| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 319/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/22 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 24300000358 дугаартай, 178/2024/0058/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, оны дүгээр сарын - ны өдөр аймгийн Манхан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүчний дугаар ангид хугацаат албан хаагч, ам бүл-, эцэг, эх дүү нарын хамт аймгийн Манхан сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:ПЖ 0529
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт оны дугаар сарын 0- ны орой цагийн орчим иргэн Э. авто машин дотор сууж байхдаа иргэн Б.ын Iphone - загварын гар утсыг авч, төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “... Иргэн Б.аас аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт оны дугаар сарын 0 - ны өдөр өөрийн эзэмшлийн Iphone - загварын гар утсыг хулгайд алдсныг гэгч бусдад зарж борлуулсан байна... гэх амаар гаргасан гомдлыг оны дугаар сарын 14- ний өдөр 14 цаг 25 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дугаар хуудас);
1.2Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.ын өгсөн... оны дугаар сарын 0- ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд тоглож байгаад манай найз машинд *******ын хамт суусан. Тухайн үед юм ярьж сууж байгаад хэсэг дуг хийсэн байсан. Сэрээд утсаа хайсан боловч олдохгүй болохоор нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд гэртээ хариад маргааш нь дахин тоглоомын талбай орж утсаа хайсан боловч олдоогүй. оны дугаар сарын 07- ны өдөр семээ сэргээлгээд дахин утас авч барьсан. дугаар сарын 08- ны өдөр миний 954318 гэсэн дугаар луу танихгүй нэг дугаараас эмэгтэй хүн залгаж “чиний ID код хэд вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “наад утсыг чинь хулгайд алдсан юмаа утсаа авч болох уу “гэхэд “зах дээрээс 300000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэлсэн. Би тэр эгчийн нөхөртэй нь ярьж байгаад 2 давхар улаан захын утас зарсан гэх хүнтэй уулзсан. Тэр хүн утас зарсан хүнийг танихгүй байна ямар ч байсан чам шиг хүүхэд байсан гэсэн. Би *******ын зургийг үзүүлэхэд мөн байна гэж хэлсэн. Тэгээд би *******тай утсаар яриад уулзахад “наад хүндээ утсаа өгөөд явуулчих манай ээж аав хоёрт битгий хэлээрэй” гэсэн. Тэгээд түүнээс хойш утсаа авахгүй, утас нь холбогдохгүй болохоор нь ээж аавдаа хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. ******* нь өмнө нь манай хамар хашаанд байдаг байсан. Манай ах тухайн утсыг 1500000 төгрөгөөр худалдаж аваад барьж байгаад оны 0, 07 дугаар сарын үед надад өгсөн. Би өөрийнхөө утсыг буцаан авсан. Хэвийн ямар нэгэн гэмтэлгүй ажиллаж байгаа. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн - дугаар хуудас),
1.3 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ы өгсөн... Би “Бугаан ” зах дээр гар утас засвар ажиллуулдаг. оны дугаар сарын 08- ны өдөр ажил дээрээ байхад танихгүй нэг залуу I phone - загварын гар утас авч ирээд шинээр гар утас авсан, мөнгөний хэрэг гараад хуучин утсаа зармаар байна гэсэн. Тэгээд цариа таних хэсэг нь гацсан гээд 300000 төгрөгөөр зарна гэхээр нь асааж үзээд кодыг нь гаргачих гэхэд кодыг нь гаргаад өгөхөөр нь эзэн нь мөн байна гэж бодоод тухайн утсыг 200000 төгрөгөөр худалдаж авсан. Би бэлэн мөнгийг нь өгөөд явуулсан. Богино саравчтай хар малгайтай, ногоон өнгийн куртиктэй, 20 гариу насны залуу байсан. Манай өрөө камертэй болохоор камерийн бичлэг дээр тодорхой дүрс үлдсэн, шаардлагатай бол гаргаж өгч болно. оны дугаар сарын - ний өдөр танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд “хуучин утас хямдхан авмаар байна” гэхээр нь тухайн утсыг үзүүлсэн чинь үнэ тохироод 300000 төгрөгөөр зарсан. Гар утсанд ямар нэгэн асуудал гарвал буцааж авчирж өгөөрэй гэж хэлээд явуулсан. Тухайн өдрийн орой гар утас авсан хоёр хүн, утасны эзэн, эгч нь гэсэн 4 хүн ирээд тухайн утас нь хулгайд алдагдсан утас байна гэсэн. Тэгээд өрөөнийхөө камерийг шүүж үзээд зургийг нь үзүүлсэн манай найз байна гэж хэлээд одоо очиж уулзая гээд явсан. Түүнээс хойш дахин ирээгүй. оны дугаар сарын 15- ны өдөр тухайн хоёр хүн I phone- гар утсыг надад буцааж өгөөд 300000 төгрөгөө аваад явсан. Тухайн залуугаас гар худалдан авсан 200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн -13 дугаар хуудас),
1.4 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э. өгсөн... Би Б. гэх хүүхдийг ахаар нь дамжуулж танина. ******* гэх хүүхдийг Б./ энхүүш/ дагуулж ирсэн. оны дугаар сарын 0- ны орой Б., ******* бид гурав багийн нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбай дээр тоглож байгаад *******, Б. тэр хоёр 2.5 литрийн сэнгүр нэртэй пивийг “” дэлгүүрээс худалдаж аваад уусан. Б. арын суудал дээр бид хоёр урд талын суудал дээр машиндаа унтсан. Өглөө сэрэхэд урд талын суудал дээр *******, арын суудал дээр Б. унтаж байсан. Тэгээд “Таван баялаг” захын доод талд *******ыг буулгаад, цаашаа яваад Б.ыг буулгахад утсаа хайгаад байсан. Тэгэхээр нь бид хоёр машин дотор байж магадгүй гээд машины суудлын дээгүүр доогуур завсар хэсэгт хайсан боловч олдоогүй. Миний гар утаснаас залгахад утас нь холбогдохгүй байсан. Би гэрлүүгээ явахдаа *******аас асуугаарай гэж хэлээд явсан. Орой нь Б. нь арын суудал дээр утсаараа оролдоод сууж байсан. Б. нь I phone- загварын гар утсыг барьж байсан. Тэр орой машин дотор бид гурваас өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1-17 дугаар хуудас),
1.5 Эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн... оролцогч Д.ыг байлцуулан I phone- загварын гар утсыг хураан авч, насанд хүрээгүй хохирогч Б., түүний хууль ёсны төлөөлөгч Д. нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 20- дугаар хуудас),
1. ХХК- ний оны дугаар сарын - ны өдрийн ХВЦ-24-5 дугаартай үнэлгээний тайлангаар I phone- маркийн оны 0 дугаар сард 1500000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх гар утас нь 585000 төгрөг... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 2-29 дүгээр хуудас),
1.7 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Намайг оны дугаар сарын 0 - ны өдөр комиссоор ороод гарч ирэхэд Э.Азбаяр, Б. танихгүй гурван эмэгтэй байсан. Бид нар тухайн өдөр архи уусан. Э. гэрт танихгүй хоёр охин болон Б. нар байсан. Тэр дөрөв гэрт хоносон. Би Э. машинд унтсан. Намайг сэрэхэд Э. гэрт хоносон хүмүүс явсан байсан. Би өөрийн гэртээ Э.Азбаяраар хүргүүлсэн. Тухайн утсыг үзүүлэхэд хэн ч дуугараагүй тул уг утсыг оны дугаар сарын - ны өдөр 200000 төгрөгөөр зарсан. Тэр мангаар нь Э.Азбаяр болон Б. тэдгээрийн найз нарын хамт архи пиво авч уусан. Би гар утас зарсан залуугийн нэрийг мэдэхгүй. Б. гар утсаа алдсан талаар надад хэлээгүй ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-0 дугаар хуудас),
1.8 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ийн өгсөн... Миний хүү ******* нь аймгийн 7 дугаар сургуулийн 9 дүгээр анги төгсөөд ид суралцаж гагнуур, сангийн мэргэжил эзэмшсэн. ******* нь даруу төлөв зантай, эелдэг зөөлөн харьцаатай, тусархуу ажилч хичээнгүй, сурлага хөдөлмөрт сайн, ах дүү садан төрлийнхэн дунд нэр хүндтэй, айлын том хүүхэд тул дүү нараа асарч хамгаалаад явдаг. Миний хүү ******* нь оны дугаар сард хугацаат албанд татагдаад одоо аймагт алба хааж байгаа. Манай нөхөр бид хоёр онд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Бидний ард ийм асуудалд орсон байсан. Намайг хотод байхад нэг асуудалд орсон гэдгээ хэлсэн. Найзынхаа машин дотор нэг утас байхаар нь авсан. 2-3 хоноод эзэн нь гарч ирэхгүй болохоор нь засварын газар аваачаад зарсан чинь тэр утас манай найзын гар утас байсан. Одоо яах вэ гэхээр нь урдаас нь уурлаад өөрөө зохицуулахгүй юу гэж хэлсэн. Тэгээд чимээгүй болсон. Хэд хоногийн дараа аймаг руу хуваарилагдаад явж байна гэж хэлсэн. Хотоос ирэх замдаа хүүхэдтэйгээ уулзаад утасны талаар асуухад утас засварын газарт 200000 төгрөгөөр зарсан гэсэн. Манай хүүхэд архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),
1.9 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.ийн өгсөн... ******* нь манай том хүүхэд. аймгийн 7 дугаар сургуулийн 9 дүгээр анги төгсөөд ид суралцаж гагнуур, сангийн мэргэжил эзэмшсэн. ******* нь даруу төлөв зантай, цагаан цайлган, эелдэг зөөлөн, тусархуу, хүмүүжил сайтай, ажилч хичээнгүй, ах дүү нарынхаа дунд нэр хүндтэй, айлын том хүүхэд тул дүү нараа хараад, хажуугаар нь ажил хийдэг. оны дугаар сард хугацаат албанд татагдсан. Хотоос ирэх замдаа хүүхэдтэйгээ уулзахад найзынхаа утас аваад гар утас засварчинд 200000 төгрөгөөр зарсан талаараа хэлсэн. Архи тамхи хэрэглэгдэггүй. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),
1.20 аймгийн даргын Тамгын газрын Цэргийн штабын оны дүгээр сарын - ний өдрийн 159 дугаартай ... аймгийн Манхан сумын иргэн *******ийн ******* нь (РД: 0529) нь оны 02 дугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат албанд татагдан хүчний дугаар ангид хуваарилагдан алба хааж байгаа нь үнэн болно. хүчний дугаар ангид хуваарилагдсан нэрийн жагсаалыг хавсралтаар хүргүүлэв ... гэх албан бичиг хавсралт (хавтаст хэргийн 75-7 дугаар хуудас),
1.21 ******* овогт *******ийн *******ын (РД: 0529) иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),
1.22. ******* овогт *******ийн *******ын (РД: 0529) оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),
1. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи баримтаас үзэхэд шүүгчдэгч ******* нь оны дугаар сарын 0 - ны орой аймгийн сумын багийн тоглоомын талбайд Э.Азбаяр, Б. гар бөмбөг тоглосон, дараа нь Э. гэрт Б., Э.Азбаяр, тэдний найз нарын хамт очиж, хоноод маргааш өглөө нь Э. машинаар гэртээ хүргүүлж буух үедээ Б.ын I phone- загварын 585000 төгрөгний үнэ бүхий гар утсыг авч буусан ба оны дугаар сарын - ний өдөр аймгийн сумын багийн “Бугаан ” захад гар утас завсар ажиллуулдаг Д.д гэгчид 200000 төгрөгөөр худалдсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын 0 - ны орой аймгийн сумын багийн нутэг дэвсгэрт Э. машинд хоноод маргааш өглөө нь гэртээ хүргүүлээд буух Э. автомашинд байсан Б.ын I phone- загварын 585000 төгрөгний үнэ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, оны дугаар сарын - ний өдөр аймгийн сумын багийн “Бугаан го”л захад гар утас завсар ажиллуулдаг Д.д 200000 төгрөгөөр худалдсан нь ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан ... гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна..
2.2. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 72 дугаар хуудас дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, гэрч гэрч Х.ийн өгсөн... Миний хүү ******* нь аймгийн 7 дугаар сургуулийн 9 дүгээр анги төгсөөд ид суралцаж гагнуур, сангийн мэргэжил эзэмшсэн. ******* нь даруу төлөв зантай, эелдэг зөөлөн харьцаатай, тусархуу ажилч хичээнгүй, сурлага хөдөлмөрт сайн, ах дүү садан төрлийнхэн дунд нэр хүндтэй, айлын том хүүхэд тул дүү нараа асарч хамгаалаад явдаг. Миний хүү ******* нь оны дугаар сард хугацаат албанд татагдаад одоо аймагт алба хааж байгаа. Манай хүүхэд архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), мөн гэрч А.ийн өгсөн... ******* нь манай том хүүхэд. аймгийн 7 дугаар сургуулийн 9 дүгээр анги төгсөөд ид суралцаж гагнуур, сангийн мэргэжил эзэмшсэн. ******* нь даруу төлөв зантай, цагаан цайлган, эелдэг зөөлөн, тусархуу, хүмүүжил сайтай, ажилч хичээнгүй, ах дүү нарынхаа дунд нэр хүндтэй, айлын том хүүхэд тул дүү нараа хараад, хажуугаар нь ажил хийдэг. оны дугаар сард хугацаат албанд татагдсан. Архи тамхи хэрэглэгдэггүй. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас) зэрэг баримтаар тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ... хохирогчид учирсан хохирол болох гар утсыг бодит байдлаар буцаан өгснөөр ... “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 585000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан ба үүнийг учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хамааруулан үзнэ.
3. Улсын яллагч “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан... оршин суух, газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хугацаат алба хааж байх тул Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэх дүгнэлт
Шүүгдэгч өөрийгаа өмгөөлөч гаргасан дүгнэлтдээ: Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид гар утсыг буцаан өгсөн, гар утас зарсан хүний хохирлыг арилгасан, алба хааж байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухай зүйл хэсэг , заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтооно... гэж хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр зуун дөчин цагаас долоон хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх , эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.
Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо бодит байдлаар төлсөн , хугацаат алба хааж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух, газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн .8, .9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэх журмыг шүүгдэгч *******т мэдэгдэж , шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
4. Насанд хүрээгүй хохирогч Б.ын өгсөн... “Би өөрийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан учраас одоо надад ямар нэгэн санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг, прокурорын эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар хохирогч нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хор уршиг учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хор уршиггүй гэж үзнэ.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн тул түүнд өмнө авсан ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 8/ найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух, газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах” журмыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА