Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/984

 

 

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, улсын яллагч М.Очбадрах,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

хохирогч Ц.А ,

шүүгдэгч Ч.А  нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.А ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2196 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.А ыг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..... ”-ийн хажуу зам дээр “машинаа холдуулсангүй” гэх шалтгааны улмаас Ц.А тай маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад: шүүгдэгч Ч.А  нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..... ”-ийн хажуу зам дээр “машинаа холдуулсангүй” гэх шалтгааны улмаас Ц.А гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /ххийн 2/, Хохирогч Ц.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны 18 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....”-ийн хажууд гэртээ харих гээд явж байхад түгжрэл үүссэн байсан. Тухайн түгжрэл дунд 40 гаран насны, нүдний шилтэй эрэгтэй хүн явган хүний замаар явж байхдаа маргаан үүсгэж намайг “хойшоогоо ухарчихаач” гэж хэлсэн. Би тухайн хүнийг “чи явж байгаа газар руугаа зайл” гэж хэлсэн чинь машиндаа сууж байх үед баруун гараараа нүүр хэсэгт маань нэг удаа цохисон. Миний хамар шалбарсан, баруун нүд орчимд хөхөрч хавдсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 6/, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7123 дугаар: “Ц.А гийн биед хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 11-12/, Шүүгдэгч Ч.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие өөрийн гаргасан гэм буруугийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.А ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 17/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 18/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, 3 мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шинжээчийн дүгнэлтийг уг хэрэгт ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй этгээд хуульд заасан журмын дагуу тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан учир үнэн зөвд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч Ц.А гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ч.А  нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ. Иймд шүүгдэгч Ч.А ын хохирогч Ц.А гийн биед хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг 4 гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогч Ц.А  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт 2.968.000 төгрөг нэхэмжилсэн. Хохирогч Ц.А  нь хамрын хугарал засах мэс засалд орж таславч тэгшлүүлнэ, ор хоног гэж 2.800.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тэрээр уг хагалгаанд ороогүй, түүнээс уг зардал гараагүй байгаа учраас шүүх биелэгдээгүй хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм. Иймд хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2.800.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхилоо.

Харин хохирогч Ц.А  нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарсан зардлын талаарх баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.А  нь баримтаар нэхэмжилсэн 168.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлсөн учир түүнийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, 5 эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар соёлыг төлөвшүүлэхэд оршино” гэж заажээ.

Хохирогч Ц.А  нь тухайн цаг хугацаанд, тухайн газарт үүссэн нөхцөл байдлыг арилгах нь нийтийн эрх ашигт нийцсэн байх талаар шүүгдэгчийн зүгээс шаардсан зүй зохистой шаардлагыг тоохгүйгээр өөрийн үйлдлийг үргэлжлүүлсэн бөгөөд уг шаардлагын хариуд “явж байгаа газар руугаа зайл” гэх мэтээр зүй бус харьцжээ. Мөн тэрээр шүүх хуралдаанд цэргийн албаны дүрэмт хувцастай оролцсон болно. Түүний энэ байдлууд нь төрийн албан ёсны ашиг сонирхлыг энгийн иргэдэд буруу байдлаар ойлгуулсан, нийгэмд энгийн иргэд хоорондын харилцааны дэг журмыг үгүйсгэсэн, иргэний хүний ухамсар, хүний соёлыг доройтуулсан үйлдэл болно.

Өөрийн буруу үйлдлийг зөв гэж зүтгэн бусад хэн ч болов иргэдээс шаардаж байгаа шаардлагыг үл тоомсорлож байгаа иргэн бол нийслэл хотод амьдрахад нийцэмжгүй төдийгүй төрийн албанд тусгай субъектийн алба хаших нь зохимжгүй юм. Иймд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд “гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах болон төрийн хяналт шалгалтын байгууллагын үүрэг”-ийг хуульчилснаар прокурор нь гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, түүнийг арилгах үүргээ энэ мэт байдлаар харьцаа хандлага гаргаж буй төрийн алба хаагч нарын үйлдэлд хэрэгжүүлэн ажиллах нэн шаардлагатай байна.

Мөн ..... , түүний удирдах албаны болон хүний нөөц сургалт хариуцсан албан тушаалтнууд цаашид алба хаагч нарынхаа харилцах арга барил, аливаад хандах хандлага зэрэгт анхаарч ажиллах, энэ мэт байдлыг гаргахгүй байлгах арга хэмжээг авах шаардлагатай. Прокурор дээрх шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд хугацаатай даалгавар өгөх зэргээр ажиллагаа хийх нь зүйтэй байна.

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Ц.А гийн зүй бус үйлдэл, үг хэллэг, харилцаа, хандлага шууд нөлөөлжээ. Тухайн цаг хугацаанд Ц.А  нь өөрийн үг хэллэгээ анхаарч бусадтай зөв зүйтэй харилцсан, бусдаас тавьж буй зүй ёсны шаардлагыг хүлээн авсан бол уг гэмт хэрэг гарахаас сэргийлэх байжээ. Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгч Ч.А ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн гаргасан үйлдэлдээ хийж буй дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж болно...” гэж хуульчилсан байдаг. Шүүгдэгч Ч.А  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Ч.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаа р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 2.800.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.А  энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БААСАНБАТ