| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1336/и |
| Дугаар | 155/ШШ2017/00050 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2017/00050
| 2017 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2017/00050 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 18 дугаар байрны 22 тоотод оршин суух Цагаан толгойт овогт Ба..О /РЮ....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 8 дугаар гудамжны 07 тоотод оршин суух Монгол овогт Б. Г/РГ................./,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 8 дугаар гудамжны 08 тоотод оршин суух Гөрөөчин овогт Б. Б /............/ нарт холбогдох,
9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 155/2016/1336/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.Гнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганзам, Б.Б нар нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр сарын хугацаатай 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан. Б.Ганзам, Б.Б нар нь зээлийн хүүг 5 сар төлөөд 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхгүй байгаа тул Иргэний хуульд заасны дагуу зээлийн гэрээний хүү, алданги үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу алдангийг 3.000.000 төгрөгөөр тооцож байна. Иймд Б.Ганзам, Б.Б нараас үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Ганзам, Б.Б нар нь надтай уулзаж төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй өдийг хүрсэн. Би тодорхой хэмжээний мөнгө төлөх байх гэж зөндөө харсан. Зээлийн гэрээ Б.Ганзам, Б.Б нартай хамтран байгуулсан тул хоёулангаас нь дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Б.Гшүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сард 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан. Зээлийн хүүг 5 сар төлөөд 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүү 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг өгөх нь үнэн болно. Энэ зээлээ удахгүй төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч Б.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Ганзам, Б.Б нарт холбогдох, зээлийн төлбөр 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэн, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Б.О нь 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор Б.Ганзам, Б.Б нарт зээлээр өгч гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Ганзам, Б.Б нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд Б.Од мөнгийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.Гнь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргажээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ.
Хариуцагч Б.Бт нэхэмжлэлийн хувийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр гардуулсан байх ба Б.Б нь шүүхэд хуулинд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.
Иймд хариуцагч Б.Ганзам, Б.Б нараас 9.000.000 /есөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Огийн 9.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганзам, Б.Б нараас 158.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Ганзам, Б.Б нараас зээлийн төлбөр 9 000 000/ есөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950/ нэг зуун тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганзам, Б.Б нараас 158.950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ