Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1426

 

 

    

 

 

 

 

 

 

   2024       12         20                                    2024/ШЦТ/1426

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж, шүүгч Н.Баасанбат, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

иргэдийн төлөөлөгч Г.Ц,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч С.Ж , түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг, Б.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Ж д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 01255 0787 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ж  нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны орой 20-00 цагийн орчим ....  тоотод хохирогч С.Т ын гэрт түүнтэй хамт байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарахыг шаардсанд дургүйцэж ахуйн хэрэглээний хутга хэрэглэн түүний хэвлий тус газарт 1 удаа хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ж  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би хохирогчийг зүгээр сууж байхад нь хутгалаагүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 2/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 28 минутад ... дугаараас “С.Т  хэвлийдээ хутгалуулсан байдалтай цэргийн төв эмнэлэг дээр 103-р хүргэгдэж ирсэн” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Хэрэг гарсан гэх газар нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо .... хотхон гэх хаягтай дээрээ ... гэсэн тоон дугаартай ... давхар улбар шаргал өнгийн орон сууцны байр байх ба тус байрны баруун зүгт 1 орцоор дотогш оров. Орцны дотор талдаа 2 ширхэг лифт байх ба лифтүүдийн дунд хэсэгт орцны үүд рүү хяналтын камер байрласан байна. Хутгалуулсан гэх 5 давхарт гарч ирэхэд 32 гэх дугаар тэмдэглэгээтэй зүүн зүгт бор өнгийн бүргэд хаалга байна. Мөн 5 давхрын зүүн хана дагуу .. тоот руу хандсан 1 ширхэг хяналтын камер байрласан байна. ... тоотыг онгойлгож орж ирэхэд 1 өрөө тасалгаа бүхий байр байх ба тус байр нь баруун зүгт хандсан 1 цонхтой, урагш тагттай, өрөөний урд хэсгийн хана дагуу улбар шаргал өнгийн бүтээлэгтэй буйдан, хойд хаалганы дунд хэсэгт Samsung гэх бичиглэлтэй зурагт өлгөсөн байх ба чанх доод хэсэгтээ цагаан өнгийн ДСП ширээ байв. Ширээний доод хэсгийн сидиний дээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон давуу, цаас гэх мэт зүйл байх ба тус хэсгийн үзлэгт байлцсан Д.Г нь зааж тухайн газраас ууттай гэмтсэн байдалтай байсан гэснийг заалгаж 1 дугаараар дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Дэргэдэх цагаан өнгийн ширээний тавцан дээр ногоон өнгийн халуун сав, шилэн бортго, шинжтэй аяга гэх мэт зүйлс байх ба дээрх эд зүйлсээс Сошя нунтаг өнгийн багсаар шалгахад нэгэн гарын шар гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг доош үргэлжлүүлж өрөөний зүүн хэсгийн хана дагуу байрласан гал тогооны шүүгээ дээр байрлах 800мл савлагаатай bonaqua гэх савлагаатай хуванцар сав байсны дээрээс Сошя нунтаг энгийн багсаар шар 7 ширхэг гарын мөр, шүүгээний доод хэсгийг онгойлгоход хогийн сав, хогнууд 0,5л “Хараа” гэх бичиглэлтэй хоосон лонх байсны гадаргуу дээр 6 ширхэг гарын мөр тус тус илэрсний туузан наалтаар бэхжүүлэн авч хаяглаж дугаарлан нааж бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-11/, хохирогч С.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу бүтэн сайн байсан. Тэр өдөр гэртээ бага зэрэг архи ууж байгаад гэрээсээ оройхондоо гараад ...  зах руу ороод 1 шилтэй хараа архи аваад гэр рүүгээ орсон. Гэр рүүгээ орохын өмнө нь би ...  захын үүдэнд зогсож байсан үл таних согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй над дээр хүрч ирээд архи барьчихсан явж байгааг хараад юм яриад хамтдаа архи уух талаар өөрөө хэлэхэд нь тухайн үед ер нь архи уух бол дандаа ганцаараа л гэртээ уудаг учраас ганц удаа энэ хүнтэй хамтдаа уучихъя гэж бодоод түүнийг гэр рүүгээ орохыг зөвшөөрөөд дагуулаад орсон. Тэгээд гэртээ орж ирээд хамтдаа нөгөө шилтэй архиа хувааж уугаад ойр зуурын юм ярихад тэр эмэгтэй нь бас ер нь согтолттой байсан ба олигтой ч юм яриагүй. Тэгээд архиа ууж дуусаад түүнийг гэрээсээ явуулах гээд хэлсэн бөгөөд тэр үед тэр эмэгтэй “намайг юу гэж бодоод байгаа юм, танай гэрт чинь өөр хүн амьтан авчрахгүй” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь түүнийг өөр хүн амьтан дагуулж ирж магадгүй гэж ойлгоод гэрээр дүүрэн архичид цугларах вий гэж бодоод түүнийг хөөхөд уурлаад гал тогооны шүүгээний дээр байсан ком хутганы хамгийн жижгийг нь аваад миний гэдэс хэвлийн хэсэгт 1 удаа дүрсэн. Тэгээд дүрсэн хутгаа буцаагаад атгасан чигээрээ аваад гэрээс гараад явчихсан бөгөөд тэр үедээ миний гэдэснээс их цус гарч байсан учраас гэдэс дээрээ даавуугаар дараад хүргэн дүү Г  руу залгахад дүү түргэн дуудаад намайг түргэн ирж авсан... Би тухайн үед түүнийг эсэргүүцэж ч чадаагүй, ер нь мэдээгүй байхад гэнэтхэн хутгалчихсан. Өөр бусад байдлаар огт түүний биед халдаагүй, халдах талаар ч бодоогүй. Тухайн үед хутгалуулахад хутга нь хэвлийд нэвтэрч орсон. Хутга нь хэр гүн орсныг би мэдэхгүй байна. Маш хурдан үйл явдал болж өрнөсөн. Тухайн үед хэн хэн нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн согтуу байсан.”, Би ямар нэгэн бэлгийн харьцаанд орох зорилгоор С.Ж д хүч хэрэглээгүй, бид хоёр бэлгийн харьцаанд ороогүй. Би С.Ж гийн гадуур хувцас мөр зэргийг нь тайлсан асуудал болоогүй ямар нэгэн бэлгийн харьцаанд орох санал тавиагүй. Би гэртээ ганцаараа амьдардаг юм, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор С.Ж г хамт байж байгаач гэсэн чинь ширээн дээр байсан хутгыг аваад миний гэдэс рүү хутгалчихсан... Би ...  тоот гэртээ 2023 оны 06 дугаар сард гэртээ усанд ороод гарах гэж байгаад баруун талын хавирга хэсгээрээ усанд ордог онгоцны хүрээн дээр халтирч унаж байсан. Тэгээд тэр өдрийн маргааш нь хөндүүрлэж өвдөөд байсан тэрнээс болж миний хавирга хугарсан байх гэж бодож байна. Одоо ямар нэгэн өвчин зовуурь байхгүй..” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-18/, гэрч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.......  тоотод би охин С.Ж , түүний хүү Билгүүн нартай хамт байж байхад С.Ж  нь 16 цагийн орчим санагдаж байна, гараад явсан. Орой нь гадаа бүрэнхий болсон байсан. Тухайн үед би цаг хараагүй байхад 20 цагийн орчим байх санагдаж байна. Манай охин С.Ж  гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас ганцаараа цагаан өнгийн бариултай хутга бариад ороод ирсэн. Би С.Ж гаас хаанаас авсан юм, ямар хутга юм гэхэд айлаас авсан хутга гэж надад хэлсэн чинь Билгүүн намайг хутгыг нь аваад хая гэж надад хэлэхээр нь би С.Ж гаас наад хутгаа өг гэсэн чинь өгөхгүй байхаар нь би гарыг нь мушгиж байгаад булааж аваад гэрийнхээ хойд өрөөний цонхоор гаргаад шидсэн. Би С.Ж гаас аль байрны айлын хутга юм гэж асуухад хажуу ... дүгээр байрны .... давхарт байдаг айлаас авсан, миний таньдаг айл гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21/, гэрч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 18-1 тоот гэртээ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байж байхад ....  дугаараас С.Т нь над руу 20 цагийн орчим залгаад ах нь гэртээ байж байхдаа хүнд хутгалуулчихлаа, чи хүрээд ирээч гэж хэлсэн. Би шууд гэрээсээ гараад ....  тоот С.Т ын гэрт ороход өрөөнийхөө голд газар С.Т нь дээшээ хараад гэдсэн дээрх шархаа улаан өнгийн богино ханцуйтай цамцаараа дарчихсан шархнаас нь цус гоожоод ойр орчим нь бас цус болсон байдалтай байсан. Би С.Т аас юу болсон талаар асуухад манай гэрийн ойр орчим явж байдаг нэг эмэгтэй хамт архи ууж байгаад муудалцаад намайг хутгалчихаад гараад явчихсан гэж хэлсэн. Би түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгөөд эмийн сангаас том шарханд наадаг зүйл авчраад С.Т ын шархыг оёх боломжгүй байна, гүн шарх байна, шууд эмнэлэг авч явна гээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цэргийн төв эмнэлэг рүү С.Т ыг авч явсан..” гэх  мэдүүлэг /1хх-ийн 25/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Долгормаагийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3653 дугаартай “С.Т ын биед хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цусан хураа /500мл/, дал, баруун 3 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц, ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 32-35/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ж.Бүрэнхааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/97 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 14 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдээс 1, 2, 12 дугаартай гарын мөрүүд нь санд MN005310003095, MN000310031043 дугаартай бүртгэгдсэн Сурахбаярын С.Ж гийн баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хуруу, зүүн гарын дунд хуруугаар дарагдан үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 9, 4, 14 дугаартай гарын мөр нь санд MN0002100020967 дугаараар бүртгэгдсэн Сосоржавын С.Т ын баруун гарын эрхий хуруу, баруун гарын долоовор хуруу, баруун гарын дунд хуруугаар дарагдан үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 3, 5, 6, 7, 8, 10, 11, 13 дугаараа тэмдэглэгдэн санд оруулсан мөр нь папилон санд байх гарын дардас болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан мөрнүүдтэй тохирохгүй байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 41-43/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай “Хэргийн газраас авч явсан хутга хаясан гэх газар нь ...... давхар ертөнцийн зүгээ урагш харсан 1 орцтой шар өнгийн байр байв. Тухайн байрны ертөнцийн зүгээр зүүн талд хэргийн газраас авсан хутгыг хаясан гэх газар нь хүүхдийн тоглоомын талбай байх ба үзлэгийг хүүхдийн тоглоомын талбайд хийхээр тогтов. Ертөнцийн зүгээр зүүн хойд талд шар улаан өнгийн дасгалын төхөөрөмж, зүүн урд талд улаан, шар өнгийн цагирган дасгалын төхөөрөмж, хойд талд улаан, шар өнгийн дасгалын сандал байв. Тоглоомын талбайн ойр орчим биечилсэн сурвалжлага хийж ажиллахад хэрэгт ач холбогдол бүхий хэргийн газраас авсан гэх хутга байхгүй байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 69-71/, Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тухай “Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ..... хотхоны гадаа ирэхэд ..... гэж дугаарласан 12 давхар шар өнгийн залгаа 3 ширхэг байр байв. Үзлэгийн 14 дүгээр байрнаас эхлүүлэхээр тогтож ертөнцийн зүгээр баруун харсан орцны төмөр хаалгаар орж лифтээр 5 давхарт гарч зүүн эргэхэд 32 гэж дугаарласан бор өнгийн төмөр хаалга байв. Үзлэгийг хэрэг учрал болсон гэх 32 тоотод ороход 1 өрөө байх ба өрөөний ертөнцийн зүгээр зүүн талд тагт байх ба тагтан дээр гарахад ертөнцийн зүгээр зүүн тийш харсан тагт байв. Үзлэгийг цааш үргэлжүүлж тагтаар харахад Амгалан хотхоны 12,13 дугаар байр харагдаж байх ба 13 дугаар байрны 6 давхарын яллагдагийн амьдардаг гэрийн тагт харагдаж байв. Үзлэгийн цааш үргэлжлүүлж Баяйзүрх дүүргийн ... дугаар хороо .... дугаар байранд үргэлжүүлээхээр тогтов. .... хотхоны .... дугаар байр нь ертөнцийн зүгээр урд зүгрүү. харсан шар өнгийн ... давхар 1 орцтой төмөр хаалгатай байр байх ба орцоор орж лифтээр 6 давхарт гарч ертөнцийн зүгээр зүүн тийш эргэхэд .... тоот гэж дугаарласан бор өнгийн төмөр хаалга байх ба оролцогчоор С.Ж гаар хаалгыг онгойлгуулж дотогш ороход 2 өрөө байр байх ба үзлэгийг тагттай том өрөөнд хийхээр тогтов. Том өрөөны ертөнцийн зүгээр урд талд урагш харсан цонхтой тагт байх ба тагтан дээр гарч цонхоор харахад 14,12 дугаар байрнууд харагдах ба 14 дүгээр байрны 5 давхарын ертөнцийн зүгээр зүүн харсан хохирогчийн гэрийн тагт харагдаж байв.” Гэх тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 72-74/, Хохирогч С.Т ын эмчлүүлсэн талаарх эмнэлгийн баримтууд, өвчний түүх /1хх-ийн 137-169/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Сидиг компьютерийн сиди тоглуулагчинд хийж тоглуулахад 1 ширхэг нэртэй файл байна. Файлыг нээхэд зүүн дээд буланд 02/18/2024 Thu 22:46:15, зүүн дээд буланд бичиглэл байна. Хяналтын камерын тусгалд 2 талд лифттэй байрны 1 давхрын коридор байна. Дэлгэцийн цагаар 02/18/2024 өдрийн 18:45:46 цагт зүүн талын лифтнээс ногоон өнгийн урт куртиктай, богино хар өнгийн үстэй куртиктай хүн бууж ирэв. Дэлгэцийн цагаар 02/18/2024, 18:45:48 цагт орцны хаалгаар ягаан куртиктэй, цэнхэр куртиктэй бага насны 2 хүүхэд, хар өнгийн куртиктэй эмэгтэй хүн, хар өнгийн куртиктэй цэнхэр өнгийн тор барьсан эрэгтэй хүмүүс гаднаас орж ирж лифтэнд сууж, ногоон өнгийн куртиктэй лифтнээс буусан хүн орцны хаалгаар 18:45 минутад гарч бичлэг дуусав..” гэх тэмдэглэл /1хх-ийн 171-173/, яллагдагч С.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо .... хотхоны гадаа С.Т тай тааралдаад бид хоёр хоорондоо мэндлээд ярилцаж байгаад С.Т ын ...  тоот гэрт нь ороход сандал дээр 0,5 литрийн Хараа нэртэй архи задлаагүй тавьсан байсан. Бид хоёр гэрт нь байсан 0,5 литрийн архийг хувааж ууж дуусгаад байж байтал С.Т нь над руу дайрч миний өмдөн дотор гараа хийгээд би чамтай бэлгийн харьцаанд орохгүй гэж хэлсэн чинь миний гарыг барьж аваад хана руу түлхэхэд би толгойныхоо дагз хэсгээр хана мөргөсөн. Миний дээр гараад дараад байхаар нь тухайн үед би уурлаж босоод гал тогооны ширээн дээр байсан комоороо байдаг ижилхэн саарал өнгийн бариултай хутганууд байхаар нь нэгийг нь сугалж аваад надад битгий хүрээрэй би гэрлүүгээ явмаар байна гэж хэлээд гэрээс нь барьсан байсан хутгаа авч гараад 14 дүгээр байрны грашруу буугаад грашын хэсэгрүү ороод .... дугаар байрны грашаар орж ... давхар .... тоот гэртээ орсон. Намайг гэртээ ороход манай хүү Ж.Б , аав Д.О  нар байсан намайг хутга бариад ороход хаанаас ямар хутга бариад ороод ирэв гэж хэлэхээр нь би буйдан дээр очоод юу ч дугарахгүй унтаад өгсөн. Маргааш нь намайг манай хүү Ж.Б , аав Д.О  хоёр хаанаасаа ямар хутга барьж орж ирээд байгаа юм тэр хутгыг чинь хаячихсан шүү гэж аав Д.О  хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 187-188/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 826 дугаартай “С.Т ын биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /500мл/ гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун дал ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун талын 3-р хавирганы далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь учирсан даруйд шархаар өвдөх, шархнаас цус гарах, хугарсан яс орчим өвдөх, хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.” гэх дүгнэлт /1хх-ийн 236-240/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 814 дугаартай “С.Ж  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Ж  нь өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байна. С.Ж  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Ж  нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Ж  нь өөрийнхөө үйлдлийг мэдэж удирдаж чадаж байсан байна. С.Ж  нь тухайн үедээ өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийх боломжтой эсэхийг урьчилан тогтоох боломжгүй болно. С.Ж  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Ж  нь өөрийн үйлдсэн хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах чадвартай байна. С.Ж  нь хэрэг хариуцах чадвартай байна. С.Ж д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. С.Ж  нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болохыг баталсан баримт бичиг үгүй байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 246-248/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 80/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 90/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 92/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 93/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-ийн 95/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч С.Ж  нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны орой 20-00 цагийн орчим ....  тоотод хохирогч С.Т ын гэрт түүнтэй хамт байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарахыг шаардсанд дургүйцэж ахуйн хэрэглээний хутга хэрэглэн түүний хэвлий тус газарт 1 удаа хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хохирогч С.Т нь гэмт хэргийн хохирогч болсны улмаас эмчилгээ үйлчилгээнд зориулж 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 31-нийг хүртэл 3,628,525 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээ авсан. Иймд шүүгдэгч С.Ж гаас 3,628,525 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү “Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг хутгалсан гэдэг үйл баримтан дээрээ маргахгүй байгаа. Хохирогчийн гэрт орсон, хоёулахнаа байсан, тэрний дараа хохирогч хутгалуулсан гэх үйл баримт дээр маргахгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогчийн зүгээс С.Ж г анх удаагаа хохирогчтой танилцаж хамт архи уусан гэж мэдүүлдэг. Дараагийн мэдүүлэг дээрээ өмнө нь уулзаж нэг удаа архи уусан гэдэг мэдүүлдэг. Харин хавтаст хэрэгт авагдсан С.Ж гийн мэдүүлгүүдээс хутгалсан гэх үйл баримтаа санадаггүй. С.Ж  логикийн хувьд хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болохоос тэнд байсан хутгыг тэр гараараа аваад, тэгж хутгалсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар санахгүй байгаа. Харин тухайн үед С.Ж гийн ярьж байгаачлан хохирогчийн буруутай үйлдэл байсан байж болзошгүй. Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй байгаа нь ямар нэгэн шалтгаант холбоотой байх гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг “С.Ж  нь авто машины осолд орж байсан. Тухайн үед хохирогч нь С.Ж г хананд савсан байгаа тул хүчирхийлэгч байж магадгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.Ж  “Хяналтын камерын бичлэгт миний гарч байгаа бичлэг авагдсан байна. Тийм учраас би хохирогчийг хутгалсан байх гэж бодож байна. С.Т намайг хүчирхийлэх гэж оролдсон.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч С.Ж  нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны орой 20-00 цагийн орчим ....  тоотод хохирогч С.Т ын гэрт түүнтэй хамт байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарахыг шаардсанд дургүйцэж ахуйн хэрэглээний хутга хэрэглэн түүний хэвлий тус газарт 1 удаа хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 2/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 28 минутад ... дугаараас “С.Т  хэвлийдээ хутгалуулсан байдалтай цэргийн төв эмнэлэг дээр 103-р хүргэгдэж ирсэн” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Хэрэг гарсан гэх газар нь Баянзүрх дүүргийн .... дугаар хороо ... хотхон гэх хаягтай дээрээ .... гэсэн тоон дугаартай 16 давхар улбар шаргал өнгийн орон сууцны байр байх ба тус байрны баруун зүгт 1 орцоор дотогш оров. Орцны дотор талдаа 2 ширхэг лифт байх ба лифтүүдийн дунд хэсэгт орцны үүд рүү хяналтын камер байрласан байна. Хутгалуулсан гэх 5 давхарт гарч ирэхэд 32 гэх дугаар тэмдэглэгээтэй зүүн зүгт бор өнгийн бүргэд хаалга байна. Мөн 5 давхрын зүүн хана дагуу 32 тоот руу хандсан 1 ширхэг хяналтын камер байрласан байна. 32 тоотыг онгойлгож орж ирэхэд 1 өрөө тасалгаа бүхий байр байх ба тус байр нь баруун зүгт хандсан 1 цонхтой, урагш тагттай, өрөөний урд хэсгийн хана дагуу улбар шаргал өнгийн бүтээлэгтэй буйдан, хойд хаалганы дунд хэсэгт Samsung гэх бичиглэлтэй зурагт өлгөсөн байх ба чанх доод хэсэгтээ цагаан өнгийн ДСП ширээ байв. Ширээний доод хэсгийн сидиний дээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон давуу, цаас гэх мэт зүйл байх ба тус хэсгийн үзлэгт байлцсан Д.Г  нь зааж тухайн газраас ууттай гэмтсэн байдалтай байсан гэснийг заалгаж 1 дугаараар дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Дэргэдэх цагаан өнгийн ширээний тавцан дээр ногоон өнгийн халуун сав, шилэн бортго, шинжтэй аяга гэх мэт зүйлс байх ба дээрх эд зүйлсээс Сошя нунтаг өнгийн багсаар шалгахад нэгэн гарын шар гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг доош үргэлжлүүлж өрөөний зүүн хэсгийн хана дагуу байрласан гал тогооны шүүгээ дээр байрлах 800мл савлагаатай bonaqua гэх савлагаатай хуванцар сав байсны дээрээс Сошя нунтаг энгийн багсаар шар 7 ширхэг гарын мөр, шүүгээний доод хэсгийг онгойлгоход хогийн сав, хогнууд 05л “Хараа” гэх бичиглэлтэй хоосон лонх байсны гадаргуу дээр 6 ширхэг гарын мөр тус тус илэрсний туузан наалтаар бэхжүүлэн авч хаяглаж дугаарлан нааж бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-11/, хохирогч С.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд архиа ууж дуусаад түүнийг гэрээсээ явуулах гээд хэлсэн бөгөөд тэр үед тэр эмэгтэй “намайг юу гэж бодоод байгаа юм, танай гэрт чинь өөр хүн амьтан авчрахгүй” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь түүнийг өөр хүн амьтан дагуулж ирж магадгүй гэж ойлгоод гэрээр дүүрэн архичид цугларах вий гэж бодоод түүнийг хөөхөд уурлаад гал тогооны шүүгээний дээр байсан ком хутганы хамгийн жижгийг нь аваад миний гэдэс хэвлийн хэсэгт 1 удаа дүрсэн. Тэгээд дүрсэн хутгаа буцаагаад атгасан чигээрээ аваад гэрээс гараад явчихсан бөгөөд тэр үедээ миний гэдэснээс их цус гарч байсан учраас гэдэс дээрээ даавуугаар дараад хүргэн дүү Г  руу залгахад дүү түргэн дуудаад намайг түргэн ирж авсан... Би тухайн үед түүнийг эсэргүүцэж ч чадаагүй, ер нь мэдээгүй байхад гэнэтхэн хутгалчихсан. Өөр бусад байдлаар огт түүний биед халдаагүй, халдах талаар ч бодоогүй. Тухайн үед хутгалуулахад хутга нь хэвлийд нэвтэрч орсон. Хутга нь хэр гүн орсныг би мэдэхгүй байна. Маш хурдан үйл явдал болж өрнөсөн. Тухайн үед хэн хэн нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн согтуу байсан.”, Би ямар нэгэн бэлгийн харьцаанд орох зорилгоор С.Ж д хүч хэрэглээгүй, бид хоёр бэлгийн харьцаанд ороогүй. Би С.Ж гийн гадуур хувцас мөр зэргийг нь тайлсан асуудал болоогүй ямар нэгэн бэлгийн харьцаанд орох санал тавиагүй. Би гэртээ ганцаараа амьдардаг юм, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор С.Ж г хамт байж байгаач гэсэн чинь ширээн дээр байсан хутгыг аваад миний гэдэс рүү хутгалчихсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-18/, гэрч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай охин С.Ж  гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас ганцаараа цагаан өнгийн бариултай хутга бариад ороод ирсэн. Би С.Ж гаас хаанаас авсан юм, ямар хутга юм гэхэд айлаас авсан хутга гэж надад хэлсэн чинь Билгүүн намайг хутгыг нь аваад хая гэж надад хэлэхээр нь би С.Ж гаас наад хутгаа өг гэсэн чинь өгөхгүй байхаар нь би гарыг нь мушгиж байгаад булааж аваад гэрийнхээ хойд өрөөний цонхоор гаргаад шидсэн. Би С.Ж гаас аль байрны айлын хутга юм гэж асуухад хажуу ... дүгээр байрны ... давхарт байдаг айлаас авсан, миний таньдаг айл гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21/, гэрч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би шууд гэрээсээ гараад ....  тоот С.Т ын гэрт ороход өрөөнийхөө голд газар С.Т нь дээшээ хараад гэдсэн дээрх шархаа улаан өнгийн богино ханцуйтай цамцаараа дарчихсан шархнаас нь цус гоожоод ойр орчим нь бас цус болсон байдалтай байсан. Би С.Т аас юу болсон талаар асуухад манай гэрийн ойр орчим явж байдаг нэг эмэгтэй хамт архи ууж байгаад муудалцаад намайг хутгалчихаад гараад явчихсан гэж хэлсэн. Би түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгөөд эмийн сангаас том шарханд наадаг зүйл авчраад С.Т ын шархыг оёх боломжгүй байна, гүн шарх байна, шууд эмнэлэг авч явна гээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цэргийн төв эмнэлэг рүү С.Т ыг авч явсан..” гэх  мэдүүлэг /1хх-ийн 25/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ж.Бүрэнхааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/97 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 14 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдээс 1, 2, 12 дугаартай гарын мөрүүд нь санд MN005310003095, MN000310031043 дугаартай бүртгэгдсэн Сурахбаярын С.Ж гийн баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хуруу, зүүн гарын дунд хуруугаар дарагдан үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 9, 4, 14 дугаартай гарын мөр нь санд MN0002100020967 дугаараар бүртгэгдсэн Сосоржавын С.Т ын баруун гарын эрхий хуруу, баруун гарын долоовор хуруу, баруун гарын дунд хуруугаар дарагдан үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 3, 5, 6, 7, 8, 10, 11, 13 дугаараа тэмдэглэгдэн санд оруулсан мөр нь папилон санд байх гарын дардас болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан мөрнүүдтэй тохирохгүй байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 41-43/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай “Хэргийн газраас авч явсан хутга хаясан гэх газар нь Баянзүрх дүүргийн ... дугаар хороо .... хотхоны .... дугаар байр гэх .... давхар ертөнцийн зүгээ урагш харсан 1 орцтой шар өнгийн байр байв. Тухайн байрны ертөнцийн зүгээр зүүн талд хэргийн газраас авсан хутгыг хаясан гэх газар нь хүүхдийн тоглоомын талбай байх ба үзлэгийг хүүхдийн тоглоомын талбайд хийхээр тогтов. Ертөнцийн зүгээр зүүн хойд талд шар улаан өнгийн дасгалын төхөөрөмж, зүүн урд талд улаан, шар өнгийн цагирган дасгалын төхөөрөмж, хойд талд улаан, шар өнгийн дасгалын сандал байв. Тоглоомын талбайн ойр орчим биечилсэн сурвалжлага хийж ажиллахад хэрэгт ач холбогдол бүхий хэргийн газраас авсан гэх хутга байхгүй байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 69-71/, Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тухай “Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо .... хотхоны гадаа ирэхэд ..... гэж дугаарласан .... давхар шар өнгийн залгаа 3 ширхэг байр байв. Үзлэгийн .. дүгээр байрнаас эхлүүлэхээр тогтож ертөнцийн зүгээр баруун харсан орцны төмөр хаалгаар орж лифтээр ... давхарт гарч зүүн эргэхэд ... гэж дугаарласан бор өнгийн төмөр хаалга байв. Үзлэгийг хэрэг учрал болсон гэх .... тоотод ороход 1 өрөө байх ба өрөөний ертөнцийн зүгээр зүүн талд тагт байх ба тагтан дээр гарахад ертөнцийн зүгээр зүүн тийш харсан тагт байв. Үзлэгийг цааш үргэлжүүлж тагтаар харахад Амгалан хотхоны 12,13 дугаар байр харагдаж байх ба 13 дугаар байрны 6 давхарын яллагдагийн амьдардаг гэрийн тагт харагдаж байв. Үзлэгийн цааш үргэлжлүүлж Баяйзүрх дүүргийн 16 дугаар хороо 13 дугаар байранд үргэлжүүлээхээр тогтов. Амгалан хотхоны 13 дугаар байр нь ертөнцийн зүгээр урд зүгрүү. харсан шар өнгийн 12 давхар 1 орцтой төмөр хаалгатай байр байх ба орцоор орж лифтээр 6 давхарт гарч ертөнцийн зүгээр зүүн тийш эргэхэд ... тоот гэж дугаарласан бор өнгийн төмөр хаалга байх ба оролцогчоор С.Ж гаар хаалгыг онгойлгуулж дотогш ороход 2 өрөө байр байх ба үзлэгийг тагттай том өрөөнд хийхээр тогтов. Том өрөөны ертөнцийн зүгээр урд талд урагш харсан цонхтой тагт байх ба тагтан дээр гарч цонхоор харахад 14,12 дугаар байрнууд харагдах ба 14 дүгээр байрны 5 давхарын ертөнцийн зүгээр зүүн харсан хохирогчийн гэрийн тагт харагдаж байв.” Гэх тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 72-74/, Хохирогч С.Т ын эмчлүүлсэн талаарх эмнэлгийн баримтууд, өвчний түүх /1хх-ийн 137-169/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Сидиг компьютерийн сиди тоглуулагчинд хийж тоглуулахад 1 ширхэг нэртэй файл байна. Файлыг нээхэд зүүн дээд буланд 02/18/2024 Thu 22:46:15, зүүн дээд буланд бичиглэл байна. Хяналтын камерын тусгалд 2 талд лифттэй байрны 1 давхрын коридор байна. Дэлгэцийн цагаар 02/18/2024 өдрийн 18:45:46 цагт зүүн талын лифтнээс ногоон өнгийн урт куртиктай, богино хар өнгийн үстэй куртиктай хүн бууж ирэв. Дэлгэцийн цагаар 02/18/2024, 18:45:48 цагт орцны хаалгаар ягаан куртиктэй, цэнхэр куртиктэй бага насны 2 хүүхэд, хар өнгийн куртиктэй эмэгтэй хүн, хар өнгийн куртиктэй цэнхэр өнгийн тор барьсан эрэгтэй хүмүүс гаднаас орж ирж лифтэнд сууж, ногоон өнгийн куртиктэй лифтнээс буусан хүн орцны хаалгаар 18:45 минутад гарч бичлэг дуусав..” гэх тэмдэглэл /1хх-ийн 171-173/, яллагдагч С.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хоёр гэрт нь байсан 0,5 литрийн архийг хувааж ууж дуусгаад байж байтал С.Т нь над руу дайрч миний өмдөн дотор гараа хийгээд би чамтай бэлгийн харьцаанд орохгүй гэж хэлсэн чинь миний гарыг барьж аваад хана руу түлхэхэд би толгойныхоо дагз хэсгээр хана мөргөсөн. Миний дээр гараад дараад байхаар нь тухайн үед би уурлаж босоод гал тогооны ширээн дээр байсан комоороо байдаг ижилхэн саарал өнгийн бариултай хутганууд байхаар нь нэгийг нь сугалж аваад надад битгий хүрээрэй би гэрлүүгээ явмаар байна гэж хэлээд гэрээс нь барьсан байсан хутгаа авч гараад 14 дүгээр байрны грашруу буугаад грашын хэсэгрүү ороод 13 дугаар байрны грашаар орж 6 давхар 41 тоот гэртээ орсон. Намайг гэртээ ороход манай хүү Ж.Б , аав Д.О  нар байсан намайг хутга бариад ороход хаанаас ямар хутга бариад ороод ирэв гэж хэлэхээр нь би буйдан дээр очоод юу ч дугарахгүй унтаад өгсөн. Маргааш нь намайг манай хүү Ж.Б , аав Д.О  хоёр хаанаасаа ямар хутга барьж орж ирээд байгаа юм тэр хутгыг чинь хаячихсан шүү гэж аав Д.О  хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 187-188/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 826 дугаартай “С.Т ын биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /500мл/ гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун дал ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун талын 3-р хавирганы далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь учирсан даруйд шархаар өвдөх, шархнаас цус гарах, хугарсан яс орчим өвдөх, хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.” гэх дүгнэлт /1хх-ийн 236-240/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 814 дугаартай “С.Ж  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Ж  нь өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байна. С.Ж  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Ж  нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Ж  нь өөрийнхөө үйлдлийг мэдэж удирдаж чадаж байсан байна. С.Ж  нь тухайн үедээ өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийх боломжтой эсэхийг урьчилан тогтоох боломжгүй болно. С.Ж  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Ж  нь өөрийн үйлдсэн хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах чадвартай байна. С.Ж  нь хэрэг хариуцах чадвартай байна. С.Ж д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. С.Ж  нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болохыг баталсан баримт бичиг үгүй байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 246-248/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.Ж гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч С.Т ын эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүгдэгч С.Ж  нь хохирогч С.Т ыг ахуйн хэрэглээний хутгаар хэвлий тус газарт нь хутгалсан үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсанхэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цусан хураа” бүхий хүнд зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг ойлгоно. Зэвсэг гэдэгт халуун хүйтэн хийн бүх төрлийн зэвсэг хамаарахаас гадна хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц хайч, сэрээ, сүх, отвёртка, хүрз, өрөм, лоом, гал тогооны болон сахлын хутга, бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл зэрэг багтана.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг, Б.Галхүү нар нь шүүхийн хэлэлцүүлэгт С.Ж  санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлээр зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлцэж оролцсон болно.

 

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байхыг шаарддаг.

 

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинж бол хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд хийгдэх үнэлэмжээр тодорхойлогддог ойлголт байдаг бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, орон зай, ахуй орчин, гэм буруутай хүн болон хохирогч нарын хоорондын харилцаа, хүйсийн байдал, хохирогчийн өдөөн турхиралтын шинж чанар зэргийг тооцоолохоос гадна ийм нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсарт хүний сэтгэхүйн байдлын боломжит түвшинг харгалзан хэрэг тус бүрт тухайлан хийгдэх эрх зүйн үнэлэмжээр илэрхийлэгдэх ухагдахуун юм.

 

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж, хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсныг хэлнэ.

 

Дээрх баримтаас харахад хохирогч С.Т нь шүүгдэгч С.Ж г бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн, оролдсон гэх зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч С.Ж г санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас С.Т ыг хутгалж хүнд гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүгдэгч С.Ж  нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Харин хэрэгт авагдсан хохирогч С.Т ын “Тэгээд архиа ууж дуусаад түүнийг гэрээсээ явуулах гээд хэлсэн бөгөөд тэр үед тэр эмэгтэй “намайг юу гэж бодоод байгаа юм, танай гэрт чинь өөр хүн амьтан авчрахгүй” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь түүнийг өөр хүн амьтан дагуулж ирж магадгүй гэж ойлгоод гэрээр дүүрэн архичид цугларах вий гэж бодоод түүнийг хөөхөд уурлаад гал тогооны шүүгээний дээр байсан ком хутганы хамгийн жижгийг нь аваад миний гэдэс хэвлийн хэсэгт 1 удаа дүрсэн... Би тухайн үед түүнийг эсэргүүцэж ч чадаагүй, ер нь мэдээгүй байхад гэнэтхэн хутгалчихсан. Өөр бусад байдлаар огт түүний биед халдаагүй, халдах талаар ч бодоогүй... Би ямар нэгэн бэлгийн харьцаанд орох зорилгоор С.Ж д хүч хэрэглээгүй, бид хоёр бэлгийн харьцаанд ороогүй. Би С.Ж гийн гадуур хувцас мөр зэргийг нь тайлсан асуудал болоогүй ямар нэгэн бэлгийн харьцаанд орох санал тавиагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-18/, гэрч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай охин С.Ж  гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас ганцаараа цагаан өнгийн бариултай хутга бариад ороод ирсэн. Би С.Ж гаас хаанаас авсан юм, ямар хутга юм гэхэд айлаас авсан хутга гэж надад хэлсэн чинь Билгүүн намайг хутгыг нь аваад хая гэж надад хэлэхээр нь би С.Ж гаас наад хутгаа өг гэсэн чинь өгөхгүй байхаар нь би гарыг нь мушгиж байгаад булааж аваад гэрийнхээ хойд өрөөний цонхоор гаргаад шидсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 826 дугаартай “С.Т ын биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /500мл/ гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун дал ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун талын 3-р хавирганы далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь учирсан даруйд шархаар өвдөх, шархнаас цус гарах, хугарсан яс орчим өвдөх, хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.” гэх дүгнэлт /1хх-ийн 236-240/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 814 дугаартай “С.Ж  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Ж  нь өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байна. С.Ж  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 246-248/ зэрэг баримтуудаар шүүгдэгч С.Ж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгчдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү, Г.Өлзийхишиг нарын гаргасан дүгнэлтийг хүлээж авах боломжгүй юм.

 

Иргэдийн төлөөлөгч Г.Цэрэндорж “Шүүгдэгч С.Ж  нь хохирогч С.Т ын биед хутгалж хүнд гэмтэл учруулсан гэм буруутай байна.” гэсэн саналыг бичгээр гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ж гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Ж г “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Т ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “баримтаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч С.Ж г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүдэгч С.Ж гаас 3,628,525 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хохирол төлөх зорилгоор 30 минутын завсарлага авсан ба 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн  даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд 3,628,525 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн шилжүүлгийн мэдээлэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ж г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Харин хохирогч С.Т нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Ж гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугцаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг “С.Ж  нь бусдад учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү “Г.Өлзийхишиг өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.Ж  “Хэлэх зүйлгүй.” гэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Ж д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч С.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Ж д дээрх нөхцөл байдал хангагдахгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх боложгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх шүүгдэгч С.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан С.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч С.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Шүүгдэгч С.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч С.Т тай уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хохирогч С.Т нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Ж гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ж д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.СОЛОНГОО

 

                          ШҮҮГЧ                                Н.БААСАНБАТ

 

                        ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС