| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/11 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/11
2025 01 15 2025/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Н.Д, М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д, М.С нарт холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц овогт Н.Д. /РД:********************/
Монгол Улсын иргэн, С овогт М.С /РД:********************/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Д, М.С нар М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Д, М.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Д, М.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-6 дахь тал),
Хохирогч Д.Э-н“... 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 00 цагт би Улаангом сумын 7-р багт Э караокед найзуудтайгаа хамт байж байгаад гарсан. Тэгээд тухайн газрын гадна байгаа сандал дээр Н.Н гэх залуутай хамт сууж байсан. Тэгээд байж байтал Д ирээд миний нүд хэсэгт нэг удаа гараараа цохисон. Цааш нь юу болсныг санахгүй байна. Газарт уначихсан байхад Д эхнэр С миний хөл хэсэг рүү өшиглөсөн юм. Тэгээд би тухайн үед цагдаа дууд гэж хэлээд орилоход манай хамт явсан дүү Х.Н цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирсэн. Тухайн үйл явдал 2024 оны 09 дүгээр сарын 19-ний орой 00 цагт болсон ба тухайн үед Д, С, Н, Э гэх хүмүүс байсан. Нэг үеийн нэгнийгээ таньдаг найзууд юм. Д-н биед халдаж зодсон асуудал байхгүй. С тухайн үед миний хөл хэсэгт өшиглөж, намайг цохих гээд над руу дайраад байсан юм. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний хөл 4 дүгээр сард үе солиулах хагалгаанд орсон. Тэгээд тухайн маргалдааны дараа хөл дахиж алхаж чадахаа больсон. Миний хөл гэмтсэн тул шинжээч эмчид үзүүлнэ.” гэх мэдүүлэг, Дахин өгсөн “.. Д дээд үгийн зөрүүгүй миний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон. Д намайг цохисны дараа миний толгой манарсан бөгөөд Д нь миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиж байсан. Би газар унасан ба хэсэг ухаан балартсан бөгөөд сэргэж Д араас босоход Д эхнэр С миний нүүр хэсэг рүү гараараа алгадаж, хөл рүү өшиглөсөн. Мөн Д эргэж хараад миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. С, Д нар намай нуур хэсэгт хад караокеноос хүмүүс гарч ирж салгасан. Хүмүүс салгаж байх үед С над руу дайрч миний нүүр хэсэгт гараараа хэд хэд алгадсан бөгөөд би зугтаж байгаад цагдаад дуудлага өг гэж орилоход манай хамт явсан дүү Х.Н цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би зугтаж байгаад хазгай хөлөө өвтгөсөн. Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үе солиулах хагалгаанд орчихсон байсан бөгөөд миний хөл бэртэлтэй хамаагүй хөдөлгөж болохгүй байсан учраас зугтах боломжгүй байсан юм. Удалгүй цагдаа ирж С, Д бид нар цагдаагийн газар авч ирсэн....маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д-тай уулзахад “эхнэр С над руу залгаж, Э хэл амаар доромжилсон гэж хэлэхээр нь би чамайг цохисон юм” гэж хэлсэн. С гэх эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин Д архи уугаагүй, эрүүл байсан. Д бид хоёр арван жил хамт төгссөн найзууд байгаа юм. Харин С-ийг Д-ын эхнэр гэдгээр нь мэднэ. Би эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна. Мөн сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг гаргуулна. Би зодуулсны улмаас хөнгөн зэргийн гэмтэл авсан бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэргээр тогтоосныг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Дахин өгсөн “... шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед надад учруулсан гэмтлийг Д болон түүний эхнэр С нар надад учруулсан. Хэрэг болсон өдөр С миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон бөгөөд нөхөр болох Д нь ирээд миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Би хэрэг учралын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмчийн тусламж авсан зүйл байхгүй. Би өөрөө хөлийн хагалгаанд орж байсан бөгөөд сар бүр Улаанбаатар хотод очиж хөлдөө эмчилгээ хийлгэдэг юм. Миний баруун хөлийн түнхний үе хэсгээс өвдөгний дээд хэсэг хүртэл хиймэл үе суулгасан. Мөн зүүн хөлийн түнхний мултралтай ба эмчийн хяналт болон группт байдаг. Тухайн хэрэг учрал болсны улмаас хөлд гэмтэл учирсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 33, 44 дэх тал),
Гэрч Х.Н-н “...Тухайн үед би Улаангом сумын 7-р багт э караокены үүдэнд хүн хүлээгээд машинтайгаа зогсож байсан. Тэгээд тухайн газраас хоёр хүнийг гэрт нь хүргэж өгчхөөд ирэхэд Э гэх хүн хүнээр цохиулчихсан, зүүн нүд нь хавдсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад Н.Д болон М.С гэх хоёр хүн намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....намайг хүн хүргэчхээд ирэх хооронд цохисон байсан.” (хавтаст хэргийн 27 дахь тал)гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 422 дугаартай “... Үзүүлэгч Д.Э-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо..... дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” (хавтаст хэргийн 58-59 дэх тал)гэсэн шинжээчийн дүгнэлт,
Гэрч М.А-ийн “... намайг гарахад 5 номерын өрөөнд байсан нэг залуутай маргалдаж барьцалдсан байсан. Тэр эмэгтэйтэй муудалцаж байсан залуу хөл муутай байсан залуу бөгөөд тухайн эмэгтэйгээс зугтаж үүдэнд байх сандал дээр суугаад “одоо болно, би буруу зүйл хэлчихлээ” гэж хэлэхэд тухайн эмэгтэй хөл муутай эрэгтэй рүү дайрч ирээд нүүр хэсэгт нь цохиж агсам тавиад байсан. Хажууд олон хүмүүс салгаж авах гэсэн боловч тэр эмэгтэйг хүч хүрэхгүй байсан. Тэгээд тэр эмэгтэй нөхөр лүүгээ залгаж байхаар нь буцаад караоке руу орчихсон. Тэгээд дахиж гараагүй. Э-ыг С гэх эмэгтэй цохисон. Гараараа хэдэн удаа цохисон. Өөр хүн цохисон эсэхийг мэдэхгүй. Мөн Эгэх залуу над руу “энэ хүмүүс намайг цохичихлоо, миний хөл муу, би саяхан хөлийн хагалгаанд орсон” гэж хэлж байсан. Манай байгууллагын камер ажилладаг, 14 хоногоор бичлэг хадгалдаг. ..” (хавтаст хэргийн 50 дахь тал)гэх мэдүүлэг,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн “...Д.Э-н сэтгэцэд хоёрдугаар зэргийн хор уршиг учирсан. ... хүлээн зөвшөөрч байна...” (хавтаст хэргийн 178 дахь тал)гэх маягтын загвар,
Гэрч М.Х-н “... Үүдэнд сууж байсан 2 залуугийн нэгэнтэй С-тэй маргалдсан. Г бид хоёр С-ийг салгаад караоке рүү авч орох гэхэд сандал дээр сууж байсан залуу Сийг “чи муу угаасаа янхан биз дээ” гэж хэлэхэд Сэргэж хараад тухайн залууг гараараа нүүр хэсэгт 2 удаа цохисон бөгөөд тухайн залуу Сийг нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. ... Удалгүй Сийн нөхөр Н.Н ирсэн бөгөөд үгийн зөрүүгүй тухайн залууг нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. С-тэй маргалдсан залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нэлээн согтуу байсан. Эгэх залууг С нүүр хэсэг газар нь 2 удаа гараараа цохисон, Харин Сийн нөхөр Д Э-ыг нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Эгэх залууг С, Н.Н нараас өөр хүн цохиж зодоогүй...” (хавтаст хэргийн 46 дахь тал)гэх мэдүүлэг,
Гэрч Д. Г-н “...Караокены гадна үүдэнд байх сандал дээр сууж байсан 2 залуугийн нэгэнтэй С маргалдсан.... сандал дээр сууж байсан залуу Сийг “чи муу угаасаа янхан гичий биз дээ” гэж хэлэхэд Сэргэж хараад тухайн залууг гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Тухайн залуу С-г нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. М.Х бид хоёр С-ийг салгаад зогсож байхад С нөхөр Д руу утсаар залгаж байсан. Харин нөгөө залуу нь С рүү дайрч агсам тавиад, хүрээд ир гэж хэлээд салаавч гаргаад байсан. Удалгүй С-ийн нөхөр Д ирсэн бөгөөд үгийн зөрүүгүй тухайн залуугийн нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохисон.... Эгэх залууг С нүүр хэсэг газар нь 2 удаа гараараа цохисон, Харин Сийн нөхөр Д Э-ыг нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Э гэх залууг С, Н.Н нараас өөр хүн цохиж зодоогүй..." (хавтаст хэргийн 48 дахь тал)гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Н.О-н "... Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлд хохирлын хөнгөн зэрэг тогтоосон талаар дүгнэлтийн 6 дахь хэсэгт бичигдсэн байгаа... Тухайн үед Д.Э нь баруун түнхний үе, гуя шилбэ, цавины хэсгээр өвдөнө гэж зовуурь хэлж байсан. Үзэхэд баруун түнхний үе орчимд болон гуя цавины хэсгээр ил харагдах цус хуралт, зулгаралт шархгүй, хаван хавдаргүй, тэмтрэхэд бага зэргийн эмзэглэлтэй байсан. Мөн амбулаторийн эмчлүүлэгчийн картад 9 дүгээр сарын 20-ны өдрийн аарцаг ясны эгц байрлалаар авсан зурагт баруун талдаа хиймэл үе суулгасан, зүүн талын түнхний үеийн зай нарийссан, хүзүүвч хэсгээр богиноссон гэж бичигдсэн байсан тул гэмтэл үүссэн гэж үзэх боломжгүй байсан бөгөөд хохирлын зэрэгт нөлөөлөхгүй. Миний гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 422 дугаартай дүгнэлтэд нөлөөлөхгүй..." (хавтаст хэргийн 63 дахь тал)гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "... Э-ын араас боож, толгой хэсэгтээ зууран нүүр хэсэгт нь дайран газар унагааж байна..." гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Н.Д нь М.С-тэй бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Э караоке баарны гадна хохирогч Д.Э-ыг "...хэл амаар доромжилсон." гэснээр шалтаглан нүүр болон толгойн тус газар гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь "биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан..” (хавтаст хэргийн 160-162 дахь тал) гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 422 дугаартай “Үзүүлэгч Д.Э-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.....эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэсэн шинжээчийн дүгнэлт “ гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал)-ээр хохирогч Д.Э-н биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Н.Д, М.С нар нь бүлэглэн бусдын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно." мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ." гэх заалтад хамаарч байх ба Н.Д, М.С нарын шууд санаатайгаар бусдын бие махбодод хүч хэрэглэн халдсаны улмаас бие махбодод шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тодорхойлсон хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан "бүлэглэж" гэсэн хүндрүүлэх шинжтэй "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг мөн байна. Иймд Н.Д, М.С нарыг энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Э-н эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан, хохирогчийн зүгээс хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 6,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Д, М.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Н.Д, М.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Иймд шүүгдэгч Н.Д, М.С нарыг энэ гэмт хэргийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Д, М.С нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 120, 133 дахь тал)-аар тогтоогдсон
Шүүгдэгч Н.Д, М.С нарын хувийн байдлын талаар: Гэрч Э.Б-н өгсөн: “Н.Д, М.С хоёр нь зан байдлын хувьд төлөв даруухан зантай, эелдэг боловсон харьцаатай, энгийн, хүүхдүүдээ загнаж байгаагүй, нийтэч, хүмүүстэй сайн харилцаатай, гэр бүлийн хүрээн ямар нэгэн хэрүүл маргаан хийдэггүй, ах дүү нартаа хүндлэгдсэн, энэрэнгүй, зөөлөн зан ааштай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тамхи татдаггүй, архи, согтууруулах ундааны зүйл хааяа уудаг, их хэмжээгээр хэрэглэдэггүй, бага хэмжээгээр хэрэглэдэг, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал), Гэрч Ц.М-н өгсөн: “М.Д. М.С нартай найзалж нөхөд байгаа юм. М.С бид хоёр найзалж нөхөрлөөд 10 жил болж байна. Н.Д, М.С хоёр 2016 онд гэр бүл болсон бөгөөд одоо 3 хүүхдийн хамт амьдардаг. Н. Д нь Улаангом сумын дулааны 2 дугаар станцад, ээлжийн цахилгаан чинь хийдэг. Харин М.С Түмэн нээлт худалдааны төвд касс нь дээр зогсдог. Н.Д, М.С хоёр нь байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, нийтэч, хүмүүстэй сайн харилцаатай, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, үг дуу цөөтэй, дуугүй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг баяр ёслолын өдрөөр, ямар нэг муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал) -үүд авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдсон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Н.Д, М.С 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Д, М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Н.Д, М.С нарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Н-н Д, С овогт М-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д, М.С 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.Д, М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Д, М.С нарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ