| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 319/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох 178//03/Э индекстэй эрүүгийн дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
гол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, - -д пүүгийн ажилтай, ам бүл-хоёр, эхийн хамт ******* аймгийн сумын багийн 1- тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар РД:ПЮ2618.
олбогдсон хэргийн товч агуулга:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б. ...“Яллагдагч ******* овогт *******гийн ******* нь оны дугаар сарын -ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт авто угаалгын газрын гадна мэндэлсэнгүй гэх шалтгаанаар Г.тай маргалдаж нүүр болон толгойд нь цохиж, биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу болон үзүүр хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын зулай хэсгийн хуйхан дор цусан хураа, хоёр нүдний зовхины урд булан хэсэгт цус хуралт, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөгт тус бүр зулгаралт бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРОЙЛО нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 ******* аймгийн Цагдаагийн газарт оны дугаар сарын -ний өдрийн 14 цаг 00 минутанд Г.аас ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт зүс таних хүмүүст зодуулсан ... гэх гомдол гаргасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
1.2 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.ийн өгсөн ... Би оны дугаар сарын -ний шөнө 02 цагийн үед X бааранд найз , , бид дөрөв ууж байгаад талбай дээр бүжиглэж байтал ******* / / гээд залуу намайг дуудаад байхаар нь би очилгүй шууд гарч яваад үүдэнд тамхи татаад зогсож байтал араас хоёр найзтайгаа хамт гарч ирээд “би чамайг дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа юм” гэж хэлээд миний хацарлуу нэг удаа цохиод надтай үзнэ гээд байхаар нь бид хоёр зам хөндлөн гараад барилцаж автал хоёр найз нь хажуунаас орж ирээд тэр гурав намайг зодоод манай найз салгасан. Миний хамар эвгүй болсон байсан. Тэгээд бид хоёр зодолдсон. Улаанбаатар хот орж хамраа үзүүлсэн. Эмчилгээний зардал, замын зардлын баримтаа өгсөн. Түүнийг нэхэмжлинэ. Мөн цаашид хамрын хагалгаанд орно зардлаа нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 44 дүгээр хуудас),
1.3 Мөрдөн шалгах ажиллагаанд *******гийн гэрчээр өгсөн... Би оны дугаар сарын -ний шөнө 00 цаг өнгөрч байхад найз бид хоёр бааранд уугаад сууж байтал Г. найзуудтайгаа явж байхаар нь тоглоод “” гээд дуудсан чинь гараад явчихаар нь би араас гараад очиход тамхины цэг дээр тамхи татаад зогсож байсан. Г. намайг “чи намайг ах гэж дуудсангүй” ийм том болчихсон юмуу гэж хэлээд надруу дайраад заамдаж мөргөх гэж байсан чинь хамт явсан найз нь бид хоёрыг салгах гээд дундуур ортол Г. миний баруун хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохиод бид хоёр маргалдсан. Г.тай хамт явсан найзууд нь “та нар замын цаад талд гараад учраа олчих” гэхээр нь замын цаана гартал Г. намайг зодох гээд дайраад барилцаж аваад газар унагаахдаа мөрөөрөө газар унасан. Тэгээд Г. миний дээр гараад зүүн шанаа толгой хэсэгрүү гараараа цохиод байсан. Г. намайг цохих гэхээр нь би бултаад гэдэс хэсэгрүү нь гурван удаа өшиглөөд нүүр хэсэгрүү нь гараараа нэг удаа цохитол Г.ийн найзууд боль гээд тэгээд бид нар хоорондоо гар барилцаад салсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),
1.4 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн ... Би оны дугаар сарын -ний шөнө “” бааранд найзуудынхаа хамт пиво ууж сууж байгаад баар хаалаа гэхээр нь бид дөрөв баарны үүдэнд зогсож байтал ******* хүрч ирээд Г.ийн нүүр хэсэгрүү хоёр удаа алгадаад хоёулаа үзье гээд зам хөндлөн гараад авто угаалгын үүдэнд гүйж очоод ******* Г.ийг газар унагасан. Тэгтэл хамт явсан хоёр залуу гүйж ирээд ******* тэр гурав цохиод байхаар нь би очоод салгасан. ******* хоёулаа үзье гэж хэлээд Г.тай дахиж барилцаж аваад Г. *******г гараараа цохих гэтэл ******* бултаад Г.ийн гэдэс хэсэгрүү өшиглөсөн чинь Г. доошоо суухаар нь бид нар салгасан. Г.ийн хамраас нь цус гараад эмнэлэгрүү явсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
1.5 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.ийн өгсөн ... Би оны дугаар сарын -ний шөнө “” бааранд найз *******гийн хамт бааранд пиво уугаад сууж байтал *******гийн ах нь таараад бид гурав ширээн дээр сууж байсан. Тэгтэл Г. найзуудынхаа хамт хажууд ирж зогсоод *******г “мэнд ус мэдсэнгүй” гэж хэлээд яриа гарсан. Тэгтэл *******, Г. хоёр зодолдохоор болоод зам хөндлөн гараад явахаар нь би баарны үүднээс *******гийн гадуур хувцасыг аваад зам хөндлөн гараад очиход ******* Г. нар зодолдож байгаад Г. доошоо хараад суутал найзууд нь чулуу барьж дайрахаар нь би сандарсандаа доош суугаад чулуу автал тухайн найзууд нь болиулсан. Тэгтэл Г.ийн хамар хугарсан байна гэхээр нь би гар утасны гэрэл асаагаад хартал Г.ийн хамар хугарсан байсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
1.6 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, ******* аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.гийн “үний биед шүүх анагаах ухааны шинжилгээ хийсэн оны сарын -ний өдрийн дугаартай "... Г.ийн биед гэмтэл учирсан байна. Г.ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу болон үзүүр хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын зулай хэсгийн хуйхан дор цусан хураа, хоёр нүдний зовхины урд булан хэсэгт цус хуралт, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөгт тус бүр зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Г.ийн биед учирсан дээрх гэмтлүүдээс зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт гэх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. арин бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),
1.7 Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ... би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу дахин ийм алдаа гаргахгүй ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),
1.8 ******* овогт *******гийн ******* /ПЮ2615/-ын урьд “Эрүүгийн хариуцлага байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”
1.9 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн... ******* нь хүний үг сайн хүлээн авдаг, сайхан сэтгэлтэй мундаг найз минь. Өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),
1. ын эмнэлэгийн чих хамар хоолойн үзлэгт 60000 төгрөг, – эмнэлэгийн эмийн сан-44000 төгрөг, оны дугаар сарын 03- ны өдөр шатахуун авсан 1600 төгрөг, – үзлэгийн төлбөр -350000 төгрөг, оны дугаар сарын 04- ний өдөр шатахууны үнэ – 80000 төгрөг, дугаар сарын - ний өдөр шатахууны үнэ 86000 төгрөг нийт 721600 төгрөгний баримт (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),
1.11 охирогч Г.ийн ... Би Улаанбаатар хотод байна. Эмчилгээ болон замын зардалд гарсан хохирлыг нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйл үгүй ... гэх хүсэлт (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь оны дугаар сарын -ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд хохирогч Г.тай дуудахад ирсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, баарны гадна түүний нүүр болон толгойнд гараараа цохиж, газар унаган өшиглаж, биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу болон үзүүр хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын зулай хэсгийн хуйхан дор цусан хураа, хоёр нүдний зовхины урд булан хэсэгт цус хуралт, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөгт тус бүр зулгаралт бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. охирогч Г.ийн биед учирсан... зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу болон үзүүр хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын зулай хэсгийн хуйхан дор цусан хураа, хоёр нүдний зовхины урд булан хэсэгт цус хуралт, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөгт тус бүр зулгаралт ... бүхий гэмтэл нь “хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ”-ын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, ******* аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.гийн оны дугаар сарын өдрийн дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч Г.ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу болон үзүүр хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын зулай хэсгийн хуйхан дор цусан хураа, хоёр нүдний зовхины урд булан хэсэгт цус хуралт, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөгт тус бүр зулгаралт бүхий гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүх үзсэн болно.
3. Шүүгдэгч ******* нь хохирогч Г.ийн нүүрэнд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөхөд гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу болон үзүүр хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын зулай хэсгийн хуйхан дор цусан хураа, хоёр нүдний зовхины урд булан хэсэгт цус хуралт, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөгт тус бүр зулгаралт ... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учируулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
4. Шүүгдэгч ******* нь хохирогч Г.ийн нүүрэнд гараараа цохиж ... зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу болон үзүүр хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын зулай хэсгийн хуйхан дор цусан хураа, хоёр нүдний зовхины урд булан хэсэгт цус хуралт, хоёр гарын тохой, хоёр хөлийн өвдөгт тус бүр зулгаралт ... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
5.Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
6. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
7. охирогч шүүгдэгч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн, бие биенээ хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд шалтгаан болжээ.
оёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч ******* нь урьд нь гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “ (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас) баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр гаргасан ялын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино … гэх журмыг шүүгдэгч *******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын нь Улаанбаатар хот дахь эмнэлэгийн чих хамар хоолойн үзлэгт 60000 төгрөг, – эмнэлэгийн эмийн сан-44000 төгрөг, оны дугаар сарын 03- ны өдөр шатахуун авсан 1600 төгрөг, – үзлэгийн төлбөр -350000 төгрөг, оны дугаар сарын 04- ний өдөр шатахууны үнэ – 80000 төгрөг, дугаар сарын - ний өдөр шатахууны үнэ 86000 төгрөг нийт 721600 төгрөгний баримт (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас)ирүүлж, Би Улаанбаатар хотод байна. Эмчилгээ болон замын зардалд гарсан хохирлыг нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйл үгүй ... гэх хүсэлтийг ирүүлсэн.
Шүүгдэгч ******* хохирогчийн хор уршигт нэхэмжилсэн 721600 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 721600 (долоон зуун хорин нэгэн мянга зургаан зуу ) төгрөг гаргуулан хохирогч Г.т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлтаа эмчлүүлсэн зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй дурдав.
2. Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.
3.Шүүгдэгч *******д шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТОО нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан 700000 / долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 7000 (долоон зуун арван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.т олгож, хохирогч нь зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлтаа эмчлүүлсэн зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА