Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/09

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч **,

Шүүгдэгч **,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **д холбогдох **дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, “**” компанид техникч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт, **аймгийн **сумын **-р багийн  ** гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **овогт ** /РД:**/,

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ** нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө **аймгийн **сумын **-р багийн нутагт **тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний цээжний зүүн хэсэг рүү хутгаар хатгаж гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:   

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 01-06 дугаар хуудас/,

2.** аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч **ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 999 дугаартай “…1.**ны биед хэвлийн зүүн талд хатгагдсан шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн зүүн талд хатгагдсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг үр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо…” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

3.2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-06 дүгээр хуудас/,

4.Хохирогч **ы өгсөн: "...Би **аймгийн **сумын ** тоотод 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-ныг шилжих шөнө 02 цагийн орчим гэртээ найз **хамтаар унтаж байхад гаднаас миний зүс мэдэх ** гэх хүн орж ирээд миний эхнэр хаана байна, танайд байгаа гээд эхнэрээ надаас нэхээд хардаад уурлаад байсан. Ингээд би хамт гарья гээд хамт гарсан чинь намайг хашааны дотор гараараа боогоод авахаар нь би тэр хүнийг болиулах гээд 2-3 удаа цохисон тэрний дараа **халаасандаа гараа хийх шиг болоод тэгээд миний цээжний зүүн хэсэг рүү хатгачих шиг болсон дараа нь цус гараад эхэлсэн. Тэгэхэд **зугтаад яваад өгчихсөн ингээд би тэр орой эмнэлэгт хандаагүй өөрөө цусаа тогтоож боож хоноод маргааш 09 цаг дүү **дуудаад **хорооллын төв рүү очоод эмчид үзүүлчхээд ** аймаг явах замдаа **цагдаад өргөдлөө өгчхөөд явсан. Би урьд орой 19 цагийн орчим найз **хамт 1 шил 0,5 литрийн архи хувааж уучхаад унтаад өгсөн юм. Тийм болохоор тэгж их согтоогүй байсан болохоор эрүүл болчихсон. Тэр үед гадаа харанхуй манай хашаанд ямар нэг гэрэлтүүлэг байхгүй. Би тэр үедээ хараагүй. Сүүлд хэсгийн цагдаа очиж үзэхэд тонгорог байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

5. Гэрч **йн өгсөн: "...2024.11.04-ний орой 17 цагийн үед найз **над руу яриад ирж хоол ид гэх дуудсан. Тэгээд би **хороололд **гэрт очсон. **гэртээ ганцаараа байсан. Хоол идчихээд бид хоёр 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Тухайн архийг нь мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр 22 цагийн үед унтсан байх цаг хараагүй. Тэгсэн шөнө 02 цагийн үед хаалга дугараад хүн орж ирсэн. Тэгсэн **гэдэг залуу халамцуу орж ирсэн. Орж ирээд **юм яриад байсан. Миний ойлгосноор манай эхнэр танайд байгаа гээд байх шиг байсан. Тэгээд тэр хоёр гэрээс гарсан. Би араас нь хувцсаа өмсөөд гартал **гэрийнхээ үүдэнд ганцаараа зогсож байсан. Тэгээд намайг хатгачихлаа гэсэн. **нь хашааны хаалгаар гараад явж байсан. Тэгээд гэрт ороод харсан чинь **хэвлийн зүүн хэсэгт хатгачихсан цус шүүрээд гарч байсан. Тэгээд бид цусаа тогтоож боогоод унтсан. Тэгээд маргааш өглөө нь ****гэдэг дүүгээ дуудаад бид 3 эмнэлэг орсон. Тэгээд би гэртээ харьсан. Гэрт хэрэлдэж маргалдаагүй юм яриад гарсан. Гадаа маргалдаж ноцолдсон талаар мэдэхгүй, намайг гарахад *явчихсан байсан. ***унтаад сэрсэн учраас эрүүл байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг болно.  

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүгдэгч ** нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө **аймгийн **сумын **-р багийн нутагт **ай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний цээжний зүүн хэсэг рүү хутгаар хатгаж гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 01-06 дүгээр хуудас/, ** аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ** дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-06 дүгээр хуудас/, хохирогч ** мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч ** мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ** гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Түүнчлэн хохирогчид учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байна.

 

Хоёр. Нотлох баримтын үнэлгээ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Гурав: Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ** нь хохирогч **ыг эхнэртэйгээ хардаж түүнийг зодож шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч хохирогчийг зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Дөрөв. Хохирол, хор уршиг:

 

Хохирогч ** зүгээс эмчилгээний зардалд 800,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ** нь 800,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүх шүүгдэгч ** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч  ** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ** оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг **аймгийн **сумын нутгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суух газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал: Шүүгдэгч ** нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 сарын хугацаанд **аймгийн **сумын нутаг дэвсгэрээс оршин суух газраа өөрчлөх бол, хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах, хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устаж, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч **овогт ****хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсугай.

3.Шүүгдэгчийг 02 сарын хугацаанд **аймгийн **сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хохирогч ** мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ** нь 800,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор **аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА