Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1009

 

2023 07 20 2023/ШЦТ/1009 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Мөнхтулга /томилолтоор/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

хохирогч А.Ч ,

шүүгдэгч А.Э  нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Э г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2234 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Э г 2023 оны 05 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын өвөрт байрлах худгийн орчим иргэн А.Ч тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед нь халдаж, түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 00000 2234 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу 2 цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

үүгдэгч А.Э  нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын өвөрт байрлах худгийн орчим иргэн А.Ч гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /ххийн 4/, БЗДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /ххийн 5/, Хохирогч А.Ч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Тэгээд би найзыгаа авч гараад худгийн хажууд явж байсан чинь Б  руу А  залгаад “чамайг ална, чи наад худаг дээрээ байж бай” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр худгийн хажууд байж байсан чинь А  машинтайгаа нэг найзыгаа дагуулж ирээд бид хоёрыг гадаа зогсож байхад А тай хамт явж байсан найз нь машинаасаа эхэлж бууж ирэхээр нь Б  тэр залуу руу алхаад очиход тэр залуу Б ыг тойроод явчихаар нь би өөдөөс нь яваад очсон. Тэгсэн чинь намайг цохиод би юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь миний нүүр хавдчихсан босож ирсэн. Б  цаана нь А тай заамдалцаад зогсож байсан. Би босож ирээд цагдаа дуудсан..”, “Одоо нэг хагалгаагаар хоёр заалттай хагалгаа хийх ёстой. Хамрын таславчийн хагалгаа хийх ёстой. Энэ зардал 3.800.000 төгрөг болох ёстой. Нүдний ухархайн хагалгаанд орсон. Үүнд имплант 1.800.000 төгрөгөөр өөрөө худалдаж авсан..” гэх мэдүүлэг /ххийн 8, 41/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Долгормаагийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6358 дугаар: “А.Ч гийн биед гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний алим, зовхи, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, зүүн тохой, нуруу, зүүн мөр, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/, Гэрч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Э.Ч  бид хоёр зогсож байсан чинь А  машинтайгаа хүрч ирээд зогссон. Машиных нь арын суудлаас Э.А бууж ирэхээр нь “яасан ахын дүү” гэсэн чинь “өө яагаачгүй, юу байна ах аа” гээд миний хажуугаар тойроод гарсан. Би А тай уулзаад “чи ер нь яагаад намайг ална гээд байгаа юм” гэсэн чинь нэг их юм хэлээгүй. Тэгээд байж байхад миний ард талд Э.А нь Э.Ч г зодоод байсан. Би “боль” гэсэн чинь намайг заамдаж чирээд нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд тэр хэдийг аваад явсан..” 3 гэх мэдүүлэг /хх-ийн 27/, Гэрч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Яваад очиход Б  нь “ахын дүү хүрээд ирсэн үү” гээд машины гупер дээр хоёр гараараа тулаад зогссон. Би машинаас буухад Б  “ахын дүү хэзээ ийм болчихсон юм, ахдаа гай болов” гээд бид хоёр хэрэлдээд зогсож байсан. Тэр үед цаанаас нь Э.Ч  дээгүүрх хувцасаа тайлаад гартаа барьсан пиво доош нь тавиад Э.А “одоо алалцъя” гэж хэлсэн байсан. Тэгээд Э.А тэр хоёр зодолдсон. Би яг тухайн үед Б той хэрэлдээд зогсож байсан. Э.А  тэр хоёрын зодоон хурдан болоод өнгөрсөн. Үүний дараа Б  миний гарнаас зуурч байгаад “ахын дүү ахдаа гай болов оо” гэж хэлээд миний хамар, шүдний хавьцаа толгойгоороо мөргөсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 31/, Шүүгдэгч А.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн найз Б.А ын гэрт байхад Э.Ч , Б  хоёр орж ирээд агсан тавьж эхэлсэн. Элдвээр доромжилж харааж ерөөж эхэлсэн. Тэгээд байдал нилээд ширүүсээд А  бид хоёр руу дайрахад Б.А ын эхнэр А  урдуур ороод тэр хоёрыг хөөж гаргахыг оролдсон. Тэгээд тэр хоёр гэр дотор агсан согтуу тавьж танхайрч байгаад гараад явсан. Тэр үйл явдлаас хойш 1-2 цагийн дараа А  бид хоёр ажилтай гараад явсан. Яг гэрээс гараад явж байхад Б.А ын утас нь дуугараад Б  залгаад “сая муухай юм боллоо уучлаарай. Таньдаг хүмүүс байж муудалцаад яахав эвээр учираа олъё” гэж бид хоёрыг дуудсан. Тэгээд А д үнэнээ хэлчихээд бид хоёр тэр хоёрын байгаа газарт очиход Б  шууд орилоод “за ирчихсэн үү бацаануудаа. Одоо үзье” гэхэд Э.Ч  нь намайг цаанаас нь “А  муу бацаан нааш ир” гээд намайг дуудсан. Би “яасан гэнээ” гээд Б , А  хоёрыг тойроод гарсан. Намайг очиход дээгүүрх хувцсаа тайлаад цээж нүцгэн над руу ирэхэд нь би нүүр рүү нь нэг удаа цохиход Э.Ч  уначихсан. Тэгээд босож ирчихээд над руу дайраад байсан. Би өмнө нь нэг цохиход уначихаар нь би жаахан айгаад зодолдоогүй. Тэгээд цагдаа ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 35/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч А.Э гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Э  болон шүүгдэгч А.Ч  нар нь Эрүүгийн хэрэг 4 хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч А.Э  нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ. Шүүгдэгч А.Э  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч А.Э гийн хохирогч А.Ч гийн биед гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний алим, зовхи, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, зүүн тохой, нуруу, зүүн мөр, бүсэлхийд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан 5 цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогч А.Ч  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт 2.363.570 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч А.Ч д олгох нь зүйтэй байна.

Хамрын хагалгаанд орно гэж 3.800.000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн бөгөөд шүүх баримтгүй, ирээдүйд учрах хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул нэхэмжлэлийн дээрх хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Зүй нь тухайн хагалгааг хийлгэж төлбөр төлсөн байх шаардлагатай бөгөөд төлөгдсөн төлбөрийн баримтыг үндэслэн шүүх шийдвэр гаргадаг. Олох ёстой байсан орлоын тухайд хохирогч нь тодорхой дүн бүхий цалин хөлсийг тогтмол хугацаанд авдаггүй байх тул сард олдог орлогын хэмжээг түүний гаргаж өгсөн 2 сар 10 хоногийн хугацааны дансны хуулгаар тодорхойлох нь учир дутагдалтай гэж үзлээ.

Хохирогч А.Ч  нь уг гэмт хэргийн улмаас гарсан зардлын талаарх баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Шүүгдэгч А.Э  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал шүүгдэгч А.Э гийн хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч А.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж болно...” гэж хуульчилжээ.

Учир нь гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч А.Ч гийн ёс суртахуунгүй байдал, шүүгдэгчтэй зүй бус байдлаар харьцсан харьцаа, бусдын орон гэр рүү орж таагүй нөхцөл байдал үүсгэсэн зэрэг зүй бус үйлдлүүд, үг хэллэгүүд, шүүгдэгч А.Э г дуудаж хэл амаар доромжилж хувцсаа тайлж түүн рүү түрүүлж довтолсон үйлдэл шууд нөлөөлжээ.

Хохирогч А.Ч гийн үйлдлийг болиулахаар тавьсан шүүгдэгч А.Э.А гийн шаардлага нь хүний эрхэм чанарт нийцсэн, нийтийн хэв журмыг 7 хА лсан хууль ёсны шаардлага юм. Харин хүний биед халдаж байгаа үйлдэл нь буруу болно. Шүүгдэгч А.Э  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Э г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч А.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э гаас 2.363.570 төгрөг гаргуулан хохирогч Э.Ч-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 3.899.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Ч  энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 8 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ