Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Б-гээр хөтлүүлэн,

Улсын яллагч М.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн ... дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........оны ...........дүгээр сарын -ний өдөр  ............аймгийн ......... суманд төрсөн, буриад,  .....настай, ..........., ..........боловсролтой, ................мэргэжилтэй, ....................эрхэлдэг,  ам бүл........., эхнэр, ......... хүүхдийн хамт ..............ймаг, ........сум, ..........баг,  дүгээр байр, ......тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор ................н аймаг, ... баг, ...... дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ... овогт М. Э. /....

Шүүгдэгч  М.... нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн .. сумын “...” багийн нутаг дэвсгэр “... хэсэг ... тоотод байрлах Ч.Н... гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Б... биед халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайн ар дээд хэсгийн хуйханд шарх, зүүн дотор талд зулгаралт хохирол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ... сум, ... баг, .... хороолол, .. дугаар гудамжны .. тоот хашаанд байрлах өөрийн гэртээ “шал арчсангүй” гэсэн шалтгаанаар бага насны хохирогч Э.И... толгой тус газарт хутгаар зүсэж, түүний биед зүүн чамархайн дээд хэсэгт шарх хохирол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.   

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу насанд хүрээгүй хохирогч Э.И.. түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б.., хохирогч Э.Б..., иргэний нэхэмжлэгч Д.Ц... нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч Э.И...., түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б..., хохирогч Э.Б.., иргэний нэхэмжлэгч Д.Ц... нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч, иргэний нэхэмжлэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

-Шүүгдэгч М.Э. нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө...” гэв.

 

-Улсын яллагч М.Алтангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Э... нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн .... сумын ..... багийн ...  тоотод Ч.Н.... гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Б.... биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ...... сумын ...... багийн ..... хорооллын ... тоотод байрлах өөрийн гэртээ шал арчсангүй гэдэг шалтгааны улмаас бага насны хохирогч Э.И..... биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлсэн, хэрэгт авагдсан  нотлох баримт, эд мөрийн баримт, холбогдогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрөө төлөөгүй учраас төлүүлэх шаардлагатай байна. .Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг шийтгэх тогтоолд тусгуулах, эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн шинжтэй шаазан стакан, цагаан өнгийн шаазан аяга, 89 см урттай монгол гэрийн баганын хугархай, ажлын хэсэг нь 13 см, бариул хэсэг нь 10 см, нийт 23 см хэмжээтэй үзүүр хэсэг нь хүрэн өнгийн зүйлээр бохирдсон шар өнгийн бариултай хутга, дөрвөлжин дүрс бүхий эрээн алчуурыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, хар өнгийн хутга ирлэгчийг шүүгдэгчид буцаан өгөх саналыг гаргаж байна...” гэв.

 

-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г.... нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм бурууд маргахгүй, хэргийг хэлэлцэх байр суурьтай оролцоно. Хохирогч Б.Б... хохирол .... төгрөгийг төлсөн. Хохирогч Э.И... хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Эрүүл мэндийн даатгалын санд .... төгрөгийн хохирол учирсан гэж гаргаж ирсэн байна. Тухайн гаргасан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол төлбөр бодитой биш байна. Ийм учраас эрүүл мэндийн сангаас нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хангах боломжгүй байгаа учраас нотлох баримтуудаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. ...Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тухайд хөнгөрүүлж шийтгүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан .. төгрөгийг шүүгдэгч төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан үзэж ... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах саналтай байна. Торгох шийтгэлийг гурван сарын хугацааны дотор төлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Эрүүгийн ... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /ХХ-ийн 96-р хуудас/,

-2024 оны 09 дүгээр сарын 10-ны “Иргэний согтуурал шалгасан магадалгаанууд” /ХХ-ийн 98-100-р хуудас/,

-Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 101-105-р хуудас/,

-Прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /ХХ-ийн 107-р хуудас/,

-Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дугаартай “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан хүрэн өнгийн сэнжтэй шаазан стакан, цагаан өнгийн шаазан аяга, 89см урттай гэрийн баганын хугархай хэсэг”-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /ХХ-ийн 108-р хуудас/,

-Хохирогч Э.Б... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн .... сумын .... багийн хөгжлийн хэсэг ..........тоотод байрлах баз ах Н... гэрт базууд болох Н... ах, Б... ах, М.... бид дөрөв орой 19 цагийн үеэс эхлээд 2,5 литрийн хэмжээтэй Сэрүүн гэх нэртэй пиво 4-ийг хувааж уусан. Бид нар гэрийн баруун талд суугаад ууж байсан. Тэгтэл М.. эхлээд намайг юунаас болсныг нь санахгүй байна пизда, гөлөг гэж дуудаж байснаа миний толгойн орой хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Намайг 2 удаа цохихоор нь би зөрүүлээд түүнийг цохих гэхэд эхнэр дундуур орж ирээд салгахаар нь гэрийн зүүн талын орон дээр толгойгоо бариад сууж байхад .............. гэрийн хойморт пиво ууж байсан хүрэн өнгийн сэнжтэй стаканыг барьж аваад миний толгойн оройн баруун тал руу нэг удаа цохисон. Тэгтэл түүний аав Н... над руу цагаан шаазан аяга авч шидсэн боловч намайг оноогүй дахиад намайг цохих гэхээр нь Б... ах, манай эхнэр хоёр салгасан. Н... ах намайг цохих гэхээр нь би түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод зүүн талын гуя руу нэг удаа өшиглөсөн. М.... толгой руу гараа атгаж байгаад нэг удаа мөн цээж рүү нь нэг удаа цохисон. Өөрөөр бол тэр хоёрыг цохиж зодоогүй. Зодоон болох үед манай эхнэр Д... байсан харин зодоон дууссаны дараа М... эхнэр ............ гаднаас орж ирсэн. Өөр хүн байгаагүй. Ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 112-113-р хуудас/,

-Гэрч Ц.Д.... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед манай нөхөр Э.Б... бид хоёр манай арын гудамжинд байх хүргэн М.. түлээг нь хөрөөдөж өгөхөөр очоод түлээг хөрөөдөж өгсөн. Тэгээд орой нь 19 цагийн үед манай нөхөр Б..., Н... ах, Б.... ах, ......... тэр дөрөв 2.5 литрийн савлагаатай Сэрүүн гэх ногоон савтай пиво хувааж уусан. Тэр дөрөв пиво ууж дуусаад дахиад нэмж уухаар болоод байж байтал хүргэн М.... гэнэтхэн манай нөхөр рүү агсраад эхэлсэн. М... манай нөхөр рүү агсам тавьж байснаа манай нөхрийн толгой руу 2 удаа гараараа цохисон. Тэгээд бид нар салгасан. Тэгтэл М... хүрэн өнгийн стаканаар манай нөхрийн толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл манай нөхрийн толгойноос нь цус гараад манай нөхөр шарандаа над руу дайраад намайг цохих гээд байхаар нь Н... ах салгасан. Тэгээд гэрийн зүүн талд М..., Н... ах, манай нөхөр гурав барьцалдаад зууралдаж байгаад унахдаа гэрийн зүүн талын баганыг хугалсан. Тэгээд Б... бид хоёр тэр гурвийг салгасан. Дахиж тэр гурав зодолдоогүй. Ийм асуудал болсон. Гаднаас Ш... орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 126-127-р хуудас/,

-Гэрч Ч.Н.. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны орой 18 цагаас эхэлж ******* аймгийн ... сумын ..... багийн ...  тоотод манай гэрт манай хүргэн Э..., базууд болох Б..., Б... бид дөрөв 2.5 литрийн хэмжээтэй пиво уусан. Бид нар 4-5 пиво уусан байхаа. Тэгтэл Б.... манай хүргэн хоёр юунаас гэдгийн санахгүй байна маргалдаж байснаа бие биесээ гараараа цохиод харилцан зодолдсон. Тэгээд Б..., Д..... бид гурав салгасан. Би Б... миний дүү боль, яаж байна гээд загнаад түүний мөр рүү нь нэг удаа алгадсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоороо сайн санахгүй байна. Тэгтэл Б... надтай зууралдаад авахаар нь манай хүргэн Э... ирээд бас зууралдаад бид гурав гэрийн зүүн талд багана руу унасан. Тэгтэл гэрийн багана хугарсан. Нэг мэдэхэд Б.... толгойноос цус гараад байсан. Цагдаа дээр ирсэн байхдаа Б.... манай хүргэн М... аягаар толгой руу цохиж хагалсан гээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 129-130-р хуудас/,

-Гэрч М.Б... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б., М...., Н... ах бид дөрөв ******* аймгийн ******* сумын .... багийн ....... хэсэг ............ тоот буюу ... ахын гэрт 4-5 ширхэг 2.5 л хэмжээтэй пиво ууж дуусгаад дахин нэмж пиво уухаар болоод .... ах ... төгрөг гаргаад дахиад нэмж ууцгаая гэхэд Б... та нар намайг мөнгөгүй гэж бодоо юу гээд М.... маргалдаад барьцалдаж аваад бие биеэ цохиод эхлэхээр нь салгаж холдуулсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоороо зарим зүйлийг огт санахгүй байна. Ямар ч байсан Б..... хамраас нь цус гарсан байдалтай байх шиг байсан. Би Б.... араас нь тэврээд салгаж байхад М... түүнийг цохиод байсан. Б... М.... яаж цохиж зодоод байгааг би сайн санахгүй байна. Би Б.... толгойг хагарсан гэдгийг нь тухайн үед мэдээгүй цагдаа дээр ирэхэд түүний толгой нь хагарсан гэдгийг нь мэдсэн. Б... өөрөө хэлэхдээ М.... миний толгой руу пиво ууж байсан хүрэн өнгийн стаканаар цохиж хагалсан гэж хэлж байсан. Тухайн хэрүүл маргааныг бол Б..... өөрөө хэлэхдээ М... миний толгой руу пиво ууж байсан хүрэн өнгийн стаканаар цохиж хагалсан гэж хэлж байсан. Тухайн хэрүүл маргааныг бол Б.... өөрөө л эхлүүлсэн. М.... санаж байгаа зүйл гэвэл ийм л зүйл байна. М... Б.... юунаас болж яаж зодсоноо өөрөө сайн мэдэж байгаа байхаа. Мөн тухайн үйл явдлыг Б.... эхнэр Д.... сайн харж байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн зодоон М.... Б.... хоёр дунд болсон. Бусад нь тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 135-136-р хуудас/,

-******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн .... сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.С-ын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ........дугаартай “...Э.Б... эрүүл мэндэд учирсан хохирол нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 141-142-р хуудас/,

-Насанд хүрээгүй хохирогч Э.И.... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар М.... ахын гэрт байж байтал М... ах намайг шал арч гэж хэлсэн. Тэгэхээр нь би шалыг нь арчаад байж байтал хүрч ирээд миний баруун гар руу болон толгой, нуруу хэсэг рүү цохиод эхэлсэн. М.... ах гэрийнхээ шар бариултай шанагаар миний гар, нуруу, хөл рүү цохисон. Дараа нь хог гаргадаг хутгуур төмрөөр толгойн дээд хэсэг рүү 23 удаа цохисон. Тэгтэл тэр хутгуур төмөр нь хонхойсон. Дараа нь хутга ирлэдэг хар бариултай төмрөөр миний нуруу руу цохисон. Мөн намайг шал арчаад угаадсаа гаргаж асгаад эргээд гэрт нь ороод иртэл ингэж шал арчдаг юм уу гэж хэлээд буйдан дээрээсээ босож ирээд хутгаар миний толгойн зүүн тал руу нэг удаа цохисон. Тэгтэл миний толгойн зүүн тал халуу дүүгээд явчихсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/,

-Гэрч Ч.Н.... 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би гэртээ хонь гаргах гээд гэдэс арилгах хүн хэрэгтэй болсон. Тэгээд хадам талын дүү Ц.Д..... гэдэс арилгуулахаар гэрээс нь авч ирсэн. Ц.Д... гэрээсээ хүүхдүүдийнхээ хамт манай гэрт ирээд удалгүй "ахаа би гар утсаа дэлгүүрт 40,000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Та тэрийг аваад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “тэгье” гэж хэлээд хамт гэрээс гараад утас тавьсан дэлгүүр рүү нь хамт явсан. Тэр дэлгүүрт нь очоод би Ц.Д.... гар утсыг нь авч өгөөд буцаад манай гэрт ирсэн. Гэртээ иртэл Ц.Д.... хүүхдүүд байхгүй байсан. Асуухад “гэр лүүгээ явсан” гэж хэлж байсан. Тэгээд Ц.Д.... нь гэр лүүгээ явна гээд гараад явсан. Удалгүй эргээд том хүүгээ дагуулаад буцаж ирээд "манай хүүхдийн толгойг нь хагалсан байна" гээд ирсэн. Тэгээд хэн хагалсан гэсэн манай хүргэн М.Э... гэж хэлж байсан. Удалгүй манай хашаанд цагдаа ирээд манай хүргэний гэр цоожтой байсныг онгойлгуулаад үзлэг хийгээд зураг аваад явсан. ...Ц.Д.... бид хоёрыг дэлгүүр явах хооронд манай хашаанд байх гэрт хүргэн М.Э...., Ц.Д.... хүү Э.И....., түүний дүү нь үлдсэн. Өөр хүн байгаагүй. Э.И.... толгойг юугаар яаж хагалсан талаар мэдэх зүйл байхгүй байна. ...Тэр үед манай хүргэнээс бага зэрэг архи үнэртэж байсан. Яг ямар хэмжээтэй уусан талаар хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 39-41-р хуудас/,

-Гэрч Ц.Д.... 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг болдог өдөр намайг гэртээ байж байтал Ч.Н.... ах, М.Э.... 2 манай гэрт такситай ирээд "хонь гаргах гэж байгаа юм аа. Гэдэс арилгаад өгөөч” гэж хэлээд намайг аваад явсан. Би гэрээсээ хүүхдүүдийнхээ хамт Ч.Н... ахын гэр лүү явсан. Тэгээд Ч.Н.... ахын гэрт очоод хүргэн М.Э.... гэрт нэг хонь гаргаад гэдсийг нь цэвэрлээд байж байтал манай Э.И... хичээл орох цаг нь болоод би хувцсыг нь сольж хүргэж өгөх гээд Ч.Н.... ах, манай хүү Э.И... бид 3 манай гэр лүү алхаад явсан. Төв гудамжнаас такси бариад манай гэр рүү явсан. Би гэртээ очоод хүүхдийнхээ хувцас сольж өмсүүлээд сургуульд нь хүргэж өгөөд Ч.Н... ахтай хамт гэрийнхээ ойролцоо байдаг дэлгүүр ороод барьцаанд тавьсан байсан гар утсаа авчхаад буцаж Ч.Н... ахын гэр рүү ирсэн. Ч.Н... ахын хашаанд нь байх М.Э.... гэрт ороход манай хүүхдүүд байхгүй, М.Э.... гэртээ ганцаараа орон дээрээ хэвтэж байсан. Орных нь урд талд цус болсон алчуур байхаар нь “энэ алчуур яагаад цус болсон юм бэ?” гэхэд М.Э.... "танай хүү Э.И.. хамраас цус гараад" гэж хэлсэн. Тэгээд Ч.Н... ах хонь гаргаад би гэдсийг нь арилгаж өгчхөөд би гэр лүүгээ явсан. Гэртээ ортол манай хүү Э.И... "ээжээ, М.Э... ах миний толгойг хагалчихсан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Юугаар хагалсан юм бэ?” гэхэд "хутгаар цохиод хагалсан" гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ...Яагаад миний хүүгийн толгойг хагалсан талаар надад мэдэх зүйл байхгүй. М.Э... архи уусан байсан. Гэртээ архи уусан юм шиг байна лээ. М.Э.... ямар нэгэн өр авлага өс хонзонтой асуудал байхгүй, зүгээр хэвийн харилцаатай байдаг. Хааяа нэг орж гараад явж байдаг. ...Энэ хэргийн улмаас манай хүү Э.И.... зүүн чихний дээд хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн байсан, 3 оёдол тавиулсан. ...Хэрэг гарах үед хажууд нь хүн байгаагүй. Манай жоохон хүүхдүүд болон М.Э.... нар байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 44-46-р хуудас/,

-******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ******* сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.С..... 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000000423 дугаартай:  “....1.Э.И... эрүүл мэндэд зүүн чамархайн дээд хэсэгт шарх хохирол тогтоогдлоо. 2.Учирсан хохирол нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. 3.Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 4.Э.И..... эрүүл мэндэд учирсан хохирол нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирол нь хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 50-51-р хуудас/,

-******* аймгийн ..... сумын Нэгдсэн эмнэлгийн эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Э.И.... биед үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 49-р хуудас/,

-Иргэн М.Э...., бага насны хохирогч Э.И..., түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б... нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /ХХ-ийн 52-53-р хуудас/

-2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 1-р хуудас/,

-2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-6-р хуудас/,

-Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 27 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /ХХ-ийн 8-р хуудас/,

-Иргэн М.Э..., хохирогч Э.Б.... нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /ХХ-ийн 143-144-р хуудас/,

-2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай мөрдөгчийн магадалгаа /ХХ-ийн 158-р хуудас/,

-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан ажлын хэсэг нь 13см, бариул хэсэг нь 10 см, нийт 23 см хэмжээтэй, үзүүр хэсэг нь хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон, 87х39 см хэмжээтэй, дөрвөлжин дүрс бүхий эрээн алчуур 1 ширхэг, хар өнгийн бариултай, хутга ирлэх зориулалт бүхий төмөр 1 ширхэг”-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /ХХ-ийн 10-р хуудас/,

-Э.И... Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний жагсаалт /ХХ-ийн 24-р хуудас/,

-Э.Б.... Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний жагсаалт /ХХ-ийн 119-р хуудас/,

-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалд холбогдох бичгийн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э.... нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн ... сумын “....” багийн нутаг дэвсгэр “.... хэсэг .... тоотод байрлах Ч.Н..... гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Б.... биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайн ар дээд хэсгийн хуйханд шарх, зүүн дотор талд зулгаралт хохирол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... аймгийн ... сум, ..... баг, .... хороолол, .. дугаар гудамжны ... тоот хашаанд байрлах өөрийн гэртээ “шал арчсангүй” гэсэн шалтгаанаар бага насны хохирогч Э.И.... толгой тус газарт хутгаар зүсэж, түүний биед зүүн чамархайн дээд хэсэгт шарх хохирол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарын биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч М.Э.... холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

М.Э... нь хүнийг зодох үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, тэр ч бүү хэл амь нас нь хохирох боломжтой, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд  халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул М.Э.... үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Тодруулбал, шүүгдэгч М.Э.... нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, насанд хүрээгүй хохирогч Э.И..., хохирогч Э.Б... нарын Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд халдсаны улмаас хөнгөн хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба шүүгдэгч М.Э... нь насанд хүрээгүй хохирогч Э.И..., хохирогч Э.Б.... нарын биед халдсан үйлдлээрээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд  шүүгдэгч М.Э... насанд хүрээгүй хохирогч Э.И..., хохирогч Э.Б... нарын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч М.Э... холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул М.Э..... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр болон түүнээс олон хүний эсрэг үйлдсэн тохиолдолд .... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, .... цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан тул шүүгдэгч М.Э.... хуулийн уг зохицуулалтын дагуу ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгч М.Э..... эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Э..... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасны дагуу хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд  эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмыг удирдлага болгон шүүгдэгч М.Э... улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал болгосны дагуу торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Э.... нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч М.Э.. нь хохирогч Э.Б...... хохиролд ... төгрөгийг төлсөн, харин эрүүл мэндийн даатгалын санд..... төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч М.Э... үйлдлийн улмаас хохирогч Э.Б.... эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба үүнтэй холбоотойгоор учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч М.Э.... нь мөнгөн хэлбэрээр хариуцан арилгасныг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд .... төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй юм.

Түүнчлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн шинжтэй шаазан стакан, цагаан өнгийн шаазан аяга, 89 см урттай монгол гэрийн баганын хугархай, ажлын хэсэг нь 13 см, бариул хэсэг нь 10 см, нийт 23 см хэмжээтэй үзүүр хэсэг нь хүрэн өнгийн зүйлээр бохирдсон шар өнгийн бариултай хутга, дөрвөлжин дүрс бүхий эрээн алчуурыг устгаж, хар өнгийн бариултай хутга ирлэгч төмрийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

           1. Шүүгдэгч ... овогт М... Э.... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э... 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э... энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

           5. Шүүгдэгч М.Э..... нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Э.... 411,810 /дөрвөн зуун арван нэгэн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас хохирогч нарт төлөх хохиролгүй, цаашид түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүрэн өнгийн шинжтэй шаазан стакан, цагаан өнгийн шаазан аяга, 89 см урттай монгол гэрийн баганын хугархай, ажлын хэсэг нь 13 см, бариул хэсэг нь 10 см, нийт 23 см хэмжээтэй үзүүр хэсэг нь хүрэн өнгийн зүйлээр бохирдсон шар өнгийн бариултай хутга, дөрвөлжин дүрс бүхий эрээн алчуурыг устгаж, хар өнгийн бариултай хутга ирлэгч төмрийг шүүгдэгчид буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүйг тэмдэглэсүгэй.     

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН