| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/****/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1354 |
| Огноо | 2024-12-06 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1354
2024 12 06 2024/ШЦТ/1354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
улсын яллагч Г.Эрдэмбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хо,
шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,
шүүгдэгч Д.Б болон иргэний хариуцагч “Д” ХХК нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д-ы Б, ******** овогт Д-ийн Н нарт холбогдох эрүүгийн 2102 00212 0013 дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******** аймгийн Улиастай суманд төрсөн, 51 настай эрэгтэй, дээд боловсролтой, дүрс оношилгооны эмч мэргэжилтэй, “МА” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ***** дугаар хороо, ****** дугаар хороолол, *********** гудамж ******** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ***** дүгээр хороо ******** амины орон сууц тоотод оршин суух, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан шагналаар шагнуулсан, ял шийтгэлгүй,
********* овогт До-гийн Б /регистрийн дугаар: ***********/,
Монгол Улсын иргэн, 1965 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ******** төрсөн, 59 настай эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ********** ерөнхий захирлаар ажиллаж байсан, ам бүл 1, Баянгол дүүргийн ***** дүгээр хороо, ***** дугаар хороолол, *********** оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ***** дүүргийн **** дугаар хороо ********* хотхоны ***** дүгээр байрны ******* тоотод оршин суух, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байсан, ял шийтгэлгүй,
********** овогт Д-ийн Н /регистрийн дугаар: **********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Н нь нийтийн албан тушаалтан буюу Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-т албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, 39 дүгээр зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах, 39.1.4-т албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах гэснийг,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэснийг,
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх хэсэгт заасан төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.2 дахь хэсэгт заасан батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих , 16.5.4 дэх хэсэгт заасан төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх гэснийг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж яллагдагч Д.Бтэй бүлэглэн түүний үүсгэн байгуулсан “Сп” ХХК-ийн Монгол Улсад 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ- зас импортлон оруулж ирсэн 147,265,193 төгрөгийн үнэ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт “Д” ХХК-ийн захирал Д.Бтэй №01 дугаартай “Компьютер томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400,000,000 төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “Д” ХХК-ний дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б нь эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нтэй бүлэглэн өөрийн үүсгэн байгуулсан “Сп” ХХК-ийн Монгол Улсад 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн, 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй, 2005 онд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин Компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг “ИЭ” ХХК-аар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ он cap өдрийг хуурамчаар гаргуулан улмаар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт “Халдварт Өвчин судлалын Үндэсний төв”-ийн ерөнхий захирал Д.Нтэй №01 дугаартай “Компьютер томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Д” ХХК-ийн Капитрон банк дахь харилцах дансаар хүлээн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б, Д.Н нарыг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2102 00212 0013 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ бол 2020 он. Та бүхэн мэдэж байгаа байх дэлхий нийтэд үл мэдэгдэх цар тахал үүсээд манай урд хөрш Вухан хотоос гарсан байгаа. Энэ цаг процессын үед бол 2020 оны 3 дугаар сарын 10-нд Монгол улсад энэ анхны дотоодын халдвар Франц улсын иргэнээс илэрсэн. Энэ үед Монгол улсад ямар нөхцөл байдал үүссэн бэ гэвэл Бүгд Найрамдах Хятад ард улстай хиллэх бүх хилээ хаачихсан байсан. Боловсролын байгууллагууд олон нийтийн үйлчилгээний газрууд бүгд цахимд шилжиж олон нийтийн үйлчилгээ бүгд хориглогдсон. Монгол улс гамшгийн тухай хуулийнхаа дагуу гамшгаас бэлэн байдалд шилжчихсэн байсан үе. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өглөө тухайн үеийн хоёрдугаар эмнэлгийн захирал С.Э сүүлд нь эрүүл мэндийн яамны сайд болсон С.Э над руу ярьсан. 2023 оны 3 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед залгаад “чамд компьютер томограф байна уу, манай ХӨСҮТ-ийн эмчилгээний зөвлөл яригдаад одоо Эрүүл мэндийн яамны эмчилгээний зөвлөл яригдаад компьютер томограф зайлшгүй хэрэгтэй болчхоод байна, чамайг Эрүүл мэндийн сайд С дуудаж байна, чи өнөөдөр 14 дөрвөн цагт бэлэн байгаарай, эрүүл мэндийн яам дээр” гэсэн. Тэгээд би ямар учиртайг нь асуухад ерөөсөө л “компьютер томограф нэн шаардлагатай байна танайд юу байгаа билээ” л гэж хэлсэн. Би тэгээд тухайн үеийн “Д” компанийн гүйцэтгэх захирал байсан. Мөн Монсан Медикал сервис буюу Тайвань Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай тоног төхөөрөмж засвар үйлчилгээний гүйцэтгэх захирлыг давхар хийж байсан. Тэгээд би “Д” компанийн хоёр компьютер томографтай байдаг. Яг өөрийнхөө байр дээр үндсэн, Бя юун дээр ярьж байх шиг байна. Би тухай бүрд нь бас няцаагаад явъя гэж бодож байна. Аппарат тоног төхөөрөмжөө шинэчлэх гээд хуучин нь илүү гарчихсан байна гэж яриад байгаа юм. Тийм юм ерөөсөө байхгүй. Одоо энэ ХӨСҮТ-д 2018 оны 6 сард Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв суурилуулаад төрийн өмчийн компанитай гэрээ хийгээд түрээслээд явж байсан зүйл байгаа. Тэгээд би 14 цагт Эрүүл мэндийн яамны сайдын өрөөнд уулзахад Э, Эрүүл мэндийн сайд хоёр хоёулаа байсан. Ингээд ямар процесс болсон бэ гэвэл Эрүүл мэндийн сайд “за Б, чи одоо эмч хүн, бас энэ тоног төхөөрөмжийн чиглэлээр ажилладаг компани юм байна, танайх ялангуяа Монгол Улсын хэмжээнд одоогоор гадаадын мэргэжилтнийг авчрахгүйгээр тоног төхөөрөмжөө суулгадаг компани гэсэн мэдээллийг авлаа, тийм учраас бидэнд туслаач ээ, маш хүнд байдал үүсээд байна, энүүхэндээ гэж хэлэхэд” яагаад гэсэн чинь Францын иргэн одоо ХӨСҮТ-д хэвтэж байгаа, хоёр уушги нь битүү хатгаатай болчихсон байгаа, үүнийг бид нар шөнийн цагаар хоёр удаа хоёрдугаар эмнэлэгт битүүмжилж байгаад компьютер томографт одоогийн байдлаар хоёр удаа цээжийг нь үзчихээд байна, халдвартад тусгай тасаг нээсэн, энэ тусгай тасагт халдварт өвчин судлалын үндэсний төвд чинь компьютер томограф байдаггүй юм байна, тийм учраас чи одоо эх орон ард түмнийг хөтлөөд туслаач ээ” л гэсэн. Тэгээд би бол өмнө нь хувьцаа эзэмшигчтэй ярьсан учраас “бид нарт ганц боломж гэвэл Сонгинохайрхан дүүрэгт байгаа 16 зүслэгтэй 2006 онд үйлдвэрлэсэн ийм компьютер томограф байгаа, үүнийг суулгах бололцоотой” гэсэн. Тухайн үед С.Э өөрөө манай салбарын хүн байхгүй юу, тэгэхэд “16 зүслэгтэй компьютер томограф шаардлага хангах уу” гэхэд “өө шаардлага хангалгүй яах вэ, 16 зүсэлт, 64 зүсэлт, 128 зүсэлтийг зургийг нь хараад ялгах ямар ч бололцоо байхгүй. Энэ зөвхөн цаг хугацаагаар хэмжигдэх зургийн чанар, оношилгооны үнэлэмж дээр ямар ч асуудал байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн л дээ. Нэгдүгээрт энэ 2006 оны хуучин аппарат, компьютер томограф гэдэг бол зүгээр ингээд зөөгөөд аваад явчихдаг машинтай зүйрлээд байдаг зүйл биш ээ, энэ маш нарийн нийлмэл систем, 3 тонн бохир жинтэй, цэвэр жин нь 2,2 тонн жинтэй, тэгээд энэ чинь дэлхийн тэргүүлэх брэндийн филипс аппарат үүнийг салгахад их хугацаа орно, тэгэхээр бид хэд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэхээр улс орон ийм хэцүү байгаа үед би өөрөө дүрс оношилгооны эмчийн хувьд уушгины хатгаа энэ компьютероор л оношлохгүй бол сүйрэх байсан гэдгийг би бол мэдэж байсан, мэдээ мэдээллийг ч би хангалттай авч байсан эмч хүний хувьд бол цаг тухайд нь олон улсын хэвлэлүүдээс юу болж байгаа вэ, дэлхий нийтэд компьютер томограф хомсодчихсон, хил гааль хаагдчихсан инженерүүд ирэх болчихсон ийм үед би ч гэсэн эх оронд бас ард түмнийхээ төлөө бодоод энэ аппаратыг нийгмийн хариуцлагын хүрээнд бэлэглэж болно. Хуучин учраас Эрүүл мэндийн яамны жишиг үнийн дагуу нийт Эрүүл мэндийн яам чинь хуучин аппаратуудыг он адилхан аппаратуудыг 270,000,000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийдэг юм. 130,000,000 төгрөгийн нүүлгэн шилжүүлэлтийн зардал орно. Яагаад гэвэл сайд тухайн үедээ бид нар хэд хоног суулгах вэ гээд надаас асуухад би 14 хоногт суулгая гэсэн. Гэтэл сайд “үгүй, үнэхээр амжихгүй, чи 7 хоногийн дотор суулга” гэсэн “яагаад” гэсэн чинь нэгдүгээрт Франц иргэнийг үзээд байх хэрэгтэй байна, хоёрдугаарт нь чартер нислэгээр ковидтой хүмүүс ирэх гээд байна, чи дээд хурдаараа ажилла” гэсэн би тэгээд хэлсэн. “Би хичээе, тэгэхдээ 7 хоногт амжихгүй байх, 10 хоногт суулгуулахыг хичээе” гэж хэлж байсан. Тэгээд энэ компьютер томограф чинь өөрөө маш нарийн нийлмэл систем түүнээс гадна энэ өөрөө Монгол Улсын хууль журмын дагуу цацрагийн хамгаалалт хийгдэх ёстой дээрээс нь нүүлгэн шилжүүлэлтийн горим баримтлах ёстой. Тухайн үед маш хүнд нөхцөл байдал үүссэн байсан одоо хүмүүс мартсан л байх. Яагаад гэвэл ХӨСҮТ-ийн эргэн тойрны зарим айлууд алга болчихсон. ХӨСҮТ тэр чигтээ цагдаагийн хамгаалалтад орчихсон байсан. Бид нарын тэр 10 хоногийн суурилуулалт маш хүнд юм болсон. Тэгээд Эрүүл мэндийн сайд дээр тухайн үед нь яг ингээд 400,0000,000 төгрөг байхад Эрүүл мэндийн сайд хэлсэн. “Мөнгө төгрөг хамаагүй ээ, өнөөдрөөс бэлтгэл ажилдаа ор, би чамайг шадар сайдтай уулзуулж өгнө, бэлэн байдалд байгаарай, утасныхаа дугаарыг өг” гэж хэлээд миний утасны дугаарыг авсан. Бид нар гараад бид нар бэлтгэл хангаад байж байтал 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр С гэдэг хүн над руу ярьсан. Би Монгол Улсын Улсын онцгой комиссын дарга шадар сайд Эгийн төлөөлөгч байна, туслах байна, тухайн үед засгийн ордонд зөвхөн шадар сайдын албан бичгээр оруулдаг байсан байгаа. Тэгээд тэр хүн намайг хүлээж аваад 14 цагт ирээрэй гээд би засгийн ордонд тэр С гэдэг хүний бүртгэлээр хийлгэж орсон. Тухайн үед Засгийн газрын хуралдаан болж байсан. Засгийн газрын хуралдаан дууссаны дараа С сайд намайг дуудаж Э сайдын өрөөнд орж уулзсан. Тэгээд ороод уулзахад С сайд танилцуулга хийсэн байгаа. Бид нар ХӨСҮТ бол яаралтай компьютер томограф нэхээд байгаа, гэтэл бид нар энэ компьютер томографыг өгье гэхээр бид нар хоёр сард тендер зарлачихсан, гэтэл ерөөсөө дэлхий нийтээр ийм хэцүү байдал үүсчихсэн учраас 6-8 сарын дараа л компьютер орж ирэх бололцоотой байна. Бид нар энэ халдварыг дотооддоо алдах гээд байна аа, одоо маш хүнд байдал болж байна. Дараагийн чартер нислэгээр дахиад ковидтой хүмүүс ирвэл бид нар одоо яах вэ, маш хүнд байна, гэтэл харин сайн санааны үүднээс нэг ийм компани гараад ирлээ, ингээд би тантай энэ хүнийг танилцуулж байна” гэсэн. Тэгээд би тухайн үедээ ерөнхий тэр ковидын талын юмнуудыг ярилцаад тэгээд аппаратаа бэлэглэх болоход маш сайн байна гэсэн. Тэгээд ийм ийм мөнгө төгрөг орно гэдгийг тухайн үед нь яриагүй, зүгээр намайг С сайд танилцуулаад, тухайн үедээ энэ процессыг ярьж байхад би хувьцаа эзэмшигчдийнхээ саналын дагуу хэлсэн. “Одоо хүн болгон хандив бэлэг өгч байна аа, ёстой аяга хүртэл ингээд өгч байна, гэтэл бүхэл бүтэн ийм үнэтэй тоног төхөөрөмжөө ингээд өгөх гэж байгаа манай хувьцаа эзэмшигч нар одоо жишээлбэл бэлэглэлийн тийм маягийн юмнууд тухайн үед хийж байсан ийм юмыг хийх үү” гээд би асуусан. Тэгэхэд юу гэж хариулсан бэ гэвэл С сайд “нэгдүгээрт Б, Халдварт өвчин үндэсний судлалын төв байж компьютер томограф байхгүй байна гэдэг бол нэгдүгээрт тун хэцүү, хоёрдугаарт нь Эрүүл мэндийн яам өдий хүртэл юугаа хийж байсан юм бэ гэдэг асуудал нийгэмд үүснэ ээ, маш хүнд байдалд орно тийм учраас нийгмээр шуугиад яахаараа нөгөө аппаратгүй ингээд уначихна, чи зүгээр сайхан суулгачих” гээд шадар сайд тэр хоёр хэлсэн. Тайван цаг ирсний дараа тэгсэн тэгээгүй бид талархана аа гэсэн. Гэтэл тэр талархал өнөөдөр ингээд явагдаж л байгаа, би өнөөдөр хүртэл дотроо харамсаж байдаг. Би энэ дээр нэг зүйлийг мартаагүй дээрээ хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл 2022 оны 1 дүгээр сарын 7-нд намайг яллагдагчаар татсаны дараа дахиад Авлигатай тэмцэх газраас дахиад намайг шинэ гэмт хэргийг үүсгэсэн. Төрийн өндөр албан тушаалтнуудыг гүтгэсэн гэдэг эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгээд би гайхаад намайг энэ ордонд орсон юм уу, хэнтэй уулзсан юм, яасан юм гээд ингээд миний хамаарал бүхий 5, 6 компанийн бүх дансыг битүүмжлээд 2022 оны 1 сараас 2022 оны 10 сар хүртэл битүүмжилсэн. Тэгээд энэ бичгийг яагаад намайг тэгж шүүчихсэн юм бэ гэхээр хавтаст хэрэгт байгаа төрийн тусгай хамгаалалтын албаныхан намайг нэвтрээгүй гээд бичиг өгчихсөн байгаа байхгүй юу, тэгэнгүүт Авлигатай тэмцэх газрынхан энэ хүн дандаа худлаа ярьж байна, шадар сайдтай ч уулзаагүй, С сайдтай ч уулзаагүй, энэ бол ерөөсөө л луйварчин байна гэдэг үүднээс намайг тэгсэн байгаа. Гэтэл би өмнөх жилийн урьдчилсан хэлэлцүүлгээр би хавтаст хэрэгтэйгээ танилцаад тэр бичгийг хараад төрийн тусгай хамгаалалтын тал руу би хэлсэн байгаа. Яг ийм өдөр С гэдэг хүн утасдаад ингээд орчихсон, та нарын алдаа байж уу, эсвэл намайг бүртгүүлээгүй оруулах юм уу гэхэд тэд нар шүүж үзээд “уучлаарай манай ажилтнууд алдаа хийсэн байна аа, та орчихсон байна, шадар сайдтай яг ийм цаг минут орчихсон байна” гэсэн албан бичиг гарч ирж байгаа. Би энүүгээрээ юу хэлэх гээд байгаа юм гэвэл өнөөдөр төрийн алба юм уу, хэн нэгэн төрийн эрх мэдэлтэй тушаалтан алдаа гаргахад ямар ч асуудал байхгүй, гэтэл нөгөө хийж гүйцэтгэсэн хүн нь ингээд л чирэгдээд хохироод л явж байгаа шүү дээ, өнөөдөр яг бүтээн байгуулалт нь. Би үргэлжлүүлээд бид нар тухайн үед тэр компьютер томографыг суурилуулах гээд Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү оч гэдэг даалгавраар би очсон юм. Энэ эмчилгээ хэсгийн орлогч дарга Э, Х эд нар хүлээж авсан. Тэр дээр бид нарт бяцхан маргаан хийгдсэн. Мэдлэгийн маргаан байсан. 16 зүслэгтэй л бол мундаг гэдэг юм хэлсэн. Тэгэхээр би өөрөө энэ талын мэргэжлийн хүн энэ талаар гадаадад сурсан ийм хүн чинь би тэрийгээ хамгаална шүү дээ. Үгүй ээ, та нар буруу ойлгож байна, тэгээд ч бид нар энийг хандив тусламжаар өгч байна. Ерөөсөө л хандиваар өгч байсан шүү дээ. Тэгээд тухайн үедээ бид нар дөрвүүлээ орж ирсэн юм. Нөгөө хоёр хүн нь зэрэгцэж нэг яриад байгаа шүү дээ. Х, Э хоёр үүд савж гарсан гэж, би мэдээж тэр тухайн байгууллагыг удирдаж гарч байгаа үүдээр гарахдаа түрүүлээд л гарна шүү дээ, тэр ажилчид дагаад савж гарсан марсан гээд нэг ийм юм яриад байдаг. Тэгээд энэ суурилуулалтын ажлыг хий гэдэг, бид нар тэгээд суурилуулахаа болиод гараад явж байтал Н захирал тухайн үед ярьсан. Энэ бол анх удаа би энэ хүнийг тэгэхэд л утасны дуудлагыг нь авч байгаа. 9911-тэй дугаараас энэ хүн яриад “хөөе яамнаас суулга гэж байна, манай ажилчид буруу ойлгожээ, та нар суурилуулчих” гэж хэлсэн. Ингэж л би энэ хүнийг таних юм. Тэрнээс өмнө би энэ хүнийг танихгүй зүгээр мэднэ, олон жил дарга хийсэн хүний хувьд. Тэгээд бид хэд тухайн үедээ тэр аппаратыг суулгахад ХӨСҮТ-ийн нэг ч инженер энд оролцоогүй бид нар бүх зүйлийг сайд нь хэлсэн. Сайд нь амлаж байна тэгээд энэ нийгмийн хариуцлагаа ухамсарлачихсан байсан үүднээс бид хэд энэ аппаратыг маш хүнд нөхцөлд суурилуулсан. Яг тэр Франц хэвтэж байгаа өрөөний хажуу талын өрөөнд нь бид нар энийг суулгасан. Тэгэхэд манай инженерүүд бид нар ч гэсэн бас айдастай л байсан. Халдвар авчих вий, ингэчих вий гээд. Компьютер томограф өөрөө нийлмэл их нарийн систем учраас бид хэд энэ шалыг нь хэмжээд үзэхэд шал нь зөрөөтэй байсан учраас доор нь тугалган хамгаалалт хийсэн нийт 15-20 багийг бид нар багаа хуваагаад 10 хоног амжуулахын тулд 24 цагаар би нэг багаа ахалж байсан. Нэг багийн нөгөөх нь ингээд ээлжилж өдөр шөнөгүй явсаар байгаад энэ суурилуулалтыг хийсэн. Энэ 15-20 багийн дотор гурван тоног төхөөрөмжийн инженер, энэ тугалган хамгаалалт цацрагийн хамгаалалт гэдэг чинь өөрөө хууль тогтоомжийн дагуу яг хийдэг маш нарийн нийлмэл процесс хаалга туулга тэрний 3 инженер, дээрээс нь салхивчны инженер, цахилгааны 3 инженер, Номгон компанитай хийсэн эднийх чинь нөгөө 380-аар кабель татаж оруулж ирдэг учраас тэр кабелийг татахын тулд тусгай инженерийн багт хөлс өгч бид нар хийгээд ингээд бид нар 3 дугаар сарын 29-ний өдрөөс 3 дугаар сарын 8 гэхэд мэргэжлийн хяналтыг авчирч байж хяналт шинжилгээ тохируулга хийсэн байгаа. Энэ дээр дахиад нэг орхигдсон нэг зүйл байна л даа. Тэр нь юу юм гэхээр тухайн үед бид нар энэ компьютер томограф суулгахаас өмнө 3 дугаар сарын 27-ны “Д” компанийн албан бичиг байгаа. Тэр бол шадар сайдтай уулзсаны маргааш өдөр би Эрүүл мэндийн яаманд тэр албан бичгийг бичиж өгсөн байхгүй юу. Нийгмийн хариуцлагын хүрээнд ингээд ийм аппаратыг ингэж өгч байна, та бүхэн санхүүжилт болох засвар үйлчилгээний зардал болох энэ 270,000,000 төгрөг, 130,000,000 төгрөгийн одоо нүүлгэн шилжүүлгийн зардлыг өгөөрэй гэсэн албан бичиг өгсөн. Яг энэ албан бичгийн дараа 3 хоногийн дараа Эрүүл мэндийн сайд шадар сайд руу яг миний тэрийг яг тэр бичгээр шадар сайдаас санхүүжилт өгсөн ийм бичиг байдаг. Бид хэд бол энэ аппарат тоног төхөөрөмжөө суулгачхаад өөрийнхөө боломжийн хүрээнд маш сайн ажилласан түүнээс гадна бид нар сургалт явуулсан. Яагаад гэвэл ХӨСҮТ-д компьютер томограф огт байгаагүй. Тэгэхээр бид нар эмч нарт нь очиж сургалт хийсэн, техникч нарт нь бид нар зургаан сарын туршид сургалт хийсэн тасралтгүй. Инженерүүд бол тогтмол очиж хийсэн. Тэгэхдээ энэ бол жирийн цаг үе биш байсан шүү гамшгийн цаг үе байсан. Манай инженерүүд нялх хүүхэдтэй мөртөө тэр ковидтой хүмүүс үзэж байгаа аппарат руу орохдоо битүү хувцастай сансрын нисгэгч шиг битүү хувцастай 3 цагийн турш тэр сервис засвар үйлчилгээ тос тослох материалыг хийгээд хар хөлс нь цувчхаад гарч ирдэг байсан. Тэгээд өнөөдөр бол яах вэ бүгд мартагдсан байх л даа. Гэхдээ үнэн юм бол үнэнээрээ байгаа. Бид хэд энэ аппаратыг яг гэрээний дагуу 2020 оны 5 дугаар сарын 15-наас уг нь бол 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхэлсэн юм байгаа юм. Энэ шинэ жил ингээд тэгээд бид нар 2021 оны гэрээ дуусах хүртэл 5 дугаар сарын 15 хүртэл боломжийнхоо хэмжээнд нийт 8 удаагийн засвар үйлчилгээний 4 нь зөвхөн тослох ийм байгаа. Тэр тослохыг дандаа андуурч гэмтэл гэж үздэг. Яагаад гэвэл энэ аппаратыг сайн явуулахын тулд шаардлагатай тосолно, кабелиудаа сольдог шинэчилдэг программаа шинэчилнэ, маш их тоосжилттой учраас тоос шороог нь шинэчилнэ иймэрхүү ажлуудыг хийж явсан. Нэг удаа 7 хоногийн хугацаатай зогссон нь үнэн. Яагаад гэвэл тухайн үед нислэгээс болоод сэлбэгээ авч чадахгүй байсан. Зарим тохиолдолд бид хэд энэ аппаратыг явуулахын төлөө яагаад гэвэл тэнд ковидтой хүмүүс амь насаа энд дэнчин тавьж байсан үед бид хэд өөрсдийнхөө аппаратыг хүртэл зогсоогоод аппарат сэлбэг тавьж байсан. Үнэхээр тэрийг бодохоор хааяа дотор бачуурдаг л даа. Тэгээд яах вэ эцсийн эцэст би эмч хүн өнөөдөр би энэ аппаратыг суулгасандаа хэзээ ч харамсдаггүй. Яагаад гэвэл хэдэн мянган хүний амь насыг аварчихсан юм, цаг хугацаа өөрөө энийг бол мэдвэл удахгүй гаргаад ирнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл эрдэнэт хүний амь насыг юугаар ч үнэлдэггүй шүү дээ. Гэтэл энд бол бид хэд өөрийнхөө чадах бүхнээ хийсэн. Мэдээж энэ дээр би шууд тэнэг хүн байгаа биш шууд худалдан худалдан авах гэрээгээр хуучин аппаратыг өгч байдаг юм гэж хаана ч байхгүй шүү дээ. Тэр сайд нар нь төрийн алба нь эрх бүхий албан тушаалтнууд нь л энэ бүгдийг хийлгүүлнэ. Түүнээс гадна эрүүл мэндийн яам ч гэсэн хэрвээ энэ санхүүжилтийг үнэхээр ингэж худалдан авахгүйгээр зөвхөн миний бид нарын анхны хэлсэн засвар үйлчилгээ буюу нүүлгэн шилжсэн зардлуудыг өгөх боломжгүй байсан бол зогсоох бүрэн эрх нь байсан шүү дээ. Бид нар хүчээр ажиллуулаагүй гар хөлийг нь барьж ажиллуулаагүй. Бүрэн эрх нь төрд байсан шүү дээ гэдгийг би хэлмээр байна. Тэгээд ерөнхий мэдүүлгээс гадна би бол одоо энэ дээр нэг товчхон хоёр гуравхан юм хэлье, яагаад гэвэл би өөрөө Эрүүл мэндийн яамны дүрс оношилгооны салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж, шинжээч эмчээр 2012 оноос 2016 онд ажиллаж байсныхаа хувьд өнөөдөр намайг буруутгаад байгаа энэ яллах дүгнэлт дээр гараад байгаа гуравхан зүйлийг товчхон хэлчихье гэж бодож байна. Тэгэхээр Эрүүл мэндийн яамны хохирогчийн талаас шинжээчээ өөрөө томилсон байдаг. Энэ бол тоног төхөөрөмжийн салбарын зөвлөлийн гишүүн Энхсүрэн. Энхсүрэн гэдэг хүн бол өөрөө өмнө нь хэзээ ч тоног төхөөрөмжийн холбоотой дүгнэлт гаргаж байгаагүй гэдгээ мэдүүлэг дээр дурдсан. Мөн мөрдөгчийн заасан хугацаанд гаргаж чадаагүй албан ёсоор сунгалт хийлгээгүй, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн бол мэдэгдэх ёстой эсвэл тусгай мэдлэгийн өмнө шаардсан шинжээчийг томилуулах ёстой шинэ шүүх шинжилгээний тухай хууль дээрээ алдаа гарсан. Тэгэхээр прокурорын болон энэ яллах дүгнэлтэд байнга дурддаг бид нар 17 жил гэдгийг би хэлмээр байгаа байхгүй юу. Энэ бол Энхсүрэн шинжээчийн гаргаж өгсөн дүгнэлт юм байгаа юм. Тэгэхээр Энхсүрэн шинжээч яагаад 17 жил гэвэл 2006 оны үйлдвэрлэснийг хойшоогоо шууд хасаад энэ аппарат маань өөрөө 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэл тусгай зөвшөөрөл Сонгинохайрхан дүүрэг дээр авчихсан байсан байхгүй юу. Тэгэхээр нөгөө үйлдвэрлэсэн оноос хойш тэр оноо нэмээд, 2 жилийн тусгай зөвшөөрлийг нь нэмээд л 17 жил гэчихсэн байгаа. Би өөрөө батлахын тулд энэ чинь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн хяналтын албанд үнэхээр энэ 17 жилтэй аппарат юм бол та бүхэн тогтоож өгөөч ээ гээд хавтаст хэргийн 26 хавтаст хэргийн 146 дээр байгаа л даа. Хяналт тохируулгаа хийгээд яваад байвал ийм насжилтын хугацаа байхгүй ээ, энэ бол өөрөө хяналт тохируулга хийгээд 2 жил үү 3 жилээр хийгээд явдаг. Өөрөө энэ чинь нарийн калиметрийн системээр тэрийгээ хэмжиж хүний бие цацрагийн зураг мураг авч байна гэж бүхэл бүтэн тэр алба байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 17 жилийн насжилт гэдэг зүйл бол зүгээр тэр шинжээчийн он саруудын тусгай зөвшөөрлийг нь тавьсан зүйлийг л өнөөдрийг хүртэл ингээд авч явж байгаа. Хоёрдугаарт хөрөнгийн үнэлгээний “Дамно” гэж компанийнхан энийг анх шинжээчээр орсон байгаа юм. Энэ “Дамно” гэдэг компани бол манай аппаратыг 18,000,000 сая төгрөгөөр үнэлсэн. Би тухайн үед мөрдөгчид 18,000,000 төгрөгөөр үнэллээ. Мэдүүлэгтээ танилцахад би хэлж байсан. Үнэхээр 18,000,000 төгрөгийн үнэтэй ийм аппарат байдаг юм болбол 330 сумдаа тавьчихъя, бүх дүүргийнхээ эмнэлэгт тавьчихъя, өнөөдөр яагаад Монгол Улсад 36 байгаа юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвд чинь байхгүй байна шүү дээ, үнэхээр 18,000,000 төгрөгөөр 9600 хүн үзсэн бол энэ нөгөө ашигт үйлийн коэффициент чинь энэ хаана ч байхгүй үзүүлэлт байхгүй. Үнэхээр өнөөдөр би энд зогсох биш шал өөр зүйл болоод явж байх ёстой байсан байхгүй юу. Тэрийг хэлэхэд мөрдөгч нар нээрээ тийм байна гэж хэлж байсан. Тэгээд бусад дагалдах хэрэгслийн 20,000,000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Гэтэл хөөрхий нөгөө одоо захын хүний мэдэж байгаа цахилгааны кабелийг бид нар 190 метрээс Номгон гэдэг компаниар татуулж авчирсан юм. Гэтэл тэр цахилгааны кабелийг үнэлэхдээ 1,900,000 төгрөгөөр үнэлчихсэн байгаа шүү дээ. Нэг метр нь л өөрөө 57,000 төгрөгийн үнэтэй л кабель байхгүй юу. Зүгээр зэс утсан кабель шүү дээ. 380 ордог гэх мэтчилэн энэ хөрөнгийг маш багаар үнэлсэн. Дээрээс нь тухайн бидний мэргэжлийн ноу хау мэдлэг хүнд нөхцөлд ажилласан сургалт бүх зүйл байхгүй. Яллах дүгнэлт дээр эцсийн одоо намайг буруутгаад байгаа 147,000,000 төгрөгөөр энэ аппаратыг үнэлсэн “Файн эстимэйт” компанийн шинжээчийн дүгнэлтийг би хэлье гэж бодож байна. Энэ юу гэж байгаа юм гэхээр “Файн эстимэйт” компани Авлигатай тэмцэх газрын захиалсны дагуу өгч байгаа шүү. Авлигатай тэмцэх газар захиалсан байгаа. Зөвхөн үндсэн аппаратыг л хий. Гэтэл хөөрхий нөгөө үгэн дотор үг, үхэр дотор гива байдаг гэгчээр энэ “Файн эстимэйт” компани тайлан дотроо зөндөө юмнуудаа хэлж өгсөн байгаа. Тэр нь юу гэж хэлсэн гэвэл эдгээр тоног төхөөрөмжийг цогц байдлаар нь ашиглахаар бусад хөрөнгүүдтэй нь уялдуулж угсарч суурилуулсан байгаа тул энэ тоног төхөөрөмж цогц байдлаараа нэгдмэл үнэ цэнтэй шүү гэдэг өгүүлбэрээр хэлж өгсөн байгаа байхгүй юу. Ганцхан авлигатай тэмцэх газрын захиалгаар үндсэн аппаратыг нь үзсэн. Гэтэл өнөөдөр прокурор 2020 оны 5 дугаар сарын 15-ны гэрээг барьдаг юм. Гэтэл энэ дээр аппаратын үндсэн үнэ, угсралт суурилуулалт сургалт гэж байдаг. Гэтэл тэр сүүлийн хоёр удаа огт хаядаг. Дээрээс нь тэр нь өөрөө ингээд захиалгаар зөвхөн үндсэн тоног төхөөрөмжөө хийгдэж байгаа. Тэгвэл энэ бусад 20 орчим эд зүйл засвар үйлчилгээ бид нарын тэр туулан цацрагийн хамгаалалт, хаалга, цонх, салхивч, кондишн, тог баригч эд нар ямар ч үнэ цэнгүй зүйл болж хувирч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ “Файн эстимэйт” гэдэг компани өөрөө Шүүх шинжилгээний тухай хуулийн дагуу тусгай мэдлэг бүхий хүн эсвэл мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх шаардлагатай байсан. Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн зүйлийн шинж байдал онцлогт үндэслээгүй. Жишээлбэл инженер техникийн шинжилгээнд тавигдах тусгай мэдлэг бүхий шинжээч оролцуулаагүй. Зөвхөн нягтлан бодох, санхүүч хүн л байсан. Хуульд бол нэмэлтээр бүрэн байгаа. Түүнээс гадна би үргэлж мөрдөгч нарт хэлдэг байсан тус аппаратын хамгийн үнэ цэнтэй эд болох рентген хоолойг огт үнэлэхгүй байна шүү дээ та бүгд гэж хэлсэн. Яагаад гэвэл рентген хоолой гэдэг энэ тухайн аппаратын амин байхгүй юу. Жишээлбэл 2,000,000 удаагаа ингэж зураг авч байгаад энэ аппарат бол үхдэг. Тэгэхээр энэ бол өөрөө шинэ аппаратынхаа 1/4 үнийг нь эзэлдэг, хуучин аппаратын 3/2 үнэ цэнтэй эд байхгүй юу. Бид нар хуучныг хэрвээ ХӨСҮТ-д суурилуулсан аппарат 1 жилийн хугацаанд эвдэрсэн бол бид нар гаднаас хуучин авчрахаар хуучин маш олдоц багатай байхаас гадна манай цөмийн болон цацрагийн хяналтын хуулийн дагуу 10 жилээс дээш үйлдвэрлэсэн ерөөсөө авчирдаггүй. Маш их гүйцэтгэг авчирдаггүй. Тэгэхээр бид хэд нэг бол шинийг ав шинэ нь өөрөө 100-150 америк долларын үнэтэй байхгүй юу. Засвар үйлчилгээний зардлыг бид нар яагаад ингээд 270-аар энэ эрүүл мэндийн яамтай, бусад компаниуд хийгээд байгаа юм бол энэ эрсдэлээ л хааж хийдэг байхгүй юу. Тэр техник учраас бид нар хэзээ хаана зогсохыг мэдэх бололцоогүй. Энэ дээр бол ерөөсөө энэ техникийг рентген хоолойг огт үнэлдэггүй. Түүнээс гадна Монголын зах зээлд ижил төстэй хөрөнгийн олдоц маш муу, энэ аппарат гэж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт байгаа шүү дээ. 2010 оноос 2021 оны бүх филипс брэндийн компаниудыг гаалиас авчихсан байгаа. Үүн дээр миний хамгийн анх үүсгэн байгуулсан “Суперпроб” компани жишээлбэл 3 тоног төхөөрөмж оруулж ирсэн байгаа, гэтэл бид нарын энэ аппаратыг 50,000 доллар, нэг нь 170,000, 470,000 долларын адилхан он нь ойролцоо аппаратууд байгаа шүү дээ. 2006, 2007 гэсэн. “Файн эстимэйт” компани Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар харьцуулан шинжлэх тэр загвараар огт шинжлээгүй. Ерөөсөө ийм олдоц муу байна гээд тайлбар хэлсэн. Дээрээс нь тэр ложистик дээрээ алдаа гаргасан, ачиж баглахыг 1000 доллар гэж үнэлсэн. Ложистик 2020 оны 4 дүгээр сард 4,500,000 төгрөг байна. Энэ чинь өөрөө 40 тонны контейнероос гадаадаас ирдэг. Тухайн үедээ энэ чинь маш үнэтэй. 7,500-25,000 долларын хооронд хүрчихсэн байсан шүү дээ. Бид нар энэ бүх материалыг бүрдүүлж өгсөн. Тэгээд эцэст нь хэлэхэд яллах дүгнэлт дээр 147,000,000 төгрөгийн аппарат гээд тэгээд 400,000,000 төгрөгөөс хасаад 250,000,000 төгрөгөөр улсыг их хэмжээтэй хохироосон гэдэг үндэслэлийг “Файн эстимэйт” компанийн энэ үнэлгээгээр л гаргаж ирсэн байгаа прокуророос. Шүүх шинжилгээний тухай хуулиар юу гэж хэлдэг юм бэ гэвэл хэрвээ шинжээч эмч та ямар нэгэн шинжлэх ухааны арга аргачлалд суурилсан бүх талаас нь бодит харсан тусгай мэдлэг шаардсан ийм шинжилгээ хийх ёстой шүү гэж заадаг. Гэтэл “Файн эстимэйт”хөрөнгийн үнэлгээний аргыг сонгосон үндэслэл бүхий 3 заалт оруулахдаа 2.3 дугаар заалт дээр нь байхгүй, үл хөдлөх хөрөнгө барилга барилгын хийцийн үнэлгээ гээд бичээд явчихсан байгаа байхгүй юу. Бүхэл бүтэн энэ аппаратыг үнэлж байгаа шүү дээ. Энэ хамгийн гол арга байхгүй юу. Үндэслэл буюу арга сонгосон үндэслэл гэж байгаа юм. Гэтэл энүүгээр ингээд хохирлоо гэж зүйлчилж байгаа нь үнэхээр хэцүү байна. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт тал бүрээс нь бодитой шинжилгээний үр дүнг бодитой тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийж гаргасан байна гэдэг дээр энэ зүйл зөрчсөн байгаа. Тэгэхээр би яг энэ аппарат маань тэгээд бид хэд хэдий одоо нэгэнт нэг жилийн баталгаат хугацаатай байсан ч гэсэн бид хэд үргэлжлүүлээд л энэ засвар үйлчилгээг хийсээр л байсан. ХӨСҮТ мөнгө өгөөгүй байсан ч бид нар хийсээр байгаад 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэг эвдрэл гараад зогссон.Тэр үед аль хэдийн эрүүгийн цагдаагийн газрын эдийн засагтай тэмцэх хэсэг ороод шалгалт хийсэн учраас бүх ажилчид нь зугтаад энэ аппарат руу хэн ч орохыг хүсээгүй. Мөн нөгөө яриад байсан сайдын 6-8 сарын дотор шинэ ирэх аппарат маань 1 жил 4 сарын дараа суурилсан байдаг юм. Бид 20 сарын турш энэ аппаратыг эхийгээ хайрлаж байгаа юм шиг хайрлаж ажиллаж байсан шүү гэдгийг би хэлэхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Юуны түрүүнд яагаад хүнд давуу байдал олгосон гээд дайраад байгаа юм бэ, би тэрийг гайхаад байна. Хоёрдугаарт би наана цаана оруулаад ярьсан ч гэсэн энэ бүх хүмүүсийн яриа ойлгомжтой байгаа биз дээ. Би энэ аппаратыг авъя гэж энэ хүнтэй уулзаагүй. Шадар сайд С, сайд Э уулзаад манай ХӨСҮТ рүү хурдан аппарат цуглуулах тухай ярьчихсан байсан. Над руу даалгавар өгсөн. Өрөө бэлтгэсэн. Тэгээд өрөөгөө бэлдэж амжаагүй байхад А төрийн нарийн бичиг, С сайд, одоо энэ саяын худалдан авалтын Бя гээд мундахгүй олон удаа даргад үзүүлсэн, хурдан бэлдээч гээд өрөөгөө бид нар гаргачихлаа. Ер нь бол Халдварт өвчин судлалын үндэсний төвд бол зарцуулах өөрийн мэдлийн мөнгө байдаггүй. Жишээ нь одоо нэгдүгээр эмнэлэг юм уу, гэмтэл эд нар бол өөрийн орлоготой. Олсон орлогоо юугаа ч засаж будаж болно, ямар ч өрөөг онгойлгоод хаалгыг нь солиод нураагаад будаж болно. Би мөнгө байхгүй гэсэн тэгэнгүүт л энэ компани өөрөө очиж засна, хар тугалган хамгаалалт хийхэд мундахгүй их цаг орох юм байна гэсэн тийм учраас би өрөө хурдан гаргаж өгөөд л сууж байсан. Тухайн үед ковидын ид аймшигтай үе байсан учраас өдөр шөнөгүй эмчилгээ оношилгоо одоо энэ эмчилгээний үр дүнг хянах талын мөн гадуур халдвар тараахгүй талаас ажиллаж байсан. Ерөөсөө надтай давхар хүнтэй уулзах ийм боломж ч байгаагүй, хоёрдугаарт энэ дээрээс өгсөн үүрэг даалгаврыг би биелүүлэх үүрэгтэй. Мөн 3 дугаар сарын 10-нд оношлогдсон Францын иргэн одоо манайд байж байгаа. Тэр хүн битүү уушгины хатгалгаа болоод бараг үхэх сэхэх нь бүүр яг дээсэн дөрөөн дээр байсан. Энийг хянадаг хамгийн сайн хяналтын аппарат нь бол энэ компьютер томограф. Тийм учраас хоёрдугаар эмнэлэг рүү шөнийн 3 цагт хүн амьтан зогссон, унтсан хойно бид нар энгийнээр ярихад нууцаар шахуу бэлдэж тэр эмнэлгийг хамаг юмыг нь хучиж, гялгар уутаар хучиж, ариутгаж байж аваачиж шинжилж байсан хоёр удаа. 3 дугаар сарын 27-ны өдөр. Ингээд энэ хоёрдугаар эмнэлэгт халдвар тарвал яана аа гэсэн айдсаас болж энэ Э сайд хоёрын дарга байсан учраас энийг мэргэжлийн улсуудаа дагаж гүйж байж олж өгсөн юм байна лээ. Миний хувьд бол удирдах удирдуулах ёс энэ төрийн алба хашиж байгаа хүний хувьд дээрээс өгсөн шууд сайдын үүргийг биелүүлэх үүрэгтэй. Онцгой комисс буюу шадар сайд засгийн газрын үүргийг биелүүлэх ёстой. Би энийг хуучин нойтон хэрэггүй гэж авах эрх байхгүй гэдгээ авахгүй гэж хэлж болохгүй гэдгээ би хамт олондоо танилцуулж байсан. Хамт олондоо энэ бол хандивын аппарат, та нар бэлгийн морины шүдийг үзэх эрх байхгүй өнөө маргаашгүй одоо энэ олон хүний амь дүйсэн үед бол та нар хурдан энэ Засгийн газар сайдын үүрэг Эрүүл мэндийн яам засгийн газар онцгой комиссын үүргийг бид биелүүлэх ёстой. Хандиваар ирсэн гэдгийг би анх чихээрээ сонссоноос хойш танилцуулж байсан. Худалдан авалт гэдгийг би ерөөсөө мэдээгүй. Ингээд сүүлдээ хэрвээ би тухайн үед авахгүй гээд одоо ингэх эрх байхгүй гэдгээ хэллээ. Хэрвээ аваагүй цалгардуулаад сарын хугацаатай хойш татсан бол харин жинхэнэ хэрэгтэн болчихсон хоёр гурван байтугай хэд хэдэн хүн уушгины хатгаагаар үхчихсэн одоо нас барчихсан. Энэний үхэлтэй дуудагдаад сууж байх байсан гэж би одоо бодож суудаг. Энгийнээр ярихад ерөөсөө уушгины хатгаа яагаад аюултай вэ гэхээр хүнийг төмөр авсан дотор хөдөлгөөнгүй хийгээд дарчихсантай адилхан амьсгаа авч болохгүй уушги байв ч уушги нь ажиллахгүйтэй адилхан. Бүх юмаа дараад алах гээд байна шүү дээ гээд Франц уйлаад надтай утсаар яриад, видео колл хийгээд Чимэдбаяр эмч надтай яриулж байсан гэх маягийн ийм хүний амьтай холбоотой дэлхий ингэж сандарсан улс орон сандарчихсан ийм үед бие биедээ туслаад ч юм уу олж ирсэн юмыг нь нэг нь одоо хуйвалдаж ингэж хүн хохироосон гээд ингээд гүтгээд хилс хэргээр ингэж байгаа нь бол туйлын харамсалтай одоо хэдэн жил зовж байна. Байнга улсын мөнгийг идсэн Н гээд л зарладаг, ах дүү хамаатан садан найз нөхөд, сонирхоод ирчихсэн, чи их наядаар нь идсэн хүн юм биш үү гээд тавлаад сууж байгаа улсууд байна. Хурлаас гарлаа хурал хойшиллоо маш хурдан мэдээ өгнө хэн өгөөд байгаа нь ойлгомжтой. Хурал нь хойшиллоо гээд Нгийн шүүх хурал гээд энэ чинь хүний нэр төр одоо эрүүл мэндтэй холбоотой шүү гэдгийг хэлье. Ингээд яагаад давуу байдал олгосон худалдан авалт хийгээгүй хандиваар ирсэн юмыг нь суулгасан зөөсөн юм нь тодорхой нэхсэн мөнгийг нь эд нар ярьсан болохоос би ганц төгрөг ч яриагүй. Засгийн газар удирдах ёсоороо би засгийн газрын үүргийг биелүүлсэн түүгээрээ би бахархаж явдаг. Олон хүний амийг авснаараа бас бахархаж явдаг юм. Тэгээд сүүлд тэр 3 дугаар сард эд нар анх манайд гүйж ирээд байрлуулна барина гээд цаг алдахгүй гээд зөндөө олон даралт шахалтыг бол би дуртай хүлээн зөвшөөрч байсан. Яагаад гэвэл хийх ёстой юм бүх улсууд хөдөлж байна гэж би баярлаж байсан. Одоо харин тэрнийхээ төлөө бүүр шийтгүүлчихсэн зогсож байна. Ингээд надад юу гэж хэлж байсан гэхлээр Засгийн газрын 30 дугаар тогтоол гарсан юм аа, наадах чинь ерөөсөө ямар ч тийм худалдан авалтыг одоо эд нарын яриад байгаа шиг дүйцүүлэн нэгийг нөгөөдөх нь тендер зарлана барина гэсэн ойлголт байхгүй байсан шүү дээ. Засгийн газрын хууль дүрэм гэдэг чинь дэлхий бүгд тэгж өөрчилчихсөн байсан үе юун шалгаж шүүлэг үү нэгэнт энэ хүнээс өөр компьютер өгөх хүн байсан юм уу, хэнд давуу байдал олгосон гээд дайраад байгаа юм бэ ер нь. Тэгээд ямар ч тийм юу сонгон шалгаруулалт хийхгүй шууд худалдан авалт хийнэ ээ гэсэн тийм тогтоол гарсан шүү дээ Н гэж байсан. Би худалдан авалт хийх эрхтэй хүн биш, ХӨСҮТ бол мөнгө байхгүй, би бол одоо жишээ нь мөнгө шийддэг албан тушаалтан биш. Ингээд улайн цайн бүх юм нь ингээд тодорхой байж байхад хариуцсан үүрэг даалгавраа онц сайн биелүүлсний төлөө одоо хэрэгтэн гэж зарлаад хоёр жил шахуу зовоож байна. Энэ аппарат бол үнэхээр үр дүнгээ өгсөн, сүүлд хэллээ энэ хүн. Сүүлд бараг жилийн дараа шинэ аппарат нь орж ирсэн. Хил гааль хаалттай байсан юм чинь хэн дураараа хил нээгээд, хэн дураараа аппарат нь олдохгүй байхад олоод ирэх юм бэ. Монгол Улсын ард иргэд энийг бол бүрэн эхээр нь сонсох юм бол дургүйцнэ шүү. Би бол айхгүй байна. Үнэхээр буруутай ял хийчихсэн бол ялаа үүрээд явъя, ял хийгээгүй бол энийг одоо хэрэгсэхгүй болгож гэм буруугүйг тогтоож өгөөч ээ л гэж хүсэж байна. Олон юм давхцуулж ярихлаар бас бие тааруу байна. Энэ олон одоо, хоёр жил шахуу ингэж нэр хүндээр тоглуулж хамаг ажил төрөлгүй ч боллоо, дараа нь дээвэрт орчихсон байж байхад бас л яг энэ маягаар яриад л ажлаас гаргачихсан. Ингэж хүнээр тоглож болдог юм уу л гэж хэлье. Бүх юм тодорхой байхад яах гэж ингэж давуу байдал олгосон, хууль зөрчиж хэрэгт орсон гэж зарлаад байдаг юм бэ. Энэнийхээ учрыг одоо өнөөдөр олдох байх гэж найдаж байна. Хэрвээ юу дараа нь санаад юу яавал нэмж ярья. Өөр надад хэлэх үг алга, би хууль зөрчөөгүй, Монгол Улсын Засгийн газар монголын ард түмний төлөө зүтгэж маш сайн ажилласан гэж өөрийгөө дүгнэдэг. Бусад халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар бусад энгийн эмч мэргэжилтнүүд маш сайн ажилласан шүү ингээд хоёрын хооронд юмаар ингэж хүнийг зууж ингэж хэлмэгдүүлж дайрахаа болиоч ээ гэдгийг хэлье. Үнэхээр төвөгтэй байна. Хоёр, гурван жил өнгөрлөө...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хо шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би энэ хэрэг дээр Д-гийн Т ажлаасаа чөлөөлөгдсөн тул 2023 оноос эхэлж хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Мөн хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар 2021 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байгаа. Манай хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой учраас материалуудыг судалж танилцсан. Зарим нотлох баримтуудыг Авлигатай тэмцэх газарт гаргаж мэдүүлэг өгч байсан. Миний судалж ойлгосноор бол тухайн нөхцөл байдал хүнд байсан. Цар тахлын онцгой нөхцөлд байсан. Тэр үед нэн шаардлагатай байгаа компьютер томографыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд олгох асуудлыг шийдвэрлээд гол нь суурилуулалт, засвар үйлчилгээний зардлыг яаж шийдвэрлэх тэр санхүүжилтийг хөрөнгө оруулалтын хэлтэст үүрэг болгож өгсөн байх. Тухайн үед Ази номхон далайн бүсийн гамшгийн хариу арга хэмжээ авах тухай сангаас 1,000,000 долларын буцалтгүй тусламжийн санхүүжилт өгсөн байдаг. Тэрний гэрээн дээр цар тахалтай үед ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс болон эмнэлгийн тоног төхөөрөмж авч болох гэрээний заалттай санхүүжилтийн эх үүсвэр байсан. Энэ санхүүжилтийн эх үүсвэрт л нийцүүлэх гэж анх хандив байгаад суурилуулалт, засвар үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэх гэж тэрэнд нийцүүлэх гэж тоног төхөөрөмжийн гэрээ болгож өөрчлүүлсэн юм болов уу гэж материалуудтай танилцаад ингэж дүгнэсэн. Манай яамнаас удирдлагуудаас гаргаж байгаа санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхдээ л буруу арга хэрэглэсэн байна гэж харсан. Өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээний зардал тухайн эмнэлгүүдийн төсөвт байдаг байсан. Гэхдээ Халдварт өвчин судлалын үндэсний төвд энэ өндөр өртөгтэй тоног төхөөрөмж байдаггүй учраас энэ зардал байхгүй. Тэгээд үүнийг яаж шийдвэрлэх үү гэдэг гарц нь яам нь дээр энэ зардал байхгүй. Зөвхөн эмнэлэг дээр нь байдаг байсан. Одоо жишээлбэл Гэмтэл согог судлалын үндэсний төв, нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, компьютер томографын аппарат, MRI шинжилгээ гээд энэ өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдийн завсар үйлчилгээ, сервисийн гэрээг эмнэлгүүд өөрсдөө тендер зарлаж гэрээ байгуулж явдаг. Гэхдээ энэ нь өөрөө тухайн аппарат нь дээрээ брэнд брэндээрээ засвар үйлчилгээ нь лицензтэй инженерүүд гүйцэтгэдэг. Эмнэлгүүд филипс аппараттай бол филипсийн сервисийн гэрээ, симистэй бол симиссын сервисийн гэрээг зарладаг. Энэ нь Монголд албан ёсны дистрибьютер ихэвчлэн хийдэг процесс. Анх энэ материалуудтай танилцаж байхад ойлгомжгүй байсан. Баахан гэрээний огноо дугаар зөрүүтэй байсан. Анх судлахад завсар үйлчилгээ, суурилуулалт гэсэн ийм 2 үнийн саналыг өгөөд аппаратаа үнэгүй өгөх нөхцөлтэй байсныг олсон санхүүжилтийнхээ эх үүсвэрт нийцүүлэхийн тулд худалдах худалдан авах гэрээ хийлгэсэн юм байгаа. Тэр гэрээг манайх боловсруулж өгснийг би өнөөдөр анх удаа сонслоо. Буцалтгүй тусламжийнхаа санхүүжилтийг аудитад шалгуулж байх явцдаа аппаратаа бүртгэсэн бүртгэлээ явуул аа гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нягтлан нь надад “10,000 төгрөгөөр бүртгэсэн” гэсэн. Тэгээд “юу яриад байгаа юм бэ, манайхаас 400,000,000 төгрөг гарчхаад байхад” гэсэн. Тэгээд энэ бол хандивын аппарат, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилчид хандивын аппарат гэсэн ойлголттой байсан. Тэр нь өнөөдөр хэлсэн мэдүүлгээс нь нотлогдож байна. Бас нэг асуудал нь би мэдүүлэг өгч байх үедээ Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү яриад “энэ аппаратаар та нар яг хэдэн шинжилгээ хийсэн бэ, судалгаагаа ирүүл ээ” гэхэд 9558 байсан байх аа. Тоон нь сайн санахгүй байна. Билэгсайхан захиралтай яриад “судалгаа, тооцоогоо явуул” гэж байсан. Энэ аппарат нь ажиллаагүй юм болов уу гэж бодож байсан. Тэгээд зарим хүмүүс нь энэ аппаратыг ажиллаагүй гэж хэлж байсан учраас шинжилгээ хийсэн үү, үгүй үү гэхэд тоо ирж байсан. Даатгалаас компьютер томографын шинжилгээ хийсэн төлбөрт хэдэн төгрөгийн санхүүжилт авснаа ирүүл гэхэд ирүүлээгүй. Манайхаас нийт тэдэн төгрөгөөр хохирсон, нийт тэдэн төгрөг нэхэмжилнэ гэсэн зүйл гаргаагүй. Сангийн яамны хяналт шалгалтын байцаагчийн нэхэмжлэлээр Авлигатай тэмцэх газарт анх Эрүүл мэндийн яамыг хохирогчоор тогтоогоод нэхэмжилсэн гэж ойлгож байгаа. Манайхаас яг тэдэн төгрөгийн хохирол учирсан гэсэн нэхэмжлэл гаргаагүй гэж ойлгож байгаа...
Эрүүл мэндийн яамыг төлөөлж байгаа төлөөлөгчийн хувьд энэхүү компьютер томографын аппаратыг суурилуулж ашигласан нь Эрүүл мэндийн яам төдийгүй улсад ямар нэгэн хохирол учраагүй учраас шүүгдэгч нарыг цагаатгах саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчаас:
Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Phillips brilliance 16 Slices маркийн 16 зүслэгт компьютер томографын аппаратыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 сар хүртэлх хугацаанд 8 удаагийн засвар, сервис үйлчилгээ хийгдсэн. Тухай бүрийг “Д” ХХК нь хийсэн ба 2021 оны 12 дугаар зүйлийн 31-ний өдрөөс гэмтэл гараад одоогийн байдлаар бол ашиглагдаагүй байгаа. Тухайн аппаратад 2021 онд сервис үйлчилгээний гэрээ хийгдээгүй, миний хувьд анхнаасаа хуучин аппаратыг эмнэлэгт нийлүүлнэ гэдгийг эсэргүүцэж байсан боловч тухайн аппарат манайд нийлүүлэгдсэн...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 60-61-р тал/,
Гэрч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Н захирал болон Б нарын хооронд гэрээ байгуулагдаж Phillips brilliance 16 Slices маркийн 16 зүслэгт компьютер томографын аппаратыг 400,000,000 төгрөгөөр худалдан авсан тадаар би одоо л сонсож байна шүү дээ. Тухайн үед бидэнд Б хэлэхдээ манай эмнэлэгт дээрх аппаратыг хандиваар бэлэглэж байгаа гэж хэлсэн ба ямар учраас 400,000,000 төгрөгөөр худалдан авсан талаар надад мэдэх зүйл үнэхээр алга, энэ талаар Н, Б нар өөрсдөө хэлэх байхаа. Бидэнд дээрх аппаратыг хандив тусламжаар авсан гэж ойлгуулж, актад гарын үсэг зуруулсан байж бодит байдал дээр 400,000,000 төгрөгөөр ямар учраас худалдаж авсан талаар үнэхээр мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 63-65-р тал/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Н шууд гэрээ байгуулах уг тохиолдолд Эрүүл мэндийн сайд Халдварт өвчин судлалын үндэсний төвд худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээ байгуулах эрхийг тушаалаар шилжүүлнэ. Үүний дагуу Н захиралд эрх үүсэх ба тэрээр худалдан авах ажиллагаа Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдсан байх ёстой. Ямар учраас дээрх журмаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна гэвэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тоног төхөөрөмж худалдан авч байгаа болохоор тэр юм. Дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулсны үндсэн дээр Н захирал Д ХХК-тай гэрээ байгуулж холбогдох материалыг Азийн хөгжлийн банкны санхүүд хүргүүлж хянуулна. Азийн хөгжлийн банкны төслийн нэгжийн санхүү нь манай Эрүүл мэндийн яамаар дамжуулан хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлнэ. Манай Эрүүл мэндийн яамаар дамжуулах хүсэлтийг заавал Төрийн нарийн бичгийн дарга баталгаажуулан гарын үсэг зурна... би Б гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, тэр бүү хэл утсаар ярьж байгаагүй. Би Б болон өөр хэн нэгэн хүнд тухайн аппаратыг үнэлж ирүүлэх талаар огт хэлж ярьсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /21-р хх-ийн 67-71/-р тал,
Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай төв нь миний мэдэхийн компьютер томографын аппараттай болох талаар 2015 оноос жил бүр хүсэлтээ Сангийн яам руу өгдөг байсан ба тухайн аппарат нь хүний биеийг 3 хэмжээстэйгээр гаргаж, өвчнийг нарийн оношилдог аппарат байгаа юм. Тухайн аппарат нь эмчилгээний болон оношилгооны хувьд маш их дэвшил гаргаж байгаа аппарат гэж ойлгож болно. “Д” ХХК-иас “PHILIPS BRILLIANCE 16 SLICES” маркийн 16 зүслэгт компьютер томографын аппаратыг Хангамж үйлчилгээ, инженер технологийн албаны дарга Э, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Ч.Х, аж ахуйн нярав Э, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасгийн эрхлэгч Ц.О болон миний бие хүлээн авсан. Надад Э дарга тухайн үед хэлэхдээ “Аппарат хүлээн авах багт орсон байна. Тухайн аппаратыг хүлээн авах багт орж ажиллана шүү” гэж хэлсэн ба би Эл даргын хэлсэн цагаас тухайн үед хоцорч очсон. Тушаалаар комиссын бүрэлдэхүүн байгуулагдсан эсэх талаар мэдэхгүй байна. “PHILIPS BRILLIANCE 16 SLICES” маркийн 16 зүслэгт компьютер томографын аппаратыг ашиглаж байхад хэд хэдэн удаа эвдрэл гэмтэл гарч, тухай бүр эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн дүгнэлтийг гаргаж тасгийн эрхлэгч Ц.О, О зүйн тасгийн эрхлэгч Ч.Х нарт танилцуулж байсан ба мөн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн дүгнэлтүүдийг хуулбарлан өгч байсан. Тухайн компьютер томографын аппаратын холболттой холбоотой гэмтэл гарч байсан /яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна/, мөн тэжээлтэй холбоотой 2-3 гэмтэл гарсан, 1 удаа гал хамгаалагч шатсан гэмтэл гарч байсан. Н захирал болон Б нарын хооронд гэрээ байгуулагдаж “PHILIPS BRILLIANCE 16 SLICES” маркийн 16 зүслэгт компьютер томографын аппаратыг 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгөөр худалдан авсан талаар би мэдэхгүй. Миний хувьд үнийг нь сонирхоогүй, надад бол тухайн аппаратын хэвийн ажиллаж байна уу, оношилгоо зөв явагдаж байна уу гэдэг нь чухал байсан. Эвдрэл гэмтэл гарвал засварлах нь миний гол зорилго байгаа юм. Түүнээс биш тус аппаратыг хэдэн төгрөгөөр хэрхэн яаж худалдан авсан талаар бол сонирхоогүй, сонирхох нь миний ажил биш...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 75-76-р тал/,
Гэрч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын үед л байх өөрийгөө “Д” ХХК-ийн захирал Д.Б гэж гэмтлийн эмнэлэгт ажилласан байсан хүн байна гэж орж ирсэн. Тэгээд гэнэт орж ирээд танайд КТГ-ын аппарат суурилуулна гэхээр нь би ямар КТГ-ын аппарат вэ, гэхэд танайд Эрүүл мэндийн яамнаас хандиваар өгсөн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх КТГ-ын аппаратгүй бөгөөд ковидын үед ганц хэрэгтэй аппарат байсан болохоор баярлаад Онош зүйн тасгийн эрхлэгч Х, тоног төхөөрөмжийн инженер Наранбаатар, тус тасгийн эрхлэгч Ц.От, Аж ахуйн дарга П.Эл, Сүрьеэгийн клиникийн чанарын менежер Бянарыг дуудаад Д.Бг ирсэн 2 залуугийн хамтаар суулгаж байгаад хуралдсан ба ЭМЯ-с хандиваар өгч буй КТГ-н аппаратыг манай эмнэлэгт суурилуулахаар энэ залуучууд ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд манай Х техникийн үзүүлэлтийг харья гээд Д.Бгээс холбогдох бичиг, баримтыг авч үзээд энэ аппарат чинь нэгдүгээрт эртний хуучин оных, хоёрдугаар ийм том эмнэлэгт 16-хан зүслэгтэй аппаратыг авахгүй гэж хэлсэн. Гэтэл Д.Б нь тэгвэл та нар болихгүй юу, юу ч үгүй байж гэж уурлаад хаалга саваад гараад явсан. Д.Бг гараад явсны дараагаар манай Бяэнэ чинь Гэмтэлд ажиллаж байсан хүн шүү дээ, энэ чинь одоо тоног төхөөрөмж нийлүүлдэг хүн гэж ойлгуулсан. Тэгээд бид нар тараад явчихсан. Тэгээд байж байтал маргааш нь намайг ХӨСҮТ- ийн захирал Д.Н дуудаад өчигдөр аппарат ирж байхад та нар яагаад авахгүй байгаа юм, одоо ч гэсэн аппаратгүй байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай ажлын хэсгийнхэн үзээд хуучин, 16-хан зүсэлттэй юм байна лээ гэсэн. Тэгтэл Д.Н дарга наадхаа ав гэж хэлсэн ба би дахиж оролцоогүй. Түүнээс хойш cap орчмын дараа КТГ-ын “шинэ сэргэж буй” тасгийн 1 дүгээр давхарт чөлөөлөөд тавихаар боллоо шүү гэж Б хэлсэн. Тэгээд би захирал хэлэхээр авсан юм байлгүй гэж бодоод л гарсан юм. Хэдийгээр хуучин ч гэсэн тухайн үедээ хэрэг болж байсан. Гэхдээ миний мэдэхээр 2 удаа эвдрээд, 7 орчим хоног бүрэн зогссон ба тэр үед Бгийн компани ирээд засаад л явж байсан...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 92-р тал/,
Гэрч М.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...анх манай улсад Ковид-19 вирус батлагдах үед буюу 2020 оны 04-р сард байхаа Франц улсын иргэн эмчлүүлээд эдгэрсний дараа эмнэлэгт КТГ аппарат суурилагдсан, хэн суурилуулсан талаар мэдэхгүй, уг тоног төхөөрөмжийг эвдэрсэн үед нийлүүлсэн компани гэх “Д” компаниас хэд хэдэн удаа ирж засвар үйлчилгээг хийсэн, миний мэдэхийн хамгийн ихдээ 7 хоног ажиллахгүй зогссон тохиолдол байдаг, манай эмнэлгийн Philips үйлдвэрийн 16 зүсэлттэй аппаратын Айрис алдаа заагаад үйлдлийн систем руу орохгүй болчихдог, тэгэхээр нь “Айрис” алдаа заагаад үйлдлийн системийг унтраагаад асаадаг, манай эмнэлэгт томограф аппарат нэг л байдаг, түүнийг хэвийн ажиллагаатай байлгах үүднээс өдөрт 30 өвчтөнийг авч оношлох үйлчилгээ хийдэг, мөн өдөр болгон томограф аппаратыг 1 цагаас 1 цаг 30 минут амрааж ашигладаг...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 106-106-р тал/,
Гэрч Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг бол 2020 оны эхээр байх би яг сарыг нь санахгүй байна, манай эмнэлэгт нэг компани суурилуулсан. Манай эмнэлгийн рентген техникч О нь энэ аппаратыг авахгүй гээд нэг үзүүлэлт 16 байсныг нь хэд болгосон гэнэ үү уурлаад тэр компанийн хүнтэй авахгүй гээд хэрүүл хийгээд яваад байсан. Тэгээд ямар ч байсан суурилуулчихсан. Тэр компанийнх нь хүн гээд эрэгтэй хүн над дээр орж ирээд
-энэ гэрээн дээр гарын үсэг зураад өг гэсэн тэгэхээр нь би
-энэ юун гэрээ вэ гэж хэлсэн чинь
-манай компани танайд аппарат нийлүүлж байгаа юм гэсэн тэгэхээр нь
-манайд аппарат нийлүүлэхэд яагаад худалдах, худалдан авах гэрээ байгаа юм бэ, манайх мөнгийг нь төлөх юм уу гэхэд
-үгүй ээ, яамтай чинь хийж байгаа асуудал, яамнаас танайхаар зуруулаад ир гэсэн гэж хэлсэн гэхээр нь би хэрвээ яам манайд худалдаж авч өгч байгаа бол гурвалсан гэрээ хийх ёстой, манайхаас мөнгө гараагүй гэрээн дээр би гарын үсэг зурахгүй гээд гаргаад явуулсан. Тэгсэн чинь 2-3 хоногийн дараа манай эмнэлгийн чанарын менежер Бянад дээр орж ирээд нөгөө гэрээг барьчихсан
-энэ гэрээн дээр та зурах ёстой гэж хэлэхээр нь би -би зурах ёсгүй, манайхаас мөнгө гараагүй тохиолдолд би зурах ёсгүй гэж хэлээд гаргасан. Тэгсэн чинь удалгүй буцаж орж ирээд
-та л зурах ёстой гэж байна ш дээ, эрүүл мэндийн яамнаас тэгж байна ш дээ гэхээр нь би
-үгүй ээ би зурахгүй гээд л өмнөх хэлсэн зүйлүүдээ хэлээд гаргасан. Түүний дараа манай нярав Энхжаргал эмнэлгийн коридороор нэг орилоод
-даргаа энэ Батзаяа, энэ компанийн хүн хоёр намайг үзэж хараагүй, хүлээж аваагүй аппаратыг хүлээн авсан акт дээр гарын үсэг зур гээд байна гээд орж ирсэн манай хөрөнгийн нягтлан бодогч Даваацэрэн мөн адил ийм зүйл хэлээд зурахгүй гэж байсан. Тэгэхээр нь би
-манай хүмүүс наад юман дээр чинь зурахгүй, хараагүй, үзээгүй, хүлээж аваагүй юм аа зурахгүй ш дээ гэсэн. Энэ явдлын дараа Д.Н захирал дээр ороод
-энэ юун гэрээн дээр гарын үсэг зуруулах гээд байгаа юм бэ, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурахгүй шүү дээ гэж хэлсэн, тэгэхэд Д.Н захирал
-Х манайд аппарат үнэгүй ирж байна ш дээ, манайд ийм аппарат байхгүй ш дээ, яамнаас энэ гэрээн дээр гарын үсгээ зур гээд байна ш дээ гэж хэлсэн тэгээд тэр үед хүн орж ирсэн билүү гар утас нь дугар луу тэгээд би гарч явсан. Тэгээд 4 дүгээр улирал болж ирээд л уг аппаратыг үндсэн хөрөнгийн бүртгэл авах ёстой болоод ямар замаар орж ирсэн талаарх баримт материалыг бүрдүүлэх шаардлагатай болоод би Д нягтлан бодогчид энэ аппаратын учрыг нь олж, баримт материалыг нь бүрдүүлээд орлогодоо бүртгэж ав гэж хэлсэн. Манай нягтлан Д хариуцагч рентген ашиглагч О руу яриад л нөгөө нийлүүлсэн компанийнх хүн рүү яриад л Б руу ярихаар нь бүгд л мэдэхгүй гээд л нөгөө компанийнх нь хүмүүс хандиваар зүгээр өгч байхад юу нэхээд байгаа юм гэх зэргээр хэлж нэлээн удаан хөөцөлдөөд надад бүр би учрыг нь олж чадахгүй юм байна гэж танилцуулсан. Тэгэхээр нь би О-ыг дуудаад
-чи суурилуулж байхад нь байсан, одоо танай тасаг ашиглаж байгаа энэ аппаратынхаа баримт бичгийг бүрдүүлж, санхүүд бүртгүүл, тэгэхгүй бол цалинг нь чинь тавихгүй гээд бүр аргаа барсан. Тэгсэн чинь О
-би тэр компанийн хүнтэй чинь учраа олохгүй юм байна, баахан хэрэлдлээ та нар өөрсдөө учраа ол гэж хэлсэн тэгэхээр нь би Б руу хандаж
-чи гэрээг нь бариад яваад байсан энэ аппаратын учрыг нь ол, яам худалдаж авсан бол хөрөнгө оруулалтын гэрээ, хандиваар бол хандивын баримт, үнэ тогтоосон баримтыг нь авчирч өгөх хэрэгтэй гэж хэлсэн, манай нягтлан Д хүртэл шаардаж байсан. Тэгсэн чинь Б
-танайд энэ аппарат нийлүүлсэн нь үнэн болно гэсэн тэр компанийн албан бичгийг авчирч өгсөн. Тэгэхээр нь би -энэ бичгээр санхүүгийн бүртгэлд орлого авахгүй, манай ямар нэгэн тодорхой үнийн дүн оруулсан бичиг авчирч өг гэсэн тэгсэн чинь
-танайд хандивласан нь үнэн болно гэж өөрчилж албан бичиг авчирч өгсөн, Харин үнийн дүнг огт өгөхгүй байсан. Манай Д нягтлан нөгөө компанийн хүн рүү нь ярьж
-хандиваар өгч байгаа бол үнийн дүн, эсвэл танай компанийн зарлагын баримт хэрэгтэй гэж хэлэхэд тэр хүн нь
-хандиваар зүгээр юм өгч байхад бас юу нэхээд байгаа юм бэ гээд өгөхгүй байна гэж надад танилцуулсан. Тэгэхээр нь би Даваацэрэн нягтланд
-нэгэнт хандиваар гэсэн албан бичиг өгчихсөн, үнийн дүнгээ өгөөгүй учраас О та нар ярилцаж байгаад үнийнх нь дүнг тогтоогоод хандиваар гээд орлогод бүртгэж ав гэж хэлсэн. Надад яамнаас үүрэг өгсөн юм бол байхгүй. Бянад дээр гэрээ зуруулах гэж орж ирэхдээ
-яам зурах ёстой гээд байна гэж яриад байсан. Нөгөө компанийнх нь хүн болохоор
-зураа, яам чинь мэдэж байгаа гээд байсан. Д.Н захирал
-яам л надыг энэ гэрээн дээр зураад явуул гээд байгаа ш дээ гэж хэлээд байсан ямар нэгэн албан тушаалтны нэр хэлээгүй. Би энэ хандивлалаа гэсэн бичгийг авах гэж 2-3 cap хэрүүл хийж явсан. Оч
-энэ нэг юм нь эвдэрчихлээ, болохгүй байна ш дээ, эвдэрчихлээ ш дээ гээд л яваад байдаг байсан. 10,000,000 төгрөгөөр уг аппаратыг орлогод бүртгэж авсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 108-109-р тал/,
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Д.Н захирал дуудаад ороход энэ “Д” ХХК-ийн захирал билүү менежер нь ирчихсэн байсан ба Д.Н захирал надад энэ аппаратыг авахад энэ гэрээн дээр зурах ёстой юм байна, чи Хгаар зуруулаад ир гээд явуулсан. Тэгээд би Х дээр ороход хандиваар өгч байгаа юм бол худалдан авах гэрээн дээр зурахгүй гэж хэлсэн. Тэгээд би Д.Н захиралд ороод захирлаа зурахгүй гэж байна ш дээ гэж хэлээд тэр гэрээг нь өгсөн. Тэгээд л болсон. Надад ямар нэгэн хүн, албан тушаалтан үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй. Сүүлд нь Х дарга надаас энэ аппаратыг худалдаж авсан юм уу, хандиваар авсан юм уу орлогод авахад баримт шаардлагатай юм байна асуугаад өгөөч гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Д ХХК-ийн захирал Бтэй нь утсаар яриад тэр хандиваар өгсөн гэсэн албан бичгийг нь авч өгсөн юм. Д.Н захирал намайг Г.Хгаар зуруулаад ир гэж хэлэхдээ яамнаас зур гэсэн гэж хэлсэн байх тэгээд л би Г.Х дээр ороод тэгж хэлсэн байх, тэрнээс биш над руу яамнаас холбогдсон зүйл байхгүй, яамнаас над руу холбогдсон бол би мэднэ шүү дээ...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 113-р тал/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 48,537,720 төгрөгийг М эмнэлэгт ажиллуулдаг болон ХӨСҮТ-д нийлүүлсэн аппаратын сэлбэг зэрэгт нөөц сэлбэг бүрдүүлэх зорилгоор сэлбэг захиалсан бөгөөд одоо энэ сэлбэг манай эмнэлэгт байгаа. ХӨСҮТ-д шилжүүлсэн аппаратын сэлбэг нь одоо манай ашигладаг аппаратад таардаг юм...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 121-122-р тал/,
Гэрч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үнэлгээний тайланг гаргасан гэхээр Д.Б нь ХӨСҮТ-д хүлээлгэж өгсөн үеийн цаг хугацаагаар үнэлгээг гаргуулах шаардлагатай байна, тэгэхгүй бол төрөөс мөнгөө авч чадахгүй байна гэсэн, тэгэхээр нь би нэг их болохгүй ч гэж хэлэлгүйгээр үнэлгээний тайланг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гаргаж өгсөн, би хайнга хандсан байна...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 126-127-р тал/,
Гэрч С.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би Бтэй нэг мэргэжлийн хүн болохоор чамд хуучин, хэрэглэхгүй байгаа КТГ-ын аппарат байвал нийгмийн хариуцлагын хүрээнд ХӨСҮТ-д суурилуулах аппарат байвал их том буян болно доо, хэрэв байгаа бол би чамайг сайдтай уулзуулж өгье гэж хэлсэн, намайг ингэж хэлсний дараагаар Б сайд Стэй уулзсан юм шиг байна лээ, цаашид ямар процесс нь юу болсныг би мэдэхгүй байна, Бтэй ярьснаас хойш 1-2 сарын дараагаар ярихад ХӨСҮТ-д аппарат суурилуулчихсан шүү л гэж байсан, ер нь бол Бтэй ярих болсон шалтгаан нь юу вэ гэхээр нөхцөл байдал хүндэрсэн тул нийгмийн хариуцлагын хүрээнд туслаач гэж хэлсэн, түүнийг Б ч гэсэн тэгье найз нь боломжоороо тусалъя гээд их л уриалагхан хүлээж авсан, саяхнаас сошиалаар ХӨСҮТ-д байршуулсан аппаратын талаар мэдээлэл яваад байхаар нь би Хөрөнгө оруулалтынхнаас материалыг нь авч үзэхэд эхлээд хандив тусламж гэж өгчхөөд дараагаар нь 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн яамнаас шилжүүлсэн байсан, уг 400,000,000 төгрөгөөс 270 сая төгрөг нь жилийн баталгаат сервисийн зардал, харин үлдсэн 130 сая төгрөг нь суурилуулалтын зардал гэж хийсэн юм шиг байна лээ, гэхдээ ингэж бичигдсэн мөртлөө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна лээ, хэрэв хуулийн дагуу явагдсан бол тендер зарлах ёстой хэдий ч тендер зарлагдаагүй талаар манай яамны мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн, би Бтэй ярихаас өмнө Д.С сайдтай уулзах үедээ нийгмийн хариуцлагын хүрээнд хэцүү цаг үед КТГ-ын аппарат суурилуулбал өвчтөнүүдийг зөөх шаардлагагүй, мөн зөөснөөс болоод энэ тэнд халдвар хамгааллын дэглэм алдагдаад халдвар тарах эрсдэлтэй, хэрэв нийгмийн хариуцлагын хүрээнд төлбөргүйгээр суурилуулах юм бол та зөвшөөрөх үү, хэрэв зөвшөөрвөл тантай нэг хүн уулзана гэж хэлэхэд Д.С сайд яг тэгж нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах компани байдаг бол уулзаж болно оо гэж хэлсэн, тийм болохоор Д.Б, Д.С сайдтай очиж уулзсан байх, тэрнээс биш би Бг дагуулж очоод сайдтай уулзуулсан асуудал ерөөсөө байхгүй, анх би Бтэй нийгмийн хариуцлагын хүрээнд л гэж ярьснаас мөнгө, төгрөгийн асуудал яриагүй...” гэх мэдүүлэг /21 хх-ийн 129-131-р тал/,
Гэрч Т.Бягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Д ХХК-иас Эрүүл мэндийн яаманд 2020 оны 03 дугаар сарын үед манай компанийн Мед травма эмнэлэг КТГ-ын аппаратаа шинэчилж байгаа тул бид одоо ашиглахгүй байгаа КТГ-ын аппаратыг улсад худалдах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг өгсөн, Д ХХК-с гаргасан хүсэлтийг бид ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Н рүү уг аппаратыг ашиглахад татгалзах зүйл байна уу, санхүүжилтийг Эрүүл мэндийн яам шийдвэрлэнэ гэдэг утгатай албан бичиг явуулсан, мөн тэр үед аппарат суурилуулах өрөө бэлэн үү гэхэд бэлэн байгаа, уг аппаратыг авахад татгалзах зүйлгүй гэж албан бичгээр болон утсаар ярих үедээ хэлж байсан, тэгээд манай сайдын нэрээр байна Төрийн нарийн бичгийн дарга байна уу Д.Н захирал руу гэрээгээ хийгээд аппаратаа худалдаад ав гэдэг албан бичгийг хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 132-137-р тал/,
Гэрч Т.Бягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “...Эрүүл мэндийн яаман дээр худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй тул ХӨСҮТ-рүү 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр чиглэл өгсөн. Тийм болохоор ХӨСҮТ шийдвэрлэх ёстой байсан... тухайн үед хийгдээгүй ХӨСҮТ-д эрхийг шилжүүлсэн учраас тухайн байгууллага шийдвэрлээд аппаратыг хүлээн авсан. Хэрвээ чанаргүй аппарат хүлээн авсан бол Эрүүл мэндийн яам руу санхүүжилтийг олгож өгөхийг хүссэн албан бичиг илгээхгүй байсан гэж бодож байна. Тухайн цаг хугацаанд аппарат нь бүрэн ажиллаад явсан гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /28-р хх-ийн 49-50-р тал/,
Гэрч Я.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний хувьд шууд худалдан авалт хийсэн ч гэсэн 5 хоногийн хугацаатай сонгон шалгаруулалт зарлаад шалгуур хангасан компанитай гэрээ байгуулан ажиллаарай гэдэг чиг үүргийг өгч байсан. Би бодит үнэнийг хэлье, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Бя надад танилцуулахдаа ХӨСҮТ-д хуучин хэрэглэж байсан КТГ аппарат нийлүүлэхээр боллоо, урсгал засвар, угсралт суурилуулалтын зардалд 400,000,000 төгрөг зарцуулахаар юм байна. Уг санхүүжилтийг АХБ-с шийдвэрлэсэн та яамыг төлөөлөөд албан бичиг явуулаад өгөх үү гээд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2067 дугаартай албан бичгийг явуулсан. Ингээд Бягээс КТГ-ыг суурилуулсан, акт үйлдсэн, одоо Сангийн яам руу эрх нээлгэх албан бичиг явуулмаар байна гээд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 дугаартай албан бичгийг явуулж, 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн...” гэх мэдүүлэг /21-р хх-ийн 138-140-р тал/,
Гэрч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Эрүүл мэндийн яамнаас дээрх тоног төхөөрөмжийн 400,000,000 сая төгрөгийн санхүүжилтийн эрхийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 дугаартай албан бичгээр хүссэн ба тухайн үед 400,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсныг нотлох баримт бичиг ирүүлээгүй байсан. Тэгээд би Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Бяд утсаар холбогдоод 400,000,000 төгрөгийн КТГ-ын тоног төхөөрөмж худалдан авсан гэрээгээ явуулаач ээ гэрээ байхгүй бол мөнгө гаргахгүй гэдгийг хэлсэн. Тэгсэн тоног төхөөрөмж нийлүүлсэн компанийн хүн гээд нэг залуу /нэрийг нь мэдэхгүй, танихгүй эрэгтэй хүн/ манай ажил дээр ирээд Д ХХК-ийн нэхэмжлэх 2020.05.15-ны өдрийн №01 дугаартай Компьютер томографын аппарат нийлүүлэх гэрээ мөн өдрийн ерөнхий гэрээний дагуу Компьютер томограф худалдан авах гэрээ, тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актыг ирүүлсэн...” гэх мэдүүлэг /25-р хх-ийн 180-181-р тал/,
Эрүүл мэндийн яамны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 тоот албан бичигт “... Монгол Улсын сангийн яам Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамны хооронд байгуулсан 0688-MON короновируст халдвар Covid19-ын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв “Д” ХХК нар Компьютер томографын иж бүрдэл /16 зүсэлттэй/ аппаратыг нийлүүлэх 400,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Нийлүүлэгч байгууллага 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын актаар тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн тул 400,000,000 төгрөгийг зохих журмын дагуу санхүүжилтийг эрхийг нээж өгнө үү...” гэсэн албан бичиг /20-р хх-ийн 22-р тал/,
Шинжээч Р.Э-ийн өгсөн “...үүнийг тайлбарлах юм бол тухайн үед нь жижиг, том засварууд хийж байгаа боловч гэмтлийн хугацаа хэт ойр учраас элэгдэж хуучирсан гэж тодорхойлсон, ер нь шинэ тоног төхөөрөмжүүд дээр үүн шиг олон гэмтлүүд гарах нь ховор байдаг, бичиг баримтууд дунд энэ талаар мэдээлэл байгаагүй, дээр дурдсанчлан техник ашиглалтын паспортоо хөтлөөд явж байсан бол бүх мэдээлэл байх ёстой, практик дээр тоног төхөөрөмж худалдан авах гэж буй байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжийн эмч, техникийн ажилтнууд нь зарим үед салбар зөвлөлтэй хамтарч техникийн тодорхойлолтоо боловсруулаад худалдан авах ажиллагаа зарладаг, заримдаа яамны мэргэжилтнүүд техник үзүүлэлтийг боловсруулах тохиолдол байдаг...” гэх мэдүүлэг /23-р хх-ийн 119-121-р тал/,
“ФА” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай “...2020 оны 04-р сард тус эмнэлгийн байранд байрлуулж, угсарсан ба холболтуудыг хийж үйл ажиллагаа явуулж байсан боловч өнөөдрийг хүртэл 10-д удаагийн эвдрэл гэмтэл гарч хамгийн сүүлд 2021 оны 12-р сард дахин гэмтэл гарснаас хойш засварлагдаагүй байдалтай байна, хэрэв үүнийг засварлахад 23 сая орчим төгрөгийн зардал гарах засварын нэхэмжлэл ирсэн байна, орлуулах өртөг нь худалдан авалтын үнэ, тээвэрлэлт, суурилуулалт зэрэг бүхий л зардлыг багтаасан бодит өртгийг үндэслэж байгаагаараа давуу талтай юм, хөрөнгийн зах зээлийн хандлагаар бодит үнэ цэнийг 147,265,193 төгрөг...” гэх дүгнэлт /24-р хх-ийн 1-28-р тал/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Н “Д” ХХК-ийн захирал Д.Б нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №01 дугаар, “Компьютер томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ, Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт /20-р хх-ийн 21-23-р тал/,
- Эрүүл мэндийн яамнаас “Д” ХХК-ийн Капитрон банк дахь 3004012370 тоот данс руу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр санхүүжилт болох 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн даалгавар, /20-р хх-ийн 21-23-р тал/,
-Үзлэг хийсэн тэмдэглэлд “...Үзлэгээр компьютер томографын аппаратыг ажиллуулах боломжгүй гэсэн ба Ч.Х эмчээс ямар учраас ажиллуулаагүй талаар асуухад 2021 оны 07 дугаар сарын сараас компьютер алдаа зааснаас хойш ажиллуулаагүй, мөн манай эмнэлэгт шинээр КТГ-ын аппараттай болсон... гэснийг тэмдэглэлд тусгалаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /27-р хх-ийн 220-225-р/ тал зэрэг нотлох баримтуудыг,
Өмгөөлөгч Б.Зулбаяр, Б.Баатарсайхан нараас: “... 2021 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 4 тал/,
2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 5 тал/,
2021 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн ажлын байранд хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 13-14 тал/,
2020 оны 05 сарын 15-ны өдрийн “Компьютер томографын аппарат нийлүүлэх гэрээ” 01 дугаар, Улаанбаатар хот /1-р хх-ийн 53 тал/,
ХӨСҮТ-ийн захирал Д.Нгийн 2020 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн “төлбөртэй тусламж үйлчилгээний жагсаалт, тарифт нэмэлт жагсаалт оруулах тухай” тушаал /1-р хх-ийн 73-74 тал/,
Монгол улсын шадар сайд, Эрүүл мэндийн яамны сайдын хамтарсан 2021 оны 5/А12 тоот дугаарт тушаал /1-р хх-ийн 80 тал/,
2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 164-165 тал/,
2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 228-235 тал/,
Төлбөрийн даалгавар, Эрүүл мэндийн яамнаас 8 дугаар сарын 20-ны өдөр 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 236 дугаар тал/,
“Д” ХХК-ийн Улсын бүртгэл дэх хувийн хэргийн материалууд /3-р хх-ийн 197, 4-р хх-ийн 1-87 дугаар тал/,
Гаалийн ерөнхий газраас 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Philips” брэндийн Компьютер томографын аппаратын гаалийн мэдүүлэг /5-р хх-ийн 93-96 дугаар тал/,
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичиг дарга Я.Ааас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нд хүргүүлсэн 2/2067 дугаартай албан бичиг /5-р хх-ийн 101-102 дугаар тал/,
“СП” ХХК-ийн “Philips Brilliance slices” 16 гэх аппаратын гаалийн мэдүүлэг /5-р хх-ийн 187, 207 дугаар тал/,
Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ /6-р хх-ийн 7 дугаар тал/,
Гэрч Б-ийн дансны хуулга /19-р хх-ийн 23-33 дугаар тал/,
Төрийн худалдан авах ажиллагааны газарт 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн 06/1312 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж багц-№4 компьютер томографын аппарат нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалттай холбоотой материал /19-р хх-ийн 185-250, 20-р хх-ийн 1-18 дугаар тал/,
2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол улсын сангийн яамнаас Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Б-д хүргүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичиг /20-р хх-ийн 20-23 дугаар тал/,
ХӨСҮТ-ийн захирал Д.Н, “Д” ХХК-ийн захирал Д.Бгийн нарын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “компьютер томографын аппарат нийлүүлэх №01 дугаартай” гэрээ /20-р хх-ийн 27-37 дугаар тал/,
2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №01 дугаартай тоног төхөөрөмжийг хүлээн авсан акт, Англи хэл дээрх гарын үсэг зурагдаагүй гэрээний төрөл /20 хх-ийн 31-43 дугаар тал/,
Улсын бүртгэлийн ерөнхий газар руу 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлсэн 06/529 дугаартай албан бичиг, тус газраас 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн 10/471 дугаартай албан бичиг, МА ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар /20-р хх-ийн 153-228 дугаар тал/,
Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 50-53 дугаар тал/,
Гэрч Ц.Отын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 59-61 дүгээр тал/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 66-73 дугаар тал/,
Гэрч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 83-92 дугаар тал/,
Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 97-99 дүгээр тал/,
Гэрч Р.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 100-101 дүгээр тал/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 114-117 дугаар тал/,
Гэрч Т.Бягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 132-137 дугаар тал/,
Гэрч Я.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 138-140 дүгээр тал/,
Мөрдөгчийн Д.Бгийн ажлын оффис, орон сууц, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх тухай санал, Нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл, Нэгжлэг хийх тэмдэглэл, нэгжлэгийн явцад сайн дураараа гаргаж өгсөн баримтуудын хуулбар /21-р хх-ийн 222-250 дугаар тал/,
Гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 42-43 дугаар тал/,
Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 44-46 дугаар тал/,
Гэрч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 62-65 дугаар тал/,
Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 74-76 дугаар тал/,
Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 93-96 дугаар тал/,
Гэрч М.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 104-106 дугаар тал/,
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 110-113 дугаар тал/,
Гэрч С.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 121-130 дугаар тал/,
“Д” ХХК-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвд тайлан мэдээ хүргүүлэх тухай “урсгал засварын төлөвлөгөөт хуваарь, засвар оношилгооны хүснэгт” /21 хх-ийн 238-239 дүгээр тал/,
Компьютер томографын аппарат худалдах, суурилуулах, хэвийн ажиллагааг хангах, завсар үйлчилгээ хийх гэрээ /22-р хх-ийн 8-9 дүгээр тал/,
Гэрч Ц.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /24-р хх-ийн 184 дүгээр тал/,
Бгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /24-р хх-ийн 99-110 дугаар тал/,
Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн архивын баримтад үзлэг хийсэн материал, хуулбарлаж авсан материал /25-р хх-ийн 12-21 дүгээр тал/,
2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах газарт гэсэн материал /25-р хх-ийн 141 дүгээр тал/,
Гэрч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /25-р хх-ийн 179-182 дугаар тал/,
Монгол Улсын Засгийн газраас гаргуулан авсан материал, Монгол Улсын засгийн газрын тогтоол /25-р хх-ийн 86-92 дугаар тал/,
Гэрч Я.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /26-р хх-ийн 30-39 дүгээр тал/,
Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам /26-р хх-ийн 42 дугаар тал/,
Техникийн үзлэг, үйлчилгээний тэмдэглэлийн хавсралт /23-р хх-ийн 88 дугаар тал/,
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11/1102 дугаар албан бичиг /20-р хх-ийн 120-р тал/,
Рентген аппарат ажиллуулах эрхийн зөвшөөрөл /20-р хх-ийн 121-123-р тал/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Рентген аппарат ажиллуулах эрхийн зөвшөөрөл /20-р хх-ийн 125-133-р тал/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №21-75 дугаартай шинжээчийн дүгнэлт /23 хх-ийн 134-р тал/,
“Файн эстимэйт” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /23 хх-ийн 228-р тал/,
Томографын аппаратаар үзлэг хийсэн хүмүүсийн бүртгэл /26-р хх-ийн 1-4-р тал/,
Төрийн тусгай хамгаалалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/1061 дүгээр албан бичиг /27-р хх-ийн 179-р тал/,
“Д” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20-64 дүгээр албан бичиг /27-р хх-ийн 227-231-р тал/,
Гэрч Ч.Хаас мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /27-р хх-ийн 231-р тал” зэрэг нотлох баримтуудыг,
Өмгөөлөгч Б.Оюунчимэгээс: “... Гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг /21-р хх-ийн 34-41-р тал/,
Гэрч Г.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 48-49-р тал/,
Гэрч Отын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 60-61-р тал/,
Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчээр өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 51-52-р тал/,
Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 68-69-р тал/,
Гэрч С.Эоос мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 130-р тал/,
Гэрч П.Элын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 78-81-р тал/,
Гэрч Ц.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 111-р тал/,
Гэрч Я.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 139-р тал/,
Гэрч Т.Бягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /21-р хх-ийн 133-140-р тал/,
Гэрч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /21-р хх-ийн 64-р тал/,
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1515 тоот санхүүжилт шийдвэрлэх тухай албан бичиг /21-р хх-ийн 72-р тал/,
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2067 тоот албан бичиг /21-р хх-ийн 73-р тал/,
Компьютер томографын аппарат нийлүүлэх гэрээ /22-р хх-ийн 16-17-р тал/,
Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13/806 дугаар албан бичиг /22-р хх-ийн 29-р тал/,
Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13/928 дугаар албан бичиг /22-р хх-ийн 32-р тал/,
Гэрч Т.Бягээс мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /28-р хх-ийн 49-50-р тал/,
Д.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /27-р хх-ийн 81-р тал/,
“Д” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг /27-р хх-ийн 227-р тал/,
Авлигатай тэмцэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06/661 дүгээр албан бичиг /27-р хх-ийн 19-р тал/,
Монгол Улсын Сангийн яамны хариу хүргүүлэх тухай албан бичиг, мөнгөн шилжүүлгийн баримт, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 дугаар албан бичиг, “Д” ХХК-ийн нэхэмжлэх, КТГ-ын аппарат нийлүүлэх гэрээ, Худалдах худалдан авах гэрээ, Тоног төхөөрөмж худалдан авсан комиссын акт /20-р хх-ийн 19-33-р тал/ зэргийг тус тус шинжлэн судлуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Г.Эрдэмбаатар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд Монгол улсын прокурорын тухай хууль 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийг тус тус удирдлага болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Н, Д.Б нар холбогдох хэрэгт оролцож дүгнэлт гаргаж байна. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Н “Д” компанийн захирал Д.Б нар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай компьютер томографын аппаратыг нийлүүлэх тухай гэрээ байгуулсан байдаг. Уг компьютер томограф нийлүүлэх гэрээний зүйл буюу нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд 2020 оны 5 сарын 15-ны өдөр энэхүү гэрээг байгуулав, 3-т захиалагч нь барааны нийлүүлэлтийн үнэ 400,000,000 төгрөг, Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлнэ, гэрээний үнэд аппаратын үндсэн үнэ, угсралт, суурилуулалт сургалтын зардал багтсан болно, гэрээний 5 дахь заалтад нийлүүлэгдсэн доорх нийт төрлийн барааг 2020 оны 4 дүгээр сарын 5-наас 5 дугаар сарын 1-ний хооронд нийлүүлж хүлээлгэж өг гэж тус гэрээг байгуулжээ. Гэрээнд заасны дагуу “Д” компаниас халдварт өвчин судлалын үндэсний төв 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт үйлдэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байдаг. Тус тоног төхөөрөмжийг байгууллагын үндсэн хөрөнгөд Халдварт өвчин судлалын үндэсний төв хүлээж авдаг. Тус халдварт өвчин судлалын үндэсний төв хүлээж авсан нь 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1-3-/162 тоот албан бичгээр энэ компьютер томографыг гэрээний үндсэн дээрээс хүлээж авлаа гэсэн албан бичиг байдаг. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тухайн цаг хугацаатай ажиллаж байсан захирал Д.Нгээс Эрүүл мэндийн яаманд албан бичиг хүргүүлдэг. Эрүүл мэндийн яамнаас өгсөн санал зөвлөмжийн дагуу Төрийн болон орон нутгийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5 дахь заалтын дагуу шууд худалдан авах гэрээг “Д” компанитай хийсэн 2020 оны 5 дугаар сарын 15-нд “Д” компанитай компьютер томографын гэрээ тус аппаратыг хүлээн авсан комиссын акт үйлдэж Эрүүл мэндийн яамд хүргүүлсэн. Иймд тус компанид өгөх санхүүжилтийг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн албан бичгийг 2020 оны 7 сарын 22-ны өдрийн 13/800 дугаартай албан бичгээр хүргүүлдэг. Мөн “Д” компанийн “М” эмнэлэг нь өөрийн ашиглаж байсан филипс брэндийн 16 зүслэгт компьютер томографыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1 зүйлийн 5 дахь заалтын дагуу шууд худалдан авах гэрээг “Д” хувьцаат компанитай хийсэн. Бид 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Д” хувьцаат компанитай компьютер томографын нийлүүлэх гэрээ тус аппаратыг хүлээн авсан комиссын акт зэргийг үйлдэж Эрүүл мэндийн яаманд 13/928 гэсэн дугаартай албан бичгийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлдэг. Дээрх албан бичгийг үндэслээд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Я.А 2020 оны 5 сарын 28-ны өдөр Сангийн яам руу албан бичгийг хүргүүлдэг. Энэ нь юу гэсэн утгатай албан бичиг вэ гэхээр Монгол улсын сангийн яам, Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамны хооронд байгуулсан 0688 мон корона вируст халдварт ковид 19-ийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын төв “Д” хувьцаат компаниар компьютер томографын иж бүрдэл 16 зүслэгт аппаратыг нийлүүлэх 400,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан байна. Нийлүүлэгч байгууллага 2020 оны 5 сарын 15-ны өдрийн тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын актаар тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн тул 400,000,000 төгрөгийн санхүүжилтийн эрхийг нээж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлдэг. Мөн “Д” хувьцаат компаниас 400,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн баримтыг бас хүргүүлдэг Сангийн яамд. Баярмаа гэдэг хүний гарын үсэгтэй “Д” ХХК-ийн тамга дарагдсан нэхэмжлэх сангийн яамд хүргэгддэг. Мөн “Д” хувьцаат компаниас Эрүүл мэндийн яаманд 2020 оны 7 сарын 22-ны өдрийн 20/55 дугаартай албан бичгээр бидний нийлүүлж байгаа тус аппаратад ашиглаж байсан хуучин аппарат бөгөөд ийм төрлийн шинэ аппарат нь нэг тэрбум 200,000,000 орчим төгрөг байдаг, зах зээлийн ханшаар ийм аппарат нь 400,000,000 төгрөг орчим байдаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй 2020 оны 5 сарын 15-ны өдөр компьютер томографын аппарат нийлүүлэх гэрээ хийж тус аппаратын дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгч засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна, иймд бидний санхүүжилтийг шийдвэрлэж туслалцаа үзүүлнэ үү гэсэн албан бичиг хүргүүлдэг. Мөн “Д” хувьцаат компаниас Эрүүл мэндийн яам руу 2020 оны 5 сарын 27-ны өдрийн 20/42 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичгийг бас хүргүүлдэг. Энэ албан бичигт ХӨСҮТ-д манай байгууллага компьютер томографын иж бүрдэл 16 зүслэгт гээд аппаратыг нийлүүлж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн тул 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгнө үү. Энэ дээрх албан бичгүүд дээр ямар нэгэн бэлэглэл гэсэн үг өгүүлбэр байдаггүй ээ. Албан бичиг болон нэхэмжлэлийг үндэслээд Эрүүл мэндийн яамнаас “Д” хувьцаат компанийн капитрон банк дахь 3004012370 тоот данс руу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр санхүүжилт болох 400,000,000 төгрөгийг шилжүүлээд өгчихсөн ийм үйл баримт бол хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бол тогтоогдож байна. Эрүүл мэндийн яамны төрийн сангийн дансанд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэг тэрбум 407,000,000 төгрөг, 2020 оны 7 сарын 7-ны өдөр 400,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэг тэрбум 483,000,000 төгрөг бол Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд шилжиж орж ирсэн. Уг буцалтгүй тусламжийн санхүүжилтээс “Д” хувьцаат компанийг компьютер томограф нийлүүлсэн 400,000,000 төгрөг төлсөн ийм үйл баримт тогтоогдож байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилт нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Н, “Д” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Б нарын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай компьютер томографын аппарат нийлүүлэх тухай гэрээг үндэслэн тус 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэрээг яагаад хүчинтэй гээд прокуророос үзээд байгаа юм гэхээр энэ тусгайлан хуулийн зохицуулалт бас байгаа. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд бас ямар гэрээг хуулийн хүчинтэйд тооцоод... Эд хөрөнгө шилжүүлсэн гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохирч тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр өөрөөр хэлбэл 2020 оны 5 сарын 15-ны өдрийн гэрээ бол тухайн эд хөрөнгийг бол шилжүүлсэн талаарх зүйлийг бас дурдсан. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар энэ бол гэж зааснаар гэрээ хүчин төгөлдөр болдог. Тэгэхээр Иргэний хуулийн зохицуулалтаар бол энэ өөрөөр хэлбэл нийлүүлэлт худалдах худалдан авах гэрээ маань хүчин төгөлдөр гэрээ болж байгаа. Гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүн буюу компьютер томографыг хүлээгээд авчихсан. Энэ гэрээний нэгж үнэ болох 400,000,000 төгрөгийг шилжүүлээд өгчихсөн. Энэ өөрөө хүчин төгөлдөр гэрээ. Яагаад хүчин төгөлдөр гэхээр түрүүний дурдсан хоёр ийм үндсэн нөхцөл байгаа. Дахиад хүчин төгөлдөр тооцох бас нэг шалтгаан нь энэ гэрээ байгуулагдаад одоо 5 дахь жилдээ орж байна. 4 жил 7 сар болж байна. Энэ гэрээ өөрөө эрх зүйн үйлчлэлтэй болчихсон. Энэ эрх зүйн үйлчлэлийн хүрээнд түрүүн дурдсанаар хэлэлцүүлгийн шатад ярьж байснаар ХӨСҮТ компьютер томографын аппараттай болчихсон. “Д” хувьцаат компанид 400,000,000 төгрөг шилжүүлээд өгчихсөн. Тэгэхээр энэ гэрээ бол өөрөө хүчин төгөлдөр гэрээ. Өмгөөлөгч болон шүүгдэгч нарын энэ яриад байгаа бэлэглэлийн гэрээ бол огт байгуулагдаагүй энэ хэрэг дээр. Огт шүү. Хоёрдугаар асуудал энэ гэрээний маргааны гол зүйл болох компьютер томографын асуудал. Энэ Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн хугацаа өнгөрчихсөн. Тус аппаратыг “СП” хувьцаат компанид 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Монгол улсын хилээр импортлон оруулж ирсэн. Гаалийн ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 03/2/16 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээллээр бол энэ орж ирэхдээ гаалийн бичгээр бол 50,350 ам.долларын үнэтэй буюу тухайн үеийн ханшаар бол 70,941,000 төгрөг үнэлгээтэй компьютер томограф гэж орж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ХӨСҮТ-д худалдан борлуулсан компьютер томографын зах зээлийн үнэлгээг одоо гаргасан. Тухайн үеийн нийлүүлсэн зах зээлийн үнэлгээгээр бол 147,265,193 төгрөгийн үнэлгээ гардаг. Энэ үнэлгээтэй хэргийн оролцогч нарт танилцчихсан. Энэ үнэлгээний дүгнэлтүүд нь бодитой үр дүн гэж бодож байгаа. “Д” хувьцаат компани шинээр компьютер томографын аппараттай болсон. Хуучин компьютер томографын аппаратаа Увсад худалдах хүсэлтээ гаргасан талаар гэрч мэдүүлдэг. Шинэ компьютер томографын аппараттай болсон тул хуучин компьютер томографын аппаратаа Увсад худалдах хүсэлтээ байна гээд хүсэлтээ илгээсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлээд 17 жил болчихсон. Монголд орж ирээд 17 жил ашигласан компьютер томографын аппаратыг оруулж ирсэн үнээсээ буюу анх Монгол улсад импортолж оруулж ирсэн үнээсээ 5, 7 дахин. Үнэлгээ гаргасан зах зээлийн ханшаас 2, 7 дахин өндөр үнээр төрд худалдан борлуулсан. Дахиад бас онцлоод хэлье. Энэ бэлэглэл биш шүү. Монгол улсын иргэний хуулийн 23 дугаар бүлэгт бэлэглэл гэдгийг хуульчлаад өгчихсөн байгаа. Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүргийн нэг бэлэглэл юм. Бэлэглэгч нь өөрийн тодорхой хөрөнгийг бэлэг хүлээн авагчид хариу төлбөргүйгээр шилжүүлснийг бэлэглэл гэнэ гэж заасан. Тэгэхээр энэ хэрэгт авагдсан баримтуудаар ийм өндөр үнээр нийлүүлж байгааг бид нар одоо бэлэглэл гээд сууж байх юм. Хууль зүйн хувьд энэ чинь ямар ч боломжгүй байна. Мөн хавтаст хэрэгт гарын үсэг зураад баталгаажсан нэг ширхэг ч бэлэглэлийн гэрээ байхгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох эр яриад байгаа бэлэглэлийнх нь гэрээний дагуу ямар ч эрх зүйн үр дагавар бий болоогүй. Өгсөн, авсан. Энэ бэлэглэсэн гээд худалдан борлуулаад байгаа үйлдлийн улмаас Монгол улсын төр хохироод байгаа юм. Яагаад төр хохироод байна вэ гэхээр Монгол улсын сангийн яам, Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамны хооронд 0688 мон корона вируст халдварт ковид 19-ийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд санхүүжилт бүрдүүлэхийг гаргуулан авч “Д” хувьцаат компанид өгсөн байдаг. Монгол улсын засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолын хавсралтад гадаадын тусламж авах, зарцуулах удирдлага бүртгэл тайлант журам гээд гадаадын тусламж гэдгийг Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 53 дахь заалтад заасан тусламжийг Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 53 гадаадын тусламж гэж олон улсын байгууллага түлш орон нутаг засгийн газрын шугамаар эргэн төлөгдөх нөхцөлгүй хүмүүнлэгийн болон буцалтгүй техник туслалцааны хэлбэрээр Монгол улсад олгож байгаа хөрөнгийн эх үүсвэрийг өөрөөр хэлбэл энэ хөрөнгийн эх үүсвэрийг л хэлээд байгаа юм. Өөрөөр бол энэ чинь төрийн мөнгө шүү. Цаанаас хандиваар орж ирээд байгаа юм шиг боловч энэ чинь өөрөө төр захиран зарцуулах ёстой ийм мөнгө байгаад байгаа юм. Яагаад төрийн мөнгө үр ашиггүй ингээд зарцуулагдаад байгаа юм. Аваад 1 жил болчихсон тэгээд 2021 оны 7 сарын сараас хойш ямар ч ажиллагаа байхгүй. Одоо ХӨСҮТ-ийн нэг өрөөнд тоосонд дарагдаад байж байна. Энэ нь мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар тогтоогддог. Гэрч Х энэ талаар бас мэдүүлдэг. 2021 оны 7 сараас. Шүүхийн хэлэлцүүлэгт 2021 оны 12 дугаар сараас гээд он сарын хувьд бас зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Энэ одоо ашиглагдахгүй 3 жил болчхож. Тэгээд тэрийгээ бүртгэлд авахдаа 10,000,000 төгрөгөөр үнэлээд авчихдаг. Тэгээд нөгөө төрийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг энэ төрийн мөнгө яагаад үнэгүйдээд байгаа юм бэ. Шүүх энэ дээр бас анхаарч өгөөч ээ гэж хүсэж байна. Тухайн гэрээг хэн байгуулаад байгаа юм бэ гээд бас захиалагч буюу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Н. Н гэдэг хүн ямар учраас өнөөдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект болоод байгаа юм бэ гэхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дах зүйлийн 3.1 дэх хэсгийн 4, 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж байгаа. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэж заасан байна. Тэгэхээр Төрийн албан албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалт нь төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангаж ажиллаж байгаа этгээд. Мөн Монгол улсын үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол улсын олон улсын гэрээ соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хуулийн нэгэн адил үйлчилнэ гээд, Монгол улсын авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 гээд Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Э Эндээс Монгол улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан тодорхой хэм хэмжээ гэж заасны дагуу Монгол улсын нэгдэн орсон Нэгдсэн үндэсний байгууллага, Авлигын эсрэг конвенцод оролцож улсын хууль тогтоох гүйцэтгэх захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон цалинтай цалингүй ажилладаг хүмүүс төрийн байгууллага улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг эс үгүй бол төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн албан тушаалын хамаарлаас үл хамааран төрийн албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан гэж үзнэ гэж заасан байгаа. Энэ тодорхойлолт хуулийн зохицуулалтаар Н нь нийтийн албан тушаалтан буюу Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаараад байна. Монгол улсын засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол буюу шинэ корона вирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авах тухай 30 дугаар тогтоолын 2-т нэн шаардлагатай эмнэлгийн багаж тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 4,2 тэрбум төгрөгийн зардлыг Азийн хөгжлийн банктай хэлэлцэн тохиролцож шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С, сангийн сайд Х нарт даалгасугай гэж байгаа. 3 дахь зохицуулалтаараа энэ тогтоолын 1.2 дахь заалтад заасан багаж тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл хувийн хамгаалах хэрэгсэл ариутгал халдваргүйтлийн бодис худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулах замаар зохион байгуулж эрүүл мэндийн байгууллагын сайд С, шадар сайд Эд зөвшөөрсүгэй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн онцгой нөхцөл байдалтай холбоотой бол эрүүл мэндийн сайдаас шууд худалдан авах эрхийг бол олгочихсон. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал байсан Н нь шууд худалдан авалтыг хийхдээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 34.1 заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан тухайн бараа ажил үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана гээд хуульчилсан энэ хуулийн зохицуулалтыг зөрчсөн байдаг. Зөрчөөд “Д” хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр элэгдсэн хуучирсан тоног төхөөрөмжийг одоо худалдаж авсан ийм үйл баримтууд тогтоогддог. Тус хуучин аппаратыг эмнэлэгт нийлүүлнэ гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дотор нь ажиллаж байгаа эмч ажилчид нь эсэргүүцэж байдаг. Энэ хавтаст хэрэгт авагдсан гэрч От, Х зэрэг ХӨСҮТ-ийн эмч нарын мэдүүлэг авагддаг. Энэ худалдан авалтыг хаанаас хийгээд байгаа юм бэ гэхээр Эрүүл мэндийн яам тухайн цаг хугацаанд бол худалдан авалтыг бол хийгээгүй. Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 7/5527 дугаартай албан бичиг байдаг. Худалдан авалттай холбоотой үнэлгээний хороо манай байгууллагатай яамтай байгуулаагүй ээ, бас 2020 оны 5 сарын 25-ны өдрийн 01 дугаартай. Шүүгдэгч Н нь албан тушаалын байдлаа ажиллах чанарын шаардлага хангахгүй үнэлгээ хүргэхгүй тоног төхөөрөмжийг өндөр үнээр худалдаж авч “Д” хувьцаат компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүхийн шатанд хавтаст хэргийн материалтай бүрэн танилцаагүй тухайн үед тухайн гэрээ байгуулах процессыг мэдэхгүй хохирогчийн гэм буруугийн талаар дүгнэж өгч байгаа мэдүүлэг бол мөрдөн шалгах ажиллагааны явцад хуучин элэгдсэн хоцорсон тоног төхөөрөмжийг авахгүй гэж мэдүүлж байсан боловч шүүхийн шатанд зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй юм. Дараагийн дугаарт 400,000,000 төгрөгийг юунд зарцуулсан юм бэ халдварт 2020 оны 8 сарын 24-ний өдөр “Д” хувьцаат компаниас капитрон банкны дансанд 400,000,000 төгрөгийг ХӨСҮТ 19 цар тахлын үед яаралтай сольсон компьютер томографын аппарат гэсэн утгатай шилжүүлсэн байдаг. Энэ зарлагын гүйлгээг үзэхээр Баярмаа 105,596,000 төгрөгийн гүйлгээ2 удаа, 99,692,000 төгрөгийг 3 удаагийн SWIFT гүйлгээгээр, 247,446,900 төгрөгийн хоёр удаагийн гүйлгээ валютын арилжаагаар, 38,290,000 12 удаагийн гүйлгээгээр цалингийн түр дансанд, 34,000,000 төгрөгийг өөр хоорондын дансанд гэх зэргээр 400,000,000 төгрөгийг зарцуулсан байгаа. Эндээс ямар ч эмнэлгийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл авсан гэсэн баримт бол харагддаггүй юм. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн шатанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н, Б нарын үйлдэл нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг.
Өмгөөлөгч Б.Зулбаяр шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Улсын яллагчийн дүгнэлттэй танилцлаа. Энэ хэрэг бол өмнө нь шүүхэд шилжиж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгчийн захирамж гарч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцаж байсан. Энийг бол одоо давж заалдах шатны шүүх зарим хэсгийг нь хангаад зарим хэсгийг нь хангахгүйгээр мөн буцаасан захирамжийг бол хэвээр үлдээж шийдвэрлэж байсан. Тэгээд энэ захирамж дээр ерөөсөө юу нь хэвээрээ үлдсэн юм бэ гэхээр энэ гэмт хэргийг хэн хэзээ хаана үйлдсэн энэ үндэслэл ерөөсөө тогтоогдоогүй байна гэдэг хоёр шатны шүүхийн шийдвэр захирамж гарсан байгаа. Үүнтэй холбоотойгоор улсын яллагчийн хэлээд байгаа 5 сарын 15-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 196 дугаар зүйл гээд тухайн заалтуудыг нь заагаад хүчин төгөлдөр гэрээ. Өнөөдөр энэ гэрээний үйлчлэл эрх зүйн үр дагавар үргэлжиллээ гэсэн ийм дүгнэлт гаргаж байна. Дүгнэлтийн тухайд бол энэ 5 сарын 15-ны өдрийн гэрээ бол ерөөсөө халхавч гэрээ гэдэг нь бол хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгээр бол бүрэн тодорхой болсон. Үүнийг өөр юу нотолдог вэ гэхээр Эрүүл мэндийн яамнаас Улсын онцгой комисст явуулсан албан бичиг өөрөөр хэлбэл санхүүжилт хүсэх тухай Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Нд явуулсан албан бичгүүд дээр бол энэ 5 сарын 15-нд бол ер нь ямар ч гэрээ байгуулагдаагүй шүү гэдэг бол ерөөсөө тодорхой болдог. Тэгэхээр 5 сарын 15-ны гэрээ гэдэг бол энэ Иргэний хуульд заасны дагуу нөгөө халхавч гэрээ буюу өөрөөр хэлбэл нөгөө санхүүжилтээ шийдчихсэн хойноо нөгөө баримт бичгээ цэгцэлж албажуулахын тулд дүр үзүүлж халхавчилж хийсэн ийм гэрээ хэлцэл. Өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээг халхавчилж хийсэн хэлцэл. Ингээд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар улсын яллагч дүгнээд байна л даа. Энэ эрх зүйн үйлчлэл нь аль хэдийн бий болчихсон, томограф Халдварт өвчний судлалын төвд байна гээд байгаа юм. Тэгэхээр бэлэглэлийн гэрээ дараа нь хүчин төгөлдөр болсон гэрээ үйлчлэлийн хувьд бол бэлэглэлийн гэрээний асуудал энэ үйл явдал дээр бол яригдана. Яагаад гэхээр бэлэглэлийн гэрээг манайх бэлэглэл санал болгосон Эрүүл мэндийн яам буюу ХӨСҮТ энэ бэлгийг хүлээж аваад 9600 өвчтөн үзээд энэ үйлчлэл нь бол аль хэдийн 4, 5 жил болчихсон. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болчихсон. Энэ асуудал байгаа. Өөр нэг асуудал юу байдаг вэ гэхээр энэ компьютер томографын аппаратыг сервис үйлчилгээ хийх мөн үйлчилгээний явцад гарсан тээвэрлэлт болон бусад зардлуудыг олгох ийм сервис үйлчилгээний гэрээ одоо үйлчилгээний гэрээ буюу ажлын үйлчилгээний гэрээ бол байгуулагдсан. Энэ гэрээг улсын яллагчийн яриад байгаа 5 сарын 15-ны гэрээ болгож өөрчилсөн. Тэгэхээр гэрээний хувьд бол одоо он сар буюу гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болчихлоо. Тэгэхээр одоо гэрээний дагуу улсын яллагчийн хэлээд байгаа гэрээний дагуу энэ мөнгө шилжсэн юм уу гэвэл бас үгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дээр бол 5 сарын 15 буюу гэрээ байгуулагдахаас өмнө явсан албан бичгүүд, мөн хохирогчийн мэдүүлэг, тухайн үед энэ асуудлыг хариуцаж байсан эрх бүхий албан тушаалтны гэрчээр асуугдсан мэдүүлгүүд дээр бол энэ удаа 5 сарын 15-наас өмнө буюу 4 сард энэ санхүүжилтийг шийдвэрлэчихсэн байдаг. Мөнгө шилжих эрх маань хэзээ бий болсон юм бэ гэхээр гэрээний үндсэн дээр биш төрийн эрх бүхий албан тушаалтнууд тухайн үед одоо онцгой комиссын үед ажиллаж байсан эрх мэдэл бүхий улс төрийн албан тушаалтнууд энэ онц байдалд тохирсон шийдвэрийн үр дүнд энэ 400,000,000 төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Тэгэхээр эндээс шийдвэр гарснаар “Д” хувьцаат компани нь засвар үйлчилгээнийхээ зардлыг нөхөж авах эрх нь үүссэн. Ийм учраас гэмт хэрэг гарсан цаг хугацааг эрх олгогдсоноор гэж үзэх юм бол өөрөөр хэлбэл энэ 5 сарын 15-ны өдөр бол ямар ч асуудал болоогүй юм байна гэсэн ийм нэгдүгээр дүгнэлт байгаа. Ингээд бэлэглэлийн гэрээний зүйл болсон томограф аппаратын үнэлгээний талаар улсын яллагчийн яллах дүгнэлтэд янз янзын одоо юуны шинж тэмдгүүдийг нь заадаг. Жишээлбэл 17 жил ажилласан, 16 зүслэгтэй, дээрээс нь 147,000,000 төгрөгийн үнэтэй зүйл. Энийг 400,000,000 төгрөгөөр давуу байдал бий болж авсан гэдэг. Энэ яллах дүгнэлтийн агуулга байгаа. Тэгэхээр энэ 16 зүслэг гэдгийн хувьд гэрч Хын хэлсэн асуудал байгаа. Энэ бол нэг удаа ирэхдээ зургийнх нь зүслэгийнх нь тоо. Өөрөөр хэлбэл тухайн үед одоо ХӨСҮТ-д шаардлагатай байсан уушгины зураг авахад бол 64 зүслэг, 16 зүслэг 2 бол 2, 3 секундийн л зөрөө гарна. Нэг хүний зургийг авахад. Тэгэхээр энэ чанарын шаардлага бусад 4 дүгээр үеийн томографын хувьд ямар ч ялгаа байхгүй гэдгийг Х буюу тухайн үед эмчилгээ оношилгоо хариуцаж байсан эмч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбар өгсөн байгаа . Ийм учраас улсын яллагчийн дүгнэлтэд дурдаад байгаа 16 зүслэгтэй гэдэг асуудал бол үгүйсгэгдчихсэн. 17 жил ажилласан гэдэг нэг асуудал яригддаг. Энэ 17 жил ажилласан гэдгийг түрүүн шүүгдэгч Б ярьж байсан л даа. Энэ 17 жилд гэдэг тоо нь яваад байдаг юм аа, энэ одоо шинжээчийн дүгнэлтээс авсан тоо юм шиг байна гэж бодоод байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд буюу гаалиар орж ирсэн он сар, үйлдвэрлэгдсэн он нь 2006 он гэж байгаа. Бэлэглэл явагдаж байсан он сар маань болохоор 2020 он тэгээд 20-оос 6-г хасахаар 14 гэсэн тоо гарч ирээд байгаа юм. Тэгэхээр яаж 3 жил нэмэгдсэн юм байгаа юм. Энэ яллах дүгнэлтэд дурдагдчихсан 17 гэдэг тоо үндэслэлгүй байна. Гуравдугаарт энэ 147,000,000 төгрөгийн үнэлгээний асуудал яригдсан. Энэ үнэлгээг хавтаст хэрэгт дурдагдсан шинжлэн судлагдчихсан 3 шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Шинжээчийн дүгнэлтийг шийдвэр үндэслэл болгож болохгүй гэсэн энэ хууль зөрчсөн болон Шинжилгээний тухай хуулийг зөрчсөн энэ асуудлуудыг нотлох баримтын явцад шинжлэн судлуулсан. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд гаргасан 147,000,000 төгрөг бол Авлигатай тэмцэх газрын захиалгаар зөвхөн сиди аппаратад хийсэн үнэлгээ, тэнд дагалдаж очсон бусад эд зүйл буюу хүлээлцсэн актад дурдагдсан эд зүйлүүдийн үнэлгээ байхгүй, ажлын хөлсний үнэлгээ байхгүй, тээвэрлэлтийн зардал байхгүй энэ зүйлүүдийг тусгасан учраас 147,000,000 төгрөг гэсэн компьютер томограф аппаратыг тодорхойлоод байгаа 3 шинж тэмдэг маань дээрх баримтуудаар үгүйсгэгдсэн. Үнэлгээ дээр тэгвэл ямар юм баримтлах юм бэ гэхээр Монгол улсад одоо хуулийн заалтууд л байна л даа. Бид нар хуулийн заалтаа ярьж л үнэлгээгээ барина. Тэгэхээр хуулийн заалт нь юу байдаг юм бэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шинжлэн судлуулсан байгаа. Энэ бол “Д” компанид анх 150,000,000 төгрөгөөр үндсэн хөрөнгийн бүртгэлд орж ирсэн. Энийг шинжлэн судлуулсан байгаа. Ингээд хасалт хийхдээ буюу бэлэглэл хийх үед 272,000,000 төгрөгөөр үнэлээд хасалт хийгдчихсэн. Өөрөөр хэлбэл нөгөө нягтлан бодох бүртгэлийн тухай болон татварын тухай хуульд заасан одоо нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд бол аж ахуйн нэгж байгууллага бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд бол урсгал засварын зардал нь сэлбэг зардлыг багтаасан байх бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд 5 хувиас хэтрэхгүй бөгөөд хэтэрсэн урсгал зардлыг их засварт тооцно гээд, хэрвээ их засвар нь нэмэгдэх юм бол татварын хуулиараа тэр засварласан хэтрэлтийн засварын зардал гэж үзээд засварын зардлыг үндсэн хөрөнгийн үнэ дээр нэмнэ. Ингээд татвараа бид нар тухайн үндсэн засварын зардлаа нэмсэн үнээрээ мөнгөө тооцож татвараа төлөх нь байна. Тэгэхээр татвар авахдаа үнэгүйдүүлнэ гэдэг шиг татварт төлөх болохоороо 400,000,000 төгрөгөөр тооцоод өгчихдөг. Авлигатай тэмцэх газрын захиалгаар бүртгэл үнэлгээ хийхээр 147,000,000 төгрөг болчихдог ийм юм байж болохгүй ээ. Энэ хуульд бол нийцэхгүй байна. Тийм учраас энэ улсын яллагчийн яриад байгаа үнэгүйдүүлнэ гэдэг асуудал энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Тэгээд засвар үйлчилгээтэй холбоотой гэрээний асуудал яригдана. Тэр дээр 130,000,000 төгрөгийн зардал бол анхан шатын нотлох баримтууд дээр нягтлан бодогч Баярмаагаас гаргаж өгсөн баримтын хүрээнд ойлгомжтой болсон. 272,000,000 төгрөгийн сервис үйлчилгээний асуудлыг бас ярьдаг. Энэ 272,000,000 төгрөгийн тэр үйлчилгээний гэрээний тухайд бол онцлог гэрээ. Энэ бол нэгдүгээрт хохирогчийн талаас мэдсэн л дээ. Манайх мөнгөн гэрээ байгуулдаг, мөнгөн гэрээ байгуулах нь бид нарт ашигтай байдаг, яагаад гэхээр бид нар сэлбэгээ олж чаддаггүй, ямар нэгэн засвар үйлчилгээ гарах юм бол юу эвдэрсэн, юу захиалахаа мэддэггүй тийм учраас мөнгөн гэрээ нь хамгийн оновчтой дундаж хувилбар байдаг гэсэн ийм тайлбарыг өгсөн. Эндээс юу яриад байгаа вэ гэхээр сэлбэг олддоггүй, олдлоо гэхэд нөгөө тусгай зөвшөөрөлтэй хэмжилт хийлгэсэн, баталгаажсан албан ёсны компани оруулж ирсэн байх шаардлагатай байгаад байдаг. Тэгээд нөгөө сэлбэгээ бас чанарыг нь шалгана суурилуулна энэ асуудлаа бас давхар заавал ингэж хосолмол явдаг. Түлхүүр гардуулах гэрээ шиг гэдэг шиг ийм онцлог гэрээ. Ийм учраас энэ онцлог гэрээний онцлогт тааруулаад энэ Эрүүл мэндийн яамнаас ийм жишиг болсон стандарт явдаг юм байна. Тэгээд энэнтэй холбоотойгоор “Д” компаниас Эрүүл мэндийн яаманд албан бичиг явуулсны хариуд Эрүүл мэндийн яамнаас жишиг гэрээнүүдийн үнийг ирүүлсэн. Энэ бол “Д” компанитай байгуулсан гэрээний хэмжээнд буюу дунджаар 272,000,000 төгрөгийн үнийн дүнд бол нийцэж байна. Ийм учраас хэрэгт ямар нэгэн байдлаар улс хохирсон, Эрүүл мэндийн яам хохирсон ийм асуудал байхгүй. Шүүгчийн буцаасан захирамжтай холбоотой өөр ямар асуудал байдаг вэ гэхээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ прокурорын зарим хүсэлтийг хангаад хэвээр үлдээхдээ дүгнэлт хэсэгтээ нэг юм дурдсан байдаг. Энэ дээр өмгөөлөгчийн зүгээс бол шүүгдэгчид ашигтай байдлаар уншиж ойлгож байгаа. Юу гэж байна гэхээр энэ тодорхойлох хэсгийн 6 дахь хэсэгтээ ингэж заасан байдаг. Халдварт өвчний судлалын үндэсний төвд суурилуулсан сити загварын эмнэлгийн иж бүрдэл зориулалттай аппаратыг 5 сарын 15-ны өдрийн дугаартай гэрээгээр Халдварт өвчин үндэсний төвийн Н, “Д” компанийн гүйцэтгэх захирал Б нь байгуулан, 400,000,000 төгрөг “Д” компанид шилжүүлсэн гэх асуудлыг шалгах шаардлагагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Н, Б нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг юунаас хальсан байна гэж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийн хүрээнд прокурор үйл ажиллагаа явуулаад нөгөө Бя болон төрийн нарийн бичгийн дарга байсан А нарыг шалгах ажиллагаа явуулсан. Шалгах ажиллагаа явуулаад мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн 2 сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах үндэслэл байхгүй юм байна гэсэн улсын яллагчийн өөрийнх нь тогтоол хэрэгт авагдсан. Тухайн тогтоол гараад хэрэг прокурорт шилжих шатанд яллагдагч нарын өмгөөлөгч нараас гомдол гаргасны дагуу 3 шатны прокурор хянасан. Хамгийн сүүлд Улсын ерөнхий прокурорын газраас хариу өгсөн. Энэ хариу дээр юу гэж байдаг вэ гэхээр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч А, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Бя нар нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл үйл баримт тогтоогдохгүй үед прокуророос тэдгээрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татахаас татгалзсан үндэслэлтэй байна. Тодруулбал Бя нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд тоног төхөөрөмж худалдан авалт санхүүжилт шийдвэрлэгдсэн талаарх албан бичгийг боловсруулж, А нь Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу харьяа байгууллагад албан бичгийг хүргүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх үндэслэлгүй. Ийм учраас улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүчингүй болгохгүй гэсэн ийм хариу өгсөн. Өнөөдөр 5 сарын 15-нд юу ч болоогүй гэдэг нь ямар нэгэн гэрээ зурагдаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой болж байгаа. Тэгэхээр одоо шүүгчийн захирамжид дурдагдсан байгаа бусад үйлдлүүд маань юу болсон юм бэ гэдгийг прокуророос мөрдөн шалгах ажиллагааг явуулчихсан байна. Шалгах ажиллагааны үр дүнд дээрх этгээдүүдийг гэмт хэрэг үйлдээгүй юм байна. Өөрөөр хэлбэл 400,000,000 төгрөгийн сервис үйлчилгээний гэрээг хийсэн. Үүнтэй холбоотойгоор халхавч хэлцэл хийсэн ийм албан бичиг боловсруулсан асуудлууд маань гэмт хэргийн шинжгүй болсон. Сервис үйлчилгээний гэрээний асуудал өнөөдөр энд яригдахгүй юм байна. Ерөнхий прокурорын өгсөн хариунаас үзэхэд. Ийм учраас энэ хэрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэрэгт тогтоогдсон баримтууд байхгүй байгаа учраас Бд холбогдох гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг.
Өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Бгийн өмгөөлөгчийн хувьд хууль зүйн дүгнэлтээ хэлье. Өнөөдөр Бг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах бүрэн боломжтой гэж шүүхийн хэлэлцүүлгийн явцад бол тогтоогдож байна. Энэ дээр хоёр бүлэгт асуудлыг хөндөнө. Нэгдүгээрт тоног төхөөрөмжийг бэлэглэсэн үү гэдэг асуудлын хүрээнд эхлээд ярья. Нэгдүгээрт 2020 оны 3 сарын 26-ны өдөр “Д” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол гарч, өөрсдийн өмчлөлд байгаа хөрөнгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийгмийн хариуцлагын хүрээнд бэлэглэе гэдэг асуудал нь нотлох баримтын хувьд хэрэгт авагдсан. Мөн Эрүүл мэндийн яам энэ тогтоол дээр Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хүсэлтээр гэж, Улсын онцгой комиссын дарга нь бол Э дарга. С сайд албан ёсоор энийг өөрсдөө бүгд хүлээн зөвшөөрсөн. Бтэй уулзсан. Энэ бол гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн тогтоогдож байгаа. Тэгэхээр цар тахлын хүнд хэцүү үед нийгмийн хариуцлагын хүрээнд энэ компани өөрт байгаа тоног төхөөрөмж хуучин ч байна уу, шинэ ч байна уу энэ тоног төхөөрөмжийг бэлэглэсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Прокурор иргэний хуулийн 197 яриад жаахан хадуураад явчих шиг боллоо. Иргэний хуулийн 276 гэж байгаа. Иргэний хуулийн 276.2 дээр бэлэглэлийн гэрээг хэзээ байгуулагдсанд тооцох вэ гэхээр зэрэг бэлэглэлийн гэрээг хүлээж авснаар бэлэглэлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Иргэний хууль хуулийн энэ заалтаар бэлгийг Халдварт өвчин судлалын үндэсний төв хүлээж авсан нь гэрээ байгуулагдсанд тооцно. Харин энэ бол зүгээр нэг компьютер зөөхтэй адилхан, прокурор хэргийн үйл баримтыг бодит байдлыг тал бүрээс нь прокурор мөрдөгч нар тогтоох ёстой. Энэ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 3,5 тонн жинтэй. Нэг эргийг нь мултлахад маш нарийн технологиор хийгддэг ийм зүйл. Гэтэл үүнийг тэндээс зөөвөрлөхөд маш нарийн гаднын мэргэжилтнүүд авчирч энийг зөөвөрлөдөг. Гэтэл өнөөдөр энэ Б өөрсдийнхөө компанийнхаа боловсон хүчний тэр 15-20 хүний нөөц бололцоонд тулгуурлаж өөрсдөө зөөвөрлөж хийсэн энэ үйл баримт бол 130,000,000 төгрөг гэж энэ баримт, тэр тогтоол дээр ч байна анхнаасаа тэгж тохирсон юм байна, тэр яагаад 130,000,000 төгрөг одоо прокурор нэг тийм юу яагаад энэ 130,000,000 төгрөг 270,000,000 төгрөг чинь их үнэтэй асуудал байгаад байгаа юм шиг яриад байна. Гэтэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тэр 6 зүсэлттэй аппаратыг Говь-Сүмбэр лүү зөөхөд хохирогчийн төлөөлөгч хэллээ. 130,000,000 хэдэн төгрөгөөр зөөж байна гэж. Энэ үйл баримт байгаа. Энэ мэдүүлсэн. 270,000,000 төгрөг юу вэ гэхээр Эрүүл мэндийн яам тухайлбал тэр эмнэлгүүд дээр байгаа компьютер томографын аппаратын зардал дээр жил бүр 270,000,000 орчим төгрөгийн зардал тусгадаг юм байна. Энийг хууль ёсны төлөөлөгч би асуулт дээр мартсан. Энийг та хэлээд өгөөрэй. Энэ нийтлэг жишгээр ингэдэг юм байна. Тийм учраас 270,000,000 төгрөг нэг жилийнх шүү. Энэ төхөөрөмжийг 2020 оны 4 сарын 8-ны өдрөөс 2021 оны 12 сарын 28-ны өдрийн хооронд жил 8 сар ашигласан. Энэ төлбөр энэ жишгээрээ гэхдээ яагаад урьдчилж мөнгө өгсөн юм бэ гэдэг асуудал яригдана. Гэтэл цар тахлын үед яаралтай бэлэн байдал нэг ч хүний амь насыг хохироохгүй бэлэн байдлын энэ үед бол тэр мөнгийг нь урьдчилж аваад энэ хүмүүс тоног төхөөрөмжөө тэр мөнгийг яаж зарцуулсанд хамаагүй. Энэ хүмүүс авчхаад тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл саатал гарахад тэр 24 цагийн бэлэн байдалд байх ёстойд зориулж энийг өгч байгаа юм. Бэлэглэлийн гэрээг нь би түрүүн хэлчихлээ. Бэлэглэлийн гэрээ гэдэг нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр энэ сайд нь зөвшөөрсөн, өг гэсэн. Эднийх зөвшөөрсөн өг гэсэн, түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлнэ, хоёрт нь эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж энэ үг байгаа. Прокурор оо, та буруу яриад байна. Тэгэхээр бэлэглэлийн гэрээний асуудал дээр өнөөдөр хэн ч маргаагүй. Энэ бэлэглэлийн гэрээ биш, үгүй бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцчихсон. Харин түүнд гарсан зардлуудаа яаж нөхөх вэ гэдэг асуудал дээр энэ төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө мөнгийг нь төсөвт нь байхгүй нэн яаралтай үед гарах зарцуулах нөөц хөрөнгө байхгүй, энэ улсууд нь яаж гаргах вэ гэхээр тэгж гаргая, тэгэх юм бол хэдүүлээ худалдан авах гэрээ гэж болгоод хийчихье. 24 дүгээр хавтаст хэрэгт байгаа тэр 2020 оны 5 сарын 15-ны гэрээ, 22 дугаар хавтасны 4-8 дугаар талд байгаа энэ гэрээнүүдийг шинжлэн судлуулахад 1-2.11 хүртэл нь засвар үйлчилгээний зохицуулалт байгаа. Харин нөхдүүд Азийн хөгжлийн банкнаас шинэ тоног төхөөрөмж гэж хэлж мөнгө авахын тулд нөгөөдхөө худалдах болгож дээр нь бичиж өгч байгаа, энэ үйл баримт шүүх хуралдааны үед шинжлэн судлагдсан баримтаар энийг бэлэглэх юм байна, эднүүс бэлэглэсэн юм байна гэдэг анхдагч өмчлөгчийн тэр сэтгэл санааны зорилго юм нь энүүгээр тогтоогдож байгаа байхгүй юу. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан. Тэгэхээр өнөөдөр бэлэглэсэн энэ хүн нөгөө бэлэглэгч бэлэглээгүй юу гэдэг асуудлыг нь тодруулсан хүлээн авагч нь байна, суурилуулсан байна энд гарах зардал яах вэ. Энэ зүгээр нэг 92 бензин машинд хийж байгаа асуудал биш. Тухайн үед гамшгийн нөхцөл байдал Монгол биш дэлхийн нөхцөл байдалд байхад энэ арга хэмжээг өнөөдөр авснаараа маш олон зуун хүний амь насыг энэ улсууд аварч чадсан. 9600 хүн үзсэн байна энэ төхөөрөмжөөр. Нэг тоо баримт ярихад хавтаст хэргийн 19 дүгээр юун дээр энэ Эрүүл мэндийн яам 2020 оны 6 сарын 25-нд “Сетунари” гэдэг компанитай таван томографын аппаратын гэрээ юу байгуулсан байна. 2020 оны 4 сарын 20-нд тендерээ нээсэн байна. 2020 оны яг энэ үйл баримттай. Гэтэл энэ нөхдүүд 5 тоног төхөөрөмжийг “С” гэдэг компанитай 4 сарын 20-нд явсаар байгаад 2 сар 25 хоногийн дотор “С” зөвхөн гэрээ байгуулаад “С” гэдэг компани нь 2020 оны 12 сарын 10-нд энэ 5 тоног төхөөрөмжийг хаана хаана өгсөн, гэмтэл, Булган, Орхон, Архангай, улсын гуравдугаар эмнэлэгт ийм 5 тоног төхөөрөмж өгнө гэж гэрээ байгуулсан. Гэтэл хавтаст хэргийн 19-ийн 18 дугаар хуудсанд шүүгч ээ, энэ компани нь 2021 онд бид нийлүүлж чадахаа байлаа гээд хавтаст хэргийн 19-ийн 118 дээр 114 хоног хоцорсон тэр гэрээний алданги 450,000,000 төгрөгийг “С” компаниас суутгаж авсан баримт байна. Гэрээ дүгнэсэн баримт нотлох баримт шаардлага хангасан баримт байна. Гэтэл 2020 оны 12 сарын 10-нд өгнө гэсэн энэ төхөөрөмж нь үндсэндээ 114 хоног гэдэг чинь хагас жил гэдэг чинь 2021 оны 6, 7 сарын үед энэ 5 газарт зөвхөн нийлүүлэгдсэн байгаа байхгүй юу. “С” компани энийг нийлүүлэхдээ юу гэж яасан гэхээр манайх нийлүүлж энэ дэлхий ковид, бүх нийтийн бэлэн байдалд болсон гадаадаас мэргэжилтэн ирнэ, гадна тоног төхөөрөмжийн захиалга ихтэй байна гэдэг үндэслэлээр энийг хойшлуулсан байна. Тэгээд алдангиа хүлээгээд 450,000,000 төгрөг энэ зөвхөн жишиг гэрээ ингэж алданги хүлээсэн байдаг. Гэтэл энэ бэлэглэсэн тоног төхөөрөмжид 2020 оны 4 сарын 8-наас 2021 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл улсаас ямар төгрөг гарсан юм. Прокурор тэрийг хэлэхгүй байгаа. Тэр зардалд юу гарсан юм. Эрүүл мэндийн яамныхан хэлж байна. Жилд 270,00,000 төгрөг төсөвлөдөг юм. 270 гэдэг тоо хаанаас гараад ирэв, энэ нийтлэг жишиг өгдөг тийм юу юм байна тэрийг барьж авсан мөнгө юм байна. Тийм учраас прокурор энэ тэгвэл худалдсан юм бол энэ Халдварт өвчин судлалын гэрчүүд ирж хэлсэн. Энэ хугацаанд бид нар ганц нэг сиди л өгсөн болохоос биш өөр юм өгөөгүй шүү гэж. Мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ нэг талыг барьж явсан. 400,000,000 төгрөгөөр энэ Хаас асууж байсан байна шүү дээ. Чи 400,000,000 төгрөгөөр энийг худалдсан байна лээ, чи мэдэх үү гэхээр нөгөөдүүл чинь үгүй ээ, би мэдэхгүй шүү дээ, тийм байсан юм уу, өө тэгвэл ингэнэ шүү дээ, тэгнэ шүү дээ гээд ингээд явчихсан. Энэ үйл баримт чинь өнөөдөр Монгол улсад цар тахал гараад яаралтай энэ хүмүүс нийгмийн хариуцлагын хүрээнд бэлэглээд тэр зардлыг нь авахгүй яадаг юм бэ. Прокурор тэрийг гаргасан уу, эрүүл мэндийн яам ХӨСҮТ-ээс энэ тоног төхөөрөмжид хэдэн төгрөгийн зардал гарсан гэдэг энэ дотор нэг ч өгүүлбэр байхгүй. зардал нь 400 ийм л байдлаар энэ хэрэг үгүйсгэгдэнэ. Тэгэхээр зэрэг өнөөдөр Н энэ 2 юу юм бэ гээд Иргэний хуулийн 56.5 дээр байгаа. 56.5 дээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж. Өнөөдөр тэгвэл эд нар энэ худалдан авах гэрээ гэдэг бол гэрээний чөлөөт байдал дээр талууд нэг нь худалдан авах хүсэл зоригтой, нөгөөдөх нь худалдах хүсэл зоригтой байдаг байхгүй юу. Энэ Н тэгвэл ямар худалдах гэрээний чөлөөт байдал иргэний хууль хоёулаа ярилцсан юм. Гэрээний чөлөөт байдал стандарт нөхцөлийг энэ хоёр яаж хангасан юм. Энэ чинь эрүүл явах ёстой, энэ нь уулзаад гэрээгээ байгуулна ингэнэ, тэр 400,000,000 төгрөгөөр байгуулах юм явах ёстой. Гэтэл бэлэглэчихсэн хүн нь нөгөө тооцоо судалгааг авах гээд байдаг Эрүүл мэндийн яамны албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж нөгөө хүн маань яах юм мөнгөө л олж авах бэлэн байдлаа ханга. Гэхдээ энэ Э сайд, С сайд энэ Эрүүл мэндийн яамны удирдлагууд хэлсэн байгаа. Энэ аппаратыг нэг минут зогсоож болохгүй шүү, тэр үед Монгол улс энэ уушгиар өөрсдийн онцлогоор энийг эмчилж чадаж байснаас, өнөөдөр дэлхийд ковид вирусээр дэлхийд одоо тэргүүлэх 10 орны 1-т орчихсон явж байгаа шүү дээ. Тэр гаднын иргэнийг Францын А-ны тэр 3 сарын 27-нд нууцаар шөнөөр очиж шинжлүүлсэн нь худлаа юм уу. Энэ бас л энэ эмнэлгийн эмч мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмээ тэнд эрсдэл хүлээж тэр хүнийг эмчлээд тэгээд энэ зайлшгүй авах ёстой юм байна, нэг хоногийн дотор ч болтугай авах ёстой юм байна, энэ хүмүүс чинь 7 хоногийн дотор суурилуулчихсан байна лээ шүү дээ. Хүчин төгөлдөр бус хэлцэл 56.1.2 өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, дүр үзүүлэн хийсэн хэлцэл энэ хоёрт хоёуланд нь орно. Гэтэл өнөөдөр энэ дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдэг нь өнөөдөр хүчин төгөлдөр хэлцэл гээд бэлэглэлийн гэрээ бол хүчин төгөлдөр болчихсон шүү шилжүүлж өгөөд суурилуулснаар хүчин төгөлдөр болчхож байгаа бэлэглэгчийн хувьд. Тэгвэл энэ бэлэглэлийн гэрээг халхавчлахын тулд зардал гаргаж өгөхийн тулд худалдан авах гэрээ хийсэн яг энэ ер нь худалдах зорилго энд байна уу тэнд байна уу гээд хоёулаа мэдэхгүй, энэ хүн чинь намайг яриулж зуруулсан. Тэгвэл хоёр худалдан авах гэрээн дээр прокурор дараагийн шүүмж дээр дүгнэлт хэлж өгөөрэй. 5 сарын 5-ны 5 сарын 7-ны, тэр имэйл дээр үзлэг хийсэн дээр дүгнэлт хэлж өгөөрэй. Тэгээд зөвхөн 5 сарын 15-ны гэрээ гээд л дайраад яваад байдаг. Ийм асуудлаар өнөөдөр хүнд гэмт хэрэг одоо хүнд ял зэм оноох нь бол энэ Монгол ардчилсан нийгмийн эмгэнэл. Би таны хэлснээр гэмт хэрэг байя гэж бодъё. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байгаа. Нийгмийн хор аюулын шинжийг таслан зогсоогоод ингээд одоо яаралтай арга хэмжээ авсан хүнийг бол энийг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн өгүүлбэр байгаа шүү. Энэ хүмүүс яаралтай арга хэмжээ авсан байна. Тэр Эрүүл мэндийн яамных нь хууль зөрчөөд ч болтугай энд мөнгийг нь өгөөд тэр тоног төхөөрөмжийг ажиллуулж эхэлсэн нь өнөөдөр энийг гэмт хэрэгт тооцоогүй. Шинэ корона вирусийн тэр нөгөө урт нэртэй хууль чинь 4 сарын 29-нд батлагдсан. Энэ хуулийн тэр 13.1-ийн 2 дээр байгаа. Би дараа нь уншиж өгч болно. Өнөөдөр бэлэглэх хандив өгөх эрх нь энэ хүнд байгаа шүү. “Д” компанид байгаа. Тэр дээр өөр юу бичсэн байна вэ гэхээр би энийг дурдаад хэлнэ. Энэ урт нэртэй хуулийн 13 дугаар зүйлд Аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг гэж байгаа. Эрх нь юу юм бэ гэхээр 13.1-ийн 2 дээр цар тахлын эсрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, энэ хүмүүс хамтарч ажилласан. Хандив зөвлөгөө авах, хандив тусламж өгөх эрх шүү энэ үүрэг биш байна. Үүрэг нь юу вэ гэхээр аж ахуйн нэгж нь дараах үүрэгтэй гээд нэг л үүргүүд байх. Энэ халдвар хамгааллын дэглэм мөн байна энэ өөрт олгогдсон эрх хуулиар хамгаалагдсан эрхийн хүрээнд энэ хүмүүс энэ эрхээ эдлэх нь өнөөдөр тэр хүмүүсийг эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ бол буцалтгүй тусламж хандив буюу буцалтгүй тусламж үзүүлсэн. Харин буцалтгүй тусламжийнхаа зардлыг гэмтэл согог тэр Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр энэ аппаратыг май гээд аваачаад өгөхөөр тэрийг ажиллуулах боловсон хүчин байхгүй, засвар хийх боловсон хүчин байхгүй. Өнөөдөр энэ өндөр технологи хөгжсөн энэ нарийн мэргэжлийн аппаратуудын хувьд юу вэ гэхээр тогны хэлбэлзэл ч энийг саатуулдаг. Энийг эмнэлгийн мэргэжилтэн мэдэж байгаа. Өнөөдөр Монголын бүх л энэ 7 удаа гэмтэл гарсан гээд. Энэ гэмтэл биш саатал. Зарим нь гэмтэл байна, зарим нь саатал байна, зарим нь хүний хүчин зүйлээс болно, зарим нь тухайн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанаас болно. Өнөөдөр тэн дээр очоод тэр тоног төхөөрөмжийг нь суурилаад өглөө, өрөөг нь засаад өглөө, хар тугалгаар нь халдвар хамгааллыг нь янзлаад өглөө, ковидын нөхцөл байдалд тааруулаад өглөө энэ бүх зардал тэгвэл юу юм прокурор оо. Энэ бүх зардлыг та өгөхгүй шүү дээ. Энэ бүхний буянд маш олон хүмүүс эрүүл мэнд нь хамгаалагдсан. Энийг бол жирийн би ч мэднэ. Би эмээгээ тэр юунд алдсан хүн. Тэр корона вирусийн үед. Эмнэлгийн уушгины эм байна уу гээд бүгд уушгины юманд харуулна, уушгины юу гэж бүгд л энэ дээр явж байсан шүү дээ. Хүнд хэцүү үед. Ёстой л талийгаач нартайгаа салах ёс гүйцэтгэж чадахгүй л хойд замд нь явуулсан шүү дээ. Нэг цагаан уутанд нь хийлгээд л явуулсан. Тийм учраас дэлхийн түвшинд эд нар Франц иргэнийг эмчилснээрээ М онгол улс өнөөдөр эрүүл мэндийн салбар энд корона вирусээс сэргийлэх маш шуурхай арга хэмжээ авсан нь энэ аппарат үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ үнэтэй аппаратыг голомтод нь тавьснаараа өнөөдөр Монгол улс аврагдсан. Голомтод нь тавьсан байхгүй юу. Голомт гэдэг маань яг Халдварт судлалын үндэсний төв голомт. Энийг шилжүүлэх тэр нарангийн энгэрт аваачих, тэр Төв аймагт аваачих асуудал байдаггүй. Голомтыг хамгаалалтад аваад тэнд л мэргэжилтнүүд яаралтай цаг алдалгүй явдаг. Энд энэ хүмүүс тусалсан болохоос биш энэ хүмүүс сайн дураараа тэрийг 400,000,000 төгрөгөөр шахах гэж явсан асуудал биш. Тэгвэл 400,000,000 төгрөгөөр шахсан юм бол би ганц л нотолгоо нэхэж байгаа. Жил 8 сар ажиллахад энэ тоног төхөөрөмж дээр ямар зардал гарсан юм, улсаас ямар мөнгө гарсан юм, тэрийг нотол. Хэрвээ нотолж чадахгүй бол энэ тэгээд гэрчүүдийн мэдүүлэг бүгд энийг энэ бол маш яаралтай сайн арга хэмжээ болсон, хил хаагдчихсан, бүх юм хаагдчихсан ийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, нөгөө урт нэртэй хуулийн 15 дээр нэг ийм үг. Хандивыг яах юм. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд миний хувьд хэлж байгаа шүү. Тухайн нөхцөлд Монгол улсад болон дэлхий нийтэд аюултай өвчин дэгдэж хор аюулаас иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зориулалт бүхий оношилгооны аппаратыг суурилуулсан үйлдэл нь учирч болох аюул эрсдэлтэй харьцуулахад зайлшгүй нөхцөлд хийгдэх энэ нөгөө 400,000,000 төгрөгийн зардал гараад байгаа асуудал байсан байна. Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дээр байгаа. Өнөөдөр энэ аппарат бол 2.1 дүгээр зүйлийн 2 дээр нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсантай нийцэхгүй байгаа энэ гэмт хэргийн үйлдэл эс үйлдэхүйг үгүйсгэнэ. Өнөөдөр бид нийтэд тустай үр дүнд хүрэхийн тулд энэ үйлдвэрлэл шинжилгээ судалгааны ажлыг хийхдээ хууль стандартад заасан эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан боловч энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үг. Ийм учраас өнөөдөр энэ эрүүл мэндийн оношилгооны аппарат бэлэглэсэн асуудал энд огт яригдахгүй шүү. Тэрний зардлыг гаргаж өгсөн асуудал нь хууль зөрчсөн үү хуульд нийцсэн үү энэ өөрөө гэмт хэрэг мөн үү биш үү гэдэг дээр л явах ёстой болохоос биш өнөөдөр тийм учраас энэ хавтаст хэрэгт судлагдсан 29 хавтаст хэргээс одоо үйлчлүүлэгчид бол нэгэнт прокурор 20 хэдэн нотлох баримт энэ яллах дүгнэлтэд орж ирсэн 20 хэдэн нотлох баримтын хувьд сүүлдээ 21 нотлох баримт болсон. Энэ нотлох баримтын хүрээнд ямар ч энэ хүмүүсийг яллагааны нотлох баримттаа дэмжиж чадаагүй учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шүүгдэгчийн гэм гэмт хэрэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү л гэж хүсэж байна...
Энэ хэрэгт “Д” иргэний хариуцагчаар татаж оролцож байгаа. “Д” компанийн хувьд өөрсдөө энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн биш өмгөөлөгчөөр дамжуулж өөрийнхөө эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална гэсэн албан бичиг өгсөн байгаа. “Д” компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 оны 3 сарын 26-нд өөрсдийн өмч хөрөнгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд албан ёсоор суурилуулж бэлэглэсэн хандивласныг албан ёсоор илэрхийлж байна. Бид энэ өнөөдөр “Д” компани энэ тоног төхөөрөмжийг суурилуулахад Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр бэлтгэгч боловсон хүчин байгаагүй. Энэ олон жилийн хугацаанд энэ том төв дээр компьютер томографын одоо хэдэн зүсэлттэй, нэг зүсэлттэй ч аппарат энд байгаагүй, аппарат байхгүй байсан. Энийг маш шуурхай 7 хоногийн дотор суурилуулж нэн яаралтай арга хэмжээ нийгмийн аюулаас олон хүний амь насыг аврахад бид нийгэмд энэ “Д” компани өөрсдийн хувь нэмрээ оруулсан гэж боддог. 2020 хорин оны 4 сарын 8-ны өдрөөс 2021 оны 12 сарын 8-ны өдрийн хооронд “Д” компани Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин үндэсний судлалын төвөөс нэг төгрөг ч энэ аппаратын үнэ гэж бид аваагүй. Одоо зардал бол зөвхөн 400,000,000 төгрөгөөс өөр шүү. Суурилуулалт болон тэр ашиглалт сургалтын зардал гэж 400,000,000 төгрөг авсан. Үүнээс өөр, хамаагүй бидэнд худалдан авах гэж 400,000,000 төгрөг өгчхөөд ахиад Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ-ээс тэр зөөвөрлөлтийн мөнгө гэж шилжүүлсэн мөнгө, хорны мөнгө гэж өгсөн бол бид энд хариуцлага хүлээж болно .Тийм юу ч байхгүй. Энэ ялгаа нь энэ шүү. Тэрнээс биш 400,000,000 тэр халхавч гэрээг ашиглаж хийсний төлөө сүүлд нь Эрүүл мэндийн яам яамны зүгээс Эрүүл мэндийн яамны эрх бүхий албан тушаалтнуудаас “Д” компанийн зүгээс нөгөө энэ тоног төхөөрөмжөө суурилуулчихлаа бэлэн болгочихлоо харин “Д” компани өөрсдийнхөө зардлаар эхний юмнуудыг шууд гүйцэтгээд энийг 5 сар, 8 сар хүртэл 4 сарын хугацаанд энэ “Д” компани энийг чинь тасралтгүй ажиллуулсан шүү дээ. Ажиллуулсан. Энд 1 өдөрт хэдэн хүнийг өгч энэ хүнийг амь насаа хамгаалсан гэдгийг нийгмийн аюулын хор хөнөөл энэ бол өнөөдөр бид нарыг гэмт хэрэгт иргэний хариуцагчид гэж үзэж байгаа бол нийгмийн аюулын хор шинж чанар бид нар энэ хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж харж байгаа. Энэ бол хариуцлага биш. Бид өнөөдөр “Д” компани өөрсдийнхөө төхөөрөмж нь тэр шинжээч ярьж байгаа. Төхөөрөмж нь хэдэн төгрөгийн үнэтэй байсан, хэнд хамаатай юм. Бид тэрийг өнөөдөр 1,000,000 төгрөгийн үнэтэй өөрийнхөө, миний өмч байхгүй юу. Тэр миний өмчийн эрх, Үндсэн хуулиар хамгаалагдсан миний өмчийн эрх. Энэ өмчөө би тэр хүнд өгч байхад өөдөөс шинжлүүлээд чи хуучин төхөөрөмжөө өгсөн байна, бэлгийн морин шүдийг үздэггүй Монгол ард түмний үг байдаг. Ажиллаж байсан уу ажиллаж байсан. Яг энэнтэй жишиг гэмтэл согогийн төв 2006 оноос 2021 он хүртэл 15 жил тэр 16 биш 6 зүслэгтэйг ашиглаж сая яасан шүү. Энэ өнөөдөр “Д” компанийн захирлын зүгээс нэг үг дамжуулж хэлсэн нь нэг кадраар 6 зураг зураг байлаа гэхэд 6 хувааж зураг нь хэвлэж гардаг юм байна. Тэгэхэд нэг кадраар авангуут тэр нь 64, 120 болж нарийвчилж гардаг ийм л нөгөө юутай,яах вэ тэр технологийн гар хөл нь жаахан наана цаана болсон нь өөр. Тэрнээс биш энэ 4 дүгээр үеийн вершн гэдэг энэ вершн нь өөрчлөгдөөгүй гэж байгаа юм. Кадраар хэвлэхэд 6 хэвлэгддэг. Нэг нь манайх бол 16 хэвлэгддэг, гэмтлийнх бол 6 хэвлэгддэг. Гэхдээ хүний уушгийг харчихдаг эмч нар. Энэ талаас нь энэ талаар харчихдаг, ийм мэргэжлийн юмыг нь хэлж өгөөрэй гэж хэлсэн. Өнөөдөр бид яагаад хүнд тусалсны төлөө олон хүний амь насыг авсны төлөө энэ Эрүүл мэндийн яаманд энэ төхөөрөмжөөр 2020 оны 4 сарын 8-наас 2021 оны 12 сарын 28 хүртэл олон сая төгрөгийн орлого олчхоод бид нарыг өнөөдөр хохирогч гэж 400,000,000 төгрөг, ямар ч тооцоо судалгаагүй 400 оруулж ирж байгаа юм. Тэгвэл худалдсан юм бол тэр 147 нь яах юм ,тэгвэл тэр гарсан зардлыг нь яах юм. Энийг жаахан хэргийн бодит байдлыг өнөөдөр тогтоох нь мөрдөгч прокурорын үүрэг. Бид өгсөн өгсөн шүү дээ. Бид хамаагүй шүү дээ. Тэр үед нь тэр өдөр ч байна уу 4 сарын хугацаанд юм уу бид 4 хоног, 4 цаг энэ аппаратыг суурилуулж нэг хүний амь насыг аварсан бол бид нарын өнөөдөр хариуцлага хүлээнэ гэж хэлж байна лээ. Тэр компанийн захирал бол Монголын төр бол маш тунгалаг байгаасай л гэж хэлүүлсэн. Тэгээд бид өнөөдөр аппаратаа өгчхөөд дээр нь тоног төхөөрөмжөө авъя, хэрэв яахгүй бол бид бэлэглэлээ буцаагаад шүүхэд хандаад бэлэглэлийн гэрээгээ буцааж болно. Гомдоогоод буцаагаад бид гарсан зардал олох ёстой байсан орлого үүнээс үүдээд ямар үр дагавар би прокурорт жич одоо “Д” компанийн өмнөөс хэлэхэд ямар үр дагавар гарах вэ гэхээр засаг 3 тэрбумын өрөнд орно. Азийн хөгжлийн банканд. Засаг манай компанид бэлэглэлийн гэрээ буцаасан энэ бол бэлэглэлийн гэрээ байгуулаад тооцогдсон шүү. Тэр олсон орлого бүх юмаа авна. Бид яагаад хүнд сайн санасны нөгөө сайн санасан хүнд өр өшиглөнө гэдэг ийм л юм болж байна шүү дээ. Энэ дээр тэгээд нотолж чадахгүй хэдэн гэрчүүдийг дарамталж, 400,000,000 төгрөг худалдан авах гэрээ хийсэн байна гэж тойрч асуусан энэ мөрдөгчийн сэтгэл зүй прокурорын сэтгэл зүйг ингээд бүүр угаачихсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр Ш-г асуугаад Ш-г асуу ,У-ийг асуу, А-ыг асуувал бид нарт бэлэглэсэн гээд хэлэх юмыг яагаад ингэж шахсан гээд харин нэг л үйлдэл гэмт хэргээс ялгагдах шинж бол Эрүүл мэндийн яам ахин хэлэхэд Эрүүл мэндийн яам ХӨСҮТ-ээс зардал хорны мөнгө, тэр засвар үйлчилгээний мөнгө гээд нэг төгрөг гарсан бол бид нар хариуцлага хүлээе гэж байгаа шүү...” гэх дүгнэлтийг,
Өмгөөлөгч Б.Оюунчимэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Нг Халдварт өвчин судлалын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Бтэй бүлэглэн “Д” компаниас эс ти 16 загварын компьютер томографын аппаратыг худалдан авч давуу байдал олгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэмт хэргийг үйлдэхийн тулд санаатай нэгдсэн үйлдлийг хамтран оролцсон гэж ингэж дүгнэдэг. Гэтэл энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн олон удаа яригдсан. Н, Б хоёр улсын яллагчийн яриад байгаа шиг тийм бие биеэ таньдаг бүлэглэсэн одоо энэ гэмт хэргийг үйлдэх талаар энэ компьютер томографыг чинь би авчихъя, би мөнгийг нь гаргуулаад өгье гэдэг урьдчилан ямар нэгэн байдлаар тохиролцсон зүйл байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт бас ярьсан. Утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Энэ хэрэг үүссэнээс хойш Зулбаяр өмгөөлөгчийн утсыг мэддэг болсон. Нэг утсаар ярьсан тохиолдол байдаг. Энэ нь тоног төхөөрөмжийг суурилуулах үед буцаагаад дуудаж байсан тохиолдол байдаг. Энэ 2 хүнийг гэмт хэрэг үйлдэхийн тулд урьдчилан үгсэн тохиролцсон гэдэг ч юм уу, хамтран оролцсон, бүлэглэж энэ гэмт хэрэг үйлдсэн байна гэж гэж улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй юм. Энэ 2 хүн бие биеэ огт таньдаггүй, утсан харилцаагаар холбогдож байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийг нь нотлох баримт, Авлигатай тэмцэх газраас баримтжуулсан утсанд үзлэг гэсэн тэмдэглэлээр харагдаж байгаа. Ийм учраас бүлэглэн үйлдсэн гэсэн улсын яллагчийн яллах дүгнэлт нэг зүйлээр нь үгүйсгэгдэж байгаа. Дараагийн дугаарт Нгийн хувьд худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрх байхгүй. Энэ эрхийг Эрүүл мэндийн яамнаас тушаалаар шилжүүлдэг. Гэхдээ тухайн үед Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн байдлаар бичиг баримт үйлдэж тушаал гарч, худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрх шилжүүлээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатад Х ярихдаа худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан. Энэ болохоор дотоод ахуй хэрэглээний саван гэдэг ч юм уу тийм зүйлийн худалдан авалтын талаар ярьж байсан. Энэ худалдан авах ажиллагаа бол Хгийн яриад байгаа худалдан авах ажиллагаатай холбож ойлгож болохгүй. Өөр төрлийн тоног төхөөрөмж худалдан авах энэ ажиллагааг яриад байгаа. Ийм учраас Нгийн хувьд худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхгүй, ийм эрх шилжүүлж өгөөгүй. Ажил үүргийн хувьд Эрүүл мэндийн яамны сайдад шууд харьяалагддаг. Шууд одоо удирдах албан тушаалтан Эрүүл мэндийн яамны зүгээс, яамны эрх бүхий албан тушаалтнуудаас энэ гэрээ байгуулах үүрэг чиглэлийг амаар болон бичгээр гаргаж ирсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан олон гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Мөн би шинжлэн судалсан материалууд дотор албан бичгүүд байгаа. Энэ албан бичгүүдээр өгч байсан үүрэг даалгаврууд нь тогтоогдчихсон байдаг. Энэ гэрээг хийе ээ гэсэн гэрчүүдийн мэдүүлэг, С сайдын мэдүүлэг дээр тодорхой байгаа. Албан бичгүүдээс бас харагдаж байгаа. Дараагийн дугаарт яллах дүгнэлтийн нотлох баримт болсон хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Бягийн мэдүүлэг байгаа. “Д” компаниас Эрүүл мэндийн яам 2020 оны 2-3 дугаар сарын үед манай компанийн “М” компанийн компьютер томограф аппаратыг шинэчилж байгаа учраас бид хуучин ашиглаж байсан, одоо ашиглахгүй байгаа аппаратыг худалдах саналтай байна гэж, Бя байна гэж “Д” компанийн захирал бол ингэж явж байсан ийм албан бичиг бичиг ирүүлсэн гэж ярьсан байдаг. Энийг улсын яллагчаас нотлох баримтаар оруулж ирсэн. Бягийн ярьсан мэдүүлэгт ярьсан зүйл хавтаст хэрэгт нотлогдоогүй. Яагаад гэхээр энэ харин эсрэгээрээ үгүйсгэгдсэн. Эрүүл мэндийн яамнаас Улсын онцгой комисст хүргүүлсэн 2020 оны 3 сарын 30-ны өдрийн 10а/1515 дугаартай албан бичиг ХӨСҮТ-ээс мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж байсан 2020 оны 4 сарын 22-ны өдрийн 13/358 дугаартай албан бичиг, “Д” компаниас ХӨСҮТ-д хүргүүлж байсан 2020 оны 3 сарын 15-ны өдрийн 20/64 дугаартай албан бичгүүдээр ковид 19 цар тахлын үед “Д” компаниас ХӨСҮТ-д хандивлаж байна гэсэн утга агуулга бүхий их тодорхой заасан албан бичгүүд байдаг. Энэ хэрэгт эрх бүхий байгууллагуудаас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн ийм албан бичиг байгаа, хуулбарлаж хүргүүлсэн. Эндээс Бягийн “М” эмнэлэгт ашиглаж байсан ийм компьютер томографын аппаратыг худалдах хүсэлтэй байна гэсэн ийм хүсэлт ирүүлсэн гэсэн ийм мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Эрүүл мэндийн яамны эрх бүхий албан тушаалтнууд болоод түүний удирдлагад ажиллаж байсан Нгийн хувьд бол хувийн эрх ашгийн төлөө биш энэ гаргасан шийдвэрүүд нь нийтийн эрх ашгийн төлөө гаргасан шийдвэр гэж харж байгаа. Хэдийгээр бэлэглэлийн гэрээг бодит байдлыг гуйвуулж худалдах худалдан авах гэрээ гэж толгойг нь өөрчилж байгаа нь зүй бус боловч нэг хүний хувийн эрх ашгийн төлөө биш нийтийн эрх ашгийн төлөө гаргасан ийм шийдвэр байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээрээ ч ярьсан байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч бас тодорхой ярьж байна. Ер нь бол Эрүүл мэндийн яам тухайн сервис болон суурилуулалтын гэрээ байгуулах ёстой байсан боловч санхүүжилтийн зориулалтаасаа шалтгаалаад энэ худалдах худалдан авах гэрээ гэсэн нэршилтэй хийсэн юм байна гэж харж байна. Эрүүл мэндийн байгууллагын компьютер томографын аппарат сервис суурилуулалтын зардалд бол жишиг 270,000,000 орчим төгрөг байдаг юм гэж. Тэгэхээр эндээс үнэхээр Нгийн зүгээс Бтэй гэрээ байгуулаад давуу байдал олгочихсон юм уу, 20,000,000 төгрөгийн үнэтэй сервисийг 270,000,000 төгрөгөөр гэрээ хийгээд өгчихсөн юм уу гэхээр эндээс бас тэгж харагдахгүй байгаа. Яагаад гэхээр энэ 270,000,000 төгрөг гэдэг нь бусад Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа компьютер томографын аппаратад нэг жилийн төсөвт ийм дунджаар 270,000,000 төгрөг төсөвлөгддөг юм байна. Энэ жишиг үнэ учраас ямар нэгэн байдлаар “Д” компанид давуу байдал олгосон гэж үзэж байгаа нь үүсгэгдээд байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэлж байна шүү дээ. Манай байгууллагад ямар нэгэн хохирол үүсээгүй. Тэгэхээр хохирол үүсээд хохирлыг нөхөн төлчхөөд байгаа юм уу гэхээр өнөөдрийн байдлаар “Д” компанийн зүгээс ямар нэгэн байдлаар хохирол нөхөн төлсөн асуудал байхгүй. Эрүүл мэндийн яам бол хохироогүй, хохирол учраагүй гэж шүүхийн хэлэлцүүлэг дээр хууль ёсны төлөөлөгчөөс ярьсан. Улсын яллагчаас ярьсан зүйлтэй холбогдуулаад энэ хэрэгт ямар ч бэлэглэлийн гэрээ байхгүй шүү гэж. Энийг манай үйлчлүүлэгч Нгийн би бэлэглэлийн гэрээн дээр эхлээд гарын үсэг зурсан гэж яриад байгаатай холбож ярилаа гэж би ойлгож байгаа. Энэ яагаад гэхээр Н хуульч биш хуулийн мэдлэг байхгүй. Гэрээ л гэж ойлгож байгаа болохоос, энэ худалдан авалт авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, засвар үйлчилгээний гэрээ гэдгийг бичиг баримтаа л хараад ярихгүй бол 28 хавтастай хэргээс буруу татаж байгаа. Тэгээд ямар ч байсан нэгдүгээрт нэг гэрээ байна, хоёр гэрээ байна, хоёр гэрээн дээр хоёуланд нь гарын үсэг зурсан нь үнэн. Үүнийг үгүйсгэхгүй. Яах аргагүй сүүлийн гэрээ худалдах худалдан авах гэрээ. Эхний яриад байгаа гэрээ нэршлийн хувьд бэлэглэлийн гэрээ биш энэ сервис үйлчилгээний гэрээ гэж байгаа. Тэрийг Нгийн хувьд бэлэглэлийн гэрээ дээр гарын үсэг зурсан гэж буруу ойлголт яриад байна. Энэ нэр нь болохоор сервис үйлчилгээний гэрээ. Эхний яриад байгаа бэлэглэлийн гэрээн дээр гарын үсэг зурсан гэж яриад байгаа нь засвар үйлчилгээний гэрээн дээр гарын үсэг зурсан асуудлаа ингэж яриад байгаа асуудал байгаа юм. Дараагийн дугаарт улсын яллагчаас яллаад байгаа үндэслэл нь 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 01 дугаартай худалдах худалдан авах гэрээг үндэслэж сангийн яамнаас 400,000,000 төгрөгийг гаргах болсон. Ингээд 400,000,000 төгрөгөөр Эрүүл мэндийн яам хохирсон гэж үзээд байгаа юм. Би бас шинжлэн судлуулж байсан. 2020 оны 5 сарын 15-ны өдрийн хавтаст хэргийн 20-ийн 27 дугаар хуудсанд байгаа. Сангийн яамнаас Авлигатай тэмцэх газарт энэ ерөнхий гэрээний дагуу компьютер томограф худалдах худалдан авах гэрээ гэж байгаа. Энэ гэрээний доторх утга агуул худалдах худалдан авах гэрээ ямар нэгэн үнэ тохиролцсон зүйл байх ёстой. Гэтэл энэ гэрээнд ямар ч үнийн дүнтэй холбоотой юм байхгүй, харин энэ гэрээ доторх агуулга нь 9 төрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгаа шүү. Иргэний хуулиар ярих юм энэ ажил гүйцэтгэх гэрээний ийм байгаа байхгүй юу. Гэрээгээр тохиролцсон ажил гээд 1-9 хүртэл эд ангийг солих, суурилуулах, засвар үйлчилгээ хийх, цөмийн болон цацрагийн газарт ажлын байрны дүгнэлт гаргуулах, дүрс оношилгооны эмч техникч нарт сургалт явуулна гээд энэ худалдах худалдан авах гэрээний доторх агуулгыг нэг бүрчлэн уншиж үзэх юм бол энд ямар ч худалдах худалдан авах гэрээ хэлцэл байхгүй. Дандаа 9 төрлийн ажил үйлчилгээ гүйцэтгэнэ, энэ ажил үйлчилгээг ямар цаг хугацаанд яаж гүйцэтгэх вэ гэсэн ийм эрх үүргүүд байж байгаа. Энэний хажууд нийлүүлэх гэрээ гэж байгаа. Нийлүүлэх гэрээн дээр 400,000,000 төгрөгийн үнэтэй аппаратын суурилуулалтын сургалтын үнэ гээд бүгд багтсан гэж байгаа. Энэ 400,000,000 гээд яриад байгаа. Ганцхан аппарат гэж буруугаар ойлгуулаад байна. Ээрүүл мэндийн эрх бүхий албан тушаалтнууд энэ дээр алдаа гаргасан юм уу гэж олон удаа ярьцгаасан. Эрүүл мэндийн яамнаас хууль бус шийдвэр өгөөд байгаа юм бол та яагаад хууль бус шийдвэрийг хүлээж аваад гарын үсэг зураад байгаа юм бэ гэж. Нгийн хувьд шууд удирдах албан тушаалтнууд нь Эрүүл мэндийн яамны сайд байсан. Удирдлагаас бол аль ч төрийн албанд удирдах, удирдуулах ёс, үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Энэ гэрээн дээр гарын үсэг зурснаас ийм хэмжээний хор хохирол учруулна гэсэн ийм ойлголт энэ хүнд байгаагүй. Ийм учраас тухайн аппаратыг авч ажиллуулж байгаа, ашиглаж байгаа, тухайн цаг үед нийтэд ашигтай хэрэгтэй ийм аппарат байна гэж үзсэн учраас энэ удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлсэн асуудал байгаа. Түүнээс биш Бтэй урьдчилан тохиролцоод хэн нэгнээр яриулаад бие биедээ давуу байдал олох зорилгоор компьютер томографын аппаратын гэрээ байгуулаад авч ирээд суурилуулсан асуудал биш юм. Нийслэлийн давж заалдах шатын шүүх дээр ч гэсэн энэ асуудал бас яригдаж байсан. Хурлын тэмдэглэл дээр байгаа байх. Нд төсөв захиран зарцуулах эрх байхгүй. Н эрх үүргээ сайн ойлгохгүй гэдэг ч юм уу, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ирээд гарын үсэг зурах эрхгүй байж ирээд гарын үсэг зуруулаад явуулчихлаа гэж бодъё. Тэгвэл энийг хянадаг албан тушаалтнууд нь дээр нь байсан шүү дээ. Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн яг тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Бат-Эрдэнэ 3 удаа мэдүүлэг өгсөн байгаа. Миний хариуцсан ажил үүргийн хуваарь байна, энэ албан бичгүүдийг би боловсруулж явуулсан юм, би ирсэн бичгүүд, нэхэмжлэл, гэрээ, актыг үзэж хянаж шалгаад сангийн яам руу эрх нээлгэх албан бичгийг явуулдаг юм гэж байгаа. Тэр эрх бүхий албан тушаалтнууд нь хянаад явуулчихсан байна шүү дээ. Хэрвээ энэ чинь хууль бус бол энийг явуулахгүй шүү дээ. Эсвэл буцаагаад засаад шаардлага хангаад ирүүл, эсвэл бүр олгогдохгүй байж болно шүү дээ. Нэгдүгээр шат нь Эрүүл мэндийн яаман дээр хянаад шалгаад явуулчхаж. Дараагийн шат сангийн яаман дээр очоод тэнд чинь бас л шалгаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Энийг чинь сангийн яам чинь хүлээж аваад шаардлага хангахгүй байна гэсэн бол бас л эрх нээхгүй байх боломж байсан шүү дээ. Н гүйж очоод сангийн яаман дээр хүмүүстэй уулзаад, эрүүл мэндийн яаман дээр бид нар шийдвэр гаргадаг хүмүүстэй нь уулзаад энийг шийдээд өгөөч ээ гээд явсан асуудал ерөөсөө байхгүй. Тэр хүмүүсийн мэдүүлэг дээр Н ирээд надад ингэсэн юм аа гэсэн асуудал байхгүй. Бүгд шат шатдаа шалгаад шийдээд хянаад явуулсан юм. Эрх бүхий албан тушаалтнаас эрхийг нь ингээд шийдээд явсан юм гэж ярьж байгаа шүү дээ. Гэтэл ийм хэрэг дээр Нг төсөв захиран зарцуулах эрхгүй ийм хүнийг шийдвэр гаргаад төсвөөс мөнгө гаргачихсан юм шиг яллаад байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас Нд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт мөрдөн шалгах байгууллагаас цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд,
Компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлалын Үндэсний төвд нийлүүлэх болсон шалтгаан нөхцөл, Эрүүл мэндийн яамнаас 400,000,000 төгрөгийг “Д” ХХК-нд ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн, эдгээрт ямар албан тушаалтан оролцон шийдвэр гаргасан, шийдвэр нь хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх нь хэргийн бодит байдлыг тогтоох ач холбогдолтой гэж үзлээ.
Тодруулбал, яллах, өмгөөлөх талын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай байх болон хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, мэдүүлгүүдийн үнэн зөв байдлын нотломж, агуулга зэргийг үнэлж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоов.
Нэг. Компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлалын Үндэсний төвд нийлүүлэх болсон шалтгаан нөхцөлийн талаар:
Гэрч Д.Сийн “... 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж гадаадын хөрөнгө оруулалтай компанид ажиллаж байсан франц улсын иргэнээс ковидын халдвар илэрсэн. Дээрх иргэнийг Дорноговь аймгаас авчирч Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчилсэн ба тэр үед өвчтөний биеийн байдал хүнд байсан... миний ойлгосноор цээжийг нь компьютер томографаар заавал харах шаардлагатай, үүнийг нь хянахгүй бол уушгины хатуурал буюу фиброз болох магадлалтай, тэгэх юм бол өвчтөн амьсгалын дутагдалд орох эрсдэлтэй гэж хэлсэн. Компьютер томографыг гадаадаас захиалж авчраад суурилуулж, ашиглахад хамгийн багадаа дор хаяж 1-2 жил шаардлагатай болсон. Үүнээс гадна хил, гааль хаагдаж, бүх зүйл зогссон нөхцөл байдалтай байсан... Д.Бг дуудаад шадар сайд Ө.Эгийн өрөөнд бид гурав уулзсан. Энэ үед Д.Б нь хуучин ашиглаж байсан компьютер томографын аппарат байгаа, надад шадар сайд, эрүүл мэндийн сайд хоёулаа зайлшгүй шаардлагатай гэдэг зүйлийг хэлж байгаа учраас би нийгмийн хариуцлагын хүрээнд компьютер томографыг үнэ төлбөргүй өгь гэж хэлсэн. Харин тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт, мэргэжилтэн сургах нийт өртөг гэж гарна. Түүнийг би авмаар байна, тооцоог гаргаж өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Эын “... 2020 оны 03 дугаар сарын 25-ны үед гэхээр ковидын анхны тохиолдол гарчихсан тийм л үе юм. Тэр үед Халдварт өвчин судлалын Үндэсний төвд хэвтсэн өвчтөнүүдийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү зөөвөрлөж шөнө нь КТГ-ын аппаратаар үздэг байсан... би Бтэй нэг мэргэжлийн хүн болохоор чамд хуучин, хэрэглэхгүй байгаа КТГ-ын аппарат байвал нийгмийн хариуцлагын хүрээнд ХӨСҮТ-д суурилуулах аппарат байвал их том буян болно доо, хэрэв байгаа бол би чамайг сайдтай уулзуулж өгье гэж хэлсэн, намайг ингэж хэлсний дараагаар Б сайд Стэй уулзсан юм шиг байна лээ, цаашид ямар процесс нь юу болсныг би мэдэхгүй байна, Бтэй ярьснаас хойш 1-2 сарын дараагаар ярихад ХӨСҮТ-д аппарат суурилуулчихсан шүү л гэж байсан... би Бтэй ярихаас өмнө Д.С сайдтай уулзах үедээ нийгмийн хариуцлагын хүрээнд хэцүү цаг үед КТГ-ын аппарат суурилуулбал өвчтөнүүдийг зөөх шаардлагагүй, мөн зөөснөөс болоод энэ тэнд халдвар хамгааллын дэглэм алдагдаад халдвар тарах эрсдэлтэй, хэрэв нийгмийн хариуцлагын хүрээнд төлбөргүйгээр суурилуулах юм бол та зөвшөөрөх үү, хэрэв зөвшөөрвөл тантай нэг хүн уулзана гэж хэлэхэд Д.С сайд яг тэгж нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах компани байдаг бол уулзаж болно оо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Бягийн “... 2020 оны 01 дүгээр сард худалдан авах ажиллагаа зохион байгуулаад явах гэж байсан боловч яг энэ үеэр ковид зэрэгцэж гарч таарсан... аппаратыг нийлүүлэхэд гадаад улсад үйлдвэрлэх явц удаан, орж ирэх, сорил болох, сонголтууд хийгдэх зэрэг бэрхшээл тулгарч хамгийн багадаа 6-8 сар шаардлагатай болсон. Тэр үед Монгол улсад ковид-19 цар тахал дэгдээд, зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байсан. Хэзээ гэдгийг санахгүй байна 2020 оны 02, 03 дугаар сарын үед болсон Улсын онцгой комиссын хуралд сууж байхад “ХӨСҮТ-д КТГ-ын аппаратын асуудлыг яаралтай шийдвэрлэ, Монгол улсад бэлэн байгаа аппаратыг судлах чиглэл өгөгдсөн. Үүний дараа “Д” ХХК-иас Эрүүл мэндийн яаманд 2020 оны 02, 03 дугаар сарын үед манай компанийн “М” эмнэлэг КТГ-ын аппаратаа шинэчилж байгаа тул бид одоо ашиглахгүй байгаа КТГ-ын аппаратыг улсад худалдах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Я.Аын “...Миний санаж байгаагаар Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд тодорхой төсөл хөтөлбөрүүддээ өөрчлөлт оруулах замаар Монгол улсад корона вирус халдвартай тэмцэх, сэргийлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг гаргаж байсан. Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж төслүүдийг зарцуулах, зохицуулах удирдагч маягийн албан тушаалтнаар тухайн үеийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Бяг томилж байсан. Мэдээж хэрэг төслийн санхүүжилтээр юу авах талаар сайд, төслийн зохицуулагч хоёр хоорондоо ярилцаж шийдвэр гаргаад ийш, тийшээ бичиг явуулахдаа Төрийн нарийн бичгийн дарга руу орж ирж гарын үсэг зуруулдаг байсан. Тэр үед надаар зуруулж байсан бичгүүдийн нэг л байх. Тухайн үед ХӨСҮТ-д компьютер томографын аппарат авах зайлшгүй шаардлагатай гэдэг яриа гарж байсан ба би ойлгохдоо ХӨСҮТ-д аппарат өгөх юм байна л гэж ойлгосон. Би тухайн үедээ энэ бичгийн талаар боловсруулсан, хянасан албан тушаалтнуудаас тодруулж байж гарын үсэг зурсан байх... тухайн үед Засгийн газрын тогтоол гарж байсан. Короно вируст халдварын үед цаг алдалгүйгээр шууд худалдан авалт хийхийг зөвшөөрсөн байсан учраас хуулийн дагуу явуулалгүйгээр шууд худалдан авалт хийсэн. Тийм ч учраас Сангийн яам санхүүжилтийн эрхийг нээхийг зөвшөөрсөн байх...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Эийн “...2020 оны 04 дүгээр сарын үед л байх өөрийгөө “Д” ХХК-ийн захирал Д.Б гэж гэмтлийн эмнэлэгт ажиллаж байсан хүн байна гэж орж ирсэн. Тэгээд гэнэт орж ирээд танайд КТГ-ын аппарат суурилуулна гэхээр нь би ямар КТГ-ын аппарат вэ, гэхэд танайд Эрүүл мэндийн яамнаас хандиваар өгсөн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх КТГ-ын аппаратгүй бөгөөд ковидын үед ганц хэрэгтэй аппарат байсан болохоор баярлаад Онош зүйн тасгийн эрхлэгч Х, тоног төхөөрөмжийн инженер Наранбаатар, тус тасгийн эрхлэгч Ц.От, Аж ахуйн дарга П.Эл, Сүрьеэгийн клиникийн чанарын менежер Бянарыг дуудаад Д.Бг ирсэн 2 залуугийн хамтаар суулгаж байгаад хуралдсан... Тэгээд байж байтал маргааш нь намайг ХӨСҮТ- ийн захирал Д.Н дуудаад өчигдөр аппарат ирж байхад та нар яагаад авахгүй байгаа юм, одоо ч гэсэн аппаратгүй байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай ажлын хэсгийнхэн үзээд хуучин, 16-хан зүсэлттэй юм байна лээ гэсэн. Тэгтэл Д.Н дарга наадхаа ав гэж хэлсэн ба би дахиж оролцоогүй...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Л-гийн “...анх манай улсад Ковид-19 вирус батлагдах үед буюу 2020 оны 04-р сард байхаа Франц улсын иргэн эмчлүүлээд эдгэрсний дараа эмнэлэгт КТГ аппарат суурилагдсан, хэн суурилуулсан талаар мэдэхгүй, уг тоног төхөөрөмжийг эвдэрсэн үед нийлүүлсэн компани гэх “Д” компаниас хэд хэдэн удаа ирж засвар үйлчилгээг хийсэн, миний мэдэхийн хамгийн ихдээ 7 хоног ажиллахгүй зогссон тохиолдол байдаг, манай эмнэлгийн Philips үйлдвэрийн 16 зүсэлттэй аппаратын Айрис алдаа заагаад үйлдлийн систем руу орохгүй болчихдог, тэгэхээр нь “Айрис” алдаа заагаад үйлдлийн системийг унтраагаад асаадаг, манай эмнэлэгт томограф аппарат нэг л байдаг, түүнийг хэвийн ажиллагаатай байлгах үүднээс өдөрт 30 өвчтөнийг авч оношлох үйлчилгээ хийдэг, мөн өдөр болгон томограф аппаратыг 1 цагаас 1 цаг 30 минут амрааж ашигладаг...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Н-ын “... Манай төв нь миний мэдэхийн компьютер томографын аппараттай болох талаар 2015 оноос жил бүр хүсэлтээ Сангийн яам руу өгдөг байсан ба тухайн аппарат нь хүний биеийг 3 хэмжээстэйгээр гаргаж, өвчнийг нарийн оношилдог аппарат байгаа юм... тухайн аппаратыг суурилуулахын тулд 3 долоо хоногоос дээш хоног болсон. 8 цагаар тооцоход 3 долоо хоног гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ын “...энэ үед ковид-19 өвчлөлийн зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгдсэн байсан бөгөөд тухайн үед зөвхөн ХӨСҮТ дан ганцаараа ковид-19 өвчлөлийг эмчилж байсан. Тэгэхэд яг энэ “Phillips Brilliance С16” загварын бүрэн оношилгоо хийдэг аппарат ХӨСҮТ-д байхгүй байсан. Манай найз Д.Б надад хэлэхдээ Эрүүл мэндийн яамнаас дотооддоо байгаа аппаратыг шилжүүлэн суурилуулаад ажиллуулах нь энэ үед хэрэгтэй байна гэнэ яах вэ гээд надаас асууж байсан. Тэгэхээр нь би яг энэ үед шилжүүлээд байршуулах нь зөвөө гээд энэ ажил хийгдсэн юм. Энэ аппаратыг 14 хоногийн дотор ХӨСҮТ-д суурилуулсан. За энэ бол эхлээд ингэсэн юм 400,000,000 төгрөгийн гэрээ хийсэн юм. Уг нь бол бид 1 жилийн баталгаат хугацааны засвар үйлчилгээтэй нь оруулж, 1 жил дотор ямар нэгэн асуудал гарвал бүрэн хариуцахаар тэр 400,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн юм. Одоо бол хоёр дахь жилдээ хариуцаад явж байгаа. Тухайн үед бид ингэж 14 хоногийн дотор суурилуулж чадсандаа баярлаж байсан…” гэх мэдүүлэг,
Эрүүл мэндийн яам Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/358 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт хүргүүлсэн “... Монгол улсад Covid-19 цар тахал өвчин гарсантай холбогдуулан “Д” ХХК-ийн М эмнэлгийн охин компани болох “Ц” ХХК-ийн нэр дээр ажиллаж байсан Phillips брэндийн Brilliance 16 slice-н компьютер томографын аппаратыг бэлэглэлийн шугамаар, Эрүүл мэндийн яамнаас зөөврийн дижитал рентген аппарат 2 ширхэг дагалдах хэрэгслийн хамт тус тус нийлүүлэгдсэнийг мэдэгдэж байна...” гэх албан бичиг зэрэг агуулга бүхий нотлох баримтуудыг үнэлж, дүгнэвэл,
Монгол Улсад коронавируст халдвар цар тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, тэрхүү цар тахал өвчнийг эмчлэх, оношлох түүгээр эмчилгээ, оношилгоо хийх шаардлага үүсэж, Эрүүл мэндийн яам, сайд “Д” ХХК-ийн хуучин хэрэглэгдэж байсан компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлалын Үндэсний төвд шилжүүлж суурилуулсан байна.
Тодруулах нь, улсын яллагчаас тодорхойлсон үйл баримт болох Д.Н, Д.Б нарын хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №01 дугаартай “Компьютер томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх цаг хугацаанаас өмнө Эрүүл мэндийн яам, сайд болон “Д” ХХК-ийн захирал Д.Б нарын хооронд яриа хэлцэл хийгдэж, улмаар тухайн “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлалын Үндэсний төвд шилжүүлэн суурилуулж, цар тахал өвчнийг эмчлэх, оношлох үйл ажиллагаа хийгдэж эхэлжээ.
Энэхүү компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлал Үндэсний төвд шилжүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх, төлбөр, түүнийг хэрхэн төлөх яриа, хэлцэлд Халдвар өвчин судлалын Үндэсний төв болон Д.Н нь оролцоогүй үйл баримт тогтоогдож байна.
Хоёр: Эрүүл мэндийн яамнаас 400,000,000 төгрөгийг “Д” ХХК-нд ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн, эдгээрт ямар албан тушаалтан оролцон шийдвэр гаргасан талаар:
Гэрч Т.Бягийн “...бид ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Н рүү уг аппаратыг ашиглахад татгалзах зүйл байна уу, санхүүжилтийг Эрүүл мэндийн яам шийдвэрлэнэ гэдэг утгатай албан бичиг явуулсан, мөн тэр үед аппарат суурилуулах өрөө бэлэн үү гэхэд бэлэн байгаа, уг аппаратыг авахад татгалзах зүйлгүй гэж албан бичгээр болон утсаар ярих үедээ хэлж байсан, тэгээд манай сайдын нэрээр байна уу, Төрийн нарийн бичгийн дарга байна уу Д.Н захирал руу гэрээгээ хийгээд аппаратаа худалдаад ав гэдэг албан бичгийг хүргүүлсэн...
...Тухайн үед сайд, төрийн нарийн бичгийн дарга болон миний бие ярилцаж байгаад санхүүжилтийг шийдвэрлэсэн тул одоо худалдан авалт зохион байгуулахыг ХӨСҮТ-д албан тоотоор мэдэгд гээд мэдэгдсэн. Тэрнээс биш албан ёсоор сайдын зүгээс эрх шилжүүлэх тушаал, шийдвэр гаргаагүй. Сангийн сайдын А/196 дугаар батлагдсан журамд гадаадын зээл тусламжийг авсан аливаа худалдан авалт нь тухайн байгууллагын Олон улсын дүрэм, журмыг мөрдөж явагддаг, Монголын тендерийн хуулиар зохицуулагдахгүй ба Азийн хөгжлийн банкны өөрийн дүрэм, журмаар явагддаг гэж заасан байдаг... Үүрэг чиглэлийн тухайд гэвэл Д.С сайд нөхцөл байдалдаа уялдаад “Д” ХХК-аас аппарат авах нь ХӨСҮТ-д хэрэгцээ шаардлагатай юм чинь шинээр суурилуулах аппаратаа хүлээхгүйгээр үүнийг авбал зүгээр юм байна гэж хэлж байсан. Энэ талаар тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Я.А болоод удирдлагууд бүгдээрээ мэдэж байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Я.Аын “... бодит үнэнийг хэлье, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Бя надад танилцуулахдаа ХӨСҮТ-д хуучин хэрэглэж байсан КТГ аппарат нийлүүлэхээр боллоо, урсгал засвар, угсралт суурилуулалтын зардалд 400,000,000 төгрөг зарцуулахаар юм байна. Уг санхүүжилтийг АХБ-с шийдвэрлэсэн та яамыг төлөөлөөд албан бичиг явуулаад өгөх үү гээд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2067 дугаартай албан бичгийг явуулсан. Ингээд Бягээс КТГ-ыг суурилуулсан, акт үйлдсэн, одоо Сангийн яам руу эрх нээлгэх албан бичиг явуулмаар байна гээд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 дугаартай албан бичгийг явуулж, 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Б-ийн “...Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Н шууд гэрээ байгуулах уг тохиолдолд Эрүүл мэндийн сайд Халдварт өвчин судлалын үндэсний төвд худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээ байгуулах эрхийг тушаалаар шилжүүлнэ. Үүний дагуу Д.Н захиралд эрх үүсэх ба тэрээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог өөрөө тушаалаар байгуулж, худалдан авах ажиллагаа Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна гэвэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тоног төхөөрөмж худалдан авч байгаа болохоор тэр юм. Дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулсны үндсэн дээр Д.Н захирал “Д” ХХК-тай гэрээ байгуулж, холбогдох материалыг Азийн хөгжлийн банкны санхүүд хүргүүлж, хянуулна. Азийн хөгжлийн банкны төслийн нэгжийн санхүү нь манай Эрүүл мэндийн яамаар дамжуулах хүсэлтийг заавал Төрийн нарийн бичгийн дарга баталгаажуулан гарын үсэг зурна...
... Эрүүл мэндийн яамны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1515 дугаар “М эмнэлгээс ХӨСҮТ-д нийгмийн хариуцлагын хүрээнд Philips /16 slice/ аппаратын суурилуулалтын зардал 130,0 сая, нэг жилийн урсгал засварын зардал 270,0 сая нийт 400,0 сая төгрөгийг шийдвэрлэх” албан бичгийг боловсруулах чиглэлийг С сайд өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Хгийн “...Тэр компанийнх нь хүн гээд эрэгтэй хүн над дээр орж ирээд энэ гэрээн дээр гарын үсэг зураад өг гэсэн тэгэхээр нь би энэ юун гэрээ вэ гэж хэлсэн чинь манай компани танайд аппарат нийлүүлж байгаа юм гэсэн тэгэхээр нь манайд аппарат нийлүүлэхэд яагаад худалдах, худалдан авах гэрээ байгаа юм бэ, манайх мөнгийг нь төлөх юм уу гэхэд үгүй ээ яамтай чинь хийж байгаа асуудал, яамнаас танайхаар зуруулаад ир гэсэн гэж хэлсэн... та л зурах ёстой гэж байна шдээ Эрүүл мэндийн яамнаас тэгж байна ш дээ гэхээр нь би үгүй ээ би зурахгүй гээд л өмнөх хэлсэн зүйлүүдээ хэлээд гаргасан. Түүний дараа манай нярав Эл эмнэлгийн коридороор нэг орилоод даргаа энэ Б, энэ компанийн хүн хоёр намайг үзэж хараагүй, хүлээж аваагүй аппаратыг хүлээн авсан акт дээр гарын үсэг зур гээд байна гээд орж ирсэн. Манай хөрөнгийн нягтлан бодогч Д мөн адил ийм зүйл хэлээд зурахгүй гэж байсан... Д.Н захирал дээр ороод энэ юун гэрээн дээр гарын үсэг зуруулах гээд байгаа юм бэ, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурахгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд Д.Н захирал Х манайд аппарат үнэгүй ирж байна ш дээ манай ийм аппарат байхгүй ш дээ, яамнаас энэ гэрээн дээр гарын үсгээ зур гээд байна шдээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Б-ийн “...Д.Н захирал дуудаад ороход энэ “Д” ХХК-ийн захирал билүү менежер нь ирчихсэн байсан ба Д.Н захирал надад энэ аппаратыг авахад энэ гэрээн дээр зурах ёстой юм байна, чи Хгаар зуруулаад ир гээд явуулсан. Тэгээд би Х дээр ороход хандиваар өгч байгаа юм бол худалдан авах гэрээн дээр зурахгүй гэж хэлсэн. Тэгээд би Д.Н захиралд ороод захирлаа зурахгүй гэж байна ш дээ гэж хэлээд тэр гэрээг нь өгсөн... Д.Н захирал намайг Г.Хгаар зуруулаад ир гэж хэлэхдээ яамнаас зур гэсэн гэж хэлсэн байх тэгээд л би Г.Х дээр ороод тэгж хэлсэн байх...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Е-ийн “... Эрүүл мэндийн яамнаас дээрх тоног төхөөрөмжийн 400,000,000 төгрөгөөр санхүүжилтийн эрхийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 дугаартай албан бичгээр хүссэн ба тухайн үед 400,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсныг нотлох баримт бичиг ирүүлээгүй байсан. Тэгээд би Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Бятэй утсаар холбогдоод 400,000,000 төгрөгийн КТГ-ын тоног төхөөрөмж худалдан авсан гэрээгээ явуулаач ээ, гэрээ байхгүй бол мөнгө гаргахгүй гэдгийг хэлсэн. Тэгсэн тоног төхөөрөмж нийлүүлсэн компанийн хүн гээд нэг залуу нэрийг нь мэдэхгүй, танихгүй, эрэгтэй хүн манай ажил дээр ирээд Д ХХК-ийн нэхэмжлэх, 2020.05.15-ны өдрийн №01 дугаартай компьютер томографын аппарат нийлүүлэх гэрээ, мөн өдрийн ерөнхий гэрээний дагуу хүлээн авсан комиссын актыг ирүүлсэн.
Ингээд би дээрх баримт бичгийг үндэслэн санхүүжилтийн эрхийг нээж, 2020.07.07-ны өдөр 141.643.06 ам.долларыг ЭМЯ-ны дансанд шилжүүлсэн ба ЭМЯ-ны 2020.07.23-ны өдрийн 2/3168 дугаартай албан бичгийн дагуу Төрийн сангийн эрхийг нээсэн... ” гэх мэдүүлэг,
Эрүүл мэндийн яам сайд Д.Сийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1515 дугаартай Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Эд хүргүүлсэн “... Коронавируст халдвар /covid-19/ дэлхий дахинд өргөн тархаж манай оронд 12 тохиолдол бүртгэгдээд байна. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангахад бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Улсын Онцгой Комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Танд Эрүүл мэндийн салбарын нийт эмч, мэргэжилтнүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Коронавирусын Халдвартай өвчтөний эмчилгээний явцыг хянахад компьютер томографын аппаратаар оношлох шаардлагатай байгаа бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д аппаратгүйн улмаас өвчтөнүүдийг зөөвөрлөх шаардлага үүсч байгаа бөгөөд энэ нь халдвар тараах эрсдэлтэй юм.
“М” эмнэлгээс ХӨСҮТөвд нийгмийн хариуцлагын хүрээнд Philips /16 slice/ компьютер томографын аппарат хандивлаж, тус аппаратын суурилуулалтын зардал 130.0 сая /нэг зуун гуч/ төгрөг, нэг жилийн урсгал засварын зардал 270.0 сая /хоёр зуун дал/ төгрөг нийт 400.0 сая /дөрвөн зуун сая/ төгрөгийг төсөвт өртөгтэй болж байна.
Иймд тус эмнэлэгт компьютер томографын оношилгоог нэвтрүүлэхэд шаардагдах дээрх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг танаас хичээнгүйлэн хүсье...” гэх албан бичиг,
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Аын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2067 дугаартай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нд хүрүүлсэн “... Коронавируст халдвар /Covid-19/-ын үеийн оношилгоо, эмчилгээнд зайлшгүй шаардлагатай компьютер томографын аппаратын хөрөнгө оруулалт болох 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэсэн.
Иймд нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй нэвтрүүлж санхүүжилтийн хүсэлт холбогдох материалыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны дотор ирүүлнэ үү...” гэх албан бичиг,
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Аын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 дугаартай Сангийн яамны хөгжлийн газрын дарга И.Б-д хүргүүлсэн “Монгол Улсын сангийн яам, Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамны хооронд байгуулсан 0688-МОN: Коронавируст халдвар /СOVID-19/-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Д” ХХК нар компьютер томографын иж бүрдэл /16 зүсэлттэй аппаратыг нийлүүлэх 400,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Нийлүүлэгч байгууллага 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт”-аар тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн тул 400,000,000 төгрөгийг зохих журмын дагуу санхүүжилтийн эрхийг нээж өгнө үү...” гэх албан бичиг,
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Аын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/3168 дугаартай Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлсэн “... Эрүүл мэндийн яамны нэмэлт санхүүжилтийн 100900020434 тоот дансанд Шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Азийн хөгжлийн банкны дэргэдэх Ази, Номхон далайн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах сангаас олгох буцалтгүй тусламжийн төслөөс Халдварт өвчин судлалын үндэсний төвд компьютер томографын иж бүрдэл аппаратыг нийлүүлэх 400,000,000 төгрөгийг зарцуулах эрхийг нээж өгнө үү...” гэх албан бичиг зэрэг агуулга бүхий нотлох баримтыг үнэлж, дүгнэвэл,
Эрүүл мэндийн яам “М” эмнэлгээс Халдварт өвчин судлалын Үндэсний төвд шилжүүлж суурилуулсан “Philips Brilliance СТ16” загварын аппаратын суурилуулалтын зардал 130,000,000 төгрөг, засварын зардал 270,000,000 төгрөг нийт 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар шийдвэрлэж, Халдварт өвчин судлалын Үндэсний төвд санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэсэн гэрээ байгуулах албан бичгүүдийг хүргүүлсэн.
Ийнхүү Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирал Д.Нд санхүүжилтийг шийдвэрлэсэн талаарх албан бичиг хүргүүлэхдээ “нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй нэвтрүүлж санхүүжилтийн хүсэлт холбогдох материалыг” Эрүүл мэндийн яаманд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, улмаар Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирал Д.Н болон Д.Б нар компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №01 дугаартай “Компьютер томографын аппарат нийлүүлэх тухай гэрээг байгуулж, уг гэрээг Эрүүл мэндийн яам Сангийн яаманд хүргүүлэн “Д” ХХК-нд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудад эрх зүйн дүгнэлт хийх нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
2022 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Улсын яллагч шүүгдэгч Д.Нг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана гэснийг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх хэсэгт заасан төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.2 дахь хэсэгт заасан батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн.
Шүүгдэгч Д.Н нь Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Бтэй санаа зорилгоо нэгтгэж, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №01 дугаартай “Компьютер томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээг байгуулан “Д” ХХК-нд давуу байдал бий болгохоор урьдчилан тохиролцож, улмаар 400,000,000 төгрөгийг шилжүүлүүлэхдээ шууд гэрээ байгуулсан, төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавиагүй гэх үйл баримт нотлогдоогүй ба хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар улсын яллагчийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Д.Н нь Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Халдварт өвчин судлалын Үндэсний төвд шилжүүлж суурилуулан ажиллуулсан компьютер томографын аппаратыг худалдан авсан гэх гэрээнд гарын үсэг зурснаас өөр байдлаар оролцоогүй байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хуулийг зөрчсөн, хуулийг тэрээр дагаж мөрдөн шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо.
Учир нь, Монгол Улсын Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай “Шинэ Коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 4.2 тэрбум төгрөгийн зардлыг Азийн хөгжлийн банктай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.С, Сангийн сайд Ч.Х нарт даалгаж,... нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагад хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад зөвшөөрчээ.
Эрүүл мэндийн яамнаас “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, төлбөрийг “Д” ХХК-нд шилжүүлсэн нь Шинэ Коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалт “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол;” гэж заасан, мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 “Гамшиг болон аюулын дохио, сэрэмжлүүлгийг харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулах үүрэгтэй.” гэж заасныг удирдлага болгон шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд короновирус цар тахал өвчнийг оношлох, эмчлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад зөвшөөрсөн байна.
Мөн Монгол Улсын Их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталж, мөн өдрөөс дагаж мөрдсөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйл /Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ/-ийн 7.1.4 “цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд ажиллах байгууллага, ажилтныг шаардлагатай... техник, багаж, тоног төхөөрөмжөөр хангах,... эдгээртэй холбоотой зардлыг шийдвэрлэх”-ийг зохицуулжээ.
Харин Эрүүл мэндийн сайд Монгол Улсад “хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан… хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол” бий болсон буюу коронавирус цар тахал өвчнийг Халдварт өвчин судлалын Үндэсний төвд оношлох, эмчлэх энэ шаардлагатай байсан аппаратыг “Д” ХХК-тай зөвшилцөж, “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлалын Үндэсний төвд нийгмийн хариуцлагын хүрээнд шилжүүлж, тус аппаратыг шилжүүлж зөөвөрлөх, хэвийн ажиллахад гарах засвар үйлчилгээний зардалд 400,000,000 төгрөгийн төлбөрийг харилцан тохиролцжээ.
Тодруулах нь, 400,000,000 төгрөгийн төлбөр нь “Philips Brilliance СТ16” аппаратыг шилжүүлж зөөвөрлөх, хэвийн ажиллахад гарах засвар үйлчилгээний зардал болох нь гэрч Д.Х-ийн “… миний санаж байгаагаар 2020 оны 04 дүгээр сардаа багтаан суурилуулалтын ажлыг бүрэн хийж дуусгаад, албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудад хүлээлгэн өгсөн. Суурилуулалтын зардлыг компанийн захирал Д.Б мэднэ, миний хувьд тусгай мэргэжил эзэмшсэн инженер хүн бөгөөд КТГ-ын аппарат эвдэрсэн тохиолдолд засвар үйлчилгээг хийж, аппаратын хэвийн үйл ажиллагааг хангадаг. Аппарат олгосон 1 жилийн баталгаат хугацаанд дараах засвар үйлчилгээг үзүүлсэн. Санхүүгийн талаар захирал болон нягтлан бодогч нар мэднэ. Үүнд:
4 удаагийн үзлэг тохируулга /огноо санахгүй байна, улиралдаа нэг удаа/, Optic receiver /лазер хүлээн авагч шатсан/ шалтгаан нь өрөө хэт халсан, FRC /Fuce rely controller/ гал хамгаалагчийн удирдлага доголдсон, шалтгаан нь үүдний хаалга онгорхой орхисноос өрөөний температур өөрчлөгдсөн, КРМ power module катод хүчдэлийн модуль-тог дамжуулагч эх үүсвэр 480 вольтыг 30 ква өсгөдөг доголдож шатсан, шалтгаан нь гаднаас орж ирсэн 380 вольтын нэг фаза доголдож гэмтээсэн. Гэрээний хүчинтэй хугацаанд өөр засвар үйлчилгээ хийгээгүй. Үүнтэй холбоотой зардлыг захирал мэднэ. Тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх сургалтыг ХӨСҮТ-ийн техникч Лхамсүрэнд зааж өгсөн...” гэх мэдүүлэг,
Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтэд “компьютер томографын аппарат нь рентген туяа ашиглан хүний биеийн эд эрхтний дотоод бүтцийг өндөр нарийвчлалтай дүрслэн богино хугацаанд олон зураг зэрэг авах зориулалттай эмнэлгийн тоног төхөөрөмж юм… баталгаат хугацаанд гарсан засвар үйлчилгээг нийлүүлэгч тал хариуцна гэж заасны дагуу гэмтэл гарсан тохиолдолд дуудлагаар инженер Д.Х ирж, үзлэг оношилгоо хийн гэмтлийг засварлан ажиллаж байсныг техник ашиглалтын паспортад тэмдэглэгдсэн болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Н.Н-ын компьютер томографын аппаратын ашиглалт, завсар үйлчилгээний талаарх мэдээлэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн дүгнэлт… нийт 11 удаагийн засвар үйлчилгээ хийсэн…” гэх дүгнэлт,
Эрүүл мэндийн яам Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/93 дугаартай “…2020 оны 05 дугаар сарын 15-нд компьютер томографын аппаратыг хүлээн авснаас хойш баталгаат хугацаанд буюу 2021 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл нийт 6 удаагийн засвар үйлчилгээ хийсэн… мөн үйлчлүүлэгч, өвчтөний үзлэгийн хувьд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 6720, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2880 үйлчлүүлэгч хамрагдсан байна” гэх албан бичиг /25-р хх-ийн 242-р хуудас/
Авлигатай тэмцэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Ч.Хын “2020 оны 4 сард тус төвийн 7-р тасгийн 1 дүгээр давхарт “Philips” маркийн 16 зүслэгтэй компьютер томографын аппаратыг ашиглаж эхэлсэн. Суурилуулсан цагаас хойш нийт 7742 үйлчлүүлэгчид томографын шинжилгээ хийсэн... 2020, 2021 онуудад нийт 418 хоног ажилсан. Ойролцоогоор хоногийн 7 цаг ажиллуулсан гэж үзвэл 2926 цаг ажиллуулсан байна...” гэх баримт /25-р хх-141-р хуудас/ зэргээр давхар нотлогдсон.
Нөгөөтэйгүүр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хоын “... “Д” ХХК-ийн зүгээс аппаратыг хандиваар өгөөд сервис болон суурилуулалтын зардлыг 400 сая төгрөгөөр тооцсон байна. Гэтэл Эрүүл мэндийн яамны зүгээс тухайн сервис болон суурилуулалтын зардлыг судлалгүйгээр санхүүжилтийг шийдвэрлэн ХӨСҮТ-д гэрээ байгуулах албан бичгийг хүргүүлжээ... Эрүүл мэндийн яамны хувьд тухайн компанитай сервис болон суурилуулалтыг гэрээ байгуулах ёстой байсан боловч санхүүжилтийн зориулалтаас шалтгаалан худалдах, худалдан авах гэрээ хийсэн... байна...” гэх мэдүүлэг /28-р хх-ийн 64-р хуудас/ болон Эрүүл мэндийн яамнаас Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Сангийн яаманд хүргүүлсэн албан бичиг зэргээр шүүгдэгч Д.Н, Д.Б нарын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №01 дугаартай “Компьютер томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээнд тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан үйлдэл нь санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу хийгдсэн, тэд энэхүү гэрээ, хэлцлүүдийг бие даан байгуулж, санхүүжилтийг шийдвэрлүүлээгүй байна.
Тодотгох нь, шүүгдэгч Д.Н нь Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №01 дугаартай “Компьютер томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “компьютер томографын аппарат худалдах, суурилуулах, хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээ хийх гэрээ”-нд гарын үсэг зурсан гэж тайлбарласан нь Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирлын албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн үйл ажиллагааны хууль ёсны байдлыг хангуулах, улмаар компьютер томографын аппаратыг нийлүүлэх, түүний төлбөр тооцоог төлөх нь зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавилгүй гарын үсэг зуржээ.
Шүүгдэгч Д.Нгийн энэ үйлдэл нь Эрүүл мэндийн яам, “Д” ХХК-ийн хооронд байгуулсан хэлцлийн дагуу Халдварт өвчин судлалын Үндэсний төвд нийлүүлсэн “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг шилжүүлэх, завсар үйлчилгээ, зөөвөрлөх төлбөр төлөх үйл ажиллагаанд оролцоогүй, төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй атлаа Эрүүл мэндийн яамнаас өгсөн албан бичиг, чиглэлийн дагуу дээд албан тушаалтны шийдвэрт тал засах, бусдад хэт найдах зэргээр гэрээнд гарын үсэг зурж үүрэгт ажилдаа хайнга хандсан байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй.
Мөн Эрүүл мэндийн яам, “Д” ХХК-тай “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг шилжүүлэх, засвар үйлчилгээ, зөөвөрлөх төлбөрийг буюу төсвийн хөрөнгийг шийдвэрлэхдээ тухайн техникийн тодорхойлолт, бусад нөхцөл, шаардлага хэрхэн тодорхойлогдсон, түүний зардлыг хянах, тооцож үзэлгүй, Халдварт өвчин судлалын Үндэсний төвд аппаратыг шилжүүлж суурилуулсан, түүний төлбөрийг шилжүүлжээ.
“Д” ХХК нь “Philips Brilliance СТ16” загварын аппаратын жин, хэмжээ, өвчний нарийн шинжилгээ хийх тус аппаратыг зөөвөрлөж, суурилуулан, эмчилгээ, оношилгоо хэвийн хийгдэх боломжийг бүрдүүлэх, цар тахал өвчнөөс шалтгаалан Монгол Улсын хил, гаалиар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломж, засвар үйлчилгээг нарийн мэргэжлийн ажилтан хийх зардал зэрэгт тооцоолсон гэх өмгөөлөгч нарын дүгнэлт хэрэгт авагдсан баримтаар няцаан үгүйсгэгдсэнгүй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан ба “Д” ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг зөөвөрлөн шилжүүлэх, түүнийг угсрах, гарах засвар үйлчилгээний зардлыг 400,000,000 төгрөгөөр тодорхойлж, Эрүүл мэндийн яамтай зөвшилцөж авсныг эдийн засгийн давуу байдал олж авсан гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж үзэв.
Дээрх үйл баримтууд, эрх зүйн дүгнэлт зэргээс үзэхэд, Д.Н, Д.Б нар шууд гэрээ байгуулж худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлсэн, Д.Н нь төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр тэднийг цагаатгаж шийдвэрлэв.
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Нд авсан “хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***** овогт Д-гийн Н, ***** овогт Д-гийн Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.
2. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Нд авсан “хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Д” ХХК-ийн Капитрон банк дахь ******, **********, ******** тоот данс, Улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй “Д” ХХК, “М” эмнэлгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.
4. Хохирогч Эрүүл мэндийн яамны хууль ёсны төлөөлөгч Т.Хо гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 13 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н, Д.Б нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан байх ба Д.Н, Д.Б нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 45.8 дугаар зүйлд зааснаар хохирол арилгуулах тухай нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР