Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/02191

 

 

 

 

 

 

 

 

2019 11 04

181/ШШ2019/02191

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч:П.Т

 

хариуцагч: ж.а

 

худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.П.Т, өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.*******, гэрч Ж.*******, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт нэхэмжлэлээ дэмжин оролцож гаргасан тайлбартаа: Ж.ж.аг анх *******гаар дамжуулж танилцсан. Ариунсанаа манай дүү ******* гададад амьдардаг,одоо Монголд ирсэн байгаа,түрээс ашиг олохгүй тул үл хөдлөхөө зарна гэж хэлж уулзуулсан.2017 оны 10 сарын 23-ны өдөр *******, ж.а нартай уулзаж 63 саяас ярилцаад 60саяар зарсан. Дүнжингаравын нотариат ороод 60 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулаад гэрээний үнийг гэрээний 2.1.-д заасан данс руу шилжүүлсэн. Уг хөрөнгийг үзсэн, ******* түлхүүрээр онйгойлгосон, эрхийн доголдолгүй хөрөнгө байсан. ******* улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа түлхүүрээ өгнө гэсэн боловч өгөөгүй. Ингээд явж байтал Баяраа гарч ирээд, миний орон сууцыг 100сая төгрөгийн барьцаанд тавина гэж ******* өмчлөл шилжүүлж авсан юм, би зараагүй гэсэн. Тэгэхээр нь ж.а руу холбогдоход би мэдэхгүй гэсэн. ******* чиний 60сая төгрөгийг өгие, гэхдээ энэ хөрөнгийг зараад өгие гэсэн. Ингээд гэрээ байгуулснаас 2 сарын дараа 2017 оны 12 сарын 25-ны өдөр П.Т Баяраад итгэмжлэлээр худалдах бэлэглэх арилжих эрх өгсөн, 60 саяа буцааж авахаар тохирсон. Гэтэл Баяраа юү ярьж байгаа юм зарахгүй гэсэн. Улсын бүртгэлээс асуухад өмчлөгч өөрчлөгдөөгүй байсан тул гэрчилгээгээ хаясан гээд 2018 оны 12 сарын 21-д П.Тын нэр дээр гэрчилгээ авсан. Үүний дараа ж.ад холбогдуулан Баянзүрх дүүргийн шүүхэд байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахад ж.а миний өмчлөлөөс П.Т руу шилжсэн нь үнэн, энэ хөрөнгөд миний нэг ч хөрөнгө байхгүй тул чөлөөлөх үндэсгүй гэсэн. Шүүх ж.агийн эзэмшил байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд гэрээнээс татгалзаж, ж.агаас 60сая төгрөгөө авахаар нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэмж тайлбар хийе.

ж.а ******* нар эгч дүү 2 гэж худал хэлсэн. Зээлсэн мөнгөө авахын тулд ж.а П.Ттой гэрээ хийсэн. Гэрээнд заасан дансруу нь мөнгө шилжүүлсэн.

Иргэний хуулийн 204.1.-д зааснаар ж.ад гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн, 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байна.

Иргэний хуулийн 243.1.-д зааснаар нэг тал эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй, бодитоор өгөөгүй. Харин мөнгөө шилжүүлсэн. Иргэний хуулийн 211.1. Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.гэж зааснаар гэрээнд бичсэн дансны дугаарт нь шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн шүүхэд П.Тод худалдах гэж байгаа юм гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлээ дэмжинэ гэв.

Хариуцагч Ж.ж.а нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа: Ж.ж.а миний бие тус шүүхэд гаргасан П.Тын нэхэмжлэлтэй 60,000,000/жаран сая/төгрөг гаргуулах иргэний хэрэгт үндэслэлгүй хариуцагчаар татагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28-дугаар зүйлийн 28.1- д заасны дагуу тус нэхэмжлэл нь Ж.ж.а миний биед ямар нэгэн байдлаар хамааралгүй болох талаар тус шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,надад хамааралгүй, мөнгө шилжүүлж авсан хаан банкны лавлагаа, тус хэрэгт холбоотой Анхтуягийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хэрэгт ач холбогдолтой баримт гаргаж өгсөн болно.

Дээрх нотлох баримтад үндэслэж хариуцагчаа солих бүрэн боломж П.Т гэх үл таних залууд байгаа. Нэхэмжлэгч нь намайг яагаад үндэслэлгүй шүүхэд удаа дараа өгч намайг хохироогоод байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлд дурьдаад байгаа үл хөдлөх хөрөнгө хаана байдаг талаар би мэдэхгүй.очиж үзэж байгаагүй.

Нэхэмжлэл гаргасан П.Т гэх залууг би өмнө харж байгаагүй. ******* надаас мөнгө зээлж зээлийн барьцаанд миний нэр дээр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж зээл авсан.Зээлээ буцааж төлж тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ надаас буцааж нэхэмжлэгч П.Тын нэр руу шилжүүлж авсан. Өнөөдрийн байдлаар ******* надад ямар нэгэн өр төлбөргүй болно. Иймд надад холбогдолтой тус иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийг үл зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энд 3 этгээд оролцоод байгаа.

1.    Баянзүрх дүүргийн шүүх шийдвэр гаргасан.

2.    Баяраа энэ хөрөнгийн өмчлөгч.

3.    П.Ттой 2017 оны 10 сарын 23-ны өдөр ҮХЭХХХАГ байгуулсан.

4.    ж.а анх 2017 онд *******д 25сая орчим төгрөг зээлсэн. Зээлэхдээ ж.агийн нэр лүү энэ хөрөнгийг шилжүүлж өгсөн байсан юм.

Гэрч Баяраагийн тайлбараар эхлээд ******* ж.а нар мэдэж байсан. Мөнгөн төлбөрийг гэрээний дагуу хүлээж аваад байгаа хүн нь ******* гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан баримтууд талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.П.Т хариуцагч Ж.ж.ад холбогдуулан, худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт шаардлагаа дэмжин оролцож, гэрээний дагуу эд хөрөнгөө шилжүүлж өгөөгүй, гэрээний үнийг гэрээн дээр бичсэн дансанд нь шилжүүлсэн гэж шаардлагын үндэсллээ тодорхойлсон.

Хариуцагч Ж.ж.а шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүний өмгөөлөгч Ж.ж.аг ар гэрийн гачигдалтай тул ирж амжихгүй, намайг төлөөлж ор гэсэн гэж хэлсэн ба нэхэмжлэгч тал эзгүйд нь өмгөөлөгчийг нь оролцуулж хэрэг хэлэлцүүлэх хүсэлт гаргасны дагуу байлцуулахгүйгээр, түүний нэхэмжлэлд бичгээр ирүүлсэн тайлбар хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн болно.

Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгө хаана байдаг талаар мэдэхгүй, очиж үзэж байгаагүй, П.Тыг өмнө харж байгаагүй, ******* надаас мөнгө зээлж зээлийн барьцаанд миний нэр дээр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, зээлээ буцааж төлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надаас буцааж П.Тын нэр лүү шилжүүлж авсан, ******* одоо надад ямар нэг өр төлбөргүй, би энэ хөрөнгийг эзэмшдэггүй гэж маргасан.

Хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан баримтууд,талуудын тайлбарыг үндэслэн шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн шаардлагаа нотлож ирүүлсэн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг худалдагч Ж.ж.а, худалдан авагч П.П.Т нарын хооронд хийгдэж, худалдагч тал Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 46а байр зоорийн хэсэгт байрлах, 214 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 25 000 000/гэрээний 2.1/ төгрөгөөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал худалдагч талд хэлэлцэн тохирсон үнийг төлөхдөө/гэрээний 2.2/ ХААН банкны 5099004141 дансаар шилжүүлэхээр тохиролцсон/хэргийн 4дөх тал/,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а байр зоорийн хэсэгт байрлах, 214 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ж.ж.аг бүртгэж 2017 оны 8 сарын 25-ны өдөр 000610651 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/хэргийн 5дахь тал/ олгосон,

мөн уг хөрөнгийн өмчлөгчөөр П.П.Т бүртгэгдэн 2018 оны 12 сарын 21-ий өдрийн 000710959 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/хэргийн 6дахь тал/ олгогдсон,

Хаан банкны 2017 оны 10 сарын 24-ий өдрийн орлогын мэдүүлэг баримт/хэргийн 7/-аар Ж.*******гийн эзэмшдэг 5099004141 дугаартай дансанд газар агуулахын үнэ П.Тоос гэсэн утга бичигдэн, 60 000 000 төгрөг шилжүүлсэн,

Хариуцагч талаас маргаж буй үндэслэлээ нотлож ирүүлсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 1254 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч П.П.Тын хариуцагч Ж.ж.ад холбогдох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а байр зоорийн хэсэгт байрлах, 214 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэх:эмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн/хэргийн 17-18/,

ХААН банкны 5114/290/379, 05037/129 дугаар тодорхойлолт/хэргийн 19, 20/-оор ХААН банкны 5099004141 дугаар хугацаагүй хадгаламжин дансны эзэмшигч Ж.*******, хамтран эзэмшигч Д.Түвшинзаяа нар болох, Ж.ж.а нь 5099004141 дугаар дансыг эзэмшдэггүй болохыг тус тус тодорхойлсон,

2017 оны 12 сарын 25-ны өдөр П.П.Тоос С.Баяраад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а байр зоорийн хэсэгт байрлах, 214 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх, худалдах, зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ байгуулах,барьцаалбар үйлдүүлэх эдгээрт төлөөлөн гарын үсэг зурах, ЭХЭУБГ-т бүртгүүлэх, лавлагшаа авах, төлбөр мөнгийг хүлээн авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах дгээртэй холбоотой бусад үйлдэл хийх бүрэн эрхээ 3 жилийн хугацаагаар шилжүүлэн итгэмжлэл олгосон/хэргийн 66/ байна.

Хариуцагч талын гэрч С.Баяраа нь, П.П.Тыг танихгүй, *******тай жи тайм сүлжээнд танилцсан, *******д 100 000 000 төгрөгийн зээл бүтээлгэхээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а байр зоорийн хэсэгт байрлах, 214 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг *******гийн нэр лүү шилжүүлсэн.Зээл бүтээгүй. ******* сураггүй болохоор цагдаад хандсан ба ******* П.П.Тын нэр лүү 2017 оны 10 сарын 24-ий өдөр шилжүүлсэн, П.П.Т зээл өгөх ёстой гэсэн. ******* П.Т 2 намайг цагдаа дээр дуудаад бид уулзаж ярилцаад 2017 оны 12 сарын 25-ы өдөр П.П.Т таны өмчийг шилжүүлж өгие гээд Баянгол дүүргийн нотариат орж надад итгэмжлэл хийж өгснийг аваад хөрөнгийнхөө эх гэрчилгээг би авсан. Би гадаад явж ирээд улсын бүртгэлд хандахад надад байсан хөрөнгийн гэрчилгээг П.П.Т хаяж гээгдүүлсэн гэж шинэ гэрчилгээ авчихсан гээд хурааж авсан. Би П.П.Тыг гээгдүүлсэн гэж хуурамчаар гэрчилгээ гаргуулж авсан гэж 2019 оны 3 сард цагдаад гомдол өгч шалгуулж байгаа. *******д холбогдох цагдаад өгсөн гомдлоо буцааж авсан, *******г ж.агаас мөнгө авсан асуудлыг мэдэхгүй /хэргийн 63-65/гэж мэдүүлсэн.

2019 оны 10 сарын 14-ий өдрийн Оюуны өмч,улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа/хэргийн45/-гаар,иргэн С.Баяраа/ ХГ62011176/-д Ү2204016837 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а байр зоорийн хэсэг тоот, 214 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 8 сарын 17-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн өмчилсөн, 2017 оны 8 сарын 22-ны өдөр худалдсан үндэслэлээр бусдад шилжүүлснээр бүртгэгдсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж.*******гийн мэдүүлэгт, П.Тыг Номин 2017 оны 10 сарын 22-ны орой дагуулж ирсэн. Би тэгээд П.Тоос найз Ганчимэгийн хамт 90сая төгрөг зээлж, барьцаанд нь бичилд байрлах Ганчимэгийн 2 өрөө орон сууц, Нарантуул захын ард байрлах өөрийн ээж Нармандахын орон сууц газар 2-ыг, мөн энэ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а байр зоорийн хэсэг тоот, 214 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. 90сая төгрөгийг П.Тоос 60сая төгрөгийг би дансаар авсан, 2017 оны 10 сарын 22-ны өдөр П.Тын эхнэр Оюутаас 30сая төгрөгийг аваад энэ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а байр зоорийн хэсэг гэсэн үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ хийсэн. Энэ 90 саяас би 80саяыг, 10 саяыг Ганчимэг авсан ба надад ирсэн мөнгөнөөс 14саяыг Номин авсан. Нарантуулын ардах ээжийн газраа 11-р хорооллын эгчийнхээ 3 өрөө орон сууцаар сольж чөлөөлүүлсэн. Одоо ч барьцаанд байгаа. ж.а мөнгө зээлдэг байсан, би бас ээж ч зээл авдаг байсан. Өмнө нь би ж.агаас 25 сая төгрөг зээлсэн байснаа П.Тоос зээлсэн 80саяас төлсөн. Би 2017 оны 12 сард П.Тод 14сая төгрөг төлсөн, бага багаар зөндөө төлсөн. Баяраа ахаас мөнгө зээлэх гэхэд боломжгүй гэсэн. Баяраа ахад олон үл хөдлөх хөрөнгө байдаг, би гуйж энэ хөрөнгийг шилжүүлж авч барьцаанд тавьсан. Одоо эгчийн 3 өрөө орон сууц 30саяын, энэ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а байр зоорийн хэсэг гэсэн үл хөдлөх хөрөнгөд 16сая төгрөгийн үлдэгдэл үлдсэнгэж мэдүүлсэн.

Талуудын мэтгэлцээнээр,

1.Шаардлагын үндэслэл болох 2017 оны 10 сарын 23-ны өдөр худалдагч Ж.ж.а, худалдан авагч П.П.Т нарын хооронд хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд үл хөдлөх хөрөнгийг 25 000 000 төгрөг гэж үнэ тохирсон байгаа нь 60 000 000 төгрөгөөр худалдсан гэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1.-д худалдах-худалдан авах гэрээний үнийг, гэрээнд үнийг шууд зааснаар тодорхойлохоор зохицуулсны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах үнэ 25 000 000 төгрөг байна.

2. Энэ гэрээнд, төлбөр төлөх нөхцлийг, ХААН банкны Ж.*******гийн эзэмшдэг хугацаагүй хадгаламжийн 5099004141 дугаарын дансаар шилжүүлэхийг бичсэн үндэслэл тодорхойгүй, гэрээнд шалтгааныг дурдаагүй байна. Эндээс үзэхэд худалдан авагч П.П.Т нь худалдагч Ж.ж.ад худалдсан хөрөнгийн үнэ 25 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, мөн хөрөнгийн үнийг шилжүүлэх үүрэг хүлээгээгүй байна.

3. Ж.ж.а дээрх үл хөдлөх хөрөнгө хаана байдаг талаар мэдэхгүй, очиж үзэж байгаагүй гээд П.П.Тийг өмнө харж байгаагүй, Ж.******* зээл авахдаа зээлийн төлбөрт уг хөрөнгийг барьцаа болгон Ж.ж.агийн нэр дээр өмчлөл шилжүүлсэн, зээлээ буцааж төлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ буцааж П.П.Тын нэр лүү шилжүүлж авсан гэж байгаа тайлбар болон гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Ж.ж.а өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө худалдсан гэх хүсэл зориг илрэхгүй байна.

4. Харин гэрч С.Баяраа, Ж.******* нарын мэдүүлгийг үгүйсгэж маргахгүй байх тул П.П.Т Ж.******* нарын хооронд зээл төлбөрийн асуудал үүссэн, Ж.******* П.П.Тод төлбөрөө хэсэгчлэн төлж байгаа үйл баримт байна гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.гэж зааснаар зөвхөн дансыг нь бичсэнээр Ж.******* бусад этгээдүүдийн хооронд хийгдэж буй худалдах худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч болохгүй юм.

Эндээс дүгнэхэд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан үл хөдлөх хөрөнгө худалдах хэлцэл бодитоор хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, Ж.ж.ад хөрөнгөө үнэ тохирч худалдах, худалдан авагч П.П.Т тохирсон үнийг худалдагчид төлөх хүсэл зориг бодитоор илэрхийлэгдээгүй, мөн нэхэмжилж байгаа 60 000 000 төгрөг гэрээний үнэ болохгүй, гэрээний үүрэг биш байна.

Иймд 2017 оны 10 сарын 23-ны өдөр худалдагч Ж.ж.а, худалдан авагч П.П.Т нарын хооронд хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч П.П.Т Ж.ж.агаас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар П.П.Тын Ж.ж.агаас гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ