| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/0154/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/153 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/153
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* төрсөн, ******* настай, *******,*******,*******, ажилтай, ам бүл , хамт ,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, АЭ7703107 регистрийн дугаартай, .
Шүүгдэгч **** нь ****-ны орой 20 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон ухаа багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч **** эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд ...мэдүүлэг өгөхгүй... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд: ...*** өдөр **** хөдлөөд Хархорин сумаар дайрч *** луу урдаасаа хойш чиглэлээр явж байсан. Би урд зорчигчийн суудал дээр сууж байсан. Эхнэр жолоо барьж байсан. 80 км цагийн хурдтай л явж байсан. Хойд талын дугуй буудсан байна лээ. Тэрнээс болоод онхолдсон болов уу гэж бодож байна. Тэгээд эхнэр, охин хоёрыг маань эмнэлэг рүү авч яваад маргааш нь руу авч явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэв.
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр Өвөрхангай аймаг гэх газраас би гэр бүлийн гишүүд буюу нөхөр ***, охин ***, хамт ажилладаг *** нарын хамт Архангай аймгийн нутаг гэх газар руу явж байсан. Тухайн үед нөхөр өөрийнхөө эзэмшлийн *** улсын дугаартай автомашинаа жолоодоод явсан. Би урд зорчигчийн суудал дээр суугаад явж байгаад Архангай аймаг Хотонт сумаас би машин жолоодоод нөхөр урд зорчигчийн суудал дээр суугаад, охин болон **** нар арын суудал дээр сууж явсан. Ингээд 18 цагийн орчимд асфальтан замаар урдаас хойш чиглэлтэй явж байхад урд *** маркийн машин удаан яваад байхаар нь би гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бөгөөд замын хажуу талын шороон хөвөө хэсэг рүү дугуй гарахад би жолоодлого алдаад замын хажуу тийш онхолдсон. Ослын дараа дуудлага өгсөн цагдаа болон түргэн тусламж, онцгой байдлын алба хаагчид ослын газарт ирж ажилласан, охин бид хоёр түргэний машинтай Хархорин сумын эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр Өвөрхангай аймаг гэх газраас би гэр бүлийн гишүүд буюу эхнэр ***, охин ***, хамт ажилладаг *** нарын хамт Архангай аймгийн нутаг гэх газар руу явж байсан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай автомашинаа жолоодоод явсан. Тэгээд замд явж байгаад Архангай аймаг Хотонт сумаас эхнэр машин жолоодоод би урд зорчигчийн суудал дээр суугаад, охин болон *** нар арын суудал дээр сууж явсан. Ингээд 18 цагийн орчимд асфальтан замаар урдаас хойш чиглэлтэй явж байхад урд *** маркийн машин удаан яваад байхаар нь эхнэр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бөгөөд замын хажуу талын шороон хөвөө хэсэг рүү дугуй гарахад эхнэр жолоодлого алдаад замын хажуу тийш онхолдсон. Ослын дараа дуудлага өгсөн цагдаа болон түргэн тусламж, онцгой байдлын алба хаагчид ослын газарт ирж ажилласан, охин эхнэр хоёр түргэний машинтай Хархорин сумын эмнэлэг рүү явсан.., надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, автомашины эвдрэл хохиролд үнэлгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 117-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч **** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.833.87 /гурван сая найман зуун гучин гурван мянга таван зуун наяан долоо/ төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 126-р хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хотонт сум дээр хоол идээд Хархорин сумаар дайрч өнгөрч хойшоо руу нийлээд Өгий нуур явах замд ороод явсан их нарийхан зам байна гэж бодоод их хол яваагүй байхад урд явж байсан **** жолоодож явж байсан *** загварын автомашин урдаа байгаа машиныг гүйцэж түрүүлсэн. Гүйцэж түрүүлж байх үедээ машиных нь зүүн талын хойд урд дугуй замын хажуу талын шороон дээгүүр яваад шороо манаргаад урдаа байгаа машины урд гарах гэж явж байгаад гэнэт л замын зүүн гар тал руу буюу хойд тал руу гараад 2 бүтэн эргээд хажуу тал дээрээ машин нь тогтоод зогссон...” гэх мэдүүлэг /хх-н 19-р хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр ****-ны өглөө 09-10 цагийн орчим, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Төвхөн хийдийн ойролцоо гэр амралтын газраас найз **** нарын цагаан өнгийн **** маркийн автомашинд суугаад хөдөлсөн. Төвхөн хийдээс хойш Архангай аймгийн Төвшрүүлэх сум орж асфальтан замд нийлээд урагшаа явж Хотонт сум орж хоол идээд цаашаа яваад Өвөрхангай аймгийн Хархорин сумаар дайрч хойшоо чиглэлтэй Архангай аймгийн өгийн нуур явах замд орсон. Нуурийн замаар хойшоо яваад Хархорин сумаас их холдоогүй байхад ба гар утас оролдоод явж байсан чинь түр тар гээд машин замын хажуу тал руу унаад хөрвөөгөөд ухаан түр балартаад сэрсэн чинь гаднаас хүмүүс бид нарыг гаргаж авах гээд цонх нээж байсан. Удалгүй эмнэлэг ирээд би эмнэлгийн машинд түрүүлж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 16-р хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвөрхангай аймгийн Хархорин сумаар дамжаад хойшоо Өгий нуур чиглэлтэй аар яваад Хархорин сумын төвөөс их холдоогүй байхад араас нэг машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаа бололтой зүүн гар талын толинд харагдаж байсан. Тэгсэн нэг мэдсэн л шороо манаргаад л замын хажуу тал руу тухайн автомашин унаад шороо манаргаад бүтэн эргээд хажуу тал дээрээ зогсох шиг л харагдсан. Шороо их боссон учраас яг нарийн сайн харж чадаагүй. Осол болох үед 20 цаг 40 минут орчим болж байсан гэж санаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 23-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч **** дугаартай “...**** биед зүүн бугалга ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт, /хх-н 31-32-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч **** дугаартай “...**** биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт, /хх-н 38-39-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч ***** дугаартай “...*** биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 2-3-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч **** дугаартай “...*** **** гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 60-61-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч *** “...****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл,хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй...” гэсэн магадалгаа /хх-н 91-93-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч *** нь **** минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон ухаа багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч *** эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 141-р хуудас/, иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 117-р хуудас/, иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 126-р хуудас/, гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/, гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 16-р хуудас/, гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 23-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч *** дугаартай дүгнэлт, /хх-н 31-32-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч **** дугаартай дүгнэлт /хх-н 38-39-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч *** дугаартай дүгнэлт /хх-н 2-3-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч *** дугаартай дүгнэлт /хх-н 60-61-р хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч **** магадалгаа /хх-н 91-93-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч *** биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Түүнчлэн Тээврийн прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *** гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч *** хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч **** төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Харин Иргэний нэхэмжлэгч *** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ...шүүх хуралд суухгүй, иргэний нэхэмжлэлээ дэмжиж байгаа... гэсэн,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *** 3,833,87 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080/-т олгох нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил эрх хасаж, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоох нь зүйтэй байна. Торгуулийн ял оногдуулах боломжгүй байна. Улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзсэн. Шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг дурдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Шүүгдэгч *** авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *** гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *** гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН