Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 149/ШШ2022/00013

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3-р байр 1-70 тоотод оршин суух, 41 настай, эмэгтэй, /ФМ:80022404, утас:94946613/ Тавчуул овогт Хөхөөгийн Энхжаргалын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянбулаг 4-413 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, /ФА:80021412, утас:92029191/ Цөнгөрөг овогт Баярын Цолмонд холбогдох

 

Хүүхдийн сургалтын төлбөр 3600000 төгрөг болон Notebook-ны үнэ 2490000 төгрөг бүгд 6090000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Энхжаргал /Онлайнаар/, Хариуцагч Б.Цолмон, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нөхөр Б.Цолмонтой 2002 онд гэр бүл болж, бидний хүү Ц.Туулайхүү нь 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Хамтран амьдрах боломжгүй болоод Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2008 онд гэрлэлтээ цуцлуулсан. Ингээд үүнээс хойш хүүхдийн тэтгэврийн асуудлаар тусдаа шүүхийн шийдвэр гарч, сар бүр хүүхдийн тэтгэвэр авч байсан. Харин одоо хүү маань Улаанбаатар хотын Мандах бүртгэл дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангид элсэн суралцаж байгаа тул эцэг Б.Цолмонгоос сургалтын төлбөр 3600000 төгрөг, компьютерын үнэ болох 2490000 төгрөг нийт 6090000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Х.Энхжаргал шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Гэр бүлийн тухай хуульд хүүхэд 19 настай суралцаж байгаа бол эцэг нь тэжээн тэтгэнэ, нэмэлт зардал гаргаж болно гэсний дагуу би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би хүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарч 4 дүгээр ангиас нь 12 дугаар ангийг төгстөл төлбөртэй сургууль болон олон сургалтад хамруулж ирсэн. Хүүхдээ ирээдүйд мэдлэгтэй сайн боловсон хүчин болгох нь миний цаашид Цолмонгийн удамд хэрэгтэй байхад энэ хүн өөрийн төрсөн хүүхдийн сургалтын зардал өгөхгүй татгалзаж байгаад харамсаж байна. Бид хоёр хуулийн дагуу 18 нас хүртэл тэтгэмж авч байснаас өөр нэг ч төгрөг авч үзээгүй. Тэтгэмжийн тал дээр өгөхгүй жил болгон бас л чирэгдэл болж 2,3 үе шаттай дээд шүүхээр хүртэл шийдвэрлүүлж байсан удаатай. Тийм учраас би хуулийн дагуу нэхэмжлэл гаргаад сууж байна. Уг нь бид шүүхийн танхимд биш энэ хүүхдийн эцэг, эхийн хувьд ярилцаж мэдлэг боловсролд нь адил тэгш хандаж үүрэг хүлээх ёстойгоо мэдэх хэмжээний хүмүүс гэж бодож байна. Би зөвхөн сургалтад зарцуулсан мөнгийг ярьж байна. Өнөө цагийн хүүхдийн хэрэглээ хэрэгцээг нэхэмжилж үзээгүй. Миний хүсэл бол энэ хүн цаашдаа хэзээ ч хүүхдийнхээ төлбөрт сэтгэлээсээ эцэг хүнийхээ үүргийг ухамсарлаж туслахгүйг мэдэж байгаа учраас 19 нас хүртэл туслах ёстой гэсэн гэр бүлийн тухай хуулийн дагуу нэхэмжилж байгаа тул шүүгч та хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Б.Цолмон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Миний хувьд Энхжаргалтай гэр бүл болоод 2008 онд хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулаад хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлж байсан. Энэ хүний хэлж байгаагаар тухайн үеийн нөхцөл байдлаас хамаараад би ажилгүй, орлогогүй байсан болохоор тэтгэлэг төлөхөөс хоцорч байсан үе бол байгаа. Би тэрнээс хойш өөрөө гэр бүлтэй болж цалингийн зээлтэй байсан учраас саатаж байсан. Тэрнээс би эцэг хүнийхээ үүргийг огт биелүүлээгүй удаа бол байхгүй. Боломжтой үедээ төлж явсаар байгаад хүүхэд 18 нас хүрээд дууссан. Эцгийн хувьд үүргээ биелүүлээгүй гэсэн зүйл яригдаж байна. Би үүргээ биелүүлээгүй бишээ одоогийн нийгэм нэгдүгээрт байна, хоёрдугаарт ажлын онцлог байна хажуудаа байгаа гэр бүл үр хүүхдээ анхаарах цаг зав боломж олдохгүй байгаа шалтгаанаас болоод ийм асуудлууд гардаг. Би биеийн байдал дийлэхгүй хугацаанаас өмнө тэтгэвэрт гарах боломжгүй учраас би өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гараад нэг сар болж байна. Биеийн байдлаа эмчлүүлсний дараагаар мэдээж эцэг хүнийхээ үүргээ биелүүлнэ. Би Энхжаргалд мэдэгдэх шаардлагагүй миний хувийн асуудал байгаа учраас хүүхдийнхээ ирээдүйн боловсрол дээр анхаарах асуудал өөрт амьдралын явцад байна. Үнэхээр боломж бололцоо байсан бол би цаашдаа ажлаа хийгээд явах байсан цалингийн зээлтэй байж ажлаасаа гарсан биеийн байдлаа цаашид эмчлүүлэх шаардлагатай. Ийм байдлаас болж хүүхдэдээ өгч чаддаггүй байсан. Гэхдээ би өөрийн боломж бололцоогоор мөнгө өгч явуулдаг. Би шүүх хурал дээр нарийн тайлбарлаж хэлмээргүй байна. Хүүхэдтэйгээ утсаар холбогдоод ярьсан. Манай хүүхэд насанд хүрсэн ойлгосон асуудал байгаа. Бид гэр бүл салаад нэлээн хугацаа өнгөрсөн болохоор би Энхжаргал гэдэг хүнтэй ярих юм байхгүй учраас би огт энэ хүнтэй холбогдож ярьдаггүй. Энийг энэ хүн эцэг хүнийхээ үүргээ биелүүлээгүй гэж ойлгох тал байгаа. Би иргэний хууль үзлээ л дээ гэр бүлийн тухай хуульд байдаг бол хамаа алга би боломжоороо төлөх байх гэхдээ өнөө маргаашдаа надад төлөх боломж байхгүй байна. Нэхэмжлэгч бол их буруу л юм ярьж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Энхжаргал нь хариуцагч Б.Цолмонд холбогдуулан 6090000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Б.Цолмон нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Х.Энхжаргал, хариуцагч Б.Цолмон нар нь гэр бүлийн харилцаатай байж тэдний дундаас 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү Туулайхүү төрсөн талаар зохигч маргаагүй болно.

 

Тэдний хүү Ц.Туулайхүү нь Мандах их сургуулийн 1 дүгээр Курст Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж байгаа болох нь Мандах их сургуулийн сургалтын албаны тодорхойлолт, сургалтын төлбөр 3600000 төгрөг төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүргийг тодорхой заасан байх ба Гэр бүлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Тэжээн тэтгүүлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсноос тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага гаргаж болно. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х.Энхжаргал нь хариуцагч Б.Цолмонгоос хүүхдийн сургалтын төлбөр шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгчийн компьютерын үнэ болох 2490000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул хариуцагч Б.Цолмонгоос сургалтын төлбөр 3600000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Энхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2490000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Б.Цолмонгоос хүүхдийн сургалтын төлбөр 3600000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Энхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2490000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112690 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Цолмонгоос 72550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Энхжаргалд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛ

 

 

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 149/ШШ2022/00013

Сэлэнгэ аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, Х.Энхжаргал-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Б.Цолмон-д холбогдох

6090000 төгрөг гаргуулах тухай  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Энхжаргал-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч Б.Цолмон-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.АЛТАНЦЭЦЭГ