Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 149/ШШ2022/00163

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 198******* онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх ******* дүгээр баг Тэмээтийн хонхор гэх газар оршин суух, /МИ:8*******091719, утас:99**************1*******68/ Боржигон овогт Дашдондовын *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 198******* онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг 2-3******* тоотод оршин суух, /МИ:8*******101116, утас:9*******710777/ Боржигон овогт Болдын *******д холбогдох малын үнэ 3000000 төгрөг гаргуулах тухай болон Б.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох 3100000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 06 дугаар сард Тэмээтийн хонхорт байх Баяраа гэдэг айлд 2 тугалтай үнээ, 1 сувай үнээ, 1 бяруу , 2******* тооны адуу зэргийг маллуулахаар өгсөн юм. Хөлсөнд нь сүү цагаан идээг нь хэрэглэхээр тохиролцож харуулж байхад Б.******* нь чи өөрөө сүү цагаан идээгээ хэрэглэдэггүй юм чинь миний амьдрал хэцүү орлогогүй байна надаар харуулчих би сүү цагаан идээг нь хэрэглээд харж байя гэхээр нь би зөвшөөрөөд очоод авчихаа би тоолоод хүлээлгээд өгсөн байгаа гэсэн.Тэгээд Б.******* тоолоод очоод авч харж байсан. Тэр харж байх хугацаандаа надад хэлэлгүй нэг бяруу, нэг тугалтай үнээ, нэг саарал үрээ зэргийг зарчихсан байсан. Би яаж байгаа юм гэтэл манай ах өнгөрөөд ажил явдалд хэрэглэчихсэн би төлж өгнө гэсэн. Түүнээс хойш төлнө гэж яваад 2021 оны хавар бярууны үнэ *******00,000 төгрөг төлөөд бусдыг нь өгөхгүй өдий хүрч байна. Уг нь өгнө гээд яваад байсан. Гэтэл саяхан манай аав залгахад цалиндаа авна гэж хэлсэн байсан. Бид хоёр цалин мөнгөндөө сүү цагаан идээг хэрэглэнэ гэж тохирчхоод миний малыг зарсан байсан. Миний морь зүсээрээ Баянмурат гэдэг айлд зарагдсан байгаа учир *******аас морь, тугалтай үнээгээ зүсээр нь авмаар байна. Биднийг сүү цагаан идээгээр мал харах талаар тохиролцож байхад ******* тосгоны Ч.Эрдэнэчимэг гэдэг хүн хамт байсан. Б.******* миний малыг нэг сар гаран харсан юм. Би адуу, үхрээ 3000000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Д.*******т ямар нэг өр шир, өвлөг авлагагүй. 2019 оны зун Д.******* өөрөө манай үхэр малыг та хоёр хараад өгөөч би та хоёрт тус бүр *******00,000 төгрөгийн цалин өгье гэж гуйхаар нь бид хоёр зөвшөөрсөн. Ингэж зөвшөөрөхдөө үхрийн сүүг нь та хоёр өөрсдөө авч бай гэж хэлсэн. Бид хоёр Д.*******ын үхэр малыг зарсан зүйл байхгүй. Бярууны мөнгийг өгсөн. Саарал үрээ зарсан гэж байна. Тэр үедээ даага байсан бөгөөд одоо морь болсон байгаа үүнийг тухайн үед бид ярилцаад харилцан тохирч цалиндаа авсан. Үүнийг Д.******* өөрөө зөвшөөрсөн сайн мэдэж байгаа шүү дээ. Энэ даага нь морь болсон Баянмурат гэж хүнд байгаа нь үнэн. Д.******* нь надаас ******* тоногт ордог морь худалдаж аваад оронд нь үхэр, адуу хоёр өгнө гэж хэлсэн ба би үхрийг нь өрөндөө авсан. Одоо харин Д.*******аас морины авлагатай. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин морио нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Б.******* би эхнэр М.Алтанзулын хамт 2019 оны 06 дугаар сарын 2*******-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд Д.******* гэх хүний 2 тугалтай үхэр, 3 бяруу, 1 сувай үнээ нийт 8 тооны үхэр, 2******* тооны 1 азарга адууг 2 сарын хугацаанд малласан цалин 1,600,000 төгрөг, малын наймаа хийсэн үлдэгдэл 1,*******00,000 төгрөг буюу нийт 3,100,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны хавар *******д малаа харуулж байсан. Хариуд нь сүү цагаан идээг нь хэрэглэж байя гэсэн юм. Эрдэнэчимэг гээд надтай хамтран амьдарч байсан хүн уг нь цуг байсан. Гэвч үнэнийг хэлж мэдүүлэг өгөхгүй, танихгүй мэдүүлэг өгч байгаа юм байна. Наадамд түрүүлсэн бөхөд миний морийг надаас асуулгүй бэлэглэсэн. Цалин хөлсөн дээр тохирсон юм бид хоёрт байхгүй. Тэмээтийн хонхорын Баяраа гэдэг хүнд би бүү цагаан идээгээр нь малаа харуулдаг байсан. Тэгж харуулж байсан байж юу гэж цалингаар харуулхав. Б.******* гуйсан болохоор харуулсан юм. Миний малыг дураараа зарж үрэгдүүлчхээд хариуцлагаас зугтаад байна. 1,000,000 төгрөгөөр тохиролцъё гээд байгаа. Улаан охин тугалтай үнээ, саарал соёолон морь нэхэмжилж байна. Саарал үрээгээ зүсээр нь авна. Үнэлгээний компаниас тухайн үеийн ханшаар бодсон чинь 2,800,000 төгрөг болсон байна. Энүүгээр нь нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ... 2019 онд ******* 20 гаран тооны адуу 3 бяруу, 3 том үхэр, 1 нь тугалтай үхэр байсан. Манайд 1 нь тугалсан. Эхнэр бид хоёрт тус тус *******00000 төгрөгийн цалин өгнө гэж тохирсон. Увс явж ирээд мал өгнө гээд малыг нь харж байсан. Гэрээ хэлэлцээр бол хийгээгүй амаар тохирсон. Гэрчүүдийг дарамталсан гэж хэлээд байгаа надад тийм зүйл байхгүй. Даагыг цалингийнхаа оронд авсан. Бярууг хэрэглэсэн нь үнэн буцаагаад мөнгийг нь өгсөн. Надаас ******* тоногын морь 2 адуунд авсан. Хар гүүг 800,000 төгрөгөөр зарсан энэ хүн 600,000 төгрөгийг авсан надад 200,000 төгрөг өгсөн. Адууг би Баянмуратад зараагүй 2, 3 хүнээс дамжиж авсан. Адуу нь ирээд өсөөд явсан болохоос дутаагүй. Цалингүй хүний мал маллана гэж байхгүй. Миний охины бэлэгний даагыг хулгай хийгээд явсан хүн. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******аас нэг тооны тугалтай үнээ, нэг морины үнэ бүгд 3000000 төгрөг гаргуулах тухай,хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Д.*******аас 2 сарын хугацаанд мал малласан 2 хүний цалин 1600000 төгрөг, малын наймаа хийсний үлдэгдэл төлбөр 1*******00000 төгрөг бүгд 3100000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Зохигч нар нь уг төлбөрийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч Д.*******ын 2 тугалтай үнээ, 2 бяруу, нэг сувай үнээ, 2******* тооны 1 азарга адууг 2019 оны 06 дугаар сарын 2******* наас 08 дугаар сарын 20 хүртэл хугацаанд Б.******* нь хариуцан маллаж, мал малласан хугацаандаа сүү, цагаан идээг боловсруулан ашиглахаар харилцан тохиролцсон, хариуцуулсан малаас Б.******* нь улаан зүсмийн тугалтай үнээ, / саарал зүсмийн морийг бусдад худалдан борлуулсан тул малын үнэ 3000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Зохигч нарын тайлбар мэдүүлгээр нэхэмжлэгч Д.*******ын тодорхой тооны мал /адуу, үхэр/-ыг хариуцагч Б.******* нь хариулж маллаж байсан эсэх талаар хэн аль нь маргаагүй, харин нэхэмжлэгч цалин хөлсөнд малын сүү шимийг ашиглахаар тохирсон, цалин тохироогүй, харин хариуцагч цалин хөлс тохирсон тул нэхэмжилж буй морийг цалиндаа авсан гэж маргана.

Хариуцагч Б.******* нь Нэхэмжлэгч Д.*******ын малыг 2 сарын хугацаанд хариуцан маллаж байхдаа түүний эзэмшлийн нэг тооны тугалтай үнээ, нэг тооны саарал үрээ /даага/-г Б.******* нь бусдад зарж борлуулсан нь зохигч нарын тайлбар мэдүүлэг, гэрч П.Баяраагийн ... Би *******ын 30-аад тооны малыг маллахдаа ямар нэгэн цалин хөлс тохироогүй,малынх нь ашиг шим, сүүг нь ашиглахаар тохиролцон маллаж байсан ... Д.******* надаар харуулж байсан малаа Б.******* гэх залууд хүлээлгэж өгсөн цалин хөлстэй харуулсан эсэхийг мэдэхгүй гэжээ..... гэрч У.Баянмуратаас ... Д.*******ын гэх саарал морь нь даага байхад нь Б.******* Мөнхөөд зарсан байсан. Мөнхөө нь Хараа буюу Сүхбатад зарсан.Сүхбат тэр саарал даагыг 600000 төгрөгөөр надад зарсан.одоо тэр даага нь 6 настай морь болсон байгаа ... Д.*******, Б.******* 2 над дээр ирээд дээрх ү үрээгээ нэхэхэд нь би худалдан авсан тул өгөхгүй гээд өгөөгүй. ... Уг морийг даага байхад нь Б.******* Мөнхөөд өгсөн байсан зарсан эсэхийг мэдэхгүй ... би бол Сүхбатаас худалдан авсан нь үнэн уг морио хэнд ч өгөхгүй гэжээ. ... Хариуцагч Б.******* нь дээрх бор зүсмийн морийг даага байхад нь бусдад дамжуулж өгсөн нь тогтоогдож байна. Харин нэхэмжилж буй улаан зүстэй тугалтай үнээг хариуцагч тоногтой мориор наймаа хийж түүнийхээ үнэнд авсан гэдэг боловч түүнийгээ нотолсон, нэхэмжлэгчийн шаардлагыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Арвижих-Эстимейт ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь салбарын 2022 оны 0******* дүгээр сарын 1*******-ний өдрийн №01/16******* дугаартай үнэлгээгээр тугалтай үнээ 1 тооны 1,*******00,000 төгрөг, Морь 1 тооны, соёолон настай 1,300,000 төгрөг нийт 2,800,000 төгрөг гэж үнэлжээ.

 

Иймд хариуцагч Б.*******аас малын үнэ 2,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үнийн дүнгийн үлдэх 200000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.

Харин хариуцагч Б.*******аас сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******92 дугаар зүйлийн *******92.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******аас малын үнэ 2800000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, хариуцагч Б.*******аас нэхэмжлэгч Д.*******т холбогдуулан гаргасан мал малласан цалин, болон наймааны зөрүү мөнгө бүгд 3100000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн зөрүү 200000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 зүйлийн *******7.1, нэхэмжлэгч Д.*******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629*******0 төгрөгийг, мөн сөрөг нэхэмжлэлд Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6*********************0 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас *******97*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛ

 

2022 оны 0******* сарын 19 өдөр

Дугаар 1*******9/ШШ2022/00163

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, Д.*******-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Б.*******-д холбогдох

3,000,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.*******-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

Хариуцагч Б.*******-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн  11*******.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.АЛТАНЦЭЦЭГ