| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/0156/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/160 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/160
******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.Шүрхүү,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, *******,*******, ******* аймгийн ын Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймаг, ,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЙМ9*******01919 регистрийн дугаартай, *******.
Шүүгдэгч ******* нь *** аймгийн **** төвийн дугаартай албан бичгээр “ын 6 дугаар багийн иргэн Ц.Отгоныг эпилепси буюу уналт, таталт оношоор эмчийн хяналтад байдаг” гэх хуурамч тодорхойлолтыг Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст хандан гарган өгч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд ...*** нь тухайн өдөр надаас гуйгаад байсан учраас би гуйлтынх нь дагуу тодорхойлолт гаргаж өгсөн. Түүнээс надад авлага авсан зүйл байхгүй. *** надад цагдаад шалгагдаж байгаа юм би унаж татдаг байсан одоо больсон надад нэг тодорхойлолт гаргаад өгөөч гэхээр нь гаргаж өгсөн. Тухайн үедээ би гэмтлийн шалтгаантай ингэж унадаг байсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би унаж татах өвчтэй гэсэн онош тавиад тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Тэр үед амбулаторийн картгүй ирсэн байсан... гэв.
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэх хүн миний өмнө *** ажиллаж байсан *** эмчийг ажиллаж байх үед буюу 2016 онд “артерийн даралт ихсэлт” гэх оношоор хяналтын бүртгэлд бүртгэгдэж байсан архивын баримт бичиг байна. Өөр бол ямар нэгэн өвчний учир хяналтад байгаа зүйл байхгүй байна. Намайг ажлаа авснаас хойш *** гэдэг хүн ирж үзүүлээгүй, хяналтад ороогүй. Хэрэв ямар нэгэн өвчний улмаар эмчийн хяналтад байдаг бол надад байгаа бүртгэлд авагдсан байх ёстой бөгөөд *** хувьд тийм зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** **** гэдэг албан тушаалтай хүн нь *** мэргэжилтэй тиймээс Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндийн холбогдолтой асуудлаар магадлагаа буюу тодорхойлолт гаргана. ...Дээрх өвчний оношоор зайлшгүй тодорхойлолт гаргах шаардлагатай бол лавлагаа гардаг болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт илгээж тархины цахилгаан бичлэг, компьютер томографик, МРI хийлгүүлж оношийг баталгаажуулах ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45-р хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед *** эмчид даралтаа үзүүлж байхдаа Цагдаагийн байгууллагад шалгагдаж, баривчилгаанд явах гээд байгаагаа гуйлт маягаар хэлсэн юм. Үүний дагуу тухайн бичгийг авсан. ...Би **** өдөр шүүх хуралд оролцохдоо тулуй өвчтэй холбоотой өөрийн эрүүл мэндийн нотлох баримт буюу эмнэлгийн картыг гаргаж өгөхөөр өөрийн өмгөөлөгч *** дамжуулан хүсэлт гаргасан юм. Улмаар **** өдрийн шүүх хуралд дээр шүүхэд **** тодорхойлолтыг би өөрийн биеэр гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60-р хуудас/,
******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн **** дугаартай “Зөрчлийн *** дугаартай *** холбогдох хэргийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай” захирамжийн хуулбар /1-р хх-ийн 185-р хуудас/,
******* аймгийн **** дугаартай “...*** нь *** настай эрэгтэй **** багийн иргэн эпилепси буюу уналт таталт оношоор **** эмчийн хяналтанд байдаг болохыг тодорхойлов...” гэх албан тоотын хуулбар /1-р хх-ийн хэргийн 186-р хуудас/,
******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн **** дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4, 5-т заасныг журамлан Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар холбогдогч *****г 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /1-р хх-ийн 190-192-р хуудас/,
******* аймгийн **** дугаартай ...тус багийн иргэн **** нь /****/ тоот бичиг баримттай. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багт **** гэдэг газар мал маллаж амьдардаг нь үнэн... гэсэн албан бичиг /1-р хх-ийн 29-р хуудас/,
Гэрч **** нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 75-77-р хуудас/,
***** төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /1-р хх-ийн 234, 238-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 241-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч **** нь ******* аймгийн **** дугаартай албан бичгээр “**** багийн иргэн **** эпилепси буюу уналт, таталт оношоор эмчийн хяналтад байдаг” гэх хуурамч тодорхойлолтыг Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст хандан гарган өгч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч *** мэдүүлэг, гэрч **** мэдүүлэг /1-р хх-ийн 26-27-р хуудас/, гэрч **** мэдүүлэг /1-р хх-ийн 43-45-р хуудас/, гэрч **** мэдүүлэг /1-р хх-ийн 58-60-р хуудас/, ******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн **** дугаартай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 185-р хуудас/, ******* аймгийн **** дугаартай албан тоотын хуулбар /1-р хх-ийн хэргийн 186-р хуудас/, ******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэврийн хуулбар /1-р хх-ийн 190-192-р хуудас/, ******* аймгийн **** дугаартай албан бичиг /1-р хх-ийн 29-р хуудас/, гэрч **** нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 75-77-р хуудас/, **** төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /1-р хх-ийн 234, 238-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 241-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч **** нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Түүнчлэн ******* аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ***** нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч **** хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж шүүгдэгчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчдээс гаргуулах зардал байхгүй. Шүүгдэгч **** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул уг авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байгаа. Шүүгдэгч **** хувьд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэргийг үйлдсэн, **** хүүхэдтэй, ***** албан тушаалыг аваад 1 жил орчим хугацаа болж байгаа, улсад нийт 6 жил ажилласан хүн байгаа. Энэ хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй, үнэхээр гэмшиж байгаагаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН