Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/47

 

Р.О д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолтой Р.О д холбогдох 2015001300071 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.О  түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Э.Гантулга, шүүгдэгч Р.О, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хохирогч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1982 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Б суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот ... од оршин суудаг, урьд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №67 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнцэж, үүрэг хүлээлгэх ял шийтгэл эдэлж байсан, Ц овогтой Р.О.

Шүүгдэгч Р.О  нь Булган аймгийн Б сумын ...  банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж Б.Ө аас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, Л.Ц ээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, Г.О ээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, Г.Г ээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөг, Н.Б гээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зээл гаргуулан авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Ц овогтой Р.О г албан тушаалын байдлаа ашиглаж нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснааршүүгдэгч Р.О г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27ны өдрийн 2019/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.О д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээллтэй байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-ийн цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснааршүүгдэгч Р.О гээс 11.700.000 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Б сумын Шар тал багт оршин суух хохирогч Ж  овогт Б.Ө -д, 6.500.000 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Б сумын ...од оршин суух Х овогт Л.Ц -д, 6.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Б сумын ...т оршин суух Ж овогт Г.Г -д, 14.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Б сумын ...т оршин суух Б овогт Н.Б -д тус тус олгосугай.
  6. Шүүгдэгч Р.О  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгтбитүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давжзаалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.О давж заалдах гомдолдоо: “...Анх 2018 оны 12 дугаар сард Д.Э  цагдаад өргөдөл өгсөн байхад нь би мөнгө өгөх ёстой бүх хүмүүсээ бичиж хэргээ нэг мөр шийдүүлмээр байна гэж цагдаад хүсэлт гаргасан. Тэгэхэд эдгээр хүмүүс 2-3 удаа байцаалт өгөхдөө  тухайн үед бүгд эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхгүй иргэний журмаар шийдвэрлүүлнэ гэж мэдүүлэг өгсөн байсан. Тэгээд Д.Э гийн хэрэг дээр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарч 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан. Гэтэл одоо бүгд нийлж эрүүгийн журмаар шийдвэрлүүлмээр гэж цагдаад хүсэлт гаргажээ. Уг нь надад эдгээр хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашиглаж, залилах мөнгийг нь авсан зүйл байхгүй. Одоо болтол төлөхгүй байгаа шалтгаан нь ажил хийх боломжгүй цагдаад дуудагдаад ирдэг мөн эрүүл мэндийн шалтгаан болон аавын бие өвдөж 5 дугаар сард хагалгаанд орсон. /ходоодны хорт хавдартай болж хагалгаанд орсон, одоо химийн эмчилгээнд ордог/  Энд иртлээ аавыгаа асарч байсан зэрэг шалтгаанаас болж ажилд орж чадаагүй өдийг хүрсэн. Түүнээс энэ хүмүүсийг залилаад мөнгийг нь өгөхгүй байя гэсэн бодол надад байхгүй. Би эдгээр хүмүүсийн мөнгийг нь ажил хийж бүгдийг нь төлж хохиролгүй болгоно. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдолдоо: “...Аливаа гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь тухайн гэмт хэргийг үйлдэх явцад буюу гэмт хэргийг үйлдэхийн өмнө зориуд санаатай үйлдлээр илэрдэг. Р.О  нь өөрийн нөхцөл байдлаа танилцуулан хүнээс мөнгө зээлсэн хүн нь нэхээд байна гэж өнөөдрийн хэргийн хохирогч нараас учир байдлаа хэлж гуйгаад өөрсдийнх нь авсан зээлээс юм уу аль эсвэл авах гэж байгаа зээлэн дээрээ нэмээд аваад өгөөч гэж гуйдаг. Мөн зээл авч өгсөн буюу мөнгө зээлсэн хүмүүст тодорхой тохиролцсон урамшууллыг өгсөн. Авсан зээл буюу нэр бүхий хүмүүсийн зээлийг 2-6 сар банкны хүүг нь төлдөг байсан. Энэ нь хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхээс: Албан тушаалын байдлаа ашиглаж нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэсэн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Албан тушаалын ямар байдлыг яаж ашигласан гэдэгт дүгнэлт өгөөгүй. О  нь зээлийн материалыг хүлээн аваад төв рүүгээ буюу Аймаг руугаа явуулдаг аймаг буюу төв нь тусгай программаар зээлийн материалыг судлаад зээлийн хороогоороо шийдвэр гаргаад зээл олгох эрх өгдөг. Тиймээс О  нь өөрийн эрх мэдлээ ашиглаад хэн нэгний бүтэхгүй байсан мөнгийг бүтээгээгүй, хэн нэгний данснаас зөвшөөрөлгүй мөнгө аваагүй тиймээс өөрсдийнх нь \зээлдэгч нарын\ зөвшөөрсний дагуу мөнгийг зээлж хүүг нь төлж байсан. Тиймээс албан тушаалын байдлаа ашигласан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэх тухайд тухайн мөнгө зээлэх явцад бусдад өртэй нэхээд байна. Ажил руу мэдэгдэх гээд байна гэж үнэн байдлаа хэлж мөнгө зээлсэн байдаг. Энэ тухай хохирогч нар мэдүүлгүүд дээрээ ярьдаг бөгөөд хохирогч Н.Б , Г.Г , Б.Ө , Л.Ц  нар нь 2019 онд Д.Э гийн гомдлоор Р.О д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгагдаж байсан бөгөөд Р.О  болон өмгөөлөгчийн зүгээс нэр бүхий хохирогч нараас зээл авсан тул хэргийг нэг мөр шийдүүлэхээр хэрэгт гэрчээр асуулгахад иргэний журмаар шийдүүлнэ гээд хэлж байсан хүмүүс одоо залилсан гэж байгаа нь тухайн үед мөнгө зээлдүүлэхдээ залилуулаагүй буюу түүний хүсэлт гуйлтын дагуу өөрт ашигтай хэлбэрийг сонгож О д мөнгөө зээлдүүлээд хүүгээ төлүүлээд болж байна гэсний үндсэн дээр Иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр мөнгөө зээлдүүлсэн болох нь тогтоогддог. Хэрвээ тухайн үед залилуулсан бол гомдлоо гаргах хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан. Иймд дээрх нэр бүхий хохирогч нарыг залилж мөнгийг нь авсан гэдэг нь тогтоогддоггүй яаж, ямар үг, үйлдлээр залилсан болохыг шүүхийн тогтоолд дүгнэлт гаргаагүй байна. Хохирогч нар залилууллаа гэж хэлэх амархан боловч залилуулсан болох нь ямар үйл баримтаар, хэзээ ... а, ямар аргаар үйлдсэн болохыг нарийн шалгаж тогтоох бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдэхэд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг нарийн тогтоох нь эрүүгийн хуулийн гол зарчим билээ. Мөнгөө төлөхгүй болохоор залилан болдог гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй билээ. Шийтгэх тогтоолын 6.-д О гээс 11.700.000 төгрөгийг Б.Ө д, 6.500.000 төгрөгийг Л.Ц эд, 6.000.000 төгрөгийг Г.Г т, 14.600.000 төгрөгийг Н.Б д олгохоор заасан. Анхан шатны шүүх нь банкны зээлийн хэдэн төгрөг төлөгдсөн, одоо үлдэгдэл үндсэн зээл нь хэд болох, хүү нь хэд болсон талаар хэрэгт ямар ч нотлох баримт ирээгүй байхад 5 жилийн хүүгээ оруулж нэхэмжилнэ гэхээр хохирогч нарын хэлсэн дүнгээр хохирлыг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт өгсөн. Хэрэгт зээлдэгч нарын зээлийн гэрээ байгаа бөгөөд харин зээлийн эргэн төлөлтийн тооцоо болон зээлийн үлдэгдлийн тооцоог бодсон эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад зээлийн хүүг 2023 он буюу 3 \гурван\ жилийн хугацааг нэмж бодсон нь үндэслэлгүй юм. Хохирогч гэх Г.О  нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 132\Ш32019\000429 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж 3.612.000 төгрөг төлөх шүүгчийг захирамж хүчин төгөлдөр байгаа \хх-141\. Гэтэл анхан шатны шүүхээс Г.О ийг 10 сая төгрөгөөр хохирсон гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт гаргасан бөгөөд Г.О нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна гэж заасан нь ойлгомжгүй бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байхад түүнийг хохирогчид тооцоод мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэдэг нь ямар үндэслэлээр ... а ямар нэхэмжлэл гаргах нь тодорхойгүй хуульд нийцэхгүй дүгнэлтийг өгсөн байна. Иймд дурдсан нөхцөл байдлуудыг хянан үзэж Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2020\ШЦТ\186 дугаар тогтоолыг хүчингүй болгож , Р.О д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Р.О , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулаагүй, гэмт хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ялын саналыг шүүхэд гаргаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх байр сууринаас оролцжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.О г “албан тушаалын байдлаа ашиглаж нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай”-д тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.О г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.О д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Р.О  нь Булган аймгийн Б сумын ...  банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Б.Ө аас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, Л.Ц ээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, Г.О ээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг,

Г.Г ээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөг, Н.Б гээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зээл гаргуулан авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэжээ.

1. Хохирогч Б.Ө ы “... Би Булган аймгийн Б сумын ...  банкны эрхлэгчээр ажиллаж байсан Р.О  гэх танил эмэгтэй намайг банкнаас цалингийн зээл аваад 1 сарын хугацаатай надад зээлээч би авсан зээлийг чинь төлөөд 500.000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. ... 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авахаар материал бүрдүүлэхэд Р.О  нь мөнгө шилжүүлсэн баримт дээр миний гарын үсгийг зуруулаад аваад үлдсэн. Энэ өдрийн орой миний дансанд 10.000.000 төгрөгийн орлого ороод буцаад зарлагаар Одончимэг гэх хүний данс руу автоматаар шилжүүлсэн мэдээлэл гар утсанд ирсэн...” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Л.Ц ийн “... Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Б сумын ...  банкны салбараас цалингийн зээд аваад Төрийн банк руу зээлээ төлөхөөр байж байтал ...  банкны эрхлэгчээр ажиллаж байсан О  нь хагас сайн өдөр миний данснаас зээлийн төлөлт гэж хийгдээд удалгүй буцаад ороод ирсэн. Тэгээд би энэ талаар асуухаар О тэй уулзахад би чиний дансны дугаарыг буруу бичсэн байна гэсэн тэгээд чи надад мөнгө зээлээч би удахгүй өгнө гээд надаас 4.500.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Г.О ийн “... Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ...  банкны Булган аймгийн Б сумын салбараас 20.000.000 төгрөгийн бизнесийн зээл авсан юм.

Зээл авсан өдрийн орой О  надруу утсаар залгаад бас мэссэж бичээд би хүнээс 10.000.000 төгрөг авсан чинь нэхээд Аймгийн ...  банк руу хэлнэ гээд байна тэгэхээр би ажилгүй болох гээд байна надад тус болооч би 2-3 хоноод өгье гэхээр нь би барааныхаа мөнгийг шилжүүлэх гэж байгаа гэсэн чинь чи хоёр хоног хүлээгээч хоёр хоноод өгье гэхээр нь би зөвшөөрөөд тэг тэг гээд өгсөн. Тэгээд надаас 9.000.000 төгрөгийг А  гэх хүний данс руу хийлгээд үлдсэн 1.000.000 төгрөгийг маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр авсан юм.” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Г.Г ийн “... Надад анх 1 сая төгрөг хэрэг болохоор нь би Р.О гээс надад цалингийн зээл гарах болов уу 1 сая төгрөгийн зээл авах гэсэн юм гэж асуухад өө бололгүй яахав чи нэг мөсөн 6 сая төгрөг зээлээд надад өгчхөөч би 7 хоногийн дараа өгье шалгалт ирэх гээд мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Н.Б гийн “... Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...  банкны Булган аймгийн Б сумын салбараас цалингийн зээл 1.500.000 төгрөг авахаар хандтал тус банкны эрхлэгчээр ажиллаж байсан Р.О  намайг нэмээд 10 сая төгрөг аваад өг би өнөөдөр зээлийг чинь гаргаад өгнө чамаас авсан 10.000.000 төгрөгийг удлаа гэхэд 1 сарын дотор өгнө гэсэн. Тэгээд нөхөр бид 2 ярилцаад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б сумын ...  банкнаас 11.500.000 төгрөгийн зээлийг миний нэрээр гаргуулахаар материалаа өгсөн. Тэгээд тэр өдрийн орой О г зээл гарчихлаа гэхээр нь манай нөхөр С  очиж 1.500.000 төгрөгийг авсан. Миний нэр дээр зээл гаргасан нийт 11.500.000 төгрөгөөс А  гэдэг хүний данс руу 7.000.000 төгрөг шилжүүлсэн, 3.000.000 төгрөгийг бэлнээр Р.О д өгсөн. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нь өөрөө авсан.” гэсэн мэдүүлэг тус тус хохирогч нар өгчээ.

Дээрх хохирогч нарын мэдүүлгүүдийг анхан шатны шүүх үнэлж дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд аль үеэс итгэлийг нь урвуулан зээл авах, зээл авахуулах залилах гэмт хэрэг үйлдсэн, залилах гэмт хэрэг үйлдэхдээ хэрхэн албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэнийг нарийвчлан тогтоох нь зүйтэй байна. Тогтоохдоо шүүгдэгч нь эрхэлж буй албан тушаал, албан үүргээ урвуулан ашиглах аргаар байна уу, харин иргэд хоорондын харилцаанд үүссэн итгэлцлийг ашиглан үйлдсэн үү гэдгийг анхаарах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.О  нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэх залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заавал байх өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөг бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгож ашигласан бол ийнхүү хэргийг хүндрүүлэн зүйлчилнэ.

Шүүгдэгч Р.О  нь хохирогч нараас зээл авахуулсан хэдий ч буцаан төлөх зорилготой авсан уу, зорилгогүй авсан уу гэдгийг дүгнэлт өгч шүүгдэгчийн гэм буруугийн санаа зорилгыг /урьдаас төлөвлөсөн шууд санаа, гэнэт үүсэн санаа, тодорхой бус санаа г.м/ тогтоох шаардлагатай.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүх шүүгдэгч Р.О г “банкинд ажилладаг давуу байдлаа ашиглаж бусдад итгэл, үнэмшил төрүүлж албан тушаалын байдлаа ашиглаж иргэдийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон талаар дүгнэсэн атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Р.О гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэмт хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйгээрээ/ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэжээ.

Шүүгдэгч Р.О  нь Булган аймгийн Б сумын ...  банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч, харилцагчид зээл гаргаж өгөх замаар харилцагчаас мөнгө авах, хүссэн зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл гаргах зэрэг албан тушаалын байдлаа ашигласан үйлдлүүд, түүнээс үүсэх хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийг хэзээ ... а яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нэгтгэн дүгнэж гэмт хэрэгт холбогдох үедээ шүүгдэгч Р.О  нь хөдөлмөрийн гэрээгээр ...  банкны эрхлэгчээр ажиллаж байсан тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг ажил олгогч байгууллага болох ...  банкаар тэргүүн ээлжид гаргуулж хохирлыг арилгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршино.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тогтоох хэсгийн 3 дугаар заалтад Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ бичилтийн хувьд алдаа гаргажээ.

Мөн 6 дугаар заалтад: “шүүгдэгч Р.О гээс 11.700.000 төгрөгийг /яллах дүгнэлтэд 10.000.000 төгрөг/ гаргуулж Б.Ө д, 6.500.000 төгрөгийг /яллах дүгнэлтэд 4.500.000 төгрөг/ гаргуулж Л.Ц эд, 6.000.000 төгрөгийг гаргуулж Г.Г т, 14.600.000 төгрөгийг /яллах дүгнэлтэд 10.000.000 төгрөг/ гаргуулж хохирогч Н.Б д тус тус олгосон нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хэтрүүлж, тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтыг зөрчсөнийг тус тус цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.О  давж заалдах гомдолдоо: “надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдолдоо: “...Р.О д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангахдаа яаж хангуулах, хэнээс хангуулахыг шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Р.О , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
  2. Шүүгдэгч Р.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ё.БЯМБАЦЭРЭН
                 ШҮҮГЧИД              М.ХҮРЭЛБААТАР
                                    Д.МӨНХӨӨ