| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/0155/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/159 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/159
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: О.Баяраа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батсайхан,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******,,,, нарын хамт ,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, .
Шүүгдэгч *** нь ****-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар Арвайхээр чиглэлийн А0301 дугаартай асфальтан зам дээр *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 13.2 “а” дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд **** жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан *** улсын дугаартай цагаан өнгийн **** загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан **** амь нас хохирч, **** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг: ...**** өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу гараад явж байсан юм. Бор хошууны наахан тал дээр явж байгаад нэг шаланз машин гүйцэт түрүүлэх үед урдаас нэг цагаан машин явж байсан. Би гүйцэт түрүүлж амжчих байх гэж бодоод гүйцэт түрүүлээд дараад орсон чинь жолооны хүрдийг алдаад машин шарваад тэгээд юу болсон талаар мэдэхгүй байгаа. Тэгээд нэг сэрсэн чинь осолд орчихсон байсан... гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг: ...**** өдөр Өвөрхангайн чиглэлд талийгаачтай хамт зорчиж явсан. ороход *** километр дутуу явж байх замд өөдөөс том тэрэг гүйцэт түрүүлэх гэж байгаа машин гарч ирсэн. Тэгээд зай ойр байгаа учраас нөгөө жолоочид сануулаад гэрлээрээ дохиод байхад ойртоод байсан. Амь хохирогч маань нилээн ойртоод ирэхээр нь наад нөхөр чинь яг яах гээд байна гэхээр нь би улам хурдаа хассан. Би бас айж байсан. Тэгээд бид хоёр бараг 30-40 км цагийн хурдтай явж байхад энэ машины жолооч нөгөө машинаа гүйцэд түрүүлсэн түрүүлээд огцом баруун гар тал руугаа дарсан учраас машины тэнцвэр алдагдсан. Яг нүдэн дээр харагдаж байсан. Тэгээд замын цаад тал руу унахгүйн тулд буцаагаад дарсан буцаагаад дарах үедээ бид нарын хурд яг таарсан. Яг зөрөх гэж байтал энэ хүний дарсан хурд хажуугийн хэсэг мөргөж гараад тэгээд хоёр тийш шидэгдээд бараг 20 орчим метр зайтай хоёр машин шидэгдээд зогссон байсан. Тухайн үед би хэсэг шоконд орсон байсан бөгөөд тоос шороо бужигнаад намжиж байх үед ухаан оржэлсэн. Тэгээд талийгаачийг хажуугаас нь хартал толгой нь гудайчихсан амнаас нь крантны ус гарч байгаа юм шиг цус гоожиж байсан. Тэгээд миний хаалга зүгээр онгойж байсан талийгаачийн талын хаалга ямар ч онгойх боломжгүй болсон байсан. Нөгөө машины хүмүүс бүгдээрээ машинаасаа гарч ирээд бас шоконд орсон байдалтай бүгд хөл дээрээ зогсож байгаа харагдсан. Би хаалгыг нь яаж ч татаад дийлэхгүй болохоор нь нөгөө машины хүмүүс рүү та нар хүн алчихлаа нааш ир хаалга татаадах гэхэд бүгд өөдөөс манараад огт хүлээж авахгүй байсан. Би тухайн үед жоохон уур хүрээд харааж зүхсэн. Тэгээд гурван эрэгтэй хүн дагуулаад машин дээрээ очиж хаалгыг нээх гэж оролдсон боловч ямар ч онгойлгох боломж байгаагүй. Тухайн үед том тэрэгний жолооч дуудлага өгсөн байх. Надад бол ямар ч дуудлага өгөх сөхөө байгаагүй. Би нас барсан хүнээ хараад байж байсан. Тухайн үед *** сумын цагдаа нар тэр зам дээр 10 минутын өмнө байсан юм байна лээ. Замаас холдоод удаагүй байсан учраас цагдаа нар маш шуурхай ирсэн. Цагдаа нар түргэн тусламж дуудсан. Эмнэлгийн машин ирсэн боловч бид хоёр дээр ганц ч удаа ирж үзээгүй. Би тэрийг бас цохож хэлмээр байна. Амь хохирогчийг хүрч ирээд үзэж болно шүү дээ. Гэтэл тийм үйлдэл гаргаагүй. *** тухайн үед бүсээ зүүж яваагүй учраас шилээ мөргөсөн бололтой нүүрнээс нь цус гарсан нүүр нь хавдартай байсан. Тухайн үед эмнэлгийн машин *** найз охинтой хамт *** аваад явахад би явуулмааргүй байсан. *** чи бол зүгээр байна. Чи хэрэг болсон газраа хэргийн үзлэг хийлгэх явцад байж байх ёстой шүү гэж хэлсэн боловч *** сумын эмч би өвчтөнөө мэдэж байна гэж хэлээд аваад явчихсан. Дараа нь онцгой байдлаас хүмүүс ирээд машиныг татаж байгаад талийгаачийг буулгасан. Буулгачхаад шууд газар тавьчихаж байгаа юм. Ямар ч бэлтгэл байдаггүй юм уу уут сав ч байхгүй улаан хөрсөн дээр тавих гээд байхаар нь би машиныхаа хойд талын шалавчийг буулгаж байгаад тавиад дээрээс нь өмсөж явсан хувцсаараа бүтээгээд байж байсан. Шинжээч зураг авах гээд ирэхэд нь бүтээлгийг нь сөхөхөд зуны цаг байсан болохоор шоргоолж нүүр ам руу нь чихчихсэн байсан. Би тэрийг цэвэрлээд буцаагаад цамцаараа толгойг нь ороогоод хэвтүүлсэн. Тэгээд байж байтал намайг цагдаа нь та талийгаачийг авч явах унаа ол гэж хэлсэн. Надад тухайн үед аймар хүнд байсан. Тэгээд би цагдаа нарт уурлаад, та нар осолд орчхоод хүнд байдалд байхад намайг машин ол гэж байдаг яасан хатуу сэтгэлтэй юм гэж хэлсэн. Тэгээд байж байтал шүүх эмнэлгийн нэг машин ирсэн. Тэр машин зориулалтаар тоноглогдоогүй, өөд өөдөөсөө харж суухаар хийсэн Оросын фургон машин байсан. Тухайн үед задлан хийхээр ирсэн тэр эмчид би хэлсэн та нар энэ хүнийг аятайхан машиндаа аваад явах уу гэсэн чинь бид нар энэ хүнийг тээвэрлэх заалт байхгүй гэж надад хэлсэн. Тэгээд би түргэний машиныг буцаад ирэхээр нь яваад очсон чинь бид нар нас барсан хүн авч явдаг машин биш гээд яваад өгсөн. Тэгээд хүүхдүүдэд нь хэлчихсэн байсан учраас хүүхдүүд нь яг зориулалтын машин хөлслөөд ирсэн байсан. Тэгээд Өлзийт сумын мооргоос аваад буцсан. Миний хувьд тухайн үедээ би хавиргаа хугарсан гэж мэдээгүй. Улаанбаатар хотод очоод байж байгаад нэг унтаад босоод ирсэн чинь хөндүүрлээд байхаар нь бариа хийдэг болохоор үзүүлтэл нэг биш байна, цээжний зураг авхуулаадах гэж хэлсэн. Тэгээд рентгенд үзүүлсэн чинь нэг хавирга хугарсан байна. Гэхдээ дахиад нэг ч байж магадгүй. Та томографт харуул гэж хэлсэн. Тэгээд томографт харуулаад хоёр хавирга хугарснаа мэдсэн. Хавиргыг чинь ямар задалж янзлах биш тухайн үед нь барагшуун, кальци гээд эмчийн бичиж өгсөн эмийг авч хэрэглээд энэ хугацаанд эдгэсэн. Одоо сэтгэл санааны хувьд маш тогтворгүй болсон. Миний машины хохирол 8 *******8******* 000 төгрөгийг гаргаад өг гэж зөндөө хэлсэн боловч гаргаж өгөөгүй. Би одоо машины хохирлын мөнгө болон эмчилгээний зардал баримтын дагуу гаргуулах, сэтгэцэд учирсан хохирол хуулийн дагуу гаргуулах хүсэлтэй байна. Өөр хэлэх зүйл байхгүй... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг: ...****-ны өдөр 16 цагийн үед над руу энэ *** гэж хүн залгаад осолд ороод аав нь нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд би ах, нартаа хэл дуулгаад Улаанбаатар хотоос гарсан. Тэр өдөр ******* цагийн үед *** суманд очиж аавыгаа авсан. Задлан шинжилгээ хийгээд дуусчихсан байхад нь аавыгаа авсан. Тэгээд зан үйлийн зүйлүүдээ хийгээд ажил явдал нь болсон. Гомдол санал гэх юм бол үнэхээр гомдолтой байгаа. Бид нар чинь хүн шүү дээ. Араатныг бодвол бид нар оюун ухаантай хүмүүс байгаа. Гэтэл энэ *** болон *** ар гэрээс бид нар руу нэг ч яриагүй. Бид нар бүр өөрсдөө дээр очиж байж ээж болонтэй нь гэрт нь биш зочид буудалд орж уулзсан. Тэгээд тэр явдлаас хойш энэ *** гэдэг хүн над руу нэг ч удаа утсаар яриагүй. Надаас болон манай ах,, хамаатан садангаас нэгнээс нь ч уучлалт гуйгаагүй. Би бодохдоо хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж бодож байгаа. Миний аав ямар ч ужиг хууч өвчин байхгүй *** настай хүн даралт ч ярьдаггүй, гүйж хайраагаад явдаг эрүүл саруул байсан аавыг маань ямар болгож алсан талаар улсын яллагч уншиж өгсөн байх. Бид нар араатныг бодвол оюун ухаантай хүмүүс байгаа. Гэтэл *** болон ар гэрийн хувиас манай гэрийнхэн рүү нэг ч удаа яриагүй. Одоогийн байдлаар миний хувьд нэхэмжилж байгаа зүйл гэвэл ажил явдлын зардал 22,093,660 төгрөг, манай *** улсад ажиллаж амьдардаг, ажил явдалд оролцох гэж ирсэн зардал 2,488,600, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсний зардал 3,000,000 төгрөг, нийт 27,*******82,260 төгрөгийн хохирлоос *******,000,000 төгрөгийг хасаад нийт хохиролд 22,*******82,260 төгрөг гаргуулах, сэтгэцэд учирсан хохирол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөг нэхэмжилж байгаа... гэв.
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би ****-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумаас Улаанбаатар хот руу нүүрс хүргэхээр *** улсын дугаартай ачааны автомашинаар 12 цагийн үед гарсан. Замд явж байхад миний машины ардаас бараан өнгийн суудлын тэрэг гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн. Урдаас эсрэг урсгалд цайвар өнгийн суудлын тэрэг гэрлээрээ дохиод ойртоод л байсан. Ардаас гүйцэд түрүүлсэн машин өмнөөс машин ирж байхад гүйцэд түрүүлэх үйлдлээ болихгүй байсан. Би хурдаа хасаад урдаа оруулсан чинь гэнэт л эсрэг урсгалд явж байсан суудлын автомашины зүүн урд талаас шөргөөд мөргөлдсөн. 2 машин замын хойд тал руу гарсан. Би зогсоод шууд цагдаа руу дуудлага өгсөн. Би 60 орчим км цагийн хурдтай явж байсан. Миний унаж явсан ачааны машин 26.7 тонн нүүрс тээвэрлэж явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлэхээр буруутай этгээдээс нийт дүн 2,8*******,299 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-р хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...*** надтай цуг ажилдаг хүн. Бид нар хөдөө гадаанаас ирсэн хүмүүс хамтраад ажилладаг хүмүүс. *** нь хүмүүст тус дэм болж бригад ахалж ажилладаг хүн. *** дээр дурдсан надаас асуугаад байгаа тээврийн хэрэгслийг 20******* оны намраас л хойш *** өөрийн гэсэн машин тэрэгтэй болмоор байна гээд цалингаасаа суутгуулаад явж байгаад дундуур нь *** жолоонд суугаад жолооч болсон одоо энэ айхтар аваар осол болох цаг хугацаанаас хамаагүй өмнө олон сарын өмнө төлбөр мөнгийг нь төлж дуусгаад машинтай болсон гээд баярлаад л явж байсан хүүхэд байгаа юм. *** л миний мэдэж байгаагаар л *** машинтай болгосон. Худалдаж авсан өөрийн болгосон гээд байгаа машин нь сая энэ айхтар аваар осолд орсон машин мөн. Бид нар болон *** өндөр орлоготой хүмүүс биш шүү дээ бага багаар мөнгөө цувуулж өгөөд машинтай болох л зорилготой байсан. Нэг доор бөөн мөнгө гаргаж өгөх боломжгүй байсан учраас л жолооны үнэмлэх авах цаг хугацаанаас өмнө тухайн автомашиныг авчихсан гэж хэлэхэд маш тодорхой байх. *** аягүй, дуугай хүн. Өөрийн санаа бодлыг илэрхийлэх талдаа бага, ажил төрөлд сайн залуу. Хүнтэй харилцах харилцаа чадвар багатай залуу юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1**************-1*******7-р хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...**** ах бол хувиараа бригад удирдаж барилгын ажил хийдэг. 2022 онд **** миний ажилладаг бригадад ажилд орж ажиллажэлсэн. *** ах ажилчдаа хуримтлал үүсгэж гэр орон, машинтай болгож өгье гээд тухайн ажилчинтайгаа тохирч ажилладаг. *** би жолооны курст сууж байгаа машинтай болно гээд бид нар хоорондоо ярьдаг байсан. Тэгээд *** ах *** чи цалингийнхаа оронд миний унаж байгаа машиныг мөн би чамд ******* ханатай гэр барьж өгье гэж ярьж байсан. Тэгээд бид нар хийж байсан ажил дуусаж *** 2024 оны 01 дүгээр сард жолоогоо төгссөн. Тэгээд удалгүй *** ах *** машинаа өгсөн байсан. 2024 оны 0******* дугаар сард *** ах *** ******* ханатай гэр барьж өгсөн. *** *** ахад цалингаасаа хэдэн төгрөг суутгуулсан талаар мэдэхгүй байна гэхдээ ямар ч байсан цалингаасаа мөнгө суутгуулдаг байсан. ***, *** ах хоёрыг мөнгө өгч, авч шилжүүлсэн талаар мэдэхгүй. Би бас **** ахтай ярьж тохироод цалингаасаа суутгуулж машин авч байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 197-р хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн *** дугаартай “...Талийгаач *** биед суурь ясны хугарал, тархины эдийн няцрал бүтцийн алдагдал, аалзан хальс доор тархмал САК /тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/. Зүүн чамархайн булчинд цус хуралт. Өвчүүний хугарал, зүүн уушгинд цус хуралт, цээжний хөндий дэх 1.******* л шингэн цус, элэг, дэлүүний шарх, бяцрал, зүүн талд 2-8 дугаар хавирганы хугарлууд, зүүн гарын шууны далд хугарал, зүүн хөлийн дунд чөмөг, шагайн үе хэсгийн далд хугарлууд хэлбэр дүрсээ алдсан байдал, Эрүүнд шарх, баруун, зүүн хацарт цус хуралт зулгаралттай, цээж, хэвлий, баруун хөл, зүүн хөлд цус хуралт. Дух, зүүн нүдний дээд зовхи, хамар, баруун хөл, зүүн хөлд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач нь авто ослын үед тархины хүнд гэмтэл, цээж, хэвлийн хөндийн хавсарсан олон тооны хүнд гэмтлүүдийн улмаас цус алдалтад орж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 64-68-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *** дугаартай “...1. *** биед зүүн 8, 9 дүгээр хавирганы хугарал, цээж, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, баруун хөмсөг, зүүн зовхи, хамар, зүүн тохой, шуу, баруун цавинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92-94-р хуудас/,
Мөрдөгчийн “...Уг ослын улмаас *** амь нас хохирсон, *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул уг осол нь зам тээврийн осол мөн. *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.2. дараах тохиолдолд гүйцэд түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 11.З. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон байх боломжтой байна...” гэх магадалгаа /1-р хх-ийн 2*******-22*******-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн *** дугаартай “...*** *** маркийн *** улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг бичгээр 8.*******8*******.000 /найман сая таван зуун наян таван мянга/-н төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 190-193-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *** дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “*** *******/эр” гэж хаягласан хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 76-78-р хуудас/,
дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “...1. Үзүүлэгч *** биед дух, хамар, зүүн зовхи, чамархай, хацрын зүүн мөр, зүүн бугалга, бүсэлхий хэсэгт сорви гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 118-119-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 4-16 хуудас/,
Талийгаачийн ажил явдалтай холбоотой баримтууд, нас барсны гэрчилгээ /2-р хх-ийн 8-13*******-р хуудас/,
Өмгөөллийн хөлс болон онгоцны тийзийн баримт /2-р хх-ийн 176-178 хуудас/,
**** өвчний түүх /1-р хх-ийн 121-134-р хуудас/,
**** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 243-248-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч *** нь ****-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар Арвайхээр чиглэлийн А0301 дугаартай асфальтан зам дээр *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 13.2 “а” дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд ***н жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан *** улсын дугаартай цагаан өнгийн *** загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *** амь нас хохирч, *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 40-41-р хуудас/, иргэний нэхэмжлэгч *** мэдүүлэг /1-р хх-ийн 241-р хуудас/, гэрч *** мэдүүлэг /2-р хх-ийн 1**************-1*******7-р хуудас/, гэрч *** мэдүүлэг /2-р хх-ийн 197-р хуудас/, дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 64-68-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *** дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 92-94-р хуудас/, Мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 2*******-22*******-р хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн *** дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 190-193-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *** дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 76-78-р хуудас/, дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 118-119-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 4-16 хуудас/, талийгаачийн ажил явдалтай холбоотой баримтууд, нас барсны гэрчилгээ /2-р хх-ийн 8-13*******-р хуудас/, өмгөөллийн хөлс болон онгоцны тийзийн баримт /2-р хх-ийн 176-178 хуудас/, *** өвчний түүх /1-р хх-ийн 121-134-р хуудас/, *** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 243-248-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2-р хуудас/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг.
Шүүгдэгч *** ***-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар Арвайхээр чиглэлийн А0301 дугаартай асфальтан зам дээр *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 13.2 “а” дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд *** жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан *** улсын дугаартай цагаан өнгийн *** загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *** амь нас хохирч, *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас *** амь нас хохирч, *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497, *******10, *******11 дүгээр зүйлүүдэд тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** ...ажил явдлын зардал 22,093,660 төгрөг, манай *** улсад ажиллаж амьдардаг, ажил явдалд оролцох гэж ирсэн зардал 2,488,600, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсний зардал 3,000,000 төгрөг, нийт 27,*******82,260 төгрөгийн хохирлоос *******,000,000 төгрөгийг хасаад нийт хохиролд 22,*******82,260 төгрөг гаргуулах, сэтгэцэд учирсан хохирол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд бүх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, оршуулгын зардал болон бусад хохирол учирсантай холбоотойгоор нийт баримтаар 22,*******82,260 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Иргэний хуулийн *******11 дүгээр зүйлийн *******11.*******-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан тул талийгаач *** төрсөн хүү *** болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон..
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тооцоолоход Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтийн тооцох аргачлалаар Монгол эрэгтэй хүний дундаж наслалт *** байгаа ба талийгаач нь *** настай нас баржээ. Дээрх хуульд заасан зохицуулалтаар тооцоход ****= 99,000,000 тооцоолол нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтай байна гэж шүүхээс дүгнэв.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөрийг Иргэний хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 20******* оны 07 дугаар сарын 03-ны өдийн 2******* дугаартай тогтоолын дагуу сэтгэцэд учирсан гэм хор арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар төлбөрийн хэмжээг 99,000,000 төгрөгөөр тогтоож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******11 дүгээр зүйлийн *******11.*******-д зааснаар шүүгдэгч ***с хохиролд 22,*******82,260 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөр 99,000,000 төгрөг, нийт 121,*******82,260 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот **** тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** /РД:****/-д олгох нь зүйтэй.
Түүнчлэн шүүх хуралдаанд хохирогч *** нь “.... Миний машины хохирол 8,*******8*******,000 төгрөгийг гаргаад өг гэж зөндөө хэлсэн боловч гаргаж өгөөгүй. Би одоо машины хохирлын мөнгө болон эмчилгээний зардал баримтын дагуу гаргуулах, сэтгэцэд учирсан хохирол хуулийн дагуу гаргуулах хүсэлтэй байна....” гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эмчилгээний зардалтай холбоотойгоор эм, тос авсан нийт баримтаар 482,000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан нь нотлох баримтын шаардлага хангасан байна.
Мөн Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №*** дугаартай дүгнэлтээр “...*** улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг бичгээр 8.*******8*******.000 төгрөгөөр тогтоожээ... /1-р хх-ийн 190-193-р хуудас/,
Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 20******* оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2******* дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын дөрөв-д гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан байна. Хохирогч *** сэтгэцэд нь учирсан урвалын шинжүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэжээ. /хх 221 дүгээр хуудас/
Хохирогчийн сэтгэцэд учирсан хорыг уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1******* дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцоолж 660,000x1*******=9,900,000 төгрөгөөр тогтоож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1, *******11 дүгээр зүйлийн *******11.3-д зааснаар шүүгдэгч *** хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөр 9,900,000 төгрөг, авто машины эвдрэлийн үнэлгээ 8,*******8*******,000 төгрөг, эмчилгээний зардал 482,000 төгрөг нийт 18,967,000 төгрөгийг гаргуулж *** тоотод оршин суух хохирогч *** /РД:***/-т олгох нь зүйтэй.
Мөн Иргэний нэхэмжлэгч *** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ...шүүх хуралд суухгүй, иргэний нэхэмжлэлээ дэмжиж байгаа... гэсэн бөгөөд хэрэгт баримтаар тусламж үйлчилгээг төрөөс хөнгөлөлттэй үзүүлсэн болох нь 1 дүгээр хавтас хэргийн *******4-*******8 дугаар хуудаст авагдсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *** 2,8*******,299 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080/-т олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч *** гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч *** гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Нэмэгдэл ялаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг хорих ял оногдуулж дууссан үеэс тооцуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, заримыг нь хэсэгчлэн төлсөн байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.2 дугаар зүйлд зааснаар түүний эдлэх хорих ялын дэглэмийг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэл, хор уршгуудыг шүүхээс тогтоосон хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй. Шүүгдэгч *** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Улсын яллагчийн зүгээс хорих ялын санал гаргаж байгаа учраас энэ өдрөөслэн түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Шүүгдэгч *** гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал байхгүй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч *** шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй. Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзвэл зохих хэд хэдэн нөхцөл байдал байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Урьд нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ үйлдэл бол болгоомжгүй үйлдлээр тохиолдлын шинжтэй өөрөөр хэлбэл урьдаас төлөвлөж бэлтгээгүй тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар энэ гэмт хэрэгт холбогдсон гэдэг нь нотлогдсон байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэдэг. Өөрөөр хэлбэл энэ хүний ялын байдал нь хохирогч нарын эрх ашигт бас тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэсэн үг. Энэ зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлүүлэх нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа. Энэ хүнд прокуророос хорих ял оногдуулж байгаа дээр санал нийлэх боломжгүй байгаа. Учир нь хохирогч нарт өндөр хэмжээний хохирол төлбөр тооцогдон гарсан. Энэ хохирлоос тодорхой хэсгийг төлж барагдуулах асуудал шүүхийн шийдвэрийн дараа яригдана. Тэгэхээр энэ хүн маань хориотой байвал эдгээр хүмүүсийн хохирлыг төлөх багасгах тодорхой хэсгийг бууруулахад дэмжлэг болох тал дээр хууль зүйн болоод тухайн нөхцөл байдлын хувьд боломжгүй. Хохирогчийн өмгөөлөгчөөс ялын тал дээр санал хэлээгүй. Тэгэхээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд энэ ялын санкцуудаас аль хэсгийг нь сонгох вэ гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэхдээ зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь ажил хөдөлмөр эрхлэх тодорхой орлого олох боломжийг үүсгэнэ. Хохирогчтой энэ хэргийн дараа гэрээ байгуулаад тодорхой график байгуулаад бага багаар хохирлыг төлөх нь эдгээр хүмүүст хэрэгтэй бөгөөд эрх ашгаа хамгаалуулж, хохирлоо нөхөн төлүүлж байгаа үйлдэл болж харагдана гэж үзэж байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Нэмэгдэл ялын хувьд прокуророос санал оруулж байгаа таван жил хүртэл хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах саналыг эсэргүүцсэн тайлбар дүгнэлт байхгүй. Тиймээс **** хувийн байдал ахуй амьдралын хувьд хөрөнгө чинээтэй боломжтой биш, өөрөө их бүрэг даруухан хувь хүнийхээ хувьд харилцахад нээлттэй биш, энэ хэрэг үйлдсэнээс болоод хүнтэй чөлөөтэй харьцаж чаддаггүй, ялангуяа хохирогч нартай харьцахаас айдаг зэрэг нөхцөл байдал байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээд ялыг өмгөөлөгчийн тавьсан саналын дагуу шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Хохирол төлбөр төлөх үүрэг үүссэн гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа байх өмгөөлөгчийн хувьд ч гэсэн үүнийг дахин дахин тайлбарлаж ойлгуулах хохирлыг төлүүлэхэд тодорхой график байгуулах, ямар нэгэн хэмжээгээр бодитой ажил болгох талаас нь зөвлөн дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Энэ хэрэг болгоомжгүйгээс болж үүссэн гэхдээ хүний амь нас хохирсон, эрүүл мэндээрээ хохирсон эдгээр хохирогч нараас шүүгдэгчийн өмнөөс харамсаж байгаагаа өмгөөлөгчийн хувьд илэрхийлж байна. Тийм учраас өмгөөлөгчийн тавьсан эрүүгийн хариуцлагын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч *** хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв..
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан ******* жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** хохиролд *******,000,000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөслэн цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, ******* дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *** овгийн ***** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан ******* жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.
*******. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** хохиролд *******,000,000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1, *******11 дүгээр зүйлийн *******11.3, *******11.*******-д тус тус зааснаар
шүүгдэгч *** хохиролд 22,*******82,260 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөр 99,000,000 төгрөг, нийт 121,*******82,260 төгрөгийг гаргуулж *** тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** /РД:***/-д,
шүүгдэгч **** хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөр 9,900,000 төгрөг, авто машины эвдрэлийн үнэлгээ 8,*******8*******,000 төгрөг, эмчилгээний зардал 482,000 төгрөг нийт 18,967,000 төгрөгийг гаргуулж **** тоотод оршин суух хохирогч **** /РД:****/-т
шүүгдэгч **** 2,8*******,299 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080/-т тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөслэн цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН