Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/462

 

 

 

 

 

 

 

 

 

2024        11         13                                              2024/ШЦТ/462

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Адаргалж,

 

Нарийн бичгийн дарга П.П

    Улсын яллагч Ц.М

    Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э, С.П, О.Б, Д.А

   Шүүгдэгч Д.Ц, Б.О, Ш.Д, “О” ХХК нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1925007070103 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Ө овогт Б-ны О,

2. О овогт Д-ын Ц,

3. Х овогт Ш-ын Д,

4. “О” ХХК

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

1. Шүүгдэгч Б.О нь “ЭҮ” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “О” ХХК-ий тус тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ш.Д-с үргэлжилсэн үйлдлээр Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 38 сая төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 23 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 сая төгрөг нийт 71 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

 

 “О” ХХК-ий “ЭҮ” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс “О” ХХК-ийг тус тендерт шалгаруулах талаар урьдчилан амлалт өгч, “О” ХХК-ийн захирал Ш.Д-с өөрийн нөхөр Р.Б-н Хаан банкны***** дугаарын дансаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  5 сая төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхонд 2019 оны 1 дүгээр сард 25 сая төгрөгийг тус тус хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авч хахууль авсан гэмт хэрэгт,

 2. Шүүгдэгч Д.Ц нь “ЭҮ” ХХК-ий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-ийн захирал Ш.Д-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаас хяналт шалгалт хийлгэхгүй, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын байранд гүйцэтгэх ажил үүргийн 3 дахь заалтад заасан “Компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах” албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2018 оны 6 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд Ш.Д-с 5 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1.96 хувийн согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэсвгэрийн замд **-** УБЛ улсын дугаартай “Lexus LX570” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Ш.Д нь “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг өөрийн “О” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 6 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 5 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

 “ЭҮ” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” ХХК шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “ЭҮ” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 38 сая төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 23 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 сая төгрөг нийт 71 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

“ЭҮ” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” ХХК-иар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт түүний нөхөр Р.Б-н Хаан банкны***** дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр  5 сая төгрөг шилжүүлсэн, 2019 оны 1 дүгээр сард Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхонд Б.О-т 25 сая төгрөг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч “О” нь захирал Ш.Д “О” ХХК-ийн нэрийн өмнөөс “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 6 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг нутаг дэвсгэр “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 5 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

“ЭҮ” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “ЭҮ” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байсан Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 71 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

“ЭҮ” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” ХХК-иар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт түүний нөхөр Р.Б-н Хаан банкны***** дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр  5 сая төгрөг шилжүүлсэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарын хороолол” хотхонд 2019 оны 1 дүгээр сард Б.О-т 25 сая төгрөг хүүгүй зээлүүлж хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж хахууль өгсөн гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

          - Шүүгдэгч Д.Ц-г  нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,

          - Шүүгдэгч Ш.Д-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

          - Шүүгдэгч “О” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Д ахаас 71 сая төгрөг бэлнээр авсан зүйл байхгүй. Д ах худлаа ярьж байна. Үнэлгээний хуралд оролцохдоо “О” ХХК нь шаардлага хангахгүй гэж үзээд эсрэг санал өгсөн. Энэ тухай баримт нь хэрэгт байгаа. Д ахтай хамт ажиллаж байсан. Нутгийн зөвлөлийн шинэ жил дээр нэг нутгийнх гэдгээ мэдсэн. Манай аав найруулагч хүн Улиастайн цэргийн бослогын талаар кино хийсэн юм. Тэр киноны маркетингийн ажилд мөнгө хэрэг болсон гэхээр нь Д ахтай холбогдож мөнгө зээлээч гэж хэлсэн. Гэхдээ тэр мөнгийг би аваагүй киноны маркетингийн ажилтан аваад дараа Д ахад буцааж өгсөн байсан. Намайг хахууль авсан хэрэгт буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ “Машинаа осолд оруулчихаад засварын мөнгө төгрөг хэрэг болоод Даас 5 сая төгрөг зээлж аваад буцааж өгсөн нь үнэн. Миний хувьд Дын “О” компаний ажилтай ямарч хамаагүй. Би хяналт тавьдаггүй. Эдний компани өөрсдөө ХАБЭА ажилтантай. Би Дыг олон жилийн өмнөөс танина. Бид хааяа уулзаж биллярьд тоглох, хоол идэх асуудал байдаг. Миний хувьд ямар нэг ажил бүтээж өгнө, алдаа зөрчлийг аргалж өгнө гэж ярьж, хэлсэн зүйл байхгүй. Машины засварт мөнгө хэрэг болоод зээлж аваад буцааж өгсөн. Намайг хахууль авсан гэж буруутгаж байгааг ойлгохгүй байна. Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон хэргийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Д мэдүүлэхдээ “Манай компани тендерт үндэслэлгүй ялагдсан болохоор шүүхэд хандсан. Таньдаг хуульч ахаасаа асуухад АТГазарт өргөдөл өгөөд шалгуул, тэгвэл асуудал удааширч танайд ашигтай байдал бий болно гэхээр нь О , Ц нарыг хахууль авсан гэж өргөдөл гаргасан. Үнэндээ бол тийм зүйл байхгүй. О т 71 сая төгрөг өгөөгүй. Тухайн цаг хугацаанд манай данснаас гарсан мөнгө нь бид газар худалдаж авах зорилгоор бусдад өгсөн мөнгө байгаа юм. Энэ тухай баримтаа гаргаж өгсөн. Би амралтаар нутагтаа явж байхад Улиастайн цэргийн бослогын талаар кино хийж байсан. Кинонд мөнгө оруулбал ашигтай байж магадгүй гэж бодоод 30 сая төгрөгийг өгсөн. Уг мөнгөө буцааж авсан. Ц ах надаас мөнгө зээлээч гэхээр тухайн үед хотод ажилтай явж байсан болохоор мөнгө өгч чадаагүй. Дараа нь мөнгө шилжүүлсэн. Ц ах буцаагаад өгсөн. Эдгээр хүмүүсийг гүтгэж худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. “О” ХХК-ийн ерөнхий менежер Ө.Ц-н гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14.00 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

2. “О” ХХК-ийн захирал Ш.Д-н өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

3. “*** ” гэх хаягаас 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бичсэн “...hi heden yum uguhgui yum uu” гэсэн, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бичсэн “...hi heden yum uguh bolomj alga uu...ok daraagiinh 10 sard zarlana shuu” гэсэн, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бичсэн “...zaluu hulhidaj bn u” гэсэн мессежүүд болон 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “...hi 16 bolov” гэсэн мессежний хариуд бичсэн “мөнгө орохгүй байж дөнгөж өнөөдөр оров 1 дэхэд уулзах уу дүү нь хөдөө явж бна” гэсэн мессежний хуулбар.  /1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал/,

4. Гэрч Ө.Ц-н “нарийн бичиг Б.О тендер сонгон шалгаруулалт зарласан үед хувийн сонирхлоор оролцогч компаниудтай харилцаа үүсгэн хууль зөрчиж, манай компанийн захирал Ш.Д руу гар утсаар ярьж “надад 30.000.000 төгрөг хэрэгтэй байна, манай аав кино хийдэг юм, уг кинонд хэрэглэх гэсэн юм” гээд удаа дараа 30.000.000 төгрөг нэхсэн. Тэгээд манай захирал “тендер явж байгаа учир мөнгө зээлэхгүй бол болохгүй, манай компанид сөрөг нөлөө үзүүлнэ” гэж айж 25.000.000 төгрөг бэлнээр О т өгсөн, 5.000.000 төгрөгийг Б.О ийн нөхөр Б ыг Хаан банкны***** тоот дансаар шилжүүлэн өгсөн. 2016 онд манай компани ажилчдын халуун хоол нийлүүлэх тендерт оролцох явцад О  манай компаниас мөнгө нэхэж байгаад 70.000.000 төгрөг бэлнээр аваад манай компанийг тухайн үед шалгаруулсан юм. Б.О мөнгө өгөхгүй тохиолдолд тендерт оролцсон компаниудаас өө хайж шалгаруулдаггүй. Д.Ц тендер шалгаруулалт явагдаж байхад болон манай компани 2016 онд халуун хоол нийлүүлэх тендерт шалгарч, үйлдвэрийн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байхад Д захирал руу байнга ярьж, мөнгө нэхэж, мессеж бичиж, “би танай компанийг сонгон шалгаруулалтад гаргаж ирсэн” гэж дарамталж, албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө нэхсээр байгаад 2016 онд тендерт манай компани шалгараад үйл ажиллагаагаа явуулж байхад цувуулаад бэлнээр 30.000.000 орчим төгрөг авсан. 2018 онд дахин тендер сонгон шалгаруулалт зарлагдахад Д захирал руу “тендер болох гэж байгаа дүү, мөнгө өгөхгүй юу” гээд мессеж бичиж дарамталж байгаад бэлнээр 5.000.000 төгрөг авсан. Тендер шалгаруулалт хууль бусаар явагдсан гэдэг яриа гадуур яригдсанаас хойш Д.Ц манай ах Д руу утсаар залгаж, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уулзаад “ахынх нь буруу байсан, ахыгаа аварч өршөө, миний буруу байсан, би үнэхээр тендерийн бичиг баримтын дагуу ажиллагаагүй, тэр бичиг баримтыг хараагүй, 40 жил “ЭҮ”-т ажиллачихаад хөөгдөж гармааргүй байна, би чамаас авсан мөнгөнөөсөө буцаагаад 5.000.000 төгрөг өгье, миний талаар хэм, ам гаргахгүй өнгөрөөчих” гэж гуйсан гэсэн” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

5. Гэрч Ө.Ц-н “Дын эхнэр “О” ХХК-ийн дэд захирал Ө.А О  рүү 2019 оны 4 дүгээр сард мессеж бичиж 30.000.000 төгрөгөө буцаан авах талаар хэлж, авсан гэсэн. Ц нь 2018-2019 оны хооронд захирал Дыг дарамталсаар байгаад 30.000.000 орчим төгрөг авсан гэсэн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр захирал Дтай уулзаж, “ахыгаа уучлаарай, ах нь авсан мөнгөнөөсөө 5.000.000 буцаагаад гээд компанийн *  гэх Голомт банкны данс руу шилжүүлсэн гэсэн” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал/  

6. Гэрч Ө.Ц-н “2016 онд “ЭҮ” ХХК-иас зарласан ажилчдыг халуун хоолоор үйлчлэх тендерт үнэлгээний хорооны гишүүн н.О  нь шалгаруулсан гэж 100 орчим сая төгрөг нэхээд байна, 70 орчим сая төгрөгийг О т хувааж өгөхөөр болсон” гэж Ш.Д захирал ярьж байсан, гэхдээ яг хэзээ, хэзээ н.О т мөнгө өгсөн талаараа ярьж байгаагүй. Манай компани нь “ЭҮ” ХХК-ийн ажилчдыг халуун хоолоор үйлчлэх 2016 оны тендер сонгон шалгаруулалтад шалгарч, үйл ажиллагаагаа эхэлсэн байх үед Ц дарга хоол муу, шаардлага хангахгүй байна, гэрээг цуцална” гэж айлгаж дарамталж байгаад захирал Ш.Д-с удаа дараа мөнгө авч байсан гэж Ш.Д дарга хэлж байсан, харин хэзээ, хэдэн төгрөг Ц-д өгсөн талаар хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал/,

7. Гэрч Ө.А-н “2016 онд “ЭҮ” ХХК-иас үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтан нарт халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн сонгон шалгаруулалтын ажилд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.О-т миний нөхөр Ш.Д 2016-2019 оны тендер зарлахаас өмнө хүртэл цувуулж 70.000.000 төгрөг өгсөн. О т мөнгө өгөх болгондоо надад хэлж байсан. Сүүлд 2019 оны 4 дүгээр сараас О ээс 70.000.000 төгрөгөө нэхэж мессеж бичээд 28.000 ам.долларыг манай нөхөр Дд О ийн нөхөр өгсөн гэсэн, энэ талаар Д сайн мэднэ. 2016 оны тендерийн 2-р багцад манай компанийг сонгон шалгаруулсан гэж 2016-2019 онд үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байсан Д.Ц нь нөхөр Ш.Д-с 30 гаруй сая төгрөг авч 2019 онд манай нөхрөөс уучлалт гуйж компанийн *  гэх Голомт банкны данс руу 5.000.000 төгрөг буцаан хийсэн. Б.О , Д.Ц нарт нөхөр Ш.Д “тендерт сонгон шалгаруулчих болов уу” гэж бодож мөнгө өгч байсан” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118-120 дахь тал/,

8. Гэрч Ө.А-н “Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О  гэдэг хүүхэнд манай нөхөр Д нийт 71.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Би энэ асуудлыг тухайн үед нь мэдээгүй, 2019 оны тендерт унасны дараа мэдсэн. Ц манай нөхөр Дыг утсаар байнга дарамталдаг байсан ба “одоо тендер зарлалаа шүү дээ, тендерийн хугацаа болж байгаа шүү дээ, хөөе ахыгаа мартчихсан уу, хэдэн төгрөг өгөх боломж байхгүй юу” зэрэг мессежүүдийг манай нөхрийн утас руу явуулсан байсан. Би энэ мессежийг нь сүүлд нөхрийнхөө утсан дээрээс харсан. Тэгээд манай нөхрөөс хоёр удаа 5.000.000 нийт 10.000.000 төгрөгийг авсан буцаагаад манай компанийн данс руу 5.000.000 төгрөг хийсэн байсан түүнээс Ц-д мөнгө зээлүүлсэн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 120-122 дахь тал/,

9. Гэрч Ө.А-н “тендерт манай компанийг шалгаруулсан гэж үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.О-т 70 гаруй төгрөг өгөхөөр боллоо” гэж хэлж байсан, сүүлд 70 гаруй сая төгрөгийг 2 билүү 3 хувааж өгсөн талаараа хэлж байсан. Ц дарга манай компанийг бага зэрэг алдаа гаргахаар “гэрээг цуцална” гэж айлгаж, дарамталж байгаад нөхөр Даас удаа дараа мөнгө авч байсан, ...Ц-н хариуцан ажиллаж байсан хэлтэс нь манай компанийн хоол хийх үйл ажиллагаа, хөдөлмөр аюулгүй ажиллагааг хянадаг маш чухал эрх мэдэлтэй хэлтэс. Тиймээс Ц-н хэлснээр манай компани ажиллахгүй бол компани бага зэрэг алдаа гаргахад н.Ц-н шийдвэрээр “ЭҮ” ХХК манай компанитай байгуулсан гэрээгээ цуцлах эрсдэлтэй. Тэгээд л манай нөхөр Ш.Д аргагүйн эрхэнд хахууль болгон мөнгө өгч байсан байх.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 150-152 дахь тал/,

10. Гэрч Р.Б-н “Би тухайн үедээ Улаанбаатар хотод найз нөхөдтэйгөө явж байгаад мөнгөний хэрэг гараад байхаар нь өөрийн танил Д ахаас мөнгө зээлж авсан удаатай. Дээрх 5.000.000 төгрөгийг Эрдэнэтэд байхдаа 2019 оны 3 дугаар сар байна уу, 4 дүгээр сарын үед түүний ажил болох Эрдэнэтийн дулааны станцын ойролцоо өгсөн. Би дээрх 5.000.000 төгрөгийг зээлсэн цаг хугацаатай маш ойрхон. Найзуудтайгаа нийлж Дарханд автозамын ажил авах санаатай хөөцөлдөж байсан үе. Д ахын 9911-тэй дугаар байсан, залгаж “ахаа надад дахиад 60.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэхэд Д ах зөвшөөрснөөр бэлнээр 60.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим уулзаж авсан байдаг. Тухайн үед 60.000.000 төгрөг нь хар өнгийн гялгар тортой, банкныхаа боодолтой байсан. Тэгээд 2019 оны 5 дугаар сард 60.000.000 төгрөг болон өмнө нь авсан 5.000.000 төгрөгийн хамт хүүг нь бодоод 27.000 ам.доллар болгож өөрт нь өгсөн. Би эхнэртээ Даас мөнгө зээлсэн талаар хэлээгүй. Дарханд “П ” ХХК-ийн захирал А  /** /-ын хамтаар ажил авсан байсан тул эхний санхүүжилтээс орсон мөнгөнөөс 27.000 ам.долларыг хөрвүүлж аваад бэлнээр өгсөн хэрэг. Би Даас зээл авсан 60.000.000 төгрөгийг П  ХХК-ийн нэрээр Дарханд тендерт оролцохдоо тендерийн баталгаанаас эхлүүлээд хүмүүсийн цалин зэрэгт зарцуулаад дуусгасан” гэсэн мэдүүлэг /25 дахь хавтаст хэргийн 27-28 дахь тал/,    

11. Гэрч Р.Б-н “Ер нь тухайн үед 60.000.000 төгрөгийг эхнэр О ээс авсан нь үнэн, би өмнө мэдүүлэхдээ “Даас авсан мөнгө байна” гэж бодсон байсан учраас дээрх мэдүүлгийг өгсөн байна. Мэдүүлэгт дурьдагдсан 27.000 ам.доллар өгсөн, авсан асуудал огт болоогүй, Даас биечлэн 60.000.000 төгрөг авсан зүйл байхгүй. Даас авсан мөнгө биш, Б  гэдэг хүнээс авсан мөнгө юм байна билээ” гэсэн мэдүүлэг /28 дахь хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

12. Гэрч Р.А гийн “миний бие 2007 онд уг компанийг ганцаараа үүсгэн байгуулсан. Дархан-Уул аймгаас зарлагдсан тендер сонгон шалгаруулалтад оролцож, хоёр ажлыг гүйцэтгэсэн. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 74.875.373 төгрөгийн санхүүжилт орсноос 32.932.833 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 67.383.238 төгрөгийн санхүүжилт орсноос 29.411.691 төгрөгийг Р.Б-н хувийн данс руу шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 51.899.821 төгрөгийн санхүүжилт орсноос бэлнээр 21.000.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 46.013.838 төгрөгийн санхүүжилт орсноос 18.000.000 төгрөгийг бэлнээр Р.Б гаргаж өгсөн байна. Р.Б дээрх хоёр ажлыг гүйцэтгэхдээ өөрөө зардлаа гаргаад үйл ажиллагааг нь бүрэн хариуцаад манай компанийн нэрээр ажлыг хийж гүйцэтгэж байсан.” гэсэн мэдүүлэг /28 дахь хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

13. Гэрч Б.А-н “* УНЗ улсын дугаартай “Toyota Highlander” загварын автомашиныг 2013 оны юм уу тэр хавьцаа л бид АНУ-с худалдаж авч байсан, тээврийн хэрэгсэл О т байгаа. Би 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Австрали улс руу явж байсан, тэр үеэр О т дээрх машиныг зарж борлуулахаар болж нэрийг нь шилжүүлээд өгч байсан, тухайн үед мөнгө, төгрөгөө авчихаад нэрээ шилжүүлж байсан байх. Миний машиныг унаж байгаагүй байхаа, би машинаа бусдад дамжуулж унаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /29 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/,

14. Гэрч Т.Б ын “Б.О надад “манай нөхөр Дарханы зам дээр хятад компанийн туслах гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм, санхүүжилт нь орж ирэхгүй байна, мөнгө зээлээч” гэж гуйж байсан. Тэгээд Чингэлтэй дүүрэгт байсан орон сууцаа барьцаалаад зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулаад мөнгө зээлүүлж байсан, ...ямар ч байсан бэлэн мөнгө өгч байсан. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Б.О тэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан байна, барьцааны гэрээн дээр 80.000.000 төгрөг, зээлийн гэрээн дээр 30.000 ам.доллар гэж байгуулсан байна. Би үл хөдлөхийн газар дээр очиж байрыг чөлөөлж өгч байсан, мөнгийг бэлнээр, доллараар буцаан авч байсан санагдаж байна” гэсэн мэдүүлэг /29 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

15. Гэрч Г.М-н “2000 киноны продюсер буюу кино санаачлагч эзэмшигчээр О  ажиллаж байсан, киноны маркетингийн ажилд зарцуулагдах мөнгөний төсөв төлөвлөгөөг би О  эгчид гаргаж өгсөн. О  эгч “бүх мөнгөө киноны хийцлэлд зарцуулсан, маркетингийн зардлын мөнгө байхгүй” гэж байсан. Киног нь судалж байгаад Завханы түүхэн кино байсан учир “Завхан аймгийн нутгийн зөвлөл, түүнтэй хамааралтай хүмүүсээс мөнгийг босгож болдог шүү” гэдгийг хэлж байсан. Тэгээд нутгийн зөвлөлийн нэг хүний дугаарыг надад өгөөд нөгөө хүн рүү нь залгаж байгаад 25.000.000 төгрөгийг зээлэхээр болсон. Нэрийг нь санахгүй байна, 9911 дугаартай хүн байсан. Өөрийгөө Эрдэнэтэд байдаг, манай нутгийн зөвлөл киног ивээн тэтгэх боломжгүй, харин кинонд чинь зориулаад түр мөнгө зээлүүлье, буцаагаад өгөх хэрэгтэй” гэж хэлж байсан. Өвөл хүйтэн л байсан, “Улаанбаатар хотод орж ирэхээрээ хэлнэ” гээд 1 билүү 2 дугаар сард “Нарны хороолол”-ын тэнд 25.000.000 төгрөг бэлнээр авсан. 2019 оны 4 билүү 5 дугаар сарын үеэр 25.000.000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн” гэсэн мэдүүлэг /29 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал/, 

16. Яллагдагч Б.О ийн “Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, 25.000.000 төгрөгийг бол Дтай холбогдож зээл хэлбэрээр авч, буцаан төлсөн, нөхрийн дансаар орсон гээд байгаа 5.000.000 төгрөгийг тус газарт манай нөхөр бид хоёр мэдүүлэг өгсний дараа л мэдсэн. Бэлнээр 25.000.000 төгрөг авснаас хойш хугацаанд Д бид хоёрын дунд өөр мөнгө, төгрөгийн харилцаа байгаагүй, бусад мөнгө, төгрөгийн асуудлын хувьд манай нөхөр Б  нь Даас зээл хэлбэрээр аваад буцаан төлсөн байсан” гэсэн мэдүүлэг /25 дахь хавтаст хэргийн 46 дахь тал/,    

17. Яллагдагч Б.О ийн “2016 оны үнэлгээний хороонд миний бие нарийн бичгийн даргаа ажиллаж байсан. Нарийн бичгийн хувьд тендерийн нээлтийг зарлах, протоколь хөтлөх ажлыг чиг үүргийн хувьд хариуцдаг. 2016 оны тендер дээр “О” ХХК бүх багцад оролцсон. Тэгэхэд олон багцад оролцсон хир нь тендерийн баталгааг нэг ирүүлсэн байсан. Тэгээд нээлтийн тэмдэглэл дээр тендерийн баталгааг зарлахдаа тухайн компани оролцож байгаа багцууд дээр нэг тендерийн баталгааг ирүүлсэн байна гэдгийг би өөрөө зарласан, тэмдэглэлдээ дурьдаад нээлтээ дууссан. Миний хувьд хурал дээр “О” ХХК нь оролцож байгаа асуудлууд дээр нэг тендерийн баталгааг ирүүлж болохгүй гэдгийг хуулийн хүрээнд тайлбарлаж өгөөд эсрэг саналтайгаар оролцсон. Сангийн яамнаас “О” ХХК нь олон багцад оролцохдоо тендерийн баталгааг нэг үнийн дүнтэйгээр ирүүлсэн, хуулийн зохицуулалтаар орсон багц тус бүр дээр тендерийн баталгааг ирүүлэх ёстой, гэхдээ нэг ирүүлээд байгаа тендерийн баталгааг оролцож байгаа бүх багц дээр биш зөвхөн нэг багц дээр дүйцүүлж үнэлж болно гэсэн. Тэгээд үнэлгээний хорооноос Сангийн яамны шийдвэрийг үндэслээд нэг багц дээр үнэлгээ хийгээд шалгаруулж байсан юм. 2019 оны тендер дээр “О” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлагуудын нэлээн олон шаардлагыг хангаагүй, материалын зөрчилтэй тул дэмжихгүй санал өгсөн” гэсэн мэдүүлэг /27 дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал/, 

18. Яллагдагч Д._Ц “...би өмнө нь мэдүүлэг өгсөн юм чинь дахин мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /25 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал/,    

19. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг дээр урьд өмнө нь мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /25 дахь хавтаст хэргийн 58-59 дэх тал/, 

20. Ш.Д нь өөрийн болон “О” ХХК-ийн өмнөөс яллагдагчаар, бичгээр өгсөн “2016 оны 10 дугаар сард “ЭҮ” ХХК-ийн ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендер зарлагдсаны дараа “ЭҮ” ХХК-ийн ажилтан Б.О “би тендерийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, танай компани одоо зарлагдаж буй тендерт оролцож цаашид ажлаа үргэлжлүүлэн хийе гэж бодож байгаа бол надад тухайн тендерийн үнийн дүнгийн 2 хувь болох 71.000.000 төгрөгийг өгвөл шалгаруулж болох юм, хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол тендерт гарах боломжгүй” гэж утсаар хэлсний дараа би “энэ мөнгийг өгнө гэж зөвшөөрөхгүй бол тендерт шалгарч чадахгүй, Б.О эрх мэдлээ ашиглан улмаар хясан боогдуулж, тендерээс хасна” гэж ойлгон түүнтэй дахин ярьж зөвшөөрснөөр тендер шалгаруулалт болоход ТББ-ын бүх шаардлагыг хангасан баримт бичиг бүрдүүлэн хүргүүлсний эцэст тендерт шалгарсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсаны дараа Б.О ийн шаардсаны дагуу 38.000.000 төгрөг бэлнээр, 2017 оны 2 дугаар сард 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 23.000.000 төгрөг бэлнээр өгч, дараа нь буцаан авснаа хүлээж байна.

Үүний дараа 2019 оны 1 дүгээр сард зарлагдах “ЭҮ” ХХК-ийн ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерт Б.О нь “тендерийн үнэлгээний комисст оролцож байгаа, урьдын адил тендерт шалгарч, ажлаа үргэлжлүүлэн хийе гэж бодож байгаа бол энэ удаа бүр мөсөн авахгүй, аавын хийж байгаа киноны санхүүжилтэд яаралтай шаардлагатай байгаа мөнгө зээлүүлбэл шалгаруулж болох юм” гэсэн дарамт ирсэн учир 2018 оны 12 дугаар сард 5.000.000 төгрөгийг түүний нөхөр Б ын Хаан банк дахь дансанд, 2019 оны 1 дүгээр сард 25.000.000 төгрөгийг бэлнээр зээлж, дараа нь буцаан авснаа хүлээж байна.

“ЭҮ” ХХК-ийн ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн гэрээт ажил үүрэг гүйцэтгэх явцад “ЭҮ” ХХК-ийн ХАБЭАБО-ны хэлтсийн дарга Д.Ц-н зүгээс манай компанийн гүйцэтгэж буй ажилтай холбоотой зарим нэг зөрчил илэрмэгц албан шугамаар зохих арга хэмжээг авч, шаардлага тавих ёстой байтал хувийн журмаар “та нар ажлаа хийж чадахгүй байна, тэгээд байвал гэрээг чинь цуцална, дараагийн тендерт гаргахгүй шүү” гэх мэт дарамт ирж, удаа дараа ажил үүрэгтэй холбоотой хясан боогдуулж, утсаар ярих, мессеж бичих зэрэг үйлдлүүд хийсээр байсан нь зарим баримтаар нотлогдож байгаа. Иймээс Д.Ц-н дарамтаас шалтгаалан 2018 оны 6 дугаар сард 5.000.000 төгрөгийг түүнд бэлнээр өгч, дараа нь буцаан авснаа хүлээж байна. Өөрийн компанид ажиллаж буй 70 гаруй ажилчид, түүний ар гэрийн өмнө хүлээсэн нийгмийн хариуцлага, ажилчдын орон тоо, цалин хөлсийг хэвээр үлдээх, тогтвортой ажиллуулах, компанийн үйл ажиллагаа тогтмол байх улмаар хөгжиж, дэвших эрх ашгийн өмнөөс хуулийн өмнө өөрийн гэм буруутай үйлдэл хийж байснаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний бие болон манай “О” ХХК-ийг зохих хуулийн дагуу ял шийтгэлээс чөлөөлж, цаашид манай компани шиг олон аж, ахуйн нэгжүүдийг хууль бус тендер шалгаруулалтад өртөж хохирох, авилгын ба бусад гэмт хэрэгт өртөхгүй байх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг /25 дахь хавтаст хэргийн 69-71, 79-82 дахь тал/,    

21. “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх **** дугаартай тендерийн баримт, тендерт оролцогч комданиудаас ирүүлсэн тендерийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 162-166 дахь тал/,

22. “О” ХХК-ийн Голомт банкны *  дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн; “2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Д /**** / 512530731 тоот ЧЕК ЗАРЛАГА” гэх утгатай 38.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна” гэх тэмдэглэл, “2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Д /**** / 512530740 тоот ЧЕК ЗАРЛАГА” гэх утгатай 23.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.” гэх тэмдэглэл, “2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Д /**** / 512551267 тоот ЧЕК ЗАРЛАГА” гэх утгатай 10.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.” гэх тэмдэглэл, “2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Д /**** / 512773743 тоот ЧЕК * ” гэх утгатай 5.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.” гэх тэмдэглэл, “2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Д.Ц-с -с 2015 оны зээлийн төлбөр ** ” гэх утгатай 5.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна.” гэсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал/,

23. Гэрч Р.Б-н Хаан банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн “2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Даас Б од “Д Ш ” гэх утгатай 5.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна.” гэсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал/,

24. www.MONGOLBANK.MN сайтад үзлэг хийсэн мөрдөгчийн “2019 оны 5 дугаар сарыг сонгон хайлт хийхэд 2019 оны 5 дугаар сард нэг доллар 2645.16 төгрөгийн дундаж ханштай байсан мэдээлэл байна.” гэсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 169 дэх тал/,

25. Ш.Д-н *  дугаартай гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 170-171, 172-174 дэх  тал/,

26. Ө.А-н *  дугаартай гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 175-178, 179-184, 186-188, 189-195 дахь тал/,

27. Ө.А , Б.О нарын харьцсан мессежүүд /2 дахь хавтаст хэргийн 39-44 дэх тал/,

28. Ө.А , Д.Ц нарын харьцсан мессежүүд /2 дахь хавтаст хэргийн 45-51 дэх тал/,

29. “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Д-н 2016 оны 8 сарын 31-ний өдрийн 101 дугаартай, “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал, уг тушаалын хавсралт /2 дахь хавтаст хэргийн 71, 72 дахь тал/,

30. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай, “ЭҮ” ХХК-ийн ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ /2 дахь хавтаст хэргийн 73-80 дахь тал/,  

31. “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б-н 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/842 дугаартай, “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал /2 дахь хавтаст хэргийн 85 дахь тал/,

32. “О” ХХК-ийн Голомт банкны *  дугаарын дансанд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Д /**** / 512530731 ЧЕК ЗАРЛАГА” гэх утгатай 38.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн”, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Д /**** / 512530740 ЧЕК ЗАРЛАГА” гэх утгатай 23.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн”, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Д /**** / 512551267 ЧЕК ЗАРЛАГА” гэх утгатай 10.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,  2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Д /**** / 512773743 тоот ЧЕК * ” гэх утгатай 5.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ,  2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Д.Ц-с -с 2015 оны зээлийн төлбөр ** ” гэх утгатай 5.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн тухай  дансны хуулгууд /8 дахь хавтаст хэргийн 243, 246  дахь тал, 9 дэх хавтаст хэргийн 1, 17, 39 дэх тал/, 

32. Р.Б-н Хаан банкны***** дугаарын дансанд үзлэг хийсэн; “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Д-с Б од, Д Ш ” гэх утгатай 5.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна.” гэсэн тэмдэглэл, дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 169 дэх тал/,

33. “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх **** дугаартай тендертэй холбоотой баримт бичгүүд /10 дахь хавтаст хэргийн 229-250, 11 дэх хавтаст хэргийн 1-107, 111-130, 167-185 дахь тал/,

34. “ЭҮ” ХХК-ийн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ТҮ-2016/01 дугаартай тендертэй холбоотой баримт бичгүүд /22 дахь хавтаст хэргийн 55-250 дахь тал, 23 дахь хавтаст хэргийн 1-250, 24 дэх хавтаст хэргийн 1-250 дахь тал/,

35. Иргэн Т.Б , Б.О нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 80.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц барьцаалсан тухай “Барьцааны гэрээ”, 30.000 ам.долларыг 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 3 сар 12 хоногийн хугацаатай зээлүүлсэн тухай “Зээлийн гэрээ”-ний хуулбарууд, мөн 20.000 ам.долларыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Т.Даваажаргал хүлээн авсан баримт /26 дахь хавтаст хэргийн 17, 18, 33 дахь тал/,   

36. “ЭҮ” ХХК-ийн 2018 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан дүрмийн хуулбар /26 дахь хавтаст хэргийн157-171 дэх тал/,

37. “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Д, өмгөөлөгч О.Сарантуул нарыг байлцуулан тус компанийн Голомт банк дахь *  дугаарын данснаас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 38.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 23.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийн бэлнээр зарлага хийсэн гүйлгээнүүдийг бэлэн мөнгөний орлогод авсан эсэх, мөнгийг хэрхэн, юунд зарцуулсан талаар анхан шатны баримт байгаа эсэхийг үзэхэд яг тухайн цаг хугацаа болон мөн дүнгээр хийгдсэн зарлагын болон бусад санхүүгийн анхан шатны баримтууд “О” ХХК-ийн 2016, 2017 оны санхүүгийн баримтад байхгүй байна.” гэсэн  мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл /28 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/,

38. * УНЗ улсын дугаартай “Toyota Highlander” загварын тээврийн хэрэгслийг “...Б.Ариунжаргал 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, Б.О 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эзэмшиж байгаа.” талаарх лавлагаа тодорхойлолт /28 дахь хавтаст хэргийн 174-180 дахь тал/,

39. Захиалагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н гүйцэтгэгч П ХХК-ийн захирал Р.А  нарын байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ОНХС2019-01/18 дугаартай “Автозамын шинэчлэлтийн ажлын гэрээ” /Дархан сумын 14 дүгээр баг/, /Төв замаас 3 дугаар байр хүртэл 116.588.630 төгрөгийн үнийн дүнтэй/ гэрээ дүгнэсэн акт /28 дахь хавтаст хэргийн 202-209, 211 дэх тал/,  

40. Захиалагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н гүйцэтгэгч П ХХК-ийн захирал Р.А  нарын байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ОНХС, ДСОНХС 2019-01/03 дугаартай “Автозамын өргөлтгөл, засварын ажлын гэрээ” /Дархан сумын Өргөө баг 218.047.946 төгрөгийн үнийн дүнтэй/, гэрээ дүгнэсэн акт /28 дахь хавтаст хэргийн 215-222, 224 дэх тал/,  

41. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэгч С.Б , шилжүүлэн авагч “О” ХХК-г төлөөлж Ш.Д нарын хооронд байгуулсан үйлдвэрлэл, гараашийн зориулалттай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /29 дэх хавтаст хэргийн 14, 15 дахь тал/,

42. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн М.Г , С.Б  нарт үл хөдлөхийн 000025474 дугаар бүхий гэрчилгээтэй, 312м2 обьектын үнэ 154.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримт, мөн өдрийн газрын төлбөр тооцоо нийлсэн акт /29 дэх хавтаст хэргийн 17, 18 дахь тал/,

43. 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 96.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 34.000.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн талаарх “О” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт /29 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/, 

44. “О” ХХК-д малчин Д  9.000.000 төгрөгийн мах нийлүүлсэн тухай 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн орлогын баримт /29 дэх хавтаст хэргийн 20 дахь  тал/, 

45. “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Д, өмгөөлөгч Д.А  нарыг байлцуулан тус компанийн Голомт банкны *  дугаарын дансны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20.000.000 төгрөгийн зарлагын, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 34.000.000 төгрөгийн зарлагын, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 96.000.000 төгрөгийн зарлагын, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 9.000.000 төгрөгийн орлогын баримтуудад үзлэг хийсэн тухай 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /29 дэх хавтаст хэргийн 166 дахь тал/,

46. “О” ХХК-ийн 2016, 2017, 2018, 2019 онуудын бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /29 дэх хавтаст хэргийн 199-202 дахь тал/,

47. “2000” уран сайхны кинотой холбоотой баримтууд /30 дахь хавтаст хэргийн 10-28 дахь тал/,

48. Шүүгдэгч Б.О ийн иргэний үнэмлэхийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 219 дэх тал/,

49. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 241 дэх тал/,

50. “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Г-н 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/79 дугаартай, “Б.О-г тус компанийн Материал техникийн хангамжийн хэлтсийн тендер хариуцсан нарийн бичгийн даргын ажилд авсан тухай” тушаал /2 дахь хавтаст хэргийн 242 дахь тал/,

51. “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Б-н 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/320 дугаартай, “Б.О тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал /2 дахь хавтаст хэргийн 243 дахь тал/,

52. Ажлын байрны тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 244-247 дахь тал/,

53. Шүүгдэгч Д.Ц-н иргэний үнэмлэхийн хуулбар /3 дахь хавтаст хэргийн 28 дахь тал/,

54. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 44 дэх тал/,

55. “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Д-н 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1315 дугаартай, “Д.Ц-г  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн даргын ажилд томилох тухай” тушаал /3 дахь хавтаст хэргийн 47 дахь тал/,

56. “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Б-н 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/6950 дугаартай, “Д.Ц-с тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал /3 дахь хавтаст хэргийн 48 дахь тал/,

57. Ажлын байрны тодорхойлолт /3 дахь хавтаст хэргийн 49-54 дэх тал/,

58. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /3 дахь хавтаст хэргийн 55-58 дахь тал/,

59. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

60. Шүүгдэгч Ш.Д-н иргэний үнэмлэхийн хуулбар /3 дахь хавтаст хэргийн 179 дэх тал/,

61. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 186 дахь тал/,

62. Шүүгдэгч “О” /4367545/ ХХК-ийн хувийн хэрэг, дэлгэрэнгүй лавлагаа /26 дахь хавтаст хэргийн 86-153 дахь тал/

63. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/

64. Д._Ц согтуурал шалгасан драгер багажны баримт. /хавтаст хэргийн 10 дахь тал/

65. Гэрч Г.Т-н өгсөн: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр хуучнаар урд дугуйн урд талын замаар дээш холбоо тал руу өгсөөд явж байтал урд талын гарцан дээр явган хүн зам хөндлөн гарахаар нь би хурдаа сааруулаад зогстол хойноос хар өнгийн Lexus 570 маркын **-** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд мөргөсөн. Тэгээд жолооч харсан чинь согтуу настай жолооч байсан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгч өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13 дахь тал/

66. Гэрч Б.Б-н өгсөн: “Тухайн машины жолооч оос болсон хэргийн талаар асуухад нэг хөгшин ах согтуу хар өнгийн **-** УБЛ улсын дугаартай Lexus 570 маркын машинаараа миний машиныг мөргөчихөөд зугтаачихлаа гэсэн тэгээд уг тээврийн хэрэгслийн дугаараар гэрийн хаягийг нь олж тогтоогоод гэрт нь очиход Д.Ц гэх хүн согтуу машинаасаа буугаад гэртээ орох гэж байхад нь саатуулж цагдаагийн газрын согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 1.96% хувийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15 дахь тал/

67. Яллагдагч Д._Ц өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт үйл ажиллагаа явуулдаг Тесоро ресторанд 2 найзтайгаа уулзаад нэг шил архи хувааж уугаад ярьж хөөрөөд хоол унд идсэн. Тэгээд нөгөө хоёр найз маань хот руу эртхэн явна гээд уг ресторанаас хамт гараад би нөгөө хоёр найзаа машинд суулгаж явуулчихаад өөрөө гэртээ харин гээд өөрийн эзэмшлийн **-** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад Оюут багт байрлах хуучнаар урд дугуйн тэнд явж байтал хар өнгийн приус 41 маркын *** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт тоормозлохоор нь би бас дагаж тоормозлоход ардаас нь очоод шүргээд зогссон. Тэгээд машины жолооч эмэгтэй шууд цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд миний жолоодох эрхийн үнэмлэхийг шалгахад нэг жилээр эрхээ хасуулсан байна гээд шууд миний машиныг журамдаап цагдаа дээр очиж согтуурал хэмжих багажаар намайг үлээлгэхэд 1.96 хувийн согтолттой гарсан.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.М дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь “ЭҮ” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “О” ХХК-ий тус тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ш.Д-с үргэлжилсэн үйлдлээр нийт 71 сая төгрөгийн хахууль авсан, “О” ХХК-ий “ЭҮ” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс “О” ХХК-ийг тус тендерт шалгаруулах талаар урьдчилан амлалт өгч, “О” ХХК-ийн захирал Ш.Д-с өөрийн нөхөр Р.Б-н дансаар 5 сая төгрөг, бэлнээр 25 сая төгрөгийг тус тус хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авч хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Ө.Ц-н мэдүүлэг, гэрч Ө.А-н мэдүүлэг, Ш.Д-н мэдүүлэг, гэрч Б ын мэдүүлэг, дансны гүйлгээний хуулгууд болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

 Мөн шүүгдэгч Д.Ц нь “ЭҮ” ХХК-ий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-ийн захирал Ш.Д-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаас хяналт шалгалт хийлгэхгүй, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2018 оны 6 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд Ш.Д-с 5 сая төгрөгийн хахууль авсан, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1.96 хувийн согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэсвгэрийн замд 0092УБЛ улсын дугаартай “Lexus LX570” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрчүүдийн мэдүүлэг, мессежний хуулбар дансны гүйлгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Д нь “ЭҮ” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг өөрийн “О” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 6 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 5 сая төгрөгийн хахууль өгсөн, “ЭҮ” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” ХХК шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “ЭҮ” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 38 сая төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 23 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 сая төгрөг нийт 71 сая төгрөгийн хахууль өгсөн, “ЭҮ” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” ХХК-иар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт түүний нөхөр Р.Б-н Хаан банкны***** дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр  5 сая төгрөг шилжүүлсэн, 2019 оны 1 дүгээр сард Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхонд Б.О-т 25 сая төгрөг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч “О” нь захирал Ш.Д “О” ХХК-ийн нэрийн өмнөөс “ЭҮ” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 6 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг нутаг дэвсгэр “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 5 сая төгрөгийн хахууль өгсөн, “ЭҮ” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “ЭҮ” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байсан Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 71 сая төгрөгийн хахууль өгсөн, “ЭҮ” ХХК-иас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” ХХК-иар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт түүний нөхөр Р.Б-н Хаан банкны***** дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр  5 сая төгрөг шилжүүлсэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарын хороолол” хотхонд 2019 оны 1 дүгээр сард Б.О-т 25 сая төгрөг хүүгүй зээлүүлж хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөн тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч Ш.Д-н хувьд гэмт хэрэг үйлдэгдэж байсан үеийн дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ тооцсон зүйл анги нь хээл хахууль өгөх гэмт хэргийг албан тушаалтан өөртөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн ялын санкцтай хэрэг байгаа. Үүн дээр саяын яллагдагчаар татах тогтоол судалсантай холбоотойгоор энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон үйлдэл нь 2016-2017 оны үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн үйлдэл нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үйлдэлтэй хэрэг байгаа. Нэгэнт процессын хуулийг буцаан хэрэглэхгүй, одоо дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн журмаа баримтлаад эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг 6 сараас дээш, дээд хэмжээг 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон бол тогтоосон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жил өнгөрсөн бол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцдог, 2 дахь заалтад нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэхээр 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 3 жилийн хугацааны дотор Ш.Д-г яллагдагчаар татаагүй үйл баримт хэрэгт байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татаагүй нөхцөл байдал бий болж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.О ийн хувьд 2016-2017 оны үйлдэлд хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг үйлдэгдэж байх үеийн хуулиар буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь зүйл хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлчилж байгаа хуулиас эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн санкцтай байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл нийтийн албанд томилогдох эрх хасах ял нь арай хөнгөн, бусад ялын санкцууд нь ижил байгаа учраас 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн буюу 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөлт ороогүй үеийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Тийм учраас шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Ц-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 буюу гэмт хэрэг үйлдэгдэж байсан үеийн 2018 оны үйлдэл учраас 2018 оны хуулиараа эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 15.000.000 төгрөгөөр тогтоох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ш.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргах зардалгүй. Хэргийн хамт ирсэн нэг ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээх гэсэн саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгч Д.Ц-н өмгөөлөгч О.Б дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад болон түүнээс өмнөх буюу прокурорын хяналт, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт тогтоох ёстой. Ингэж тогтоогоогүй тохиолдолд мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг. Д.Ц-д холбогдох хэрэгт гэмт үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Үүн дээр хоёр асуудал яригдаж байна. Яллагдагчаар татсан тогтоол, хүчинтэй Б дугаартай яллах дүгнэлт зэрэг дээр Д.Ц-г  албан тушаалын тодорхойлолтын хэрэгжүүлэх чиг үүргийн 3-т заасны дагуу “О” компанийн захирал Ш.Д-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас хяналт шалгалт хийлгэхгүй үйл ажиллагаа зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж дурдсан. Гэтэл өнөөдрийнхтэй нийлээд дөрөв дэх удаагийн гэм буруугийн асуудал дээр үндсэндээ нэг удаа 60 хоногоор хойшлоод хоёр шийдэгдээд дөрөв дэх нь энэ болж байна. Үүн дээр оролцож байгаа улсын яллагч болгон үйлдэл холбогдол дээр өөр өөр байр суурийг илэрхийлээд байдаг. Тодруулах юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 гэж яллах дүгнэлт дээр байгаагаар үзэх юм бол гэмт хэргийн объектив тал буюу хэрэгжүүлээгүй чиг үүргээ юу гэж тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байгаад байдаг. Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтээс сонсохоор 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болсон белаз машинтай “О” компанийн хоол зөөврийн Старекс машин мөргөлдсөн осолтой холбогдуулаад үүн дээр шалгалт хийгээгүйн улмаас авлига авсан гэж гэм буруутайд тооцуулах буюу хуульд заасан объектив тал нь тэр гэж ойлгож байна. Гэтэл дөрвөн удаагийн шүүх хуралдаанд улсын яллагч өөр өөр байр суурь, өөр өөр объектив тал гаргаж яриад байгаа нь гэм буруутай нь нотлогдон тогтоогдохгүй, улсын яллагчийн байр суурь нэг болохгүй, энэ биш бол энэ байх гэдэг байдлаар хандаад яваад байна гэж үзэж байна. Саяын осолтой холбоотой асуудлыг яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой холбоод тайлбарлах юм бол осол болсон ослын улмаас Д.Ц болон түүний албан газар нэгж нь “О” компанид шалгалт хийж “О” компанийн үйл ажиллагааг зогсоох ёстой байсан юм байна. Дүгнэлтээр тэгж байгаа, үйл ажиллагааг нь хэвийн явуулах ашиг сонирхлын үүднээс гэж байгаа. Нэгдүгээрт үйлдвэрийн дүүрэгт болсон осолтой холбогдуулаад Д.Ц болон түүний алба хэлтсийн мэргэжилтнүүд энэ ослыг шалган тогтоох, улмаар энэ компанийн үйл ажиллагааг зогсоох хэм хэмжээ нь хаана байгаа юм бэ, өөрөөр хэлэх юм бол энэ осолтой холбогдуулаад ийм шалгалтыг явуулах ёстой байсан. Магадгүй үйлдвэрийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдох журам, хэм хэмжээнүүд, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, журам ч гэдэг юм уу эд нар дээр зааснаар энэ үйл ажиллагааг хийх ёстой байтал хийгээгүй байна. Тийм учраас өнөөдөр гэм буруутай асуудал яригдана гэж бүрэн гүйцэд тодорхойлж оруулмаар байна. Гэтэл хийх ёстой байсан гэж үзэх юм бол ажлын байрны тодорхойлолт нь удирдлага чиг үүргээр хангах асуудал. Энэ объектив тал буюу тухайн осолтой холбож үзэх юм бол өмнө хэлсний дагуу хийнэ гээд байгаа, хийх ёстой байсан, хийгээгүйн улмаас ингээд явсан гэдэг юм нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан баримтуудыг судлаад үзэхээр Орхон аймгийн Прокурорын газрын тогтоол байдаг. Энэ тогтоолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлээд, нэгэнт аймгийн прокурорын газраас тогтоол гарсан учраас өмнө нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, тогтоол гарсан учраас манай үйлдвэрт хохиролгүй учраас цаашдаа шалгалтын ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзээд шийдвэрлэсэн гэдэг зүйлийг ярьж байгаа. Нөгөөтээгүүр өөр өнцөг гэх юм бол энэ хүн хэлтсийн дарга, осол болгон дээр очиж орооцолдоод өөрөө биечлэн шалгалт хийх чиг үүрэг ажлын байрны тодорхойлолтод байхгүй. Удирдлага зохион байгуулалтаар хангана гэж байгаа. Гэтэл осол дээр хэн нэгэн, эдний хэлтсийн хүн шалгалт хийх ёстой байсан бол Ц гэдэг хүн шалгалт хийлгүүлээгүй бол тэр хүн өнөөдөр Цагаанрдэнэтэй хамтарч оролцсон асуудал яригдах ёстой. Ажлын байрны тодорхойлолтыг аваад үзэхээр Ц зохион байгуулах чиг үүрэгтэй байгаад байгаа. Гэтэл шалгалтыг зохион байгуулаагүй гэж үзэж байгаа юм бол гүйцэтгэх чиг үүрэгтэй хүн нь хэн байсан юм. Тэр хүн нь өнөөдөр яагаад яригдахгүй байгаа юм гэдэг асуудал яримаар байна. Нөгөөтээгүүр зээлийн гэрээ байгуулагдсан цаг хугацаанд, данснаас бэлнээр гарсан мөнгийг аваад үзэхээр 2018 оны 6 дугаар сард гэдэг юм яригдаж байгаа. Гэтэл осол 2017 оны 4 дүгээр сард болоод мөн оны 5 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад шийдвэрлэсэн байдаг. 2017 оны 4 дүгээр сард жил 2 сарын өмнө болсон ослыг улсын яллагчийн үзэж байгаагаар шалгалт хийлгүүлээгүй байж 1 жил 2 сарын ар дээр нөгөө 5 сая төгрөгөө нэхсээр байгаад авсан гэж хийсвэрлэж үзэх юм уу, эрүүгийн эрх зүй, гэмт хэрэг гэдэг бусад эрх зүйгээс онцлог шалтгаантай, хүний амь амьдралыг шийддэг, үүн дээр ямар нэгэн хийсвэрлэх, таамаглах зүйл байж болохгүй. Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан судлаад харилцан эсрэг байх юм бол аль нэгийг нь үнэлж байгаа нөгөөдхөө үгүйсгээд явах ёстой. Гэтэл иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдаад мөнгөө авснаа хэлээд буцаагаад төлснөө хэлээд явж байна. Улсын яллагч энэ дүгнэлтийг гаргахдаа нотариатаар баталгаажуулаагүй нь үүнийг сүүлд хийсэн гэж үзэх үндэслэл болно гэж хэлж байна. Ийм үндэслэлгүй дүгнэлт гаргаж болохгүй. Бид бүгдээрээ хуульч хүмүүс, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээг нотариатаар гэрчлүүлэхгүй, хүү авч байгаа тохиолдолд бичгээр хийсэн л бол болно, хүүг зөвхөн буцааж төлсөн нь дансаар шаардах ч юм уу, зээлдүүлэгч хүүгээ авахгүй ч байх эрхтэй. Энэ нь иргэд хооронд явагдаж байгаа асуудал. Хүү аваагүй байгаа нь, нотариатаар гэрчлүүлээгүй байгаа нь, зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж хийсвэрлэж үзэх боломжгүй юм. Хоёр дахь үндэслэл гаргаж ирж байгаа, гэрч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэж ярьж байна. Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоол байгаа. Мэдүүлгийг хэрхэн үнэлэх, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийг хэрхэн ойлгож хэрэглэх талаар тайлбар гарсан. Үүнийг бүгд мэдэж байгаа, шүүх хуралдаан болгон дээр ярьдаг. Гэрч Ц , А  гэдэг хүмүүсийн мэдүүлгийг энэ тогтоолд тайлбарласнаар үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа. Энэ хүмүүс мэдүүлгийнхээ эх сурвалжийг Д гэж тодорхойлдог. Д тэгж хэлсэн, тийм учраас би ингэж мэдүүлсэн гэдэг. Тухайн мэдүүлгийн эх сурвалж нь үндэслэлтэй юм уу, үгүй юм уу гээд Дын мэдүүлгийг харахаар Дын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхэд нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Ц авлига авсан гэж байгаа хэрэг дээр А , Ц , Д нарын мэдүүлэг, зээлийн гэрээ, гар утасны мессеж гээд хэдхэн юм байгаа. Хоёр гэрчийн мэдүүлэг дамжмал эх сурвалжтай буюу үндсэн мэдүүлгийн эх сурвалж нь Д учраас Даас сонссон зүйлийг Дын эсрэг болон Ц-н ашиглах боломжгүй. Нөгөө талд нь гар утасны үзлэг хийсэн тэмдэглэл дээр мессеж гарч ирж байгаа. Үүн дээр детальчлаад агуулга унших юм бол авлигал авах гэж мөнгө нэхэж байгаа агуулга байхгүй, чи нөгөөдхөө яасан бэ гэж хэлээд байгаа, тайлбарлахдаа согтуу явж байгаад машин мөргөсөн, 5 сая төгрөг өгсөн, дахиад 5 сая төгрөг байгаа учраас нөгөө хүн нь мөнгө нэхээд байсан. Тийм учраас яараад Даас мөнгө авч байгаа гээд шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Өндөр настай хүн өөрийнх нь хэлж байгаагаар хэдэн жил ч амьдрах юм, ийм хүн худлаа яриад зогсоод байхгүй байх гэж бодож байна. Дээрээс нь энэ хүний хичээл зүтгэл, Эрдэнэт хотод нэр нүүр нь байгаа гэж харж байгаа. Ингэж үзэхээр улсын яллагчийн тодорхойлсноор нэгдүгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь байна уу, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг байна уу хамаагүй. Ц дээр гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй байна. Өөрөөр хэлэх юм бол авагч тал өгөгч талын аль алиных нь ашиг сонирхол хангагдсан байх ёстой. Гэтэл хэзээ Дын ашиг сонирхол хангагдсан бэ, Ц зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд буцаагаад өгч байгаа нь Ц-н ашиг сонирхол хангагдсан гэж үзэхгүй гээд ийм нөхцөл байдлууд байгаад байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах саналыг гаргаж оролцож байна. Нөгөөтээгүүр улсын яллагч белазын осолтой холбогдуулж гэм буруутай гэж үзэж байгаа, эсхүл нийт ажиллах хугацаандаа давуу байдал олгоод яваад байсан байна гэж үзэж байгаа юм уу, үгүй бол өөр бусад дан тохиолдолд олгосон байна гэж үзэж байгаа юм уу гэдгээ тодорхой тайлбарлаад дээрээс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 уу, 4 үү гэдгээ тодруулсны ар дээр би нэмэлт тайлбар өгч мэтгэлцэх боломж бүрдэж байна гэж үзэж байна. Шүүгдэгч ямар хэрэгт гэм буруутайд тооцуулах гээд яллагдаж байгаагаа мэдэх ёстой. Гэтэл Ц байтугай би ч мэдэхгүй байгаад байна. Нэг асуудал гаргаж ирээд үүн дээр шалгалт хийгээгүй байна, үйл ажиллагаа зогсоох байсан дээр зогсоогоогүй байна, тийм учраас энэ зээлийн гэрээ биш байна гэж үзэж байгаа бол тодорхой мэтгэлцээн өрнөөд явмаар байдаг. Гэтэл ойлгомжгүй тодорхойгүй зүйл дээр гэм буруутайд тооцуулах гээд байгаа нь боломжгүй гэж харж байна. Иймд шүүгдэгч Д.Ц хахууль авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ш.Д, “О” ХХК нарын өмгөөлөгч Д.А дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуроруудын байр суурийг ойлгохоо больж байна. Хэргийн материалтай бүрэн танилцаагүй, төөрөлдсөн, ямар ч цэгцгүй дүгнэлт гаргаад байна. 4 асуудал байгаа, 71 сая төгрөгийн хахууль өгсөн байна, 25 сая төгрөг, 5 сая төгрөг хоёрыг хөнгөлөлттэй зээлүүлж зээлийн үйлчилгээг давуу байдал олгосон байна. Дахиад Ц-д 5 сая төгрөг өгсөн байна гэсэн ийм дөрвөн асуудал байгаа. Гэм буруутайд тооцохын тулд нотлох баримт байх ёстой. Гэм буруутай үйлдлийг нь хөдөлгөөнгүйгээр нотолсон нотлох баримт байх ёстой. Яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг энэ хурал дээр жинлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. 71 сая төгрөгийг 2016 оноос 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 38, 23, 10 сая төгрөгөөр таслаад өгсөн юм байна гэдэг дээр цагаатгах талын нотлох баримтуудыг хэлье. Улсын яллагчийн зүгээс дансны хуулга гэрч Ц , А ын мэдүүлгээр энэ үйлдэл нотлогдсон гэж дүгнэлт гаргаж байх шиг байна. Үүн дээр няцаалт өгөх юм бол дансны хуулга нь компанийн данснаас чекээр бэлэн мөнгө гарсан гэдгийг нотолж байгаа. Гэрч А , Ц  хоёрын мэдүүлэг дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлттэй өмгөөлөгч миний байр адилхан байгаа. Ямар дүгнэлт вэ гэхээр Д яллагдагч учраас Дын мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна. Тэгсэн мөртөө А , Ц  хоёрын мэдүүлгийг үнэлээд гэм буруутайд тооцоод байгаа нь зөв үү, буруу юу гэж байгаа юм. А , Ц  хоёрын мэдүүлэг юу байсан юм гэхээр Даас сонссон юмаа очоод хэлээд байгаа. Энэ нь гэмт хэрэг биш юм байна гэдгийг нотолж байгаа цагаатгах талын хэд хэдэн баримт байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа Дын мэдүүлгээс өгсөөд цаашаа ургаад явсан. Нэгдүгээрт, хамгийн гол ямар баримт байна гэхээр Д мэдүүлэгтээ 38, 23, 10 сая төгрөгүүдийг буруу талдаа рультэй Хайландер маркийн улсын дугаартай автомашин дотор авч очиж өгсөн гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргаад авдаггүй, урьдчилсан хэлэлцүүлгээр 2 удаа хүсэлт гаргаж байж арай гэж хангуулаад тээврийн хэрэгслийн лавлагаа аваад ир, тэгээд тодорхой болно гэсэн. Тээврийн хэрэгслийн лавлагааг аваад үзэхээр машин дотор өгөөд байсан гэдэг тэр машин нь шүүгдэгч О ийн өмчлөл эзэмшилд шилжиж ирээгүй байсан нь тогтоогдсон. Дын тухайн машин дотор 71 сая төгрөг өгсөн гэдэг нотлох баримт үгүйсгэгдэж байгаа, мэдүүлэг нь худал мэдүүлэг юм байна гэдэг нь тогтоогдож байгаа. Сая шүүх хуралдаанд шинжлэн судлагдаад байгаа газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, мөн санхүүгийн анхан шатны 3, 4 баримт байгаа. Энэ баримтуудаар юуг тогтоогоод байгаа юм гэхээр чекээр гарсан мөнгө дээр маргахгүй, чекээр гарсан мөнгийг үүнд зарцуулсан гэдгээ нотлоод байгаа юм. Улсын яллагч 71 сая төгрөг, 80 сая төгрөг нь яасан юм бэ гээд тооцоо буруу хийгээд байгаа юм. Миний судлуулсан 3 баримт дээр 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 34 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20 сая төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 90 сая төгрөг гээд 100 гаран сая төгрөг болоод байгаа юм. Санхүүгийн анхан шатны баримт компанийн орлого, зарлагын тайландаа ороод явсан. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр би өчнөөн олон удаа хэлж ганц удаа буцаалгаад энэ баримтад нь үзлэг хийгээд ир гэсэн, Авлигатай тэмцэх газар дээр очоод үзлэг яаж хийдэг вэ гэхээр яллах дүгнэлт дээр дурдаад байгаа 3 огноо нь гарсан баримт байна уу, энэ баримт байвал өг, бусад нь хамаагүй гэсэн. Албан хүчээр анхан шатны баримтаа өгөөд үзлэг хийсэн хэлбэр төдий мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэрэг буцаад хүрээд ирсэн. Ийм 3 баримт 71 сая төгрөгийн хахууль өгсөн юм байна гэдэг гэм буруутай гэж дүгнэж байгаа үйлдлийг үгүйсгэх цагаатгах гол баримт. Бид хуульч хүмүүс учраас гэмт хэргийн бүрэлдэхүүн ярих ёстой. О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэм буруутай болох нь тогтоогдсон байна гэж дүгнэж оруулж ирж байгаа. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн объектив талын гол шинж нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд урьдчилан тохиролцсон, эсвэл хахууль өгсөн авсан асуудал байх ёстой. О ийг ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд авсан гэж байгаа юм, О  албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн. Хэрвээ үнэхээр урьдчилан тохиролцсон, хахууль өгнө авна гэдгээ тохиролцсон байсан бол тэр хурлын тэмдэглэл дээр “О” компанийг яагаад эсэргүүцээд байгаа юм. О ийн эсэргүүцсэн, О ийн эсрэг саналаас унаад байгаа. Энэ хүн албаны чиг үүргээ хэрэгжүүлээд байгаа юм. Зөв хэрэгжүүлээд байгаа. Харин “О” компани зөрчилтэй байхад “О” компанийг дэмжинэ, нэг багц дээр нь шалгаруулна гээд саналаа гаргаад явах бүрэн боломжтой байсан. Удаа дараагийн шүүх хурлууд дээр яригддаг, Орхон аймгийн Прокурорын газраас О ийн зүйлчлэлийг онох гээд буудаад л байгаа. Хамгийн анх Энхтайван прокурорын хяналтад байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж байсан. Батбаатар прокурор жишээлбэл 22.4 дүгээр зүйлийн 4 болоод хүндрүүлье, яллахаас татгалзъя гэсэн, анхан шатны шүүх 2002 оны хуулийг хэрэглээд гэм буруутайд тооцсон. Дараа нь анхан шатны шүүхэд буцаад ирсэн хойно Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон. Удаа дараагийн шүүх хурлуудаас юу ажиглагддаг вэ гэхээр зүйлчлэлээ онохгүй аль нэгээр нь чиглүүлээд хаяад байгаа. Батбаатар прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд ороод, та 22.4 дүгээр зүйлээр яллах дүгнэлт үйлдэж орж ирээд 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр гэм буруутайд тооцсон байна, энэ дээр эсэргүүцэл бичихгүй юм уу гэсэн, яагаад бичээгүй вэ гэхээр энэ дээр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй гэдэг үг үсгийн техникийн алдаа гараад эсэргүүцэл бичээгүй гэдэг. Мөн хамгийн анхны гэм буруугийн шүүх хуралдаанд 25 сая төгрөг, 5 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгоод цагаатгасан. Цагаатгаад давж заалдах шатны шүүх рүү очиход Батбаатар прокурор мөн эсэргүүцэл бичээгүй. Буцаад анхан дээрээ ороод ирэхээр эсэргүүцэл бичээгүй мөртөө дахиад яллая, гэм буруутайд тооцъё гэдэг. Ийм эргэлзээтэй байдлууд байгаа. Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл О  ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд авлига авсан бэ гэдэг нь нотлогдохгүй байна. Дараачийн асуудал нь 25 сая төгрөг, 5 сая төгрөгийн асуудал яригдана. Д удаа дараагийн олон мэдүүлэг өгөөд энэ мэдүүлгүүд дээр юу яригддаг вэ гэхээр Б од өгсөн 5 сая төгрөгийг анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, би Б од зээлсэн, энэ мөнгөө буцаагаад авсан, 25 сая төгрөгийг Мандахад зээлсэн буцаагаад авсан. Прокурор өнөөдөр хөнгөлөлттэй зээл юм байна гээд зээлийн үйлчилгээгээр тодорхойлоод байгаа. Б ын авсан мөнгийг О  рүү яаж халдаагаад байгаа юм гэхээр Дын нэг мэдүүлэг байдаг. Энэ 25 сая төгрөг, 5 сая төгрөгийг зээлэхгүй 2019 оны тендерт намайг дэмжихгүй байх гэж бодоод зээлсэн юм гэдэг. Дын хийсвэр бодлоор өнөөдөр О ийг яллаж байгаа. Түүнээс биш өөр энэ байдлыг тогтоосон баримт хэргийн материалд байхгүй. Цаашлаад “О” компани, Д өөрөө хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ үзүүлсэн гээд байгаа, зээлийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа, үндсэн чиглэлтэй компани, иргэн биш. Хэрвээ банк байсан бол хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ үзүүлье гээд дүгнэх боломжтой. Иргэд хоорондын хийгдсэн зээлийн гэрээг Дын бодлогоор О т халдааж байгаа юм. Ийм байдлаар яллах боломжгүй байна гэж үзэж байгаа. Нотлох баримтыг жиглээд үзэх юм бол яллахад хангалттай хүрэлцэхүйц хэмжээний нотлох баримт байна уу гээд үзэхээр цагаатгах талын нотлох баримт хөндлөнгийн гэрч Мандах гэдэг хүн орж ирээд мэдүүлэг өгсөн. Энэ мөнгийг кинонд зориулж авсан, буцаагаад төлсөн гэдэг. Тэнд хүмүүсийн хийсэн зээлийн харилцааг О т наагаад яллах гээд зүтгэдэг, ингэж яллах гэж зүтгэж байгааг бодоод үзэхээр үргэлжилсэн үйлдэл байна гэж үзэх гээд байх шиг байгаа юм. Сүүлийн үйлдэл буюу Ц-д 5 сая төгрөг өгсөн асуудал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал заавал нотлогдон тогтоогдох ёстой. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл гэж байгаа. Ц гэдэг хүн 5 сая төгрөгийн хахууль авсан юм байна гэж үзвэл хахууль өгөх болсон зорилго юу байв, Ц ямар шалтгааны улмаас хахууль авав, энэ нь тодорхойгүй байгаад байгаа юм. Прокурор дүгнэж оруулж ирэхдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, удирдлагаар хангах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө авсан гэж байгаа юм. Ц ямар албаны чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байсан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулсан. ЭҮ заавал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус захирлын дэргэдэх зөвлөлтэй байх ёстой. Энэ зөвлөл нь байгаа гээд Ц хэлээд байгаа. Зөвлөлийн доор ХАБ-ын хэлтсийн дарга байна, үүний доор ХАБ-ын мэргэжилтнүүд байгаа. Энэ мэргэжилтнүүд очоод хяналт шалгалтаа хийх үүрэгтэй. “О” компанийн хоолонд асуудал гарсан гэж байгаа юм уу, уурхайд асуудал гарсан гэж байгаа юм уу, удирдлагаар хангах чиг үүрэгтэй юм бол тэр хүмүүсийг очоод шалгалтаа хийх гээд байхад нь Ц боль, наад компаниа битгий шалга гэсэн бол бүрэлдэхүүн хангагдсан гэж үзэхээр байна. Ийм байхгүй хийсвэрээр Ц хаацайлж хамгаалаад байсан байна гэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь тодорхойгүй байна. “О” компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаасаа эсвэл Ц-д туслалцаа хэрэгтэй байсан юм бол Ц-д хахууль өгөх шаардлага нь юу байсан юм бэ гэдэг нь тодорхойгүй. Мөн нэмж хэлэхэд давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэгт авагдсан шүүгдэгч Дын иргэн Батцэнгэлтэй байгуулсан газар худалдах худалдан авах гэрээ, Батцэнгэлд урьдчилгаа төлсөн талаарх баримтууд, мөн “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн санхүүгийн баримтуудад дүгнэлт хийгээгүй орхигдуулснаас гадна шүүгдэгч Цагаанрдэнэ, Д нарын байгуулсан зээлийн гэрээнд дүгнэлт хийгээгүй гэж байгаа. Зээлийн гэрээний талаар Билгүүнзаяа өмгөөлөгч ярьсан. Дараачийн параграф нь өөрөөр хэлбэл дээрх гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжид заасны дагуу үүсэж талууд гэрээ байгуулсан эсэх, эсхүл гэмт хэргийн халхавч болгох зорилгоор зээл нэрээр гэрээ хийгдсэн үү гэдгийг тодорхой хэлээд байгаа юм. Батцэнгэлтэй байгуулсан гэрээг халхавчилсан гэж үзэж байгаа хуулийн шаардлага мөн хангахгүй. Энэ гэмт хэргийг халхавчлах зорилгоор гэрээ хийгээд ирсэн гэдэг тайлбар хийе гэхээр тэр гэрээ нь цагдаагийн байгууллага гэмт хэргийн мэдээлэл аваад шалгагдахаас өмнө буюу 2016 онд нотариат гэрчилсэн гэрээ байгаа юм. Тухайн үед энэ гэрээ хийгдсэн бол халхавчилж байна гэж үзэх ямар ч боломж байхгүй. Нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт байна гэж үзнэ. Харин нотариатаар гэрчлүүлээгүй өнөөдөр нэг гэрээ аваад ирсэн бол халхавчилсан байж магадгүй юм байна гэж үзнэ. Ингээд нэгтгээд үзэх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, объектив талын шинжийг хангахгүй байна. Гэмт хэрэг гэж үзэх гэж байгаа бол гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив болон субъектив талын нийлбэрийг заавал хангасан байх ёстой. Гэтэл объектив талын үйлдэл байхгүй байна. Энэ үйлдлийг нотолсон нотлох баримт байхгүй. Мэтгэлцээний явцад гарч байгаа нотлох баримтуудыг жинлээд үзэх юм бол эргэлзээгүй гэдэг нотлох баримт саяынх, үүн дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Б.О ийн өмгөөлөгч Г.Э дүгнэлтдээ “2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 208Б яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д заасан гэж О т ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн. Тэгсэн өнөөдөр яллах дүгнэлт уншихдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 гэж уншсан. Сая яллахдаа би буруу сонсоогүй бол 22.4 дүгээр зүйлийн 2 болгоно гэсэн утгатай юм ярилаа. Аль зүйл хэсгээр гэм буруутайд тооцуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хоёрдугаарт, прокурорын яллах дүгнэлтэд үргэлжилсэн үйлдэл гэж яллаад байгаа. ЭҮийн 2016 оны тендер шалгаруулалт, 2019 оны тендер шалгаруулалт үргэлжилсэн үйлдлээр явагдаагүй. Үндсэн үйлдлээ дагаж үргэлжилсэн биш гэдэг байдлаар явах юм биш үү, үргэлжилсэн үйлдэл гэж үзэхгүй байгаа. Тийм учраас үргэлжилсэн үйлдэл гэж зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гээд байна гэж үзэх юм бол хэрэгжүүлсний хариуд гэдэг үг байгаа. Гэтэл О  “О” компанийг 2016 оны багцад шалгаруулахын тулд юу хийсэн юм бэ, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлсэн юм бэ, тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нийтийн албан тушаалтан байсныхаа хувьд ямар үйлдэл хийсэн юм бэ, хэрэгжүүлсний хариуд гэхээр өөрийн хариуцаж байгаа ажил албан тушаалын эсрэг ямар ч юм хийгээгүй байдаг. Мөн зүйл ангиа янз янзаар тавиад байгаа учраас үүнд хэрэгжүүлээгүйн хариуд гэдэг дээр тайлбарлаж хэлэхэд О  “О” компанийг шалгаруулахын тулд албаныхаа эрх ашгийн эсрэг юм хэрэгжүүлээгүй, үйлдэл хийгээгүй байдаг. Урьдчилан амлаж гэж прокурорын яллах дүгнэлтэд 2019 оны үйлдлийг яриад байгаа. Урьдчилан амласан, ярилцсан, хоорондоо тохиролцож байсан ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. 2016 оны тендер шалгаруулалттай холбогдуулаад 71 сая төгрөгийн хахууль албан үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд авсан гэдэг байдал нь юугаар үгүйсгэгдэж байгаа юм гэхээр дансны мэдүүлэгт хөтлөгдөөд, дансны мэдээллийг 2020 оны 6 дугаар 02-ны өдөр “О” компанийн Голомт банкны дансанд үзлэг хийгээд гарсан гүйлгээний том дүнтэйг нь түүж авсан байдаг. Түрүүн Д шүүгдэгч ярьсан, улаанаар зурсан байгаад надаас асуусан гэдэг. Үүнээс өмнө янз бүрээр ярина. Цаг хугацаа, орон зай хэмжээг янз бүрээр ярьдаг. Бид урьдчилсан хэлэлцүүлгээс буцаагаад хэдийгээр хэлбэр төдий хийгдсэн ч гэсэн Авто тээврийн үндэсний төвөөс авсан лавлагаа, гэрч Ариунжаргалын мэдүүлэг гээд гэмт хэрэг үйлдэгдсэн орон зайг нь тодорхойлж байгаа баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлэгдэхээр хэмжээний байдлаар эд нар үгүйсгэгддэг. 9 дүгээр сарын 01-ний өдөр Даас үүнийг О т хахуульд өгсөн гээд 71 сая төгрөгийг тогтоодог. 10 дугаар сарын 05-ны өдөр А , Ц  хоёрыг байцаахдаа танай Д 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 38 сая төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 23 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 сая төгрөг өгсөн гэж хэлж байна. Энэ талаар юу хэлж байсан бэ гэж асуултаа тавиад хариулт авдаг. Дараа нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр О , түүний нөхөр Б ыг байцаахдаа дансныхаа мэдээллээр Даар хэлүүлж авсан юмаараа хөтөлж байцаадаг. Ингэж хөтөлж тулгаж байцаалт авсан бол нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэх ёстой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт юу гэж заасан байдаг вэ гэхээр мэдүүлэг өгөгчөөр эхэлж мэдүүлэх гээд байгаа юмыг нь яриулаад түүнтэй нь холбогдуулаад тодруулаад мэдүүлэг авна гэж хуульд тодорхой заасан байгаа. Гэтэл мөрдөгч хэнийг нь ч анх байцаахдаа шууд л Д талаас анх хэргийн талаар мэдээлж мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдуулж, миний хувьд гүтгэсэн гэж дүгнэлт хийж байгаа, тэр гүтгэсэн гүтгэлгийн шинж чанартай гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд тусгасан утга агуулгаар шууд тэгсэн үү ингэсэн үү гээд хөтлөөд байцаадаг. Энэ мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломж байхгүй. Яагаад гэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авах ажиллагаагаа хийгээгүй. Нөгөөтээгүүр 71 сая төгрөгийн хахууль авсан гэж Д түүний эхнэр А , хадам дүү Ц  нар нь үг хэллээ нэгтгэж байгаад, бичгээр мэдүүлэг өгөх эрхтэй боловч мөрдөн байцаагчид хэлэх үг олдохгүй болохоор нь гэртээ хариад мэдүүлгээ бичиж ирье гээд яагаад тийм боломжоор зохиол бичихэд нь мөрдөн байцаагч туслаад боломж олгоод байсныг бидний хувьд нэг талыг барьж,энэ хүмүүсийн захиалгаар мөрдөн байцаалт явуулсан юм уу гэж хардаж дүгнэлт хийдэг. Арваад удаа Д гэртээ харьж мэдүүлгээ зохиож биччихээд буцаагаад мөрдөгчид авч очиж өгсөн. Түүнийг нь нотлох баримтын хэмжээнд үнэлээд байдаг. Дын мэдүүлэг нь А , Ц  нарын мэдүүлгийн эх сурвалж болдог. Энэ гурвын хоорондын мэдүүлэг зөрөхөөс гадна А ын гурван удаагийн мэдүүлэг гэхэд хоорондоо эрс ялгаатай мэдүүлэг байдаг. Тухайлах юм бол 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр анхныхаа мэдүүлэгтээ миний нөхөр Д нь 2016-2019 оны хооронд О т цувуулж далаад сая төгрөгийг өгсөн, нөхөр маань өгөх болгондоо надад хэлж байсан гэдэг. Надад үүнийг хөтөлж байсан бүртгэл байгаа, түүнийгээ харж байгаад авч ирж өгье, би мессеж бичиж байгаад 28 мянган долларыг буцаагаад авсан гэдэг. Гэтэл тэр тэмдэглэлийн дэвтэр, эх сурвалж нь хаана байгаа юм бэ, дараа нь 2019 оны 1 дүгээр сард 30 сая төгрөг О  манай нөхрөөс зээлдүүлээч гээд түүний нөхрийнх нь дансаар 5 сая төгрөг, өөрт нь 25 сая төгрөгийг өгсөн, мөн нэхэж байгаад буцаагаад авсан гэдэг. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг өгөхдөө та “О” ХХК-д ямар ажил хийдэг вэ гэж асуугаад танай нөхөр Д нь О т 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Голомт банкны данснаасаа чекээр 38 сая, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 сая төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 23 сая төгрөгийг өгсөн гээд байна, энэ талаараа танд хэлж байсан уу гэж хөтөлж мэдүүлэг авч байгаа юм. Үүнд юу гэж хариулдаг вэ гэхээр би тэр үед нь мэдээгүй гэдэг, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэргийн шүүх дээр нэхэмжлэл гаргаад бүх нотлох баримттай танилцахад О  гэдэг хүүхэнд манай нөхөр Д 71 сая төгрөг өгсөн байдаг, энэ асуудлыг тухайн үед нь би мэдээгүй байж байгаад 2019 оны тендерт унасны дараа л мэдсэн гэсэн байдаг. Ингээд энэ гурвын хоорондын мэдүүлэг зөрөхөөс гадна нэг хүнийх нь мэдүүлэг өмнөх мэдүүлгээ үгүйсгээд, үгүйсгэхээсээ гадна манай үйлчлүүлэгч О ийг энэ гурвын мэдүүлгээр яллахаас гадна өөрсдийг нь энэ мэдүүлгээр яллаж байгаа. Гэр бүлийн гишүүдийнх нь мэдүүлгээр, өөрийнх нь мэдүүлгээр яллаад байх хууль зүйн үндэслэл байхгүй. Үндсэн хууль, хүний эрхийн конвенцод заасан заалтыг зөрчөөд байгаа юм. Дараа нь мессеж бичиж байгаа. О ийг гүтгэж байгаагаа үнэн болгохын тулд зориуд өдөж мессеж бичээд дараа нь тэнд уулзана шүү, чамайг миний мессежинд хариу өгөхгүй бол ажил дээр чинь очиж есөн шидийн байдлаар доромжилно шүү гэдэг байдлаар заналхийлж дарамталж байгаа. Дараа нь бүр хариу өгөхгүй болохоор нь танай аав чинь Завханд авгай хүүхний асуудлаар нүдний булай болж байна, чи энд авлига хээл хахуулийн асуудлаар хөгшин нууц амрагтай явалдаж нүдний булай болж байна гэдэг байдлаар доромжилж байгаа. Энэ нь О ийг өөрийнх нь санаа зорилгыг гүйцэлдүүлэхгүй болохоор аргаа барахдаа доромжилсон мессеж бичсэн гэж харж байгаа. 2016 оны 71 сая төгрөгийн асуудлыг ямар нотлох баримтаар нотолж байна вэ гээд үйлдэл үйлдлээр аваад үзэхээр дансны мэдээлэлд хөтлөгдсөн нэг гэр бүлийн гурван гэрчийн мэдүүлэг, хөндлөнгөөс өөр шууд нотлох баримт байхгүй. Энэ гурван гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлээд үзэхээр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх яллах үндэслэл болохгүй гэдэг талаас нь ч гэсэн аваад үзэхээр 71 сая төгрөгийг өгөөд авсан гэсэн нотлох баримт харагддаггүй. 2016 тендертэй холбогдуулаад 71 сая төгрөгийн хахууль авч уу, өгч үү гэдэг асуудлыг бодитой шууд нотлох баримт юу гэхээр 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл. Энэ хурлын тэмдэглэл юуг харуулж байна вэ гэхээр үүнийг О ээс гаргаад өгсөн нотлох баримт биш, ЭҮээс Авлигатай тэмцэх газраас албан бичиг явуулж байж хэдэн хавтас нотлох баримт авахад тэр дотор орж ирсэн нотлох баримт. О  энэ хурлын тэмдэглэл дээр “О” компанийг шалгаруулахгүй байх үндэслэлийг, яагаад шалгарах ёсгүй вэ гэдэг бүх зөрчлийг нь гаргаж ирж тавьсан. Мөн 2019 оны тендертэй холбогдуулсан хурлын тэмдэглэлээр ч гэсэн “О” компанийг шалгарах үндэслэлгүй байна гэсэн бүх зөрчлийг нь гаргаж ирж тавьж байсан. Санал хураалтад 60-91 хүн дандаа “О” компани шалгарах үндэслэлгүй байна гэж гарын үсэг зурсан байдаг. О ийг гэмт хэрэг үйлдэж үү, үгүй юу, авлига авсан уу үгүй юу гэдгийг шууд нотлох баримт ЭҮийн хоёр хурлын тэмдэглэл байгаа юм. Завсарт нь ЭҮийн Үнэлгээний хорооны хоёр хурлын тэмдэглэл байдаг. 2016 оны үйлдэлтэй холбогдуулаад энэ үед компани буюу аж ахуйн нэгж, хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, хүлээлгэдэггүй байсан хуулийн зохицуулалттай. 2019 оны үйлдлийн тухайд хурлын тэмдэглэлээр нь бүх асуудал харагддаг, урьдчилан амласан гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. 2018 оны 7 дугаар сараас О  нь аав Батсайханыхаа Завхан аймгийн түүхэн 2000 нэртэй киноны нээлт болно гэдгийг ганцхан Дд биш нийт Завханы гаралтай ах, дүү, төрөл садан, хөрөнгө оруулагч компани ч байдаг юм уу зар тарааж байсан. Явцын дунд Дд 2018 оны 10, 11 дүгээр сарын хэлсэн байдаг. Д нутгийн зөвлөлөөс боломжгүй юм байна гэж бодож байгаад 25 сая төгрөгийг киноны менежер Мандах гэдэг хүний гараар дамжиж буцааж өгч авалцсан үйл баримтууд тогтоогдсон байдаг. Б од 5 сая төгрөг дансаар шилжүүлж өгсөн гэдэг асуудлыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хоёр хүн байцаагдахдаа авсан өгсөн гэдэг байдлыг хэлдэг. О  нөхөр нь Даас 5 сая төгрөг зээлж авсан байна гэдгийг мэдээгүй, хожуу мэддэг. 27 мянган доллар, 27 сая төгрөг гэдгийг би дүгнэхдээ 25 сая төгрөг зээлээд Б  нь 5 сая төгрөгтэйгөө авч очиж 2019 оны 4 дүгээр сараас хойш өгсөн юм болов уу, түүнийг нь хахууль авсан өгсөн гэж яриад байгаа юм болов уу гэж дүгнэж байна. Мөнгөө буцааж өгсөн гэдэг байдлаар дүгнээд байгаа юм болов уу гэж бодож байгаа юм. 2016, 2019 оны тендертэй холбогдуулаад эдний нөхөр 5 сая төгрөг, О ийн аавын киноны талаар 10 дугаар сард зар тарааж байсныг эс тооцох юм бол О тэй хамаарал бүхий О ийн тендерийн асуудалтай холбогдолтойгоор 25 сая төгрөгийг О  тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллана гэсэн мэдээллийг өгч авсан гэж үзэх үндэслэл тогтоогддоггүй. Тийм учраас шууд нотлох баримтаар 2016, 2019 оны тендертэй холбогдуулж хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдоогүй байгаа учраас энэ хэргийг гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Б.О ийн хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй эмэгтэй хүн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзаж үзээд торгох ялын хэлбэрийг эрх хасах нэмэгдэл ялтай хамт сонгож эдгээр ялын хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Б.О ийн өмгөөлөгч С.П дүгнэлтдээ “Миний байр суурь энэ хэргийг тал бүрээс нь шалгасан боловч эргэлзээгүйгээр нотолж тогтоож чадаагүй байна. Тийм учраас шүүгдэгч О т ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгуулъя гэсэн байр сууриар орно гэдгээ тодорхойлж хэлсэн. Хавтаст хэрэгт байгаа бүхий л баримтуудыг бид бүгдээрээ шинжлэн судаллаа. Яллах дүгнэлтийг сонслоо, өмгөөлөгч нарын яриад байгаа үнэн. 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 208А гэсэн дугаартай яллах дүгнэлтийг уншаад шүүх хурал цаашаа үргэлжлээд сүүлд нь дүгнэлтээ гаргахдаа 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 208Б гэсэн яллах дүгнэлтэд өгсөн зүйлчлэлээр хэргийг зүйлчилсэн дүгнэлт гаргаад явж байгаа нөхцөл байдал нь прокурор энэ хэргийн гүнд нь орж чадаагүй, хэргийнхээ бодит нөхцөлийг хөрсөн дээр буулгаж чадаагүй байна гэсэн дүгнэлтэд хүрэхээр нөхцөл байдлыг харуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооно гэдэг үүргийг прокурор, мөрдөгчид хүлээлгэсэн. Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд яллах, цагаатгах талын аль аль баримтыг бодитойгоор тал бүрээс нь эргэлзээгүйгээр нотлох үүргийг хүлээдэг. Гэтэл харамсалтай нь шүүхээр хэлэлцэгдээд байгаа баримтуудын дотор О  2016 оны тендерт шалгаруулсныхаа хариуд 71 сая төгрөг авсан, 2019 онд тендерт шалгаруулах гэж урьдчилан амлаад энэ хүнээс хөнгөлөлттэй нөхцөлөөр 30 сая төгрөг зээлсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна уу гэвэл энэ байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Бүх л өмгөөлөгч нар хэлж байна, Д гэдэг шүүгдэгч хэллээ, эцсийн зорилго нь тендерт ямар нэгэн байдлаар ялна гэдэг байр суурийг бариад эхнээс нь тавилтат жүжиг гэгчээр үйл явдлыг өрнүүлсэн. Үүндээ ч өөрсдөө ороогдоод бусад хүмүүсийг чирээд өнөөдрийг хүрсэн. Ингээд ороод ирэхээр нь мөрдөн шалгах байгууллагаас ажиллагаа явуулахдаа дандаа нэг талыг барьж Дын мэдүүлэгт хөтлөгдсөн баримтуудыг цуглуулаад явсан. Энэ байдал нь юунаас харагддаг вэ гэхээр урьд өмнө хийгдэж байсан шүүх хуралдаанууд, шүүх хуралдаанаас хэрэг буцаад нэмэлт ажиллагаа хийгдээд байгаа баримтууд, энэ бүгдээс харагдаад гараад ирдэг. Өнөөдөр прокуророос яллаад байгаа гол үндэслэл болгоод байгаа нотлох баримтууд нь Дын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, А , Ц  нарын мэдүүлгүүд дансны хуулганууд гэж ярьж байгаа. Гэтэл А , Ц , Д нарын мэдүүлэг нь хоорондоо үгсэн тохироод өгсөн, хөдөлбөргүйгээр бие биеийгээ дэмжээд явсан, хоорондоо нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүсийн мэдүүлэг явж байгаа. Үүнийг бусад хөндлөнгийн нотлох баримт эх сурвалж болгоод нотолсон баримт байдаггүй. А  мэдүүлэг дотроо надад гараар бичиж авсан тэмдэглэл байгаа гэдэг. Үүнийг эргэж шалгаагүй, Д долларын зургийг би аваад явуулсан гэдэг, түүнийг шалгаагүй. Яагаад шалгаагүй вэ гэхээр энэ хүмүүс байхгүй юмыг бий болгоод яриад байгаа учраас үүний эх сурвалжууд гарч ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Эх сурвалж гарах боломжгүй гэдгийг мэдэж байсан учраас зөвхөн дансны хуулгад хөтлөгдөөд өмнө нь янз янзын тоо хэлээд байсан юмыг Голомт банкнаас дансных нь хуулгыг аваад гурван том үнийн дүнг нь нэгтгэж аваад явсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу үндэслэл бүхий нөхцөл байдлыг бүрдүүлэх нөхцөлийг зөрчөөд явсан байдал харагддаг. Харин энэ нотлох баримтуудын эсрэг баримтууд хэрэгт цугларсан. Д тендерт шалгарсны төлөө 71 сая төгрөг өгсөн, гэхдээ энэ хүнд дан бэлнээр авч ирж өгч байсан, хар өнгийн буруу талдаа рультэй машинд өгч байсан, Хайландер машинд өгч байсан гэдэг. Гэтэл энэ нөхцөл байдал үгүйсгэгддэг. Яагаад үгүйсгэгддэг вэ гэхээр энэ цаг хугацаанд Хайландер гэдэг машин О т байгаагүй, өөр машинтай байсан асуудал яригддаг. Хар машин энэ хүнд сүүлд 2018 онд шилжиж ирсэн гэдэг нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, гэрч Ариунжаргалын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдоод гарч ирсэн. Д эхлээд хэдийд хэчнээн төгрөг өгсөн талаараа мэдүүлж чаддаггүй. Сүүлдээ дансны хуулга гараад ирэхэд 38 сая төгрөг, 23 сая төгрөг, 10 сая төгрөг гээд бүгдийг нь нэгтгэсэн дүнгээр гурван удаа бэлэн мөнгө өгсөн асуудал яриад яваад байхад энэ дээр тал бүрээс нь үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүйн улмаас өнөөдрийг хүртэл энэ хүмүүст ял хэлэлцэнэ гээд яваад байгаа байдал учир дутагдалтай харагдаад байгаа. Д гэдэг хүн данснаасаа гаргасан мөнгөөр юу хийсэн юм бэ гэдгээ сүүлдээ өөрөө тайлбарладаг. Би энэ данснаас мөнгө аваад О т өгсөн юм биш, энэ мөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Энэ компани эргэлтийн мөнгөө зөндөө л орж гардаг компани байх гэж ойлгож байгаа. Тэгж байтал мах авсан асуудлууд яригддаг. Халуун хоолоор үйлчилж байгаа байгууллага өдөр тутмынхаа хэрэгцээнд л мах гэдэг зүйл хэрэгтэй болох байх. Энэ компани хэчнээн төгрөгийг нь бэлэн мөнгөөр, хэчнээн төгрөгийг нь юугаар зарцуулаад байгаа юм бэ гэдгийг улсын яллагчийн хэлээд байгаа хоёрхон баримтаар нотлох ямар ч боломжгүй. Энэ байгууллагын санхүүгийн баримт гэдэг юманд тухайн үед нарийн мэргэжлийн шинжээч томилсон бол хөдөлбөргүй нотлох боломж байсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ асуудлуудыг орхигдуулсан учраас өнөөдөр мах 9 сая төгрөгөөр авчхаад дахиад хэдхэн хоногийн дараа 9 сая төгрөгөөр данснаас мах аваад гээд 9 сая төгрөгөөр өдөрт хэдэн ч мах авсан байхыг үгүйсгэх боломжгүй. Гэрээ хийгдээд үл хөдлөх хөрөнгө аваад цаана нь киноны асуудал яригдаад Мандахтай гэрээ хийгээд, Б  танилынхаа хүрээгээр мөнгө зээлээд байгаа асуудлуудыг О тэй яаж холбоод байгаа юм бэ гэхээр О  гэдэг хүн энд ажиллаж байсан учраас гэж холбоод байгаа. Гэтэл О ийн ажил үүрэгтэй холбогдож энэ хүмүүс хоорондоо харилцаж иргэний эрх зүйн харилцаанд ороод байгаа юм уу, эсвэл О  эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснээс болоод яагаад байгаа юм уу гэдгийг ялгаж салгаж чадаагүй. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа Иргэний хуульд иргэд хоорондын зээлийн гэрээг чөлөөтэй хийхээр зохицуулсан зохицуулалт байж байгаа. Иргэний эрх зүйн харилцааны нэг гол онцлог нь талуудын тэгш эрхийн харилцаан дээр явагддаг, талуудын тэгш эрхийн харилцаан дээр явагдаж байгаа гэрээг энэ хүмүүс төлбөрөө яаж төлөх вэ, яаж өгч авалцах вэ гэдэг асуудлыг заавал нотариатаар батлуулж гэрээ хийх ёстой, заавал та бичгээр гэрээ хийх ёстой гэж шаардах ямар ч боломжгүй, ямар ч үндэслэлгүй эрх зүйн харилцаа гэдгийг бид бүгдээрээ мэдэх учиртай. Ингээд үзэхээр Даас Ганзориг, Батцэнгэл нартай байгуулаад байгаа гэрээг хэн ч хүчин төгөлдөр гэрээ, гэрээний цаана халхавч хийсэн байна гэж хэлэх боломжгүй. Мандахад мөн киноны маркетингд зориулаад мөнгө зээлүүлээд буцааж аваад байгаа асуудлыг бичгийн гэрээгүй учраас энэ хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Энэ нь иргэний эрх зүйн харилцаа учраас талуудын тэгш эрхийн үндсэн дээр явж байгаа. О ийг хооронд нь зуучлаад өгсөн гэсэн асуудал яригдах гээд байх шиг байна. Яагаад хүн гэдэг утгыг орхигдуулаад хүний эрх, эрх чөлөө гэдэг юмыг хаяад зөвхөн нийтийн албан тушаалтан гэдэг нүдээр хараад зүйлчлээд байгаа юм бэ гэдэг дээр хувь хүнийхээ тухайд туйлын их гайхаж байгаа. Яагаад гэхээр бид өдөр тутамдаа иргэний эрх зүйн харилцаанд ордог, ороод байгаа харилцаа нь тэр албан тушаалтан холбогдож байна уу, үгүй юу гэдгийг л ялгаж салгах асуудал. Тэгтэл 2019 оны тендер зарлагдаа ч үгүй, зарлагдах үгүй нь мэдэгдээ ч үгүй байх үед энэ харилцаанд ороод явж байгаа. Жил болгон танайх тендер зарладаг юм биш үү гэж түрүүн прокурор асууж байсан. Үгүй, 2016 онд энэ тендерийн асуудал яригдаад эргээд 2019 онд тендерийн асуудал яригдаад явж байгаа үйл баримт байгаа. Жил болгон тендерийн асуудал яригддаг юм байна, 2019 онд гараад тендер зарлана гээд ингэж байгаа юм байна гэж таамаглаж хийсвэрлэсэн байдлаар дүгнэх ямар ч боломжгүй нөхцөл байдал байгаа юм. Нөгөө талаар шүүх хуралдаанд прокурор Даас та яагаад дандаа бэлэн мөнгө хүнд өгч аваад байдаг юм бэ гэж асуусан. Энэ хүн бэлэн мөнгөө өгөх үү, дансаараа дамжуулаад арилжаа хийх үү гэдэг хувь хүний эрхийн асуудал. Үүн дээр улсын яллагчийн зүгээс ч, өмгөөлөгчийн зүгээс ч, хэн гуай байсан ч гэсэн та заавал үүнийг дансаар дамжуулах ёстой, яахаараа бэлэн мөнгөөр явдаг юм бэ гэдэг нь хүний эрх рүү бүдүүлэг хандсан, иргэд хоорондын харилцаа руу, эрх хүний эрх зүйн тэгш эрхт харилцаа гэдэг юмыг хэтэрхий үгүйсгэж байгаа үйлдэл. Энэ нь эсрэгээрээ хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн мэт харагдуулах нөхцөл байдлыг үүсгээд байна гэж харагдуулж байгаа. О т 2000 киноны зураг авалт хийгдсэн гээд маркетингийн асуудал яриад, энэ хүн хүний төрсөн хүүхдийн тухайд аавынхаа маркетингийн асуудалд туслаад нутгийн зөвлөлийн гишүүн гэдэг утгаар нь Д руу энэ кинон дээр туслалцаа үзүүлэх боломж байна уу, нутгийн зөвлөлөөс гэдэг асуудлыг яриад, тэр киноны менежер Мандах гэдэг хүнийг холбож өгсөн асуудал байгаа болохоос биш та 25 сая төгрөг зээлүүлээдэх, ингэх гэж байна, тендер шалгаруулна, тендер шалгаруулахад би ингэж харж үзнэ шүү гэдэг юмнууд байхгүй. Харин ч эсрэгээрээ тендерийн бүхий л үйл ажиллагаанд “О” компани ялагдаад байгаа асуудалд О ийг хийх ёстой ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байжээ гэдгийг харуулаад байгаа нотлох баримтууд хэрэгт авагдаад байгаа юм гэдгийг хэлэх гээд байгаа юм. Эрүүгийн эрх зүйн харилцаа хэргийн хоёр талд онол үйлчилж байгаа нөхцөл байдлын тухайд хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүйгээс шалтгаалаад объектив талын нөхцөл байдлууд бүрэлдээгүй, энэ нөхцөл байдалд хүнд ял халдаах гээд хэлэлцээд байж байна. Энэ бүхний цаана 71 сая төгрөг, 30 сая төгрөгийн асуудлууд яригдаад байгаа хэдий ч үүнийг хөдөлбөргүйгээр нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал буюу ашигтай нөхцөл байдлаар нь шийдвэрлээд О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байгаа. Хэргийг үзээд байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн хангалттай нотолж чадаагүй орж ирсэн нөхцөл байдал байдаг гэдгийг хэлье Ял оногдуулахын тулд тухайн хүний хувийн байдлыг харгалзаж үзэх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүний цаана эрүүгийн эрх зүйн тухайд хүний эрхийг дээдэлсэн энэрэнгүй ёсны асуудал яригддаг. Шударга ёсны зарчим ч энэ дээр үйлчилж орж ирж байгаа. Зүйлчлэлд сонгох ял байгаа. Заавал нийгмээс тусгаарлахгүйгээр энэ хүний хувийн байдлыг харгалзаад цаашдынх нь ирээдүйн нөхцөл байдлыг харгалзаад гэмт хэрэг үйлдэгдээд байгаа нөхцөл байдлыг нь харгалзаад энэ хүнд торгох ялын доод хэмжээг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Эрх хасах ял 2-5 жилийн хугацаатай байгаа. 2 жилийн хугацаагаар эрхийг нь хасаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна.” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ дараах нөхцөл байдлуудыг анхаарах нь зүйтэй байна.

 

Хахууль өгөх, авах гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, мэдээллийн дагуу мөрдөх албанаас хэргийг шалгаж эхлэх үед Ө.А , Ө.Ц , Ш.Д нар мөрдөгчид мэдүүлэг, тайлбар өгөхдөө “Б.О нь албан тушаалын байдлаа ашиглан тендерийн сонгон шалгаруулалтад нөлөөлж, давуу байдал үүсгэж, түүнийхээ хариуд 100 сая төгрөг нэхсэнээс 3 удаагийн үйлдлээр 70-80 орчим сая төгрөгийг нь өгсөн, мөн дараагийн тендерт шалгаруулна гэж 5 сая төгрөг, 25 сая төгрөгийг шаардаж авсан, Д.Ц нь албан тушаалын байдлаа ашиглан дарамт шахалт үүсгэж 30 сая төгрөгийг авсан” гэж мэдүүлжээ.

 

Дээрхи мэдүүлгүүдээс үзвэл Ш.Д нь “ЭҮ” ТӨҮГ-аас зарласан нийтийн хоолний үйлчилгээ үзүүлэх тендерийн сонгон шалгаруулалтад өөрийн “О” ХХК-нийг шалгаруулах зорилгоор тус үнэлгээний хорооны нарын бичгийн даргаар ажиллаж байсан Б.О тэй холбогдож, уг тендерт шалгарсны хариуд 3 удаагийн үйлдлээр 70-80 сая төгрөгийг бэлнээр өгсөн, дараагийн сонгон шалгаруулалтад нөлөөлөх зорилгоор Б.О ийн шаардсан 5 сая төгрөг, 25 сая төгрөгийг өгсөн боловч шалгарч чадаагүй тул шүүхэд хандаж маргаан үүсгэх явцад 2 удаагийн сонгон шалгаруулалтад Б.О нь тус компаны эсрэг санал өгсөн болохыг мэдэж, Ш.Д-н эхнэр Ө.А нь Б.О тэй удаа дараа утсаар холбогдож өмнө өгсөн мөнгөө буцаан авсан, мөн “О” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд “ЭҮ” ТӨҮГ-ий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д._Ц шаардсны дагуу 30 сая төгрөг өгсөн бөгөөд Ө.А нь уг мөнгөө буцаан авахаар шаардсаны улмаас Д.Ц 5 сая төгрөгийг буцаан шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал байх тул АТГ-ын мөрдөх албанаас уг үйл баримтыг шалгаж мөрдөх ажиллагаа явуулсан байна.

 

Мөрдөх ажиллагааны явцад Ө.А , Ө.Ц , Ш.Д нар нь бусдыг гүтгэсэн, зээлийн харилцаа байсан гэх зэргээр мэдүүлгээ өөрчилж, хэрэг учрал болсон цаг хугацаанд “О” ХХК-ны данснаас гарсан мөнгөн гүйлгээг өөр зүйлд зарцуулсан тухай баримт гарган өгч, худал мэдүүлэг өгсөн асуудлаа шалгуулах хүсэлт гаргажээ. Иймд тэдний мэдүүлгийг мөрдөх ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагатай нөхцөл байдал үүсчээ.

Мөрдөх албанаас тендер шалгаруулах үйл ажиллагаанд оролцсон бусад хүмүүс хууль бус үйлдэлд оролцсон эсэх, Ө.А , Ө.Ц , Ш.Д нарын мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг шалгаад Ш.Д нь “ЭҮ” ТӨҮГ-аас зарласан нийтийн хоолний үйлчилгээ үзүүлэх тендерийн сонгон шалгаруулалтад өөрийн “О” ХХК-нийг шалгаруулах зорилгоор тус үнэлгээний хорооны нарын бичгийн даргаар ажиллаж байсан Б.О тэй холбогдож, уг тендерт шалгарсны хариуд 3 удаагийн үйлдлээр 71 сая төгрөгийг бэлнээр өгсөн, дараагийн сонгон шалгаруулалтад нөлөөлөх зорилгоор Б.О ийн шаардсан 5 сая төгрөг, 25 сая төгрөг өгсөн, “О” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд “ЭҮ” ТӨҮГ-ий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д._Ц шаардсны дагуу 5 сая төгрөг өгсөн үйл баримт тогтоогдсон гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэх саналтай ирүүлснийг прокурор хянаад яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд 1. Шүүгдэгч Б.О нь “ЭҮ” ХХК-иас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус тендерт оролцсон “О” ХХК-ийг тендерт шалгарахад нь тусалсан гэж захирал Ш.Д-с 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 38 сая төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 23 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 сая төгрөг нийт 71 сая төгрөгийг бэлнээр авсан,

 

2. Шүүгдэгч Б.О нь “О” ХХК-ий захирал Ш.Д-с 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  5 сая төгрөг, 2019 оны 1 дүгээр сард 25 сая төгрөгийг зээл хэлбэрээр авсан,

 

3. Шүүгдэгч Д.Ц нь “ЭҮ” ХХК-ий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “ЭҮ” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-ийн захирал Ш.Д-с 2018 оны 6 дугаар сард 5 сая төгрөгийг шаардаж авсан,

 

4. Шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1.96 хувийн согтуурсан байдалтай Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэсвгэрийн замд 0092УБЛ улсын дугаартай “Lexus LX570” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

 

5. Шүүгдэгч Ш.Д нь өөрийн болон “О” ХХК-ий нэрийн өмнөөс нийт 6 удаагийн үйлдлээр бусдад 106 сая төгрөг өгсөн үйл баримтууд тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч нар “71 сая төгрөгийг Ш.Д-с аваагүй, 30 сая төгрөг нь нэг нутгийн, танил хүмүүсийн хувиар зээлсэн мөнгө” гэж улсын яллагчтай мэтгэлцсэн, шүүгдэгч Ш.Д нь“71 сая төгрөгийг Б.О-т өгөөгүй, газар авахад зориулж бэлнээр нь компаний дансаас гаргуулан авч өөр хүмүүст өгсөн” гэж мэдүүлж байх боловч гэрч Ө.А , Ө.Ц , шүүгдэгч Ш.Д нарын анх мэдүүлсэн “3 удаагийн үйлдлээр 71 сая төгрөг өгсөн гэх мэдүүлэг нь гэрч Р.Б-н “Ө.А-н нэхсэнээр 27 000 ам,доллар буцааж өгсөн гэх мэдүүлэг болон “О” ХХК-ний дансны гүйлгээний цаг хугацаатай тохирч байх байх тул Ш.Д нь 3 удаагийн үйлдлээр 71 сая төгрөг өгсөн, Б.О нь 71 сая төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.О ийн нийтийн албанд ажиллаж байсан цаг хугацаа, тендерийн сонгон шалгаруулалт болсон гэх цаг хугацаа, мөнгө өгсөн, авсан гэх цаг хугацааг гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд Ш.Д-н ашиг сонирхолын үүднээс Б.О нь тодорхой албан үүргээ хэрэгжүүлэхээр урьчилан амлаж уг үүргээ хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр мөнгө авсан болох нь тогтоогдож байна. Ш,Д нь 71 сая төгрөгийг Б.О-т өгөөгүй, газар авахад зарцуулсан гэх нотлох баримтууд эргэлзээтэй бөгөөд тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Б.О нь 71 сая төгрөгийн хахууль авсан, Ш.Д нь 71 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай байна.

 

Мөн шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч нараас “Б.О нь тендерийн сонгон шалгаруулалтад “О” ХХК-ий эсрэг санал өгсөн байхад түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна” гэж мэтгэлцсэн байна. Хахууль авах гэмт хэргийн хувьд нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхээр амласан, албан үүргээ хэрэгжүүлсэн гэж хахууль авсан байх нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангах бөгөөд хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргээ заавал хэрэгжүүлсэн байхыг шаардахгүй юм.

 

Шүүгдэгч Б.О нь “О” ХХК-ий захирал Ш.Д-с 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөг, 2019 оны 1 дүгээр сард 25 сая төгрөгийг зээл хэлбэрээр авч хөнгөлттэй үйлчилгээ авч хахууль авсан гэж яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд Ш.Д нь Б.О ийн нөхөр Р.Б 5 сая төгрөг өгсөн, гэрч Г.Мандахад 25 сая төгрөг өгсөн, Р.Б 5 сая төгрөгийг буцаан өгсөн, Г.Мандах 25 сая төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь тэдний мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдсон боловч Б.О , Ш.Д нар 2019 онд болох тендерийн сонгон шалгаруулалтын талаар эсхүл өөр бусад үйл ажиллагааны талаар ярилцаж, ашиг сонирхол нэгдсэн эсэх нь тодорхойгүй, зээлийн харилцаа, эсхүл хахууль өгөх, авах болон эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл аль нь болох нь бүрэн тогтоогдоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Шүүх хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд хүндрүүлэн зүйлчлэх, хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэх, 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ц нь “Ш.Д-г урьд нь таньдаг хуурай ах дүүгийн харилцаатай учир автомашин засварлах зорилгоор зээл хүсэж 5 сая төгрөг авсан. Түүнийгээ буцаан өгсөн” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Ш.Д нь “Д.Ц хахууль нэхэж авсан, зээл өгсөн” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Шүүгдэгч Д._Ц өмгөөлөгч нар “5 сая төгрөг зээлээд буцааж өгсөн асуудал нь гэмт хэргийн шинжгүй, Д.Ц Ш.Дд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, эсхүл хэрэгжүүлэхгүй гэж амласан болох нь тодорхойгүй” гэж мэтгэлцсэн байна. Мөрдөх ажиллагааны явцад Д.Ц нь Ш.Д-с мөнгө нэхэж удаа дараа мессеж бичиж байсан, Ш.Д нь Д.Ц-д 5 сая төгрөг өгсөн, уг мөнгийг Д.Ц “О” ХХК-н дансанд буцаан шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон боловч Д.Ц Ш.Д нар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, эсхүл хэрэгжүүлэхгүй гэж амлаж мөнгө өгсөн, авсан болохыг бүрэн тогтоогоогүй, эргэлүээгүй үнэлэхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй, 5 сая төгрөгийг зээлсэн эсхүл хясан боогдуулах замаар эргэж төлөхгүйгээр авсан эсэх нь тодорхойгүй байна. Д.Ц нь “ЭҮ” ХХК-ий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн даргаар ажилладаг, Ш.Д захиралтай “Дөл-Од” ХХК нь “ЭҮ” ТӨҮГ-тай нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх гэрээтэй хамтарч ажилладаг тул Д.Ц нь албан тушаалын байдлаа ашиглаж, мөнгө нэхэх, зээл өгөхийг шаардах эрхгүй бөгөөд уг асуудлыг ашиг сонирхолын зөрчлийн тухай хууль тогтоомжоор хориглосон байна. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд Д._Ц үйлдлийг дүгнэж үзвэл нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа ашиглан, хийх ёсгүй үйлдлийг хийж, ажил үүргийн хувьд хамаарал бүхий хүнээс аливаа хэлбэрээр мөнгө нэхэж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1.96 хувийн согтуурсан байдалтай Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэсвгэрийн замд **-** УБЛ улсын дугаартай “Lexus LX570” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ш.Д нь Б.О-т 71 сая төгрөгийн хахууль өгөөгүй, газар авахад зарцуулсан, харин 30 сая төгрөг зээлсэн, Д.Ц-д 5 сая төгрөг зээлсэн, бусдыг гүтгэсэндээ харамсаж байна” гэж мэтгэлцэж байх боловч дээр дурьдсан нотлох баримтуудаар өөрийн болон компаны эрх ашгийн үүднээс нийтийн албан тушаалтанд албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 3 удаагийн үйлдлээр 71 сая төгрөгийн хахууль өгсөн болох нь гэрч Ө.А , Ө.Ц , Р.Б нарын мэдүүлэг дансны гүйлгээний хуулгаар тогтоогдож байх тул хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Ш.Д нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөг, 2019 оны 1 дүгээр сард 25 сая төгрөгийг зээл хэлбэрээр өгч, хөнгөлттэй үйлчилгээ үзүүлж хахууль авсан гэх үйлдлийг нь бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул хэрэгсэхгүй болгож, Д.Ц-д сайн дураар 5 сая төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдэл тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Ц-г  нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Д-г 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд бусдад 71 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд цаг хугацааны хувьд 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэгт шинээр тооцсон хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтийн дагуу “О” ХХК-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ш.Д-с шүүгдэгч Б.О-т өгсөн 71 сая төгрөг, Б.О ийн нөхөр Г.Б од өгсөн гэх 5 сая төгрөг, Г.Мандахад өгсөн гэх 25 сая төгрөг, Д.Ц-д өгсөн гэх 5 сая төгрөгийг тус тус шүүгдэгч нар Ш.Дд буцаан өгсөн тухай шүүгдэгч, гэрч нар мэдүүлсэн байна. Мөн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хор хохирол тогтоогдоогүй боловч тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршгийг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нь зүйтэй.

Нийтийн албан тушаалтан хуульд заасан эрх, үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, өөрийн эрх, ашиг сонирхолыг төрийн үйл ажиллагааны зарчим, шударга ёсоос дээгүүрт тооцож, шунахай сэдэлтээр, мөнгө, хөрөнгө, давуу байдлыг олж авах хууль бус үйлдэл нийгмийн нийтлэг үзэгдэл мэт болсон байдал нь гэмт хэргийн үндсэн шалтгаан нөхцөл болсон байна.

            2. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нарын үйлдэл болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалт нь цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хууль болон 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хамаарах тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдийг журамлаж, хуульд заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүрэгтэй.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч Б.У-ийн 71 сая төгрөгийг хахууль авсан үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан их хэмжээний хээл хахууль авах гэмт хэрэгт хамаарах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орох хүртэл хугацаанд нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт их хэмжээний хохирлыг тусгайлан заагаагүй байсан байна. Иймд шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.О-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийг харгалзан үзэхээс гадна насанд хүрээгүй 2 хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Ц-г  хахууль авах гэмт хэрэг бус эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн тул Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлаж, тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлаж, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй. Д._Ц үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 2022 оны нэмэлт өөрчлөлт орохоос өмнө цаг хугацаанд хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлаж тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд 2024 онд үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг журамлах шаардлагагүй байна. Шүүгдэгч Д.Ц-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийг харгалзан үзэхээс гадна 67 настай хувийн байдлыг харгалзан үзэв.

Шүүгдэгч Ш.Д-г 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд бусдад 71 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэрэг үйлдлээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татахгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэг үйлдснээс хойш 5 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татахгүй” гэж тус тус заасан байх тул Ш.Д-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.О , Д.Ц нар Ш.Д-с авсан гэх мөнгийг буцаан өгсөн байх тул тэднийг гэмт хэргийн улмаас орлого олсон гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэх талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна.

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн 1925007070103 дугаартай хэргээс шүүгдэгч Б.О нь 2018, 2019 онд нийт 30 сая төгрөгийг хөнгөлөлтэй зээл авч хахууль авсан гэх хэргийг, шүүгдэгч Ш.Д нь Б.О-т 2018, 2019 онд нийт 30 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг, шүүгдэгч Ш.Д нь Д.Ц-д 5 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг, “О” ХХК-ны нэрийн өмнөөс хахууль өгсөн гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож, шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгож, шүүгдэгч Ш.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 болгон тус тус өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Ө овогт Б-ы О ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Ш-ын Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овогт Д-ын Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ш.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 25 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25 000 000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Ц-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 7 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацагаар хасч 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 7 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацагаар тус тус хасч 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О , Д.Ц Ш.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 25 000 000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Ц-д оногдуулан 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 / зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

9. Шүүгдэгч Б.О-т оногдуулсан 25 000 000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Ц-д оногдуулан 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А