Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/02

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Индра хөтөлж,

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч, хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа,

Шүүгдэгч, хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ********* оны ********* дугаар сарын *********-ны өдөр *********  аймгийн ********* суманд төрсөн, эрэгтэй, ********* настай, ********* боловсролтой, малчин мэргэжилтэй, “*********” ******************ажилтай, ам бүл *********, эхнэр, ********* хүүхдийн хамт ********* аймаг, ********* сум, ********* дугаар баг, ********* дугаар хэсэг, ********* тоотод  оршин суух хаягтай, урьд:

-********* аймаг дахь сум дундын ********* шүүхийн ********* оны ********* дүгээр сарын *********-ны өдрийн ********* дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* ургийн овогт ***************, (РД: *******),

 

2.Монгол Улсын иргэн, ********* оны ********* дугаар сарын *********-ны өдөр *********  аймгийн ********* суманд төрсөн, эрэгтэй, ********* настай, дээд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, ********* аймгийн ********* сумын ********** ажилтай, ам бүл *********, эхнэр, ********* *********хамт ********* сумын ********* дүгээр баг, ********* дугаар хэсэг, гудамж, ********* тоотод оршин суух, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр  шүүхийн ********* оны *********дугаар сарын *********-ны өдрийн ********* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт тус тус зааснаар  7 жилийн хорих ял,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр  шүүхийн ********* оны *********дугаар сарын *********-ны өдрийн ********* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* ургийн овогт********* (РД: МЖ86101616)

                                        Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын хойно байрлах голын эрэг дээр согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Б.*******ын нүүрэн тус газар гараараа цохиж биед  их тархины 2 талын дух, зүүн чамархай, бага тархины зүүн талд тархины эдэд цус хуралт, дух ясны цууралт, дагз ясанд хугарал, баруун нүдний салст цус харвалт, баруун талын нүд дээд, доод зовхи цус хуралт, баруун хөмсөгний гадна талд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2.Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед **** аймгийн ******* сумын хойно байрлах голын эрэг дээр согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Д.*******гийн нүүрэн тус газар гараараа цохиж биед  хамрын талавч хугарал, зүүн нүдний салст цус хуралт, дагзны хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “Миний буруу, мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “Бид 2 хоорондоо тохиролцоод эвлэрсэн болохоор мэдүүлэг өгөхгүй” гэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

1.Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын хойно байрлах голын эрэг дээр согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Б.*******ын нүүрэн тус газар гараараа цохиж биед  их тархины 2 талын дух, зүүн чамархай, бага тархины зүүн талд тархины эдэд цус хуралт, дух ясны цууралт, дагз ясанд хугарал, баруун нүдний салст цус харвалт, баруун талын нүд дээд, доод зовхи цус хуралт, баруун хөмсөгний гадна талд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2.Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын хойно байрлах голын эрэг дээр согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Д.*******гийн нүүрэн тус газар гараараа цохиж биед  хамрын талавч хугарал, зүүн нүдний салст цус хуралт, дагзны хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

-2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр тал/,

-2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.*******гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 07 дугаар тал/,

2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгч Ё.Батсүхийн үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

-2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд байрлах цэцэрлэгийн баруун талд ******* бид хоёр хамт Тайга нэртэй 0.5 литрийн архи хувааж уугаад байж байхад Дэлгүүрээс мойлоо буюу жинхэнэ нэрийг нь гэдэг санагдаж байна тэрийг явж байхад ******* дуудсан. ирэхэд нь ******* дуудаад архи уух уу гэхэд уухгүй гээд яваад өгсөн. Тэгээд гэх залуу цэцэрлэгийн хашаанаас гарч ирээд бид 3 хамт архи уугаад гэдэг нэртэй дэлгүүрийн гадаа 12 цагийн үед очоод 2-3 шил архи аваад машины хажууд тавиад голын эрэг явж ууя гэж хэлээд голын эрэг явж байсан. Голын эрэг явж байх замд машин дотор ******* надад хандаж чи миний нүдэнд их хүйтэн харагдаж байна чи намайг зодолдоод дийлэхгүй шүү гэж хэлсэн. замд таарахад ******* түүний машинд суугаад явахад нь бид хоёр гэх манай найзын гадаа очоод зогсож байхад араас *******, нар араас хүрч ирсэн. Тэгээд би голын эрэг дээр очихоор болоод тус суманд байрлах Сэлэнгэ мөрний салаа нэртэй голын эрэг дээр очиход , *******, , бид 4 хамт архи ууж байгаад нэлээд муудаад байж байхад ******* нь надад хандаж " би чамтай зодолдмоор байна чи миний нүдэнд их хүйтэн харагдаад байна" гээд намайг өдөөд байсан. ******* хэсэг хугацааны дараа надад хандаж хоёулаа цагдаа сэргийлэх болохгүй сайхан зодолдъё гэж хэлээд миний урдаас харж сууж байгаад миний зүүн нүд хэсэгт 1 удаа цохиод авсан. Би шууд түүн рүү ухас хийхэд намайг доороо хийгээд авсан. Бид хоёр хэсэг зодолдож байгаад би түр зогсъё би намайг босгочих гэхэд намайг босгосон. Би түүнийг дийлэхгүй юм байна би амьсгаадаж байна гэж хэлээд хэсэг зогсоод байж байхад намайг дахиад барьж аваад миний гарыг мушгиад авсан тэр үед би хөлийг нь давхар хамах гэтэл би газар самардаад *******ын дор дахиад орсон. Тэгээд дээр доороо ороод зодолдож байхад ирээд бид хоёрыг салгаад байж би эргэн тойрноо харахад тасраад унасан байсан. Тэгээд бид хоёрыг салгаад хэсэг байж байхад ******* нь би хэсэг унтлаа гээд унтаад өгсөн тэр үед би гэртээ харилаа гээд тэндээс яваад салцгаасан.

...Би тухайн үедээ мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар сайн санахгүй байсан юмаа. Одоо бол сайн санаж байгаа. Тухайн үед бид голын эрэг ороод би хамт архи ууж байсан хүмүүс рүү гээ агсарсан бололтой байсан. Тэгээд л маргасан юм билээ. Улмаар би Б.*******той зууралдаж авахад ******* намайг доороо хийгээд миний нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд бид болихоор болоод эвлэрээд машинд суусан. Гэтэл миний хамраас цус гараад өвдөөд байсан учир миний уур хүрээд Б.*******ыг хойноос нь толгойн дагз хэсэг рүү нь гараараа цохисон. Гэтэл ******* газарт унахаар нь би дээр нь гараад толгой хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгж байтал ирээд биднийг салгасан юмаа. Би тухайн Б.******* гэх хүнийг зүс мэдэх төдий л хүн байгаа юмаа. Б.******* адуу мал уядаг хүн байгаа юмаа. Би ч гэсэн моринд хорхойтой хүн учир нэгнээ мэдэх болсон. Түүнээс өөрөөр ямар нэгэн төрөл садан найз нөхдийн холбоо бол байхгүй. Би тухайн үед архи уусан байсан учир хамт архи ууж байсан хүмүүс рүү гээ агсарсан бололтой байсан. Тэгээд л маргасан юм билээ.  

Бид эхлээд маргах үед Б.******* миний дээр гараад миний нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон. Өөрөөр намайг цохиогүй. Би Б.*******ын толгойн дагз хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Улмаар Б.******* газарт унах үед би дээрээс нь нэмээд хэд хэдэн удаа цохисон. Өөрөөр халдсан асуудал гараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18, 20-21 дүгээр тал/,

-2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*******ын өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн ажлын гадаа буюу ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн гадаа мод усалж байсан юмаа. Гэтэл гадаа манай зүс мэдэх Д.******* өөрийн эзэмшлийн /улсын дугаарыг нь мэдэхгүй/ цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр ирсэн. Ирээд “******* хөгшөө надад нэг шил архи байна. Чиний ажил тарсан юм уу? Хамт уух уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тэгье” гэж хэлээд ажлын газраас холдоод “” нэртэй дэлгүүрийн орчим очоод Д.******* 0,5 литрийн “Тайга” нэртэй архи гаргаж ирээд бид тухайн архийг хувааж уусан. Бид архиа ууж байтал манай ажлаас манай ажлын М.Баясгалан гарж ирсэн. Улмаар Д.*******, М.Баясгалан бид гурав тухайн архийг хувааж уугаад дууссан. Архи ууж байх үеэр Д.******* бид 2 тухайн үедээ нэгнээ үгээр идээд тэр үгээ даахгүй маргасан юмаа. Ингээд тухайн архи дууссан бөгөөд бид дахиж “” нэртэй дэлгүүр ороод 0,5 литрийн “Тайга” нэртэй архи нэг шилийг авсан. Тухайн үед ирсэн бөгөөд бид авсан архиа голын эрэг орж уухаар ярилцаад ******* сумаас хойш байх голын эрэг рүү явсан.  Бид голын эрэгт очоод авсан архиа М.Баясгалан, , Д.*******, бид нар хувааж уусан. Энэ үед Д.*******, нар руу үг хаяад байхаар нь би үгийг нь сөрж маргасан. Гэтэл Д.******* босож ирээд миний хувцасны энгэр хэсгээс зуурч аваад улмаар бид   зууралдаж газарт унасан. Тухайн үед би дээр нь гараад нүүр хэсэг рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Ингээд бид “Больё” гэж хэлээд салсан бөгөөд би Д.*******д хандаж “хоёулаа одоо больё, эвлэрье” гэж хэлээд бид гар бариад машинд суухаар болсон. Бид машинд орж суугаад би буцаад машинаас буух гэтэл Д.******* миний хойноос толгойн дагз хэсэг рүү маш хүчтэй цохисон. Тухайн үед миний ухаан балартаж газарт унахад Д.******* нэмж миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэр үед миний толгой маш ихээр өвдөж би ухаан балартаж цааш юу болсон талаар санахгүй байна. Тухайн үйл явдал болсноос 3 хонгийн дараа миний ухаан орсон. Тэгээд л би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юмаа. Д.******* архи уухаараа агсан хүн юм билээ. Ер нь архи уучхаад л над руу болон М.Баясгалан, нар руу үг хаяж дээрэлхэж байгаа бололтой зүйл яриад байсан. Тэгээд л би тухайн үгийг нь сөрөөд маргасан юмаа.  Би машинаас буух гэтэл миний ардаас толгойн дагз хэсэг рүү маш хүчтэй цохисон. Улмаар намайг унах үед миний дээрээс хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 28-29 дүгээр тал/,

-2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.ын өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд байрлах нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа юм авах гээд ганцаараа очиход ******* нар архи уусан бололтой согтуу байсан бөгөөд *******, ******* нар нь хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би тэд нарт 1 шил архи авч өгөөд тус дэлгүүрийн гадаа 1 шил архи хувааж уугаад нэмж 1 шил архи аваад сумын хойд зүгт байрлах голын эрэг дээр очиж уухаар болоод бид 4 хамт Портер, приүс маркийн 2 ширхэг тээврийн хэрэгсэлтэй голын эрэг дээр очсон. Тэнд очоод авч явсан 1 шил архи хувааж уугаад байж байхад *******, ******* нар нь хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэд нарт хандаж архи ууж чадахгүй юм бол больцгоо гэж хэлээд Мөнхцогийн машинд гар утсаа цэнэглээд орхисон байсан тул миний гар утсанд дуудлага ирээд би утсаар ярьж байгаад эргээд харахад ******* доор нь орсон ******* нь дээр нь гарсан цохиод байж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад машиных нь хажууд суулгаад байж байсан бөгөөд утас дахин дуугараад эхнэртэйгээ ярихад тэр хоёр хойно орилолдоод байсан бөгөөд ******* дээр нь гарсан *******ыг цохиод байж байсан тэгээд би тэр хоёрыг дахин салгаад *******ын эхнэр рүү нь яриад "Танай нөхөр хүнтэй зодолдоод байна та ирж авах уу би хүргэж өгөх үү" гэж асуугаад түүнийг аваад машиныг нь бариад гэрт нь хүргэж өгсөн бөгөөд гэрийн үүдэнд нь очиход эхнэр нь гарч ирээд *******ыг аваад орох шиг болсон. Тэгээд би гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/

-2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 324 дугаартай Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.: “Д.*******-н биед хамрын талавч хугарал, зүүн нүдний салст цус хуралт, дагзны хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-50 дугаар тал/,  

-2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 325 дугаартай Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.: “Б.*******-н биед их тархины 2 талын дух, зүүн чамархай, бага тархины зүүн талд тархины эдэд цус хуралт, дух ясны цууралт, дагз ясанд хугарал, баруун нүдний салст цус харвалт, баруун талын нүд дээд, доод зовхи цус хуралт, баруун хөмсөгний гадна талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-59 дүгээр тал/,

-2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 5834 дугаартай, хохирогч Б.*******ын хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 73-99 дүгээр тал/,

-2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би дээрх хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, Тиймээс миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-112 дугаар тал/,

-2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би дээрх хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, Тиймээс миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-121 дүгээр тал /,

-2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 46в/4193 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 126-127 дугаар тал/,

-2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22/264 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 128-129 дүгээр тал/,

-2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц. өгсөн: “хохирогч Б.*******ын биед учирсан гэмтэлтэй холбоотойгоор 1,804,607 төгрөг, хохирогч Д.*******гийн биед учирсан гэмтэлтэй холбоотойгоор 257,502 төгрөгийг тус тус нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-135 дугаар тал/,

-Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 51-52, 60-61 дүгээр тал/,

-Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 135 дугаар тал/,

-Шүүгдэгч Б.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 136 дугаар тал/,

-Шүүгдэгч Б.*******ын жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 137 дугаар тал/,

-Шүүгдэгч Б.*******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 138 дугаар тал/,

-Шүүгдэгч Б.*******ын нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 139 дүгээр тал/,

-Шүүгдэгч Д.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 142 дугаар тал/,

-Шүүгдэгч Д.*******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 143 дугаар тал/,

-Шүүгдэгч Д.*******гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 144 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.*******гийн нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 145 дугаар тал/,

-Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 151, 154 дүгээр тал/,

-Шүүгдэгч нарын урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 152-153, 155 дугаар тал/,

-Хохирогч Б.*******од хохирол төлбөрт 15,000,000 төгрөг нөхөн төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 176-180 дугаар хуудас/,

-Хохирогч Б.*******гийн бичгээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 181 дүгээр тал/,

-Шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/,

-Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 257,502 төгрөг, 1,804,607 төгрөгийг тус тус төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 207-208 дугаар тал/,

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 183-185 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нь мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийнд даатгалын сангийн нэхэмжилсэн 257,502 төгрөгийг шүүгдэгч Б.*******, 1,804,607 төгрөгийг шүүгдэгч Д.******* нар нөхөн төлсөн, хохирогч Б.*******ын эмчилгээний зардалд 15,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.******* нөхөн төлснийг дурдаж, хохирогч Б.******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас шалтгаалах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч Ц. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,

-шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Д.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр,

-шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэлийн тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 4 сарын хугацаанд, шүүгдэгч Б.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийнд даатгалын сангийн нэхэмжилсэн 257,502 төгрөгийг шүүгдэгч Б.*******, 1,804,607 төгрөгийг шүүгдэгч Д.******* нар нөхөн төлсөн, хохирогч Б.*******ын эмчилгээний зардалд 15,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.******* нөхөн төлснийг дурдаж, хохирогч Б.******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас шалтгаалах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ОЮУНТУНГАЛАГ