| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2024/1388/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1419 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1419
2024 12 19 2024/ШЦТ/1419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э ,
шүүгдэгч Б.Л , түүний өмгөөлөгч Г.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 2403 00782 1009 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн Газ ойл шатахуун түгээх станцын баруун талын замд тоёота эстима маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч болох 53 настай Д.Г ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мэдүүлэхдээ: “Манай ахын бие хүнд байна. Эм тарианы хүчинд байгаа. Тархи нь хагарсан, тархины зөөлөн эд гэмтсэн бяцарсан, тархи нь дотроо олон газар цус харвалттай байгаа. Эхлээд эмнэлэгт хэвтэж байхад нь хагалгаа хийнэ гэж гэсэн боловч хагалгаагаа дийлэхгүй гэсэн. Тэгээд эмчилгээ хийлгэхгүй эмнэлгээс гарсан. Бид нарыг сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж хэлсэн. Би өөрөө эмч мэргэжилтэй тул өөрөө тариагаа хийгээд ахыгаа маш олон сар асарч байгаа. Толгой нь их өвдөлттэй байгаа. Босож явахаар уначих гээд байгаа. Сэтгэл санааны хувьд хэцүү байгаа. Лхагвасүрэн нь хэрэгтэй үед мөнгө өгдөг байсан. Дүүргийн эмнэлэгт хэвтүүлэх гэхээр манай ахыг хүлээж авахгүй байгаа. Хувийн эмнэлэгт хэвтүүлэн гэхээр 5,000,000-6,000,000 төгрөгийн эмчилгээ хийлгэнэ гэсэн тул Лхагвасүрэн нь мөнгө төгрөгийн бололцоо байхгүй байна. Энэ хүнд одоо гомдолтой байна. Гэтэл өмнө надад эм тариа мөнгө өгч байсан гэсэн нэг өдөр “гомдолгүй” гэж бичээд өг гэсэн тэгэхээр нь би ахыгаа хөл дээр босгож авна гэж хэлсэн. Манай ахыг эмнэлэгт хэвтэхэд эргэж очоогүй. Үнэхээр гомдолтой байна. Асарч байгаа миний хувьд маш хэцүү байна. Би ахыгаа группэд оруулна гэж хэлсэн гэтэл хүн гуйсан байгаа гээд байсан. Гэтэл группэд оруулах асуудлыг шийдэж өгөөгүй байна. Манай ах хүнд байна. Энэ хүн ялаа эдлээд явна миний ахын үхэх сэхэх нь энэ хүнд хамаагүй гэсэн. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь шаардлагатай байна. Мөн имрай болон томографикт үзүүлэх хэрэгтэй байна. Би ахдаа шөнөжин эм уулгаж тариа хийлгэдэг болсон. Намайг 1,2 цаг унтаж байхад манай ах ёолоод байдаг. Би ахыгаа 3 сарын хугацаанд асарч явна. Маш хүнд байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн зам Газ-Ойл шатахуун түгээх станцын баруун талын зад болсон байх ба зам орчны нөхцөл асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. Явган зорчигч автомашинд анх мөргүүлсэн гэх цэгийг А үсгээр, унасан хэсгийг b үсгээр, үл хөдлөх хэсгийг В үсгээр тэмдэглэн үзлэгийг хийв. А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөгтөөр хэмжихэд 3,90х2,90м, А цэгээс b цэг хүртэл 7,90м, b цэгээс зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 0,90м, автомашины баруун урд дугуйнаас зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 1,25м, явган замын өргөн 2,30м, явган гарцын тэмдэглэгээний өргөн 4м, зорчих хэсгийн өргөн 9,20м байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/, хохирогч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн ослын талаар юм санахгүй байна. Тухайн өдөр хаана юу хийгээд явж байсныг ч мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт дусал залгуулчихсан хэвтэж байсан. Тэгээд манай гэрийнхэн намайг машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Миний биед ослын улмаас гавал ясанд хугарал, цууралт, цус хурж бөглөрсөн, осол зулгаралт гэмтлүүд учирсан... Би хэвтэрт босож чадахгүй байна. Шүүх, прокурор, цагдаад өөрийн биеэр очих боломжгүй байсныг харгалзаж хэрэг миний өмнөөс төрсөн дүү Д.Э ыг миний хууль ёсны төлөөлөгчөөр томилж өгнө үү гэх хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр над руу гэмтлийн эмнэлгээс таны төрсөн ах Д.Г нь автомашинд мөргүүлээд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Та ирж ар гэрийнхэн нь уулзаарай биеийн байдал нь маш хүнд байна гэж хэлсний дагуу гэмтлийн эмнэлэгт очсон. Манай ах Д.Г ын биед ослын улмаас гавлын яс хагарч хугарсан, тархины зөөлөн эд няцарч бяцарсан, эргэн тойронд цус хуралттай гэсэн гэмтлүүд учирсан. Нүдний хараа муу болж давхарлаж хараад байгаа. Одоо хэвтэрт босож чадахгүй хүний асаргаанд байгаа. Дотор муухай оргиж толгой эргэнэж босож явж чадахгүй байгаа... Би гомдолтой байгаа. Манай ах хүний асаргаанд эрүүл мэндээрээ хохирлоо, ажил хийх чадваргүй болчихлоо. Яваандаа таталт өгдөг, унаж татдаг, цус харвалт болох магадлалтай гэсэн. Амь насаа алдах эрсдэл гэж хэлсэн. Тийм болохоор эмчилгээг нь маш сайн хийлгэмээр байна. Ерөнхийдөө гомдолтой..” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дээрх гэмтлийн улмаас хохирогч Д.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 222-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас Д.Г нь 1,374,280 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баяртогтохын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12603 дугаартай “Д.Г ын биед баруун зулайн ар хэсгээс суман заадас дамжин дух ясанд хугарал салаалж хугарлын нэг үзүүр духны баруун урд, нөгөө үзүүр дух ясны зүүн хажуу хэсгээр титэм заадас хүрсэн шугаман хугарал, зулайн орой хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр талын духны дэлбэн дэх тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зулай хэсгийн хуйхны цус хуралт, зүүн хацар, баруун тохой, сарвуу, ууцанд зулгаралт, духанд цус хуралт, нүүр болон хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эхэс нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 33-36/, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний 40829694 дугаартай “Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног -эхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Салхины шил бяцарч цуурч хонхойсон байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардпагыг хангахгүй байна Дуут дохио, хурдны хайрцагын ажиллагаа, дугуйн хээний гүн, урд хойд тэнхлэгийн тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь Салхины шил бяцарч цуурч хонхойсон байгаа нь Автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Салхины шил бяцарч цуурч хонхойсон байгаа нь ослын үед үүссэн байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй бөгөөд техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзхэд урд хойд тэнхлэгийн тоормоз авто тээвэрт тавигдах стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй ба азтотээврийн хэрэгслийн хурд, зам орчны байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10400 cd, хол дээрээ 30600 cd, Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5800cd, хол дээрээ 22900 cd байгаа нь зүүн баруун талын хол, зүүн талын ойрын гэрлийн тусгалын чухал стандартын шаардлага хангаж байна. Харин баруун талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Тус тээврийн хэрэгсэл нь 2024 онд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 41-45/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Жолооч Б.Л Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэснийг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна. Явган зорчигч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна..” гэх магадлагаа /хх-ийн 48/, шүүгдэгч Б.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Сонсгосон зүйл ангитай танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээнд 4 сая гаруй төгрөгийг зарцуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/, Шүүгдэгч Б.Л гийн гарган өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 101-114/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 76/,
Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 77/,
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 78/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 79/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 80/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 81/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн Газ ойл шатахуун түгээх станцын баруун талын замд тоёота эстима маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч болох 53 настай Д.Г ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд сэтгэцэд учирсан хохирол болох 30,353,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулах саналтай байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Манай үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ болон зүйлчлэл дээрээ маргахгүй байгаа. Хохирогч нь хохирол хор уршигтай холбоотой баримтаа гаргаж өгөөгүй. Гэмт хэрэг гарахаас эхлээд өнөөдрийг хүртэлх эмчилгээний зардлыг манай үйлчлүүлэгч нь дааж байгаа мөн цаашид гарах эмчилгээний зардлыг өгөхөө илэрхийлж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлсэнтэй холбогдуулах тайлбар хэлье. Энэ хэргийг эхэлсэн цагаас өмгөөлөгч миний бие эрх зүйн туслалцаа үзүүлсэн. Тухайн хүний эрүүл мэндийг буцаагаа байранд нь тавих боломжгүй учраас эмчилгээний бүх зардлыг нь төлөөрэй гэж хэлж байсан. Хохирогчийн хувьд 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “гомдолтой” гэж мэдүүлэг өгөхөд ааш зан нь хувирсан гэж байна. Хохирсон хүн нь Д.Г гэж байгаа түүний хууль ёсны төлөөлөгч нь Д.Э гэж хүн байгаа. Манай үйлчлүүлэгч нь сүрхий амьдралтай хүн биш. Эхнэр нь ажилгүй жирэмсэн. Өөрөө цайз засалч хийдэг. Амьдрах гээд зүтгэж байгаа энгийн залуу хүн. Манай үйлчлүүлэгч нь өөрөө өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, бичиг үсэг мэдэхгүй биш гэхдээ муухан уншиж бичдэг. Хохирогчоос нэхэмжилсэн бүх зүйлийг өгсөн байгаа. Гэхдээ нэхсэн бүх зүйлийг нь өгч чадаагүй. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэтэл санаатай үйлдсэн гэмт хэрэг биш. Хүнийг биед хохирол учруулсандаа маш их гэмшдэг. Манай үйлчлүүлэгч нь хувийн эмнэлэгт хэвтүүлье гэж хэлж байсан гэтэл “хэрэггүй үнэтэй шүүдээ улсын эмнэлэгт хэвтүүлье” гэж хэлж байсан. Нийт өгсөн мөнгө нь 5,785,356 төгрөг байгаа. 2,991,036 төгрөгийг ахуйн хэрэглээнд нь өгсөн. Хохирогчид байнга туслалцаа үзүүлж ирсэн. Эрүүл мэндтэй холбоотой зардлаа өгч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахад татгалзах зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн Газ ойл шатахуун түгээх станцын баруун талын замд тоёота эстима маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч болох 53 настай Д.Г ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн зам Газ-Ойл шатахуун түгээх станцын баруун талын зад болсон байх ба зам орчны нөхцөл асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. Явган зорчигч автомашинд анх мөргүүлсэн гэх цэгийг А үсгээр, унасан хэсгийг b үсгээр, үл хөдлөх хэсгийг В үсгээр тэмдэглэн үзлэгийг хийв. А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөгтөөр хэмжихэд 3,90х2,90м, А цэгээс b цэг хүртэл 7,90м, b цэгээс зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 0,90м, автомашины баруун урд дугуйнаас зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 1,25м, явган замын өргөн 2,30м, явган гарцын тэмдэглэгээний өргөн 4м, зорчих хэсгийн өргөн 9,20м байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/, хохирогч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн ослын талаар юм санахгүй байна. Тухайн өдөр хаана юу хийгээд явж байсныг ч мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт дусал залгуулчихсан хэвтэж байсан. Тэгээд манай гэрийнхэн намайг машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Миний биед ослын улмаас гавал ясанд хугарал, цууралт, цус хурж бөглөрсөн, осол зулгаралт гэмтлүүд учирсан... Би хэвтэрт босож чадахгүй байна. Шүүх, прокурор, цагдаад өөрийн биеэр очих боломжгүй байсныг харгалзаж хэрэг миний өмнөөс төрсөн дүү Д.Э ыг миний хууль ёсны төлөөлөгчөөр томилж өгнө үү гэх хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр над руу гэмтлийн эмнэлгээс таны төрсөн ах Д.Г нь автомашинд мөргүүлээд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Та ирж ар гэрийнхэн нь уулзаарай биеийн байдал нь маш хүнд байна гэж хэлсний дагуу гэмтлийн эмнэлэгт очсон. Манай ах Д.Г ын биед ослын улмаас гавлын яс хагарч хугарсан, тархины зөөлөн эд няцарч бяцарсан, эргэн тойронд цус хуралттай гэсэн гэмтлүүд учирсан. Нүдний хараа муу болж давхарлаж хараад байгаа. Одоо хэвтэрт босож чадахгүй хүний асаргаанд байгаа. Дотор муухай оргиж толгой эргэнэж босож явж чадахгүй байгаа... Би гомдолтой байгаа. Манай ах хүний асаргаанд эрүүл мэндээрээ хохирлоо, ажил хийх чадваргүй болчихлоо. Яваандаа таталт өгдөг, унаж татдаг, цус харвалт болох магадлалтай гэсэн. Амь насаа алдах эрсдэл гэж хэлсэн. Тийм болохоор эмчилгээг нь маш сайн хийлгэмээр байна. Ерөнхийдөө гомдолтой..” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баяртогтохын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12603 дугаартай “Д.Г ын биед баруун зулайн ар хэсгээс суман заадас дамжин дух ясанд хугарал салаалж хугарлын нэг үзүүр духны баруун урд, нөгөө үзүүр дух ясны зүүн хажуу хэсгээр титэм заадас хүрсэн шугаман хугарал, зулайн орой хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр талын духны дэлбэн дэх тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зулай хэсгийн хуйхны цус хуралт, зүүн хацар, баруун тохой, сарвуу, ууцанд зулгаралт, духанд цус хуралт, нүүр болон хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эхэс нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 33-36/, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний 40829694 дугаартай “Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Салхины шил бяцарч цуурч хонхойсон байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардпагыг хангахгүй байна Луут дохио, хурдны хайрцагын ажиллагаа, дугуйн хээний гүн, урд хойд тэнхлэгийн тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь Салхины шил бяцарч цуурч хонхойсон байгаа нь Авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Салхины шил бяцарч цуурч хонхойсон байгаа нь ослын үед үүссэн байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй бөгөөд техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзхэд урд хойд тэнхлэгийн тоормоз авто тээвэрт тавигдах стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй ба азтотээврийн хэрэгслийн хурд, зам орчны байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10400 cd, хол дээрээ 30600 cd, Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5800cd, хол дээрээ 22900 cd байгаа нь зүүн баруун талын хол, зүүн талын ойрын гэрлийн тусгалын чухал стандартын шаардлага хангаж байна. Харин баруун талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Тус тээврийн хэрэгсэл нь 2024 онд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 41-45/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Жолооч Б.Л Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэснийг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна. Явган зорчигч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна..” гэх магадлагаа /хх-ийн 48/, шүүгдэгч Б.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Сонсгосон зүйл ангитай танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээнд 4 сая гаруй төгрөгийг зарцуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан байхыг шаарддаг байна.
Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн Газ ойл шатахуун түгээх станцын баруун талын замд тоёота эстима маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч болох 53 настай Д.Г ыг мөргөж эрүүл мэндэд нь баруун зулайн ар хэсгээс суман заадас дамжин дух ясанд хугарал салаалж хугарлын нэг үзүүр духны баруун урд, нөгөө үзүүр дух ясны зүүн хажуу хэсгээр титэм заадас хүрсэн шугаман хугарал, зулайн орой хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр талын духны дэлбэн дэх тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зулай хэсгийн хуйхны цус хуралт, зүүн хацар, баруун тохой, сарвуу, ууцанд зулгаралт, духанд цус хуралт, нүүр болон хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Л г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд болон 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Д.Г ын сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж оролцсон болно.
Шүүгдэгч Б.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Г од 5,785,356 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн шүүгдэгч Б.Л нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд хохирогч Т.Ганхуягийн эмчилгээ үйлчилгээ авсан гэх 1,374.280 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хохирогч Д.Г ын сэтгэцэд учирсан хор уршиг нь дөрөвүгээр зэрэглэлд хамаарч байх тул Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 23,100,000 төгрөгийг шүүгдэгч Б.Л гээс гаргуулж, хохирогч Д.Г од олгуулахаар шийдвэрлэв.
Харин хохирогч Д.Г нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Л гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмон хохирол төлөх завсарлага авахгүй тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах, мөн хуулийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг гаргаж байна байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тэнсэх ял оногдуулж байна. Энэ саналтай нь мэтгэлцэх зүйлгүй байна. Манай үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлж хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Манай үйлүүлэгчийн хувьд эхнэр, 3 хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг. Эхнэр нь одоо 8 сартай жирэмсэн, төрөх гэж байгаа. Өөрөө драмын театрт засварчин хийдэг амьдрах гэж зүтгэдэг жирийн нэг залуу. Хувийн байдлын хувьд өөрийгөө илэрхийлэх чадвар муу, бичиг үсэг бага зэрэг мэддэг. Өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Хохирогчид чадахаараа эмчилгээ үйлчилгээтэй холбоотой туслалцаа үзүүлсэн. Шүүхээс сэтгэцэд учирсан хохирол болох 23.100.000 төгрөгийг шүүхээс шүүгдэгчээс гаргуулахаар тогтоосон үүнийг төлөхөө илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгч болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн эмчилгээний төлбөрийг цаг хугацаанд нь төлж байгаа. Цаашид гаргасан эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа мөн түүний ахуй амьдрал болон хөрөнгө гэх мэт нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү”,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.Л д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Б.Л д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Л д дээрх нөхцөл байдал хангагдахгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх боложгүй гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Л г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л г Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Л д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л гээс 23,100,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Г од олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Л гээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО