “2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би НОТ ПОТ ресторанд зөөгчөөр ажилласан. Тухайн өдөр 12 цагийн үед 1 эрэгтэй, 3 эмэгтэй хүн орж ирээд 2 дугаар ширээн дээр суугаад 2 хүний порцоор чихэрлэг тахиа, цай, лаазтай ундаа аваад үйлчлүүлээд гарсан. Би тухайн хүмүүсийн тооцоог нь хийгээгүй, манайд шинээр орсон гэх залуу хийсэн байсан. /тооцооны биллийг нь тухайн хүмүүст нь өгөөд явуулчихсан байсан. Тухайн орой тооцоогоо тулгах гэхэд нийт 71.500 төгрөг дутсан байсан. Тухайн орой бид хоёр тэр өдрийн камер шүүж үзэхэд Тухайн өдөр 12 цагийн үед 1 эрэгтэй, 3 эмэгтэй хүн орж ирээд 2 дугаар ширээн дээр суугаад 2 хүний порцоор чихэрлэг тахиа, цай, лаазтай ундаа авч үйлчлүүлсэн хүмүүсийн тооцоогоо хийлгүй гарсан байна гэж хараад менежер тооцоогоо хийхгүй гарсан хүмүүсийг олчихлоо гэж хэлэхэд 3 хоног хүлээгээд ирэхгүй бол Ховд аймгийн нэгдсэн группт пост оруулаарай гэж хэлсэн. Би гурав хоноод гэртээ хариад байж байхдаа шөнө 02 цагийн үед өөрийн хаягаа нууцалж байгаад тухайн постыг Ховд аймгийн нэгдсэн группт оруулсан. Маргааш өглөө нь би 09:30 цагийн үед ажил дээрээ очиход миний) оруулсан хүмүүс нь манай менежертэй холбогдсон байсан. Намайг тухайн постоо устга гэхээр нь би тухайн постыг шууд устгасан. Тухайн үед нэг эмэгтэй хүний НОТ ПОТ рестораны дугаар луу залгаад натай ярихдаа чамд ямар нэгэн хувийн өс хонзон байгаа юу гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тухайн иргэдээс уучлалт гуйсан постыг манай менежер Г.Мягмарсүрэн оруулсан” ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас) зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

2.Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч ******* нь хохирогч *******, *******, *******, нарын зураг бүхий “зөөлөн байгаа дээр ирж тооцоогоо хий, эмэгтэй хүн байх юм уг нь” гэх гарчигтай худал мэдээллийг олон нийтийн сүлжээ болох “Ховд аймгийн нэгдсэн групп” гэх нэртэй фейсбүүк хаягт “Anonmous participart” хаягаас байршуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан .... гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч *******, *******, *******, нарын зураг бүхий нийтлэлийг тооцоогоо хийхгүй гарсан үйлчлүүлэгчтэй андуурсан гэх үндэслэлээр худал мэдээллийг Ховд аймгийн Нэгдсэн групп бүхий олон нийтийн цахим сүлжээнд тавьсан үйлдэл нь хохирогч Б.Отгонбаярын хувийн нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан үйлдэл нь хохирогч нарын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан гэж үзэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

3.1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, хуулийн дагуу шивэрлүүлэх хүсэлтэй байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх,

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, хуулийн дагуу шивэрлүүлэх хүсэлтэй байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх,

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, хуулийн дагуу шивэрлүүлэх хүсэлтэй байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгснийг тус тус дурдах нь зүйтэй.

3.4.Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 94 дүгээр хуудас), гэрч Б.Ганцэцэгийн “******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод эх Д.Энхцэцэгийн хамт амьдардаг, урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Төлөв даруу, хүнд тусархуу, шударга, дөлгөөхөн сайн хүүхэд” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

3.5.Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эхийнхээ хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,1.2-т заасан “бусдад төлөх хохирол төлбөргүй” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.6.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох,  тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт

3.7.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд “саяхан төрсөн, нялх хүүхэдтэй, ажилдаа ороод удаагүй байгаа.Мөнгө төгрөгний боломж муутай байгааг харгалзан үзнэ үү ” гэх агуулгатай тайлбарыг тус тус гаргасан.

3.8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

3.9.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг  05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

3.10.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах нөхөн төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* Эрдэнэ-Очирыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 (таван зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхтуулд оногдуулсан торгох ялыг 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

6.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ГАНТӨГС