Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1347

 

                                                                    

 

 

 

 

                  

 

 

 2024       12           04                                       2024/ШЦТ/1347

 

                           

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч “**************” НҮТББ-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц

шүүгдэгч Ю.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Ю-ийн Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан “*************” НҮТББ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********************” НҮТББ-д менежерээр ажилладаг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, *************** дүүргийн ** дүгээр хороо, ***** дүгээр байрны **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Б овогт Ю-ийн Э/РД:*****************/.

Улсын бүртгэлийн дугаар ******************, хүний хөгжлийн асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, сургалт, семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ************ дүүргийн ***** дүгээр хороо, ***** дугаар хороолол, *********** тоот хаягт бүртгэлтэй.

“*******” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, /РД:*******/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:       

Шүүгдэгч Ю.Э, “*******” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ю.Э нь “*******” НҮТББ-д менежерээр ажиллах хугацаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг “...Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно...” гэснийг, 

Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “ТХААГ”/ суурь мэдлэг олгох цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна...”, 5.7 дахь хэсэгт “...Суурь мэдлэг олгох цахим сургалт нь http:/surgalt.tender.gov.mn/ хаягаар зохион байгуулагдана...”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын асуудал хариуцсан нэгж /цаашид “Сангийн яам” гэх/ худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр худалдан авах ажиллагааны сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна...”, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “...Сургалтын байгууллага сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулахад холбогдон гарах зардлыг нөхөх хэмжээгээр тогтооно...” гэснийг,

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Г-ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “*******************” НҮТББ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2.3.1 дэх хэсэгт “...Төв нь Сангийн сайдын 2019 оны 37 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйл заасан тавигдах шалгуурыг мөрдлөг болгон ажиллана...” гэж заасныг тус тус зөрчиж харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгох үйл ажиллагаа явуулахдаа “*******” НҮТББ-д сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авахуулалгүй, тэнцүүлж гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хаан банкинд түүний нэрээр эзэмшдэг *****************тоот данс руу өөрийн нэр дээр эзэмшдэг ******************** тоот данснаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 121 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 11,250,000.00 (арван нэгэн сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг шилжүүлж хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч “*******” НҮТББ-ийн менежерээр ажиллаж байсан Ю.Э нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг “...Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно...” гэснийг, 

Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “ТХААГ”/ суурь мэдлэг олгох цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна...”, 5.7 дахь хэсэгт “...Суурь мэдлэг олгох цахим сургалт нь http:/surgalt.tender.gov.mn/ хаягаар зохион байгуулагдана...”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын асуудал хариуцсан нэгж /цаашид “Сангийн яам” гэх/ худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр худалдан авах ажиллагааны сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна...”, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “...Сургалтын байгууллага сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулахад холбогдон гарах зардлыг нөхөх хэмжээгээр тогтооно...” гэснийг,

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Г-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2.3.1 дэх хэсэгт “...Төв нь Сангийн сайдын 2019 оны 37 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйл заасан тавигдах шалгуурыг мөрдлөг болгон ажиллана...” гэж заасныг тус тус зөрчиж харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгох үйл ажиллагаа явуулахдаа “*******” НҮТББ-д сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авхуулалгүй, тэнцүүлж гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний өөрийн эзэмшлийн Хаан банкны ****************тоот данс руу өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ************** тоот данснаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 09-ний хооронд 121  удаагийн гүйлгээгээр 11,250,000.00 (арван нэгэн сая хоёр зуун тавин мянган) төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон бичгийн баримтуудын хуулбар/1 дүгээр хавтаст хэргийн 13-96 дахь хуудас/, төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн */** дугаартай “Алба хаагчдыг албан тушаалд томилох, цалингийн хэмжээг тогтоох тухай” тушаал болон хавсралтын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 96, 97 дахь хуудас), Төрийн худалдан авах ажиллагааны газрын Сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дэх хуудас), гэрч Ц.Б-ын мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 123, 124 дэх хуудас), гэрч А.О-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 126, 127 дахь хуудас), мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 189-195 дахь хуудас), мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн этгээдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 221-223 дахь хуудас), Прокурорын 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн *********************/***/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 227-231 дэх хуудас), Эрүүгийн ***************************** дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Ю.Э-ын мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 234, 235 дахь хуудас), Прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн **********************/***/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 241-245 дахь хуудас), Эрүүгийн ********************* дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан “*******” НҮТББ-ын хууль ёсны төлөөлөгч Г.Ц-ын мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 5, 6 дахь хуудас), Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ************************ /***/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 9-13 дахь хуудас), Эрүүгийн **************дугаартай хэргийн яллагдагч С.Ч-ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 16 дахь хуудас), “*******” /РД:******/ НҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 25, 26 дахь хуудас), “*******” /РД:********/ НҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 27, 28 дахь хуудас), “*******”-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01/15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар болон хөдөлмөрийн гэрээний хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 8-12 дахь хуудас), “*******” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээний хуулбар болон ажилтны судалгаа (3 дугаар хавтаст хэргийн 13-17 дахь хуудас), Сангийн яам, Хүний хөгжил судалгаа, сургалтын төвийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 04 дугаартай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 87, 88 дахь хуудас), яллагдагч Ю.Э-ын мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 156 дахь хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийн эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүгдэгч Ю.Э, “Хүний хөгжил судалгаа, сургалтын төв” нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн хүний хөгжлийн асуудлаар сургалт, семинар зохион байгуулах эрхийг хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Ю.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч “*******” НҮТББ-т хүний хөгжлийн асуудлаар сургалт, семинар зохион байгуулах эрхийг хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ю.Э-д оногдуулсан 5.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд,  “*******” НҮТББ-д оногдуулсан 120.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ю.Э нь шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор, “*******” НҮТББ нь 3 жилийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг сиди хураагдан ирсэн бөгөөд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ю-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, “*******” НҮТББ-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Э-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*******” НҮТББ-ийн хүний хөгжлийн асуудлаар сургалт, семинар зохион байгуулах эрхийг хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Э-д оногдуулсан 5.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд, “*******” НҮТББ-т оногдуулсан 120.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хавтаст хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хадгалсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ю.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЛЗОД