Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/63

 

 

********* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/856  дугаар шүүгчийн захирамжтай З.Баттулга нарт холбогдох 2034000000029 дугаартай 10 хавтас, 2446 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн  Эрдэнэсант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелийн 38-10 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар 50.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн гийн хэргийн анхан шатны шүүхийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овогт Ганцэцэгийн ******, регистрийн дугаар НФ.91020511,

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр  сарын 07-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг Эрдэнэсант сум 4 дүгээр баг хөдөө оршин суух хаягтай, эрхэпсэн тодорхой ажилгүй, ам бүл 9 аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Талх овогт Батбаярын ********, регистрийн дугаар НФ:92110733,

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эмээ, дүү, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 38 дугаар хороо Авто тоун Вилла хотхонд 5-233 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх зааснаар гэм буруутайд тооцогдож Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25.1, 208 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдэгдэж байсан, Дархан овогт Дүнхэржавын ***********, регистрийн дугаар АЖ:92022610,

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 аав, ээжийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нуурын 3-98 тоотод оршин суух хаягтай,  урьд 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 45.2 дах хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзах ялаар, 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овогт Цэнд-Аюушийн ************, регистрийн дугаар НФ:86032011,

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр хүүхэд ээж, аав нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Зүүн алтан өлгийн 11-213 Б тоотод оршин суух хаягтай, урьд 2016 оны 06 аар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэрэгт шалгагдаж прокурорын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.1, 208.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэж байсан, Бугат овогт Төмөрхуягийн *******************, регистрийн дугаар НФ:97062435,

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 аав ээжийн хамт Төв аймгийн Эрдэнэсэнт сумын 5 дугаар баг Улаан хадаг гэх газар оршин суух хаягтай, урьд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар рлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Тайж овогт Пүрэвдоржийн **************, регистрийн дугаар НФ:94122812,

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, Эмээлт зах дээр арьс ачигч ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27-р хороо Дарь-эхийн 23-588 тоотод оршин суух хаягтай, урьд 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар иулийн 2 дах хэсэгт зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Өртөө галсан овогт Энхжаргалын ****************, регистрийн дугаар НФ:80091231,

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо 17-11 тоотод оршин суух хаягтай, урьд 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн сум дундын 1 шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Шарилж овогт Нэргүйн ***********, регистрийн дугаар НЩ:87101479,

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9 эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелийн 14-15 тоотод оршин суух хаягтай, урьд 2015 оны 03 сарын 10-ны өдөр Сум дундын 23 дугаар шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 3 жилийн хорих ялаар, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дах хэсэгт зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Боржигон овогт Цэцэгээгийн ************, регистрийн дугаар ЙЕ:80051312,

 Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин механизмийн инженер мэргжилтэй,    эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо Орбит 68-22 тоотод оршин суух хаягтай, урьд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан, Хөтөл нуур овогт Зуунжилийн *************, регистрийн дугаар НФ:91072611,

Яллагдагч Б.Баттулга, П.Лхаасүрэн нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг Баянхан гэх газраас Г.Ононбатын 40 толгой үхрийг бэлчээрээс нь туун хашиж 51 300 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Д.Чимэдбазар, Г.Мөнхгэрэл, Ч.Амаржаргал, Чүлтэмдорж Т.Сумъяамягмар, Э.Тогтохбаяр, Н.Лхагвасүрэн, Ц.Мөнхтөр нар нь бүлэглэн Б.Баттулга, П.Лхаасүрэн нарын хашсан 40 тооны үхэрнээс 7 тооны үхрийг нядалж 10 778 200 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Мөнхгэрэл нь ганцаараа тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутаг Булгийн задгайд байх Т.Лувсандэмбэрэлийн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг эвдэн орж дотогш нэвтэрч, 12 цагаантай мөнгөн тоногтой эмээл 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 16 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эрэгтэй хүний дээл 2 ширхэг, хурган дотортой эмэгтэй хүний дээл 2 ширхэг, шүрэн толгойтой мөнгөн халбагатай мөнгөн нуухтай тариат мана дунд гарын шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой хэт хутга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 18 065 100 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Баттулга, Г.Мөнхгэрэл, Ц.Мөнхтөр, Ц.Чүлтэмдорж нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар багийн нутаг Цахир гэх газраас А.Чанцалнямын 5 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж нядалж 4 600 000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч Ц.Мөнхтөр, Г.Мөнхгэрэл нар нь бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутагт байрлах “Хөшгийн энгэр” гэх газарт 2019 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө иргэн Х.Болдбаатарын өмчлөлийн 5 тооны үхэр нядлагдан шулагдаж иргэн Х.Болдбаатарт 4 994 300 төгрөгний хохирол учруулсан,

Б.Яллагдагч Ц.Чүлтэмдорж, Ц.Мөнхтөр нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Ганц хар гэх газраас иргэн Д.Гомбосүрэнгийн өмчлөлийн 3 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 3 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Мөнхгэрэл нь Д.Чимэдбазар, З.Баттулга нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шанлын 6-156 тоот Б.Очирсүхийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч самсунг 42 инчийн зурагт, дунд гарын мөнгө аяга, жижиг мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, хос дээл, доторгүй эрэгтэй дээл зэрэг эд зүйл хулгайлж 1 730 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч З.Баттулга, Г.Мөнхгэрэл, Д.Чимэдбазар нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн задгайд байрлах иргэн Б.Диваарагчаагийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхны төмөр хаалгыг эвдэн 43 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, өрөөний дулаан хэмжигч багаж, эмэгтэй хүний дээл, хүүхдийн цасны өмд зэрэг эд зүйлийг тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар, хууль бусаар хулгайлан авч 915 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Мөнхтөр нь Г.Мөнхгэрэл, Ц.Чүлтэмдорж нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн Шар хадны аманд байрлах иргэн Л.Батнасангийн эзэмшлийн ягаан зүсмийн 8 настай үнээ, бор цоохор зүсмийн 4 настай үнээг цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 3 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Мөнхгэрэл нь З.Баттулгатай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 25-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шанд 7 дугаар гудамжны 90 тоотод оршин суух иргэн П.Пүрэвийн зуслангийн байшингийн цонхоор нэвтэрч ТСЛ маркийн 40 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, цагаан манан хөөрөг, эрэгтэй хурган дээл, жижиг модон авдар зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Д.Чимэдбазар, Г.Мөнхгэрэл нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар  сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 12 дугаар гудамжинд байсан иргэн Г.Мөнхдалайгийн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Мөнхгэрэл нь ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, дэд станцын 26 дугаар гудамжны 13 тоотод оршин суух иргэн Г.Пагмаагийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн нэвтрэн орж мөнгөн аяга 4 ширхэг, Самсунг ноте 4 загварын гар утас 2 ширхэг, Ай фоне 6 загварын гар утас, Самсунг А3 загварын гар утас, савхин куртик 2 ширхэг, бугуйн цаг, гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1 882 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Мөнхгэрэл нь ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Г.Батбаярын эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг эвдэн нэвтрэн орж 32 инчийн ТСЛ зурагт 1 ширхэг, 40 инчийн ЛЖ загварын зурагт 1 ширхэг, тасдагч, хөрөө, дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 592 400 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Мөнхгэрэл нь ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Г.Баярхишигийн эзэмшлийн зуслангийн вакум цонхыг эвдэн нэвтрэн орж 32 инчийн Грүдиг загварын 1 ширхэг, 1 литрийн грэйгүүс архи, хивс зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 449 940 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Мөнхгэрэл нь ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 99 тоотод оршин суух хохирогч З.Намжирмаагийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 32 инчийн Гриндүк ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 199 996 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Мөнхгэрэл, З.Баттулга, Д.Чимэдбазар нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн ам 3 дугаар хэсгийн 361 тоотод оршин суух хохирогч И.Баяржаргалын эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг эвдэн орж 32 инчийн Сони загварын зурагт 1 ширхэг, 2 ширхэг хивс, ДДШ-ийн төхөөрөмж, хөгжим зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1 040 400 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч З.Баттулга, Г.Мөнхгэрэл, Д.Чимэдбазар нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 91-2750 а тоотод оршин суух иргэн Э.Уранболдын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Скайворт маркийн 42 инчийн ЛСД зурагт, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 580 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч З.Баттулга, Г.Мөнхгэрэл, Д.Чимэдбазар нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсэг 91-2594 тоотод оршин суух иргэн Ц.Ганбилэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, 2х1.25, 1.1 хэмжээтэй 2 ширхэг хивсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 280 000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Мөнхгэрэл, Ц.Мөнхтөр, З.Баттулга нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төр хурахын аманд иргэн Т.Дуламсүрэнгийн 2 тооны үхрийг хулгайлж, 2 700 000 төгрөгийн, хохирол Цэрэнхүүгийн 1 тооны үхрийг хулгайлж 2 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Г.Мөнхгэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч З.Баттулга, Д.Чимэдбазар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

яллагдагч П.Лхаасүрэнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

яллагдагч Ц.Мөнхтөр, Ц.Чүлтэмдорж, Э.Тогтохбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

яллагдагч Т.Сумъяамягмарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч Н.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/856 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Мөнхгэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, яллагдагч З.Баттулга, Д.Чимэдбазар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, яллагдагч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, яллагдагч П.Лхаасүрэнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, яллагдагч Ц.Мөнхтөр, Ц.Чүлтэмдорж, Э.Тогтохбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, яллагдагч Т.Сумъяамягмарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, яллагдагч Н.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 203400000029 дугаартай, 10 хавтас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэг Прокурорын газар очтол яллагдагч Г.Мөнхгэрэл, Д.Чимэдбазар, Б.Баттулга, З.Баттулга, П.Лхаасүрэн, Ц.Мөнхтөр, Ц.Чүлтэмдорж, Э.Тогтохбаяр, Т.Сумъяамягмар, Н.Лхагвасүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Тус Аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2034000000029 дугаартай Г.Мөнхгэрэл нарт холбогдох хэрэгт, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь үндэслэлээр прокурорт буцаасан байна.

Дээрх хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн заалтад нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан байхад дахин шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Ц.Мөнхтөрийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Баянхан 3 дугаар багийн нутгаас 40 тооны үхрийг хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөн өдрөө яллагдагчаар цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан атал яллагдагчаар татаагүй гэсэн нь ойлгомжгүй болжээ.

Мөн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.Мөнхдалайгийн 2 тооны үхрийг хулгайлж 1,800,000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт Ц.Мөнхтөр, Чимэдбазар, Тогтохбаяр, Мөнхтөр нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж тогтоол үйлдэхдээ тэмдэг дараагүй улмаар яллах дүгнэлтэнд яллагдагч Д.Чүлтэмдорж, Г.Мөнхгэрэл, Д.Чимэдбазар нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж ял төлөвлөн яллах дүгнэлтийн хавсралтанд иргэн Г.Мөнхдалайд учирсан 1,800,000 төгрөгний хохирлыг яллагдагч Г.Мөнхгэрэл, Ц.Чүлтэмдорж нараас гаргуулахаар дурдаж, Ц.Мөнхтөр, Чимэдбазар, Тогтохбаяр, Мөнхтөр нарт холбогдох дээрх үйлдэл холбогдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдаагүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь Прокуророос яллагдагч Д.Чүлтэмдорж, Г.Мөнхгэрэл, Д.Чимэдбазар нарыг бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 12 дугаар гудамжинд байсан иргэн Г.Мөнхдалайгийн эзэмшлийн 2 тооны үхэр хулгайлан авч.бусдад нийт 1.800.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2 тооны үхэрний үнэлгээг үнэлгээ хийлгэх эрх бүхий байгууллагаар хийлгүүлж гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хир хэмжээг тогтоосон байхад Ц.Мөнхтөр, Чимэдбазар, Тогтохбаяр, Мөнхтөр нарт холбогдох дээрх үйлдэл холбогдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдаагүй гэсэн нь ойлгомжгүй байна.

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутгаас иргэн Г.Ононбатын 40 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэлд Г.Мөнхгэрэлийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт Лхагвасүрэн Чүлтэмдорж хоёр үхэрнүүдийг нугасалж унагаачихаад Лхагвасүрэн ченж ирж яваа замаас тосч уулзаад аваад ирье гэхээр нь миний машинтай зам руу явсан, тэгсэн ченж гэх залуу цагаан өнгийн амбаартай бонго маркийн машинтай нэг эрэгтэй хүнтэй хоёулаа ирсэн махаа машинд аччихаад бонго дотор Тогтохбаяр, Лхагвасүрэн бид гурав суугаад явсан цуваа үүсгээд яваад ченж буцаж ирээд машинаа солиод махтай машинаа солиод махтай машинаа ченжид өгөөд явуулсан махтай машин буюу ченж Төв аймгийн Лүн сум ороод хойшоогоо салаад явсан харин бид нар ар араасаа цувраад Улаанбаатар хот руу явсан гэх мэдүүлгээс махны ченжийг асууж тодруулах, гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэсэн нь мөрдөн шалгах ажиллагаар шалгасан асуудлыг дахин шалгуулахаар заасан нь ойлгомжгүй байна.

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутгаас иргэн Г.Ононбатын 40 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэлд махны ченж гэх Саруул, Соёлпүрэв нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Иргэн Т.Дуламсүрэнгийн 4 тооны үхэрт үнэлгээ гаргахдаа мэргэшсэн үнэлгээчин мөн эсэхийг нотолсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон бусад холбогдох баримтуудыг хэргийн материалд хавсаргаагүй, хөрөнгийн үнэлгээг хэрхэн ямар аргачлалаар хийсэн тодорхой бус гэж дүгнэжээ. Нэгэнт үнэлгээ хийх эрх бүхий зөвшөөрөл авсан үнэлгээчин гаргасан учраас эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах зорилгоор шүүх хуралдааны явцад гаргасан дүгнэлтийг нь тайбарлуулах боломжтой байсан.

Хохирогч Г.Ононбатын алдагдсан 40 тооны үхрийг Эрдэнэсант сумын орон нутгийн үнэлгээний комисс үнэлсэн бөгөөд үнэлгээг гаргасан эрх бүхий албан хаагч нар нь тусгай мэдлэг эзэмшсэн эсэхэд эргэлзээ төрсөн учраас дахин үнэлгээг үнэлгээ хийх эрх бүхий байгууллага болох “Эй Жэй Жэй Эм” ХХК гаргасан бөгөөд уг үнэлгээг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

Г.Мөнхгэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэгт техникийн шинжтэй алдаа байгаа хэдий ч уг зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлхүйц зөпчил биш гэж үзэж байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 856 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг  хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг шийдэх шаардлагатай гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч З.Баттулга, Б.Баттулга, Г.Мөнхгэрэл, Ц.Мөнхтөр, Т.Сумъяамягмар, Э.Тогтохбаяр, Д.Чимэдбазар, Ц.Чүлтэмдорж, Н.Лхагвасүрэн, П.Лхаасүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулах үндэслэлээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох бусад хуульд нийцэж хэрэгжсэнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлага хангана.

Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүргийг хуулийн дагуу хэрэгжүүлдэг. Гэтэл тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолуудад прокурор тэмдэг дарж баталгаажуулаагүй, яллагдагч Ц.Чүлтэмдоржоос мэдүүлэг авахдаа хуульд заасан яллагдагчийн эрх үүргийг танилцуулаагүй, Г.Мөнхдалайд учирсан хохирол нөхөн төлөх хуваарилалтыг буруу тооцсон, Г.Ононбатын 40 үхэр хулгайлсан хэрэгт гэмт хэрэг хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй буюу хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татсан тогтоолд гэмт хэрэг гарсан газрын нэр өөр өөрөөр бичигдсэн, Т.Дуламсүрэнгийн 4 тооны үхэрт үнэлгээ хийсэн “Тод үнэлгээ” ХХК нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд мөн эсэх, үнэлгээг ямар аргачлалаар хийсэн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд нийцээгүй талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.

Харин Г.Ононбатын 40 тооны үхрийг хулгайлсан үйлдэлд махны ченж гэх Г.Саруул, Н.Соёлпүрэв нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №18, 19 дугаартай прокурорын тогтоолоор Г.Саруул, Н.Соёлпүрэв нар холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд шүүгчийн захирамжинд тусгагдсан махны ченжийг шалгаж  ажиллагааг нэмж хийх шаардлагагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нь хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх тул хэрэгт авагдсан орон нутгийн болон үнэлгээний компанийн гаргасан хохирлын үнэлгээг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд З.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/856 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 32 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн

шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАА

 

 

            ШҮҮГЧИД                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                     Г.БОЛОРМАА