Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлж ирүүлсэн шүүгдэгч Тугтан овогт *******ийн *******, ******* овогт гийн Ням-Осор нарт холбогдох эрүүгийн дугаартай, 319/2025/03/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Тугтан овогт *******ийн ******* , аймгийн суманд оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл-зургаа, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ПП7417.

2.Монгол улсын иргэн, ******* овогт гийн Ням- Осор, аймгийн суманд оны дүгээр сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл-дөрөв, эцэг, эх дүү нарын хамт аймгийн сумын багт оршин суух хаягтай,   аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  оны дугаар сарын - ний өдрийн / ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 240 цагийн нийтэд тустай  ажил хийлгэх ял шийтгүүлж  байсан,  регистрийн дугаар ПП9410.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт гийн Ням-Осор нь оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт  шүүгдэгч *******ийг “араас нь өшиглөлөө”  гэх шалтгаанаар түүний  нүүрэнд болон  цээжинд нь  гараараа  цохиж,  хөлдөөгч рүү түлхэж унагаж,  эрүүл мэндэд нь  зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, хамрын дунд хэсгийн зулгаралт, харын зүүн доод хэсгийн зулгаралт, зүүн хацрын урд хэсгийн зулгарал, цээжний зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

2.Шүүгдэгч Тугтан овогт *******ийн ******* нь оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт  шүүгдэгч П.Ням- Осорыг нохой хорьж гэртээ оруулахдаа бөгс рүү нь өшиглөсөн ба түүнтэй шүүгдэгч *******ыг нүүр болон цээжинд цохиж, “хөлдөөгч рүү түлхэж унагалаа” гэх шалтгаанаар харилцан маргалдаж, нүүрэнд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод  зовхи, хамрын уг, баруун нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, духны зүүн доод хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины баруун хэсгийн зулгаралт,  баруун нүдний доод зовхины баруун хэсгийн зулгаралт, хамрын уг хэсгийн зулгаралт, баруун нүдний доод зовхины баруун хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Яргай овогт гийн Ням-Осор нь оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт  шүүгдэгч *******ийг “араас нь өшиглөлөө”  гэх шалтгаанаар түүний  нүүрэнд болон  цээжинд нь  гараараа  цохиж,  хөлдөөгч рүү түлхэж унагаж, түүний эрүүл мэндэд нь  зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, хамрын дунд хэсгийн зулгаралт, харын зүүн доод хэсгийн зулгаралт, зүүн хацрын урд хэсгийн зулгарал, цээжний зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл

Мөн шүүгдэгч ******* нь оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт  шүүгдэгч П.Ням- Осорыг нохой хорьж гэртээ оруулахдаа бөгс рүү нь  өшиглөсөн ба шүүгдэгч *******той  нүүр болон цээжинд цохиж, хөлдөөгч рүү түлхэж унагалаа гэх шалтгаанаар харилцан маргалдаж,  түүний нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод  зовхи, хамрын уг, баруун нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, духны зүүн доод хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины баруун хэсгийн зулгаралт,  баруун нүдний доод зовхины баруун хэсгийн зулгаралт, хамрын уг хэсгийн зулгаралт, баруун нүдний доод зовхины баруун хэсгийн зулгаралт  бүхий хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас), хохирогч *******ийн өгсөн мэдүүлэг, (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),  шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн  мэдүүлэг (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас), шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн  мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Д.ын оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай ... *******ийн биед гэмтэл учирсан байна. *******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, хамрын дунд хэсгийн зулгаралт, хамрын зүүн доод хэсгийн зулгаралт, зүүн хацрын урд дунд хэсгийн зулгаралт, цээжний зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. *******ийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул хүний эрүүл мэндэд  учирсан  хохирлын  зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. *******ийн биед учирсан дээрх гэмтэл нь үзлэг хийгдсэн өдрөөс 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь урд өмнө үүсээгүй байна. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байна” ...  гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 26- дүгээр хуудас), аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Д.ын оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай ... *******ын биед гэмтэл учирсан байна. *******ын  биед зүүн нүдний дээд, доод  зовхи, хамрын уг, баруун нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, духны зүүн доод хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд  зовхины баруун хэсгийн зулгаралт,  баруун нүдний доод зовхины баруун хэсгийн зулгаралт, хамрын уг хэсгийн зулгаралт, баруун нүдний доод зовхины баруун хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул хүний эрүүл мэндэд  учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь үзлэг хийгдсэн өдрөөс 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь урд өмнө үүсээгүй байна. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байна” ...  гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас), яллагдагч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас), яллагдагч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас), шүүгдэгч  *******ийн хэргээ хүлээж мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), шүүгдэгч  *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас), аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  оны дугаар сарын - ний өдрийн / ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  (хавтаст хэргийн 91-99 дүгээр хуудас)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нар хоорондоо харилцан эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллагдагч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, яллагдагч П. нь хохирогч *******эд 560000 төгрөг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирогч П.Ням- Осор нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдсон, шүүгдэгч ******* нь урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  оны дугаар сарын - ний өдрийн / ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийгүүлж, уг ялыг эдэлсэн   зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тугтан овогт *******ийн *******, ******* овогт гийн Ням-Осор нарт тус бүрт 0 нэгжтэй тэнцэх хэмжээний 0000 төгрөгөөр торгох ялын  саналыг тус тус тайлбарлан ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Тугтан овогт *******ийн *******, ******* овогт гийн Ням-Осор нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 0000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч *******эд 560000 төгрөг төлөгдсөн, хохирогч ******* хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдаж, шүүгдэгч *******, ******* нарт торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт гийн Ням-Осор, Тугтан овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт гийн Ням-Осор, Тугтан овогт *******ийн ******* нарт тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 0000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн 2436007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч *******эд 560000 төгрөг төлөгдсөн, хохирогч ******* нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ... ялтан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, тэдгээрт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7 Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ЦЭЦЭГМАА