Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/169

 

 

 

2024 02 19                                                           2024/ШЦТ/169

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ххх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Нямжав,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ххх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Аг Ххх дээд сургуулийг хххний ххх, орчуулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг А өдөр төгссөн гэх ^ххх дугаартай Ххх, Ххх бакалаврын зэргийн хуурамч дипломыг гаргуулж, тус дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Ххх дүүргийн Ххх цогцолбор сургууль, Хххийн Хххын ххх сургууль, Хххын ххх дугаар сургуульд тус тус хххний хххаар, Хххын хххий төв, Хххийн Хххын газарт тус тус мэргэжилтнээр ххх оноос ххх оны хооронд нийт 18 жилийн хугацаанд ажиллаж хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ххх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2309 00000 0807 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Г.А нь Ххх дээд сургуулийг хххний ххх, орчуулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг Аөдөр төгссөн гэх ^ххх дугаартай Ххх, Ххх бакалаврын зэргийн хуурамч дипломыг гаргуулж, тус дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан ххх оноос ххх оны хооронд нийт 18 жилийн хугацаанд ажиллаж хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

Хавтаст хэрэгт үзлэг хийсэн ххх оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн:

Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн дараах баримтуудыг хуулбарлан авахаар тогтов. Үүнд:

  1. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол-1 хуудас
  2. Гомдол мэдээллийн тэмдэглэл-1 хуудас
  3. Мөрдөн шалгах албаны даргын тогтоолын хуулбар-1 хуудас
  4. Ххх шинжпэх ухааны яамнаас ххх дугаартай дугаартай албан бичгээр Ххх, шинжпэх ухааны яамнаас ирүүлсэн Ххх, хххын хххх дугаартай "Ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай” тушаалын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан хххын сургууль, цэцэрлэгийн хххнарын хххын баримт бичигт хяналт- шинжилгээ хийсэн ажлын хэсгийн танилцуулга түүний зөрчилтэй дипломтой иргэдийн нэрсийн жагсаалт-57 хуудас
  5. Хохирогчоор томилсон албан бичиг, мэдүүлэг-15 хуудас
  6. Ххх, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэгт орж ажилласан ажилтнуудын мэдүүлэг-22 хуудас
  7. Д.Эын гэрчийн мэдүүлэг-5 хуудас
  8. Г.Агийн гэрчийн мэдүүлэг-4 хуудас
  9. Г.Агаас хүлээж авсан баримтууд-10 хуудас
  10. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл-5 хуудас
  11. Яллагдагч Г.Ад эрх үүрэг танилцуулсан, мэдүүлэг авсан тэмдэглэл-4

хуудас

  1. Таслан сэргийлэх арга хэмжээ авсан тэмдэглэл-2 хуудас зэрэг баримтуудыг үзлэгийн явцад хуулбарлан авч, хуулбар үнэн тэмдэг дарахаар тогтов.

Үзлэгийн явцад нийт 127 хуудас баримтуудыг хуулбарлан авахаар тогтож үзлэгийг ххх оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 58 минутад дуусгав гэх тэмдэглэл, холбогдох баримтууд /1хх-ийн 06-132/,

Монгол Улсын Ххх, хххын дугаар сайдын тушаал, тушаалын нэгдүгээр, хоёрдугаар хавсралт, бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай /1хх-ийн 12-16/,

Ххх, ххх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хххын сургууль, цэцэрлэгүүдийн ххх, удирдах ажилтны хххын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга /1хх-ийн 18-66/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хххын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би энэ талаарх асуудлыг сайдын мэдээллээс танилцаж байсан. Гэхдээ миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан асуудал бол байхгүй. Манай байгууллага нь Ххх, хххны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого шийдвэрийг хэрэгжуүлэгч чиг үүрэг бүхий байгууллага гэж ойлгож болно. Тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтоох тухай албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсний дагуу ирж мэдүүлэг өгч байна. Миний бие Ххх, хххыг төлөөлж яг гомдолтой, нэхэмжлэх зүйлийн талаар хэлэх боломжгүй байна. Энэ талаар холбогдох дарга удирдлага болон Хххын яамны удирдах албан тушаалтнуудад танилцуулж байж санал хүсэлт гомдлоо хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Хххын яамнаас хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын зорилго, үр дагаварын талаарх мэдээлэл байхгүй байгаа нь хариулт хэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна.

Манай яамнаас одоогийн байдлаар дээрх утга бүхий албан бичгийг хууль

хяналтын байгууллагад гарган ирүүлэх боломжгүй. Учир нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрхэн явагдаж хаашаа эргэхийг бид урьдчилан мэдэх боломжгүй, хэрэг тус бүрээр тогтоогдсон нөхцөл байдал өөр байгаа учраас яамны зүгээс нэгдсэн чиглэл бүхий албан бичиг өгөх боломжгүй байна. Хххын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрт зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа гэх мэдүүлэг /1хх-ийн 72-73, 76/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би ххх оны 03 дугаар сарын 01-ний өдөр сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн сургалтын менежер албан тушаалд томилогдсон. Би тус сургуулийн сургалтын менежер болоод миний оронд хххажиллуулах хэрэгтэй болсон. Тэгээд Г.Аг гадаад хэлний хххаар ххх оны 03 дугаар сарын 01-ний өдөр захирлын тушаалын дагуу ажилд авсан. Би тэрийг нь хэлж мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар үндсэн 1.005.000 төгрөг, түүн дээр нэмэгдээд зэргийн нэмэгдэл, гүйцэтгэлийн хххий нэмэгдэл зэрэг нэмэгдэж олгогдож байгаа. Манай цэцэрлэгийн зүгээс арга зүйч Г.Ад олгосон цалинг нэхэмжлэхгүй. Учир нь Г.Ххх нь өөрийн хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж цалин хөлсөө авсан болохоор манай зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1хх-ийн 142-143/,

Хохирогчийн хууль ёсны төлөлөгч Б.Хххийн мөрдөн шалгах ажиллагаанд

өгсөн:

... энэ зөрчлүүд дунд Г.Агийн холбогдолтой зөрчил байгаа. Г.Агийн Ххх дээд сургуулийн бакалавр зэргийн ххх оны дипломын бүртгэлийн дугаар нь Д овогтой Эын бүртгэлийн ххх дугаартай давхардсан, дипломын дугаар огт байхгүй. Архиваас олдоогүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн байгууллага хуулийн хүрээнд арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /2хх-ийн 130/,

хххх өдрийн Монгол Улсын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ххх, шинжлэх ухааны сайд нарын хамтран албан даалгаварын тушаалын хуулбар /1хх-ийн 79-81/,

Гэрч Я.Хххийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн ххх, удирдах ажилтны хххын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд хххын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд хххын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж хххын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан.

Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн, ххх, удирдах ажилтны хххын баримт бичиг, диплом мэдээллийн сангийн бүртгэл Ез^з профам бүртгэл, рй^ файлаар ирүүлсэн материалд тулгалт хийж үзэхэд хххын салбарт ажиллаж байгаа хххажилчдын дипломын дугаар давхардсан овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг, тамга тэмдгийг скайнердсан зөрчил нь ххх хххын баримт бичиг диплом илэрсэн. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил нь ххххххын баримт бичиг диплом илэрсэн. Их, дээд сургуультай холбоотой алдаатай бичилт хийгдсэн, төгсөгчдийн дугаарыг давхардуулсан, дээд хххын мэдээнд байхгүй төгсөлт хийсэн, архивын бүрдлийг өгөөгүй 13 зөрчил илэрсэн. Хххын салбарт удирдах дээд байгууллагатай холбоотой дугаар давхардуулж олгосон, архивын бүрдэл бүрэн хангаагүй, хххын мэдээллийн системд алдаатай оруулсан илэрсэн 1 зөрчил. Өмнөх шатны хххын зөрчилтэй хх зөрчил илэрсэн, нийт ххх зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний хоёр ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан ххх. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан нь ххх хххын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлххх нь хххх сургууль, Монгол улсын хххын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой ххх, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа гэх мэдүүлэг /1хх-ийн 84-86/,

Гэрч Б.Хххийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Үүнийг бол манай яамны цахим бодлого, статистикийн хэлтсийн шинжээч Хххгаас тодруулсан дээр байх учир нь миний хувьд системийн талаар мэдэх зүйл байхгүй. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа гэх мэдүүлэг/1хх-ийн 89-91/,

Гэрч Ч.Ххх-Хххгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Ерөнхийдөө шалгалт ххх сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд хххын мэдээллийн системд байгаа хххнарын мэдээллийг татаж авах, ххх нарын дипломыг рд{файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, хххын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, Хххын Ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээр хүмүүс хххх сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөл, хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланг бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа.

ххх систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа ххх, хххтан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд хххын удирдлага мэдээллийн систем гэдэг нь ххх программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу мэргэжлийн нэршил, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дилломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон өөр сургуулийн дипломын дугаар, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96/,

Гэрч Д.Хххгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Манай салбарын сайд Л.Ххх-Хххгийн ххх өдрийн ххх дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсгийн даргаар хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Ххх- Ххх ахалж нарын бичгээр тус газрын ахлах шинжээч Б.Ххх, хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ххх, хххын салбарын хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээч Д.Ххх, сургалтын байгууллагын хөгжил, орчин, хэрэглэгдэхүүний бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Б.Ххх, хххын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Ххх, Хххын ерөнхий газраас ахлах мэргэжилтэн Л.Ххх, Хххийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч А.Хххэ, Я.Ххх нарын хамт ажилласан.

Хххын салбарт ххх буюу хххын салбарын мэдээллийн систем болон ххх буюу дээд хххын удирдлагын мэдээллийн систем гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг. Уг системийг ашиглах болсон шалтгаан ххх оноос өмнө мэдээллийн нэгдсэн системгүй байсан энэ нь статистикийн мэдээ тайланг цзсаар буюу ххх хүснэгтээр авдаг байсан нь статистикийн мэдээний хамралт дутуу алдаатай буруу мэдээлэл цуглуулагдах зэрэг дутагдалтай байдлыг үүсгэж байсан болохоор хххх сарын хооронд нийт 18 сарын хугацаанд дээд хххын шинэчлэлтийн төслийн хүрээнд дээд хххын удирдлага мэдээллийн системийг боловсруулж ажилласан ба ххх сард системийг яам хүлээн авсан. Дээд хххын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд хххын хөдөлгөөн үйл ажиллагааг цахимжуулах ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан. Тиймээс энэ ажлуудыг уг төслийн ажлын даалгаварт тусгаж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь дээд хххын төгсөлтийн үйл ажиллагааг цахимжуулах модуль боловсруулагдсан. Мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн нэгж байгууллага буюу их, дээд сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн мэдээллийг тусгай бэлтгэсэн нэг загвартай эхсэл файлын дагуу он тус бүрээр төгсөгчдийн мэдээллийг авч төгсөгчдийн статистик мэдээлэлтэй тулган системд дата импортоор оруулах зарчмаар мэдээллийн санг баяжуулан ажиллаж байна. Мэдээллийг бүрдүүлэхдээ статистикийн тухай хуулийн 9 6 дугаар заалтын дагуу нэгж байгууллага буюу сургууль мэдээллийн үнэн зөвийг өөрөө бүрэн хариуцахаар хуулиар зохицуулж өгсөн байдаг. Мөн Ххх шинжлэх ухааны сайдын ххх оны ххх дугаар тушаалаар батлагдсан дээд хххын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг.

Ххх, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын ххх дугаар тушаалаар батлагдсан хххын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал. сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Нет^з/ програм дээр оруулдаг. Програм дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийи тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг гэх мэдүүлэг /1хх-ийн 98-100/,

Гэрч А.Хххийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тухайн үед Ххх хххны сайд Л.Ххх-Хххгийн тушаалын дагуу ххх-ны өдрөөс хххх ны өдрийг хүртэл хугацаанд хххын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Ххх, Д, Ххх, С нарын хамт ажилласан юм. Тухайн шалгалтыг хххх өдрөөс ххх өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх мөн тэр болгоныг нарийн сайн санахгүй маш олон хххнарын мэргэжлийн диплом, баримт бичгийг шалгасан юм. Яг системийн хувьд бол би сайн мэдэхгүй үүнийг бол яамны мэргэжилтэн Хххаас дэлгэрэнгүй тодруулсан нь дээр харин миний хувьд бол өөрийн ажил үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавпагаанаас хайлт, ххх прорграммд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим хххнарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн.

Ххх систем бол хххнарын хххын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, дээд хххын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө ххх их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний /ххх маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн ххх өргөтгөлтэй файл юм. ххх бүртгэл хийгдсэн эсэх, үндэсний архивын газрын лавлагаагаар хайлт хийх, дээд хххын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичмг буюу ххх маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм гэх мэдүүлэг /1хх-ийн 101-103/,

Гэрч Д.Хххын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би ххх дугаар сургуулийг төгсөж, ххх-ххх онд "Ххх” хххийн дээд сургуулийн ххх хэлний ххийн ангид сурч төгссөн. Мэргэжлээрээ огт ажиллаагүй.Хувиараа ажилладаг. Ххх оноос одоог хүртэл ххх салбарт мартингийн менежер ажиллаж байна. Ххх дээд сургууль ххх цхххэр байшин байдаг байсан. 2 дугаар курст ххх дугаар давхарт хичээллэдэг байсан. Дипломын ажил бичсэн, мөн улсын шалгалт бол өгсөн. ххх оны 05 сарын сүүлээр төгсөлт болсон. Тухайн үед "Ххх” дээд сургуулийн захирал нь эмэгтэй хүн байсан нэрийг нь санахгүй байна. Сургалтын жилийн төлбөр ойролцоогоор 350.000-390.000 төгрөг төлж байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 107-108/,

Нийгмийн даатгалын хххх дугаартай дэвтрийн хуулбар /1хх-ийн 114-115/,

хххх дугаартай хуулбар /1хх-ийн 116-119/,

хххх дугаартай сертификатын хуулбар, Ххх ххх гадаад хэлний 3 жилийн оройн курсын дипломын хуулбар, хххлах эрхийн ххх дугаар үнэмлэхийн хуулбар /1хх-120, 121-122/

Мөрдөгчийн ххх оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн:

...яллагдагч Г.Агийн мэдүүлгийн дагуу Ххх цогцолбор сургуулийн математикийн хххБ гэх хүнийг олж тогтоох чиглэлээр ажиллахад тус хүн Дын Б гэх хүн байх ба ххх өдөр хххх дүүргийн нутаг дэвсгэрт байх гэртээ нас барсан болохыг тэмдэглэл болгон бичив гэх тэмдэглэл, холбогдох баримт, нас барсны бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 134-138, 2хх-ийн 32/,

Хххын хххий төвийн захиралын хххх дугаар Г.Аг ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, Хххийн хххын газрын даргын хххх дугаар тушаал, Хххийн хххын газрын даргын хххх дугаар тушаал, Хххийн хххын ххх сургуулийн захиралын ххх оны ххх дугаар тушаал /1хх-ийн ххх-158/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ххх оны ххх дүгээр албан бичиг /1хх-ийн 183/,

Ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 210/,

Хххийн хххын ххх дугаар сургуулийн захиралын ххх оны

  1. хххх дугаартай Гийн Аг ажлаас чөлөөлөх тухай тушаал /1хх-ийн 211/,

цалингийн картын баримт /1хх-ийн 213/,

Хххийн хххын ххх сургуулийн захиралын хххх өдрийн хххх дугаартай Ггийн Аг ажлаас чөлөөлөх тухай тушаал, тус сургуулийн ххх дугаартай хххний хххаар ажиллуулах тухай тушаал /1хх-ийн 214, 215/,

Хохирлын тооцоо /1хх-ийн 216, 233-250, 2хх-01-02, 03-20/,

Эд мөрийн баримтаар ^ххх дугаартай дипломыг тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 221-222/,

Төрийн албан хаагчийн анкет, хөдөлмөрийн гэрээний ххх дугаартай хуулбар, гурван үеийн намтар /2хх-ийн 37-49/,

Ххх Ххх Ххх дээд сургуулийн захиралын ххх лгы ххх дугаартай Төгсөгчидөд диплом, энгэрийн тэмдэг олгох тухай тушаал /2хх-ийн 59-64/,

Хххийн Хххын ххх сургуулийн ххх оны ххх дугаартай албан бичиг /2хх-ийн 65/,

Хххийн Хххын ххх дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /2хх-ийн 65-91/,

Ххх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн ххх оны ххх тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 105- 125/,

Ххх дээд сургуулийн төгсөгчдийн ххх-ххх оны хххтны нэгдсэн бүртгэл /2хх- ийн 132-134/,

Иргэний нэхэмжлэгч Т.Төгсболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Ажил олгогчоос 12.5 хувь, даатгуулагч 11.5 хувь, нийт 29 хувь, хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах хувь хэмжээ юм. Энэ нь нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхой заасан. Ажил олгогчоос төлсөн шимтгэл, даатуулагчаас төлсөн шимтгэл нь нийлж байж нэг хүний нэг сарын шимтгэл бүрдэх ёстой. Энэ нийт 24 хувь шимтгэлийг салгаж тооцох боломжгүй байдаг. Харин хэн нэг хүний авч байгаа цалин хөлснөөс бүх шимтгэл хасагдаад дан гарт олгогдсон байгаа цалинг хохиролд тооцож болно гэх мэдүүлэг /хх-ийн 137/,

Шүүгдэгч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би ххх оноос хххаар ажиллаж эхэлсэн ба тухайн үед улс орны хэмжээнд хххийн хүний нөөц хүндрэлтэй байсан болохоор заавал хххлах эрх гэхгүйгээр мэргэжил эзэмшсэн бол хххаар ажиллаж болж байсан. Тэгээд ххх оноос сургуулиудад хххилж байгаа хххнараас заавал хххлах эрхийн үнэмлэх шаардаж эхлэхээр нь би "Ххх ххх’’ гадаад хэлний сургуулийн 3 жилийн оройн ангиар суралцаж төгсөн дипломыг үндэслээд ХХХ-д мэргэжил дээшлүүлэх курст суралцаж төгсөн сертификат гаргуулан аваад бусад баримтын хамт хххын газарт бүрдүүлэн өгч хххлах эрхийн үнэмлэхийг гаргуулан авч байсан. Түүнээс хойш тасралтгүй улсад Хххний хххаар ажиллаж байна. Ажилласан газрын хувьд ххх  оны хооронд ххх сарын ххх жилийн сургуульд Хххний ххх, хххх-ххх оны хооронд хххх сумын хххын сургуульд Хххний ххх, ххх- хххх оны хооронд Ххх цогцолбор сургуульд Хххний ххх, хххх оны хооронд Хххын хххий төвд мэргэжилтэн, ххх оны хооронд Хххийн хххын газарт мэргэжилтэн, ххх оны эрхэлсэн тодорхой ажилгүй, ххх оны хооронд Ххх дүүргийн ххх сургуулийн Хххний ххх, ххх-ххх оны хооронд ХХХ-д ажиллаж амьдарсан, ххх оны ххх-ээс одоог хүртэл ххх дугаар сургуулийн Хххний хххаар ажиллаж байна. Би "Ххх” сургуульд суралцсан гэж гаргуулж авсан ^ххх дугаартай дипломыг ххх сургууль, ххх дугаар сургуульд ажилд орохдоо бүрдүүлэх материалд хавсаргаж сургуулийн захиргаанд шалгуулж ажилд орж байсан. Тэрнээс бусад сургуульд үзүүлж байгаагүй.

Би Ххх цогцолбор сургуульд ххх-хх оны хооронд гадаад хэлний хххаар ажилласан. Тэгэхдээ би ххх онд "Ххх ххх” сургуулийг төгссөн дипломыг ашиглаж ажилд орсон байсан. Би ажиллаж байх хугацаандаа бакалавраар суралцаж өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байгаа талаараа хамт ажилладаг хххнартаа хэлж байсан боловч ажиллаж байх хугацаандаа суралцах боломжгүй байсан. Тэгсэн хамт ажилладаг ххх гэх хххмаань надтай уулзаад миний нэр дээр диплом гаргаж өгье гэж хэлсэн. Тэр үед би нэг их ач холбогдол өгөөгүй байж байтал ххх онд миний нэр дээр Хххний ххх гэсэн мэргэжил бүхий "Ххх” дээд сургуулийг төгссөн гэх дипломыг авч ирж өгсөн. Батбаяр хххтэр үед надад тусалж байгаа гэж хэлээд нэг ч төгрөг аваагүй. Би Батбаяр хххийг тэр дипломыг хаанаас хэнээс авсан талаар нь мэдэхгүй байна.

Би ххх-ххх оны хооронд Ххх цогцолбор сургуульд байхад тухайн дипломыг захирал, эрхлэгч нарт харуулаагүй. Учир нь би тэнд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар сургуульд суралцаж байгаагүй болохоор санаа зовсон. Харин хххх оны хооронд Хххын хххий төвд мэргэжилтэн, ххх оны хооронд Хххийн болсвсролын газарт мэргэжилтэн, Ххх дүүргийн ххх сургуулийн Хххний ххх, ххх дугаар сургуулийн Хххний хххаар ажилд орохдоо төрийн алба хаагчийн анкет дээр төгссөн сургууль, дипломын дугаарыг бичсэн байгаа.

Би ххх дунд сургуулиа ххх зохион бүтээгчдийн дунд сургуульд, хх сургалттай ангийг суралцан төгсөж байсан. Тэгээд ххх онд Ххх хотод "хх ххх” нэртэй гадаад хэлний 3 жилийн оройн дээд курсийг суралцаж төгсөж байсан, Би ххх сар хүртэг суралцаж байсан, Тухайн үед ххх байранд хичээллэж байсан, ххх гэсэн он сартай байгаа яагаад ийм байгааг нь мэдэхгүй байна тухайн үед кредит цагаа нөхөж орж төгсөгсөн байж магадгүй гэж бодож байна. Тэгээд ххх жилийн дунд сургуульд Хххний хххаар ажилд орохдоо хххххх гэдэг нэртэй 3 жилийн курс төгсөж авсан дипломоо үзүүлж анкет бөглөөд шалгалт өгч ажилд орж байсан. ххх ххх сургуульд ажиллаж байсан, ххх-ххх онд хххх сумын ххх Хххний хххаар тус тус ажилласан. ххх оны ххх сард Ххх хотод шилжин ирээд Ххх цогцолбор сургуульд Хххний хххаар ажилд орохдоо "Ххх ххх” нэртэй курсын дипломоор ажилд орж байсан тэр үед Ххх гэдэг захирал байж байгаад түүнээс хойш 3 захирал солигдоод ххх өдрийг хүртэл ажилласан. Би ххх өдрийг хүртэл Хххын хххий төвд мэргэжилтнээр ажилд орохдоо Ххх ххх нэртэй курсын диплом, анкет, Ххх дээд сургуулийн бакалаврын зэргийн диплом, гар өргөдөл, бас олон жил ажилсан туршлагатай хүн авна гэж байсан болохоор дээрх материалыг бүрдүүлж ажилд орсон. Тэгээд 1 жилиин хугацаанд ажилгүй байж байгаад хххх өдөр Хххийн хххын газарт ххх хариуцсан мэргэжилтнээр ххх өдрийг хүртэл ажлаад, 1 жил завсарлаад ххх өдрөөс Хххийн Хххын ххх сургуульд Хххний хххаар ажилд орохдоо мөн адил хххын хххий төвд ажилд орохдоо бүрдүүлж өгсөн материалыг бүрдүүлэн өгч ажилд орж байсан. Тэгээд ххх сард намайг ЕБ-ийн ххх сургуулиас бакалаврын дипломоо авчирч өг бичиг баримтын шалгалттай гэж хэлэхээр нь Ххх дээд сургуулийн Бакалаврын дипломыг ххх сургуулийн Менежер ххх гэх хүнд өгч байсан. хххх өдрийг хүртэл би ХХХ-д 3 сараар явчаад ирсэн тэр хооронд хххх сард цагдаагийн байгууллагаас намайг асууж сурахад нь манай нөхөр ХХХ-д байгаа гэж хэлсэн байсан. Мөн Хххын ххх сургууль намайг хххх өдөр ХХХ- руу хэлж яриад чөлөө хүсээд явсан хойгуур ххх өдөр ажлаас халах тушаал гаргасан байсан. Тэр үед чөлөө өгөөгүй байхад ажил хаяад явсан гэдэг шалтгаанаар халсан гэж бодож байгаа. Тэгээд би ххх оны хх өдөр Хххын ххх дугаар сургуульд Хххний хххаар ажилд орохдоо ЕБ-ийн ххх сургуульд ажилд орж байхдаа бүрдүүлж өгч байсан материалаа аваад ЕБ-ийн ххх дугаар сургуульд өгч ажилд ороод ажиллаж байхад ххх оны 04 дүгээр сзрд намайг ххх мөрдөгч дуудаад одоог хүртэл шалгагдаж байна гэх мэдүүлэг /1хх-ийн 111-112, 130-131, 2хх-ийн 94-95/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Хххгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 145-154, 228-232, 2хх-ийн 22-25/, хувийн байдлын талаарх баримтууд /1хх- ийн 159-166, 225-227, 2хх-ийн 37-/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 167, 179/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /1хх-ийн 26-28/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2хх-ийн 29/ зэрэг баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн ххх оны Хххгаар овоглосон сургууль минь гэх ном зэрэг баримтыг судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Ххх дүүргийн прокурорын газраас Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар:

Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэдэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, хххын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг ойлгоно.

Хуурамч баримт бичиг гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн /тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлах/ өөрчлөхийг хэлнэ.

Шүүгдэгч Г.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Г.А нь Ххх дээд сургуулийг хххний ххх, орчуулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг Аөдөр төгссөн гэх ^ххх дугаартай Ххх, Ххх бакалаврын зэргийн хуурамч дипломыг гаргуулж, тус дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Хххийн Хххын ххх сургууль, Хххын ххх дугаар сургуульд тус тус хххний хххаар, Хххын хххий төв, Хххийн Хххын газарт тус тус мэргэжилтнээр ажиллаж хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, нийгмийн даатгалын ххх дугаартай дэвтрийн хуулбар, ^ххх дугаартай диплом, цалингийн картын баримт, Ххх дээд сургуулийн төгсөгчдийн ххх-ххх оны хххтны нэгдсэн бүртгэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Агийн шүүх хуралдаанд гаргаж өгснө нотлох баримт болох Хххгаар овоглосон сургууль минь гэх сургуулийн ойг тохиолдуулан гаргасан номын ххх секц, Ггийн Агийн Ххх ххх ДС ангил хэл бакалавр гэсэн бичвэр нь шүүгдэгчийг Ххх цогцолбор сургуульд ажилд орохдоо тухайн хуурамч дипломыг ашиглаагүй болохыг илэрхийлж буй баримт мөн юм.

Дээрх баримт болон шүүгдэгч Г.Агийн тухайн дипломыг ххх онд өөр хххтүүнд гаргуулж өгсөн, тэрээр тухайн дипломыг ххх онд Ххх цогцолбор сургуулиас гарч дараагийн байгууллагад ажилд орохдоо ашигласан гэх мэдүүлэг нь шүүгдэгчийг тухайн хуурамч дипломыг ххх сард Хххын хххий төвд мэргэжилтнээр ажиллах үеэс эхлэн ашигласан, түүнээс өмнөх цаг хугацаанд ашиглаагүй болохыг нотлож байна.

Иймд шүүгдэгчийг Ххх дээд сургуулийн гэх ххх дугаартай хуурамч дипломыг ххх оноос бус ххх сараас эхлэн ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Яллах дүгнэлт дэх гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх дүгнэлтийг дээрх байдлаар

өөрчлөн дүгнэх нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд хор уршгийг мөн дээрх хугацаагаар тооцоолох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.Аг хххын үнэмлэх, диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "гэмт үйлдэл эс үйлдэхүй тодорхой хугацаагаар үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулна” гэж заасан.

Шүүгдэгч Г.А нь хххын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.А нь Хххын хххий төвд ххх сараас эхлэн хуурамч бичиг баримт ашиглан мэргэжилтэнээр ажилласан байх бөгөөд түүний авч байсан цалин хөлснөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгийг хасаж үлдэгдэл цалин хөлсийг 2017 оны 06 дугаар сараас эхлэн тооцоход:

2017 онд 5.637.029 төгрөг, 2018 онд 8.144.416 төгрөг, 2019 онд 5.836.692 төгрөг, 2020 онд 10.910.815 төгрөг, 2021 онд 4.243.370 төгрөг, 2022 онд 8.898.697 төгрөг, ххх онд 8.550.791 төгрөгийг гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого гэж үзэж нийт 52.221.810 төгрөгийг шүүгдэгч Г.Агаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

  1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
  1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг бага хэмжээгээр оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт шүүгдэгчийн баримт бичиг хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч хх Аг хххын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Г.Аг шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад эрх бүхий байгууллагын хяналтад Ххх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хоёр сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агаас 52.221.810 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ^ххх дугаартай дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Ххх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
  7. Хэрэгт шүүгдэгчийн баримт бичиг хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хххийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, Ш ҮҮГ Ч Н . БААСАНБАТ