| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/0096/Э/ |
| Дугаар | 150/ШЦТ2025/15 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 150/ШЦТ2025/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ холбогдох ............... тоот эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, .... оны ....... дугаар сарын .........-ны өдөр ...... аймгийн ......... суманд төрсөн, эрэгтэй, ....... настай, бүрэн бус дунд боловсролтой, авто засварын жолооч мэргэжилтэй, ........ компанид харуулын ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ....... аймгийн .......... сумын ...... баг, .......... гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, Түр оршин суух хаяг: ......... хот .......... дүүрэг .......... хороо, ............. тоотод оршин суух, урд ялгүй, ......... овогт .................. (РД:.........................)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сард ........... аймгийн .......... сумын ............. дүгээр багийн нутагт байх хохирогч .............. 10 тооны ишиг, 5 тооны борлон, 11 тооны хязаалан ямаа, 19 соёолон ямаа нийт 45 тооны ямаа буюу бусдын олон тооны малыг хулгайлж 4275000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг насанд хүрээгүй яллагдагч ............. бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй .................. хамтаар 2023 оны 11 дүгээр сард .......... аймгийн ........... сумын .............. дүгээр багийн нутагт байх хохирогч ............... 10 тооны ишиг, 5 тооны борлон, 11 тооны хязаалан ямаа, 19 соёолон ямаа нийт 45 тооны ямааг өөрийн тууж явсан талтай хамт тууж гэртээ авчирсан үйл баримт нь:
1.Хохирогч .............. шүүх хуралдаанд өгсөн: ............ 11 дүгээр сарын 26-ны өдөр явсан байсан. Тэр өдрөөс хойш 4 хоногийн дараа малаа тоолоход 45 тооны ямаа дутсаныг мэдээд тэр хавиар хайгаад олоогүй. ............. гэдэг хүний мэдээллээр ............ гэдэг айлынд очсон хотонд нь манай 10 гаруй ямаа байсан. Энэ мал яагаад энд ирсэн гээд асуусан бид нар мэдэхгүй. Тууж явсан хүн нь хот руу ямаа алаад явсан аав, ээж нь хэлж байсан. Өглөө нь хот явсан гээд байгаа тэгэхдээ ямааны мах аваад явсан гэж хэлсэн. Өглөө нь хотон дотроос ямаа алаад аваад явсан байж мэдээгүй гэж байна. 15 ишиг, борлон цагдаатай хүлээж авсан. Бусад 30 ямаан дээр хохирол нэхэмжлээд явж байгаа. Буцааж авсан ямаанд том ямаа байгаагүй. Дандаа ишиг, борлон байсан. Одоо 30 ямааны хохирлыг барагдуулахаар нэхэмжилж байгаа. 11 дүгээр сарын 06-ны өдөр тоолоход бүрэн байсан. Малчнаар маллуулдаг учраас би малаа сар сард нь тооцож бүртгээд данс хөтлөөд явдаг Үнэлгээний компани 4,275,000 төгрөгийн ямаа гэж үнэлсэн. Тэрнээс 15 ишгийг тус бүр 35,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Энэ авсан ишиг борлонгийн үнийн дүнг нийт үнэлгээний дүнгээс хасаад одоо үлдсэн 3 сая төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,
2.Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сард санагдаж байна, яг өдер хоногийн сайн санахгүй байна, ......... /.............../ бид миний эзэмшлийн .............. улсын дугаартай ............. маркийн тээврийн хэрэгсэлтэй манайхаас хоол цай аваад ................ гэх газар байдаг ........... танилынд хоол цай дөхүүлж өгөөд нэлээн орой буцаж байх замдаа .......... гэдэг нас ойролцоо нутгийн залуугийн гэрээр ороод гарья гэж бодоод очсон. Бид 2-ыг очиход ......... эхнэртэйгээ, .......... гэдэг хүргэн ах нь бас эхнэртэйгээ тэр 4 мал гаргаж байсан. Тэд нар евөлжөөн дотроо аккумулятор залгаад гэрэл асаачихсан мал гаргаж байхаар нь бид 2 машинаас буугаад өвөлжөөн дотор нь орж хэсэг юм ярьж байгаад би ............ алж байсан ямааны арьсыг нь хуулахад нь тусалсан, ............. болохоор .......... алж байсан ямааны арьсыг хуулахад нь тусалсан. Тэнд ойролцоогоор 10 гаран тооны ямаа гаргасан байсан, бид 2-ыг очиход сүүлийн хэдэн тооны ямаануудаа гаргаж байсан юм. Тэнд ямар ч хонь байгаагүй дандаа ямаа байсан. Ихэвчлэн цайвар зүсмийн ямаанууд байх шиг байсан, Эвэрнийх нь ар, дотор талд ногоон өнгийн будагтай ямаанууд байсан. Гаргасан байсан ямаануудаа өвөлжөөн дотроо гялгар уут дэвсээд өрчихсөн байсан. Тэр үед өвөлжөөн дотор асаасан гэрэл доорх нь харагдаж байснаас бусад газар нь харагдахгүй байсан. Тэгэхдээ тэр ямаанууд .............. ямаанууд лав биш байсан, би ........... малын им тамгыг сайн мэднэ, хэний эзэмшлийн мал гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),
3. Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ............ дүү ............. сүүлд 2023 оны 11 сарын 20-ны өдрийн орчим сонссон. ........... сумын .............. 2 ээжийнхээ гадаа 7-8 ямаа алж янзалсан байсан, тэр алсан гэх ямаануудын содон шинж тэмдэг манай ахын алдсан ямааны шинж тэмдэгтэй таарч байна гэж хэлсэн. Тухайн үед .......... гаргаж байсан гэх ямааны содон шинж тэмдэг нь гэвэл дандаа том биетэй, эвэр нь ногоон өнгөтэй ямаанууд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-42-р хуудас),
4.Гэрч ............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 сарын 15-ны өдөр бригадын хашаанд таарч уулзсан юм. ........... гэр бригадын хашаанд байдаг юм. Тэгснээ манай малнаас дутсан байнаа хараагүй биз гээд хайгаад явж байсан би тэгэхээр нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны орчим 2 морьтой хүн мал туусан явж байсан, тэр 2 хүн тэнд байсан малын захаас хэсэг ямаа таслаад туугаад өөрийнхөө малд нийлүүлээд цааш туугаад явж байсныг нь санаад ............. хэлсэн. Тухайн 2 морьтой хүн нь ........... талаасаа мал туугаад “...............” тал руу туугаад явж байсан, маргааш нь ............ дүү .............. уулзаад өчигдөр юун 2 морьтой хүн малд туугаад явчихав гэхэд манай морийг унадаг хүүхдийн аав ............... малыг туусан 2 хүн явж байна гэж хэлж байсан, тэнд ............. малаас өөр мал байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас),
5.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл.гэрэл зургийн узүүлэлт (хх-ийн 1-06 дугаар хуудас)
6.Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний "......................." ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн шинжээчийн
Үнэлгээнд хамрагдсан Соёолон насны ямаа 120,000*19=2280000 төгрөг, Хязаалан насны ямаа 110,000*11=1210000 төгрөг, Борлон 80,000*5=400000 төгрөг, Ишиг 38500*10=385000 төгрөг нийт 4,275,000 төгрөг байна гэх дүгнэлт (хх-ийн 25-26-р хуудас),
7............. сумын иргэн ................. малд үзлэг хийсэн тэмдэглэл. (хх-ийн 32-35 дугаар хуудас)
8.Шүүгдэгч ........... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүргэн ахынхаа малыг ээжийндээ хүргэж өгөх гээд туугаад явж байхдаа айлаар орж цай уух гээд орсон цай хийж өгөөгүй учраас нэг тамхи татчихаад гараад ирсэн 2 мал яг нийлэх гэж байхаар нь 2 тийшээ аваад явсан. Малчин нь мал нийлснийг мэдэж байгаа юм чинь эзэнд нь хэлнэ биз гэж бодоод маргааш нь хот руу буцаад ажилдаа явсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагч:
Шүүгдэгч ............ нь 2023 оны 11 сард ............ аймгийн ............ сумын ............. дүгээр багийн нутагт байх хохирогч .......... 45 тооны ямааг буюу бусдын олон тооны бог малыг хулгайлан авч 4,275,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтууд болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас иргэн .............. 45 тооны ямаа /бог мал/ буюу 4,275,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хуралдааны явцад хохирогч ......... нь 15 тооны бог малыг буцааж авсан гэх ба 785,000 төгрөгийн үнэ бүхий малыг буцааж авсан гэж үзэхээр байх тул 30 тооны буюу 3,490,000 төгрөгийг шүүгдэгч .............. хохирогчид төлөх төлбөртэй байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул бусдад төлөх төлбөртэй байна.
Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар бусадтай бүлэглэн бусдын олон тооны бог малыг хулгайлсан үйлдэлд нь ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгөөч гэсэн саналтай байна гэсэн байр суурьтай, Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч ................ бусдын олон тооны малыг хулгайлан авсан үйлдэл нь хангалттай нотлох баримтаар нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнд гэрч ................ мэдүүлэг /хх-ийн 19/, Гэрч ................ мэдүүлэг, Гэрч ................. мэдүүлэг, 15 тооны ямаа эдний малд байсан тул малд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мал нийлсэн учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, субьектив талын шинжийг хангаагүй гэж дүгнэж байгаад хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эсрэг саналтай байна. Мал нийлсэн байж болох ч нийлсэн малыг авч ашиглаад, хадгалаад байгаа үйлдлүүд нь малыг авах, ашиг орлого олох гэмт хэргийн субьектив санааг агуулж байна гэж үзэж байна.
Мал нийлсэн гэж шүүгдэгч мэдүүлээд байгаа боловч малчин .......... мэдүүлгээр үгүйсгэгддэг. .......... мал нийлээгүй бид нар салгаж авсан асуудал байхгүй гэдэг. Гэтэл усанд явж байсан хүн мал туугаад нийлүүлж байсан юм гэдгийг харсан гэрч байгаа. Гэрч ............. мэдүүлгээр мал нядалж бой хийж байсан. Бойны малд ногоон будагтай мал байсан гэхдээ цаана нь хэдэн тооны мал нядалж байгааг хараагүй гэдэг мэдүүлгээр ч гэсэн бусдын олон тооны малыг авч зарж борлуулж байсан гэдэг асуудал харагдаж байна. Шүүгдэгч маргааш нь ............ явсан гээд байгаа боловч явсан талаарх нотлох баримт байхгүй. Хэрвээ мал нийлсэн гэдэг байдлаа ээждээ болон хүргэн ахдаа тэр айлын мал нийлсэн гэдэг асуудлыг хэлээгүй нь хулгайн гэмт хэрэг гэж үзэх үндэслэл бас үүсэж байгаа. Ээж нь хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг байдал дээр ч мөн дүгнэлт өгөх хэрэгтэй байх гэж үзэж байна. Бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь нотлон тогтоогдож байна гэж үзэж байгаа тул гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч ........... бусдын олон тооны малыг хулгайлан авсан үйлдэл нь хангалттай нотлох баримтаар нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнд гэрч .......... мэдүүлэг /хх-ийн 19/, Гэрч ........... мэдүүлэг, Гэрч .............. мэдүүлэг, 15 тооны ямаа эдний малд байсан тул малд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мал нийлсэн учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, субьектив талын шинжийг хангаагүй гэж дүгнэж байгаад хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эсрэг саналтай байна. Мал нийлсэн байж болох ч нийлсэн малыг авч ашиглаад, хадгалаад байгаа үйлдлүүд нь малыг авах, ашиг орлого олох гэмт хэргийн субьектив санааг агуулж байна гэж үзэж байна.
Мал нийлсэн гэж шүүгдэгч мэдүүлээд байгаа боловч малчин ............ мэдүүлгээр үгүйсгэгддэг. ........... мал нийлээгүй бид нар салгаж авсан асуудал байхгүй гэдэг. Гэтэл усанд явж байсан хүн мал туугаад нийлүүлж байсан юм гэдгийг харсан гэрч байгаа. Гэрч ............. мэдүүлгээр мал нядалж бой хийж байсан. Бойны малд ногоон будагтай мал байсан гэхдээ цаана нь хэдэн тооны мал нядалж байгааг хараагүй гэдэг мэдүүлгээр ч гэсэн бусдын олон тооны малыг авч зарж борлуулж байсан гэдэг асуудал харагдаж байна. Шүүгдэгч маргааш нь .............. явсан гээд байгаа боловч явсан талаарх нотлох баримт байхгүй. Хэрвээ мал нийлсэн гэдэг байдлаа ээждээ болон хүргэн ахдаа тэр айлын мал нийлсэн гэдэг асуудлыг хэлээгүй нь хулгайн гэмт хэрэг гэж үзэх үндэслэл бас үүсэж байгаа. Ээж нь хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг байдал дээр ч мөн дүгнэлт өгөх хэрэгтэй байх гэж үзэж байна. Бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь нотлон тогтоогдож байна гэж үзэж байгаа тул гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ............ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотлохоор заасан. Хэргийг уншиж судалж байхад мал нийлсэн үү? Үгүй юу? Мал хулгайлсан уу? Үгүй юу гэдэг асуудлыг тогтоогоогүй байна гэж дүгнэж байна. ............ нарыг анх гэрчээр байцаалт авахад мал нийлсэн талаар л ярьж байсан. Ямар нэгэн байдлаар санаа нийлээд хулгайлсан субьектив зүйл байхгүй. Яагаад гэвэл ............. ам цангаад айлд орсон. Айлаас гараад ирэхэд мал нийлж байхад нь 2 талаар нь ороод зах хэсгээрээ нийлж байхад салгаж аваад явсан гэж мэдүүлдэг. Энэ хүүхэд тухайн үед 12 нас 10 сартай байсан. Хохирогч ярихдаа 30 гаруй тооны эр ямаа, багавтар биетэй 10 гаруй ямаа байгаа гэж 40 тоо ярьдаг. Дараа нь 2024.03.03-ны өдөр малд үзлэг хийхэд том ямаа 1, 3 тооны борлон, 11 тооны ишиг гардаг. Анхны мэдүүлгээс өөрөөр гардаг.
Энэ 2 яаж бүлэглэн нэгдээд малыг хулгайлсан юм бэ? Гэмт хэрэг үйлдэхэд хамгийн гол нь субьектив санаа байдаг. Хулгайлах гэмт хэрэг нууцаар, далд аргаар үйлдэгддэг. Гэтэл энэ 2 хүн анхныхаа мэдүүлгээс л мал нийлсэн талаар мэдүүлдэг. Мал нийлсэн байх магадлалтай гэж прокурорын тогтоолоор 2023.12.18-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэж байсан. Гомдол гаргаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. ................. нарыг ............... авч ирсэн малыг зарсан байх магадлалтай гэж байдаг. ................ нараас мэдүүлэг авсан байдаг. Гэхдээ түрүүчийн хурал дээр ................ нар ................. гэж хүн мэдүүлэг аваагүй хажууд сууж байсан өөр цагдаа авсан гэж мэдүүлдэг.
Яллах дүгнэлтийн хамгийн гол болгоод байгаа баримт нь ................ нарын мэдүүлэг. Гэвч энэ мэдүүлгүүд нь нотлох баримтын шаардлага хангах эсэх нь асуудалтай байдаг. Хэрэгт мал нийлсэн гэж мэдүүлээд байгаа нь хулгайлах гэмт хэргийн субьектив санаа тогтоогдоогүй. Хулгайлах гэмт хэргийн субьектив санаа нь хууль бусаар, бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар өөртөө захиран зарцуулах боломжийг үүсгэнэ гэж байгаа. Гэтэл энэ хүн мал нийлсэн л гэж ярьдаг. Субьектив санаа бол тогтоогдохгүй байна. Энэ дээр яаж захиран зарцуулсан нь ч тодорхой биш байдаг. Ийм учраас гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэсэн байр суурьтай тус тус мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Шүүгдэгч ............... мэдүүлэхдээ: өөрийн тууж явсан малтай хохирогч ............... 45 тооны ямааг нийлүүлэн туух үед хохирогч ............... малчин .................... нар байсан бөгөөд мал нийлсэн талаар ............ ахад хэлээрэй гэж хэлээд явсан гэсэн бөгөөд энэ мэдүүлгийг шалгахад гэрч ................. “Би талийгаачийн хамт(эхнэр ............... нь нас барсан) .......... гэх хүний малыг маллаж байсан. Намайг .............. байхад мал тууж тууж явсан хоёр хүн манай гэрт ирсэн. Би тухайн хүмүүсийг нэг ч харж байгаагүй. Би тэр хүмүүсийг явах үед нь мал дээрээ очоогүй. .................малаас тухайн мал тууж явсан хоёр хүний малд нийлсэн талаар мэдээгүй, тэр хоёр явсны дараа ............... малаа тоолоход ямаа дутсан. Бид хоёр гэр дотроо байсан гэж мэдүүлсэн нь,
мөн тэр үед ус авч явсан гэрч ............. шүүх хуралдаан дээр өгсөн: ”Би ус хүргэж өгсөн.Тэр малчных нь гадаа ус буулгасан. Буцаад явж байтал хонь нь гарч ирж байсан.Мал туусан хоёр морьтой хүн явж байгаад тэр айлын эдний малаас таслаад яваад өгсөн. ...Барагцаагаар 40-50 тооны мал гэж харсан.” гэж тус тус мэдүүлсэн нь шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг үгүйсгэж байна.
Шүүгдэгч ............. нь иргэн ............ малчин ................ нарын маллаж байсан малаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар таслан авч өөрийн ээжийн малд нийлүүлэн захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон, шууд санаатай шунахай сэдэлттэй үйлдэл гэж гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын үндсэн шинж нь бусдын хөрөнгийг мэдэгдэхгүйгээр авч өөртөө хэрэглэх, ашиг олох зорилготой байдаг болно.
................. бусдын малыг мэдэгдэлгүй нууцаар авч өөрийн ээжийн малд нийлүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжийг хангаж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч хулгайлах гэмт хэргийн субьектив талын шинж хангагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн иргэн ................ 10 тооны ишиг, 5 тооны борлон, 11 тооны хязаалан ямаа, 19 соёолон ямаа нийт 45 тооны ямааг бэлчээрээс нь нууц далд аргаар шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүхээс шүүгдэгч ................. олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Харин насанд хүрээгүй ................нь тухайн үед .............. хамт мал тууж явсан боловч энэ хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцооны талаар нотлох баримт хавтаст хэрэг авагдаагүй тул шүүгдэгч ............ насанд хүрээгүй ................ бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэх үйлдэлд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Прокуророос ................ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн болно.
Иргэний нэхэмжлэлийн хувьд:
Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол болох 45 тооны ямааны үнэ 4,275,000 төгрөгөөс 785,000 төгрөгийн ямаа хүлээн авсан тул хасаад үлдэгдэл 3,500,000 төгрөгийг хохирогч ............ нэхэмжилж байна. Шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилж байгаа 3,490,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ................. 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна Гэмт хэргийн улмаас иргэн ............... 3,490,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч хохирлыг барагдуулаагүй байх тул бусдад төлөх төлбөртэй байна.” гэж
Өмгөөлөгч: “Шүүгдэгч .............. нь олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 2-8 жилийн хугацаагаар хорих ялын хамгийн бага хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.” гэж тус тус дүгнэлт гаргав.
Шүүгдэгч ............ шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч .............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ............... оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан болно.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох морины үнэ 450,000 төгрөгийг хувьд ноогдох хөрөнгөнөөс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ........... 3,490,000 төгрөг гаргуулан хохирогч ............ олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, ямаанд үзлэг хийсэн дуу дүрсний бичлэг бүхий 1ширхэг СД-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Прокурорын яллах дүгнэлтээс ............... бүлэглэн мал хулгайлсан гэх үйлдэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2........... овгийн ............... бусдын олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ............... 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ............ оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............. гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох морины үнэ 450,000 төгрөгийг хувьд ноогдох хөрөнгөнөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.
6.Шүүгдэгч ............... урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар .................. 3,490,000 төгрөг гаргуулан хохирогч .............. олгосугай.
8.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, ямаанд үзлэг хийсэн дуу дүрсний бичлэг бүхий 1ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г. САРАНТУЯА