| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2020/0066/з |
| Дугаар | 119/ШШ2022/0039 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 119/ШШ2022/0039
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би ОА-ийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТ-ийн АТХУБ И.И-д холбогдуулан гаргасан “АТ-ийн АТХУБ-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0051569 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.А-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.6. дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрт өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
ОА-ийн ПГ-ын ХП Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу ОА-ийн АТ-ийн УБ И.И-ийн зөрчлийн 0051569 дугаартай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн иргэн Н.А нь Автомашин худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлэх хугацаа хэтрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.
Иргэн Г.А нь 2021 оны 07 сарын 29-ний өдөр иргэн Б.Б-аас Митсубиши Л-200 загварын 67-71 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан боловч Автотээврийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн нь нотлогдсон байна.
Эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 0051569 дугаартай шийтгэлийн хуудсаар Н.А-т Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын олсон хэсэгт хэнд, Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсныг бичээгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэлийн хуудаст “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасныг зөрчсөн шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ОА-ийн АТ-ийн УБ И.И-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0051569 дугаартай шийтгэлийн хуудсын Олсон хэсэгт холбогдогч Г.А-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах” гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
ОА-ийн АТ-ийн АТХУБ И.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ОА-ийн АТ-ийн УБ И.И миний хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн 0051569 дугаартай 2022 оны 07 дугаар сарын 25-нд иргэн Г.А-т шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргасан.
Зөрчил шалган шийдвэрлэх явцад шийтгэлийн хуудасны олсон хэсэгт хэнд, Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсныг бичээгүй, шийтгэлийн хуудас албан ёсны байх шаардлагыг хангаагүй нь үнэн болно. Иймд 2022 оны 09 дүгээр сарын 15-нд гаргасан 62 дугаарын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
ОА-ийн ПГ-ын ХП Л.О нь аймгийн АТ-ийн УБ И.И-д холбогдуулан “АТ-ийн АТХУБ-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0051569 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.А-ийг С.Д-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.6. дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрт өөрчлөлт оруулах” дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлжээ.
Ийнхүү хариуцагч ОА-ийн ПГ-ын ХП-ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0051569 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОА-ийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТ-ын АТХУБ И.И-д холбогдуулан гаргасан “АТ-ын АТХУБ-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0051569 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.А-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.6. дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрт өөрчлөлт оруулах” тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2022/0066/з/ дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн АТ-ын АТХУБ И.И-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0051569 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА