Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 119/ШШ2022/0040

 

                                                             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би ОА-ийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТ-ийн АТХУБ У.О-т холбогдуулан гаргасан “АТ-ийн АТХУБ-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0051567 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Х-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт  зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрт өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

ОА-ийн ПГ-ын ХП Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу ОА-ийн АТ-ийн УБ У.О нь зөрчлийн 0051567 дугаартай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн иргэн Д.Х нь зорчигч тээвэрлэлтийн гэрээгүй хууль бус такси үйлчилгээ эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.

Иргэн Д.Х нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн зөрчсөн зөрчил үйлдсэн нь нотлогдсон байна. 

Эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 0051567 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Х-т Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын олсон хэсэгт Зөрчлийн тухай хуулийн зүйлийн хэсгийг 14-р зүйлийн 14.6.12 гэж Зөрчлийн тухай хуулийн зүйл хэсгийг буруу бичсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэлийн хуудаст “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасныг зөрчсөн шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ОА-ийн АТ-ийн УБ У.О-ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 0051567 дугаартай шийтгэлийн хуудсын Олсон хэсэгт “холбогдогч Д.Х-ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах“ гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Орхон аймгийн АТ-ийн АТХУБ У.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ОА-ийн АТ-ийн УБ У.О миний хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн 0051567 дугаартай 2022 оны 07 дугаар сарын 01-нд иргэн Д.Х-т шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх явцад шийтгэлийн хуудасны олсон хэсэгт хэнд, Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсныг бичээгүй, шийтгэлийн хуудас албан ёсны байх шаардлагыг хангаагүй нь үнэн болно. Иймд 2022 оны 09 дүгээр сарын 15-нд гаргасан 66 дугаарын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

                                      ҮНДЭСЛЭХ нь:

ОА-ийн ПГ-ын ХП Л.О нь аймгийн АТ-ийн УБ У.О-т холбогдуулан “АТ-ийн АТХУБ-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0051567 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Х-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт  зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрт өөрчлөлт оруулах” дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлжээ. 

Ийнхүү хариуцагч ОА-ийн ПГ-ын ХП-ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0051567 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОА-ийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТ-ийн АТХУБ У.О-т холбогдуулан гаргасан “АТ-ийн АТХУБ-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0051567 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Х-ыг  Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт  зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрт өөрчлөлт оруулах” тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 66 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2022/0065/з/ дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн АТ-ийн АТХУБ У.О-ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0051567 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулсугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА